Kimochi

”Эзэнтэй” хүнд хайртай болсон бол яах вэ?

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Энэ хорвоо ертөнц дээр хүн насан туршдаа хайрлаж, дурлан түүнээсээ эерэг цэнэг аван улам цааш урагшилдаг. Гэхдээ хүн бүрийн хайр бүтэлтэй байдаггүй. Магадгүй өөр хэн нэгнийх хэдийн болчихсон хүнд зүрхээ алдчихаад түүнийгээ санан, багагүй шаналж яваа нууцхан хайрын эздэд бяцхан зөвөлгөөг хүргэе.

•    Хэрвээ таны хайртай хүн гэр бүлтэй буюу хэзээ ч та хоёр ханилах боломжгүй гэж та бодож байгаа бол түүнийг заавал өөрийн болгох гэхийн оронд түүнийхээ хамгийн дотны найз, үнэнч туслагч болж болно. Хайр гэдэг заавал авахын нэр бус гэдгийг санаарай. Гол нь та түүний хайр сэтгэлийн эзэн биш байлаа гэхэд бусад тал дээр тэр таныг үгүйлдэг, таныг нэгдүгээрт үздэг байхад тийм ч чамлах зүйл биш болов уу
•    Хэрвээ та хоёр нэг газарт байнга харилцах шаардлагатай ажил хэргийн түнш байгаад та түүний хажууд байхаараа өөр юунд ч анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй бол аль болох хурдан хамтрагчаа солих хэрэгтэй. Үгүй бол та түүний үгээр байсаар, ажилдаа анхааралаа хандуулан, өөрийнхөө чадвараа бүрэн ашиглаж чадахаа байвал таны  карьерт л муу.
•    Магадгүй таны хайртай хүн чинь найзын тань гэр бүлийн хүн бол та тэр гэр бүлийн найз байх хамгийн ашигтай. Та тэдний хувьд хамгийн үнэнч найз нөхөр нь байж, мөн та ч хайртай хүнтэйгээ улам илүү ойр байх боломжтой болно. Гэхдээ хэзээ ч найз гэсэн харилцаагаа гэр бүл бусниулагч гэсэн нэрээр бүү солиорой.

Үүнээс гадна зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхийг бодоод бусдын нандин сайхан харилцааг сүйтгэн байж хайртыгаа өөрийн болгосон жишээнүүдийн төгсгөл тийм ч аз жаргалтай сайхан байдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Мөн хайртай хүн тань бусдаас хайр сэтгэлийн харилцаа бус жинхэнэ нөхөрлөл, хүндэтгэл хүлээж байдаг учраас та түүн рүү хайраа илчлээд зүтгээд байвал тэр тань руу ирэх бус улам л зугатах болно.
Тэгэхээр та хайртай гэж амаараа хэлээгүй ч таны үйл хөдлөл, зан харилцаа бүхэн тань хайрын сэтгэлийг тань илэрхийлээд байдаг учир өөртөө өндөр хяналттай байхыг бүү  мартаарай.
Эцэст нь хэлэхэд та хэн нэгэнд сэтгэлтэй болтол тэр хүн тань хэдийн хосоо олчихсон байгаа бол тэр таны заяаны хайр тань биш бөгөөд хаа нэгтээ таны хайрын жинхэнэ хос таныг хайсаар яваа гэдэгт итгээрэй.

Хуучинаа дурьсав би

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa

ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ
Ид шидтэнгүүд бидний дунд бий!
Итгэхгүй байна уу?
Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш!
Даян дэлхийн хүүхэд томчууд энэхүү номыг шимтэн уншиж байна.
<<Энэ бол хүүхдийн уран зохиолын түүхэнд олныг шуугиулсан хамгийн амжилттай ном болсон төдийгүй уран зохиолын онцгой сод бүтээл юм>>.

Арван нэгэн настай өнчин хүү Харри Поттер өөрийгөө жинхэнэ шидтэн гэдгийг мэдэх ч үгүй нагац эгчийнхээ гэр бүлд амьдардаг байв. Гэтэл нэг ууль түүнд захидал авчирч өгснөөр Харри Поттерын амьдрал үүрд өөрчлөгдөнө. Тэрбээр ид шидтэний сургуульд орсноо мэдэж, эцэг эхийнхээ нууцлаг үхлийн үнэн мөнийг олж эцэст нь гүн ухааны чулууны нууцыг нээдэг юм.

