Kimochi : Би эдийн засагч биш гэхдээ.

Би эдийн засагч биш гэхдээ.

Сүүлийн үед дэлхийн эдийн засаг “асуудалтай” байна гэх болсон, үүний хор хөнөөлч Монголд нөлөөлж бидэнд нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар мэдэгдэж буй. Эсвэл төр засаг маань дэлхийн эдийн засгийн хямрал руу алдаагаа түлхээд байдаг болчихсон уу? Манай Монголын наймаачид хэтэрхий сайн мэдээлэлтэй болж дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаад байгаа юм болов уу?  Хариултгүй олон асуулт урган гарсаар. Энэ бүх зүйл бас л бодлоготой хийж буй зүйл аятай харагдаж байна. (Гэхдээ монголын бодлого биш шүү дэлхийн бүх эдийн засгийг хянаж байдаг EETSCF гээд байгууллагынх байж мэднэ)

Сайн бод та нар. Ядуу буурай орнуудыг тэгшитгэн тэнцүүлж, ядаж дундаж түвшинд хүргэх гэсэн оролдлого байж мэднэ. Би эдийн засагч биш, аа бас маркетинг менежментийн дөрвөн нүдтэй гар ч биш. Зүгээр л юмыг тунгаан боддог Монгол улсын иргэн хүн. Ер нь бүх улс орон цагтаа нэгэн гараанаас эхлээд яагаад зарим нь баян, зарим нь ядуу байдаг юм бэ?

Хариулах гэж оролдоё. Дэлхийн улс орнуудаас машин техник, бэлэн бүтээг­дэ­хүүн нийлүүлдэг орнууд илүү баян байдаг. АНУ, Япон, Европын орнууд гээд. Ямар улс ядуу үлдсэн гэхээр түүхий эд нийлүүлдэг, хүнс нийлүүлдэг орнууд байна. Харин сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд түүхий эд нийлүүлдэг орнууд гэнэт баяжлаа. Бид тэдний нэг уч­раас үүнийг сайн мэдэж бай­гаа. (Монгол улсын ДНБ маань 2000 доллар давсан, урьд нь 800 орчим байлаа) Байгалийн баялагтай орнууд бас овоо болоод ирэ­хээр хамгийн олон хүнийг ажиллуулдаг, хамгийн олон хүнийг тэжээдэг салбар ган­цаар ядуу үлдэж байгаа биз?

Ийм тохиолдолд НҮБ-аас дэмжих үүднээс байдлыг тэгшитгэх зорилгоор хүнсний хомсдлын асуудлыг сөхөж яриад эхэллээ шүү дээ. Тэгшитгэлийн үүднээс ийм асуу­дал яригдаж байгаа юм. Түү­нээс бус дэлхийн хүмүүс гэнэт хэдэн тэрбум тэрбумаар нэ­мэгдсэн биш, томоохон ган гачиг болсон биш хүнсний хомсдол үүсэх шалтгаан байх­гүй. Техник, технологи хөгжсөн орнууд нэгэнт хөг­жилдөө хүрч, сүүлийн жи­лүү­дэд манай Монголоос эхлээд Ка­захстан, Чили гээд бас бо­ломжийн болсон учраас га­раараа усан дотор зогсч ца­гаан будаа тарьдаг хүмүүсийг дэмжих үүднээс ийм бодлого гаргаж байгаа.

Одоогоос хэдэн жилийн өмнө нэг тонн жоншийн үнэ 20-30 ам.доллар байсан бол одоо 200-300 болж арав дахин өслөө шүү дээ. Тэгэхээр цагаан будааны үнийг ядаж нэг дахин нэмж байж тэнцэтгэл бий болгох гэж байгаа байна шүү дээ. Гэтэл Монголын төр засгийн удирдлагууд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг буулгана гээд байдаг. Монгол улс бол ерөөсөө “амьдаараа” импортлогч орон. Монголчууд мах махан бүтээгдэхүүнээ л (улсын нийт экспортын орлогын дөрөвний нэг хувийг мал аж ахуйн салбар эзлэх бөгөөд Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний салбар нь дэлхийн зах зээлд үхэр адууны ястай, ясгүй мах, хонины мах, төрөл бүрийн лаазалж ариутгасан махан бүтээгдэхүүн, адуу, үхэр, бог малын боловсруулсан өлөн гэдэс, амьтны хоол тэжээл, дотор мах, дайвар бүтээгдэхүүн зэргийг одоогоор экспортолж буй) өөрснөө бэлддэг болохоос биш өмсөх хувцас, идэх гурил, тэр ч бүү хэл уух сүүгээ гаднаас авч тэнэгтдэг.

40 сая малтай 2.5 сая хүн амтай орон шүү дээ инээдтэй байгаа биз? Ерөөсөө энэ төр засгийн үнэ бууруулна гэдэг үлгэрт одооноос итгэх хэрэггүй. Ямар ч хүнсний барааны үнэ буурахгүй дээ. Үүнийг бодлогоор өсгөсөн учраас буурах магадлал байхгүй юм. Тиймээс бид өөрсдийн хэрэг­цээний хүнсний бүтээгдэ­хүү­нээ өөрсдөө л тарьж, ургуу­лах хэрэгтэй болж байна. Тэр ч байтугай гадагшаа зарж борлуулж ч болно шүү дээ. Монголын цэвэр эрүүл хөр­сөн дээр ургасан бүтээг­дэ­хүүн гээд илүү үнэтэй ч байж болно. Гэтэл бас нэг

