Kimochi : Япон хоол

Япон хоол


“Хоол” хэмээх үгийг японоор гохан гэдэг. Гохан гэдэг нь үнэндээ жигнэсэн будаа боловч тэрээр япон хүмүүсийн хувьд тун чухал хоол хүнс тул бүх төрлийн хоол гэсэн утгыг илэрхийлэх болжээ. Японы уламжлалт хоол хүнс нь жирийн цагаан будаа, мөн хоёрдугаар хоол (загас юмуу мах), бага зэрэг хачир (гол төлөв чанасан ногоо), шөл (ихэнхдээ мисо шөл), дарсан ногоо зэргээс бүрдэнэ. Япон цагаан будааг чанахад наалдамхай болдог тул савхаар идэхэд тохиромжтой байдаг. Япон хүмүүс одоо дэлхийн олон улс үндэстний, тухайлбал, Европ, Хойд Америк болон Азийн улс орнуудын хоол хүнсийг хэрэглэдэг болжээ.

Японы ард түмний цагаан будаанаас гадна талх, гоймон, пастагаар хооллож, олон төрлийн мах, загас, хүнсний ногоо, жимс идэх дуртай. Сүши, темпүра, сүкияаки гээд Япондоо төдийгүй гадаадад алдартай олон хоол бий.
Хотуудад хамбургер, шарсан тахиагаар үйлчилдэг олон тооны түргэн хоолны газар байх бөгөөд ялангуяа хүүхэд залуучууд тэнд хооллох дуртай. Япон хүмүүс хоолоо идэхийн өмнө “итадакимасү” гэж хэлдэг бөгөөд “Энэ зоогийг хүртье ээ” гэсэн утгатай эелдэг хэллэг юм. Энэ нь уг хоолыг бэлтгэх ажилд гар бие оролцсон хэн бүхэнд талархал илэрхийлж буй хэрэг юм. Хоолоо идсэний дараа “гочисо сама дэшита” хэмээн хэлдэг бөгөөд энэ нь “Амттай сайхан зоог байлаа” гэсэн утгатай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)