Kimochi : Амьдарлаа өөрчил найз минь

Амьдарлаа өөрчил найз минь

Та юу идэж байна, та тийм л хүн. Энэ нь таны уураг тархинд ч бас хамаатай. Ингэхэд сэтгэхүй сайжруулах хоол хүнс гэж юу вэ? Таны уураг тархи бол таны биеийн бусад эрхтнүүдээс хамгийн их хоол тэжээл шаарддаг нь юм. Тэгэхдээ хоолны тусгай дэглэмийг бас шаардана. Ингэхээр таны юу идэж байгаа нь таны яаж сэтгэн бодоход нөлөөлж чадна гэдэг нь гайхмаар. Хэрэв хүнсний үйлдвэрийн зар рекламанд итгэх юм бол тэдний хүнсийг хэрэглээд байхад л та дараагийн Эйнштейн болчихно. Гэвч сайтар судлаад үзвэл энэ нь тийм ч жирийн зүйл биш. Хүнсний сод багатай давс бүхий, тархинд тэжээл өгдөг хүнсний тухай юм мэддэг хэрэглэгч нар ярилцаж үзэх ёстой юм. Yнэхээр тархинд сайн юм бол, боломж байвал идэж яагаад болохгүй байх вэ.

1-рт, өглөөний цайгаа тогтмол уусаар байгаад ангидаа шилдэг нь болох боломж бий. Глюкозын хангамж байнга бэлэн байх үед тархи илүү сайн “цэнэглэгддэг” бөгөөд олон судалгаанаас үзэхэд өглөөний цай уухгүй байснаар хүн ажил, сурлагандаа суларч байдаг аж. Гэвч энэ нь зүгээр л баахан калори цуглуулах явдал биш юм. 2003 онд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд сахартай зууш, хөөстэй ундаа өглөөний цайндаа хэрэглэдэг хүүхдүүд ой тогтоолт болон анхаарлын тестэнд 70 настай дундаж хүний түвшинд дүгнэгдэж байжээ.

Английн Юлстерийн их сургуулийн Барбара Стюартын нээснээр бол шарж хүрэнтүүлсэн буурцаг бол хавьгүй дээр хослол болдог аж. Буурцганд протейн уураг ихээр агуулагддаг учраас хүндхэн шалгалтанд бэлдэх үед илүү сайн нөлөөлдөг байна. Түүнчлэн буурцаг нь нийлэгжүүлэх сайн эх үүсвэр бөгөөд өндөр нийлэгждэг хүнс болон танин мэдэх чадварын сайжралын хооронд шууд уялдаа байгааг судалгаа харуулсан юм. Та үд дундаас өмнө буурцгийг ходоодондоо хийж амжвал сайн.

Олон судалгаанд тархины сайн чадвараа харуулсан хүмүүс В витаминтай жимсний шүүсийг хэрэглэсэн байдаг. Өдрийн хоолонд омлет, салат нь хамгийн сайн сонголт юм. Өндөг нь холейнээр баялаг бөгөөд нейродамжуулалтын(тархины эсүүд хооронд дохио дамжих) ацетилхолейныг бий болгохын тулд таны бие холейныг шаарддаг.

Бостоны их сургуулийн судлаачид насанд хүрсэн эрүүл залуу хүмүүст тархин дахь ацетилхолейны рецептор хүлээн авагчдыг саатуулдаг скополамин бэлдмэлийг өгөхөд холбоо үгсийг тогтоох тэдгээрийн чадвар үлэмж буурч байжээ. Ацетилхолейны түвшин бага байх нь Альцмейерийн өвчлөлтэй (мартах, уймраа болох гэх мэт олон шинжээр илэрдэг өвчин) бас холбогддог бөгөөд хоол хүнсний орц, төрлийг сайжруулбал наслалттай холбоотой ой тогтоолтын бууралтыг удаашруулж болно хэмээн зарим судлаачид санал дэвшүүлж байна.

