Kimochi : Эрчүүд сул дорой болсон уу?

Эрчүүд сул дорой болсон уу?

Сүүлийн үед ганц бие хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд болсон тухай гадаадын хэвлэлүүд шуугиж байна. Ингэхэд яагаад хүүхнүүд ганцаараа байхыг чухалчлан үздэг болсон бэ. Яагаад тэд гэр бүлтэй байхаас татгалзах болов?... гэсэн асуултад хариу олохоор олон сэтгэл зүйчид толгойгоо гашилгах болжээ.

Үүнд олон шалтгаан байдаг гэнэ. Жишээ нь хүүхнүүд өндөр боловсрол эзэмшиж, хангалттай цалин, орлоготой болсон. Нөгөө талаар орчин үед эрчүүд сул дорой болсон. Тэд өөрсдийн биеийн амрыг харж эхнэрээрээ тэжээлгэхээс ч сийхгүй байдаг. Иймд хүүхнүүд огт гэр бүлгүй байхыг илүүд үздэг болсон байх магадлалтай.

Тэгвэл эхнэрийнхээ амыг харахаас цаашгүй сул дорой эрчүүд гэж хэнийг хэлэх вэ. Ийм эрчүүд олон төрөл байдгийг нэг хэсгийг нь энд дурдаж байна.

Эрчүүд эхнэртээ гологддог уу?
Эхнэртээ хайртай эр
Ийм эрчүүд эхнэртээ дэндүү хайртай байдаг. Өөрөөр хэлбэл ухаангүй дурлал нь тэднийг баглаж хүлчихсэн байдаг. Эхнэртээ хайртай гэдгээ илэрхийлж буй байдал нь үнэхээр инээдтэй харагддаг боловч тэд үүнийгээ анзаардаггүй. Хайртай эхнэртэйгээ хамт байж байвал түүнд өөр ямар ч сайхан юм байгаад нэмэргүй. Эхнэртээ хайртай эрчүүдийн энэ байдал гэр бүл болсны эхний жилүүдэд төдийгүй, олон жилийн хойно, бүр насан туршдаа ийм зангаа орхидоггүй тохиолдол ч байдаг.

Дуулгавартай эр
Ийм эрчүүд аливаа зүйлд маш дуулгавартай ханддаг. Тэд эхнэртэйгээ хэрэлддэггүй. Элдэв тэмцэл маргаанаас төвөгшөөдөг. Тайван амгалан байх дуртай. Хэдийгээр санал нийлэхгүй байсан ч эхнэрийнхээ хэлсэн бүх зүйлийг толгой дохин хүлээн зөвшөөрдөг. Дуулгавартай эрчүүд гэр бүлийн аливаа хурц асуудалд шийдвэр гаргаж чадахгүй байнга хойш нь тавьдаг. Тэдэнд тохь тухтай гэр орон, эхнэр хүүхэд байхад л хангалттай.

Дорой эр
Сул дорой эрчүүд эхнэрийнхээ өмнө төдийгүй өөрөөсөө мэдлэг боловсрол, бие бялдар, ухаанаараа илүү хэний ч өмнө хэний ч бөхөлздөг муу зантай. Тэд ажил, амьдралдаа ямар ч идэвхигүй ханддаг. Сул дорой эрчүүд дандаа өөрийгөө чамлаж голж байдаг. Тийм эрчүүд ялихгүй зүйл дээр ч эхнэрийнхээ амыг хардаг. Хоол хийнэ. Юм угаана. Эхнэрээ гаднаас орж ирүүт гэрийн шаахайг нь ойртуулж өгнө. Эхнэр нь хичнээн уурлаж загнасан ч өөрөө гэм хийсэн мэт дуугүй хүлээцтэй хандана. Тэр бүү хэл эхнэр нь найз хүүхнүүддээ өөрийг нь муулж, доромжилж бүр давраад цохиод авахыг ч хүртэл тэвчиж чаддаг.

Гэр амьтай эр
Ийм эрчүүд эхнэрээсээ бүрэн хамааралтай байдаг. Ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд нь түүнийг эхнэрийнхээ гарт орсон эр гэж мэддэггүй. Тэд юухан дээр ч гэсэн буруутгагдаж эхнэртээ загнуулж байдаг. Гэр амьтай эрчүүд эхнэрийнхээ үгэнд оромтгой. Эхнэрийнхээ дэргэд хүүхэд шиг л байдаг. Өөртөө тохиолдсон бүх зүйлийг эхнэртээ ний нуугүй ярьдаг.
Мэдээж ямар ч эр хүн эхнэрээ өөрийнхөө санаснаараа байлгадаг гэж бид боддог. Гэтэл эрчүүд бүхэн ийм байдаггүй аж. Сүүлийн үед хүүхнүүд эр нөхрөө атгандаа байлгахыг илүүтэй хүсдэг болсон төдийгүй атганд нь байх дуртай эрчүүд ч олон болсон гэнэ. Ийм эрчүүд эхнэрээ өөрийг нь араар тавьчих вий хэмээн айж, хүүхэд шиг хамаг юмаа эхнэртэйгээ зөвлөлдөж, бүхий л үзэл бодол, шаардлагыг нь хүлээн зөвшөөрч улмаар эхнэрийнхээ харцаар нь хөдөлдөг болчихдог ажээ. Ийм гэр бүл бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаг уу гэсэн асуудал эндээс гарч ирнэ. Ихэнх эмэгтэйчүүд эр нөхрийнхөө холч ухаан, нөмөр нөөлөг, хүч чадал дор жаргалтай амьдрахыг хүсдэг бол зарим хүүхнүүд гэр бүлийн хоёр эрх тэгш байх ёстой гэдэг.

Гэтэл зарим нь сул дорой эртэй ханилж суугаад бүх насаар нь түүнийгээ дарлаж, дээрэлхэж амьдрахыг хичээх болжээ. Харин та яаж амьдарч байгаагаа эргэцүүлж нэг бодоорой. 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)