Kimochi : Хоёр настай охин эрдэмтдийг гайхашрууллаа

Хоёр настай охин эрдэмтдийг гайхашрууллаа

Энэ амжилтаараа тэрээр дэлхийн нийт хүн амын хоёрхон хувийг эзэлдэг хамгийн ухаантай хүмүүсийн эгнээнд багтсан байна. Альдершот хотод оршин суудаг Жоржия Браун ай-кю-гийн өндөр үзүүлэлттэй эмэгтэйчүүдийн "Mensa International" байгууллагын Их Британи дахь салбарын хамгийн залуу гишүүн нь болжээ.
Жоржиаг сорьсон сэтгэл зүйч Жоан Фриман охиныг үүнээс ч өндөр оноо авах боломжтой байсан гэж үнэлсэн байна. Учир нь, охин 45 минут "ажиллаад" ядарсандаа унтчихжээ. Жоржиагийн ээж Люси Браун охиных нь ухаан маш хурдан хөгжиж буйг эртнээс анзаарсан аж. Тэрээр таван сартайдаа мөлхөж эхлэн есөн сартайдаа явж, 18 сартайдаа ярьж эхэлсэн байна. Тиймээс эцэг эх нь сэтгэл зүйчдэд хандан охиныхоо ай-кю-г шалгуулахыг хүсчээ.
Жоан Фриман охины талаар ийн ярьжээ. "Жоржиа хоёрхон нас есөн сартай ч тав, зургаан настай хүүхдүүд ч хариулж чадахааргүй асуултад хариулдаг. Ялангуяа тэр эргэн тойрноо маш сайн ажиглаж илэрхийлж чаддаг нь гайхал төрүүлсэн. Хоёр настай хүүхдүүд зураг сайн зурж чадахгүй. Тэгвэл Жоржиа ганц ч зүйл орхилгүй өнгөөр нь ялгаж зурсан. Тэр 152 оноо авсан нь хангалтгүй санагдсан. Түүнээс ч илүүг авах боломж байсан. Тэр зүгээр л их ядарсандаа үргэлжлүүлж чадаагүй. 45 минутын турш анхаарлаа төвлөрүүлж чадна гэдэг гайхамшигтай" гэжээ.
"Mensa'-гийн хамгийн залуу гишүүнээр 1990-ээд оны эхээр нэгэн хүү бүртгэгдсэн байна. "Mensa International" дэлхийн 50 орны 100 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд хамгийн том салбар нь АНУ-д 50 мянган гишүүнтэй аж.
4007 онд хүмүүс толгой дараалан сэтгэцийн согогтой болно
Америкийн Лос-Анжелес хотын их сургуулийн эрдэмтэд 2000 жилийн дараа хүн ямархуу дүр төрхтэй болох талаар таамаглал дэвшүүлжээ.
Хат халуун цаг уураас болоод хүний бие үсгүй мулзан болж, элэг уушиг томорч, хоол хүнсэн дэх хортой бодисуудын нөлөөгөөр сэтгэцийн асуудалтай болох гэнэ.
Хүн гахай шиг нүдтэй болно
Дэлхийн агаар мандал бохирдож, хүн хорт бодисууд бүхий агаарт дасч тэсвэртэй болно. Гэхдээ аажмаар нүдний хэмжээ нь багасч, гахайнх шиг болно. Хүний нүдний дотоод буланд байдаг тунгалаг мембран илүү том хэмжээтэй болж, давхар зовхи болон хувирна.
Хамрын нүхэнд өтгөн, урт үс ургана
Хүний хамар нилээд хэмжээгээр томорч, дотроо олон салбарлаж, агаарыг илүү сайн цэвэрлэж амьсгална. Мөн ийм шалтгаанаар хамар доторхи үс урт ургаж, өтгөрнө.
Уушиг хортой агаарт дасна
Уушиг одоогийн хэмжээгээс томорно. Хүний цусны систем илүү өтгөн болж, агаарт байгаа үлдсэн жаахан хүчилтөрөгчийг авч чаддаг болно.
