Kimochi : Одон зурхайн 5 махбодийг монгол АУ-нд хэрэглэх нь

Одон зурхайн 5 махбодийг монгол АУ-нд хэрэглэх нь

Одон зурхайн 5 махбодийн онол дэлгэрсний дараа монгол АУ-ны бие бүтэх ёс, биеийн зүй, өвчний зүй, өвчин таних ухаан, эмт бодисын судлал, засал, идээ ундаа зэрэгт энэ онолыг гүн ухааны гол удирдамж болгосон байна. Ялангуяа хий шар бадганы онол нь шууд одон зурхайн 5 махбодийн онолыг хялбарчлан төлөөлүүлж үзсэн байна. Хүн ба байгаль, АУ-нд холбогдолтой юмс үзэгдлийг 5 махбодиор төлөөлүүлэн үзэх ба тэдгээрийн тэнцвэрт харьцааны дүнд эрүүл бие оршино гэж үздэг.
Жишээ нь: Цус, элэг , цөс, арга судал, халуун бүгчим орон сууц, хурц наранд халах зэрэг явдал мөр, гашуун давслаг, амтлаг амттай идээ ундаа зэргийг гал махбодид хамааруулах ба эдгээрийг хэтрүүлбэл гал махбодь арвидаж бие өвчилнө.

Иймээс эдгээрийн эсрэг усан махбодьтой амтлаг гашуун амттай шингэн чанартай идээ ундаа идэх, сэрүүн чийглэг орон сууцанд суух, зэрэг явдал мөрийг эдэлбэл гал махбодь хорогдож 5 махбодийн харьцаа тэнцвэржин бие эрүүлжинэ. Хэрэв хэтрүүлбэл биеийн галын илч буурч, хүйтэн чанартай өвчин үүснэ. Хүний бие бүтэх тухай АУ-ны дөрвөн үндсийн “Онолын үндэс”-т, шороо үгүй бол үл бүтэх, ус үгүй бол үл хуралдах, гал махбодь үгүй бол үл боловсрох, хий махбодь үгүй бол үл арвижих, огторгуй махбодь үгүй бол бойжих орон зай хаагдах гэжээ. Мөн Ишбалжирын “Рашааны ундрал” зохиолд хүний бие анх бүтэхэд эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал лугаа 5 махбодь цугларснаас үүснэ гэжээ.

Үүнээс үзэхэд хөврөл тогтох үед цагаан улаан дусалд шороо, ус, гал, хий, огторгуй махбодиуд харьцангуй тэнцүү харьцаанд байж шороо, ус, гал, хий 4 махбодь нь бүтээх, бүрэлдүүлэх, боловсруулах, арвижуулах үйлдэл гаргаж, огторгуй махбодь нь хөврөлийн тогтох хийгээд бойжих орон зай болох ба хөврөлд шимийн тунгалаг гүйх сүвийг нээнэ. Эхийн идэж уусан 5 махбодийн чанартай идээ ундааны тунгалгаас хөврөл үүсч бүрэлдэнэ. Жишээ нь: Амтлаг амт шороо усан махбодьтой тул хөврөлийн биеийн шороо усан махбодид төрөлжүүлэгдэх бадган, мах, яс, услаг бүрэлдэхүүн зэрэг үүснэ. Одон зурхайн 5 махбодийн онолоор хий, шар, бадган, 5 цул, 6 сав, 5 эрхтэн, судал зэрэг биеийн бүрэлдэхүүн болон идээ ундаа, явдал мөр, эм засал зэргийг 5 махбодид төрөлжүүлж тэдгээрийн хоорондын холбоо зэргийг тодорхой тайлбарласнаар хүний бие бол хий, шар, бадган болон 7 тамирын хамтарсан цогц гэсэн үзлийг нилээд тодорхой болгожээ. өвчнийг оношлоход одон зурхайн 5 махбодийн онол чухал байдаг.

Өвчин бүгдийн үндэс нь хий, шар, бадган, цус, шар ус, хорхой 6 бөгөөд өвчин бүхний шинж чанарыг халуун хүйтэн 2-т хурааж, 5 махбодийн үүднээс задалбал: 
-Хий махбодь дийлэнх өвчинд хийн хөнгөн хөлбөрөнгүй шинж чанар, хөдөлгөх эрдэм илэрнэ. 
-Шар махбодь дийлэнх өвчинд гал махбодийн халуун, боловсруулах халаах эрдэмтэй хобоотой шинж чанар илэрнэ. 
-Бадган махбодь дийлэнх өвчинд шороо махбодийн хүнд чийрэг чанар хүндрүүлэх, тогтворжуулах үйлдэл хийгээд усан махбодийн чийглэг нойтон чанар , усжуулах арвижуулах онцлогтой холбоотой шинж чанар илэрдэг. Үүгээр өвчнийг ялган оношлоно. Цааш арвидсан махбодийг хорогдуулах, хорогдсоныг арвижуулах замаар өвчнийг анагаана.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)