Kimochi : Шуудангийн тvvхэн замналын сонирхолтой баримтууд

Шуудангийн тvvхэн замналын сонирхолтой баримтууд

Сэтгүүлзүйн хэмээх дөрөвдөгч засаглалыг бие болоход хамгийн их нөлөө үзүүлсэн, хэдэн зууны турш хүн төрөлхтөний харилцааны гол хэрэгсэл болсоор ирсэн захидал харилцааны гүүр бол шуудан билээ. Шуудангийн түүх арвин тул сонирхолтой баримтууд ч олонтой нь гарцаагүй ээ. Жишээлбэл: 1929 онд Их Британид болсон үймээн самууны дараа илгээгдсэн нэгэн захидал хувь заяаны эргүүлгэнд он жилүүдийг үдсээр, 2008 онд л эзэндээ хүрсэн байдаг.
10-т: Анхны шуудангийн хайрцаг нь 400 жилийн өмнө, Флоренцид үүссэн байна. Үүнийг ашигладаг байсан хүмүүс нь “чөтгөртэй нөхцсөн” хэмээгдэж байсан эрдэмтэд, гүн ухаантнууд, тэсрэг үзэлтэй улс төрчид зэрэг байжээ. Харин шууданг тагтаа зөөдөг байж. 
9-т: Өнөөг хүртэл ашиглагдаж байгаа хамгийн “хөгшин” шуудангийн хайрцаг нь Их Британий о-в Гернси, Сент Питер-Порт, Юнион стрит, гэсэн хаягт байдаг, 1853 оны 2-р сарын 8 наас хойш үүргээ биелүүлж байгаа хайрцаг ажээ. Анхны шуудангийн хайрцгууд хар хөх өнгөтэй байсныг энэхүү хамгийн хөгшин хайрцаг илтгэнэ.
8-д: Анх Парисын “Нотр Дам” гүүрнээс эхлэн айлуудыг дугаарлаж эхэлсэн гэдэг. Тэгвэл Их Британий хувьд №2679 дугаартай айл нь хамгийн их “тоотой” нь ажээ.
7-д: Дэлхийн хамгийн том ажил олгогч бол АНУ улсын шуудангийн алба ажээ. Энэхүү нүсэр байгууллагад 870 мянган хүн ажилладаг юм байна.
6-д: Дэлхийд нэг минутад 5 сая захидал илгээдэг болохыг нэгэнт тогтоожээ.
5-д: Орлонгийн бүх цуглуулагчдийн хамгийн их хуримтлуулдаг зүйл нь марк, дараагаар нь зоос, харин гуравт ил захидал байдаг билээ. Тэгвэл 4400 доллараар нэг ил захидлыг худалдан авч байсан тохиолдол байдаг.
4-т: Дэлхийн хамгийн их марк цуглуулсан хүмүүс бол АНУ-ийн ерөнхийлөгч агсан Франклин, Рузвелт болон энэтхэгийн ерөнхийлөгч Джавахарлалу Неру нар юм. Тэгвэл Санкт-Петербург хотын төв музейд хадгалагддаг, оросын А. С. Попов-ын маркны цуглуулгад орон орны 3000000 /гурван сая/ марк байдаг байна. Тэгэхлээр Рузвелт мэтийн их цуглуулагчдын маркны тоо хэдэд хүрсэнийг таахад бэрх юм.
3-т: Боскоуэн (Нью-Гэмпшир) болон Локпорт (Нью-Йорк) хотуудын архивт байдаг мэдээгээр, дэлхийн хамгийн ховор маркнууд нь 1856 онд гарсан 1 центийн үнэтэй Британий Гвианагийн марк, 1855 оны Швецарийн 3 силлингийн марк /өнгө алдаатай хэвлэгдсэн тул үйлдвэрлэлтийг зогсоосон/, мөн 1855 оны Алтан Эрэг марк зэрэг юм.
2-т: Английн Кент хотын иргэн, Элан форман гэдэг эрийн 1982 оны нэгдүгээр сарын 3-нд эхнэртээ бичиж эхэлсэн захидал нь 1 402 344 үгтэй /дэлхийн хамгийн олон үгтэй захидал/ агаад, 1984 оны 1 сарын 25-нд гэргийд нь хүрсэн байна.

1-т: Хаант Японы дэд ерөнхийлөгч, Барилгын Яамны сайд Вичи Нода далайн чанадад ажиллаж байхдаа 1961- 1958 оны хооронд эхнэр Мицудаа нийт 50 мянган үгтэй, 1307 ширхэг захидал илгээснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Эхнэрийнхээ нас барах өдөр хүртэл илгээсээр байсан эл захидлуудыг эмхэлвээс, 12404 хуудас, 25 боть болжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)