Kimochi : Насны онцлогийн найман хямрал

Насны онцлогийн найман хямрал

-Хvн хэдэн шат дамждагийг сэтгэл зvйчид тодруулжээ.  Хvний нас гэдэг зөвхөн биологийн ч бус сэтгэл зvйн ойлголт. Хvн бvрийн туулж өнгөрvvлдэг шат бvрт насны онцлогийн хямрал хvлээж байдаг гэнэ. Эл хямрал сэтгэл зvйн доройтол, амьдралаа дутуу vнэлэх, шинэ боломжуудыг нээх зэрэгтэй шууд холбоотой. Хувь заяаны эдгээр зөрлөг дээр бид хvсэл, догдлолоосоо хамааралгvйгээр оршдог. Тиймээс эдгээр хямралд эртнээс бэлдэх хэрэгтэйг сэтгэл зvйчид зөвлөж байна.

Бид далайн хавчтай адил: Бид ямар нэг зvйлээрээ зарим мэлхийн төрлийн амьтадтай адилхан" гэж Америкийн нэрт судлаач Гейл Шихи "Өөрчлөлтvvд" номондоо бичсэн байдаг. Далайн хавч өсч, хөгжихийн сацуу бvхэл бvтэн хамгаалалтын хуягуудаа хаядаг. Гаднах хуяг нь саад болж эхэлмэгц тvvнээсээ ангижирдаг. Тэгсэн мөртлөө хуяггvй болмогцоо хэт эмзэг, мэдрэмтгий болж, шархлан хурдан шинэ хуяг ургахыг тэсэн ядан хvлээнэ. Яг vvнтэй адил хvн бvр шинэ шат ахих тусмаа өмнө байсан хамгаалалтын бvтцээ алддаг. Vр хөврөл шиг мэдрэг, эмзэг болж шинэ хамгааллыг эрэлхийлэн, өөрийн болгож эргэн тойрны нөхцөлдөө аажмаар дасах чадварыг бий болгодог байна. Эл шилжилтийн явц хэдэн жилийн турш vргэлжилж болно. Тvvнийг даван туулж, өөрийн болгосныхоо дараа бид дараагийн насны шат хvртлээ харьцангуй тайван, идэвхгvй байдалтай байна.

Амьдралд хэдэн шат байгаа вэ? Ер нь насны цэгийг хэд гэж тоолдог юм бол? Сэтгэл зvйч, философч, зохиолчид энэ асуултад өөр өөрөөр хариулсан байдаг. Шекспир л гэхэд, хvн амьдралынхаа долоон шатыг дамждаг гэж vздэг байж. Шекспирээс өмнө энэтхэгчvvдийн номлолд амьдралын дөрвөн шатны тухай бичсэн байдаг. Энэ нь: 
а/ сурах
б/ гэр бvлийн эзэн
в/ ганцаардмал амьдрал
г/ төгсгөлийн шатны vе. Энэ vед хvн бvх зvйлдээ сэтгэл хангалуун болж, юу ч хvсч сонирхож, юунд ч татагдахаа болино. Гете ч амьдралынхаа vеийг хvvхэд-бодит vзэлтэн, хархvv-төгс vзэлтэн, залуу-vл итгэгч, өвгөн-агийн ёсыг баримтлагч тодотгосон байна. Харин нэрт сэтгэл зvйч Эрик Эриксоны онолоор, амьдралын мөчлөг найман шатанд хуваагдцаг бөгөөд тус бvр нь хямралаар дуусдаг. Гэхдээ сvйрэл бус тодорхой хэмжээний хямралын агшин. Хvvхэд насны хямралуудыг эмч, сэтгэл зүйчид хангалттай бичсэн байдаг болохоор амьдралын бусад шатыг сонирхоё.