Оксидантуудын эсрэг бэлдмэл ихтэй, С, Е витамин, бета уураг агуулсан салат нь гэмтэл үүсгэгч чөлөөт радикалуудыг зайлуулахад тусалж, насалж байгаа тархийг сайн хэвээр байлгахад тусалдаг. Ирвин дахь Калифорнийн их сургуулийн профессор Двайт Тапп болон түүний мэргэжил нэгтнүүд оксидант эсэргүүцэгчээр баялаг хоол хүнс нь, нас ахиж байгаа 39 хүний танин мэдэх чадварыг сайжруулж, “хөгшин азарганд ч жороо сургаж” болдгийг баталжээ.

Хоолны дараа иогурт, таргаар даруулбал үдээс хойшхи ажлын стресс хямралтай тулахад танд тусална. Учир нь нейро дамжуулагч допамин болон норадреналин үүсгэхэд шаардлагатай тиросин амин хүчил иогуртад агуулагддаг. АНУ-ын цэргийн судалгаанаас үзвэл биднийг стресс хямралд орсон байх үед тиросин багасдаг учир өөрийгөө үүгээр нэмж хангах нь ой тогтоолт, болон сэргэг байдлыг сайжруулна.

Yдээс хойш нэлээд өнгөрөхөд өөрийн глюкозын түвшнийг хангахын тулд зууш идэхээ мартав зай. Харин хуучирсан, хаях хэрэгтэй хүнс хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй бай. Ялангуяа өндөр түвшинд боловсруулсан бялуу, печень зэрэг нь тослог-дамжуулагч хүчилтэй учраас идэхээс зайлсхий. Эдгээр нь жин нэмэхэд төдийгүй, сэтгэхүйд ч сөргөөр нөлөөлж, дислекс болон анхаарал дутагдлын хэт идэвхжлийн замбараагүй байдал ADHD, тархи хатангирших аутизм үүсгэхэд хувь нэмрээ оруулдаг.

Өнгөрсөн жил Калифорнийн Сан Диегод болсон нейро шинжлэх ухааны нийгэмлэгийн оны зөвлөгөөн дээр хаягдал хоол хүнсээр тэжээсэн хулганууд явах замаа олохдоо будилж, урьд нь давж чаддаг байсан бэрхшээлээ яаж давахыг санахын тулд илүү удаж байсныг мэдээлсэн юм. Тослог дамжуулагчаар тэжээсэн мэрэгчдэд өндөр түвшинд илэрдэг, холестеролтой төстэй бодис болох триглицеридээр дамжин зарим гэмтэл үүсэж болзошгүй мэт санагдаж байгаа юм. Тэдгээр хулгануудад судлаачид триглицеридийн түвшнийг дахин бууруулах бэлдмэл өгөхөд амьтдын санаж тогтоох чадвар сайжирч байжээ. 

Тархины 60 орчим хувь нь тослог учраас тослог-дамжуулагч нь системийг бөглөрүүлэх юм бол та ямар хүнс хэрэглэх ёстой вэ? Омега-3 тосны хүчлүүд (ийм төрлийн бэлдмэлүүд Улаанбаатар хотод зарагдаж байгаа), тухайлбал, ДСХ буюу докосахионик хүчилд таатай нөхцөл үүсдэг нь дээрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, таны өвөө, эмээгийн зөв байж. Загас бол тархины хамгийн сайн хүнс юм. Энэ нь тархийг тэжээх, тослох төдийгүй, ДСХ нь дементиаг бууруулахад тустай. Альцмейр үүсэхэд генетикийн хувьд хувьссан гэмтэлтэй хөгшин хулгануудыг ДСХ-н өндөр түвшинтэй хүнсээр тэжээх үед өвчлөлтэй холбоотой амилойд плаг өвчин 70 хувиар бага байв. Эцэст нь хэлэхэд, оройн хоолны дараа гүзээлзгэнэ идэхгүй бол та байдлаа улам муутгаж байдаг. Ийм жимсээр тэжээсэн хулгануудын анхаарлын төвлөрөл, богино-хугацааны ой тогтоолт, координаци чиг баримжаа нь сайжирч байв. Таныг тэгтлээ сайжруулахгүй ч гэсэн ядаж амт нь гайхамшигтай шүү дээ. Тиймээс та юу ч алдахгүй.





start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)