Kimochi : Yahoo Mail –ээ хэрхэн хүссэнээрээ ашиглаж сурах вэ?

Yahoo Mail –ээ хэрхэн хүссэнээрээ ашиглаж сурах вэ?

Энэ нь та тань руу ирэх мэйлүүд тус бүрт зориулж тусгай хавтас нээж болно гэсэн үг. Жишээ нь тань руу Сараа гэдэг хүнээс мэйл ирдэг бол та Сараа гэсэн нэртэй хавтас нээж болох ба Сараагаас ирэх мэйл автоматаар Сараа гэсэн хавтас руу орно гэсэн үг юм.

Ингэхийн тулд та Option хэсэг рүү орж зүүн гарт талд байх жагсаалтуудаас Filter хэсгийг сонгох хэрэгтэй. Үүний дараа Create or edit filters хэсэг рүү ороод Add товчийг дарна. Ингээд та Filter name хэсэгт хавтасныхаа нэрийг бичих хэрэгтэй.

Харин доор байрлах 4 нүхэнд та Сараагаас ирэх мэйл ямар шинж тэмдэгтэй байхыг бичих ёстой юм. Ингэж байж мэйл тань Сараагийн мэйл гэдгийг мэдэж Сараа гэсэн хавтасанд оруулах болно шүү дээ.

 From header буюу гарчиг нь ямар байхыг бичнэ
• Subject буюу сэдэв нь ямар байх талаар бичнэ
• Body буюу эх бие нь ямар байх талаар бичнэ.

Гэхдээ та мөн contains буюу агуулсан байх зүйл, агуулахгүй байх зүйл, эхлэл нь, дуусах үг нь гэсэн сонголтуудаас сонгож байж шинж тэмдгүүдийг бичих ёстойгоо санах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ Сараагаас ирэх мэйлийн гарчиг нь Sain u гэж эхэлдэг бол та From header хэсэгт Соntains сонголтыг сонгоод Sain u гэдэг үгийг бичих ёстой болж байна. Move the message to хэсэгт та мэссэжийг хааш нь оруулахыг хүсэж байгаагаа сонгоно гэсэн үг. Ингээд та шинэ хавтас нээсэн гэсэн үг.

Yahoo mail –нхээ дэлгэцний өнгийг нь хэрхэн солих вэ?
Үүний тулд та Options хэсгээс Mail options хэсэг рүү орж, дэлгэцний зүүн гар талд байрлах цэснээс Colors хэсгийг сонгох хэрэгтэй. Ингэхэд нэмэлт хуудас өөрөө бий болох ба тэндээс та хүссэн өнгөө сонгоод дээр байрлах Save товчийг дарахад болно.


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

Don`t mention it.
Ganbold

Дажгүй өгүүлэг болсон байна Мэйлээр мэндчилгээ явуулах талаар хэлж өгно үү

123 (зочин)

meileer zurgan mendjilgaa ywuulahiig zaaj uguuj

mygaa (зочин)

olon hund zreg mail bijih ilgeeh fail havsargah tuhai helj ognuuu

GERELZUL (зочин)

CHI IH GOY MEDEE BICHSEN BN TANK YOU

ihoo (зочин)

hayagnacaa yum yawulahap bolohgvi yumaa

аки (зочин)

sain uu.ta holboo barih utasniihaa dugaariig uguh bolomj bna uu. asuuh zuil bna.
2. mail haygandaa tugjee tohirgoo yaj hiih ve. jishaalbel minii nz zaluu my mail haygand uuiinhuu maileer burtgel hiigeed nadad irj bga buh medeelel tuunii mail haygand davhar ochih jisheenii. ene asuudlaas yaj sergiileh ve.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)