Kimochi : Чарльз Дарвин

Чарльз Дарвин

Чарльз Дарвин /1809.02.12-1882.04.19/ Чарльз Дарвины тухай товчхон Байгаль судлагч, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловсруулсан Чарльз Роберт Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэн хотод төржээ. Эцэг Роберт Эразм Дарвин нь эмнэлгийн талын нилээд өргөн мэдлэг, туршлагатай, эх Сусанна Веджвуд нь чинээлэг айлаас гаралтай өвөг эцэг Эразм Дарвин нь эмч, байгаль судлагч, яруу найрагч хүн байв. Ч.Дарвин дунд сургуулиа төгсгөөд Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн тэндээ хоёр жил суралцаад Кембриджийн их сургууль уруу шилжин сурчээ. Их сургуулиа төгсөнгүүт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлагчаар оролцох болж "Бигль" хөлөг онгоцоор таван жил үргэлжилсэн урт судалгаа хийж, 1836 онд эргэн иржээ. Дэлхий тойрсон аялал, залуу Дарвины үзэл бодолд онцгой нөлөөлж, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нөр их ажлынх нь урам зоригийг өгсөн байна. 1842 онд эрүүл мэндийн байдлаас Лондонгоос нүүн, ойролцоох Даун хотод шилжин суурьшиж, тэндээ насан туршаа амьдарч, экспедицийнхээ явцад цуглуулсан ургамал, амьтны аймгийн эртний болоод тухайн үед үл мэдэгдэж байсан асар их олдвор, геологийн эрдэс, чулуулгаа судлан шинжилжээ. 1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлүүлж түүндээ өмнөд Америк болон арлын олон янзын амьтад, түүний дотроос Галапагоссын арлаас олсон гүрвэл, яст мэлхий, ээрүүл хошуут шувуу зэргийн тухай анх удаа шинжлэх ухаанд мэдээлсэн байна. Тэрчлэн энэ бүтээлдээ геологийн асуудал, өмнөт Америкийн индейчүүд, хар арьстнуудын нийгэм-улс төрийн амьдралын байдлыг хүртэл тусгажээ. Тэрээр 1837 оноос зүйлийн үүслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Түүний гол үзэл санаа бүрэлдэх, эцсийн дүгнэлт тодорхойлолтоо гаргах ажил үндсэндээ хорин жил үргэлжилж 1859 онд "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь" гэсэн суут бүтээлээ 50 насандаа бичиж дуусгажээ. 1859 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1250 ширхэг хэвлэгдсэн энэ ном нь өдөртөө борлогдсон гэдэг билээ. Тэр өдрөөс хойш дэлхийн олон хэл дээр хэвлэгдэж сонгодог бүтээлийн нэг болсон юм. Ийнхүү Чарльз Дарвин нь байгаль судлагч ухаантан мэргэд, эрдэмтэд төдийгүй, жирийн хүмүүсийн бодол санааг эзэмдэж ирсэн, тайлбарлах, зөв хариулахад нэн төвөгтэй асуудал болох амьд бие буюу амьдралынхөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу өгсөн юм. Аугаа их эрдэмтэн 1882 оны 4 сарын 19-нд 73 насандаа тэнгэрт хальжээ. Түүний шарилыг суутнууд, дээдсүүдийг оршуулдаг Вестминстерсийн сүмд хүндэтгэлтэйтээр залжээ. Сүмийн хойд хэсэгт аугаа их Ньютоны шарилаас хэдхэн алхмын зайд оршуулсан агаад хананд нь их эрдэмтний тэргүүний товгор сийлмэлийг үйлдэж “Дүрсийн үүсэл” болон байгалийн шинжлэлийн бусад олон номыг зохиогч Чарльз Дарвин” хэмээн дармалдан бичжээ. Дарвины гавьяа Хүмүүс мал өсгөж, ургамал тарьж ургуулахдаа байнга ашигтай сайн тал руу нь бодож, шалгаруулан өсгөж үржүүлдэг байна. Ийм шалгаруулалтыг Дарвин зориудын шалгарал гэж нэрлэв. Бас шалгарал, хувьсал нь байгалийн нөхцөлд явагддаг бөгөөд түүнийг байгалийн шалгарал хэмээжээ. Дарвинаас түрүүнд Францын эрдэмтэн Жан Ломарк хувьслын тухай онолыг гаргаж тавьсан боловч нотолгоотой материалаар илрүүлж чадаагүй юмаа. Харин Дарвин хувьслын шалтгаан болох байгалийн сонгон шалгарлын учрыг үнэмшилтэй нотолж, өөрийн дэвшүүлсэн таамаглалаа баталж чадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяа байгуулав. Дарвины