|
2007-08
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-2
|
Paul Pierce, Boston
|
|
2006-07
|
San Antonio Spurs
|
Cleveland Cavaliers
|
4-0
|
Tony Parker, San Antonio
|
|
2005-06
|
Miami Heat
|
Dallas Mavericks
|
4-2
|
Dwyane Wade, Miami Heat
|
|
2004-05
|
San Antonio Spurs
|
Detroit Pistons
|
4-3
|
Tim Duncan, San Antonio
|
|
2003-04
|
Detroit Pistons
|
Los Angeles Lakers
|
4-1
|
Chauncey Billups, Detroit
Pistons
|
|
2002-03
|
San Antonio Spurs
|
New Jersey Nets
|
4-2
|
Tim Duncan, San Antonio
|
|
2001-02
|
Los Angeles Lakers
|
New Jersey Nets
|
4-0
|
Shaquille O'Neal, Los Angeles
|
|
2000-01
|
Los Angeles Lakers
|
Philadelphia 76ers
|
4-1
|
Shaquille O'Neal, Los Angeles
|
|
1999-00
|
Los Angeles Lakers
|
Indiana Pacers
|
4-2
|
Shaquille O'Neal, Los Angeles
|
|
1998-99
|
San Antonio Spurs
|
New York Knicks
|
4-1
|
Tim Duncan, San Antonio
|
|
1997-98
|
Chicago Bulls
|
Utah Jazz
|
4-2
|
Michael Jordan, Chicago
|
|
1996-97
|
Chicago Bulls
|
Utah Jazz
|
4-2
|
Michael Jordan, Chicago
|
|
1995-96
|
Chicago Bulls
|
Seattle SuperSonics
|
4-2
|
Michael Jordan, Chicago
|
|
1994-95
|
Houston Rockets
|
Orlando Magic
|
4-0
|
Hakeem Olajuwon, Houston
|
|
1993-94
|
Houston Rockets
|
New York Knicks
|
4-3
|
Hakeem Olajuwon, Houston
|
|
1992-93
|
Chicago Bulls
|
Phoenix Suns
|
4-2
|
Michael Jordan, Chicago
|
|
1991-92
|
Chicago Bulls
|
Portland Trail Blazers
|
4-2
|
Michael Jordan, Chicago
|
|
1990-91
|
Chicago Bulls
|
Los Angeles Lakers
|
4-1
|
Michael Jordan, Chicago
|
|
1989-90
|
Detroit Pistons
|
Portland Trail Blazers
|
4-1
|
Isiah Thomas, Detroit
|
|
1988-89
|
Detroit Pistons
|
Los Angeles Lakers
|
4-0
|
Joe Dumars, Detroit
|
|
1987-88
|
Los Angeles Lakers
|
Detroit Pistons
|
4-3
|
James Worthy, Los Angeles
|
|
1986-87
|
Los Angeles Lakers
|
Boston Celtics
|
4-2
|
Magic Johnson, Los Angeles
|
|
1985-86
|
Boston Celtics
|
Houston Rockets
|
4-2
|
Larry Bird, Boston
|
|
1984-85
|
Los Angeles Lakers
|
Boston Celtics
|
4-2
|
Kareem Abdul-Jabbar, Los
Angeles
|
|
1983-84
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-3
|
Larry Bird, Boston
|
|
1982-83
|
Philadelphia 76ers
|
Los Angeles Lakers
|
4-0
|
Moses Malone, Philadelphia
|
|
1981-82
|
Los Angeles Lakers
|
Philadelphia 76ers
|
4-2
|
Magic Johnson, Los Angeles
|
|
1980-81
|
Boston Celtics
|
Houston Rockets
|
4-2
|
Cedric Maxwell, Boston
|
|
1979-80
|
Los Angeles Lakers
|
Philadelphia 76ers
|
4-2
|
Magic Johnson, Los Angeles
|
|
1978-79
|
Seattle SuperSonics
|
Washington Bullets
|
4-1
|
Dennis Johnson, Seattle
|
|
1977-78
|
Washington Bullets
|
Seattle SuperSonics
|
4-3
|
Wes Unseld, Washington
|
|
1976-77
|
Portland Trail Blazers
|
Philadelphia 76ers
|
4-2
|
Bill Walton, Portland
|
|
1975-76
|
Boston Celtics
|
Phoenix Suns
|
4-2
|
Jo Jo White, Boston
|
|
1974-75
|
Golden State Warriors
|
Washington Bullets
|
4-0
|
Rick Barry, Golden State
|
|
1973-74
|
Boston Celtics
|
Milwaukee Bucks
|
4-3
|
John Havlicek, Boston
|
|
1972-73
|
New York Knicks
|
Los Angeles Lakers
|
4-1
|
Willis Reed, New York
|
|
1971-72
|
Los Angeles Lakers
|
New York Knicks
|
4-1
|
Wilt Chamberlain, Los Angeles
|
|
1970-71
|
Milwaukee Bucks
|
Baltimore Bullets
|
4-0
|
Kareem Abdul-Jabbar, Milwaukee
|
|
1969-70
|
New York Knicks
|
Los Angeles Lakers
|
4-3
|
Willis Reed, New York
|
|
1968-69
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-3
|
Jerry West, Los Angeles
|
|
1967-68
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-2
|
![]() |
|
1966-67
|
Philadelphia 76ers
|
San Francisco Warriors
|
4-2
|
![]() |
|
1965-66
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-3
|
![]() |
|
1964-65
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-1
|
![]() |
|
1963-64
|
Boston Celtics
|
San Francisco Warriors
|
4-1
|
![]() |
|
1962-63
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-2
|
![]() |
|
1961-62
|
Boston Celtics
|
Los Angeles Lakers
|
4-3
|
![]() |
|
1960-61
|
Boston Celtics
|
St. Louis Hawks
|
4-1
|
![]() |
|
1959-60
|
Boston Celtics
|
St. Louis Hawks
|
4-3
|
![]() |
|
1958-59
|
Boston Celtics
|
Minneapolis Lakers
|
4-0
|
![]() |
|
1957-58
|
St. Louis Hawks
|
Boston Celtics
|
4-2
|
![]() |
|
1956-57
|
Boston Celtics
|
St. Louis Hawks
|
4-3
|
![]() |
|
1955-56
|
Philadelphia Warriors
|
Fort Wayne Pistons
|
4-1
|
![]() |
|
1954-55
|
Syracuse Nationals
|
Fort Wayne Pistons
|
4-3
|
![]() |
|
1953-54
|
Minneapolis Lakers
|
Syracuse Nationals
|
4-3
|
![]() |
|
1952-53
|
Minneapolis Lakers
|
New York Knicks
|
4-1
|
![]() |
|
1951-52
|
Minneapolis Lakers
|
New York Knicks
|
4-3
|
![]() |
|
1950-51
|
Rochester Royals
|
New York Knicks
|
4-3
|
![]() |
|
1949-50
|
Minneapolis Lakers
|
Syracuse Nationals
|
4-2
|
![]() |
|
1948-49
|
Minneapolis Lakers
|
Washington Capitols
|
4-2
|
![]() |
|
1947-48
|
Baltimore Bullets
|
Philadelphia Warriors
|
4-2
|
![]() |
|
1946-47
|
Philadelphia Warriors
|
Chicago Stags
|
4-1
|
![]() |
Finals Champions and MVPs
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 622
Сэтгэлгээний тухай
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaТа өөрийнхөө сэтгэлгээг хэвийн л гэж үздэг байх. Олон хүн ингэж боддог. Та бас өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж чадахгүй гэж үздэг. Мөн өөрийн сэтгэлгээний дадал дүйг сайжруулах оролдлого хэцүү, амаргүй санагдаж магад. Гэтэл бодит байдалд сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулах нь санаснаас хамаагүй амар байдаг. Америк болон баруун европт сэтгэлгээний янз бүрийн курсууд, энэ талын хичээлүүд боловсролын салбарт аль хэдийн нэвтэрчээ.
