Kimochi : Алтайн магтаал

Алтайн магтаал

Өглөө жингээр униартаж л байдаг Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэлээ Үеийн үедээ үнэтэй тарган байдаг Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ Арын өндөр Ховдын нуруу нь дүнхийж л байдаг Рашаан булгийн ус нь булгилааж л байдаг гэвэлээ Ангир, галуу шувуу ганганааж л байдаг Агь харгай мод нь дүнхийж л байдаг гэвэлээ Арвинаа уужимхан баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ Шилээ цасыг хайлан Шилгээтэл урсаж л байдаг Шинэхэн хөхөл ногоо Ширгээ даган зангирч л байдаг гэвэлээ Шингэн дуутай хөхөө шувуу Шилээ даган донгодож л байдаг Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ Суухай өндөр улаан уул нь дүнхийж л байдаг Шоровгор улаан ямаа нь ширгээ даган шаргалдаж л явлаа гэвэлээ Хадаан өндөр дарзай нуруу нь дүнхийж л байдаг Халиун харлаг тэх нь хадаар дамжин харгилдаж л байдаг гэвэлээ Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ Мөнх цасан ихтэй Мөлгөр чулуун оргилтой Өргөн түмэн өндөр, хүдэр баян хан Алтай нутаг минь гэв гэнээ хө
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

Don`t mention it.
ganaa (зочин)

Yostoi ih bayarlalaa yag l uuniig l haigaad baisan yum.yor netees olj chadahgui bailaa.

bayarlalaa

Dagiimaa

oo zugeer dee

hgjre (зочин)

oo yostoi thank's. araihiij olloo shd. :D
manduul haanii magtaal oruulj ogch chadku biz nza?

zorigoo (зочин)

yostoi bayrlalaa. eniig zondoo hailaa

tseba (зочин)

tnx

chintulga (зочин)

iim yumiig yu gej alti magtaal gehewdee jahanch gesen vnen bodit yum hiij bldaa taizan deer heldeg heden mortoor altai magtaal hemjigdeh ch gejdee ehleed sudalj vzcheed ene gargaj bgaa zvilee gargaj baiwal yasiim bee

ku ku (зочин)

магтаалаа бүрэн эхээр нь гаргаж туслаач.

жагаа (зочин)

Ингэвэл ямар байна?
(дуудлаг нь сайн тавигдаагүйг анхаар!)
Алтайн магтаал
- Өглөөдэй жингээр униартааж л байдаг
Өдөр дуудаа суунагланж л байдаг гэвэл ээ
Үеийн минь үелдүүхэн өөхөн тарган байдаг
Өргөн өндөр хүдар баяхан буурал
Алтай Хангай хоёр минь билээ
- Арээн өндөөөрийн хүүдийн нуруу нь дүнхийж л байдаг
Рашаан булгийн ус нь булигланж л байдаг гэв гэнээ
Ангир галуу шувуу нь гангаанаажил байдаг
Арын харгай мод нь дүүрээжил ээ байдаг гэв гэнээ
Арцат сайхан мод нь сагсайжилээ байдаг
Аги шарилж өвс нь шарлан цэнхэртээжил байдаг гэв гэнээ
Аривинээ уужимхан баяхан буурал
Алтай Хангай хоёр минь билээ
-Аариээн орой дээр нь аргал янгир дүүлээжил байдаг
Өвөр талд нь үнэг чоно нь хөөцөлдөөжил байдаг гэв гэнээ
Булгийн ус нь булигланжил, булга суусар солиболдээжил явлаа
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минэ билээ
-Арвинээ уужим ихээ тал нь дүүрээжил байдаг
Алтайн цаст л өндөр нуруунд нь аргал янгир дүүлээжил байдаг гэв гэнээ
Уудмын уужим салаа нь униартаажил байдаг
Товхон толиун угалз нь тошилзонхон явлаа гэв гэнээ
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал
Алтай Хангай хоёр минь билээ
-Шинэхээн цас нь хайлан шимээдээтэл хайлан урсаажил байдаг
Шинэхэн хөх л ногоо ширгээ даган ургаажил байдаг гэв гэнээ
Шингэн дуутай хөхөө шувуу
Шилээ даган донгоодоожил байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал
Алтай Хангай хоёр минь билээ
-Суунайн өндөөрийн улаан уул нь дүнхийжил байдаг
Шөрөвгөр үлаан ямаа шилээ дааган шөргийлдөөжил байдаг гэвэлээ
Хаадээн өндөөрийн торцойн нуруу нь дүнхийжил э байдаг
Халиун харлаг тэх нь хадаа дамжин харгилдээжил байдаг гэв гэнээ
Харинээ тийжээтэл
Үнэхээр сонихон баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ
Мөнхөө цасан эхтэй ээ
Мөлгөр шулуун оргилтой
Өргөн түмэн өндөөр
Хүдэр баян хаан
Алтай нутаг минь ээ гэв гэнээ лооо......

