Kimochi : Аураг рашаан

Аураг рашаан

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 10километрт Аваргын голын урд хөвөөнд хадтай дэнжийн баруун хойд талд далайн төвшнөөс дээш 1250 метр өндөр орших зүлэг ширэг бүхий хадан асга, мөргөцгийн ёроолоос ундран гарах хүйтан рашаан.

Тус рашаан нь өнгө, үнэргүй, тунгалаг исгэлэн амттай, нүүрсхүчлийн хий бүхий рашаан юм. Нүүрсхүчлийн хийгээс гадна төмөр, фтор, манган, титан, зэс, никэль, цайр зэрэг элемент найрлаганд нь орсон байдаг.

Нүүрсхүчлийн хийт рашаан ус нь биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх үйлчилгээтэй бөгөөд бие мах бодийн эд эсийн хүчилтөрөгчийн хангамж ба оюуны ажиллах чадварыг сайжруулдаг.  Аураг рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, сахарын диабит, эрдэсийн солилцооны алдагдал зэрэг дотор өвчинд хэрэглэхээс гадна амны хөндийн буйлны үрэвсэл, хамар хоолойн харшлын гаралтай өвчин, шүдний өвчний үед зайлж хэрэглэдэг. Мөн толгойн өвчин, тархины даралт, уналтанд шившиж хэрэглэдэг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
miga (зочин)

ih heregtei rashaan yum bna, gehdee yagaad aurag gej nerlesen yum bol?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)