Сэтгэлгээ нь: 1.Вертикал -10%
2.Латерал -20%
3.Каузал -30%
4.Визуал -40% гэсэн үндсэн дөрвөн айд хуваагддаг. Вертикал сэтгэлгээг Баабар нарын эмхэтгэсэн "Гурван монгол зодолдоно" нэртэй номонд чамгүй сайн тодорхойлж, энэхүү сэтгэлгээний талаар ихийг өгүүлж, тун олон талаас нь гаргасан байдаг. Таныг тэр номыг олж уншина гэдэгт найдаж вертикал сэтгэлгээний талаар энэ хэсэгт оруулалгүй орхилоо.
"Cэтгэлгээний хичээлийг гоц авъяастай хүүхдүүдийн сургуулиудад ашиглаж байгаа нь “оюун ухааны занга” гэж нэрлэгддэг өндөр IQ-тэй хүүхдүүд оюуныхаа өндөр чадвараа ашиглаж чадахгүй, өөртөө хэт итгэмтгий, туйлшрамтгай болдог үзэгдлээс зайлсхийх зорилготой юм. Сэтгэлгээний үндэс суурь нь мэдээлэл биш боловч хэрвээ хангалттай мэдээлэлтэй бол энэ нь сэтгэлгээг орлож чадна гэж үзэх нь туйлын буруу дүгнэлт юм. Би хэдэн зуун мянган бизнес эрхлэгчид, эрдэмтэд, инженерүүд, багш нар гэх мэт олон хүмүүст лекц уншиж байлаа. Тэдгээр хүмүүс сэтгэлгээг хичээл болгон заахын ач холбогдлыг дахин дахин цохон тэмдэглэж байв. Сэтгэлгээний хичээл нь сэтгэлгээг амьдралд ойртуулахаар зохион байгуулагдсан бөгөөд энэ хичээлийг гоц авъяастны сургуулиас оюуны хомсдолтой хүүхдийн сургууль хүртэл бүх газар зааж туршсан юм." ~Едвард де Боно~
Сэтгэлгээ бол дадал дүй 1. Сэтгэлгээ – энэ бол оюуны чадварын асуудал. Оюуны чадвар нь бидний төрөлхийн суу билгээр тодорхойлогддог. Та өөрийн нүдний өнгийг өөрчилж чадахгүй шигээ өөрийн сэтгэлгээг өөрчилж чадахгүй.
2. Сэтгэлгээ – энэ бол хамгийн сайн аргыг нь мэдсэнээр сайжруулж, суралцаж, дадлагажиж болох дадал дүй юм. Сэтгэлгээ бол бусад ямар ч дадал дүйгээс ялгаагүй бөгөөд өөрийн сэтгэлгээний дадал дүйг, хэрвээ үүнийг хийхэд чөлөөтэй л бол сайжруулж болно. Таны үзэл дээрх хоёрын аль нэгэнтэй нь таарах болов уу. Энэ хоёр эсрэг тэсрэг үзлийг нэгтгэхэд хялбархаан. Оюуны чадвар бол морины хүчээр хэмжигдсэн машины чадалтай адил юм. “Оюуны чадварын” боломжийн зарим хэсэг нь бидний төрөлхийн өгөгдхүүнээр тодорхойлогдох бүрэн боломжтой. Ийм байсан ч гэсэн булчингийн шинж төлөв нь түүний ашиглалтыг өөрчилж болох шиг оюун ухааны ашиглалт нь тархины ферментийн төлөвийг өөрчилж болно. Автомашины ажиллагаа нь түүний хүчин чадлаас гэхээсээ жолоочийн чадвараас илүү хамаардаг. Иймээс оюун ухааны чадвар - автомашины морины хүч, “СЭТГЭЛГЭЭ” - морины энэ хүчийг ашиглах дадал дүй нь болно.
Оюун ухаан бол потенциал. Сэтгэлгээ бол ажлын дадал дүй юм. Хэрвээ надад “сэтгэлгээ” гэдгийг тодорхойлох хэрэг гарвал би дараахь байдлаар тодорхойлно. “Сэтгэлгээ гэдэг бол ажлын дадал дүй бөгөөд түүний туршлагад түшиглэж оюун ухаан үйл хөдлөлд орно. Хэрвээ бид автомашинтай адилтгалаа цааш үргэлжлүүлвэл дараахь хоёр дүгнэлтэд хүрнэ.
1. Танд маш сайн хүчин чадалтай автомашин байгаа бол та өөрийнхөө жолоодох дадал дүйг сайжруулах шаардлагатай болно. Жолоодох дадал дүйг сайжруулахгүйгээр машиныхаа өгөгдсөн хүчин чадлыг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй билээ. Харин ч бүр эргэн тойрондоо аюул учруулж болзошгүй. Оюуны их чадвартай хүмүүсийн хувьд өөрийн энэ өндөр чадвараа бүрэн бүтнээр нь ашиглахын тулд сэтгэлгээнийхээ дадал дүйг сайжруулах хэрэгтэй болдог. Тэгж эс чадваас энэ өндөр оюун ухааны потенциалийн ихэнх хэсэг нь хий дэмий, ашиглалтгүй болж, талаар үрэгдэх болно.
2. Танд муухан хүчин чадалтай автомашин байгаа бол та энэ дутагдлыг гүйцээхийн тулд жолоодох чадвараа сайжруулж хөгжүүлэх ёстой. Өөрийгөө оюун ухааны түвшний хувьд өндөр биш гэж үздэг хүмүүс сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулснаар ажлын үр бүтээлээ дээшлүүлж чадна.
Бодит байдалд... Эхлээд сургуульдаа дараа нь амьдралдаа хүмүүс цаг үргэлж бодох хэрэгтэй болдог. Ажил дээрээ ч, өөр газар ч бодож байх шаардлага үргэлж л гарна. Сэтгэлгээний энэ “практик” нь хүмүүсийг сайн сэтгэгчид болгох юм шиг санагддаг. Харамсалтай нь практик нь дадал дүйг автоматаар сайжруулагч болж чаддаггүй юм. Өдөрт зуу бүр мянган үг бичдэг жаран настай сэтгүүлч байж л дээ. Энэ насан дээрээ ч сэтгүүлч урьдын адил хоёр хуруугаараа бичдэг хэвээрээ. Хоёр хуруугаараа машин дээр бичдэг практик нь энэ хүнийг хэзээ ч машинаар бичигч мэргэжсэн мастер болгохгүй билээ.
Ийм байдлаар ядуу сэтгэлгээгээ он удаан жил хэрэглэснээр та доод ангиллын сэтгэлгээгээр дадлагажсан хүн болно. Хэрвээ энэ сэтгүүлч машинаар бичих хэд хэдэн хичээлийг заалгавал, нилээн хожуу заалгасан ч гэсэн тэр нүдээ аниад ч бичиж чаддаг болно. Энэ мэт хэлбэрийн сэтгэлгээний дасгалаар зогсохгүй, сэтгэлгээний аргуудад анхаарлаа хандуулах ёстой. Дэлхий ертөнц түргэн өөрчлөгдөж байгаа өнөө үед шийдвэр гаргахдаа мэдлэг, туршлага, зөн совиндоо тулгуурлах нь учир дутагдалтай.
Хэдхээн жилийн өмнөхийг бодвол мэдлэг түргэн хуучирч, өчигдөрийн туршлага маань хоцрогдож эхэлсэн болохоор бидний өмнө сэтгэлгээний шинэ аргад суралцах шаардлага гарч ирж байна. Дахиад хэлэхэд сэтгэлгээ нь дадал дүй тул аль ч насны хүмүүс суралцаж болдог бөлгөө.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 512
Амьдралынхаа туршид нэг сар үнсэлцдэг
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa27,8 жил - унтдаг
3 жил - хоол иддэг
3-5 сар - бие засдаг
2-3 сар - хүндэрдэг
33 өдөр - шүдээ угаадаг
8-9 сар - усанд ордог
100 өдөр - сексддэг /сексийн идэвхтэй үе 30 жилээр 7 хоногт 5 удаа харьцангуйгаар авч үзэв/
3 жил - зурагт үздэг
3,1 жил - интернетээр аялдаг /хамгийн багаар бодоход/
4-5 сар - утсаар ярьдаг
1 сар - үнсэлцдэг байна гэнэ шүү
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 353
Та 2 бие биенийгээ аз жаргалтай байлгахын тулд хамт
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaХэрэв эхнэр нь оройтож ирж байвал түүнээс “Хаана байсан бэ?” гэж асуух хэрэггүй. Гэтэл энэ байдал өдөр болгон, айл болгонд давтагддаг. Өчүүхэн зүйлсээс болоод хүмүүс хэрэлдэж байдаг, гэтэл үнэндээ бол цаанаа тэд бие биедээ өөрийн орон зайтай болох эрхийг нь өгч чадахгүй байгаа юм. Хүмүүс өөр өөр юманд дуртай байдаг.Чиний нөхөрт юмуу эхнэрт ямар нэгэн юм таалагдаж болох юм,харин чамд үгүй. Энэ чинь та 2 эхнэр нөхөр аль эсвэл найзууд болохоор адил дуртай байх ёстой гэсэн үг биш шүү дээ.
