Kimochi : Нобель гэж хэн байв

Нобель гэж хэн байв

Нобель гэж хэн байв аа. Тvvний тухай янз бvрээр л бичдэг. Тvvнийг ах дvv нартайгаа таарч тохирдоггvй, бусадтай нийцэрхvv биш, ааш муутай зожиг, хэдэн цагаар ч хамаагvй ганцаараа юм бодоод суучихдаг хvн байсан гэдэг. Тэрээр мeн хvvхнvvдэд таалагддаггvй байжээ. Харин тvvнд зохион бvтээх их авьяас л заяасан юм. Усан доорх тэсрэх бeмбeгийг анх зохиосон Эммануель Нобелийн олон хeвгvvд дундаас Альфред ганцаараа эрин зууныг дамжин мeнхрeх жамтай байжээ. Эцэгньхvvдээ физик болон химийн хамгийн шилдэг багш нарыг хeлслeн хичээл заалгадаг байжээ. Харин ээж нь тvvний этгээд занд санаа зовон бусдаас eeр ийм хvн манай гэр бvлд яагаад бий болов гэж бухимдан vглэдэг байлаа. Гэхдээ тvvний онцгой хичээл зvтгэл багш нарынх нь гайхлыг тeрvvлдэг байлаа. Альфред Европын шилдэг эрдэмтэдтэй уулзан мэргэжил боловсролоо дээшлvvлсний vр дvнд богино хугацаанд чадварлаг химич болсон юм. Тэр дарь орлуулагчийг олох талаар нухацтай судалгаа хийж эхлэв. Энэ нь тvvний баяжихын vндсийг тавьсан гэдэг. Дарь бол vнэтэйгээс гадна тохиромж муутай, бас амархан нордог. Тийм болохоор дарийг орлох бодисыг нээсэн хvн эрин зуунд алдаршаад зогсохгvй сая саяар тоологдох орлоготой болох боломж байлаа. Иймээс тэр эцэгтэйгээ нитроглицeрин гэдэг бодисыг ашиглах талаар ярилцжээ. Туршилт…Хvхрийн хvчил болон азотын хvчлийн хольцыг халаатал хуруу сав дэлбэрчээ. Дараа нь Асканио Собреро гэгч итали эр vvнээс санаа аван уг хольцонд бага зэрэг глицерин нэмээд vvссэнбодисыг нитроглицерин гэж нэрлэсэн боловч тvvнийгээ хаанаа яаж ашиглахаа мэдэхгvй байжээ. Гайхалтай нь энэ нь тэдний яриад л байсан дарь орлуулагч байсан юм. Харин Собреро уг бодисыг зvрхний eвчтэй хvнд аяга усанд хоёр дуслаар хийж уулгахаас eeр арга олсонгvй. Тэвчээртэй Альфред энэ бодисыг олон зvйл дээр туршин vзээд чухам юунд хамгийн их хэрэгтэй болохыг нээж олжээ. Ийнхvv Собрерог биш, гагцхvv Альфредийн шинээр гаргаж авсан нитроглицериний ид шидийн талаар дэлхий даяар шуугиж байлаа. Ингээдтvvний нитроглицериний vйлдвэр хаа сайгvй нээгдэж Альфред дэлхийн зах зээлийг эзлэн авахаар шаргуу ажиллаж эхэлжээ. Гэвч энэ бодисын шинж чанар нь бvрэн судлагдаагvй, vйлдвэрлэх технологи нь бvрэн баталгаажаагvй, аюулгvй ажиллагааны хувьд эрсдэлтэй гэдгийг Альфред хэн нэгэнд хэлээгvй ч дотроо маш их шаналж байлаа.1864 онд Стокгольм хотыг хvчтэй дэлбэрэлт доргиов. Ах дvv Нобелийн шинэ фабрикт илгээхээр бэлтгэсэн 100 кг нитроглицерин дэлбэрч байшин барилга нуран, бvх ажилчдыг нуранги доор булшилжээ. Шведийн сонин хэвлэлд “тэнд цогцос байхгvй, харин хvний яс, махны овоо л байв” хэмээн бичиж байлаа. Альфред өөрөө нvvрэндээ хeнгeн шарх олсон боловч бага дvv Эмиль нь ажилчидтай хамт амь vрэгджээ. Аавдаа энэ мэдээг дуулгахад эцэг нь хэдэн минут таг дуугvй гeлврч байснаа ямар нэгэн зvйл хэлэх гэж байгаа мэт толгойгоо эргvvлэнгvvтээ хeсeр унаж, тvvнээс хойш саа eвчинд нэрвэгдэн