онол нь хүн, байгалийн тухай ойлголтуудыг үндсээр нь өөрчлөв. Энэ ертөнцөд хүний эзэлж байгаа байр суурийн тухай хүн төрөлхтний үзэл бодлыг өөрчилж чадсанд Дарвины нээлтийн ач холбогдол оршдог билээ. Эволюцийн тухай сургаал Амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийг судалдаг шинжлэх ухааныг эволюци гэдэг. Дэлхий дээрх амьд биес хэрхэн үүсч, хэрхэн хувирч хөгжсөн, хэрхэн орчиндоо зохицож ирсэн болохыг эволюцийн шинжлэх ухааны онолоор тайлбарлана. Эволюцийн тухай сургаалыг 2 үед хувааж үздэг. · Дарвины өмнөх эволюцийн сургаал · Дарвины сургаал Дарвины өмнөх эволюцийн сургаал Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьд биеийн гарал үүслийг сонирхон судалж байсан боловч тэдгээрийн үүсэл хөгжлийг сайтар мэдэхгүйн улмаас амьд биес хувирч өөрчлөгдөхгүй, бурхан бүтээсэн, устаж үгүй болохгүй гэсэн ойлголттой байв. Тэр үед ертөнцийг үзэх “метафизик” үзэл ноёрхож байв. Энэ үзэл нь байгаль дахь бүх зүйлс төгс зохицонгуй, хувирч өөрчлөгдөхгүй, тогтонги бөгөөд тэдгээрийг бурхан бүтээсэн тул мөнх юм гэсэн ойлголттой байсан юм. Энэ үеийн гол төлөөлөгчид Шведийн эрдэмтэн Карл Линней, Францын эрдэмтэн Жан Батист Ламарк нар байв. Эдгээр эрдэмтдийн үзэл, сургаал нь эволюцийн гол онол болох тухай Дарвины сургаал гарахад чухал нөлөө үзүүлсэн. К.Линнейн бүтээлийн онцлог · Зүйл гэдэг нэр томъёог шинжлэх ухаанд анх оруулсан. · Хос нэршлийн зарчмыг боловсруулсан. · Анхны зохиомол ангиллын системийг боловсруулсан. · Метафизик үзлийг дэмждэг байсан. Ж.Б.Ламаркын бүтээлийн онцлог · Биологи гэдэг нэр томъёог шинжлэх ухаанд анх оруулсан. · Градацийн зарчмыг боловсруулсан. Энэ нь амьд бие энгийнээс нарийн, доод хэлбэрээс боловсронгуй дээд хэлбэр бий болно гэсэн ойлголт. · Эволюцийн анхны онолыг боловсруулсан боловч эволюцийн хөдөлгөгч хүчийг амьд бие бүхэнд байдаг “дэвшин сайжрах дотоод эрмэлзлэл” гэж буруу тайлбарласан. · Метафизик үзлийг шүүмжилсэн. Ч.Дарвины сургаал Английн эрдэмтэн Чарльз Дарвин амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалаа 1859 онд “Байгалийн шалгарлын замаар зүйл үүсэх нь буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь” хэмээх алдарт бүтээлдээ тусгасан юм. Ч.Дарвины сургаал гарахад тэр үеийн нийгэм эдийн засгийн байдал, шинжлэх ухааны хөгжил, “Бигль” хөлөг онгоцоор /1831-1836/ дэлхийг тойрон 5 жил аялан ажиглалт судалгаа, амьтан, ургамлын асар баян цуглуулга хийж ирсэн зэрэг нь ихэд нөлөөлсөн юм. Ч.Дарвин аялалаас ирээд 20гаруй жил судалгааны ажлаа хийн амьд биеийн гарал үүсэл, хувьсал хөгжлийн сургаалаа боловсруулсан. Ч.Дарвины бүтээл нь одоо дэлхийн олон оронд “Зүйлийн үүсэл” нэртэйгээр хэвлэгдсэн ба биологийн шинжлэх ухааны гол сургаал болсон хэвээр байна. Ч.Дарвины сургаалын үндсэн заалт: · Зүйлийн гарал үүсэл · Удамшил, хувьсал · Амьдралын төлөө тэмцэл · Байгалийн шалгарлын тухай асуудлууд юм. Ч.Дарвины эволюцийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг зөв тодорхойлсон бөгөөд “Удамших хувьсах дээр тулгуурласан байгалийн шалгарал нь эволюцийн хөдөлгөгч хүч юм” гэж тодорхойлжээ. Дарвины сургаал гарснаар биологийн шинжлэх ухаанд шинэ дэвшил гарсан ба биохими, генетик, палонтологи эмбриологи, физиологи, экологи гэх мэт олон шинэ салбар шинжлэх ухаанууд үүсэх эхлэл болсон байна. Дарвины сургаал нь баталгаа нотолгоотой байсан учир нийтийн хүртээл болсон ач холбогдлын хувьд “Эст бүтцийн онол”, “Энерги хадгалагдах хууль”-тай нэгэн адил түвшинд үнэлэгддэг билээ. Зүйл Бүтэц, үйл ажиллагаа, химийн найрлагаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй үржилд орж, үржих чадвартай үр төл өгдөг, орчны тодорхой нөхцөлд зохилдсон, тодорхой орон нутагт тархан амьдардаг хэсэг бүлэг бодгалийг зүйл гэнэ. Зүйлийг шалгуур шинжээр тодорхойлдог. Шалгуур шинж Онцлог Генетикийн шалгуур Хромсомын бүтэц, тоо, хэлбэрээр тодорхойлно. Биохимийн шалгуур Уурагт бодисын химийн найрлагаар тодорхойлно. Морфологийн шалгуур Гадаад бүтцийн онцлог байдлаар тодорхойлно. Экологийн шалгуур Амьдрах орчны онцлогоор нь тодорхойлно. Физиологийн шалгуур Үржлийн үеийн зан төрх онцлогоор тодорхойлно. Газарзүйн шалгуур Тархац нутгийн хэмжээгээр тодорхойлно. Популяци Зүйлийн оршин тогтнох хэлбэр нь популяци юм. Бүтэц, амьдралын онцлогоороо ижил төсөөтэй, тухайн зүйлийнхээ тархац нутгийн тодорхой хэсэгт амьдардаг бусдаас харьцангуй тусгаар байдалтай нэгэн зүйлийн хэсэг бүлэг бодгалийг популяци гэнэ. Популяциуд нь үржлийн үеийн зан төрх, үржих хугацааны ялгаагаар тусгаарлагдана. Популяцид удамших хувьсал байнга үүсч, байгалийн шалгарал явагдаж байдаг тул популяци нь эволюцийн нэгж юм. Популяцийг эгэл, экологийн, газарзүйн гэж ангилдаг. Популяцийн үндсэн үзүүлэлт нь төрөлт, үхэл, хорогдол, нягтшил юм. Популяцийн хөдлөл зүйг төрөлт, үхэл, хорогдол, шилжин явагсад, шилжин ирэгсэдээр тодорхойлдог. Популяцийн хөдлөл зүй = (төрөлт+шилжин ирэгсэд)-(үхэл хорогдол+явагсад) Удамшил Биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдлыг өвөг удмаас үр төлд дамжуулан хадгалах бүх амьд биеийн нийтлэг шинж чанарыг удамшил гэнэ. Үр удам нь эцэг эхтэйгээ төсөөтэй байдаг удамшлын учир шалтгаан Дарвины үед их бүдэг байсан. Одоо үед хромсомд байрлах генүүд удамшлын үндэс гэдгийг тогтоосон. Генийн нөлөөгөөр амьд биеийн шинж тэмдэг бүрэлддэг. Бэлгийн үржлийн үед эр, эм бэлгийн эсийн хромсом нэгддэг. Иймээс үр удамд эцэг, эхийн шинж тэмдэг илэрнэ. Хувьсал Зүйлийн доторх бодгалиудын ялгаа буюу шинэ шинж тэмдэг үүсэх амьд биеийн нийтлэг шинжийг хувьсал гэнэ. Хувьсал нь 2 төрөл байна. · Удамшдаг хувьсал · Удамшдаггүй хувьсал Шалгарал Зориудын шалгарал: Шалгаруулагч хүчин зүйл нь хүн Хүний хэрэгцээ, шаардлагад харьцангуй зохицсон амьд биеүд шалгарч үлддэг. Ургамлын шинэ сорт, амьтны шинэ үүлдэр, бичил биетний шинэ омог үүснэ. Байгалийн шалгарал: Шалгаруулагч хүчин зүйл нь орчны нөхцөл Зүйлийн хувьд ашигтай шинж бүхий, орчны нөхцөлд илүү дасан зохицсон биеүд шалгарч үлддэг. Ургамал, амьтан, бичил биетний шинэ зүйл үүснэ. Амьдралын төлөө тэмцэл Байгаль дээр амьд биеийн хооронд оршин тогтнохын төлөө бий болсон нарийн зүй тогтлыг Ч.Дарвин амьралын төлөө тэмцэл гэж нэрлэсэн байна. Тухайн популяцид төрж буй амьд биеийн тоо толгой ба тэдгээрийн амьдралын хэрэгцээ 2-н хооронд үүсэх үл тохирох байдал нь тэдгээрийг амьдралын төлөөний тэмцэлд шууд хүргэдэг. Амьдралын төлөө тэмцлийн хэлбэрүүд · Зүйл доторх тэмцэл · Зүйл хоорондын тэмцэл · Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл Зүйлийн доторх тэмцэл - Нэг зүйлийн популяци дахь бодгаль биесийн хооронд явагддаг. Ижил хоол тэжээлтэй, ижил аюул хөнөөлд автагддаг учир энэ тэмцлийн хэлбэр ширүүн болдог. Зүйл хоорондын тэмцэл - Өөр өөр зүйлийн популяцийн хооронд явагддаг. Нэг төрөлд хамаарагдах буюу нэг ижил экологийн нөхцөлд байгаа зүйлүүдийн хооронд ширүүн явагддаг. Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл- Амьд бие ба гадаад орчны тохиромжгүй нөхцлийн хооронд явагддаг. Амьд бие орчны тохиромжгүй нөхцөлтэй байнга тэмцэж байдаг.
start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

