Kimochi : Эмэгтэй хүн өөрийн давуу болон сул чанараа яаран таниулаад хэрэггүй
Би одоо 23 настай. Найз охид маань бараг бүгдээрээ нөхөрт гарсан. Мэдээж надад найз залуус байсан. Гэхдээ бидний харьцаа яагаад ч юм амархан унтарчихдаг байсан юм. Би угаасаа сайхан сэтгэлтэй ч гэх үү. Магадгүй халамжлах гэсэн сэтгэл маань тэднийг айлгадаг эсвэл зарим нь ашиглаад орхиё гэж боддог байж болно. Тэгээд ганцаараа үлдэх гэж үү. Би яах ёстой вэ. Надад зөвлөөч?

-Хувийн амьдралдаа тэгтэл санаа зовж, анхаарал төвлөрүүлэх хэрэггүй. Ийм байдал нь өөрийн хувь заяагаа тохиолдлын хүнтэй холбох, яаран буруу шийдвэр гаргах эрсдэлтэй. Амьдрал өөрөө янз бүрийн үе шатаас бүрддэг. Тэгэхдээ хувь заяагаа хүлээгээд суу гэсэн үг биш. Хүмүүстэй уулзаж, учирч байх нь сонголтоо яаралгүй, зөв хийхэд тустай. Харин сайхан сэтгэлтэй байна гэдэг нь давуу тал болохоос дутагдал биш шүү. Сайхан сэтгэлийг чинь ашиглах сонирхолтой хүн аяндаа танигддаг юм.

Чамд зөвлөхөд, хүнтэй танилцаад удаагүй байхдаа өөрийн давуу эсвэл сул зан чанараа яаран таниулах гэсний хэрэггүй. Энэ нь эрчүүдийг үргээх шалтгаан байж ч болно. Дэлгэсэн хөзөр сонирхолгүй гэдэг шүү дээ. Үйл явдлыг бүү түргэсгэ. Бага зэрэг нууцлаг, тааварлашгүй бай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)