найман жил хэвтэрт байж байгаад eeд болсон гэдэг. Ингээд нитроглицериний vйлдвэрлэлийг зогсооход хvрсэн байна. Гэхдээ Альфред дахиад л лабораторид сууж туршилтыг тэвчээртэй хийсний vр дvнд хуурай, шатдаггvй, зeвхeн тодорхой нeхцeлд дэлбэрдэг шинэ бодис динамитийг бий болгожээ. Ингэснээр тvvний ажил vйлс нь дахин цэцэглэж, бvр “динамитийн хаан” хэмээн нэрлэгдэх болов. Ингээд тэрээр Парист шилжин ирж eндeр vнэтэй харш худалдан авчээ. Ингэснээр тvvнийг томоохон язгууртнуудын хvлээн авалтанд албан ёсоор уридаг болжээ. Гэхдээ тvvнийг тодорхой хvрээнээс бусад газар сайн мэддэггvй байлаа. Альфред лабораторид богино хугацаагаар эрчимтэй ажилласны эцэст каучукан дугуйтай унадаг дугуйны хамгийн анхныхыг зохиожээ. Мeн удалгvй байлдааны пуужин зохиогчийн эрхийг авч, хиймэл торго бvтээх жорыг хvртэл гаргав. Тэрбээр дэлхий дахинд алдаршив. Гэвч тvvний хувийн амьдрал аж жаргалгvй байв. Бага залуудаа дурлаж явсан бvсгvй нь eeр хvний эхнэр болжээ. Тvvнээс хэзээ хойно нэгэн цэцгийн дэлгvvрийн худалдагч хvvхэнд сэтгэлтэй болж гэрлэсэн байна. Гэтэл тvvний эхнэр 20-хон настай Софи бvсгvй эд мeнгeнд толгой нь мансуурч зугаа цэнгэл хeeж явсаар эцэст нь eeр хvнээс хvvхэдтэй болсноор тэдний 18 жилийн хамтын амьдрал сvйрсэн байна. Тэр явдлаас хойш Альфред хоёр жилийн турш нойр хоолгvй явсаар санаа сэтгэлийн гvн зовлонд автан хэдэн vнэнч зарц нарынхаа хараа хяналтан доор асруулж байгаад 1896 оны 12-р сарын 10-нд насан эцэслэжээ. Тvvний гэрээслэлийг гvйцээсэн нотариатч хамгийн эцсийн хvсэлтийг нь нийтэд сонордуулсангvй. Альфред eeрийг нь нас барсны дараа венийн судсаа огтлохыг захисан юмсанж. Учир нь тэр eeрийгee летаргия буюу vхсэн мэт унтдаг eвчин туссан байж магадгvй хэмээн болгоомжилж амьдаараа оршуулагдахаас айжээ. Гэхдээ “динамитийн хаан” хэмээн дэлхийд алдаршсан Нобель гэрээслэл vлдээсэн. “Миний бvх хeрeнгe, хогшлыг минь миний итгэмжлэгдсэн хvмvvс бэлэн мeнгe хeрeнгe болгох ёстой. Ингэж цугласан хeрeнгe нь банкинд найдвартай хадгалагдана. Мeнгe хeрeнгe шинжлэх ухаан, уран зохиолын болон энх тайвны vйл хэрэгт хувь нэмэр оруулсан хvмvvст шагнал болгон олгох тусгай сангийн эзэмшил болно”гэж захижээ. Тэр гэрээслэлдээ таван салбарыг зааж нэрлээд харин математикийг дурссангvй. Учир нь тэр Данийн усан онгоцны vйлдвэрийн эзний vзэсгэлэнт Анна охинд ухаангvй дурлаж байжээ. Гэвч Анна бvсгvй залуухан, царайлаг, математикч Франц Лемаржийг сонгосон гэдэг. Мeн Лемарж Альфредийг олны eмнe математикийн ямар ч авьяасгvй нэгэн хэмээн доромжилжээ. Vvнээс болон математикийн салбарт амжилт гаргасан хvн энэ заалтанд ороогvй байна. Сангийн нэрэмжит шагналыг “динамитийн хаан” Альфред Нобелийн гэрээслэлээ vлдээсэн eдeр олгодог уламжлал тогтжээ. Уг шагналыг Нобелийн хeргийг товойлгон сийлсэн дvрстэй алтан медаль, диплом, мeнгe дагалддаг. Мeнгeн шагналын хэмжээ нь фондоос хамааран 30-70 мянган долларт байдаг ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)