Kimochi : Эротик массаж

Эротик массаж

Энд бид та бүхэнд массажны талаар ерөнхий ойлголт өгөх бөгөөд та хайртдаа массаж хийж, сэрлийн цэгүүдийг мэдэж болно. Доор зөвлөх массажыг хэсэгчилэн болон бүхэлд нь хийж, үүгээрээ дамжуулж сэрлийг өдөөх ба энэ нь сексийн урьтал хэсэг болгож болох юм.

Үндсэн ойлголтууд:
• Массаж хийх гэж байгаа хүнээ ширээ маягын вандан, эсвэл шалан дээр хэвтүүлээд бүтээлгээр хучина. Энэ бол массаж хийх хамгийн боломжтой байрлал.
• Массаж хийлгэж байгаа хүн нүцгэн байвал массаж үр дүнтэй болно. Хэрэв нүцгэн байх боломжгүй бол дотуур хувцас эсвэл халат өмссөн байж болно. Массаж хийж, арьсаараа шүргэлцэх нь хамтрагчийг чинь ихээр сэрэлдүүлдэг.
• Массаж хийж байгаа өрөө нь дулаахан, элдэв зураг чимэглэлгүй байх ёстой. /хэт халуун байж болохгүй./
• Массаж хийхдээ зориулалтын массажны тос хэрэглэ. Тослож массаж хийх нь хуурай арьсан дээр хийснээс илүү үр дүнтэй байдаг. Биеийг нь тослохоос өмнө тосоо халаасан байх ёстой. Тосоо гар дээрээ аваад бүлээстэл нь алган дээрээ байлгасны дараа хэрэглэ.
• Массаж хийх үед эр, эм бэлэг эрхтэн орчимд массаж хийх бол усан болон селикон суурьтай тос альныг нь ч хэрэглэж болно. Харин тосон суурьтай тосыг бэлэг эрхтэн орчимд түрхэж, бэлэг эрхтэн дотор оруулж хэрэглэдэг сексийн хэрэгсэлүүдэд түрхэж хэрэглэж болохгүй. Учир нь ийм тос амархан гадагшилдаггүй бөгөөд бактер үүсэх нөхцөл болж өгдөг.
• Массаж хийх өрөөг тусгай орчин бүрдүүлж зассан байх ёстой. Бүдэг гэрэл, лаагаар чимэглэсэн, намуухан, тайвшруулах хөгжим эсвэл секс аястай хөгжим эгшиглэж байх нь тохиромжтой. Өрөөнд гадны элдэв чимээ орохгүй, утас, вибратор дуугарахгүй, 2 биенээ бүрэн мэдрэхээр нөхцөл бүрдсэн байвал зохино.
• Массаж эхлэхийн өмнө массаж хийх гэж байгаа болон хийлгэх гэж байгаа 2 хүн 2-лаа тайвширсан байх хэрэгтэй. Массаж хийлгэх хүн нь доошоо харж хэвтсэн байна.

Хүзүү, мөрний массаж
Хүзүү, мөр нь массаж хийж эхлэх хамгийн тохиромжтой хэсэг. Учир нь энэ хэсэгт мэдрэлийн олон цэгүүд байрладаг. Эдгээр цэгүүдэд массаж хийж эхэлснээр таны хамтрагч тайвширч, энэ нь массаж үр дүнтэй болох эхлэл болно. Гарын алган дээрээ тосноос аваад хооронд нь үрж гарын алгыг дулаан болмогц гарыг 2 мөрөн дээр тавьж, 2 эрхий хурууг хоорондоо 2.5 см зайтай байхаар нурууны ясны 2 талд байрлуулана. Мөрийг нь хурууны үзүүрээр базаж, гарын алгаар илж массаж хийнэ. Хумсаар хумсалж болохгүй. Алганд дүүрэн мах баригдахаар базах ба хэт чанга базаж, хурдан илж болохгүй. Зөөлөн, бага зэрэг дарж хийнэ. Мөн гарын алгаар нухаж болно.
2 эрхий хурууг хүзүүний ард байрлуулж бага зэрэг даралттайгаар доош нь чиглэлд илнэ. Эрхий хурууг зөөлөн, эргэлдэх маягаар хөдөлгөж чихний араас мөр рүү, хүзүүний араас нурууны чиглэлд илнэ. Зарим хүн чих, хүзүүний ардаа маш их сэрэлтэй байдаг. Иймд энэ хэсгийг илж сэрлийг өдөөж болно.