Don`t mention it.
bolor (зочин)

estoi goe medeelel bn estoi heregtei yum oruljee oshoo ih iim medeelel oruulj ogch tuslaach gehdee enend chin neg aldaa bnaa К.Линней зүйлийг анх нээгээгүй харин түүнийг нэрлэсэн гэж биологи дээр үзсэн санагдаад бхийн
за за ямартай ч сонирхолтой байлаа гэж

түвшин (зочин)

uneheer goy medeelel oruuljee nice mash ih bayrlalaa

soko (зочин)

uneeheeeeer nice medeelel bn

сак (зочин)

үнэхээр хэрэгтэй мэдээлэл байла

сүжи (зочин)

hi ene odriin mend populytsiin talaar medeelel mash yaraltai orulj ugj

баттуяа (зочин)

үнэхээр сонирхолтой байлаа та бүхнээс нэг юум гуйх гэсэн юум удамшдаг өвчний талаар маш яаралтай олоод өгөөч

ринчин (зочин)

их хэрэгтэй мэдээлэл байна.өөр олон мэдээлэл оруулаарай.амжилт

хишгээ (зочин)

Дарвинтай холбогдолтой бүх зүйлийг товч тодорхой оруулж чаджээ. маш хэрэгтэй мэдээлэл байна. амжилт

Мөнхнасан (зочин)

Үнэхээр хэрэгтэй гоё мэдээлэл байна. Ийм мэдээлэл тависан таньд маш их баярлалаа. Үргэлж ийм хэрэгтэй гоё мэдээлэл тавиж байгаарай. Танд ажлын амжилт хүсье.

oogii (зочин)

bayrlaa ih heregtei bailaa

оогий (зочин)

gogo bna ene medeelel

g/odontuya (зочин)

goe niitlel bolson bnaa gunee talathaj bn uur niitlel zunduu oruulj uguurei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)