Kimochi : Оюун санаан дахь төмс гэж юу вэ?

Оюун санаан дахь төмс гэж юу вэ?

Ялзарсан төмс
Саяхан нэгэн цахим хуудас дээр “Төмс ” нэртэй нэгэн орчуулгын жижиг өгүүлэл гарсан байсан. Түүнд өгүүлэхдээ: …Нэгэн багш шавь нартаа, ширээн дээр асгасан төмсийг зааж, “Та нар өөрийн дургүй хүнийхээ нэрийг нэг төмсөн дээр наагаад цүнхэндээ хийгээд байгаарай” гэж. Мэдээж дургүй хүн олон байгаа болохоор нэрийг нь бичээд цүнхэндээ хийж. Тэд багшийн зөвлөснөөр уг төмсөө гаргахгүйгээр цүнхэндээ л байлгаж, хаа ч явсан авч явах учиртай. Эхэндээ сонирхолтой байсан болохоор тэд зааснаар авч явсан байна. Хэдэн өдрөөс авч яваа цүнх нь хүндэрч, авч явахад ч тээртэй санагдаж, өдөр хоногоор муудаж, үнэр танар нь ч хэцүү болж.

Энэ тухайгаа багшдаа хэлж хэрхэхийг асуувал, “Та нар хүмүүст дургүйцлээ гээд сэтгэл дотроо ийм л хүнд, муухай үнэртэй зүйл авч яваа гэдгээ анзаарахгүй байна гэж үү” хэмээн хариулжээ.

Бид бусдад дургүйцэж, тэднийг муулж, бас хонзогнох нь ялзарч муудсан олон төмсийг тархи болон сэтгэлдээ авч яваа адил. Өдөр болгон ийм хүнд, бас муухай үнэртэй зүйлийг дотроо тээж яваа нэгэн, хэзээ ч хөнгөн сэргэлэн, баяр хөөртэй байж чаддаггүй аж. Монголчууд бид, бие биенийгээ ямагт муугаар бодож, муугаар харж, үнэлж дасах нь ээ. Гэсэн хэрнээ буруугаа өөрөөс бус өрөөл бусдаас хайна.

Бидний буруутны шалтаг мундахгүй. Бид ядуу байна, бүдүүлэг, харанхуй, мунхаг арчаагүй байна” гэж бодохдоо өөрийгөө ч ингэж хэлж, үнэлж буйгаа анзаарахгүй.

Монгол орныг монголчууд бид өөрсдөө хөгжүүлж, монгол хүнээ бид өөрсдөө л хайрлан ойлгож, дэмжин хөгжүүлэх учиртай. Тэгэхээр толгойд байгаа олон олон ялзарч муудсан төмсөө гаргаж хаях цаг болж байна аа. Бид бие биедээ дургүй байвал, бусад хүмүүс ч бидэнд дуртай болохгүй. Бид л бие биенээ хайрлахгүй бол бусад улсууд ч биднийг хайрлахгүй. Бид бие биенээ ойлгож дэмжиж туслахгүй бол хэн ч биднийг ойлгож дэмжихгүй.

Харин үүний төлөө та өөрөө л бүх зүйлийг эргэцүүлж, өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй болж байна. Монгол хүн болгон оюун санаандаа байгаа олон олон ялзарч муудсан төмсүүдийг гаргаж хаяцгаая. Бүх зүйл өөр хэнээс ч биш гагцхүү биднээс л хамаарна. Яг одоо та эргэцүүлж нэг бодоод үзээрэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)