Kimochi : Мусейон номын сан

Мусейон номын сан

Аугаа Александр Македонский Египетийн Мемфис хотоос гарч өнөөгийн Александри хотод ирэхэд Ракотис нэртэй загасчны бяцхан суурин л байжээ. Их жанжин аялал хийхдээ цэргийн дарга, ургамал зүйч, түүхч, амьтан, судлаач, бүжигчин бүсгүйчүүдээс гадна уран барилгач Дейнократыг байнга дагуулан явдаг байжээ. Анх Дейнократ их жанжинтай танилцахын тулд хэд хэдэн язгууртан хүнээр зуучлуулаад бүтэхгүй болохоор нь хотын төсөл боловсруулж түүнийгээ авч нэрт жанжинд шууд танилцуулжээ.

А.Македонский түүний төсөлтэй танилцмагц өндөр үнэлж дэргэдээ авчээ.

Гэвч А.Македонский Египетийг эзлэх хүртэл Дейнократ "одны цаг"-аа ирэхийг хүлээж аян дайн хийсэн газар бүр нь дагаж баахан цэргийн дарга нарын дунд хэдэн жилийг яаж ийж тэсвэрлэн өнгөрөөжээ. Газрын дундад тэнгис болон Мариут нуурын хооронд орших египетийн эртний суурин Ракотис, Фирос арлын ойролцоо тэнгисийн боомт, худалдаанытөв болохуйц сайхан эрэг, үршил шимтэй газар байгааг хаан А.Македонский олж хармагц Дейнократыг дуудаж хот барих үүрэг өгчээ.

Тэр үед "уран барилгын товчоо" мэдээж байгаагүй болохоор Дейнократ өмсөж явсан цэргийн цуваа газар дэлгэж дээр нь элс нимгэн асгав. Тэгээд гараараа хөндлөн шугамууд татаж дээрээс нь гурил нимгэхэн цацав. Хотын төслөө их жанжинд үзүүлэн тайлбарлаж байхад нь шувуу нисэн бууж гурил тоншин идсэн нь ажил үйлс бүтэхийн билэгдэл болжээ. Хаан тэр даруй хот байгуулах зарлиг гаргаж мориндоо морьдон явахдаа яг арван жилийн дараа алтан бунхан дотор буцан ирэхээ ер тааварлаагүй биз ээ.

Хотыг маш түргэн барьжээ. А.Македонскийг Вавилонд гэнэт нас барахад түүний цэргийн жанжин Птоломей Египетэд төрийн эрхийг булаан авч Александри хотыг нийслэлээ гэж зарлав. Хот улам тэлж бүр сайхан болох тусам ромчууд атаархаж Х1 Птоломейн хааны үед байлдан эзлэжээ.

Тус хотод эртний урлагийн бүхэл бүтэн үе болох александрийн Үед шинжлэх ухаан, урлаг цэцэглэн хөгжсөн билээ. Ялангуяа эхний гурван Птоломей хааны үед тус хот хөгжлийнхөө оргил үед хүрчээ. Тэд улс орноо египетийн уламжлалаар хатуу чанд захирч улсынхаа бүх өмч, татварын орлогыг хувийн, төрийн албан хаагчдыг өөрсдийн зарц нар гэж үздэг байв. Тэд хэмжээлшгүй их эрх дарх эдэлж шинэ бурхад бий болгож эцэст нь өөрсдийгөө газар дээрх амьд бурхдаар өргөмжилж байжээ.

Афинчууд хаан, гүн ухаантан Деметр Фалерскийг эх нутгаасаа хөөхөд хаан нь морь унаж Александри хотод ирж "Александрийн түүх" гэсэн зохиол туурвиж түүхийг илдээр төдийгүй үзгээр бүтээж байгаа нэгдүгээр Птоломей хаантай уулзаж Урлагийн сүм буюу Мусейон нэртэй Соёл урлагийн том төв байгуулах санал дэвшүүлжээ. Хаан түүний саналып дуртайяа дэмжиж тэр даруй төвийн байшин барих ажил эхэлж манай эриний өмнөх 307 онд Мусейоны нээлт болж түүний захирлаар гүн ухаантан Д.Фалерский томилогджээ.

Мусейоны номын санд эллиний ертөнцийн маш ховор, үнэт гар бичмэлүүдийг олж хадгалах болж тэрчилэн эллиний соёл, шинжлэх, ухааны дийлэнх төлөөлөгчид ирж ажиллаж байв.

Яруу найрууллага ихээхэн сонирхдог байсан учир Мусикотатс нэрээр алдаршсан гуравдугаар Птоломей Эвергетхааны үед Мусейоны, номын сан алдар суугийнхаа оргилд хүрчээ. Заан агнах, гар бичмэл цуглуулах гэсэн хоёр зүйлийг онцгой сонирхдог хаан грек хэл дээр бичигдсэн, чухал ач холбогдолтой бүх гар бичмэлииг Мусейон болон хувийн номын сандаа цуглуулахаар шийдэж ховор гар бичмэлүүдийн эхийг мөнгө хайрлахгүй худалдан авч эхэлжээ. .

Ховор нандин зүйл цуглуулахдаа "өвөрмөц сонин арга" хүртэл хэрэглэдэг байжээ. Жишээ нь афинчуудаас 15 алтан зоосооп барьцаалан алдарт зохиолч Эсхил, Софокл, Эврипид нарын эмгэнэлт зохиолуудын эхийг уншина гэж аваад огт буцааж өгөөгүй байна. Иймд байдлаар хоёр зуун мянга орчим гар бичмэл цуглуулж Мусейонд хадгалж байсныг нь дараагийн үе нь үргэлжлүүлжээ. Атталидын Пергамын номын санг авчирч Мусейонтой нийлүүлж байв.

