Kimochi : Ховор ан амьтад

Ховор ан амьтад

Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сүйрлийн ирмэгт ирээд байна.
Тухайлбал, 1980-иад онд 40,000 орчим аргал хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим монгол бөхөнтэй гэсэн дүн гарсан. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зүйл амьтдыг хамгаалах статус өндөр болж байгаа боловч нөгөө талаас ан амьтад ховордсоор сүйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгаа юм.
Ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаа юм. Үүнийг ихэнх хүмүүс хулгайн ан ихэсээд ан амьтан цөөрч байна гэж ойлгодог нь өрөөсгөл талтай.
Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нөхцөл боломж бол ангийн гаралтай эд зүйл, түүхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм.
Ан амьтны түүхий эд зүйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгүй байна.
Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ан амьтны түүхий эд зүйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллаж байна.

Хятадын баруун өмнөд бүс нутагт өнөө хүртэл хадгалагдаж ирсэн, дэлхийд ховор амьтан, ургамал нилээд байгаа. Хятадын нутаг дэвсгэрт халуун бүсийн өвөрмөц өнгө үзэмж төгс бүрэлдсэн хоёр газар бий. Нэг нь Хайнань арал, нөгөө нь Юньнань мужийн Сишуанбаньна гэдэг газар юм.
    Хулсны баавгай бол дэлхийд ховордсон амьтан. Хүмүүс түүнийг хятадын "төрийн эрдэнэ" гэдэг. Хэдэн сая жилийн өмнө хулсны баавгай нэг үе ихээр үржиж, хятадын өмнөд нутгаар тархаж, цаашлаад Хятадын умарт нутгийн Бээжингийн Чжөүкөүдянь-наар ч ул мөр нь байсныг палеонтологийн судалгаа харуулж байна.
    Хожим нь цаг уур олон дахин өөрчлөгдөж, ялангуяа хэдэн удаагийн мөсдлийн үеийн цаг уурын хүйтрээр хулсны баавгайн төрөл зүйл, тоо хэмжээ ихээр цөөрч, устах шахсан байна. Өнөө хулсны баавгай Сычуань муж болон Гансү, Шанши мужийн хил орчим амьдарч байна. Энд хулсны баавгайг хамгаалах зорилгоор байгалийн дархан цаазтай бүс олныг байгуулжээ. Сычуань мужийн баруун хэсгийн уулархаг районы Вөлун байгалийн дархан цаазтай бүс нь 1975 онд байгуулагджээ. 2000 хавтгай дөрвөлжин км талбайтай, энд гүн хавцал бүхий өндөр уулстай, хур тунадас элбэг, өвс ургамал нягт сахлаг, ялангуяа хулсны баавгайн гол идэш—хулс сайн ургадаг болохоор түүний идэш хангалттай байдаг. Вөлун байгалийн дархан цаазтай бүсэд одоо зуу гаруй хулсны баавгай амьдарч байна.
    Байгаль Хамгаалах олон улсын байгуулгын Дэлхийн зэрлэг амьтань, ургамлын сангаас, хятадын хулсны баавгайг хамгаалах ажилд маш их анхаарал тавьж, хятадын шинжлэх ухааны эрдэмтдийн хамт Вөлуны байгалийн дархан цаазтай бүсэд хулсны баавгайн экологийн шинжилгээний станц байгуулж, хулсны баавгайг цаашид хамгаалах үр ашигтай арга хэлбэр боловсруулахын тулд, хулсны баавгайн оршин тогтнох орчин ахуй, амьдралын зан дадал, үржиж төлжих үйл явц, хөгжил тэрчлэн хүн төрөлхтний түүнд үзүүлэх нөлөө тусгал зэрэг олон талын асуудлаар гүн нарийн судлагаа хийж байна.
    Сишуанбаньна нэртэй газар нь Юньнань мужийн баруун хэсэгт оршдог. Уур амьсгал нь халуун бүгчим, хур тундас элбэг, ууландаа хятадад ховорхон халуун бүсийн ой модтой. Халуун бүсийн ойд мод шигүү, өвс сахлаг ургаж, цэцэг навчис алаглан дэлгэрч, ургамлын төрөл зүйл олон байдаг. Одоо энд, дээд зэрэглэлийн ургамал дөрвөн мянга гаруй байх бөгөөд түүний дотор, дэлхийд нэн ховордсон улсын тусгай хамгаалалтанд бүртгэгдсэн хоёр, гурван төрлийн ургамал бий. Зарим нь эдийн засгийн маш үнэ цэнэтэй ургамал болно.
    Зарим ургамлаас тос гарган авч, зарим нь эмийн чухал материал болж байна. Цус тогтоох, хавдрыг намдаах ид шидтэй юньнань байүао буюу цагаан эмийн гол найрлага болох санчи гэдэг ургамал бол Сышуаньбаньна-гийн халуун бүсийн ойд ургадаг. Халуун бүсийн ойд азийн заан, ногоон тогос, Бангладеш бар зэрэг ховор амьтад амьдарч байна.
    Эдийн засгийн хөгжил, хүн амын нэмэгдлээс болж, Сишуанбаньна-ны халуун бүсийн ургамлын бүрхэвч муудаж байна. Сишуанбаньна-ны халуун бүсийн ой болон ойн дэх ховор амьтан ургамлыг хамгаалахын тулд төрөөс Сишуанбаньна-д байгалийн дархан цаазтай бүс байгуулав. Yүний зэрэгцээ Сишуанбаньна-ны нутаг дэвсгэрт халуун бүсийн ургамал судлалын газар байгуулж, амьтан ургамлыг ашиглах, хамгаалах, судлах ажил хийж байна.
ИДЛЭГ ШОНХОР НЭН ХОВОРДСООР... 

Идлэг шонхор нь хуу­лийн ямар ч зохи­цуулалтгүй амьтан болоод байна. “Ан агнуурын тухай” хуульд энэ зүйлийг барьж агнаж болох хугацааг ч заа­гаагүй. “Амьтны аймгийн ту­хай” хуульд ч ховор, эсвэл нэн ховор гэх мэт ямар нэг хуу­лиар зохицуулсан заалт алга. Идлэг шонхор манай “Улаан ном”-д ороогүй байх жишээтэй. Уг нь дэлхий да­хинд шонхорыг устах аюулд өртөж буй зүйл гэж үздэг. IUCN-ны “Улаан ном”-д оруу­лах болсон шалт­гаан гэвэл Төв Азийн үржлийн байршил нутагт популяцийн тоо толгой нь огцом цөөрч, худалдаанд зориулан хяналт­гүйгээр их хэмжээгээр барьж байгаатай холбоотой. 
 Баавгайн доньд гэж ховор, үнэтэй зүйл хорвоод бий. Хүрэн баавгайн цөсийг нь хэлээд байгаа хэрэг. Ха­рин “Маамуу нааш ир” дуунд мөнхөрсөн хөвчийн эзний ту­хай бид хэр мэддэг билээ. Тун ба­га болов уу. Хүрэн баавгай ямар ч хамгаалалтын хууль дүрэмд багтаа­гүй шоовдор амьтан. Ахуйн зориу­лал­таар аравдугаар сараас хоёрду­гаар сар хүртэл дураа­раа агнаж болно. Харин хүрэн баав­гайн садан төрөл мазаалай баавгай л нэн цөөн тоотой тулдаа “Улаан ном”-д оржээ.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
zochin (зочин)

IH GOE YM

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)