Kimochi : Усны нөөц, бохирдол

Усны нөөц, бохирдол

Газрын гадаргуугаас тодорхой гүнд орших уулын чулуулгын ан цав нүх сүвүүдэд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хэлбэрээр байгаа усны хэмжээг газар доорхи усны нөөц гэнэ. Энэ нөөцийг статик динамик гэж ангилдаг.
Статик нөөц: Уулын чулуулгын нүх сүвүүдэд агуулагдаж байгаа усыг шүүрүүлэх замаар ашиглаж болох хэмжээг хэлнэ.
Динамик нөөц: Уст үеийн усыг багасгахгүйгээр аль хэр хэмжээний ус авч ашиглаж болохыг хэлнэ.
Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг. Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулхад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил зааг үл хамаарах хийгээд хатуу шингэн хийн төлвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой билээ. Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг.

Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна. Гол, нуур, мөсөн гол зэрэг эх газрын усан сан далайн гаралтай хур чийгээр тэжээгдэнэ. Эх газрын ус далайд цутгана. Энэхүү байгалийн усны эргэлтийн хүрээнд усны нөөц харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэгдэнэ. Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагддахад хүрнэ. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана. Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. Үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадгаш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна.

Усны чанарын ангилал Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлэнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэж үнэлнэ. Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. Үүнд:
• 1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/
• 2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/
• 3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/
• 4-р зэрэг бохирдсон /18-22 балл/
• 5-р зэрэг  маш бохирдсон /22-оос дээш балл/
Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна. Төв азийн гадагш урсацгүй ай савийн голууд бусад ай савийнхаас илүү цэвэр цэнгэг юм. Энэ ай савийн нийт голын 50 орчим хувь нь маш цэвэр ба боломжийн цэвэр зэрэгт багтаж байгаагийн зэрэгцээ бусад ай савийн ижил зэрэгт хамрагдах голынхоос нэгээс хоёр баллаар илүү байна. Харин номхон далайн ай савийн гол мөрөнд бусдаас ахиу бохирдол илрэнэ. Төв суурин газрын доод хэсэгт дээдхээсээ 1-2 баллаар усны чанар доогуур байдаг нь эдгээр төв суурин газрын аж ахуй үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Харин бохирдуулагч бодис тус бүрээр авч үзвэл нитратын агууламжаар маш цэвэр, эрдэс фосфор, перманганатын агууламжаар маш цэврээс боломжийн цэвэр, умбуур бодисын агууламжаар цэврээс бага зэргийн бохирдолтой, аммонийн азотийн агууламжаар боломжийн цэврээс бага бохирдолтой зэрэгт тус тус багтана. Манай орны цэвэр усны нөөц ойрын жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй үйлдэлтэй холбоотой. Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болдог.  
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

шхнэбөгргхн

Зочин

шхнэбөгргхн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)