Kimochi : Үхэшгүй мөнхийн 10 баатар

Үхэшгүй мөнхийн 10 баатар

Хүмүүн төрөлхтний хамгийн их айж, үеийн үед зугтааж ирсэн хүчин зүйл бол хөгшрөлт, үхэл билээ. Харамсалтай нь орчин үеийн шинжлэх мөнхийн амьдралын түлхүүрийг олоогүй л явна. Харин байгаль эхийн оюунлаг бүтээл бид үхлийн дараах амьдрал, мөнхийн рашааны талаар мөрөөдсөөр төсөөлсөөр өвгөдөө түшин одсоор… За ингээд дэлхий даяараа алдаршиж, олон хүний сэтгэлд хоногшсон, хамгийн алдартай арван үхэшгүй мөнх баатруудын тухай сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу.
10. Питер Пен
 Өрөөсөн гаргүй далайн дээрэмчинтэй тулалдаж, зугаацдаг дүрсгүй жаалд таалал төгсөх нь битгий хэл нас нэмэхийн ч нягуур үгүй ээ. Ид шидийн арлын хөгжилтэй бяцхан жаал хүн бүхний зүрх сэтгэлд нууцхан гуниг, далдхан атаархал төрүүлдэг нь нууц биш юм.

9. Дракула
Үнэхээр мөнх наслах хязгааргүй хүсэл таныг эрээ цээргүй эзэмдэн, шөнийн нойрноос тань хумслаад байвал айдсын хаан Дракулагийн үр удмыг олж уулзах хэрэгтэй. Гагцхүү нарны дулаан илчийг үүрд умартан, сармис, библи хоёроос холхон явах хэрэгтэй болно. Оршдог эс оршдог нь тодорхойгүй ч энэхүү айдсын хаан, шөнийн эзний цонхигор төрх хэний ч ойд тодхон биз ээ.

8. Лазарь Лонг
Нэрт зохиолч Роберт Хайнлайны зохиолын баатар Лазарь Лонг нь евгенийн программын ачаар бараг л үхэшгүй мөнх настан болж хувирсан нэгэн юм. Лазарь Лонг нь 2000 орчим сансраар аялан амьдрахдаа, хүний хийж чадах бүхий л ажлыг гүйцэтгэж үзсэн байдаг. Зохиолыг бүрэн уншсан хүний дотны найз, эрэлхэг мөнх настан бол Лазарь Лонг гарцаагүй мөн билээ.

7. Николя Фламен
“Харри Поттер ба философийн чулуу” киноны Хогварт Дамблдорын хамгийн сайн найз Николя Фламен бол бас нэгэн үхэшгүй мөнх настай дүр юм. Харин энэ нь 15-р зууны үед амьдарч байсан нэгэн францийн алхимичийн бодит дүрээр сэдэвлэсэн зохиолын баатар ажээ. Цагтаа тэр хүнийг философийн чулуу бүтээж, үхэшгүй мөнхийн хутгийг олсон гэж цуурч байжээ.

6. Тифон
Тифон хэмээх залуу хархүүд ухаангүй дурласан Эос бурхан хайртдаа Зевсийн мөнхийн уснаас дуслыг амсуулж, үхэшгүй болсгосон ч, гундашгүй залуу насыг хайрлахаа мартсан хэмээн Грекийн эртний домогт өгүүлдэг. Харин үхэх тавилангүй ч хөгшрөх хараалтай залуу Тифон өтөлж, жижгэрсээр царцаа болон хувирсан гэдэг.

5. Дориан Грей
Оскар Уйальдын “Дориан Грей-ийн хөрөг” зохиолын баатар Дориан бол мөнхийн залуу насны бэлэгдэл хийгээд, жигшим үйлийн үлгэр билээ. Түүний үйлдсэн гэм нүгэлийнх нь сүүдэр, он жилүүдийн зураас хөргөн дээр нь тодорсоор үзээрийн мангас болгох авч, махан бие нь залуу насны гал цогоор гялалзсаар байдаг.

4. Уулын хүн
Коннор МакЛауд-ыг Дэлхийн тайзнаа алдаршуулсан кино бол 1986 оны “Уулын хүн” юм. Гол дүрийн баатар нь гагцхүү толгойгоо авахуулсан цагт л таалал төгсдөг хараалтай ажээ. Уулын хүн ганцаархнаа биш агаад, өөртэйгээ ижил заяат мөнх настангуудтайгаа үхэлдэн тулалддаг. Тулаанд амьд үлдсэн цорын ганц хүн л жирийн хүн шиг амьдраад, байгалийн жамаараа үхэх хувийг эдэлнэ.

3. Алтан хундаганы хамгаалагч
Загалмайтны анхны аян дайнд оролцож асан баатар эр, дотроос нь ус уусан хэн ч мөнхийн хутгийг олдог шидэт хундагыг хамгаалах зарлиг авч, хаа нэгтээ орших агуйн гүнд мөнх амьдарсаар байдаг тухай домог бий. Тэгвэл “Индиана Жонс болон Загалмайтны анхны аян дайн” кинонд энэ хундага, мөнхийн харуул хоёрыг дүрслэн харуулдаг. Гэвч кинонд үзүүлсэн мөнх амьдрал нь хундага агуйгаас холдохгүй байх гэсэн цорын ганц нөхцөлтэй.

2. Мафусаил
Библид гардаг хар санаатан Мафусаил нь 969 жил амьдарч, Галав Юүлэхэд л амь үрэгдсэн гэдэг. Библи хэрвээ үнэхээр бодит түүх мөн бол, Мафусаил нь дэлхийн хамгийн урт насалсан хүн болох юм.

1. Арвен
“Бөгжний эзэн” киноны Арвен хэмээх хагас эльф, хагас хүн төрөлхтөн нь аугаа их хайр дулалынхаа төлөө бурхны бэлэглэсэн мөнхийн амьдралаасаа татгалзан, дурлалт залуугийнхаа дараахан таалал төгсдөг. Гэвч Арвен амь үрэгдэх үедээ 2901 насыг зооглосон байдаг билээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)