Тэгээд энэ асуултууд ...нөхөр болгон гэртээ харихдаа “За нөгөөдөх чинь юу гэж асуух бол?” Би юу гэж хариулах вэ?” Гэж бодоход хүргэдэг. Харин эмэгтэй хүн юу асуухаа мэдэж байдаг, бас нөхрөө юу гэж хариулахыг мэдэж байдаг, бас тэр хариулт нь хуурамч гэдгийг ч мэдэж байдаг. Тэр түүнийг хуурч байдаг.
-Энэ чинь ямар хайр юм бэ? -Дандаа сэрдэж байдаг, дандаа хардаж байдаг. Хэрэв эхнэр чинь чамайг ямар нэг өөр эмэгтэйтэй хамт байхыг харах юм бол, чи зүгээр л юм яриад инээж байсан бол, тэр оройг та 2-ын хувьд там болгоход хангалттай нөхцөл.Чи сүүлд нь харамсах болно. Жаахан инээсний төлөө дэндүү ихийг төлсөндөө. Хэрэв эрэгтэй хүн эхнэрээ ямар нэг өөр эрэгтэйтэй харах юм бол, тэгээд эхнэр чинь илүү баяр баясгалантай, аз жаргалтай байвал, хамаг юмыг самарахад хангалттай нөхцөл.
Яагаад заавал ийм байх ёстой юм бэ? Жинхэнэ хайр бол ямар байдаг вэ? Хайр хэзээ ч сэрддэггүй, харддаггүй. Хайр хэзээ ч өөр хүний эрх чөлөө рүү халддаггүй. Хайр хэзээ ч өөр хүнд ямар ямар нэг юм тулган хүлээлэгдэггүй. Хайр өөрөө эрх чөлөө олгодог. Тэгээд тэр эрх чөлөө нь та 2-ын хамт оршихуйн хооронд ямар нэг завсар зай байгаа үед л боломжтой байдаг.
Хэрэв үнэхээр бие биендээ хайртай бол эхнэрийгээ хэн нэгэнтэй байхдаа жаргалтай байхыг харвал баярлах ёстой, энэ нь нөхрийг баярлуулах ёстой. Яагаад гэвэл жинхэнэ хайр бол эхнэрийгээ түүнийгээ жаргалтай байгаасай гэж хүсдэг. Хэрэв нөхөр нь зүгээр л ямар нэг эмэгтэйтэй ярилцаж тэр нь түүнд баяр баясгалан авчирч байвал эхнэр нь жаргалтай байх ёстой. Ямар ч хэрүүл маргаан байх ёсгүй.Тэд бие биенийгээ аз жаргалтай байлгахын тулд хамт байгаа, гэтэл амьдрал дээр бүр эсрэгээр үргэжлээд байдаг. Эхнэр нөхрүүд бие биенийгээ аз жаргалгүй болгох юмуу, эвдэх гэж хамт байгаа юм шиг санагдаад байдаг. Үүний учир нь тэд хайрын учирыг мэддггүйд байдаг
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 528
О. Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaГэхдээ чи зун надад бичсэн захидалдаа «Чи надад олон жил дурлаж явснаа тэвчиж чадсан шүү дээ. Одоо ч сэтгэлээ бариач» гэсэн бий. Цэнэг хичнээн их хуралдах тутам аянга хүчтэй ниргэдэг тухай би хариу бичсэнээ санаж байна. Би бүхнийг биедээ хадгалж бүх насаараа хүмүүсээс хайраа нууж чадах байсан гэж үү?
Yгүй ээ. Өнгөрсөн бүх он жилүүдийн турш би чамд хайртайгаа бүхнээс нууцалж, чимээгүйхэн шаналж, чимээгүйхэн шиг шүлгээ бичиж явсан. Бүхнийг чадлынхаа хэрээр тэвчиж, хэрээс хэтрэх үед хааяа чам руу очдог байсан. Чинийхээ сайхан царайг түр зуур ч болов харж, тайвнаар ойр зуурын юм ярьж хөөрч байгаад л явдаг байсан. Энэ үед чи намайг ойлгоогүй эгчмэд хүний байрнаас ханддаг байсан даа.
Гэхдээ энэ бүхнийг чи минь одоо ойлгож байгаа. Би одоо маш их шаналж байна. Сэтгэл зүрхээ жаахан ч болтугай амраахын тулд чамд ярих хэлэх ёстой бүхнээ, уулзаж ярих, мөн захидалд бичих боломжгүй учир энэ тэмдэглэлийг бичих нь зүйтэй биз. Өдөр бүр чамд захиа бичмээр санагдана. Гэвч сэтгэл зүрх минь «Болохгүй. Оюунхандад үнэхээр л хайртай юм бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй гэж шивнэх юм»
Амьдрал гэж юу вэ? Мэргэд энэ асуултанд янз янзаар хариулжээ. Нэг нь зовлон гэж үзжээ. Нөгөөдөх нь жаргал гэж эсэргүүцжээ. Бас зарим нь жаргалаа зовлон гэж үздэг байхад нөгөөх нь зовлонгоо жаргал гэж сайрхдаг аж. Ноён Маркс энэ асуултанд «Амьдрал бол тэмцэл» гэж товчхон хариулжээ.
Харин чи юу гэж бодно вэ? Чөтгөр ав, амьдралын тухай бодох ямар хэрэгтэй юм бэ? Бодсон ч, эс бодсон ч амьдрал амьдарч л байна шүү дээ. Амьдрах гэж зүтгэж байна. Амьдрал надаар дутна гэж үү? Зуун жилийн дараа л гэхэд өөр хүмүүс амьдарч, өөр тогоруу ганганаж, өөр шүлэгч өөр хүүхэнд дурлана шүү дээ.
Амьдрал ийм богинохон гэж үү? Тэгээд яах юм бэ? Зуун жилийн дараа одоо надтай газар дээр амьдарч байгаа бүх хүмүүс цөм үхсэн байна. Хайртай Оюунханд минь чи ч бас алга л болно. Хаашаа? Хэн ч мэдэхгүй. Гагцхүү газар дээр чамтай амьдарч байгаа, чамд дурлаж байгаадаа л талархая.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1089
Хайраа хайцгаая
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaСүүлийн үед ихэнх хүмүүс өөрсдийн карьерийг чухалчилан үзсэний улмаас хайр дурлалаа умартан ганцаар явсаар насыг барах болсон. Амжилт олчихоод түүнийгээ хуваалцах хүн үгүй бол ингэж амьдрах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Өөрийн сонирхолыг тань татаж буй хүмүүстэйгээ чөлөөтэй харилцаж сурах нь нилээн чухал. Нэн ялангуяа нөгөө хүнийхээ сонирхолыг өөртөө татаж хөгжөөж чаддаг байх хэрэгтэй. Хайр дурлалаа ингэж олохоос өөрөөр бас сайн найзуудыг өөрөөрөө энэ аргыг ашиглан хүрээлүүлж болдог.
Ажлын байранд
Ашиг тус
Эргэн тойрон буй
хүмүүсээ ганц удаа инээмсэглээд л сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байх
туршлагыг та олж авах хэрэгтэй. Ажлын байранд хүртэл та өөрийгөө ялагч
гэдгээ бусдад мэдрүүлэх хэрэгтэй.