Монголд юмны үнэ өсөхөд хувь нэмрээ оруулж буй зүйл бол яах аргагүй доллар. Манайхан бүх юмаа доллараар зарж, авдаг. Гэтэл нөгөө вальютын маань ханш нь унаад ирлээ. Энэ бол АНУ-аас ам дол­лараа хүссэн үедээ хэвлэж ирсэн тэр байдалтай нь хол­боо­той. Дэлхий дээр 2 ширхэг шуудангын марк байна гэж бодъё. Мэдээж тэр маш үнэтэй байх болно. Гэтэл улс болгон хэвлэхэд л үнээ алдаж “хог” болно гэсэн үг. АНУ-д бол асуудал ийм л болоод байгаа юм. Долларын эсрэг юань чангарч байна. Мон­гол­чууд өмнө нь нэг оймсоо 5 юаниар авдаг байж. Өнөөдөр тэр оймс яг адил үнэтэй байгаа ч мон­гол­чууд урьд нь нэг ам.дол­ла­раар авдаг байсан оймсоо 1.25 ам.доллараар авах болсон гэсэн үг. Тэгэхээр Хятадаас тэрбум ам.долларын худал­даа хийдэг бид тэр хэмжээ­гээр инфляц оруулж ирж байгаа. Гэтэл хятадад угнаасаа муу ханддаг бид нар цаана чинь Хятадын эдийн засаг сайжрахад атаархаад боож үхэх нь янз нь. Монголчууд үнэхээр тэнэг шүү. Би олон ч удаа хэлж байсан “ үхэр монгол” гэж үнэн үнэн. Хоёр хөрш маань эдийн засгийн хувьд сайжирна гэдэг манай улсад ямар таатай нөхцөл бүрдэхийг мэдэхгүй хэвтэж үсээ зулгааж, нойргүй хонохын хэрэг огт алга. Дэлхий дээр хамгийн том хэрэглээ­ний зах зээл бол Хятад. Нэг миллиард гурван зуун сая хүний идэх хоол, өмсөх хувцасыг бод л доо тэнэгүүдээ.

Тэгэхээр бид тэр их зах зээлийг ашиг­лах ёстой. Дэлхийн хичнээн том ком­пани гэж өөрийгөө тодор­хойл­лоо ч Хятадад салбараа нээгээгүй бол хэн ч том компани гэж үзэхээ байсан байна шүү дээ. Одоо дэлхийд ДНБ-ий үзүүлэлтээрээ Хятад улс нь АНУ, Япон, Германы дараа дөрөвдүгээрт явж байна малнуудаа. Гэхдээ бодит утгаараа АНУ-тай ойр яваа байхгүй юу. Нэг даавуун алчуур байлаа гэхэд АНУ-д нэг ам.дол­лараар үнэлж бүртгэж авдаг бол Хятадад ажиллах хүч эд материалын өртөг хямд уч­раас 10 центээр бүртгэдэг. АНУ-ын ДНБ нь 14 триллион, харин Хятадын таван трил­лион байгаа ч ойролцоо гэж байгаагийн учир энэ юм. Монголчууд Хятадын эдийн засаг сайн байх нь манайд муу юм шиг боддог үхэр ойлголттой. Харин ч Хятадын эдийн засаг сайн байх нь бидэнд сайн. Учир нь эдийн засаг нь сайн бол биднээс бүтээгдэхүүн худалдаж авна шүү дээ. Аливаа улс орны эдийн засаг сайжрах тусам бусад орноос бараа импортлох нь ихэсдэг. Манайх Хятад улстай ойр учир бид нараас бараа авах болно. Юу импортлоно гээч? Нөгөө ашигт малтмал, мах, үс ноосоо л байхгүй юу.

Энэ төрийн өндөрлөгт байгаа малнууд энэ хямралыг бид их эрсдэлгүй давлаа сайн бодлого гээд шаагаад байгаа үнэндээ бол манайх шиг жижиг хэрэглээтэй, жижигхэн зах зээлтэй орон их нөлөөлөх ч үгүй. Тэгээд ч Монгол улс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Тийм учраас тэртээ тэргүй энэ 76 гөлөг байхгүй байсан ч зүгээр даваад л гарна. Та нар бод доо. Солонгосын вон, төгрөг хоёр адилхан тэнцдэг. 0.5 мөнгөний ялгаа л байдаг. Гэтэл одоо 1 юаныг бид 174 төгрөгөөр худалдаж авч байхад, солонгосчууд 246 воноор авч байна. Солонгос бол эцсийн бүтээгдэхүүн их хийдэг улс. Бусад ядуу буурай оронд хамаг бараа материал, түүхий эдээ бэлдүүлчихээд л улсдаа татаж угсраад “Солонгост үйлдвэрлэв” гэсэн хаяг наагаад зараад байдаг. Хэзээ нэгэн цагт нүгэл нүдээрээ гарч буй нь энэ. Эцэст нь нэг л зүйлийг хэлье чамайг үхсэн үхээгүй дэлхий эргэдэгээрээ эргэж, амьдрал үргэлжилнэ. Дэмий юманд санаа зовж нойр хоолоо умартахаар толгойгоо цэнэглэ.

Нэмэлт: Энэ сэдвийг оруулж буй мөчид юаны ханш -254 хүрч байна. Сүүлийн хэдхэн өдрийн дотор 10, 20 төгрөгөөр нэмэгдсээр..  Төр засаг, банк санхүүгийнхэн маань ямар арга хэмжээ авч байгаа юм бүү мэд.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
gerelee (зочин)

heleh ug alga yah yostoi yum bol

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)