Kimochi : Интернэт дэх Хаягнууд

Интернэт дэх Хаягнууд

Интернэтэд холбогдсон хүн бүхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yүнд хаяглалт маш чухал үүрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бүх дэлхий даяар түүнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгүй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хүрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com.  Энэ нь хүнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сүлжээний хүрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69  Энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг үндсэн хаяг. Ингэхээр Интернэт дотор байгаа бүх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн үг. Уул нь бол энэ тоон хаяг буюу IP хаягийг л хэрэглэвэл зохих байж л дээ, гэвч энэ нь хүнд тогтооход төдийлөн амаргүй байсан тул ийм домайн нэр хэрэглэдэг болжээ. Америкчууд Интернэтийг байгуулахад илүү их хөрөнгө оруулсан ч болоод тэр үү, ямар ч гэсэн Америкаас бусад бүх орны вэб хуудасууд ардаа тухайн улсыг заасан домайн нэртэй байна. edu боловсролын байгууллага гэдгийг заана, com бизнес худалдааны байгууллагын хаяг, gov засгийн газрын харьяаны байгууллагын вэб, mil цэргийн байгууллага, net сүлжээ гэсэн утгыг заана, org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана, ca канадынх, au австралийнх, uk английнх, de германых, jp японых, mn монголынх, ru оросынх, cn хятадынх Жишээ нь: university.edu гэж байвал Америкын их сургуулийн хаяг, university.edu.mn гэж байвал Монголын их сургуулийн хаяг, university.edu.ru гэж байвал Оросын их сургуулийн вэбний хаяг гэсэн үг юм.
Та яг одоо энэ өгүүллэгийг уншихын тулд Вэб браузертаа http://www.medeelel.mn гэсэн хаягийг бичиж байж манай энэ хуудасыг үзэж байгаа билээ. Тэгвэл энэ вэб хуудасны IP хаягийг нь хаанаас мэдэж байна? Yүнийг жоохон дэлгэрэнгүй тайлбарлахыг оролдъё. Та өөрт чин Интернэт холболт хийж өгсөн компанид http://www.medeelel.mn гэсэн хаягтай вэб хуудасыг үзэх хүсэлт тавилаа гэж мэргэжилийн хэлээр энэ процессийг хэлэх биз. Танд Интернэтэд холбож өгч үүнийхээ төлөө таниас сар тутамд тодорхой хэмжээний мөнгө авч байгаа тэр компанийг тань ISP буюу Internet Service Provider гэж нэрлэнэ. Ихэнх ISP компаниудад өөрийн гэсэн DNS буюу Domain Name Service гэсэн компъютер байх бөгөөд, энэ сервер нь ихэнх алдартай вэб хуудаснуудын домайн нэрэнд харгалзах IP хаягийг нь мэдэж байна, эсвэл мэдэхгүй байгаа бол хаанаас ямар дээд шатны DNS-с асууж мэдэж болох вэ гэдгийг нь мэдэж байдаг байна. Ингэснийхээ үр дүнд Интернэтэд холбогдсон хүмүүстээ, тоон IP хаяг биш хэрэглэхэд илүү амар үг үсэгээр бүтсэн домайн нэр хаягийг хэрэглэх боломж олгодог байна. Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдгийг та бүхэн мэднэ бизээ. Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хүмүүст домайн нэрнүүдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком зэрэг компаниуд энэ төрлийн үйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бүүр үнэгүйгээр домайн нэр авсан ч болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)