Naizuudaa bi ta buhend "HARRY POTTER"-iin 1-r botiig n hurgej bna.Ta nart taalagdah baih. Mongol hel deer. Avaad unshaarai

Бүлэг 1
АМЬД YЛДСЭН ХYY
Улаан модон гудамжнаа дөрвөн тоот байшинд суух ноён Дурслийнхан өөрсдийгөө бурхны авралаар хамгийн жирийн хүмүүс гэж цаг ямагт бахархалтайгаар тунхагладаг хүмүүс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай буюу нууцлаг байдалд орно гэж төсөөлөхийн ч хэрэггүй. Учир нь ноён Дурслийнхан ямар ч хачирхалтай, нууцлаг зүйл болон элдэв хөгийн юмыг огт тоодоггүй байлаа.
Ноён Дурсль ган өрөм үйлдвэрлэдэг <<Граннингс>> гэдэг пүүсийг удирдана. Өндөр махлаг биетэй, өтгөн бавгар сахалтай тэрбээр бараг хүзүүгүй нэгэн билээ. Харин хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх ёстойгоосоо бараг хоёр дахин урт хүзүүтэй болохоороо бусдын хашаа руу шагайж, хөршүүдийнхээ яриаг нууцаар чагнан ихэнх цагаа өнгөрүүлэхэд нь тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан хүүтэй агаад тэдний бодлоор бол хүү нь энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хүүхэд юм.
Дурслийн гэр бүлийнхэнд хүссэн бүх л зүйл нь байхын зэрэгцээ бас нэгэн нууцтай байв. Тэрхүү нууцаа хэн хүн мэдчих вий гэхээс тэд юу юунаас илүү айдаг байлаа. Хэн нэгэн хүн Поттерынхны тухай үнэнийг мэдчихвэл түүнийг чухам яахаа тэд огт төсөөлдөггүй байв. Хатагтай Поттер хэдийгээр хатагтай Дурслийн төрсөн дүү боловч тэд хэдэн жил уулзалдсангүй. Тэр ч байтугай хатагтай Дурсль ямар ч дүүгүй мэт дүр эсгэнэ. Учир нь түүний дүү, нөхөр хоёр Дурслийн хувьд огт тохирдоггүй хүмүүс байв. Хэрэв Прайвет Драйв гудамжнаа Поттерынхон ирэх аваас хөршүүд нь юу гэх бол хэмээн бодохдоо Дурслийнхан ямагт цочин сандрах бүлгээ. Поттерынхон нэг хүүтэй гэж тэд мэдэх авч түүнийг хэзээ ч хараагүй юм. Энэ хүүхэд л чухамдаа Поттерынхноос зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хүүгээ тийм гэр бүлийн хүүхэдтэй ойртох учиргүй гэж үздэг байв.
Мягмар гаригийн уйтгартай бүүдгэр өглөө ноён, хатагтай Дурслийнхныг сэрэхэд үүл нүүсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг үйл явдал эхлэнэ гэдэг сэжиг төрүүлсэнгүй. Чухамхүү энэ өглөө л бидний мэдэх үйл явдал эхэлсэн юм даа. Ноён Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа зүүж байх зуур хатагтай Дурсль орлин эсэргүүцэх Дадли хүүгээ хүүхдийн өндөр сандал дээр хүчээр суулгаад сүүлийн үеийн хов живийг нөхөртөө баяртайяа инээмсэглэн ярьж байлаа.
Тэр үед цонхны цаагуур том ууль нисэн өнгөрөхийн тэдний хэн нь ч анзаарсангүй. Найм хагаст ноён Дурсль цүнхээ авч хатагтай Дурслийн хацарт хошуу хүргээд Дадлийг үнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан учир чадсангүй. Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай будаанаасаа цацан хана будаж байв.
Ноён Дурсль гэрээсээ гарахдаа: <<Хүү маань тун ч яггүй шүү>> гэж инээмсэглэх зуураа хүчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах зам дээр байсан машинаа ухруулсаар гадагш гарав.
