Kimochi : Шашин

Шашин

Философи нь шашин домгийн ёсны хөрсөн дээр үүсэж түүнтэй салшгүй хобоотойгоор хөгжиж ирсэн юм. XX зуунд философи ба шашин нь бодит байдлыг оюун санааны хувьд эзэмших хамгийн чухал, өвөрмөц хэлбэр болсон байна. Шашин нь оюун санааны нөлөө бүхий хүч байж, олон улс орны оюун санааны уур амьсгалд тэр тусмаа шинжлэх ухаан техникийн дэвшлийн манлайд явж буй улсуудын оюуны соёлд нөлөөлж буйг философид хүлээн зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ философийн тодоод талд ч гэсэн шашинтай салшгүй холбоонд оршиж, түүний байгууламжийн онолын суурь дэвсгэрийг бүтээж байдаг урсгал, чиглэлүүд оршдог. Үүний нэг жишээ бол неотомизм юм. Гэсэн хэдий ч шашны мөн чанар, үндсэн үүргүүд, орчин үеийн ертөнц дэхь түүний эзлэх байр суурийг судлах шаардлага хурцаар тавигдсаар байна. Гол зорилтуудын нэг нь шашны тухай хуурамч төсөөллийг даван туулж, философи дахь шашин судлалын үүргийг шашингүйн үзлээр солих гэсэн оролдлоготой тэмцэх явдал мөн. Шашин ч тэр, шашингүйн үзэл ч тэр нийгэмд заавал байх ёстой ертөнцийг үзэх үзэл гэсэн тулгалт хийх ёсгүй. Энэ нь францын их хувьсгалын зүтгэлтнүүдийн анх гаргаж ирсэн нандин чанарын чөлөөт байдлын зарчитай шууд зөрчилддөг. Мөн шашны олон хэмжээст шинж чанарыг тооцон үзэж, түүний бүтцэд үзэл баримтлалын цөмөөс гадна сэтгэл хөдлөл дүрийн бүрэлдэхүүн байдгийг анхаарах хэрэгтэй. Чухам ийм учраас шүтэн бишрэгчдийн сэтгэл хөдлөлийн олон урсгал чанарыг өөрчлөхгүйгээр шашныг устгах гэсэн оролдлогууд бүтэлгүй болсон юм. К. Маркс, Ф. Энгельс нарын шашний талаар хэлсэн үгнүүдийг ихэнх тохиолдолд бүдүүлэг маягаар тайлбарласан байдаг. Шашны эсрэг тэмцэх гол уриагаар тэдний хэлсэн “ шашин бол ард түмнийг мунхууруулагч хар тамхи мөн ” гэсэн үгийг авсан юм. Энэхүү үгийг К. Марксын “ Гегелийн эрхийн философийг шүүмжлэх нь ” зохиолоос авсан бөгөөд энэ зохиолд шашныг зүрх сэтгэлгүй ертөнцийн зүрх, оюун санаагүй хэв журмын оюун ухаан гэх мэтийн өөр бусад тодорхойлолтууд ч байдаг.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)