Kimochi : А аминдэм

А аминдэм

"A" аминдэмийн ач холбогдол юу вэ?
-
А" аминдэмийн дутлаас урьдчилан сэргийлнэ.
- Биеийн эсэргүүцлийг сайжруулж, халдварт өвчнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
- Өсөлт хөгжлийг нэмэгдүүлнэ.
- Хурц харах чадварыг сайжруулна.
- Арьс салстын бүрэн бүтэн байдлыг хангана.
- Цус багадалтаас сэргийлнэ.
- Хавдар болон ДОХ-ын халдвараас сэргийлнэ.
"А" аминдэмийн дуталд хэн өртдөг вэ?
-
0-5 насны хүүхэд
- Хөхүүл эхчүүд
- Улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт
өвчнөөр өвчилсөн хүүхдүүд
- Уураг илчлэгийн дуталд орсон хүүхэд
"А" аминдэмийн дутлын үед илрэх шинж
- Арьс хуурайших
- Өвдөг тохой арзгар ширүүн болох
- Үс хугарамтгай болж, өнгөө алдан хуурайших, салаалах
- Хумс салаалах, хугарах
- Ам хатах, хуурайших, уруул хагарах
- Цус багадалтын шинж
Дутал улам даамжирахад
- Шөнийн   харалган   буюу   шөнө   юм   харж чадахгүй болно.
- Нүдэнд   өөхлөг   маягийн   гялтганасан Битогийн толбо үүснэ.
- Нүдний   салст      болон   эвэрлэг   бүрхэвч хуурайшиж,   шархлан      улмаар   хараагүй болно.
"А" аминдэмийн дутлаас
сэргийлэхийн тулд эцэг, эхчүүдэд
юу гэж зөвлөх вэ?
- Хүүхдийг 6 cap хүртэл нь заавал эхийн сүүгээр хооллох.
- " A" аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг /элэг, бяслаг.загас, өндөг, сүү, шар лууван, цөцгий, ургамлын ба цөцгийн тос, халгай, халиар, ногоон сонгино, ногоон өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, хөмүүл, чацаргана, нохойн хошуу, жүрж, гадил гэх мэт/ долоо хоногт 3-аас дээш удаа хоол хүнсэндээ хэрэглэх. Хүүхдийг жил бүрийн 5, 11-р саруудад явагддаг "А" аминдэмжүүлэлтэнд заавал хамруулах.
Өндөр тунт "А" аминдэмийн бэлдмэлийг хэрэглэх заавар

Нас  200000
  ОУН
 100000
  ОУН
 50000
  ОУН
Уух хугацаа
 6 сар хүртэл  -  1/2 капсул  1 капсул Жил бүрийн 5, 11-р сард
 6-12 сар  1/2 капсул  1 капсул  2 капсул Жил бүрийн 5, 11-р сард
 12-59 сар  1 капсул  2 капсул  4 капсул Жил бүрийн 5, 11-р сард
 Хөхүүл эх  1 капсул  2 капсул  4 капсул  Төрсний дараа төрөх тасагт байхдаа

Өндөр тунт "А" аминдэмийг уулгахад анхаарах зүйл
- Хүүхэд   залгих   чадваргүй   тохиолдолд үзүүрийг нь хайчлан аманд нь дусаах.
- Хэрэв 6-12 сартай хүүхдэд 200000 ОУН-тэй/олон улсын нэгж/ "А" аминдэм уулгах
тохиолдолд үзүүрийг нь хайчлан 3 дуслыг өгөх.
- Хүүхэд сүүлийн 30 хоногийн дотор өндөр тунтай "А" аминдэмийг уугаагүй байх.
- "А"   аминдэм   уусан   тохиолдол   бүрийг өсөлтийн хүснэгтэн дээр заавал тэмдэглэх.
- Жирэмсэн   эмэгтэйд   өндөр   тунтай   "А" аминдэмийгуулгаж болохгүй.
- "А" аминдэмийн асуудал хариуцан ажиллаж байгаа эмч нар нь бичил тэжээлийн холимог хэрэглэж буй хүүхдүүдэд "А" аминдэмийг давхардан уулгахгүй байх талаар анхаарах ёстой.
- Хэрэв   хехүүл   эх   төрөх   тасагт   "А" аминдэмийг уугаагүй тохиолдолд төрснөөс
хойш эхний 1 сарын дотор 1 удаа зохих тунг ууна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)