Гудамжны буланд очсон хойноо л ноён Дурсль ямар нэг хачирхалтай юм болоод байгааг ажиглалаа. Тэрбээр өмнөө байгаа зургийг анхааралтай харан 3
суугаа муурыг ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноён Дурсль чухам юу харснаа сайтар ойлгоогүй авч муурны дэргэдүүр өнгөрснийхөө дараа зогсож огцом эргэн харлаа. Улаан модон гудамжны буланд үнэхээр судалтай муур сууж байсан хэдий ч ямар ч зураг байсангүй. <<Ингэж л санагдсан юм байлгүй дээ!>> гэж ноён Дурсль өөрийгөө тайвшруулжээ. Бүх юманд бүрхэг өглөө бүдэг гэрэл хоёр л буруутай байсан байж болох шүү дээ. Ноён Дурсль нүдээ аниснаа дахин нээж муурыг сайтар ажиглав. Муур ч түүнийг харж байлаа.
Ноён Дурсль эргэж машинаа хөдөлгөсөн авч араа хардаг толиндоо муурыг ажигласаар байв. Тэгээд <<Улаан модон гудамж>> гэсэн бичигтэй самбарыг муур уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зүгээр л харж байгаа хэрэг гэж өөрийгөө яаран зөвтгөлөө. Муурнууд зураг судалж чадахгүйтэйгээ адил уншиж ч бас чадахгүй шүү дээ.
Ноён Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын захаас Лондон руу явах зуураа ноён Дурсль өнөөдөр хүлээн авахаар тооцсон өрмийн томоохон захиалгын тухай бодож байв.
Гэтэл Лондон руу дөхөөд ирмэгц түүний толгойд байсан өрмийн тухай бодол нүд ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь өглөө бүр чихэлддэг машины урсгалд ороод, хийх юмгүй ийш тийшээ харж явсан ноён Дурсль гудамжнаа хачин хувцасласан хүмүүс гарч исрнийг ажихгүй байж чадсангүй. Хүмүүс жанч нөмөрсөн ажээ. Ноён Дурсль элдэв хувцас өмссөн хүмүүсийг үздэггүй байсан юм. Хачин хачин юм өмссөн өнөөгийн залуусыг хар л даа! Тэгтэл эдгээр хүмүүс ийм хөгийн юмаар гоёчихсон явдаг.
Ноён Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгүйхэн бие биетэйгээ аминчлан шивнэх хүмүүсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал насны хүмүүс байхыг харсан ноён Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь түүнээс ах мөртөө маргад ногоон жанч нөмөрчихсөн байхыг нь яанаа! Муухай амьтан! Тэгтэл энэхүү ойлгомжгүй хүмүүс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу, ямар нэг сурталчилгаа хийхэд хөлсөөр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноён Дурслид төржээ. Ноён Дурсль жанчтай хүмүүс чухам юу сурталчлаад байгааг мэдэхгүй байсан ч өөрийнхөө тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л шахцалдаанд орсон машин нь арайхийн хөдөлж, хэдэн хормын дараа ноён Дурсль <<Граннингс>> пүүсийн гадаа зогсож толгойд нь ахиад л өрмийн тухай бодол эргэлдэж эхлэв.
Ноён Дурслийн өрөө есөн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа цонх руу харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол өрмийнхөө тухай бодлыг төвлөрүүлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж суусан учраас цонхны цаагуур нисэн өнгөрөх ууль шувуудыг харсангүй. Жам ёсоороо шөнийн цагаар бус, гэгээн цагаан өдөр ууль нисдэг л юм байж дээ! Энэ нь ууль бол ойн шувуу бөгөөд хотод тэр дундаа Лондон шиг том хотод байдаггүй гэдгийг ярихгүйгээр тэр шүү дээ.
Харин гудамжинд байгаа хүмүүс ноён Дурслийг бодвол дэргэдүүрээ ар араасаа цувран нисэх уульнуудыг сайн харсан төдийгүй, гайхшран амаа ангайн, тэднийг хуруугаараа заацгааж байв. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьдралдаа шөнийн цагаар ч ууль харж байгаагүй юмсанжээ.
Ерөнхийдөө ноён Дурслийн хувьд бол ууль ч хамаагүй ерийн л нэг өглөө байв. Тэрбээр өөрийнхөө таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал газар луу утасдаад утсаар ярьсан хүмүүсээ зандарч байлаа. Тэгээд үдийн хоолны цаг болоход хөлийнхөө чилээг жаахан гаргаж гудамж хөндлөн гарч албан газрынхаа эсрэг орших талхны дэлгүүрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан зантай болсон байв.
4
Жанчтай хүмүүсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгүүрээс холгүйхэн байх хэсэг хачирхалтай хүмүүстэй тааралдатлаа тэдний тухай санасан ч үгүй. Тэдний дэргэдүүр өнгөрөхдөө таагүйхэн харцаар ажиглав. Юунаас болоод гэдгийг нь ойлгохгүй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ.
