Kimochi : Жирэмсний илүү, дутуу тээлт

Жирэмсний илүү, дутуу тээлт

Илүү тээлт:  Хүүхэд төрөх хугацаанаасаа 10-14 хоног/288 хоног буюу 41 долоо хоногоос илүү/ өнгөрөхийг илүү тээлт гэнэ. Хуурамч /хугацаа өнгөрсөн боловч хүүхэд, ихсэд өөрчлөлтгүй/, жинхэнэ /хүүхэд, ихсэд илүү тээлтийн шинжтэй, ихэс өтөлсөн / 2 янз байна.
Оношлогоо: Жирэмсний илүү тээлтийг өвөрмөц шинжүүдэд үндэслэж оношлоно. Хэвлийн өмнөд хана уян чанар буурна, 40 долоо хоногоос дээш илүү тээгдэх тутам хэвлийн бүслүүрийн хэмжээ аажим багасна, ургийн хэмжээнүүд ихсэнэ, зүрхний давтамж, авиа өөрчлөгдөнө,  зүрхний агшилтын хэм нэг хэвийн болж, авиа жигд биш хэмтэй болно. Аминоскопийн шинжилгээнд ураг хавийн шингэн багассан, тунгалаг биш, зунгагтай, нялхсын хаг мэдэгдэхүйц багассан эсвэл арилсан байна. Нярайд ба ихсэд гарсан өвөрмөц өөрчлөлтөөр илүү тээлтийг эргэлзээгүйгээр оношлоно. Илүү тээгдэж төрсөн нярай хүүхдийн арьсанд нялхсын хаг байхгүй, гарын алга ба хөлний тавагны арьс хөөж үрчлээтсэн, тураалтай, хүй нарийхан, ихсэнд шохойжилт, шигдээс үүссэн байна. Жирэмсний илүү тээлттэй холбогдож ихсэнд гүнзгий эмгэг өөрчлөлт үүсч, ихэс хөгширнө. Ихсийн судсууд хатуурч, ворсинууд холбогч эдээр солигдоно. Ихсэнд явагдах бодисын солилцоо хямарч, ураг хэвийн байдлаар амьдрах боломж алдагдана.
Аминоскопи: Гэрэлтүүлэгч бүхий дуран, умайн хүзүүний сувгаар оруулан ургийн шингэний хэмжээ, өнгө, түрүүлсэн хэсгийг шинжилдэг арга. Ихэвчлэн жирэмсний төгсгөлд умайн хүзүүний сувгаар 1.5 см-ээс дээш диаметртэй дуран ордог болсон үеэс хийдэг.
Аминоцентез: Хэвлийн урд ханаар, чанд авиан хяналтын дор хатгалт хийж, 10-20 мл шингэн авч, төрөлхийн ба олдмол гажиг илрүүлэх шинжилгээ хийдэг. Дараах тохиолдлуудад кесар хагалгаа хийнэ:
- Ураг орчмын шингэний бүрхүүлийг цоолсноос ба шингэн цагаас урьтаж гарснаас хойш 5-6 цагийн туршид умай агшихгүй байх.
- төрөх зам төрлөгт бэлтгэгдээгүй, эсвэл урагт хүчилтөрөгчийн дутмагшил үүссэн
- эх барихын ужиг анамнезтай
- ахимаг насны тулгар жирэмсэн
- уйтан аарцагтай
- ураг аарцгаараа түрүүлсэн
- ураг хөндлөн эсвэл ташуу байрласан
- эх барихын ба эрхтэн тогтолцооны эмгэгүүдтэй
- ихэс түрүүлсэн, ихэс ховхорсон
- бусад эмгэг хавсарсан байхад кесар хагалгаа хийнэ.

