Kimochi : Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө хүчирхийллээс сэргийлж чадна
Судалгаагаар хүчиндүүлсэн хоёр эмэгтэйн зөвхөн нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг байна. Нийт хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн 10 хувиас бага нь хууль сахиулах байгууллагад ханддаг ажээ. Тэдгээр бүсгүйчүүдийн 10 хүн тутмын нэг нь мөрдөн байцаалтын явцад амиа хорлох гэж оролдож байв.

Цагдаа нарын бүдүүлэг харьцаа, олон нийтийн сөрөг санаа бодол, хүчиндүүлэгч ба түүний хамсаатнуудын сүрдүүлэг зэрэг үүнд нөлөөлдөг гэнэ. Ийм учраас таны амьдралд ийм хар мөртэй явдал гарахаас сэргийлж хичээх хэрэгтэй. Юуны өмнө болгоомжтой, анхааралтай бай.

Таны аюулгүй байдал өөрийн чинь биеэ авч яваа байдлаас ихээхэн хамаарна. Та эдгээр дүрмийг үргэлж санаж яваарай.

- Дөнгөж танилцсан шинэхэн танилаа гэртээ бүү авчирч бай.

- Зоогийн газар, кафе, диско бүжиг дээр тохиолдлын байдлаар танилцахаас сэрэмжил. Хүний итгэмтгий занг гэмт хэрэгтээ ашигладаг хүмүүс байдгийг бүү мартаарай.

- Сэжиг бүхий хүмүүстэй салхинд гарч зугаалах, тэр тусмаа архи согтууруулах ундаа ууж огт болохгүй.

- Та хичнээн их яарч байсан ч танихгүй эр хүний машинд сууж хүргүүлж болохгүй.

- Хүсээгүй адал явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хөгжим сонсох, видео кино үзэх гэж шалтаглан гэртээ уривал эвтэйхэн татгалзсан нь дээр. Болгоомжгүй хийсэн ганц алхам амьдралын гашуун сургамж болон үлдэх вий.

- Орой болсон хойно цахилгаан шатанд танихгүй эр хүнтэй цуг орж болохгүй.

- Та орой болсон хойно гэртээ ганцаар харих болвол явах замаа эхлээд сайн төлөвлөж, гэрэлгүй эсвэл гэрэл муутай гудамж, хашааг тойрч яв, хүнгүй зэлүүд газраар явж болохгүй.

- Хэрэв та ганцаар зугаалах, салхинд гарахаар явбал ээмэг зүүлтээ нуу.

- Мөнгө төгрөг, алт мөнгөн эдлэлийг цүнхэндээ авч явж болохгүй. Хэрэв зайлшгүй тохиолдол гарвал дотор халаасандаа хийсэн нь дээр.

- Хэрэв таныг хэн нэгэн хүн дагаж байгаа юм шиг санагдвал явдлаа өөрчил, гудамжны нөгөө талд гар. Хэрэв тэр үргэлжлүүлэн дагаад байвал тусламж дууд. Зугтааж байхдаа хэрэв шүгэлтэй бол шүгэлд.

- Хэрэв танай гэрийн ойролцоо өөрийг чинь гүйцэж ирвэл тусламж дуудахын зэрэгцээ “Гал гарлаа, түймэр гарч байна” гэж хашгир. Хүмүүс энэ тохиолдолд илүү хурдан гарч ирнэ.

- Хэрэв таныг гүйцэж ирээд барьж аван зоорь, хонгил, дээврийн хонгил, хүн амьдардаггүй байшин зэрэг зэлүүд газар луу чирвэл бүү бууж өг, учир нь та цаашаа бүр хүнд нөхцөлд орно шүү дээ.

- Хэрэв тэр араас дайрвал хамаг хүчээ гарган дагзаараа түүний эрүүг цохь. Харин гараас татаж авбал түүний эрхий хурууг тавиулах гэж оролд. Энэ нь түүний гарыг сулруулж та гараа салгаж авч чадна. Та түүнийг эсэргүүцэж дийлэхгүйгээ ойлговол та жүжиглэ, айсандаа болоод явж чадахгүй байгаа дүр үзүүл. Эсвэл та заг хүйтэн, тэмбүү, ДОХ-той гэж хэл, бүр уяман өвчтэй гэсэн ч яахав. Жаахан ч гэсэн цаг хожвол хүчиндэгч сатаарч байдлыг хянаж чадахаа болино, мөн хүмүүс, цагдаа, танил хүн гарч ирж таныг аврах найдвар бий. Гэхдээ ямар ч тохиолдолд их сэрэмжтэй байж, өөрийгөө хамгаалахад бэлтгэ, зугтаах, тусламж дуудах боломжийг бүү алд. Хэрэв таны авсан арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгөхгүй бол хамгаалалтын идэвхтэй хэлбэрт шилж.

- Та өөрийгөө хамгаалах үедээ гарын дор байгаа юуг ч ашиглаж болно. Шүхэр, түлхүүрийн оосор, асаалттай тамхи, хий цацагч, үзэг, харандаа, үсний төмөр сам, өндөр өсгийт гээд. Хажуугаараа тэмтэр, саваа мод, чулуу, хатгаж сүлбэдэг, хүнд юм хай. Хамгаалж байхдаа аль болох их чимээ шуугиан гаргахыг хичээ, хөршүүдийн хаалга үүдийг цохихдоо бүү ичиж зов. Бүр болохгүй бол цонхны шилийг нь хагал. Ядаж та гэрчтэй болно. Таны гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг гэмт хэрэгтэн төлөх ёстой. Илүү найдвартай сэргийлэхийн тулд савтай хий, эсвэл тиймэрхүү зориулттай ямар нэг төхөөрөмж худалдан ав. Гэхдээ та өөрөө хүндрэлтэй нөхцөл байдалд орсон хойноо эдгээр төхөөрөмжийг өөртөө хор учруулахгүйгээр, сайн хэрэглэж чаддаг байх хэрэгтэй. Мөн аюул тохиолдсон үед хэрэглэхийн тулд шүгэл худалдан аваарай.

Хэрэв таныг хүчиндэхийг оролдсон, эсвэл нэгэнт хүчиндсэн бол энэ тухай цагдаад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ямар ч шоронд, бүх гэмт хэрэгтнүүд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг маш их үзэн яддаг, тэгэхээр яахаараа жирийн хүмүүс бид тэднийг өршөөх ёстой гэж!

Ийм явдлын дараа мэргэжлийн сэтгэл зүйчид заавал хандаарай. Бусад хүн өөрт чинь санаа тавьж халамжилж байгааг мэдвэл та өөртөө итгэлтэй болно. Хэрэв та өөрт тохиолдсон эмгэнэлт явдлаа нууц ганцаар шаналж явахаар шийдсэн бол цаашид ч иймэрхүү явдал давтагдахыг өөгшүүлж буй хэрэг шүү!
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
hi (зочин)

medhed iluudehgui l yum bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)