Kimochi : Ажлын 6 єдєртэй болцгооё!!!

Ажлын 6 єдєртэй болцгооё!!!

Манай Монголчууд гаднаас юм хуулахдаа их сайн улс гэдэг. Гадаадад ямар л хууль тогтоол, журам байна тэр чигээр нь шахуу авчраад л батлаад л гаргачихдаг гэж шvvмжлvvлдэг. Угтаа бол гадны орон манайх хоёр хvн амын соёл боловсрол тоо гэхчилэн олон зvйлээр ялгаатай болохоор тэр болгон бvгд яв цав таараад байдаггvй нь аргагvй. Гэхдээ энд гадны шилдэг сайн шалгарсан нэгэнт батлагдсан практикийг авч ашиглах нь буруу гэж хэлэх гээгvй юм. Учир нь гэвэл ямар ч байсан Монгол ахуй амьдрал соёл гэх мэт зvйлсдээ уялдуулан буулгаж авах нь зvйтэй боловуу гэсэн олон хvний хэлдэг санааг онцлох гэсэн юм. Манайх олон улсын жишгийг дагаж ажлын 5 єдєртэй болоод багагvй хугацаа єнгєрсєн. Ард олон ч яахав *сайхаан хоёр єдєр амарна* гээд л уухайн тас хvлээж авсан. Харин ажил олгогч эзэд, бизнесменvvд, улс эх орноо яаж хурдан хєгжvvлэх вэ гэсэн сэтгэлтэнvvд болон уран бvтээлчид, ажил хэрэгч хvмvvс гээд зарим нь чамгvй эсэргvvцэж дурамжхан байсан. Гэвч нэгэнт батлагдаж Монгол улс ажлын таван єдєртэй орон болсон. Ажлын таван єдєртэй болсоноор тухайн хvн єєр зvйлд цаг зав гаргах боломжтой болсон гэр бvлдээ ахуй амьдралдаа анхаарал тавих нь ихссэн гэх мэт сайн талууд бийг vгvйсгэх аргагvй. Гэхдээ л манайх шиг ихэнх нь ажилгvй архидалт ихтэй хєгжлийн тєвшинєєр доогуур хvнд суртал авилгал ихтэй оронд энэ нь тийм ч сайн зvйл биш гэж олох хvмvvс vзэж байна. Бvр ажиглагдаж мэдрэгдэж байна. Манайх баяр наадам тэмдэглэлт єдєр олонтой орон мєн. Хэд хоноод л нэг баяр удахгvй дахиад л нэг баяр. Баяр баяр бас дахин баяр наадам. Тэгээд л бvх нийтийн амралт эсвэл таслалт. Дээр нь ажлын тавхан єдєр.

Яаж монгол улсын ажил явдаг байнаа бас яаж энэ яст мэлхий шиг явдлаараа дэлхийн хєгжлийг гvйцнээ гэж гадны нэгэн эрхэм хэлж байсан. Аргагvй дээ ажил нь багадаж амралт нь ихэссэн манайхан ёстой найр наадам хэсэж нанчид хvртэж суух л дуртай улс юм шиг. Дээр дооргvй л амралтын єдрєє тэсэн ядан хvлээж баяр наадмаа хуруу даран тоолон угтана. Ємсєх дээл, уях морь мэтийг томчууд нь бодож суух эсвэл сайхан дээл сайн морь том хєєрєг, vнэтэй жибээрээ гайхуулах газар олдохгvй бол, болохгvй бол энэ тэр ой арга хэмжээ ямар нэг жил тэмдэглэлт арга хэмжээ гэж зарлаад л бодож олоод л, зохиогоод л, бvтэн жил ч баярлаж наадамлаж болдог нь сайхан. Манайхан шиг ер нь бvтэн жил баярлаж наадамладаг агуу ард тvмэн ер нь ховор байх шvv. Хэ хэ хэ. Тэгээд нэг л их ядуу улс ядарсан ард тvмэн алтан дээр суусан гуйлгачингууд... Хvvхэд хєгшидгvй л хийх юм олдохоо болиод одоо бvр *баасан гаригдах* гэдэг шинэ шоуны баярын єдєр зохиогоод савдаг болж дээ. Маргааш нь *бямбадаж* шараа тайлж дахиад хєлчvvрхэнэ. Энэ мэт ингэж амарч баярлаж наргиж шоудсаар байхад монгол улс маань нээрээ хэзээ хєгжих юм бол доо гэсэн цєвvvн бодол тєрнє. Тэгэхээр сэтгvvлч миний єчvvхэн бодлоор бол ядаж ажлын 6 єдєртэй болж хуучин хэвэндээ орвол ямар вэ? Хагас сайндаа ядаж хагас ажиллая л даа. Бидэнд баяр наадам амралт цэнгээн дэндvv олдоод байх шиг санагдана. Жаахан цєєлєх тал дээр дээр дооргvй анхаарья. Ирээдvйнхээ тєлєє єнєєдєр бид хийх ёстой. Ажиллах ёстой...

