Kimochi : Гэлэнхүү

Гэлэнхүү

Жаргалант сумын хойд талд байгаа Идэрийн голын гүүрнээс зүүн тийш төв замаар 13 км яваад Хэцүүгийн хөтөл дээрх Гэлэнхүүгийн суваргын хажууд ирнэ. Үргэлж нэгэн шинэ сонин зүйл сэдэж байдаг Гэлэнхүү нэгэн өдөр үхэр тэргээр чулуу зөөн Хэцүүгийн хөтөл дээр овоолж эхлэхэд хүмүүс сонирхон асуувал хийсэн нүгэлээ наминчилж нэг зүйлийг бүтээе дээ гэж гэнэ. Тийнхүү тэрээр нэгэн суврага босгосон нь энэ суврага ажээ.

Одоогийн Хөвсгөл аймгийн нутаг Жаргалант сумын нутаг Хайнцан хэмээх нэгэн ядуу айлд нэгэн хөвгүүн төрсөнд Гэлэнхүү хэмээх нэр өөгчээ. Эхлээд лам болсноо хурал номоо орхин гөрөөчин болжээ. Бас нэгэн бөөд шавь орон бөөлөхийг заалган бөөлж үзжээ.

Гэлэнхүү Идэрийн гол Дэвүүрийн горхийг холбохоор шуудуу татаж эхэлсэн ч Суваг бага хэцүүгийн ханан хаданд тээгэлжээ. Тэгэхээр нь тэр хадыг нүхлэх санаатай доор нь гал өрдөн ус хийж нураасаар нэгэн том агуй болгожээ. Буу, хутга, галын шилээвэр хийн нутгийнхандаа худалддаг байжээ. Бас цахиур буунд хүхээ хийн хоёр үсэргэдэг болгожээ.

1913 онд Далай Чойнхор вангийн хошууны /одоогийн Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумын нутаг / хамжлага ард Хайсангийн Гэлэнхүү хоёр гартаа далавч хийж 200 гаруй метр Дүнтэрийн цохион дээрээс үсрэн дэвсээр хурсан хонины дунд эсэн мэнд буун, хүн жигүүртэн адил нисч болно гэж лам нартай хийсэн маргаанаа баталсан байна. Гэлэнхүү сармай илэг, даавуунд өд бэхэлж далавчаа хийсэн байна.

Юм болгоныг сонирхон учирыг нь олохыг хичээдэг, цаг үеийнхнээсээ түрүүлж сэтгэсэн нэгэн эр амьдарч байжээ. Түүний амьдрал, үйл ажиллагаатай холбогдолтой газар, энэ хавьд олон бий. Их, Бага хэцүү, Хэцүүгийн хөтөл, Гэлэнхүүгийн агуй, Дүнтэрийн цохио.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)