Kimochi : Гаж хүмүүс

Гаж хүмүүс

Хүн төрөлхтөний дунд сиамын ихрүүд, хүн-амьтан, гурван нүдтэй болон дөрвөн хөлтэй гаж хүмүүс олон амьдардаг. Ийм хүмүүс 1840-1890 оны үед харьцангүй ихээр төрдөг байжээ. Сонирхолтой нь яг энэ үед Гитлер, Ленин, Сталин, Мао Зэдун, Распутин...зэрэг алдартнууд төрсөн байгаа юм. Сталины зүүн хөлний хуруу нь хачирхалтай хэлбэртэй байсан гэдэг. Медкарт ашиглан зургийг нь авсан эмч буудуулж үхсэн юм.

Техник, технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт байгаль дэлхий багагүй хордож байгаа. Тиймээс сүүлийн таван жилд гаж хүүхдийн төрөлт ихсэх хандлагатай болсон юм. Мөн мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд эх нь 13-14 долоо хоногтой бие давхар үедээ хоолны хордлого болон сэтгэл зүйн гүн стресст орсон тохиолдолд хүүхэд 70 хувь нь гаж төрдөг гэнэ.

Сиамын ихэр 1617 онд Францын Коллоредо тосгонд өөд өөдөөсөө харсан мэт нүүрээрээ наалдсан сиамын ихэр төржээ. Сонирхолтой нь ихэр ах дүү хоёрын нэг нь 40 настай, нөгөө нь 25 настай гэмээр харагддаг байсан аж. Бусад сиамын ихрүүдийн адил тэд мөн л дундаа нэг эд эрхтэнтэй байв. Ихрийн нэг нь хоёр биений агаарын 75 хувийг амьсгалж авдаг байж. Тиймээс нэг нь илүү хурдан хөгширчээ. Гэхдээ тэрхүү хоёр биений агаарыг авдаг байсан ихэр нь идэж ууж, ярьдаггүй зөвхөн л амьсгалдаг байжээ. Тэд 18 нас хүрмэгцээ XIII Людовик хааны зарлигаар ордоны салбадай нар болсон юм.

Хүн чоно. Энэхүү хүн амьтныг хоёр настай байхад нь Кавказын ойгоос олсон бөгөөд хожим нь Парист авчирсан ажээ. Толгойноосоо хөл хүртлээ битүү үсэрхэг тэр хүүхэд явуулын театрт ажилладаг нэр алдартай жүжигчин болсон юм. Түүнийг 1870 онд буюу Ленинтэй нэг жилд төрсөн болохыг нь мэргэжилтнүүд шүдээр нь тогтоожээ. Хүүг 10 настай байхад нь18 орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болохыг нь мэдсэн юм. Уншиж, бичиж чаддаггүй тэрбээр аялан тоглолтоор явж байхдаа эдгээр хэлийг сурсан аж. Хүн чоно 33 насандаа уушигны хатгалгаагаар нас баржээ.

Гар хөлгүй хүн. XIX зууны үед Англид дөрвөн мөчгүй хүн амьдардаг байжээ. Виолетта түүний жинхэнэ нэр биш юм. Тэрбээр эртний сурвалжит гэр бүлд төрсөн тул нэрийг нь машид нууцалдаг байсан аж. Үргэлжид гэртээ суудаг Виолетта охин уйдсан үедээ бийрээ шүдээрээ зууж зураг зурдаг байжээ. Ийнхүү тэрбээр 28 насандаа алдартай зураач болсон түүхтэй.

Африкт гар, хөлний олон салаа хуруутай бүхэл бүтэн омог байдаг. Америкт ч сүүлийн үед ийм хүүхэд маш олноор төрөх болжээ. Үүний шалтгаан нь нэгдүгээрт генетикийн удамшил, хоёдугаарт эх хэвлийдээ ураг тээх явцад хордлого туссан, гуравдугаарт орчны цацраг идэвхжилийн нөлөө юм. Гаж хүмүүс дунджаар 60 орчим насалдаг байна.

Тал биегүй хүн. 1911 онд Жон Экхарт хэмээх бөгсөн биегүй хүн төрсөн аж. Түүний өссөн гэр бүл маш ядуу байсан тул тэрбээр мөнгө олохын тулд ажил хийх болжээ. Кино жүжигчин, циркийн акробатчин байсан бөгөөд 1950-иад оны сүүлчээр Америкийн шилдэг хөгжимчдийн нэг болсон юм. Мөн Жоны тэрбумтан болсны нууц нь ердөө л Балтиморын хөдөө аж ахуйн академийг төгссөнд байв.

Хоёр толгойтой хүн. Хоёр толгойтой хүний талаарх анхны мэдээ 1796 онд тэмдэглэгдсэн байдаг аж. Мексик гаралтай Паскуал Пинон хэмээх залуугийн үндсэн толгойноос жижиг хэлбэрийн бас нэг толгой гарсан байдаг. Тэрхүү толгой нь ярьдаггүй бөгөөд зөвхөн нүд нь анивчиж, уруул нь хөдөлдөг байсан гэдэг. Орост гурван жилийн өмнө хоёр толгойтой хүүхэд төржээ. Ялгаатай нь тэр хүүгийн хоёр толгой нь тус тусдаа хүзүүтэйгээс гадна хоёулаа ярьж чаддаг байна.

Гахай эмэгтэй. XIX зууны эхээр Исландад нэгэн ер бусын охин төржээ. Учир нь охин гахай шиг хамартай байсан юм. Тэрбээр өөрийн зурагтай ил захидлуудыг худалдаалдаг байсан аж. Манай гариг дээр амьтантай адил хүмүүс маш олон байдаг. Энэ талаар мэргэжилтэнүүд амьтантай нөхцсөнөөс бус генетикийн хувирал хэмээн тайлбарлаж байгаа юм.

Гурван нүдтэй хүн. Одоо Америкт амьдарч буй Майкл Перри гурван нүдтэйгээс гадна хоёр хамартай төрсөн юм. Хотын гудамжаар явж байгаа түүнийг харсан жаахан хүүхдүүд айснаасаа болж уйлдаг байжээ. Тиймээс гэрээсээ барагтай л бол шагайдаггүй. Тэрбээр гайхалтай сайхан хөгжмийн аязуудыг зохиож суудаг нэгэн. Түүний бүтээлүүдийг томоохон зоогийн газрууд худалдан авдаг бөгөөд өөрийх нь зургийг авах гэж хөөцөлддөг папарацциудад дургүй. Харин Миссисипи мужид “циклоп” хочтой нэг нүдтэй Африк залуу амьдардаг байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
temka (зочин)

zurag ni bhgui yum uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)