18-20 нас "Эцэг эхийнхээ гэрээс тусгаарлах хэрэгтэй" гэсэн уриан дор амьдрал vргэлжилдэг. Харин 20 нас хvрмэгцээ гэр бvлээсээ жинхэнэ холддог /их сургууль, цэргийн алба, урт, богино аялал..г.м/ ч "Томчуудын ертөнцөд хэрхэн биеэ авч явдаг юм бол доо?" гэсэн чухал асуудалтай тулгардаг.

30 нас карьерийн өсөлтийн эрэлтэд өнгөрдөг. Ажил дээр томоохон өөрчлөлт, эндvvрэл, байнгын хямралууд ээлжилнэ. Амьдралынхаа туулж өнгөрvvлсэн зарим хэсгийг тасдаж хаян, бvхнийг шинээр эхлэмээр санагдана. Энэ нь гарц хайж байгаа байдал юмуу мөрөөдлөө биелvvлэх арга зам эрэлхийлж буйн шинж. Энэ vед ганц бие хvмvvс ихэвчлэн ханиа хайх эрлийн хэмнэлтэйгээр амьдардаг. Гэртээ хvvхдээ өсгөн суухдаа сэтгэл хангалуун байсан эзэгтэй нар гэрт суухаас залхаж гадуур байхыг эрмэлзэнэ. Харин хvvхэдгvй гэр бvл хvvхэдтэй болох бvхий л боломжийг хайна. Долоон жилийн амьдралыг хэдийнэ ардаа орхисон гэр бvлийн дийлэнх нь сэтгэл хангалуун бус байдлыг мэдэрнэ. Энэ нь салалт юмуу нууц амрагийн эрлээр дуусах нь элбэг. Харин энэ vед мэргэжлээ солих vзэгдэл харьцангуй ховор.

30-35 нас Гучин наснаас хойш олон нөхцлөөс ангижирч илvv ухаалаг, нямбай болно. Амьдрал гэдэг vгийг бvрэн утгаар нь эргэцvvлж, илvv намбалаг байхыг хичээнэ. 30 настнуудын дийлэнх нь хуучин бvхнээ хаяж, шинийг бий болгохыг хvснэ. Өөрийн гэсэн гэртэй болохыг эрмэлзэж, тогтвор суурьшилтай албан тушаалтай болохыг хvснэ. Эмэгтэйчvvд сексийн оргил vетэйгээ золгоно. Vvний зэрэгцээ эрчvvдээс өмнөхөөс илvv хvндлэл хvснэ. Охин насны болгоомж, тvгшvvрээ гээн юуны ч төлөө явах зоригтой болно. Харин эрчvvд эсрэгээрээ өөрчлөлтийн анхны шинж тэмдгvvдийг мэдэрч цаашид сайхан зvйл болохгvй мэт сэтгэгдэлтэй болно. Мөн адил насны эмэгтэйчvvдээсээ илvv хөгшрөлтийн шинж тэмдгийг мэдэрч илvvдэл жин, vрчлээс, зvрх судасны өвчнөө анзаарч эхэлнэ.

35 нас Фауст энэ насан дээрээ цааш хөдөлж чадахгvйгээ ойлгон Мефистофельтэй гэрээ хийдэг. Энэ бол өдий настангуудад тохиолддог тvгээмэл асуудал бөгөөд энэ насныхны 65 хувь нь салаа замын уулзвар дээр ирсэн мэт сэтгэгдэлтэй болдог байна. Гучин таван насанд залуу эрдэмтэд болон зохиолч болохоор эхэлж буй хvмvvсийн залуу нас албан ёсоор дуусгавар болдог. Алдарт хvрэх цаг болсон гэсэн vт. Амьдралынхаа дунд хvрсэн хvмvvс эл зам хаа хvртэл vргэлжлэхийг төсөөлнө. Цаг хугацаа багасч эхэлнэ. Залуу нас, эрч хvчийн алдагдал, бvхний тэргvvнд байдаг байр суурь өөрчлөгдөх зэрэг нь хямралд оруулж болзошгvй. Vvнийг амжилттай даван гарахын тулд зорилгоо эргэцvvлэн, дvн шинжилгээ хийж, гарц хайхаас ангид байх хэрэгтэй. Гучин таван настангуудад жинхэнэ найз ховордож, зvгээр л "танил" юмуу "ашигтай" хvмvvсийн хvрээ vvснэ. Хэрэв онцгой авъяастнууд 20 насандаа хэдийнэ амжилт гаргасан байдаг бол 35 насандаа амжилтад хvрэхэд ур чадварууд шаардагдана.

