Kimochi : Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Б.Явуухулан 
Алаг дэлхийд төрсөн минь учиртай:
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай.

Алаг дэлхийд төрсөн минь учиртай:
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай.

Дуулим хорвоод төрсөн минь учиртай:
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай.

Тоост хорвоод төрсөн минь учиртай:
Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай.

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай:
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай  
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

Don`t mention it.
undara (зочин)

tiim ee
alag horovood torson yum uchirtai
aaviin ohin gej erhelj osoh gesen yum bi
ah nariin duu bolj omgolon yavah gesen yum bi
araasaa guisen zaluusiig uiluulah gesen yumaa bi alag horvood torson yumuchirtai

kkk uchirtai yum uchirtai b.h yumaa

nyam (зочин)

Үнэхээр сайхан шүлэг шүү.
Агуу яруу найрагчын шүлэгийг уншаад нулимс гарлаа. агуу хүн бол агуу л байдаг юм байна

Mr.kaka (зочин)

Hey uul in goy shuleg daanch 1 badag haytsan bnaa:
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгийг нь няцлаад
Хэрсүү ухаан сууж нтр гээд байдагшдээ гэхдээ баярлалаа

Батцэнгэл (зочин)

6 7 ruu ni yaj oroh uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)