Kimochi : Хэрхэн Телевизорээ Компьютерийн Монитор болгон ашилах вэ?

sonymultisystemplasma42v1.jpg

Би 32 инчийн том дэлгэцтэй телевизороо харангаа яагаад би энэ том дэлгэцэн дээрээ компьютер тоглоомоо тоглож болохгүй гэж.. хэмээн бодсон. Тийм ээ энэ нь үнэхээр боломжтой юм билээ гэхдээ мэдээж телевизорийг монитор болгон ашиглахад бэрхшээлүүдтэй бас хангалттай хүссэн хэмжээнд байхгүй байж болно. Би тайлбарлаж өгье л дөө. Эхлээд:

1. Телевизорийнхоо орох холболтыг тогтоо. Ихэнх телевизорууд 3 үндсэн төрлийн оролттой байдаг нь: гол тэнхлэг бүхий кабель энэ нь ерийн кабельтай төстэй нэгэн төрөл 2 дахь нь нийлмэл оролт (шар улаан цагаан оролт ) бүхий RCA мөн3 дахь нь S-video connector гэсэн холболтууд байдаг. Сүүлийн үеийн телевизорууд Component Video, DVI, VGA эсвэл HDMI гэсэн холболттой байж болох боловч дээрх дурьдсан 3 нь илүү нийтлэг байдаг.

2. Компьютерийнхаа гаралтыг тодорхойл. Cүүлийн үеийн компьютер үйлдвэрлэгчид телевизорт тохиромжтой гаралт бүхий болж байгаа нь телевизорийг дэлгэц болгон ашиглахад хялбар хурдан болгож байгаа.Үүний нэг жишээ бол S-video юм. Ихэвчлэн та VGA гаралттай ерийн мониторыг өргөнөөр хэрэглэдэг байгаа. Орчин үеийн multi media компьютерууд тун удахгүй телевизорт шууд холбогдох гаралттай болох болно. Гэвч яг одоо бол ихэнх хүмүүст байдаг дэлгэц телевизор 2 той зохицож байгаа юм.

3. Холболттой тохирсон адаптар ол
. Компьютераа телевизортай холбохын тулд VGA adapter-ийг төгсгөлд нь холбогдож нөгөөг нь сонголтоор буюу S-video, RCA composite болон Component-аар холбох боломжтой байдаг. Үүний давуу тал нь та телевизораас телевизор руу холболтыг хийх боломжтой. Түүнчлэн утасгүй адаптар нь үнэтэй боловч элдэв утас хөглөрөхгүйн дээр компьютеараа телевизийн хажууд заавал байрлуулахгүйгээрээ давуу талтай байдаг.

4. Компьютераа телевизорт холбо
. Хэрэв танд телевизортой тохиромжтой S-video jack гаралттай компьютер байгаа бол түүнийгээ аваад компьютер телевизороо холбоорой. Хэрэв танд S-video байхгүй бол VGA-аа компьютерийнхаа адаптарийн төгсгөлтэй холбож харин RCA, S-video, Component Video cable-г телевизортайгаа холбоорой. Бүх холболтоо хийсний дараа телевизорийн зөв video оролттой байгаа эсэхээ шалгана. Телевизорийнхээ оролтын товчийг дарж эсвэл компьютерийн дохиог гартал хүлээгээрэй.

Ихэнх телевизорын video давтамж NTSC гэж нэрлэгддэг компьютерийн давтамжаас ялгаатай 320x200, 320x240, 640x480, 800x600, 1024x768, 1280x1024 эсвэл 1600x1200 пиксл-ээр байдаг ба TV зөвхөн 500 пиксл-тэй байдаг нь асуудалтай байж болох ч та video үзэж тоглоом тоглох бүрэн бололцоотой. Гэхдээ бага давтамж бүхий хамгийн дээд түвшин нь 640x480 давтамжтай байх болно.

Мөн зарим адаптар нь 640x480 давтамжаас дээш өгөх боломжтой боловч TV-н үндсэн давтамжинд нөлөөлдөг. Мөн та HDTV адаптар авч болно энэ нь ерийн адаптараас 2,3 дахин үнэтэй байдаг боловч давтамжийг тань өсгөх болно.Тиймээ мэдээж энэ таны сонголт байх болно. Юутай ч TV-ээ монитор болгоно гэдэг тийм ч хэцүү биш юм байна шүү дээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)