Kimochi : Хүнсний жижиг дунд үйлдвэрүүдэд аттестатчилал явуулах журам Хүнсний жижиг дунд үйлдвэрүүдийн ажлын байрны нөхцөл, ажиллагсадын мэрэгжлийн түвшин, бүтээгдэхүүний чанарт аттестатчилал явуулах журам.
Нэг. Нийтлэг үндэслэл
1. "Хүнсний тухай" Монгол Улсын хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд аттестатчилал явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Олон Улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Нийслэл хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагад энэ журам нэгэн адил хамаарна.
3. Аттестатчилалыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер баталсан ажлын хэсэг явуулах бөгөөд Монгол Улсын "Хүнсний тухай хууль" болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжийн биелэлтийг шалгаж зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хоёр. Ажиллагсадын мэргэжлийн түвшинг тогтоох
1. Хүнсний үйлдвэрлэлд ажиллагсадын заавал мэдвэл зохих дараах асуудлаар харилцан ярилцах буюу тест бөглүүлж дүгнэлт өгнө.Үүнд:
а. Үйлдвэрийн ариун цэврийн дүрэм, түүний мөрдөлт
б. Тухайн үйлдвэрт суурилуулсан тоног төхөөрөмжийг ажиллуулах заавар, техник аюулгүй ажиллагааны болон хөдөлмөр хамгаалалын дүрмийн мөрдөлт
в. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи ажиллагаа
г. Түүхий эд материалын онцлог чанар, хадгалах горим, түүнийг хүлээн авах журам
д. Бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх горим
Ярилцлагаар ажиллагсадын мэргэжлийн түвшинд хангалттай эсвэл хангалтгүй гэсэн үнэлгээ өгнө. Хангалтгүй үнэлгээ авсан ажиллагсадыг сургалтад хамруулна. /тестийн асуултыг 60 хувиас доошгүй зөв хариулсан байвал хангалттай гэж үзнэ/.

Гурав. Бүтээгдэхүүний чанарыг үнэлэх
Үйлдвэрүүд аттестатчилалын өмнө бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хөндлөнгийн хяналтад хамруулж дүгнэлт гаргуулсан байна.
1. Бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлтийг тухайн бүтээгдэхүүний улсын стандарт, түүнтэй адилтгах бичиг баримтад заасан үзүүлэлттэй харьцуулна.
2. Бүтээгдэхүүний үйлдвэрийн технологийн заавар, стандарттай танилцах
3. Бүтээгдэхүүнийг мэдрэхүйн эрхтнээр шалгаж 40 баллын үнэлгээ өгнө. /тухайн бүтээгдэхүүний стандартад заасны дагуу/
4. Үйлдвэрийн технолологийн тогтворжилт, чанарын дотоодын хяналт тогтмолжсон эсэхийг нотлох бүртгэл хөтлөлтийг үзэх

Дөрөв. Ажлын байрны нөхцөл
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах байр дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн байр тасалгаа нь гадны орчноос тусгаарлагдсан тоос шороо гарахаас сэргийлж тохижуулсан байх
2. Түүхий эд, туслах материал, сав баглаа боодол, сэлбэг хэрэгслэлийг зориулалтын агуулахад эмх цэгцтэй хурааж хадгалсан байх
3. Ажлын байр нь ерөнхий гэрэлтүүлэгчтэй байхаас гадна аль болох их хэмжээний байгалийн буюу ердийн гэрэлтүүлэгтэй байх
4. Тоног төхөөрөмжийг технологийн урсгалын дагуу аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байдалтайгаар суурилуулсан байх
5. Үйлдвэрийн ажиллагааны онцлогтой тохируулан агаарын хэм, чийглэг, цэвэршилт зэргийг эрүүл ахуйн хэм хэмжээтэй тогтмол байлгах зорилгоор агааржуулалтын сорох ба үлээх системтэй байх
6. Үйлдвэрлэлийн инженерийн хангамжийг шийдсэн байх
7. Ахуйн хангамжийн өрөөнүүд нь ариун цэвэр, эрүүл ахуйн хэм хэмжээг хангасан байх
8. Хог тээвэрлэлтийн байгууллагатай гэрээтэй ажиллан, зориулалтын сав, талбайд хогоо цуглуулдаг байх
9. Галын аюулаас хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийн багаж хэрэгсэлтэй байх
10. Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны заавар өгч заншсан байхын зэрэгцээ дохио, санамжуудыг шаардлагатай газарт бичиж хадсан байх
11. Орчин эрүүл байх зорилгоор гадна талын тохижилтыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийх /гадна тохижилт, гэрэлтүүлэг, мод, бут, сөөг тарих.хайс, хашлага хийх гэх мэт/
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)