Kimochi : Охидийг панаалдая

Охидийг панаалдая

Амжилтанд хүрэх анхны алхам Хүүхнийг урхидахын тулд юуны өмнө түүнтэй яриа үүсгэх хэрэгтэй. Та танилцахсан гэсэн бүсгүйтэйгээ тааралдвал тулж очоод "Таны хацарны хонхорхой ямар гайхалтай зохистой харагдана вэ?", эсвэл "Та яагаад намайг ширтээд байгаа юм бэ?", эсвэл "Таныг хэн гэдэг вэ?" гэхчлэн хэлээд үз дээ. Та бодолд орж ирсэн дурын үгээ хэлчих. Та ингэж чадаж байвал хүүхэн эргүүлж үнэхээр дөнгөнө гэсэн үг. Харамсалтай нь энд нэгэн асуудал бий. Хүүхэн эргүүлэх нь амархнаас амархан ч олон залуус ийн оролдъё гэж шийдэж чаддаггүй. Тэд үл тоогдохоос айчихдаг нь нэн харамсалтай. Намайг хэн нэгэн эргүүлээсэй гэж сая сая эмэгтэй хүсч байдаг. Гэвч тэдний хэн нэгийг нь эргүүлэхийг хүсэгч залуу эр шийдвэртэй алхам хийх зориг нь дутна. Айж ичнэ гэдэг байх ёстой, ердийн мэдрэхүй гэдэг нь мэдээж. Гэвч энә мэдрэхүй эрчүүдийг балмагдуулж, хэн нэгэнтэй шинээр танилцах тухай бодоход нь хүртэл саад болж чадна. Та шинээр танилцах тухай бодохоосоо айж байвал хэн нэгнийг эргүүлж хэрхэвч чадахгүй. Эрхэмсэг бүсгүйтэй заавал хэн нэгнээр зуучлуулж танилцах ёстой гэж олон эрчүүд боддогт гайхалтай юм огт байхгүй. Энэ номон дээр ажиллаж эхлэхээсээ өмнө би танихгүй бүсгүйтэй яриа үүсгэдэггүй байсан юм. Тэгж зориглох юм бол толгой дундуураа цүнхээр балбуулахад хүрнэ гэдэгтээ би итгэлтэй байдаг сан. Би яаж алдсан гээч, бурхан минь! Ганц бие эмэгтэйчүүд хэн нэгэн хүн намайг "найраасай" гэж бодож байдаг нь бараг хууль юм. Үүнийг надтай ярилцагч гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд маань нотолж өгсөн юм.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

tiim u? Teguul onoodoroos xoish huuhen and garlaa kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)