Монголынхоо тэрхvv ажлын гэх таван єдрийнхєє нийтлэг єнгєрдєг хувиарын тухай энд товч жишээ болгон дурдах гээд vзье. Даваа гариг. Ажил єглєє 9 цагт цуглалаа. Уван цуван цугласаар байгаад нэг юм 10.30 минут орчимд дарга цэрэггvй ирцгээж нэг юм шуурхай хурлаа хийнэ. 11.30 минутанд хурал дуусаж єрєє єрєєндєє ширээ ширээндээ бvгд нэг юм сууж эхэлнэ ээ. За тэгээд аар саар бичиг цаасаа эмхэлж амжаагvй байтал шах уу нь 12 цаг болж цайны цаг эхлэнэ. Бєєн баяр бєєн бєєнєєрєє 14 цаг хvртэл хоолны газар сууж элдэв хов жив хєєрєлдєнє. Харин энэ vед єглєє 9 цагаас ажил цугладаг хувиар хараад албан ажил бусад шалтгаанаар уулзах vйлчлvvлэх гэсэн хvмvvс дугаарлан баримал хєшєє болон бvтэн 5 цаг хамаг ажил заваа баран дотроо *муу сайн хvнд сурталтангууд* хэмээн бухимдан vvд сахин жижvvрлэн сууна. 14 цагаас нэг юм ажилчид цуглаж хоолоо шингээж нэг нэгнийхээ єрєєгєєр сэлгvvцэж албан болон амин яриа хийн, утаснаас зvvгдэж, месенжерээр чалчсаар, 14.30 минутаас эхлэн хvн хvлээн авч уулзвал дээдийн заяа. Эс бол гадуур ажилтай гээд гараад арилвал маргааш ирэхээс єєр аргагvй болон нєгєєх уулзах vйлчлvvлэх гэж ирсэн иргэд урамгvйхэн буцахаас єєр аргагvй. Ингээд л 18 цагтай уралдан манаачаас бусад бvх ажилчид гэрийн зvг жирэн годон. Ингээд шинэ долоо хоногийн ажлын эхний єдєр дуусав аа хєєрхий.
Мягмар гариг. Ажил єглєє 9 цагтаа эхэлнэ. Одоо л нэг ажлаа амжуулах санаатай ирсэн єчигдєрийн хvмvvс vvдэн дээр шавав. Гэвч vvдэн дээр *Даваа,Лхагва, Баасан гаригт хvн хvлээж авна. Мягмар Пvрэв гаригт дотоод ажилтай тул хvн хvлээж авахгvй, Бямба, Нямд амарна* гэсэн хаяг хаджээ. Ингээд дахиад л хаалга мєргєн буцмой. Харин мань албан хаагч ажилтан маань єрєє сэлгvvцэж интернэтээр тэнэж сонин гарчиглаж утсаар чалчсаар цайны цагтай залгаж 14 цагаас хойш 18 цагийг хvлээн гиеvрэн суумой. Ингээд шинэ долоо хоногийн хоёр дахь єдєр дуусна.
Лхагва гариг. За харин энэ єдєр бол эхний хэдэн тоотой хvн 10 цаг хавьцаанаас эхлэн хоолны цаг хvртэл орж амжина аа. Бєєн аз. Гэвч харамсалтай нь ихэнх нь бичиг баримт дутуу, тэр хvнрvv яв, тэр байгууллагаас тийм бичиг авчир гэсэн бєєн хvнд сурталд булуулна. Ажлаа бvтээж чадахгvй гарна. Ингээд дахиад л хэдэн байгууллага албан хаагчийн vvд сахих ажилтай болоод урамгvй ууртай буцна. Харин хоолны цаг дуусаад 14 цагаас хойш бол нєгєє эрхэм маань єрєєндєє барагтай бол орж ирэхгvй алга болно оо. Ингээд vлдсэн хvмvvс дахиад л Баасан гариг хvртэл хvлээхээс єєр замгvй болно. Ингээд нэгэн ажлын єдєр дуусав.
Пvрэв гариг. Энэ єдєр Мягмар гаригтай ойролцоо л єнгєрнє дєє. Баасан гариг. Лхагва гаригийн адил эхний хэдэн хvн 10 цагаас эхлэн орж уулзах завшаан тохион оо. Мєн л адил тэдэнд элдэв бичиг баримт бvрдvvлэх, цохуулах, тодорхойлуулж ирэх гэх мэт маш олон дутуу болон бvрдvvлж ирэх даалгавар єгч ихэнхийг нь хєєж гаргана. Харин дараалал хамаарахгvй байгууллагынх нь ажилтан эсвэл танил талууд нь урдуур дайран, инээж ороод л инээгээд л ажлаа бvтээгээд гарч ирж байгаа нь vзэгдэнэ. Удахгvй нєгєє гайт цайны цаг болж эрхэм албан тушаалтан гарч одно. Одоо бол эргэж ирэх нь юу л бол. Учир нь єнєєдєр *Баасан ахын тєрсєн єдєр*. Тийм болохоор хvн бvрийн толгойд ажлаа эртхтэн дуусгаад шоудах хаа нэг бааранд орж *баасан гаригдах* л бодол эргэнэ.

