Kimochi : Орчин үеийн хөгжим гэж юу вэ?

Орчин үеийн хөгжим гэж юу вэ?

Малчны гэрт, талын бэлчээрт, үйлдвэрийн цехэд концертын танхимд, хүүхдийн цэцэрлэгт, сургуульд, биеийн тамирын уралдаан тэмцээн, уулзалт үдэшлэг дээр хааана л бол хаана дуу хөгжим хангинаж байдаг. Түүнчлэн радио, телевиз, киног хөгжимгүйгээр төсөөөлөх ч аргагүй. Өдөр бүр бидний сонорт хүрч байдаг хөгжмийн их урсгалд хүн төрөлхтний соёлын эрдэнэс болсон гайхамшигт бүтээлүүдийн зэрэгцээ утга учиргүй хоосон чамирхал, этгээд гаж дуу чимээний бөөгнөрөл холилдон байх ч удаа бий.

Хөгжмийн нарийн төвөгтэй ийм орчны учрыг хэрхэн олж, сайхныг муугаас нь хэрхэн ялгаж сурах вэ? Ямар хөгжмийг орчин үеийн хөгжим гэх вэ? “Гүн сэтгэлгээний” ба “хөнгөн”хөгжмийн ялгаа юунд байдаг вэ? Зэрэг асуултууд та нарын сонирхолыг татдаг биз ээ?

Хөнгөн хөгжим хүмүүсийн амралт, чөлөөт цагт зориулагдсан байдаг. Ер нь хүний амьдралд инээд баясал, наргиан цэнгээн хэрэгтэй байдгийн нэгэн адил зугаа цэнгэлийг төрүүлж байдаг тийм хөгжим ч хэрэгтэй шүү дээ. Гагцхүү жинхэнэ хөнгөн хөгжмийн чанартай сайн бүтээлийг хэлбэр агуулгаар ядуу, дуураймал үлбэгэр “зохиолоос” ялгаж, үнэлж чаддаг байх ёстой. Харин хөнгөн хөгжмийн ямар ч шилдэг бүтээл нь яруу сайхны төгс төгөлдөр оргил болсон их урлагийн өгөх тэр өгөөжийг орлож чадахгүй нь мэдээж.

Хүн хэрэв сайхан хөгжим тогтмол сонсож хэвших юм бол утга агуулгыг нь ойлгодог болно. Хөгжмийн тухай ном, сонин сэтгүүлээс уншиж, уншсанаа эрэгцүүлэн бодож чаддаг бол хөгжмийн ертөнцөд чөлөөтэй нэвтрэн орох болно. Орчин үед ч гэсэн хүн төрөлхтний оюун санааг өөртөө татсан гайхамшигт бүтээлүүд бий болсоор байна. Орчин үеийн хөгжим гэдэг нь нарийн утгаараа манай эрин үеийн тэргүүний дэвшилт үзэл санаа,  туйлын сайхныг илэрхийлсэн бүхий л хөгжмийг хэлнэ. Ийм ч учраас энэрэнгүй ёс, эх оронч агуулгатай, яруу сайхан хөгжим нь одоогийн соёлт хүн төрөлхтний оюуны чухал хэрэгцээ болж, шинэ нийгэм байгуулахад нэмэр хандив өгч байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)