Ю.Цезарыг Александри хотод ирэхэд Мусейонд долоон зуун мянга гаруй гар бичмэл хадгалагдаж байлаа. Энэ асар их цуглуулга дотор эх бичмэлээс гадна хуулбар зөндөө байсан нь мэдээж. Мусейонд олон арван бичээчид ажиллаж ховор чухал гар бичмэлүүдийг хуулж олон оронд тарааж байсны ачаар грекийн эртний уран зохиолын дийлэнхи зохиолууд бидний үе хүртэл хадгалагдан ирсэн учирт билээ.

Мусейонд ажиллаж байсан зуу гаруй эрдэмтэн, судлаач хаань зарлигаар бүх гар бичмэлииг судалж зохиолч бүрийн бүтээлд тайлбар бичиж байжээ. Эрдэмтдийн орон сууц, хоол, цалинг төр хариуцаж байв

Энд гүн ухаан, түүх, газар зүй, одон орон, физик, анагаах ухаан математик, хэл зүй, уран зохиол, яруу найраг судалж байв. Эрдэмтэн судалгааны ажлын явцыг хамтран хэлэлцэнэ. Гүн ухаантнууд сургаал бодлоороо цэц булаалдаж яруу найрагчид шүлгээ уншиж хэл судлаачид Гомер, бусад сонгодог зохиолчдын бүтээлийг дуудан уншиж тайлбарлана. Мусейонд гадаадын эрдэмтэд ирж судалгаа хийж ном хаялцана.

Д.Фалерскийн дараа Мусейоныг шог шүлэг, бурхдад зориулсан магтуу, ёгт үлгэр, үлгэрүүдээрээ нэрд гарсан яруу найрагч, эрдэмтэн Каллимах удирдах болжээ. Захирлаар ажиллах хугацаандаа "Александрийн номын сангийн товьёог" хэмээх 120 боть түүх-соёлын нэвтэрхий зохиожээ. Тусгай хүснэгтээр бүх алдарт зохиолчийн нэрсийн жагсаалт гаргаж тэдгээрийн бүх зохиол туурвилыг дэлгэрэнгүй бичсэн нь дэлхийд хамгийн анхны уран зохиолын нэвтэрхий толь байсан юм.

Мусейонд ажиллаж байхдаа суут эрдэмтэн Евклид тэгш өнцөгт гурвалжны теоромоо баталж "Математикийн үндэс" хэмээх алдарт бүтээлээ туувиж физикч Герон уурын тухай нээлтээ хийж хүүхэлдэйн театр анх байгуулагджээ. Математик, гүн ухаан, уран зохиол, одон орон, газар зүй зэрэг судалдаг учир "таван төрөлтийн тамирчин" гэгдсэн Эрастосфен Мусейоны гол номын санч байсан төдийгүй дэлхий ертөнцийн тухай том бүтээл туурвиж дэлхийн бүслүүрийн радиус, уртыг тодорхойлохыг оролдож 75 километрээр л зөрүүлсэн байв.

Тэр үед ном бидний өнөө үеийнх шиг хэлбэртэй байгаагүй юм. Торгон цаас дээр буулгасан гар бичмэлийг тусгай гэрт ороож хуш модоор хийсэн тавиурууд дээр тавьж хадгална. Энд Алкей, Алкман, Пиндар, Ибик, Стесихор, Эринна, Миртида, Коринна гэх зэрэг эртний грекийн эрэгтэй, эмэгтэй олон яруу найрагчийн зохиолууд байлаа. Эдгээр эртний авьяаслаг яруу найрагчдын олон хосгүй нандин бүтээл гал түймэр, байлдан дагуулалтын үед сүйдэж бидний үед хадгалагдаж ирсэнгүй нь даан ч харамсалтай.

Ю.Цезарь Александри хотыг эзлэсний дараа түүний цэргүүд манай эриний өмнөх 48 онд нутгийн оршин суугчдын бослогыг дарах нэрийдлээр Мусейоныг галдан шатаасан ч зарим хэсгийг нь аварч чаджээ. Алдарт Клеопатра бүсгүй ховор нандин өвийн дийлэнх хэсэг сүйдсэнд харуусаж шинэ хаан Антонийгоос сүйдсэн бүх зүйлийг сэргээхийг гуйжээ. Хожим нь Октавиан Август хаан гар бичмэлүүдийг Сераписийн сүмд шилжүүлэн хадгалах зарлиг гаргажээ.

Омар халиф Александри хотыг эзлэсний дараа "Лалын шашны судраас Коран бусад бүх зохиолыг устгах" харгис үүрэг өгснөөр эртний ховор гар бичмэлүүдийн цуглуулгыг шатаажээ. Түүхч Орозий 411 онд Сераписийн сүмийн балгасыг үзээд "Ямар ч ном зохиолгүй хоосон тавиурууд л үлджээ." гэж харамсан бичиж байжээ.

Египет улсын Засгийн газар Александри хотын номын санг сэргээн барих шийдвэр гаргаж олон улсын хэмжээнд уралдаан зарлахад 1400 орчим төсөл ирснээс норвегийн уран барилгачны төсөл шалгарчээ. Ингээд 1988 онд Александри хотын шинэ номын сангийн барилгын ажил эхэлжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)