Анхааруулга!
Хэтэрхий их сексуальный сээтэн хаяж болохгүй,
ялангуяа өндөр албан тушаалтнуудтайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй, эс
тэгвээс таныг нэг оронд ороод түүнийхээ хариуд өндөр албан тушаал горилж
байна мэтээр ойлгох нь олонтаа. Ингээд таны хамтран ажилладаг хүмүүс
тань таныг үзэн ядах болно. Хамгийн гол нь сээтэн хаяж байгаа хүнтэйгээ
та хэр хол харьцаагаа үргэлжлүүлж чадах уу гэдгээсээ хамаарч сээтэн хаях
хэрэгтэй.
Зөвлөгөө
1. Сээтэн хаяж буй маягтай ялдам инээмсэглэлийг байнга
бэлэглэж бай. Таныг хараад л тэр хүний сэтгэл нь хөдлөмөөр гэхүү дээ.
2.
Хамт ажилладаг хүмүүсийнхээ тухай бяцхан баримттай тэмдэглэлийг хөтлөн
явуулах. Төрсөн өдөр, сонирхол, гэр бүлийн мэдээлэл, мөрөөдөл гэх мэтийг
нь. Хэрэв аль нэгэн хамтран ажиллагч тань таалагдаж эхэлвэл энэхүү
тэмдэглэлээ ашиглан яриа өрнүүлэх хэрэгтэй.
3. Ажил дээрээ хүн
болгонтой сээтэгнэх нэг ийм арга бий. Корридорт таарсан хүн болгонтой
зөрөхдөө мэндлээд, харцаараа харилцаа тогтоох хэрэгтэй. Ингэснээр та
ярианы сэдэв эсвэл тэр хүний дотор бага ч гэсэн зайг эзэлж үлдэх
магадлалтай бөгөөд дараа нь ярилцахад илүү хялбар болно.
Сүпермаркетад
Ашиг тус
Хүн болгон дэлгүүр
орох шаардлагатай болдог. Тийм учраас магадгүй та эндээс ханиа олох ч юм
билүү.
Зөвлөгөө
1. Хүүхдийн бараа бүтээгдэхүүн байж болохүй. Бага
хэмжээний бэлэн бүтээгдэхүүн, хоол авах хэрэгтэй, энэ нь таныг ганц бие,
ганцаараа амьдардаг гэдгийг тодоос тод гэрчилнэ.
2. Алимны шүүс
аваад түүн дээр очин “Алим нь сээтэгнэхэд зориулагдсан гэдгийг та мэдэх
үү” гэж хэлээд харцаараа инээмсэглэн харах хэрэгтэй.
3. Сонирхож
байгаагаа харуул, нөхөрсөг бай. Сагсанд нь байгаа бүтээгдэхүүнээс нь
эхлээд бяцхан яриа өдөх хэрэгтэй. Энэ төмс тийм амттай гэж үү? Гэх
мэтээр
Кафе ба баар
Ашиг тус
Кафе ба баарууд нь
хүмүүсийн цуглуулга л гэсэн үг. Нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэйгээр
ордог газар. Амрах, найз нөхөдтэйгээ уулзах, идэх гэж ордог. Ер нь бол
том алхам хийхэд нилээн тохиромжтой. Баарууд, клубууд гэхдээ чанга
хөгжимтэй болохоор бага зэрэг төвөгтэй л дээ. Баасан, Бямба гарагуудад
харин энэхүү газруудаар тиймэрхүү зорилготой орохоос зайлсхийх хэрэгтэй.
Зөвлөгөө
1. Кафе, бааранд орохдоо толгойгоо эгцлээд бага зэрэг
инээмсэглэн ор. Өөрийн байраа олох хүртлээ аль болох олон хүмүүстэй
харцаараа харилцаа тогтоох хэрэгтэй. Ямар ч байсан таныг хараад авчихсан
болохоор дараа нь ямар нэгэн алхам хийхэд та тэдний хувьд гадны хүн биш
мэт санагдах болно.
2. Байршилаа сонго. Суудлаа сонгохдоо ойр
орчиноо аль болох хамгийн өргөн өнцгөөр их зүйлийг нэг дор харж болох
газрыг сонгох хэрэгтэй.
3. Сээтэгнэх сүүлчийн алхам бол та өөрт
таалагдсан хүнээ олох хэрэгтэй. Түүний биеийн хөдөлгөөнийг ажиглаж өөр
хүнтэй цуг явж байгаа эсэхийг нь олж мэд. Түүний ууж буй улаан виног та
өөрлүүгээ цацуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Түүний зүг хундагаа өргөн
тогтоож буй аятай хөдөлгөөнийг хийнгээ инээмсэглэн харцаараа харилцаа
тогтоо, өөр тийш хар. Хоёроос гурван удаа давт. Түүний хариу үйлдлийг
ажигла. Хэрэв тэр өөрийн хундагаа өргөн тань руу инээмсэглэвэл таньд
хандтай байнаа гэсэн үг. Идэж буй зүйлээ мэдрэмжтэйгээр идэж хэлээ
идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Амаа ангайн амттай зүйл идэхдээ харцаараа
харилцаа үүсгэх хэрэгтэй. Идэж буй зүйлээ түүнтэй хуваалцаж буй мэт
сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Энэ нь нөгөө хүнд тань хүчтэй дохио болж
өгнө. Нөгөө хүнтэйгээ яриа өдөө эхлэхэд тохиромжтой газрыг сонгоод
үүнийгээ та нөгөө хүндээ мэдэгдээд инээмсэглэн алхангаа дохио өгөх
хэрэгтэй. Хэрэв тэр хүнд та үнэхээр таалагдвал таныг даган хөдлөх болно.
Хэрэв үгүй бол зөөгчөөр дамжуулан түүнд өөрийн утасны дугаарыг
үлдээх хэрэгтэй. Ингээд түүнрүү инээмсэглэсэн бол одоо та явж болно.
Аялал
Ашиг тус
Олонх ганц бие хүмүүс
аялалаар явах дуртай байдаг. Шинэ хүмүүстэй танилцах хамгийн өргөн
боломжтой болохоор магадгүй тэр л дээ. Аялагч хүмүүс нь шинэ хүмүүстэй
танилцах нь бараг л бичигдээгүй хууль байдаг тул энэ нь танилцах
сонирхолтой хүмүүсийн ажлыг ихэд хөнгөвчилж өгдөг. Хэрэв та гадаадын
улсад буюу өөрийн нутагтаа биш байвал таньд илүү амар хялбар байх болно.
Ямар хүнтэй уулзах бол яах бол гэж санаа зовсоны хэрэггүй, та тэдэнтэй
дахиж уулзахгүй шүү дээ. Урт зам зуур шинэ хүнтэй танилцаж ярилцаж суух
нь таньд таатай мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй ихэнхдээ шинэ туршлагыг
та олж авах болно.
Зөвлөгөө
1. Аялах гэдэг нь газрын зураг уншин өөрийн замаа олох
явдал бөлгөө. Энэ нь өөр хүнээс тусламж гуйх таатай шалтаг болдог.
2.
Сээтэгнэж буй хүндээ та аялагчид хэрхэн сээтэгнэдэг тухай гарын авлага
бичиж буй тухайгаа хэлээд нөгөө хүнээсээ хэр их сээтэгнэж байсан, ямар
нэгэн амжилттай тохиолдол байсан эсэхийг нь асуух хэрэгтэй. Ингэснээр
таны сээтэгнэл бүтэлгүйтсэн ч гэсэн та дараа нь үзэж харж, дурсаж баясах
зүйлтэй болох юм л даа.
Олон нийтийн үйл ажиллагаа
Ашиг тус
Нийгмийн
олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд нэг дор олон хүмүүстэй зэрэг
танилцаж, харилцах боломжыг олгож байдаг нь таныг олон хүмүүст өөрийгөө
чөлөөтэй илэрхийлж хэрэгтэй хүнээ олж авахад ихээхэн ашигтай. Та нэг
хүнтэй удаан хугацаанд ярилцаж чадахгүй ч гэсэн нөгөө хүн таныг эргээд
таныг санан дурсана.