Элэг маш томорно
Хүний элэг уг нь цус цэвэрлэх зориулалттай. Ирээдүйд хортой бодисуудыг сайн шүүхийн тулд хэт томорно.
Эвэр хайрсан арьстай болно
Бидний арьс илүү ширүүн болж, энд тэндээ эвэршинэ. Ингэснээр хүн агаар мандалд байгаа химийн бохир бодисуудад түлэгдэхгүй байж чадна.
Мухар олгой ажиллаж эхэлнэ
Хүний мухар олгой дахин ажиллаж эхлэн, хоол хүнсийг дахин боловсруулахад тусална. Тэр үед хүмүүс зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Яагаад гэвэл орчны бохирдлоос болоод махыг хэрэглэх боломжгүй болно.
Хүн маш намхан болно
Хүн эмзэг, хэврэг бөгөөд намхан болно. Энэ нь Д витамины дутагдлаас болох аж. Мөн нарны гэрэл багасч, хүнс хоол хомсдох нь нөлөөлнө.
Бүгд мулзарна
Дэлхийн хэт дулаарлаас болж, эр эм хүмүүсийн үс их унаж, мулзан болно.
Хүний чих нохойных шиг болно
Хэт их дуу чимээнээс болж, чихэнд олон нугалаа үүснэ. Яг л нохой шиг. Хүн юм сонсохын тулд чихээ өргөж, харин дуу чимээг багасгахын тулд доош буулгана.
Солиорол хэвийн үзэгдэл болно
Хүн жаахан солиотой, мэдрэлийн согогтой болно. Энэ нь хоол хүнсэнд агуулагддаг хортой бодисуудын нөлөө юм. Одоо ч гэсэн мөнгөн ус агуулсан хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийг та нэг ажаарай.
Үргэлж амьсгалын аппарат зүүнэ
Хорвоод хүүхэд мэндэлмэгц шууд тусгай аппаратад холбоно. Ингэснээр тэр амьдралын эхний хэдэн долоо хоногт амьд үлдэж, аажмаар бохир агаарт амьсгалж сурна.
Бөөрнөөс шээс бус агшаамал ялгарна
Бөөр шинэ ажилтай болно, өөрөөр хэлбэл шээснээс ус гарган авч, биед ус хадгална. Хүний биеэс шингэн ялгарахаа байж, шээсний хүчил ба хортой бодисуудаас бүрдсэн агшаамал гарна. Гэхдээ зарим эрдэмтэн хүний бие махбодид эдгээр өөрчлөлт гарахаас өмнө хүн төрөлхтөн мөхнө гэж зөгнөж байна.
Испанийн хатан хаан Изабелла амьдралдаа хоёрхон удаа үсээ угааж байжээ
Гоо сайхан гэдэг бол хэдэн зуун, хэдэн мянган жилийн тэртээгээс үнэлэгдэж ирсэн зүйл юм. Гэхдээ хүн төрөлхтөн цаг үеэ дагаад гоо сайхны тухай үнэлэмжээ байнга хувьсган өөрчилсөөр ирсэн.
Энэ удаад бид аль цаг үед ямар бүсгүйг сайханд тооцдог байсныг сонирхуулъя.
Эртний Египтэд зузаан уруултай, том бүйлсэн нүдтэй, гоолиг, гунхсан хүүхнүүдийг гоо сайхны дээд гэж үздэг байв. Тэр үед бүсгүйчүүд нүдээ том харагдуулж, гялалзуулахын тулд “унтаж мансуурах” хэмээх ургамлын шүүс дусаадаг байжээ. Хамгийн гоё нүд ногоон өнгөтэй. Гэхдээ энэ бол ховор өнгөнд тооцогдоно. Самбаатай египет бүсгүйчүүд нүдээ зэсийн нүүрс хүчлээр хийсэн ногоон будгаар хүрээлж байв. Үүнийхээ дараа тэд гарын хумс, хөлийн улаа ногооноор будчихдаг байжээ.
