Kimochi : Чөтгөрийн гурвалжин

Чөтгөрийн гурвалжин

Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зүүн өмнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хүрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг.

Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зүүн өмнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хүрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал үл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /түүн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хүн ор сураггүй алга болсон юм
Алга болсон тухай мэдээллүүд
1909 онд тэр үедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн түүхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хүн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш, түүнээс ямар нэг сураг ажиг гараагүй ажээ.
Хүн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зөндөө олон болжээ.
Тэдгээрийн дотор: газар хөдлөлтөөс үүсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, өөр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг төөрүүлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд үлдсэн хүмүүс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдүйн хүмүүсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын төрөл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын үл мэдэх нисдэг биетүүд байж болох юм.
Мэдээж хэрэг жил бүр эл гурвалжингийн дээгүүр олон тооны онгоц нисэн гарч, мөн төдий тооны усан онгоц түүнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бүрэн бүтэн байгаа билээ.
British south American airways” компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мөн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сүүлд “Star tiger’- ийн тухай сонссон зүйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усан онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагүй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангүй. Эцэст нь комиссын дүгнэлтэнд үүнээс хэцүү даалгавар хэрэг мөрдөлтөнд хэзээ ч тулгарч байгаагүй гэж бичсэн байжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)