Kimochi : Нар мандахаас өмнө босох тустай.

Нар мандахаас өмнө босох тустай.

Өглөөний нар мандангуут охин шар тэнгэр гэгээрч гийгүүлээд ирнэ. Түүнтэй хамт таван өнгийн цацраг газар дэлхий рүү урсдаг.  Энэ таван урсгал дотор таван их хорыг тарьдаг туяа бий гэж бөө нар ярьдаг.  Энэ нь юу гэвээс согтууруулагч хор, ховдоглон шунахайруулагч хор, завхайруулагч хор, тэнэгрүүлэгч хор, залхууруулагч хор гэсэн таван хар туяаг цацдаг.

Энэ туяа нь 71 наснаас дээш хөгшдөд,13 наснаас доош хүүхдэд тусдаггүй. Хэрвээ охин шар тэнгэр гэрлээ цацаж байгаа тэр үед орноосоо босоогүй байх аваас энэ таван хорыг энэ таван хорыг хүн заавал биедээ шингээж авдаг байна. Энэ үед босож хөдөлж байх ёстой. Тиймээс өглөө туулай цагт ертөцийг ирж байх үед орноос босох, ертөнцийг явж байх үед  гахай цаг дуусахаас өмнө гэртээ орж унтаж бай гэж сургадаг учир энэ.

Нөгөө талаар орой гахай цагаас хойш /11.40 мин /ертөнц дээр байгаа сүг тийрэнгүүд гадуур гүйдэг үе учраас түүний хорлол нэн аюултай. Чухам энэ үед дэмий тэнэх, сул явах, архидах, завхайрах тохиолдолд хий хүчинд баригдаж насан туршдаа хорлуулна. Энэ бол олон мянган жил амьдралаар судлагдсан үнэн. 

Энэ бол нүүдэлчдийн том соёл философи: Өдрийн туулай цагаас морин цаг хүртэл энергийн их урсгал сүр бууж амьд бүхнийг өсөж үржих шим өгнө.  Наранцэцгийн ургамлаар жишээлэхэд нар мандангуут толгойгоо өндийлгөж дагаж явсаар оройн нар жаргангуут  толгойгоо доош бөхийлгөдөг. Үүн лүгээ адил сансарын энерги хүнд яг тэгж тусч, эрч хүч, чадал өгч,16 цагаас хүний бие сулралд ордог. Арга давамгайлж явснаа билэгт эзлэгдэж суларч эхэлдэг гэсэн үг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)