1. Хэсэг бүлэг хүмүүсийн дунд та нэвтрэн орох гэж байвал тэдний юу ярилцаж буй тухай нь эхлээд сэмхэн сонсох хэрэгтэй. Хэрэв нөгөө гаригийн зүйлс ярилцаж байвал та дараагийн өртөөн дээрээ саатах хэрэгтэй. Нөгөө бүлгийн хүмүүсийг та өөр шигээ шинэ танилтай болох гэж буй нөхөрсөг хүмүүс хэмээн дотроо бодох хэрэгтэй. Өөрийн байт хүнээ харангаа ярин түүнийг сонирхож буйгаа инээмсэглэлээрээ баталгаажуулах хэрэгтэй. Түүний ярихыг хүлээн дуусмагц нь тун сонирхолтой юм гэж хэлэх эсвэл өөр байдлаар та сэтгэгдэлээ хэлэх хэрэгтэй.
2. Паари эсвэл үйл ажиллагааны дундуур яван хүмүүсийг ажиглан аль болох олон хүнтэй харцаараа тулгарах хэрэгтэй. Хэн нь хосоороо явж байна, хэн нь ганц бие байна гэдгийг энэ хугацаандаа олж тогтоох хэрэгтэй. Хосоороо явж байгааг нь мэдэхгүй баахан найрч байгаад нөхөрт нь/эхнэрт нь загнуулж зодуулахыг та хүсэхгүй биз дээ? Тохиромжтой байрлал олоод зөрөн өнгөрч буй хүн бүртэй мэндлэх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тул та өөрийгөө танилцахад бэлэн гэдгийг ийм маягаар дохио өгөх хэрэгтэй. Өөрийн нэрийн хуудсыг тэдэнд өгөхөд бэлэн байдалтай байх хэрэгтэй.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 984
Эрч хүч ихтэй /агрессив/ хэв шинжид хамаарах хүмүүс
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa- Сэтгэцийн идэвх энерги асар ихтэй.
- Идэвх маш ихтэй, өөрийгөө эзэмдэх чадвартай.
- Хүнд шийдвэрлэх үед идэвхтэй ажиллах чадвартай.
- Хилэгнэх, огцом загнах, буруутгах, арцалдан сөргөлдөхөд бэлэн байдалтай.
- Шударга үнэнийг туйлшруулах хандлагатай.
- Муу санаж өшрөмтгий.
- Бусадтай харилцахдаа хуучинсаг үзлийг голлодог.
- Сэтгэл санаа нь тогтвортой, тэнцвэртэй.
- Өөрийгөө эрхэмлэн хайралдаг, дэг журамтай.
- Сентименталь /эелдэг зөөлөн чанар ба хатуу ширүүн чанар зөрчилдөн оршино/.
Сөрөг талууд: хатуу ширүүн, мэдрэмтгий биш, уур хилэнтэй, хэт шаардлагатай.
Эерэг талууд: нарийн нямбай, юмыг хийж гүйцэтгэж чаддаг, эрч хүч, идэвх сайтай.
2. Паранойяд /зорилго-чиглэлт шинж давамгайлсан/ хүний сэтгэл зүйн хөрөг.
- Зорилго чиглэлтэй.
- Орчныхоо хүмүүсийн сонирхлыг үл ойшоодоог.
- Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө гаргуунд гаргадаг.
- Биеэ даамтгай тусгаар маягийн хүн.
- Хууль дүрэм гажуудуулж болзошгүй.
- Эрч хүч өндөртэй, догшин маягийн, цочромтгой.
- Бусдыг буруутгах хандлагатай.
- Үзэл бодолдоо үнэнч.
- Нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө санаа тавьдаг.
- Бусдын сэтгэлийн гүнд нэвтрэх, ойлгох чадвар сул.
- Өөрийн сэтгэл санааны байдлаа зохицуулах дадалтай.
- Сэтгэл санааны байдал тэнцвэртэй.
- Нэр алдарт дуртай.
Сөрөг талууд: Бусдын сонирхлыг үл ойшоодог, цочромтгой, бусдын сэтгэл санааг ойлгохдоо тааруу.
Эерэг талууд: Зорилго чиглэлтэй, бие даамтгай, үзэл бодолдоо үнэнч, эрч хүч сайн.
3. Гипертим /байнга өндөр сэтгэгдэлтэй байж, гадны ертөнц рүү хандсан экстраверт/ хүний сэтгэл зүйн хөрөг.
- Эрч хүч сайн.
- Сэтгэл санаа өндөр.
- Нөхцөл байдлаас бага шалтгаалдаг.
- Үйл ажиллагаа нь зохион байгуулалт, эмх цэгц муутай.
- Сэтгэлийн хөдөлгөөн нь түргэн, солигдомтгой.
- Өнгөц тогтворгүй мэдрэмжтэй.
- Хааяа хааяа өөрийгөө сүрхий хайрлах шинж ажиглагдана.
- Амиа бодомтгой биш.
- Өгөөмөр зантай.
- Ойр дотныхноо хайрладаг /альтурист/.
- Бодлогогүй загнах хандлагатай.
- Талархаж, талархуулж чаддаггүй.
- Өөрийгөө эзэмдэх чадваргүй.
- Нэр төрийн хойноос хөөцөлддөггүй.
- Сайхан сэтгэлтэй, муу санаагүй.
- Мэдрэлийн ядаргаанд амархан ордоггүй.
- Өөдрөг сэтгэлтэй.
Эерэг талууд: Эрч хүч сайтай, юм хийх хүсэл нь оргилж явдаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй, юмыг өнгөрөөж чаддаг, ойр дотныхондоо туслахыг хичээдэг.
Сөрөг талууд: Эмх цэгц зохион байгуулалт муутай, өнгөц хийсвэрдүү, талархаж чаддаггүй, ёс суртахуунд харш үйлдэл хийж болзошгүй, гоёчлон гайхуулах хандлагатай.
4. Истериод /өөрийгөө сурталчлан бусдын анхаарлын төвд байх дуртай/ хүний сэтгэл зүйн хөрөг.
- Анхаарлын төвд байхыг хичээдэг.
- Ер бусын онцгой зүйл рүү тэмүүлдэг.
- Хувиа хичээмтгий.
- Өөрийн үзэл санаан дээр төвлөрөмтгий.
- Зөвхөн өөрийн хүслийг баримжаалал болгодог.
- Өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг.
- Талархал сонсох дуртай.
- Эрч хүчтэй.
- Эрч хүч нь гялалзаад буурах хандлагатай.
- Дээд зэргийн тооцоотой.
- Юмыг сэтгэхээсээ мэдрэх нь илүү.
- Сэтгэл санаа тогтворгүй.
- Гомдомтгой.
- Шархламтгай эмзэг.
- Нэр төрөө хэт эрхэмлэдэг.
- Ойр дотныхоо хүмүүсээс онцгой анхаарал шаарддаг.
- Өөрийгөө гойд гэдэгт итгэдэг.
Эерэг талууд: Жүжиглэх чадвар сайтай, орчныхоо хүмүүст анхааралтай ханддаг.
Сөрөг талууд: Хувиа хичээсэн, гомдомтгой, зөрчилдөмтгий.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2623
Нүд бүлцийх
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 620
Агуу зөнч Ванга дэлхийн талаар юу гэж зөгнөв?
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaАлдарт зөнч Ванга. Энэ нэрийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнд үзүүлэхийн тулд орон орноос хаад ноёд, жирийн иргэдийн цуваа тасардаггүй байсан гэдэг. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг урьдчилан харах далд авьяас нь илэрчээ. Дүүтэйгээ усанд явж байгаад шуурганд өртөн сохор болсон ч гэдэг. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсны тод жишээ бол 9.11-нд болсон аймшигт халдлагын талаар хэлсэн явдал. Одоо түүний ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөснийг хүргэе. Харин итгэх эсэх нь таны л мэдэх хэрэг.
Vanga Pandeva 1911.01.31-нд төрсөн 1996.08.11-нд насан өөд болсон.