Эдгээр хачирхалтай хүмүүс өглөө тааралдсаны нэгэн адил шивнэлдэн ярилцаж байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас цуглуулагч, циркийн алиалагч, театрын жүжигчид цугларсан юм байх гэмээр шинж тэмдэг үзэгдсэнгүй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор цуглараагүй нь лавтай.
Талхны дэлгүүрээс том жигнэмэг боов бүхий уут барьсаар гарч ирсэн ноён Дурсль чухамхүү энэ хачин хүмүүсийн дэргэдүүр дахин өнгөрөх хэрэг гарчээ. Тэгэхдээ тэдний ярьж буй зүйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо.
- ...Тиймээ, яг үнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм...
- ...Тиймээ, тэдний хүү Харри...
Ноён Дурсль зог туслаа. Түүний амьсгал давхцаж байв. Тэрбээр бүрэн аймшигт автсанаа мэдэрлээ.
Тэрбээр шивнэлдэн буй хүмүүст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа болилоо.
Ноён Дурсль зам хөндлөн гүйж гараад албан газартаа яаран орсноо битгий төвөг удаарай гэж нарийн бичгийн дарга хүүхэндээ заавардаад утас шүүрэн авч гэрийнхээ дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив. Тэгээд сахлаа илбэн нэгэн зүйлйин тухай бодлогоширлоо...
Yгүй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид Харри гэдэг хүүтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноён Дурсль өөрийгөө хялбархан итгүүлэв. Yнэн хэрэгтээ түүний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун хувь итгэлтэй байж чадахгүй байлаа. Тэрбээр энэ хүүг хэзээ ч хараагүй билээ. Түүнийг Хэри юм уу Харольд гэдэг байж бүрэн болох шүү дээ.
Ингээд ноён Дурсль хатагтай Дурслийг сандрааж түгшээх ямар ч шаардлагагүй гэж үзлээ. Дүүгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт аймаар гомддог байсан юм. Хэрэв өөрөө хатагтай Дурслийн дүү шиг дүүтэй бол... хэмээн эхнэрээ цаашлуулдаггүй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай хүмүүсийн ярьсан зүйл тун ч хачирхалтай санагдсан ажээ.
Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноён Дурсль өглөөнийхийгөө бодвол өрөмнийхөө тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд пүүсийнхээ байшингаас гарахдаа сэтгэл хөдөлсөндөө болоод хажуугаараа өнгөрч байсан хүнийг харалгүй мөргөж орхив.
Жижигхэн өвгөн арай л уначихалгүй гуйван байхыг харсан тэрбээр:
- Уучлаарай хэмээн бувтналаа. Өвгөн нил ягаан өнгийн жанч нөмөрсөн байхыг харж мэдэхэд ноён Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд дурдахад унах шахтлаа мөргүүлсэн өвгөн өчүүхэн ч гомдсонгүй. Харин ч бүр эсрэгээр инээмсэглэн, хажуугаараа яваа хүмүүсийг эргэж харахаар сөөнгө дуу гарган:
- Эрхэм ноёнтон та уучлал гуйх хэрэггүй. Намайг мөргөөд унагачихсан ч өнөөдөр би гомдохооргүй байна. Эцсийн эцэст Хэцүү нэрт алга болсон болохоор баярлах хэрэгтэй! Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан өдрийг баяр болгон тэмдэглэх ёстой! гэлээ.
Ингэж хэлээд өвгөн ноён Дурслийн хэвлийн орчмоос хоёр гараараа барьж чанга шахсанаа явж одлоо.
Ноён Дурсль газарт зоогдсон мэт үлдэв. Огт танихгүй хүн тэвэрсэн гээд бодоод үз л дээ! Бас түүнийг Магл гээд байгаа шүү. Энэ үгийн утгыг ойлгохгүй ч ноён Дурсль бүр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн ховхрон машин руугаа хурдхан алхахдаа өнөөдөр болсон бүх зүйл түүний сэтгэлгээний үр дагавар гэж найдаж байв. Хэдийгээр ноён Дурсль сэтгэлгээ болон түүний үр дүнд эсрэгээр ханддаг ч гэсэн тэр шүү дээ.
