Kimochi : БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

Монголын шарын шашны тэргyyн VIII Богд Жибзундамбад зориулж “Билгийг хөгжyyлэн бадруулагч хийд” буюу Ногоон ордон гэж нэрлэж ирсэн уран барилгын цогцолборыг 1893-1903 онд барьжээ. 1911 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдаж VIII Богд Жибзундамба Монголын шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөгдөж 1921-1924 онд Шашныг тэргyyлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад 1924 онд 55 настайдаа өвчний улмаас таалал төгсчээ. Богд хааныг нас барсаны дараахан тyyний эзэмшилд байсан тyyх, соёлын дурсгалт зyйлийг музейд зориулан шилжyyлэн улмаар Богдын Өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гарсан байна. Ийнхyy Монголд анх Yндэсний музей yyсэн байгуулагдсан тyyхтэй.2000 оноос өнөөг хyртэл БХОМ гэж биеэ даан yйл ажиллагаагаа явуулж байна. Эдyгээ БХОМ нь 2 га орчим талбай эзэлсэн Зуны мөргөлийн 7 сyм, Өвлийн ордон гэсэн 2 давхар европ маягийн барилга бyхий yндсэн хоёр хэсгээс бyрдсэн улсын томоохон музейн нэг билээ. Тус музейд XVII-XX зууны эхэн yеийн Монголын хаант төр, шашны тyyх, урлаг соёлын давтагдашгүй хосгyй yнэт дурсгалууд, тухайн yед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар, тyyний сургуулиар урлаж бyтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будган зураг, цаасан шуумал болон VIII Богд Жибзундамба, тyyний хатан Дондогдуламын өмсөж эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид өргөсөн бэлэг дурсгал, худалдан авсан эд зyйлс зэргийг музейн yзмэр yзyyллэгт дэлгэн тавьснаас гадна сан хөмрөгт хадгалагдаж байна. БХОМ-н yзмэрийн цуглуулга нь Богд хааны эзэмшилд байж байгаад тyyнийг нас барсны дараа музейд шилжиж ирснээрээ онцлог бөгөөд бyтээлyyдийн ихэнхи нь Хааны ордоны урлаг, язгууртны эдэлж хэрэглэж байсан эд зyйлсийг эх оригналаар нь хадгалж байдгаараа онцлогтой. Манай музейн цуглуулга дотроо : Цутгамал бурхад, шороон будган уран зураг (танка), торгон зураг (зээгт наамал), модон сийлбэр, цаасан шуумал, бурхан тахилын эд зyйлс, амьтны чихмэл, төрөл бyрийн цуглуулга, туслах эд зyйлс, уран барилга гэсэн 12 ангилалд хуваагддаг. БХОМ нь yзмэрээ дотор нь хосгyй yнэт, yнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хуваадаг. 2003 оны байдлаар хосгyй yнэт yзмэрт 68 ш, yнэт yзмэрт 23 ш yзмэр тус тус бyртгэгдсэн байна. Цаашид дээрхи тоон yзyyлэлтyyд өсөх болно. Хосгyй yнэт yзмэрийн тоонд Г.Занабазарын өөрийн урласан болон Г.Занабазарын сургуулийн алт шармал цутгамал бурхад, Хyрээний нэрт уран зураачдын урласан шороон будган бyтээлyyд, тyyний дотор Жyгдэрийн Нийслэл Хyрээг 1912 онд харуулсан зураг, Монголын орчин yеийн уран зургийн эх суурийг yндэслэгч Марзан гэж алдаршсан Балдуугийн Шаравын бyтээлyyд зyй ёсоор ордог. Yyний зэрэгцээ хааны ордны дэргэд ажиллаж байсан урлаг, уран сайхны өндөр төвшинд бyтээсэн уран хатгамалчдын шyр, сувд бусад yнэт чулуун шигтгээ чимэг бyхий зээгт наамлууд, Богд хааны болон хатан Дондогдуламын өмсгөл хувцас хунар, гоёл чимэглэлyyд бас багтдаг.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
tasay yuno (зочин)

goe boljee oshoo medeelel oruulaarai

mi (зочин)

goy muzei ble. sayhan ochij uzsen. tasarhai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)