Kimochi : Шийдэмгий, түргэн зантай хүмүүс урт насалдаг

Шийдэмгий, түргэн зантай хүмүүс урт насалдаг

100 буюу түүнээс дээш наслах нь амьдралын бас л нэгэн тайлагдашгүй нууц гэлтэй. Гэвч үүнд хүний санаанд оромгүй энгийн олон хүчин зүйл нөлөөлдөг гэхэд та итгэх үү Жишээ нь Эквадорын Вилькабамба өндөр уулсын хөндийд байдаг Андад “урт насалдаг баян бүрдүүдийн” нэг оршдог.

1950-иад оны үед Вилькабамбад анх удаа эмч нар үзэгдэх болж. Гэтэл үзлэгт орж буй бүхэл бүтэн зууны босгыг алхсан тэр хүмүүс цоо эрүүл байсныг олж мэдсэн эмч нар бүр ч их гайхсан ажээ. Эндхийн улирал эрс тэс биш юм. Газар нутгийн байдал нь явахад их хүч шаардах учир хүмүүсийн булчинг хөгжүүлдэг. Хэн боловч өсөх наснаасаа насан эцэс болтлоо хөнгөн бус хөдөлмөрийг байнга хийдэг болой.

Жилийн туршид хүнсний ногоо, эрдэнэ шиш, улаан буудайн үйлдэхүүнийг иднэ. Махыг хааяа иддэг. Хойд Пакистаны хүнзын хөндийд маш өндөр настангууд нь ч гэсэн мал, шувуу маллах, юм угаах, тариа түүх зэргээр янз бүрийн ажил хийнэ. Кавказын уулын урт настнуудыг дэлхий дахин мэдэх билээ. Ихэнх нь Абхази ба өндөрлөг Карабахад байдаг.

Абхазын хоол хүнсэнд хүнд хэрэгтэй бүх витамин байна. Ногоон сонгино, сармис, улаан лооль, баклажан элдэв янзын амтлах ногоо байхгүй л бол үдийн хоолны тухай бодсоны ч хэрэггүй. Абхазчууд тунгалаг шөл болон махтай төрөл бүрийн шөлийг бараг иддэггүй гэхэд болно. Харин шош, эрдэнэ шиш, грек самар, анар, усан үзмийг эрхэмлэн үздэг байна. Мөн чихэрлэг байхуу, кофе огт уудаггүй юм байна. Зөвхөн ногоон цай, сүүн төрлийн ууш, цэвэр усаар амны цангаа тайлахаас гадна баяр ёслолын үеэр хатуу бус жимсний зөөлөн дарс хэдэн хүндага тогтоох дуртай гэнэ.

Абхазчууд өөрсдөө урт наслахын гол шалтгааныг чимээ шуугиан ихтэй хот суурин газар, үүнээс улбаатай стрессээс хол уулын цэнгэг агаарт байдаг гэж тооцно. Бодоход урт настангууд их л дөлгөөн тайван зантай байдаг болов уу гэтэл үнэн хэрэгтээ тийм бус аж. Урт настангуудын дал орчим хувь нь шийдэмгий, түргэн зантай тэр ч байтугай захирангуй хүмүүс.

Урт настан Якутэд ч бас бий. Өнгөрсөн зууны дунд үеэр их эмч Хуттон бичихдээ “Эскимосчуудын эрүүл мэндийг удаан хугацаанд нягт нямбай үзэх явцад Европод тархсан зарим өвчин надтай огт тааралдсангүй. Тэд хоол хүнснийхээ дийлэнх хэсгийг түүхий чигээр нь хэрэглэнэ. Магадгүй, үүнтэй ч холбоотой юм уу эскимосчуудын дунд хүүхдийн рахит /сульдаа/ багтраа /астм/ өвчтэй хүмүүс байдаггүй” гэжээ.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)