Тэрбээр Улаан модон гудамжнаас дөрөвдүгээр байшин руу эргэсэн замд орохдоо эхлэж харсан зүйл бол түүний өглөө харсан судалтай муур байлаа. Энэ нь түүний ая занг аятайхан болгосонгүй. Муур одоо тэдний байшин, цэцэрлэгийг хөршийнхөөсөө тусгаарласан хашаан дээр сууж байв. Өнгө нь адилхан нүдийг нь тойрсон хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нөгөө муур гэдэгт ноён Дурсль эргэлзсэнгүй.
- Зайл! гэж ноён Дурсль чанга зандарлаа.
Гэвч муур хөдөлсөнгүй. Түүгээр ч барахгүй ноён Дурслийг аг ширтэж байсан болохоор муур ер нь ийм зантай билүү гэж өөрөөсөө асуухаас өөр аргагүй болжээ. Тэгээд оюун санаа хүч чадлаа төвлөрүүлээд гэрт орохдоо ямар ч байсан эхнэртээ элдэв юм ярихгүй гэж шийдсэн хэвээр байлаа.
Хатагтай Дурслийн хувьд энэ өдөр ердийнх шигээ аятайхан өнгөрчээ. Хоол идэх зуураа тэрбээр элдэв хов ярьж, хөрш бүсгүйн охинд хэцүүхэн асуудал тулгарсан, Дадли <<хаччу!>> гэдэг шинэ үг сурсан зэргийг ноён Дурсльд хуучилжээ. Харин ноён Дурсль өнөөдөр тохиолдсон ер бусын зүйлийг эхнэрээ мэдчихвий гэсэндээ биеэ барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар оронд нь хэвтүүлэхэд ноён Дурсль түүнийг үнсээд, тавтай нойрсоорой гэж хэлэнгээ зочныхоо өрөөнд орж зурагтаа асаахад үдшийн мэдээ дуусаж байлаа.
<<Мэдээний төгсгөлд Англи даяар нисэж буй ууль шувуудын хачирхалтай явдлаас өгүүлье. Ууль хэдийгээр шөнийн цагаар ангуучилж өдөр хэзээ ч үзэгддэггүй атал эх орны өнцөг булан бүрт эмх замбараагүй нисэлдэх уулийг үүрээс эхлэн харсан хүмүүсийн олон зуун мэдээлэл өнөөдөр ирсээр байна. Ууль шувууд яагаад өдрийнхөө дэглэмийг өөрчлөх болсон тухай мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Энэ бол маш нууцлаг зүйл. Одоо цаг агаарын талаар үг хэлэх боломж Жим МакГаффинд олгоё. Өнөө орой уулиар бороо орох болов уу?>> гэж нэвтрүүлэгч инээмсэглэн асуулаа.
Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд:
<<Мэдэхгүй байна, Тед ээ. Гэхдээ өнөөдөр зөвхөн ууль шувууд ер бус авирлаагүй гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн алслагдсан өнцөг булангийн үзэгчид өчигдөр хэлсний дагуу бороо орохын оронд одод унасан гэдгийг мэдээлэхээр өнөөдөр над руу утасдаж байлаа! Хэдийгээр баяр болоход бүтэн долоо хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам хийсэн байж болох юм. Цаг уурын хувьд өнөө оройдоо бороотой...>> гэлээ.
Ноён Дурсль суудалдаа хөшиж орхив. Одод унаад, өдөр гэгээтэй байхад ууль шувууд Англи даяар нисээд, хаа сайгүй хачин жанчтай хүмүүс холхиод. Бас Поттерынхны тухай түүний сонссон шивнээ яриа...
Хатагтай Дурсль хоёр аяга цай барьсаар зочны өрөөнд орж ирэв. Тэгэхэд ноён Дурсль эхнэртээ юу ч ярихгүй гэж шийдсэн нь талаар болж байгааг ухаарлаа. Түүнд юухан хээхэн ярих ёстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд сэтгэл нь үймрэн ханиалгаж гарлаа.
- Хайрт Петунъя минь... Чи дүүгийнхээ тухай дуулалгүй удаа биз дээ?
Түүний хүлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур хилэн тодров. Гэхдээ тэд ямар ч дүү байхгүй мэт дүр эсгэдэг байсан болохоор ноён Дурслийн асуултад ингэж хандах нь мэдээж шүү дээ.
- Удлаа! Харин чи яагаад ингэж асууж байна? хэмээн хатагтай Дурсль асуув.