35-45 нас Vхэл гэдэг vнэхээр ирэх л юм байна даа гэж боддог болно. Амьдрал гэгч чухам юу вэ гэдгийг яаравчлан тодорхойлохгvй бол зvгээр л оршин тогтнохын тулд цаг хугацаа өнгөрөөх албатан болж хувирна шvv. Энэ энгийн vнэн аймшигтай санагдана. Амьдралынхаа хоёр дахь хагас руу шилжин орох маш хурдан, хатуу мэт санагдах тул хямралын байдлаар хvлээн авна. Дөчин насны өмнө карьераа босгох нь зайлшгvй чухал. Өдий хvртэл ямар нэг амжилт гаргаж чадаагvй, өндөрлөгт хvрээгvй хvмvvст эцсийн боломж олгох vе. Энэ насныхныг залуухан гэж тодотгохоо болино. Хосуудын хувьд хоёр дахь хямралын vе тохиох бөгөөд эхний vеэс нэлээд гvн, хэцvv байх агаад нэг юмуу хэдэн жил ч vргэлжилж болно.

50 нас Харамсалтай нь 50 настангуудын дийлэнх нь хvvхэдтэй адилхан болж хувирдаг. Энэ нь шинжлэх ухааны олон баримтуудын нэг. Өдий насны эрчvvдэд нэгэн чухал асуудал тулгардаг нь бэлгийн сулрал. Нөгөө талаас тэдний мэдрэлийн систем төмөр мэт болдог. Тэд хашгирч буй эхнэр, зандарч буй дарга гэх мэт гадаад сөрөг зvйлд онцгой эмзэглэн хvндээр тусгаж авахгvй, сул нөлөө vзvvлнэ. Харин мэргэжилдээ vнэнч сэтгэлээр хандана. Ахимаг насны дунд vед олон хvн амьдралын баяр баясгаланг хамгийн энгийн болон хvнд ямар ч зvйлээс олж чаддагаараа онцлог. Тиймээс ганцхан өдрийн дотор амьдралын хэв маягаа өөрчлөх гэнэтийн шийдвэр гаргачихаж ч магадгvй. Нэрт зохиолч Хенри Ибсен л гэхэд 40 нас гараад алдрын оргилд хvргэсэн гайхалтай туужуудаа бичсэн. Харин Тициан 40 нас хvртлээ хэний ч танил бус зураач байсан. Тэр ч атугай аугаа хvмvvс 40 гараад танигддаг гэх яриа ч бий.

50-55 нас Тавин насанд туршлагатай байдал, халуун дулаан энергитэй болдог. Найзууд болон хувийн амьдрал хамгаас илvv чухал болно. "Дэмий зvйлээр оролдохгvй байх" гэсэн уриаг эрхэмлэнэ. Өдөр тутмын асуудлууд багасч эхэлнэ. Бvтээлч шинэ чадварууд бий болно. Удирдах албан тушаалтнуудын нас гэхэд хилсдэхгvй. Харин эмэгтэйчvvдийн хувьд хоёр таагvй сэтгэгдэл төрнө. Эхний сөрөг нь, "Өөртөө зориулж юу ч хийж чадсангvй. Зөвхөн гэр бvлийнхээ төлөө гэсээр иржзэ. Хvvхдvvд маань өсч томроод орхин одсон, нөхөр маань нэг их завгvй. Харин би ганцаархнаа" гэсэн бодол. Хоёр дахь нь цэвэршилтйн vеийг vдсэн нууцхан гунихрал.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)