Майя омгийн эмэгтэйчүүд наалданги, үнэртэй давирхай бүхий улаан өнгийн тос биедээ түрхэж гоёдог байв. Дараа нь тэд илүү хээнцэр, сэтгэл булаам болсон гэж боддог байжээ. Мөн тэд нүүрээ янз бүрийн будгаар эрээлж гангардаг байсан гэнэ. Эртний Хятадад жижигхэн хөлтэй, намхан, туранхай бүсгүйчүүд хамгийн сайхан эмэгтэйд тооцогддог байжээ. Тухайн үед хөрөнгөтэй хятад эр том хөлтэй ямар ч эмэгтэйг эхнэрээ болгон авахыг хүсдэггүй байв. Тиймээс охидын хөлийг жижиг болгохын тулд төрсөн цагаас нь эхлэн боож, өсөлтийг нь зогсоодог байжээ. Дашрамд хэлэхэд Эртний Хятадад урт сүлжсэн гэзэгтэй эрчүүд хамгийн сайханд тооцогддог байв.
Эртний Грект дасгал сургуулилт хийсэн бие гол шүтээн болж байв. Тухайн цаг үед Афродитагийн баримал хамгийн сайхан биеийн гол хэмжүүр болж байсан гэнэ. Баримлын өндөр 164 сантиметр, цээжний тойрог 86 сантиметр, бүсэлхийн тойрог 69 сантиметр, өгзөгний тойрог 93 сантиметр байдаг. Мөн Грект шулуун хамар, том нүдтэй хүнийг хамгийн хөөрхөнд тооцдог байжээ. Эртний Ромд цагаан царай, цайвар үс ноёрхож байв. Тиймээс ч ром бүсгүйчүүд үсээ цагааруулах өөрийн гэсэн жортой. Тэд ямааны сүү, эвэрлэг модны үнсэнд норгосон алчуураар үсээ арчиж, дараа нь наранд гарч өнгөгүй болгодог байв.
Дундад зууны үед гоо сайхныг нүгэл, үүнийг олж төрөх нь байж болшгүй зүйл гэж үздэг байв. Шаргал үсийг зүй бус явдал гэж үзэн, бие хаагаа зузаан даавууны цаана далдалж, үсээ алчуур доор нуудаг байжээ. Гэхдээ дундад зууны үед гонзгой царай, том нүд, жижигхэн амтай гэгээн Мария хамгийн хамгийн төгс эмэгтэйд тооцогдож байв. 13-р зууны эхээр “сайхан бүсгүй”-г тахих үе эхлэв. Энэ үед эмэгтэй хүнийг энхрий, эмзэг, тансаг сарнайтай зүйрлэж байлаа. Дашрамд хэлэхэд энэ үед жижигхэн хөх моодонд орж байв.
Сэргээн мандалтын эринд цонхигор цагаан царай, гоолиг, “хүнгийн” хүзүү, том цэвэрхэн дух хамгийн сайханд тооцогдож байлаа. Бүсгүйчүүд нүүрээ улам гонзгой харагдуулахын тулд үснийхээ урд хэсгийг хусч, хөмсгөө зулгааж, хүзүүгээ урт харагдуулахын тулд шилэн хүзүүний хэсгийн үсээ хусдаг байв.
Рококо эриний үед үсчний урлаг гайхамшиг болон хувирсан учир бүсгүйчүүд үс засалтандаа хамгийн ихээр анхаарч байжээ. Ийм үнэтэй таашаалаа удаан хадгалан үлдэхийн тулд хатагтай нар хэдэн долоо хоногоор үсээ угаадаггүй байжээ. Испанийн хатан хаан Изабелла Кастильская амьдралынхаа туршид хоёр л удаа үсээ угааж байснаа дурссан байдаг. Нэг нь төрөхдөө, нэг нь хуримынхаа өдөр гэнэ. 21-р зуун. Амьдрал өөрчлөгджээ. Өдгөө ухаан, эрч хүч, мөнгө олох чадвар хамгийн ихээр үнэлэгдэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд эрх чөлөө хамгийн үнэтэй гоо сайхны хэмжүүр болжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)