2010 он. Дэлхийн гуравдугаар
дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар
сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна.
Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцөгийн
хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын
эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон
арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.
2016 он. Европ тив бараг хүнгvй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа
орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.
2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн
урвалыг жолоодно гэсэн vг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш
сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх
мэдлийг барина.
2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь
анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг
хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт
үүсгэнэ.
2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
2097 он. Хурдан хөгширөлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлж эхэлнэ.
2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад
хийхгүй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хүн
төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан "хvний хагас" буюу хүнтэй төстэй болон хувирах явц
эхэлнэ.
2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар
дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон
шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорх колонуудыг эрчим хvч, хvнсний зvйлээр найдвартай
хангана.
2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас
хүйтрэлт болно.
2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох
оролдлогынхоо үеэр хvн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.
2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул
нүүрлэнэ.
2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд
өөрчлөгдөнө.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн
арьстан үүснэ.
2279 он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо
тогтооно.
2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцалын
хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий
дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг
аюулгvй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт
үүснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.
2378 он. Шинэ арьстангууд түргэн өсч үржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ.
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам
өөрчлөгдөнө.
3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос
шороо, чулуу бvхий бүслүүр үүснэ.
3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн
төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2205
Сонирхолтой мэдлэг
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa| Халимны дуу
авианы эрхтэн нь гэмтвэл үхдэг. - Хүн усгүйгээр 11 өдөр амьдарч чадна. - Хүний ходоодонд 35 сая гаруй хоол боловсруулах булчин байдаг. - 1880 онд манай гараг дээр 100 мянга гаруй хүн амтай 50 хот байжээ. - Америкт ган төмрийг автомашины үйлдвэрлэлээс илүү лааз хийхэд их хэрэглэдэг. - Францын хаан III Хенри, Францын хаан XVI Льюс, Наполеон нар муурнаас айдаг байсан. - Хятад хэл 40 мянга гаруй зурлагатай. - Аугаа Петер хааны үед эрүүндээ сахал ургуулсан эрэгтэйг тусгай татвар төлөхийг шаарддаг байжээ. - Хамгийн анхны хамтдаа нэг оронд хэвтэн зурагтаар гарсан хос бол цахиур чулууны Фред, Уильма хоёр аж. - Кока-Кола ундаа анх ногоон өнгөтэй байжээ. - Хавай хэлний цагаан толгой 13 үсгээс бүтдэг. - Эрчүүд жижиг үсэгтэй зүйлийг эмэгтэйчүүдээс илүү сайн уншдаг бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сонсгол сайтай. - Хонконг бол хамгийн их "Rolls Royces" машинтай орон гэнэ. - Ромын католик сүм хийдийн хамгийн залуу пап 11 настай байжээ. - Исланд улс Кока-Кола ундааг хамгийн их хэрэглэдэг улс. |
|
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 481
Жендерийн тэгш эрх
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaМонголд хүйсийн тухай хоёр янзын ухагдахуун
байдаг. Энэ бол хүйс /sex/, жендер хэмээх ойлголт юм. Олон нэр томъёоны
тайлбарт “жендер” гэдгийг хүйс гэж орчуулсан байдгийг манайхан биологийн
хүйс гэсэн ойлголттой ихээхэн хольж хутгаж ойлгодог. Судлаачид
секс/sex/-ийг бие махбодийн буюу биологийн хүйс, жендер /gender/-ийг
нийгмийн хүйс гэж үздэг. Тэгвэл үр удмаа төрүүлэх, өсгөн бойжуулах,
асран хүмүүжүүлэх, сурч боловсрох, гэр орон, ахуй амьдралаа авч явах
зэрэг нийгмийн олон асуудлыг шийдэхэд тэдний энэ дээр дурьдсан асуудлууд
нь ёс заншил, уламжлал, шашин, боловсрол, нийгмийн гарал байдал зэргээс
шалтгаалан нийгмийн тэгш байдал алдагдаж, улмаар тэдний харилцан
адилгүй байгаа нь эрэгтэй эмэгтэй хүний жендерийн асуудалд багтдаг.
Ер нь жендер бол түүхэн явцад хувьсах шинжтэй нийгэм-соёлын ойлголт
учраас жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаанаас улбаалан
соёл, түүхийн хэлхээсэнд тодорхойлогдож буй нийгмийн ойлголт юм.
Тэгвэл жендер /gender is a social construction/ гэдэг нь эрэгтэй,
эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийн харилцаанд зохицсон, нийгмийн бүтэц,
соёлын хэм хэмжээг илэрхийлэн гаргасан багц шинж чанарыг хэлнэ. Энэ нь
цаг хугацаа, орон зай хүрээлэн буй орчин, түүнчлэн эрх мэдэл, улс төрийн
харилцаанаас үүдэн өөрчлөгдөж байдаг.
Жендер хэмээх ойлголтыг 1970-аад оны эхэн үеээс нийгмийн шинжлэх ухаанд
түгээмэл хэрэглэх болсон. Жендерчлэгдсэн гэдэг нь тодорхой зүйлс, үйл
ажиллагаа үйлдэл эрэгтэй эмэгтэйчүүдийн хувьд ялгаатайгаар илэрч байгааг
илтгэх ойлголт юм. Харин жендерийн хэв маяг гэдэг нь эрэгтэй эмэгтэй
хувь хүмүүс нийгэмд хэрэгжүүлж буй үзэл суртлын шинжтэй дүр загварын
тогтолцоо юм. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хувь хүмүүс өдөр тутамын харилцан
үйлчлэлийнхээ явцад жендерийн эмх цэгцийг өөрсдөө тогтоож байдаг гэсэн
үг юм. Жендерийн эмх цэгц нь эцгийн эрхт ёстой адил биш ч нийгэм дэх
жендерийн харилцааны хэлбэр, агуулгыг тодорхойлж өгдөг.
Жендерийн тэгш эрх гэдэг нь эрэгтэй эмэгтэйчүүд хоёуланд нь
ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг. Эрэгтэй эмэгтэйчүүдийн ялгаатай
байдлыг тэтгэн дэмжиж байдаг нийгмийн тогтолцооны нөлөөг тэнцвэржүүлэх
замаар аль болох ялгаварлалгүй эрх тэгш байдлыг хангах явдлыг эрмэлздэг.
Энэхүү тэгш эрх нь жендерийн эрх тэгш байдлын төдийгүй нийгмийн тэгш
байдлын үндэс болдог. Жендерийн тэгш байдал гэж хүйсийн шинжээр
ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн
нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож,
улс төр, эдийн засаг нийгэм, соёлын үр шимээс тэгш хүртэж, үүрэг
хариуцлагыг тэгш хүлээх явдал мөн, түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүний
ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэднийг эрх тэгш үнэ цэнэтэй байлгахыг
хэлнэ. Жендерийн эрх тэгш байдал нь эрэгтэй эмэгтэйчүүд эрхээ эдлэх
тэгш нөхцөл, нөөц баялагаас хүртэх адил боломж, түүнд оролцох, хяналт
тавих адил тэгш боломжтой байхыг тусгадаг ухагдахуун юм.
Тэгвэл жендерийн тэгш байдал улс орны хөгжилтэй хэрхэн уялдах бол? Үүнээс улс орны хөгжлийн хэмжүүр нь юу вэ? гэдэг асуулт үүдэн гарна. Аливаа улс орны хөгжлийн хэмжүүр нь Нэгдүгээрт хүний хөгжил, хоёрдугаарт эдийн засгийн өсөлт байдаг. Хүний хөгжил гэдэг маань өөрөө:
1. Дундаж наслалт
2. Мэдлэг чадвар буюу боловсролын түвшин
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тодорхойлогддог. Гэтэл өнөөдөр хүн амын дундах дундаж наслалт 2004 оны байдлаар 64.5 түүний дотор эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.4 эмэгтэйчүүдийнхээс 6.5% -иар их байна. Мөн монгол улсын нийт хүн амын 50.4% -г эзэлдэг эмэгтэйчүүд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөдийн 80%-с илүү хувийг эзэлж байна. Түүнчлэн сургуульд суралцагсадын хүйсийн харьцаа бага, дунд ангид тэнцвэртэй, ахлах ангиас өөрчлөгдөх хандлагатай байна. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших % давуу байгаа ч албан тушаал ахих, нийгэмд дуу хоолойгоо хүргэх тал дээр дутагдалтай байна. Жишээ нь л гэхэд 2000 оны байдлаар УИХ –ын гишүүдийн 11.8% , ЗГ-н гишүүдийн 4.5% эмэгтэйчүүд эзэлж байна. 2004 оны байдлаар УИХ –ын гишүүдийн 6.5% нь эмэгтэйчүүд, 2008 оны байдлаар УИХ –ын гишүүдийн 2.6% нь эмэгтэйчүүд байна. Энэхүү үзүүлэлтүүд, жэндерийн тэгш бус байдлууд нь эцэсийн эцэст нийгмийн тэгш бус байдал болох ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал улмаар хүчирхийлэлийг үүсгэнэ.
