Kimochi : Уран зохиолын төрөл, зүйлийн тухай

Уран зохиолын төрөл, зүйлийн тухай

Олонх онолчид туульс, уянга, жүжиг гэсэн гурван төрөлд хувааж үздэг ба уран зохиолыг илэрхийлж эдгээр төрөлүүд нь доорх онцлогтой:

Туульсын дүрслэлийн арга нь: хүний аж амьдралыг хамгийн нарийн төвөгтэй байдлаар нь зан төрх нөхцөл байдлыг нээн гаргаж, зохиолчтой харьцуулахад гадаад байдлыг өгүүлж буй маягаар дүрслэх арга юм.

Уянгын дүрслэлийн арга нь: яруу найрагч аж байдлын ямар нэгэн үзэгдлийн улмаас үүдсэн өөрийн субьектив бодол, сэтгэгдлээ илэрхийлж, хүний сэтгэл санааны байдлыг нээн гаргах арга юм.

Жүжгийн зохиолын дүрслэлийн арга: гадаад байдал, үйл явдал, баримт сэлтийг гаргах, хүний сэтгэл санааны байдлыг гаргах аль алиныг нь хосолсон зохиолын баатрууд өөрсдөө гарч, тэднийг үйл хөдөлгөөн, зөрчил мөргөлдөөн дунд нь үзүүлдэг арга юм.

Туульсын зохиолд аж амьдралыг тусгаж байгаа боломж, агуулга, шинж чанараар нь дотор нь туульсын том хэлбэр, дунд болон жижиг хэлбэр гэж үндсэнд нь гурав ангилна. Туульсын том хэлбэрийн зохиолд их туульс, роман хоёр орно. Туульсын дунд хэлбэрийн зохиолд найраглал, тууж хоёр багтана.

Жижиг хэлбэрийн зохиолд өгүүллэг, найруулал, туурь, үлгэр зэрэг зүйлс ордог. Мөн бүр товч хэлбэр болох ёгт үлгэр(басня), шог үг (анекдот) орно. Их туульс бол туульсын зохиолын дотроос хамгийн томоохон нь юм. Их туульс нь дотроо эртний болоод дундад зууны их туульс, шинэ цагийн их туульс гэж гэж ялгарна.

Роман бол шинэ цагын туульсын уран зохиолын хамгийн түгээмэл бөгөөд томоохон зүйл юм. Романы гол онцлог нь аж амьдралын үзэгдлийг хамгийн нарийн төвөгтэй зөрчил хөдөлгөөнд нь үйл явдлын олон шугамаар гаргаж хэд хэдэн хүний хувь заяаг хөндөж, баатруудынхаа аж амьдралын хамгийн гол гол үеийг үзүүлдэг, мөн олон өнгө аястай, энэ бүхний улмаас хэмжээний хувьд ч томоохон туульсын нэг чухал зүйл юм.

Тууж гэдэг нэр томьёогоор хувьсгалын анхны үед орчин цагийн романыг нэрлэж байсан байна. Ер нь уран зохиолын төрөл зүйлийн ангилалд туужийг багтаах нь өрнө дахинд төдийлөн уламжлагдаагүй, харин эртний дорно дахины уран зохиолд нэлээд түгээмэл байсан зүйл юм. Ихэнхдээ хэмжээгээр нь үнэлээд романаас багаахан, өгүүллэгээс томоохон зүйлийг тууж гэж үзэх явдал бий.

Найруулал. Уран сайхны найруулал гэдэг нь бодит байдлын үзэгдэл дундаас хамгийн бага мэддэг зүйлээ таньж мэдэх гэсэн эрмэлзэлээс анх үүсэж хөгжсөн, туульсын зохиолын зүйл дотроос хамгийн сүүлд гарсан нь юм. Найраглал бол үйл явдал бүхий шүлэглэсэн уянга-туульсын томоохон зохиолыг хэлнэ. Энэ утгаараа шүлэглэсэн роман, туужийг ч найраглал гэж нэрлэх нь бий.

Уянгын зохиол бол үгийн урлагын маш эртний хэлбэр юм. Энэ бол бодит байдлын элдэв үзэгдлээс үүдсэн яруу найргын бодол сэтгэлийг нээн үзүүлдэг уран зохиолын гурван үндсэн төрлийн нэг нь юм. Уянгын яруу найраг нөгөө хоёр төрлөөс хүний сэтгэл санаанд гүн нөлөөлдөгөөрөө ялгаатай юм.

Жүжгийн зохиол уран зохиолын нөгөө хоёр төрлөөс ялгарах маш чухал ялгаа гэвэл тайзан дээр тавьж үзүүлдэгт оршино. Yүгээрээ уран зохиолын нэг төрөл төдийгүй, урлагын бусад салбарт байдаг уран сайхны олон арга хэрэглүүр, уран зураг, хөгжим, чимэглэх урлаг, тайзны засал, дууриах хөдөлгөөн сэлтийг ашиглаж дүр бүтээдэг. Жүжгийн зохиол нь тодорхой цагийн хүрээнд мөн тодорхой орон зай дотор үзэгчдийн өмнө үзүүлэх шаардлагатай боловч жүжигчдийн үг яриа үйл хөдөлгөөнөөр дүрийг тов тодорхой гаргаж илт үзүүлдэг онцлогтой юм.
                                                                             С.Дулам, Ц.Хасбаатар Уран зохиолын онолын үүд, 1980 он
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
baagii (зочин)

mash goy heregtei zvils blo danke hgad hgad olku bsan zvilee endees oldog bjee gej kk

номин (зочин)

тэгвэл домог, үлгэр домог аль төрөлд нь орох вэ?

otgoo (зочин)

хэрэгтэй мэдээлэл байна.баярлалаа. зохиолын төрлүүдийг тус бүрд нь онолын ойлголтыг нь оруулж өгөөч. тухайлбал: домог гэж юу вэ? дууль гэж юу вэ? гэх мэт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)