Дутуу тээлт: Жирэмсний 28 долоо хоногийн турш /эх барихын 7 сар/ зориудаар юмуу өөрөө аяндаа үр хөврөл, ураг умайгаас гарахыг зулбалт гэнэ. Ургийн жин 1000 г –аас доошгүй , урт нь 35 см – ээс богино, амьдрах чадваргүй байдаг.
Шалтгаан: Нийгмийн хүчин зүйлс. Эмэгтэйн ажлын хортой нөлөө, хорт зуршил, сэтгэл санааны дарамт, гэр орны таагүй нөхцөл, гэмтэл /шууд ба шууд бус/
Эх барихын ужиг дурьдатгал: Зулбалт, үр хөндөлт дутуу төрдөг, дотор бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, умайн дутуу хөгжил, хүндрэлтэй төрж байсан, биений юм тогтворгүй, үргүйдэл.
Эмнэлгийн аборт: Жирэмсний 12 долоо хоног дотор хийнэ.
Эсрэг заалт:
1. Хурц, хурцавтар үрэвсэлт өвчин
2. Бие махбодын идээт голомт
3. Хурц халдварт өвчин.
Хэрэглэх багаж: Үтрээний толь, суман хавчуур, зонд, гегарын тэлэгч, цонхот хавчуур, хусуур /кюретка/.
Ажилбарын арга техник: 1. Үтрээний толь тавьж, умайн хүзүү олох, 2 суман хавчуураар, хүзүүний урд уруулаас барьж, бэхлэх 3. умайн хөндийг зондлож, хэмжээ, чиглэл тогтоох  4. умайн хүзүүний сувгийг тэлэх /Гегар/, 5. үр хөврөлийн хэсгийг цонхот хавчуураар татаж гаргах, 6. умайн хөндийг хусуураар, сайтар хусаж цэвэрлэх
Зулбуулах аргууд: Умайн хүзүү тэлэх/Гегар/ 2.ургийн шингэний хальс хагалах. 3. умайн булчин агшаах /окситоцин, простагландин/ , 4. ургийн шингэний хальсны араар ариун шингэн юүлэх. Дээрхи аргууд үр дүн муу хүндрэл их гардаг. Орчин үед амнионы хөндийд уусмал тарих /амниоцентез/ жирэмсний 7 хоног тутамд 8 мл ургийн шингэн авч тэр хэмжээний натри хлорын 20%-ын уусмал хийх/Абурелын арга/ юмуу Ривонолын 2,5 % -ын уусмал 6-10 мл уусмал хийсний дараа 24-72 цагийн дотор зулбадаг.
Шинжилгээ: - Умайн хүзүүний салстын талсжилтыг үзэх. Умайн хүзүүний салианы талсжилтыг үнэлэхэд дараахь 2 шинж болох /хүүхэн харааны, оймны навчны шинжийг тодорхойлон өндгөвчний эстроген даавруудын идэвхийг тодорхойлдог.
- Хүүхэн харааны шинжийг тодорхойлох: Өндгөвчүүдийн эстрогений идэвхийг үнэлэх үүднээс умайн хүзүүний салианы ялгарлын үзүүлэлтүүдийг ашигладаг. Эстроген даавруудын агуулагдах төвшингөөс хамааарч салианы ялгаралд тарах өөрчлөлтөнд үндэслэн хүүхэн харааны шинжийг тодорхойлно. Хүүхэн харааны шинж бол өндгөвчний үйл ажиллагааг илтгэх боломжтой, энгийн сорил юм. Эстрогенуудын төвшин ихсэхэд хүзүүний салианы ялгарал ихсэнэ. Салианы ялгаралтын ихсэлт эм бэлгийн эс гадагшлах мөчид дээд хэмжээндээ хүрнэ.
/-/ илрэхгүй /эстрогений дутагдалтай үед/
/+/ сул илэрнэ.
/++/ илэрнэ.
/+++/ тод илэрнэ.
Оймын навчны буюу салианы талсжих шинж. Үтрээнд толь тавьж пинцет юмуу корнцангийн тусламжтай умайн хүзүүний хөөмийгөөс салиа авч тавиур шилэн дээр сэнжтэй аяга хэлбэрээр түрхэнэ. Эстрогений үйлчлэлийн дор салиа талсжина. Хэвийн мөчлөгтэй үед 7- 21 дэх хоног /овуляцын үед/ энэ шинж гарна. 
- Үтрээний наацинд цитологийн шинжилгээ хийнэ. Хэвийн байхад жирэмсний 39 долоо хоног хүртэл КПИ -5% иас хэтрэхгүй, харин дутуу төрөлтийн үед тулгарсан хэлбэртэй байхад КПИ ихсэнэ.
- Жирэмсний эхний 12 долоо хоногт суурин халууныг хэмжинэ. Халуун 37 хэмээс доош байх нь дутуу зулбах юмуу дутуу төрөхөөр завдаж байгааг илтгэнэ.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)