амараа (зочин)

za ene duug Жагаа /зочин/ яг бүрэн эхээр нь бичиж тавьжээ. манай баруун алтайд бүр бидний сонсоогүй өөр бадагууд бас байдаг

urlag (зочин)

энэ л боловуу даа

Увай хээ...

Суурал сулбар сундарийгий голтой гэвэл лоо

Таван /ээ/ хумст, тал /уу/ тав /уу/ сээрүү дээр ээ

Чингэл хайрхан чийр болортож л байдаг

Арван /ээ/ гурван Алтай

Гучин гурван оргилтой юу

Далан долоон үеүтэй юү

Суунаг улаан ам /уу/ тай гэвэл

Ийм л /ээ/ учир түүх нь бүрдэгсэн

Ачит хан буурал нутаг

Арван гурван Алтай нутаг минь миний билээ дээ.

Өглөө жингээр униартаж л байдаг

Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэл ло

Үеийн үед өн тарган байдаг

Өргөн өндөр хүдэр баяхан буурал

Алтай хангай хоёр минь билээ дээ...

Ийм л эзэн баяхан буурал

Алтай хангай хоёр

Дүүрэн дүнхийн цэнхэртээд л

Дүрхэрч мануурч униартаж л байдаг гэвэл ло

Настан /ээ/ залуу ялгалгүй

Найрнээ наадамдаа ташуураад

Өнчин хүний өрийг өвтгөж

Өвгөн хүний нойрыг хулжааж

Өдөр шөнөгүй өглөө орой

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав дов дов гэв гэв гэнээ лоо

Арвин /ээ/ уужим их тал дурайж л байдаг

Аршаан булгийн ус нь булгилж байдаг гэвэл ло

Ангирын галуу шувуу ганганалдаж л байдаг

Арц л сайхан мод нь сагсайлдаж байдаг

Арын харгай мод нь хүрийж л байдаг гэвэл /ээ/

Агь /аа/ гийн шарилж өвс нь шарлаж цэнхэртэж байдаг

Арвин /ээ/ уужим баяхан буурал

Алтай Хангай хоёр минь билээ.

Шилийн цасан хайлан шимээ тэтгэн урсаж л байдаг

Шингэн дуутай хөхөө шувуу шилээ даган донгодож л байдаг

Шимтэйхэн тэжээлтэйхэн баяхан буурал

Алтай Хангай хоёр минь билээ.

Арав /нээ/ гурван Алтай уулын орой дээр нь

Аргал янгир дүүхэлдэж л байдаг гэвэл лоо

Өвөр талын ууланд

Үнэг хярс нь хөөцөлдөж л байдаг

Болжимын сайхан тохойнуудад нь

Булган суусар солбилдож явдаг

Үнэхээрийн сонин сайхан гоёхон буурал

Алтай Хангай хоёр минь билээ.

Суунайн өндөр нуруу дүнхийж л байдаг

Шөрөвгөр улаан ямаа шилээ дамжин

Шөргөөлдөж л явдаг гэвэл ээ

Хаадайн өндөр Тоомойн Торзол нуруу дүнхийж л байдаг

Халиун харлаг тэх нь

Хадаа дамжин харгилдаж л явдаг гэвэл ээ

Хайрын тэжээлтэйхэн үнэхээр сонихон баяхан буурал

Алтай хангай хоёр минь билээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)