Ядуурлыг хэмжихэд жендерийн асуудал болон орлого,
хэрэглээний ядуурал чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улсад хамгийн түгээмэл
хэрэглэгдэж буй ядуурлын хэмжүүр бол орлого, хэрэглээний ядуурал юм.
Тухайлбал, 2003 онд батлагдсан Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг
бууруулах стратеги (ЭЗӨДЯБС)-д буй ядуурлын үзүүлэлтүүдийг 1998 онд
явуулсан Амьжиргааны түвшний судалгаанаас авсан бөгөөд уг судалгаанд
зарлагад суурилсан ядуурлын шугамыг ашиглажээ. Уг судалгааны үр дүнд
ядуурлын түвшин урьд өмнө нь хүлээж байснаас хавьгүй өндөр гарчээ. Уг
1998 оны Амьжиргааны түвшний судалгаагаар нийт хүн амын 35,6% (үүний
дотор хотын хүн амын 39,4%, хөдөө орон нутагт 32,6%) нь ядуу гэж
тогтоогджээ. Гэтэл Үндэсний Статистикийн Газар (ҮСГ)-ын тооцоогоор
ядуурлын түвшин 23 орчим хувьтай, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн
тооцоогоор энэ үзүүлэлт 20 орчим хувьтай байна.
Хуулиар 2000 онд тогтоогдсон амьжиргааны доод түвшин 17 (АДТ) нь
14700-19300 төгрөгийн түвшинд тогтоогдсон бөгөөд өрхийн нэг хүнд ногдож
буй орлого АДТ-ий 40% хувьд хүрэхгүй бол тухайн өрхийг нэн ядуу гэж үзнэ
гэжээ. Энэ аргачлалаар тооцвол ядуу хүн амын хувь хэмжээ мөн л ялгаатай
гарч байна. Улсын хэмжээний тоон үзүүлэлтээс авч үзэхэд ядуу
эмэгтэйчүүдийн ядуу эрэгтэйчүүдтэй харьцуулсан тоог гаргах хүндрэлтэй
байдаг. Сүүлийн үед хийгдсэн тоон өгөгдхүүнүүд нь хүйсээр ялгагдсан
боловч ядуурлын шинжилгээний ололтууд нь хүйсийн ялгааг харуулахгүй
байна. Жендерийн хөгжлийн индекс (ЖХИ) болон Жендерийн эрх мэдлийн
хэмжүүр (ЖЭМХ) үзэхэд нэг хүнд ноогдох ДНБ (ам.доллараар) нь хүйсээр
ялгаатай буюу эрэгтэй хүнийх 2303,20 ам.доллар байгаа бол эмэгтэй хүнийх
1950,70 ам.доллартай тэнцэж байна.
Энэ үзүүлэлт нь орон нутаг тус бүрээр ихээхэн ялгаатай гарч байгаа6
бөгөөд үүнийг тооцоход орлогын дундаж түвшинг ажиллах хүч, удирдах албан
тушаал зэрэгт буй эмэгтэйчүүдийн тоог эрэгтэйчүүдийн тоотой харьцуулсан
үзүүлэлтээр тохируулан тооцдог. Эмэгтэйчүүдийн орлогын ядууралтай
холбоотой хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй үзүүлэлт нь эмэгтэй
тэргүүлэгчдтэй өрхийн талаарх мэдээлэл юм. Үүнээс үзэхэд, ядуу бөгөөд
эрэгтэй тэргүүлэгчдтэй өрхүүд дэх эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг ойлгох,
улсын хэмжээний үзүүлэлтүүдийг шинжилж бүрэн дүүрэн дүр зураг гаргахын
тулд судалгаа хийх шаардлагатайг илтгэж байна. Олон судалгааны үр дүнд
өрхийн гишүүдийн ядуурлын түвшин ижил байдаг гэсэн таамаглал үгүйсгэгдэж
байгаа бөгөөд Монгол улсад түүвэр судалгааны шинэ аргачлалууд
боловсруулагдаж буй энэ нөхцөлд эдгээр үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй.
Ийм тодорхой тоон үзүүлэлт байхгүй нөхцөлд эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүд
дэх эмэгтэйчүүдийн нөхцөл нь эмэгтэйчүүдийн зарим нэг хөрөнгө, эдийн
засгийн боломжууд болон төрийн үйлчилгээг хүртэхэд тулгарч буй
хүндрэлүүдийг харуулж байгаагаараа нийт эмэгтэйчүүдийн зарим шинж
чанарыг орлуулсан үзүүлэлт болж болох юм.
Амжиргааны түвшинг оролцооны аргаар үнэлэх (АТОАҮ) судалгаа 2000 онд
хийгдсэн бөгөөд энэ болон бусад судалгаагаар, өрхөд орлого олдог буюу
амьжиргаагаа залгуулах үйлдвэрлэлд насанд
хүрсэн хоёр хүн хөдөлмөрлөх тухайн өрхийн ядуурлын түвшингээс дээгүүр
орших гол нөхцөл гэж гарчээ. Өөрөөр хэлбэл ганц бие тэргүүлэгчтэй өрхүүд
(эрэгтэй ч, эмэгтэй ч) ядууралд орох маш эмзэг байдалтай байдаг. Харин
ганц бие эрэгтэй тэргүүлэгчтэй өрх нэлээд ховор байдаг ажээ. Нөгөө
талаас эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүдийн нийт өрхүүдэд эзлэх хувь хэмжээ
нь 1995 онд 8,6% байсан бол 2000 онд 16,3%-д хүрч нэмэгджээ. Эмэгтэй
тэргүүлэгчтэй өрхүүдийн ядуурлын түвшин нь бусад өрхүүдтэй харьцуулахад
нэлээд өндөр юм. ЭЗӨДЯБС-д, эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүд нийт өрхүүдийн
12-13%-г эзэлдэг (1999 оны үзүүлэлтээр) бол тэд нэн ядуу өрхүүдийн
24,6%ийг эзэлдэг гэжээ. Нөхцөл байдал хүндэрч, малчны хүнд хэцүү ажлыг
дийлэгдэхгүй болмогц эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүд аймгийн болон сумын
төвүүдэд шилжин суурьшиж төвлөрөх хандлагатай байдаг. Гэтэл эдгээр жижиг
хотын төвүүдэд ажил эрхлэх боломж их ховор байдаг. Эрэгтэй болон
эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүдийн ядуурлын түвшин хот хөдөө 2 эрс ялгаатай
байгаа нь нийгэмд тулгамдсан бодит байдал болоод байна.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13345
Усны нөөц, бохирдол
2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн DagiimaaСтатик нөөц: Уулын чулуулгын нүх сүвүүдэд агуулагдаж байгаа усыг шүүрүүлэх замаар ашиглаж болох хэмжээг хэлнэ.
Динамик нөөц: Уст үеийн усыг багасгахгүйгээр аль хэр хэмжээний ус авч ашиглаж болохыг хэлнэ.
Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг. Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулхад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил зааг үл хамаарах хийгээд хатуу шингэн хийн төлвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой билээ. Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг.
Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна. Гол, нуур, мөсөн гол зэрэг эх газрын усан сан далайн гаралтай хур чийгээр тэжээгдэнэ. Эх газрын ус далайд цутгана. Энэхүү байгалийн усны эргэлтийн хүрээнд усны нөөц харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэгдэнэ. Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагддахад хүрнэ. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана. Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. Үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадгаш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна.
Усны чанарын ангилал Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлэнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэж үнэлнэ. Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. Үүнд:
• 1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/
• 2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/
• 3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/
• 4-р зэрэг бохирдсон /18-22 балл/
• 5-р зэрэг маш бохирдсон /22-оос дээш балл/
Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна. Төв азийн гадагш урсацгүй ай савийн голууд бусад ай савийнхаас илүү цэвэр цэнгэг юм. Энэ ай савийн нийт голын 50 орчим хувь нь маш цэвэр ба боломжийн цэвэр зэрэгт багтаж байгаагийн зэрэгцээ бусад ай савийн ижил зэрэгт хамрагдах голынхоос нэгээс хоёр баллаар илүү байна. Харин номхон далайн ай савийн гол мөрөнд бусдаас ахиу бохирдол илрэнэ. Төв суурин газрын доод хэсэгт дээдхээсээ 1-2 баллаар усны чанар доогуур байдаг нь эдгээр төв суурин газрын аж ахуй үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Харин бохирдуулагч бодис тус бүрээр авч үзвэл нитратын агууламжаар маш цэвэр, эрдэс фосфор, перманганатын агууламжаар маш цэврээс боломжийн цэвэр, умбуур бодисын агууламжаар цэврээс бага зэргийн бохирдолтой, аммонийн азотийн агууламжаар боломжийн цэврээс бага бохирдолтой зэрэгт тус тус багтана. Манай орны цэвэр усны нөөц ойрын жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй үйлдэлтэй холбоотой. Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болдог.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2479
Юуг яаж зооглодог вэ?
2010 оны 04-р сарын 14 Нийтэлсэн DagiimaaЮуны өмнө
- тавагнаас даавуун амны алчуурыг аваад өвдгөн дээрээ дэлгэж тавьдаг.
Зөвхөн Франц болон францаар ярьдаг орнуудад захандаа хавчуулдаг байна.
Цаасан амны алчуураар уруулыг арчиж тавган дээрээ хаядаг бол харин
даавуун амны алчуураар ингэдэггүй. Зөвхөн хундганд толбо үлдээхгүйн тулд
ямар нэгэн юм уухын өмнө уруулаа зөөлөн дарж тосыг нь шингээдэг бөгөөд
зайлшгүй тохиолдолд хоол идэж дууссаны дараа л уруулаа арчиж болох юм.
Энэ алчуурыг ширээнээс босохын өмнө хумхиж базалгүй нугалаасаар нь
эвхээд тавагныхаа зүүн талд орхидог байна. Хооллосны дараа мөн түр азнах
үедээ баруун гартаа барьдаг халбагаа бариулаар нь ширээний тавцанг
тулуулалгүй, харин тавган дээрээ тавагны хөвөөнд бариулаар нь түшүүлэн
тавьдаг. (харин хутга сэрээгээр иддэг хоолны үед зүүн гартаа сэрээг,
баруун гартаа хутгыг барих бөгөөд сэрээг голлон хэрэглэж байх үедээ ч
хутгаа барьж байх хэрэгтэй. Зөвхөн сэрээгээр иддэг хоолыг идэхдээ сэрээг
баруун гартаа барих ба зүүн гартаа талх барин хамжих болдог). Хоолыг
түр завсарлавал хутганы ир өөр лүүгээ бариулыг баруун тал руу, сэрээний
(хутган дээр, дээш доош харан) бариулыг зүүн тийш чиглүүлэн хэрж
(загалмайлан) тавина. Хоолд идэж дууссан гэвэл хутга, сэрээний бариулыг
баруун тийш нь чиглүүлэн зэрэгцүүлж цагийн нүүрний 5 цаг дээр (хутга
ирээрээ зүүн тал руу) тавьдаг. Хуурай талхны зүсмийг зөвхөн гараар авч
өөрийн тавганд тавих бөгөөд гараар жижиглэн хугалж иддэг. Талхыг хутга
сэрээгээр жижиглэн зүсэх, шүдээр хазаж таслан идэх, сэрээгээр авч
иддэггүй байна.
Пицца-г хутга сэрээгээр.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1789
Нэрийн хуудас хаанаас үүсэлтэй вэ?
2010 оны 04-р сарын 14 Нийтэлсэн DagiimaaДорно дахины орнуудын ялангуяа Энэтхэг, Хятадын
худалдаачид нийтийн тооллын 2 онд байнгын харилцаатай байх сонирхолтой
хүмүүстээ хаягаа цэвэрхэн цаасан дээр маш гоё бичиж үлдээдэг байсан
гэдэг. Энэ нь аажмаар Европ дахинд дэлгэрчээ.
16-17-р зууны үед
Италийн худалдаа наймаагаараа дэлхийд алдаршсан Венец, Флоренц хотын
иргэд нэрийн хуудас дээрээ овог нэр, албан тушаалаа бичдэг байж. Мөн
Францын 14 Людовик хааны үед эзнийхээ сүр хүчийг илтгэсэн гоёмсог нэрийн
хуудсыг хэрхэн чимэглэж болдогийн жишээ болон үлдсэн гэдэг.
1786онд Германд анх хэвлэмэл нэрийн хуудас гарчээ. Чухам энэ үеэс нэрийн
хуудас хүний соёлын нэгэн хэрэгсэл, тодорхой дэг журамтай эд болон
хувирсан байна. Язгууртнууд нэрийн хуудастай болохдоо Франц, Англи зэрэг
орны ихэс дээдсийн ёс горимоос үлгэр авч хийдэг байсан нь аажмаар
нэрийн хуудас, тухайн эзнийхээ нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэгч эд
болоход нөлөөлжээ.
Нэрийн хуудсаа солилцох үеэр зарим зүйлийг
анхаарахад илүүддэггүй аж. Томхон албан тушаалтан эхэлж нэрийн хуудсаа
бусдад эхэлж өгнө. Эмэгтэй хүн гэрийн утасны дугаараа нэрийн хуудсан
дээрээ бичддэггүй юм байна. Орчин үеийн нэрийн хуудас зураасан зураг,
хэвлэл чимэглэлийн ололтын цогц болжээ.
Миний гэр сэтгүүл №16 2006, 10-р сарын 24
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2123
Ганцхан үгээр бусдыг яаж инээлгэх вэ?
2010 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Dagiimaa- Таны хийх ёстой зүйл ердөө энгийн ямар нэгэн
зүйлийг юу ч бодолгүйгээр, санаандгүй байдлаар уулга алдан хэлж орхи!
Жишээ нь: “Ээ үхэр, жижигхэн үхэр” гэдэг ч юм уу
-Та үүнийг хэлэхдээ бусдын адил энгийнээр биш ямар нэгэн сэтгэлийн
хөдөлгөөнтэй ч хэлж болно.
- Хэрэв та үүнийг хэлтэл хэн ч инээхгүй байвал дахин өөр сэтгэлийн
хөдөлгөөнтэйгээр хэлж эсвэл тэс өөр үг ч хэлсэн ч болно. Хамгийн багадаа
3 оролдлогын дараа хэн нэгэн заавал инээх болно.
Зөвлөгөө: Хэн нэгэн инээлгээхийг хүссэн хүндээ үүнийг хэрэглэ.
Найзуудынхаа дунд хэрэглэх нь илүү үр дүнтэй, магадгүй найзуудад тань
тохиолдсон зүйлсүүдээс хэлвэл энэ нь илүү инээдтэй байх болов уу?
Анхааруулга: Та үүнийг хэн нэгэн ихээхэн бухимдсан хүн дээр хэрэглэх,
дөнгөж танилцсан шинэ танил дээрээ турших хэрэггүй. Энэ нь таныг харин ч
их эвгүй байдалд оруулж болзошгүй! Торгон агшинг мэдэрч бусдад инээд
хөөр бэлэглэж явахыг таньд хүсье! Инээцгээе, хүмүүсээ Инээцгээе!
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1097














