Kimochi : Байгалийн гамшиг

Байгалийн гамшиг

Байгалийн гамшиг гэдэг нь олон хүний амь нас үрэгдэн эрүүл мэндээрээ хохирох их хэмжээний эд хөрөнгө сүйдэх байгаль экологийн тэнцвэр алдагдах үзэгдийг хэлнэ. 1974 онд Венесуэлийн Каракаст болсон олон улсын бага хурлаас байгалийн гамшигт 15 үзэгдлийг оруулсан. Үүнд:
• Газар хөдлөлт
• Далайн шуурга
• Галт уулын дэлбэрэлт
• Ган зуд
• Хүчтэй салхи шуурга
• Хөрсний нуралт
• Ой хээрийн түймэр
• Аянга
• Цөлжилт
• Цаг уурын өөрчлөлт зэрэг орно.

Эдгээр байгалийн гамшигаас Монгол оронд элбэг тохиолддог зарим гамшигуудыг тодорхойлбол: 
Түймэр: Цаг агаар хурайшсанаас түймэр гарах үзэгдэл их байдаг. Манай орны бүх нутаг дэвсгэрийн 15% нь ой байдаг. Монгол улсын нийт нутгийн 55.6% нь ой ба тал хээрийн түймэрт өртөмтгий нутагт багтдаг. 1998 онд 132 удаа түймэр гарсанаас болж байгаль орчин дэд бүтцэд хохирол учирч 3-н тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх ой мод мал сүрэг түймэрт өртжээ. Гал түймэр ихэвчлэн хүний үйл ажилллагаанаас үүдэлтэйгээр гарч байна. Ой хээрийн түймэр, галын түймэр, гүний түймэр гэх мэт олон янз байна. 
Түймрийн аюулаас сэргийлэхийн тулд ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах, галтай тэмцэх хүч хэрэгслийг бэлэн байлгах шаардлагатай.

Шороон болон цасан шуурга: Сүүлийн жилүүдэд болсон хүчтэй шороон ба цасан шуургыг цаг уурын өөрчлөлтөй холбоотой гэж үзэж байна. 1996 оноос 1997- онд Монгол орны нутаг дэвсгэрийн 20%-ийг хамарсан зуд болон цасан шуурганы улмаас 600.000 гаруй толгой мал хорогдсон бөгөөд дэд бүтцэд учруулсан хохирол нийлээд 10 гаруй тэрбум төгрөгний алдагдалд оржээ. Агаарын хуйларсан хөдөлгөөнийг хэмжээгээр нь бага хэмжээний /хуй, салхи /, дунд зэрэг, хүчтэй буюу цасан шуурга гэж ангилдаг ба хүчтэй салхи нь 28мс, цасан шуурга нь 15мс -ээс дээш байна. Үргэлжлэх хугацаа нь 6-хоногоос дээш, алсын бараа 2км-ээс бага болох үзэгдлийг нэн аюултай үзэгдэлд хамруулдаг. 

Ган: Агаарын болон хөрсний чийг багассаны улмаас үр тарианы ургац алдах, малын бэлчээр хомсдон хүндрэл учрах явцыг хэлнэ. 1986-97 оны хооронд манай улсын зарим аймаг жил бүр гантай байсан ба нутаг дэвсгэрийн нилээд хэсэг нь гангийн бүсэд ордог бөгөөд үүний 4/1 орчим нь 2 буюу 3-н жил тутамд ганд нэрвэгддэг. Экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөл бий болоход хүний буруутай үйл ажиллагаа  ихээхэн нөлөөлдөг байна. 

Зуд : Цас их хэмжээгээр орсноос мал бэлчээрлэж чадахгүйд хүрэх, төв суурин газарт үйлдвэрлэл аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэнийг зуд гэж нэрлэнэ. 
Мөн харын зуд гэж байдаг. Өвөл, хавар малын ундны хэрэгцээг хангах цас байхгүйгээс мал харангатаж харын зуд бий болдог.

Үер: Томоохон гол мөрний ус эргээсээ хальж хүчтэй бороо орсний улмаас уулын гуу жалгаар ус буух нөхцөл бүрдэхийг хэлнэ. Үерийг дотор нь:
- Гол мөрний үер
- Урын үер (богино хугацаанд хүчтэй аадар орсноор гуу жалгаар ихээхэн хэмжээний ус буух )
- Шар усны үер (томоохон хэмжээний уул нурууны цас хайлсаны улмаас үүсэх )

Байгалийн гамшигийн нөлөөг багасгахын тулд:
- Байгалийн гамшигтай холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг сайжруулах
- Цөлжилт, байгалийн гамшигийн эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах
- Байгалийн гамшигийн даатгалын тогтолцоог бий болгох
- Байгалийн гамшигийн менежментийн үндсэн чадавхийг дээшлүүлэх
- Нэгэнт байгалийн гамшигт өртсөн тохиолдолд Иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлаж хүн, малын хохирол багасгахыг хичээн ажиллах.
- Мөн газар хөдлөлт, түймэр, үер гэх мэт гамшигийн дараа нөхөн сэргээлт явуулахын тулд олон нийтийг байгаль орчныг хамгаалж, сэргээхэд сургаж , гэгээрүүлэх, тэднийг оролцуулах ажлыг төр засгаас дэмжих нь чухал.
- Иймд нэг талаас эдийн засгийн боломжийг дээшлүүлэх, нөгөө талаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагуудыг зөв зохистойгоор уялдуулж чадахуйц иж бүрэн бодлогыг төр засгаас боловсруулж хэрэгжүүлэх ёстой.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)