Ингээд мань ажлаа бvтээх гэсэн хvмvvс ч гэсэн уур бухимдлаа тайлах эсвэл энэхvv хvнд ажлаа хэн нэгэн танил талын зуучлал холбоо ашиглан авилгал єгч гарыг нь хvндрvvлж хурдан бvтээлгэх мэргэн ганц аргыг шvтэн хэрэгжvvлэх эцсийн оновчой шийдэлд хvрэн одно. Ингээд баасан гариг дуусана. Єєрєєр хэлбэл ажлын нэг долоо хоног дуусав. Харин цаг урсасаар. Хайран мєнгє урсасаар. Энэ мэт этгээдvvд албан тушаалтнууд улс эх орныхоо хєгжил хєрєнгє оруулалтанд тус болж чадахгvй ч гэлээ хичнээн их хойш нь татаж хор хvргэж байгаагаа vл мэднэ. Хийе бvтээж ажлаа амжуулах гэсэн ажил хэрэгч хvмvvс энэ мэт зvйлд л шантран зогсох нь элбэг. За ингээд цааш нь vргэлжлvvлье! Харин одоо бvтэн амралтын єдєр буюу бямба гариг. *Баасан ахын тєрсєн єдрийг* ажлынхантайгаа тэмдэглэж цаашаа даварч найзуудтайгаа тэгээд бvр ажил бvтээлгэх гэсэн авилгалчинтай хvртэл шєнєжин зад наргисан нєхєр єдрийн алдад нэг юм амь орноо. Нэлээд их авилгал авсан болохоор сэтгэл тэнэгэр хэтэвч тvнтгэр эхнэр уриалгахан. Эхнэрийнхээ хийсэн бантанг идэж амжаагvй байхад нь шахуу утас хангинаж хотын єнцєг булан бvрт амь орсон баасан гаригчингууд хамтран шараа тайлах сайхан санааг дэвшvvлж уулзах газар цагаа болзон *бямба гаригдах* шоуны ажил эхэлнэ. Ингээд нэг мэдэхэд маргааш болсон байх нь дамжиггvй.
Ням гариг. Энэ єдєр бол ёстой жинхэнэ амрана гэдгийг vзvvлж єгнє дєє. Бvтэн єдєр хєнжлєєсєє толгойгоо ч цухуйлгахгvй нам унтаж єнгєрєєнє. Бvх утсаа салгаж аваад хэвтээд байна даа хє. Ингээд л маргааш ажлын єдєр болно гэхээс vстэй толгой арзайж дахиад нэг єдрийг амралтын єдєр болгочихвол сайхнаа гэж бодно... Энэ таны цагийн хуваарь, єдрийн тэмдэглэл, тvvх намтар, єдрий зурлага зурхай биш биз. Мєн дєє мєн. Битгий гайх та толинд байгаагаараа харагдаж байна эрхэм анд минь.
-Одоо тэгээд яах уу?!! -Ерєєсєє бямба гаригийг бvтэн ажлын єдєр болгож, баяр наадам, тэмдэглэлт баяр ойг цєєлье! Бvтэн жил ой тэмдэглэж баярладагаа ч больё. Хайран хєрєнгє мєнгєє алт шиг цагаа дэмий vрэхээ больё. Хэдэн дарга нарт vг хэлэж єєрийгєє дєвийлгєх, vйтэн хуар дээлээ, vнэтэй хєєргєє гайхуулах, тєрийн мєнгє тонших, тєсєв хєрєнгє зувчуулах, ордоноосоо гадуур авилгал єгч авалцах арга, шалтаг мундаагvй!!!!!!! /Болод.М/ 
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

zov zov

dnk

хараал ид чи өөрөө ажил

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)