Kimochi : Шургуу зүтгэлийн хууль

Шургуу зүтгэлийн хууль

Бүтэлгүйтэл, бэрхшээлийг давж гарах таны чадвар бол өөртөө болон амжилтдаа итгэх итгэлийн хэмжүүр юм. Шургуу зүтгэл бол амжилтын эзний төмөр чанар. Таны зүтгэл амжилтад хүрэх замд хамгийн чухал чанар болдог. Энэ нь таныг бусдаас илүү давуу талтай болгодог. Шургуу зүтгэл бол өөрийн сахилга мөн. Одоо танд тулгарч байгаа бүх хүндрэл, бэрхшээлийг жагсаан бич. Ямарт нь та өөртөө итгэх итгэлгүй сул дорой байна вэ? Түүнийг даван туулахын тулд шургуу тэвчээртэй тэмц. Ялагдал бол сонголтын хувилбар биш гэдгийг өөртөө байнга сануул.
Хэзээ ч ухарч няцахгүй гэж шийд. Хэрэв та мөрөөдлөө биелүүлэхийн төлөө итгэлтэй урагшилж хэзээ ч бууж өгөхгүй гэж шийдсэн бол зорилтоо заавал биелүүлнэ. Таныг танаас өөр хэн ч зогсоож чадахгүй.
Дүгнэлт
Амжилт бол тохиолдол биш. Энэ бол тавьсан зорилгодоо хүрэхэд чиглэсэн тасралтгүй нөр хичээнгүй үйл ажиллагааны тодорхой үр дүн юм.
Хэрэв мөнхийн энэ хуулийг зөвхөн нэг, хоёр хүн л биелүүлж гайхамшигт амжилтад хүрсэн бол үүнийг аз юмуу, тохиолдол гэж үзэж болох юм. Гэтэл олон зуун мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгээс эхлэн тэмцсээр гайхамшигт амжилтад хүрсэн юм.
Амжилтын эзэд заавал бусдаас илүү ухаантай байх албагүй. Тэд амжилтын тулгуур зарчмуудыг өөртөө зориулан нээж бусдаас түрүүлж амжилтанд хүрсэн юм. Та ч гэсэн чадна.
Таны хувьд өөрийнхөө сэтгэлгээгээр өөртөө бий болгосон хязгаарлалтаас өөр ямар ч саад байхгүй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)