Kimochi : Р. Чойном “Чамд хардуулах сайхан″

Р. Чойном “Чамд хардуулах сайхан″

Оньсого шиг нэгэн хар унагаж

Огт гэмгүй мөртлөө чамдаа хардуулаж

Олон хоног өөрийгөө цагаатгаж явах сайхан

  Халдаахгүй нүдийг минь хоргоож

     Хараацай шиг харцаараа намайгаа ээрч

     Уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй

     Урт урт санаа алдан дэнслэх чинь сайхан

Нүд чинь гурвалжлан

Нүгэл хэрчих хутга шиг гялалзан

Ирж яваа нулимс дуунд нь шүүдэрлээд

Ингэнэ гэж санаагүй ээ гэж бодлоо тэслэх чинь сайхан

Учир бүхнийг тайлсан хойно

     Удаан юунд намайг зовоовдоо гэж

     Халуу төөнүүлэн энгэр налж

     Хацар дээгүүрээ нулимсаа дэгдүүлэн тайтгарах чинь бүр сайхан

Хардах тоолонд чинь би чинийх гэдгээ мэдэрдгийм

Хичнээн их хайраар, хэнд ч өгөхгүй гэдгийг чинь ухаардгийм

Үг унасан худлаад битгий хэл үхлээс бусдад намайгаа өгөхгүй ханьдаа

Үе үехэн, хааяа хааяахан хардуулах сайхан
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

Don`t mention it.
undara (зочин)

yaasan ch goy yum be? setgel hodolchihloo.yag l minii eej aaviin uyiin humuus/40-50nas/ iimerhuu romantik b.dag b.haa.odoogiin zaluus hardaad yaah bolloo.hairlan hardana gej ene l b.h daa.

Гүмүда (зочин)

Гэхдээ энэ шүлэг Р. Чойномын шүлэг биш Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг л дээ. Р. Чойном ийм шүлэг бичих хүн биш л дээ

Оранж

гоя шүлэг байна. хардуулах хүнтэй болохиймсан...

tartino

Sosorbaram guia eniig ih saihan unshsiimdag ai bas l goe shuleg

Зочин

Omogshin asah gal hairand chin geed eheldeg shuu hu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)