Kimochi : Coco cola-г чинь,,,

Coco cola-г чинь,,,

“Coca-cola” гэгч хийжүүлсэн, амтат ундааг ууж үзээгүй хүн гэж Монголд бүү хэл дэлхий дээр байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй байх.

Гэтэл олон зуун сая хүмүүсийн уух дуртай “Coca-cola” нь та бидний амаа олохгүй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой байдаг ажээ. Юуны өмнө танд “Соса-соla”-ны найрлагын талаар сонирхуулъя. 1886 онд Жон С.Пембертон гэгч эмч анх энэ ундааны найрлагыг гаргасан байдаг. “Coca-cola” ны 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг. / нэр нь хаанаас үүссэн нь ойлгомжой болж байгаа байх/. Мөн энэ ундааны нэг хувийн найрлага нь “Мерхандиз-7″ гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хүн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна.

“Coca-cola”-ны найрлагад ордог фосфорын хүчлийн РН нь 2.8 болохоор хүний хумсыг дөрвөн өдрийн дотор бурэн хайлуулах чадалтай. Цаашилбал бүр ч аймшигтай. АНУ-ын олон мужуудад замын цагдаа нар машиндаа үргэлж 2 баллон /7.2 литр/ “Соса-соla”авч явдаг ажээ. Шалтгаан нь тун энгийн бөгөөд аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгахын тулд. Аяга “Coca-cola”-нд  үхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно. Машины хромоор өнгөлсөн гадаргуйн зэвийг арилгахын тулд “Соса-соla”-нд дүрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай. “Соса-соlа”-нд агуулагддаг фосфорын хүчин нь хромтой урвалд орсноор хромын фосфат үүсгэн зэвийг арилгадаг. Сонирхуулахад яг энэ шалтгааны улмаас АНУ-ын байзерууд байнга кока-колаг авч явдаг ажээ.

Халаалтын батарейны зэвийг арилгахын тулд дээр нь нэг лааз “Coca-cola” асгахад дээр өгүүлсэнтэй адил урвал явагдаж зэв арилах юм байна. Зэвэнд идэгдээд эргэхгүй байгаа боолтыг суллахын тулд “Соса-соla”-нд дэвтээсэн алчуураар боон хэдэн минут байлгасны дараа эргүүлэхэд болно гэжээ. Баруунд “Coca-cola” тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна. Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар “Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс илүү байдгийг тогтоожээ. Нэг литр “Coca-cola” төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий.

Гэтэл насан хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг ажээ. Үр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэж болзошгүй байдаг аж. “Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хүргэж болзошгүйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь маш хүндээр тусдаг ажээ. “Coca-cola” мэтийн ундаанд агуулагддаг фосфорын хүчил нь бөөрний чулуу үүсэхэд “эергээр” нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна. Дэлхийн маш олон оронд “Coca-cola” мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хүн амаа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ.

Энэтхэгт “кока кола”-г шавьж устгахад ашигладаг.
Энэтхэгийн хэд хэдэн мужуудад “Coca-cola” ундааг зарж борлуулахыг бүрэн хориглосон байна. Эдгээр мужуудад зарагдаж байсан “Соса-соla”-нд эдгэрэшгүй өвчин үүсгэх аюултай пестицид мэтийн хортой бордоо их хэмжээгээр илэрсэн болохоор арга буюу ийм шийдвэр гаргажээ. Тэр бүү хэл эдгээр мужийн тариачид хөвөнгийнхөө тариаланг хортон шавьжаас хамгаалахын тулд “Соса-cola”-raap шүршин ариутгах явдал нэг бус удаа гарч байсан байх юм. Тухайн үедээ Энэтхэгийн зургаан ч мужид энэ ундааг зарахыг бүрэн хориглож байсан байна.

Латви хүнсний “кока кола”-ны амттануудыг худалдахыг хориглосон.
Латви нь энэ жилийн наймдугаар сард сургуулиудад хүнсний будаг агуулсан сэрүүцуулэгч ундаа, чипс, өнгөтэй чихэр бохь, хий болон синтетик бодис ихээр агуулсан хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдахыг бүрэн хоригложээ. Эдгээрийн дотор “Coca-cola” орсон нь ойлгомжтой. Хачирхалтай нь цагтаа АНУ-ын төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан хатагтай Мадлен Олбрайт нь Латвийн ерөнхийлөгч Вайре Вике-Фрейбергед захидал бичин энэ шийдвэрийг цуцлах талаар бодож үзэхийг хүссэн байна. Шалтгаан нь тун энгийн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Олбрайт нь одоо “соса-соlа” компанид өндөр албан тушаал хашдаг ажээ. 
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

Don`t mention it.
x men (зочин)

aimaar yumaa coca cola-naas tatgalzayaa mongolchuudaa

ха (зочин)

маш тэнэг

ха (зочин)

маш тэнэг

мэдээ хулгайлхаа болий (зочин)

medee shaahaa bolio chee eh surwarj ni shineleg.co.cc bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)