Kimochi : Sync- Ийм л хайр

Sync- Ийм л хайр

Үг. Jack  Ая. Sync
Ийм л хайр
Халуун шөнийн зүүдэнд чи минь дандаа ирдэг ч
Харин миний сэтгэл хайрыг чинь үгүйлнэ
Чамайг бодон ганцаараа би уйтгарлаад
Чамтай байсан үдшээ эргэн дурсана
 Ялгуун саран мишээж одод түглээ ч
 Янагхан чамайгаа би зүүдлэн жаргана
 Чамдаа хайртай гэдгээ анх би мэдрэхдээ
Халуухан энэ хайрын гүнд улам очмоор байна
Зөөлөн үгсээр дайж хайрын үгсээ хөлөглөе
Зөвхөн чинийхээ сэтгэлд чинь урсан очъё
Үлгэр адил ариухан гэгээн дурлал
Үзэсгэлэнт чамдаа ийм л хайрыг би амлая
 Хүйтэн бороо шивэрч намайг норговч
 Хонгорхон чи минь байгаа болохоор би даарахгүй ээ
 Үлгэр адил ийм л хайр дурлал
 Үүрдийн аз жаргал минь бас чи биднийхээ
Харцнаас чинь анх хайрын дөл цацарсан
Харин сэтгэлд минь дурлалын гал дүрэлзсэн
Хэзээ ч биелэшгүй мэт гэнэн хонгор дурлал
Хайрт чи минь тийм л хайрыг надад бэлэглэсэн
Ялгуун саран мишээж одод түглээ ч
 Янагхан чамайгаа би зүүдлэн жаргана
 Чамдаа хайртай гэдгээ анх би мэдрэхдээ
Халуухан энэ хайрын гүнд улам очмоор байна
Ялгуун саран мишээж одод түглээ ч
 Янагхан чамайгаа би зүүдлэн жаргана
 Чамдаа хайртай гэдгээ анх би мэдрэхдээ
Халуухан энэ хайрын гүнд улам очмоор байна
Чамдаа очмоор байна

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)