Нуруу, биеийн хажуу, өгзөгний массаж
Хүзүү, мөрөнд массаж хийж дууссаны дараа нуруунд иллэг хийнэ. Нуруунд 3 том булчин байдаг бөгөөд эдгээрт олон мэдрэлийн судал, цэгүүд оршдог. 2 гарын алгаар сээр нурууг дагуулан эргэлдэх хөдөлгөөнөөр илнэ. Мөн нурууны доод хэсэг, биеийн хажуу хэсэг, ташааг ийм хөдөлгөөнөөр илдэг. Ингэж илсний дараа нурууны гол яснаас 2 тийш /нурууны доод хэсэг, биеийн хажуу хэсгийг оролцуулаад/ хурууны өндгөөр зөөлөн илж, товшиж өгнө. Ингэхдээ маш зөөлөн өдөөр хүрч байгаа шиг мэдрэмж өгөх хэрэгтэй.
Үүний дараа өгзөгөнд массаж хийнэ. Ингэхдээ бугуйны дотор хэсгээр 2 өгзөгийг дугуй тойрог маягаар зөөлөн илнэ. Дараа нь нурууны төгсгөлд байх ахар сүүлний хэсгийг гарын алга, хуруугаар илж, бага зэрэг дарж өгнө. Энд мэдрэлийн олон цэгүүд байдаг бөгөөд энд иллэг хийхэд стресс тайлагддаг.

Хөл
Массаж хийлгэж байгаа хүнээ хажуугаар нь хэвтүүлж, өвдгийг нь нугалуулаад гараа тослож хөлийг бүхэлд нь гарын алгаар илж, шагайн хэсгийг, эрхий хуруу болон бусад хуруунуудаас илж өгнө. Өвдөгний ар талыг илэхдээ хамаагүй хүчтэй дарж болохгүй. Учир нь энд эмзэг мэдрэмтгий байхаас гадна вейны судас байдаг. Гуяны хэсгийг гарын алгаар эргэлдсэн хөдөлгөөнөөр илнэ. Гуяны хэсэгт маш олон сэрэлийн цэгүүд байдаг тул үүнийг массажны хамгийн сүүлд гүйцэтгэвэл таны хамтрагчид таалагдах бөгөөд энэ нь сексийн урьтал хэсэг болж болно.

Хөлийн тавхай
Энэ нь биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг. Иймд энэ хэсгийг массажлаж бие биенээ сэрэлдүүлж болно. Зарим хүмүүс хөлийн тавхайндаа маш их гижигтэй байдаг. Ийм хүмүүст иллэг хийхэд хөлийг хөдөлгөөнгүй байлгаж, бага зэргийн даралттайгаар илэх хэрэгтэй.
Хөлийг нь жийлгээд, хөлний улыг өөр рүүгээ харуулж, 2 эрхий хуруугаараа сарвууны хэсгээс эхлэн илнэ. Эрхий хуруугаар эргэлдэх хөдөлгөөн хийж, бага зэргийн даралттай сарвуунаас өсгий рүү чиглэлтэй илнэ. Хөлийн хурууг илэхдээ хуруу нэг бүрийг чимхэж, зөөлөн татаж илнэ.

Толгой болон нүүрний массаж
Массажыг толгой, нүүрэнд массаж хийснээр дуусгана. Суугаа байдлаас толгойг барина. Толгойнд массаж хийхэд ямар ч тос хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Толгойн массаж хүнийг хамгийн ихээр амрааж тайвшруулдаг. Эхлээд түүний хуйхан дээр хурууны өндгөөр зөөлөн товшиж массажилна. Энэ үед мөн шанаа, чамархайн хэсгийг хамтад нь илнэ. Хуйханд товшилт хийж дуусаад хурууны өндгөөр эргэлдэх хөдөлгөөнөөр хуйх, шанаа, чамархайнд иллэг хийнэ. Үүний дараа хэвтүүлж нүүрэнд массаж хийнэ. Нүүрэнд массаж хийхэд хурууны өндгөөр борооны дусал адил зөөлөн товшиж өгөхөөс гадна нүүрэнд массаж хийх үндсэн чиглэлийн дагуу гадагш чиглэлтэйгээр хурууны өндгөөр зөөлөн илнэ. Чихийг эрхий, чигчий хуруугаар 2 талаас нь зөөлөн чимхэж имрэх хөдөлгөөнөөр илнэ.

Эдгээр массажыг хийх явцдаа хайртынхаа биеийг нь амрааж, сэрлийг өдөөлсөөр энэ нь сексийн өдөөлтийн нэг хэсэг болж болно.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
azjargal (зочин)

Massage hiij ogno shuu busguichuudee? jargal8989@yahoo.com

tom (зочин)

delegrengui zuragtai ni bs hul gariin bolon bieiin massajnii talar oruulj uguuch pls

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)