Kimochi : Шог зураг

Шог зураг

Төрийн бус байгууллага


УУЦ БОЛООД ӨВЧҮҮНИЙ УЧИР

(шог өгүүллэг)
Эв хамт нийгмийн ялалт өөд дайчин цогтой давшиж байх үедээ бид энхрий хайрт удирдагч нараа “бух дарга”, “бяруу дарга”, “төлгөн дарга”, “хурган дарга” хэмээн ангилж зүйлчилдэг байлаа. Ийм ангилал гарсан нь учиртай. Тэрхүү галвын үеийн хурдаст нойрссон “бух дарга”-ын алтан шарилд малталт хийж үзэхүл, цагаан сараар бухын өвчүүний ард заларсан байдалтай жанч халсан дүр зураг тодорсон. Энэ баримт “бух дарга” бухын өвчүү, “бяруу дарга” бярууны өвчүү тавьж цагаалдаг байсныг баталдаг. Тэгэхээр монголчууд төлөгний ууц тавих эрхтэй даргыг “төлгөн дарга”, хурганы ууцаар цагаалдаг даргыг “хурган дарга” гэж байжээ.

Ерээд онд Монголд ялсан ардчилсан хувьсгал хүн бүрт эрх чөлөө өгснөөр зөвхөн дарга нар сэмхэн тэмдэглэдэг байсан цагаан сарыг ард нийтээрээ өргөнөөр тэмдэглэсэн. Ууц, өвчүүг дарга л тавих эрхтэй байсан хуучны бурангүй ёсыг халж, хэн хүссэн нь соёолон шарын өвчүү, шүд гүйцсэн ирэгний ууцтай цагаалах хууль ёсны эрхтэй болсон. Монгол улсын үндсэн хуулинд “иргэн бүр нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, яс угсаа ялгаваргүйгээр цагаан сараар ууц эсвэл өвчүү тавих эрх эдэлнэ” хэмээн заасан.
Гэвч иргэн бүр ууцтай цагаалах эрхийг амьдралд хэрэгжүүлэх зам шулуун дардан байсангүй. Улсын их хурлын эрхэм гишүүд улсын сангаас идэж уусан мөнгөөрөө ууц өвчүүг чөлөөтэй худалдаж авч дөнгөж байсан бол ууж идэх бололцоогүй угсаа энгийн ардууд ууц өвчүүний төлөө алтан амиа барьцаалах ч энүүхэнд болсон билээ. Хувиараа эрхлэх аж ахуй гэгч ерээд онд борооны дараах мөөг шиг олноороо төрснөө, гэнэт алга болсон. Үүний учир нь тэр аж ахуйн эзэд, захирлууд цагаан сарын шинийн нэгэнд хүн шиг ууцтай золгох гэж хамаг хөрөнгөө шавхаад, шинийн хоёронд дампуурч байснаас үүдэлтэй.

Энэ удаагийн их хуралд сонгогдсон гишүүд хэдий луйварчин ч гэсэн буянтай, нинжин сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой луйварчид болохоо батлан харуулаад байна. Учир юу гэвэл тэд цагаан сарын өмнө ард түмэндээ өвгөд өтгөс, балчир нялх гэж ялгалгүй далан мянган төгрөг олголоо. Дараа жил ч олгоно гэж ярьж байгаа. Далан мянган төгрөг гэдэг дажгүй томхон эр хурганы ууц авахад хүрэлцэнэ гэдгийг УИХ-ын ажлын алба судалж тогтоосон тухай албаны эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ жилээс эхлээд Монгол улсын хөгшид төдийгүй хүүхдүүд ууцтай шинэлэх эдийн засгийн чадамжтай боллоо. Шалгарсан манлай удирдагчдын буянаар “хүн бүр ууцтай шинэлж болно” гэсэн хуулийн заалт эдийн засгийн утгаа олох сайхан бололцоо бүрдлээ.
Цагаан сараар ууцтай шинэлэнэ гэдэг тал бүрийн ашигтай. Зуд турханд нэрвэгдээд буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг юм. За тэгээд хэд хоног тавьж, хүнд үзүүлсэн ууцаа хаячихалтай биш идэхээс өөр аргагүй. Дан өөх идсэнээс болоод элэг цөс өвдөж, эмнэлэгт хэвтэнэ. Ингээд бодохоор ууц авснаар малчид төдийгүй эмч сувилагч нар болон үндэсний эмнэлгүүдийг ч бид дэмждэг болж таарч байна.
Цагаан сарын ширээнд ууц тавих нь эдийн засгийн асар хэмнэлттэй. Одооны хүүхдүүд өөх үмхэж огт чаддаггүй тул танай ширээн дэх ууц бүтнээрээ үлдэнэ. Мөн түүнчлэн ширээний хамаг зайг эзэлчихдэг тул идэж болдог хүнс ширээнд өчүүхэн орно. Тэгээд ч ирсэн гийчид цул өөх тосыг хараад огиудас нь хүрч, ширээн дэх хиам, зууш, бууз гээд бусад зүйлд хүрэхгүй байх магадлал өндөр. Ууц болоод өвчүүний нарийн учрыг өгүүлэхэд ийм болой.
Тэгэхээр цагаан сарын ширээнд ууц байна гэдэг таны бэл бэнчинг гайхуулж, эрх чөлөөг илэрхийлдэг төдийгүй, танай гэр бүлийн эдийн засагт асар хэмнэлт авчирдаг ажгуу.
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

Don`t mention it.
bataa (зочин)

teneg yn

BYMBASUREN (зочин)

XAXAXAXAXAXAAXAXAXAXAXAAXAXAXAXAXAXAAXAXAXAXXAXAXAXAXAXXAXAXXAXAXXAXAXAXXAXAXXAXAXAXXAXAXXAXAT1T1T1T1TT1T1T1T1TT1T1T1T1T1T1T1T1T1T1T1T1T11T1T1T11TZ1T1AZ1T1T11T1T1T11T1T11T1T11T1T1T11T1T11T1T1T1T11T1DD

BYMBASUREN (зочин)

XAXAXAXAXAXAAXAXAXAXAXAAXAXAXAXAXAXAAXAXAXAXXAXAXAXAXAXXAXAXXAXAXXAXAXAXXAXAXXAXAXAXXAXAXXAXAT1T1T1T1TT1T1T1T1TT1T1T1T1T1T1T1T1T1T1T1T1T11T1T1T11TZ1T1AZ1T1T11T1T1T11T1T11T1T11T1T1T11T1T11T1T1T1T11T1DD

Алтанcүх (зочин)

Газрын наймайчид, орон сууцны үнийг хөөрөгдөгч, хот байгуулалтын бодлого буруу явуулдаг хүмүүсийг шоголсон зураг зурах хүн байна уу. Хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих төвийн Тэргүүн С.Алтансүх Утас 96663722

Алтанcүх (зочин)

Орон сууцны үнийг зохион байгуулалтай хөөрөгдөг, хот байгуулалтын бодлого алдагдуулдаг хүмүүсийн талаар олон нийтэд мэдээлэхэд туслах мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажилна. Хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих төвийн Тэргүүн С.Алтансүх Утас 96663722

Өма (зочин)

Хахахахахахахаха ок

тттт1111т1т1т1т1 (зочин)

хэхэ т1т1т1т1т1т1т1т1тт11тт11т1т1т1т11т1т1т1т1т1т1т1т11тт11т1т1т11т1т1т1т1т1т1т1

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)