6
- Мэдээгээр янз бүрийн нууцлаг зүйлүүд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй одод л гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хүмүүс явах боллоо хэмээн ноён Дурсль бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ айдаг, чухамхүү эхнэр нь гэрийн эзэн байлаа.
- Тэгээд юу гэж? хэмээн хатагтай Дурсль яриаг таслав.
- Би бодохдоо... магадгүй... Холбоотой байж магадгүй л гэж... Чи мэдэж байгаа шүү дээ... Түүн шиг эмэгтэйчүүдтэй...
Хатагтай Дурсль хөмхийгөө зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин ноён Дурсль өнөөдөр <<Поттер>> гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх тухай бодож байлаа. Тэгээд хэлж зориглохгүй гэдгээ мэдэв. Yүнийхээ оронд хайнгадуухан маягаар:
- Тэдний хүү Дадлитай чацуу байхаа? гэв.
- Тийм байх аа гэж хатагтай Дурсль мөс шиг хүйтэн дуугаар хэллээ.
- Түүнийг чинь хэн гэдэг билээ? Харольд билүү?
- Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр.
- Тэгэлгүй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зүрхээ хэрхэн түгшихийг ноён Дурсль мэдэрчээ.
Ноён Дурсль энэ сэдвийг дахин хөндсөнгүй. Тэд цайгаа ууж дууссан болоод дээшээ унтлагынхаа өрөө рүү явцгаалаа. Харин хатагтай Дурслийг угаалгын өрөөнд ормогц ноён Дурсль цонхоо нээгээд цэцэрлэг рүү харав. Нөгөө муур тэндээ байсан хэвээрээ. Муур хашаан дээр суугаад хэн нэгнийг хүлээсэн мэт гудамж руу харна.
Өнөөдөр тохиолдсон бүхэн зүүд биш байгаа? гэж ноён Дурсль өөрөөсөө асуув. Хэрэв үгүй бол Поттерынхонтой холбоотой юм биш биз? Хэрэв тийм бол... хэрэв Дурслийнхан тэднийхэнтэй холбоотой бол... Yгүй ээ, ноён Дурсль үүнийг тэвчихгүй.
Дурслийнхан орондоо орцгоолоо. Хатагтай Дурсль түргэн зуур нойрсож, харин хоён Дурсль өнөөдөр харж дуулсан бүхнээ эрэгцүүлэн бодсоор унтаж чадахгүй хэвтэж байв. Унтахынхаа өмнөхөн бодсон бодол нь аятайхан тайвшруулмаар байжээ. Хэрэв Поттерынхон үнэн хэрэгтээ өнөөдрийн үйл явдалтай холбоотой байлаа ч тэд Улаан модон гудамжинд ирэх ямар ч шаардлагагүй шүү дээ гэсэн бодол төрсөн хэрэг. Тэгээд ч тэдний тухай, тэдэн шиг хүмүүсийн тухай Петунъя бид хоёрыг бодсоор байгаа гэдгийг Поттерынхон сайн мэдэж байгаа...
Тэнд юу ч боллоо гэсэн тэр өөрөө ч Петунъя ч энэ явдалд оролцохгүй гэж ноён Дурсль өөртөө өгүүлэв.
Ноён Дурсль эвшээгээд нөгөө талаараа хажууллаа. Унтах зуураа өнөөдрийн бүх явдал ямар ч байдлаар тэдэнд хүртээлгүй хүртээл болох ч үгүй гэж бодож байв...
Ноён Дурсль гүнзгий төөрөлдөж байсан ч энэ тухайгаа мэдсэнгүй.
Удаан хүлээлгэсэн тайван бус нойр ноён Дурслийг тэврэн ахуй дор хашаан дээр суусан муур унтах янзгүй хэвээр. Муур яг л хөшөө шиг огт хөдөлгөөнгүй суух агаад Улаан модон гудамжны эх рүү нүд цавчилгүй ширтэх ажээ. Зэргэлдээх гудамжинд машины хаалга тасхийн хаагдахад ч чичивхийсэнгүй, толгой дээгүүр нь хоёр ууль нисэн өнгөрөхөд ч нүдээ цавчсангүй. Тэгээд шөнө дундын үед л муурын баримал амь орох лугаа боллоо.
Муурын нүдээ салгахгүй харж байсан гудамжны эхэнд нэгэн хүн гарч ирэв. Газар дороос гараад ирэв үү, тэнгэрээс буугаад ирэв үү гэлтэй гэнэтхэн, чимээ шуугиангүй гараад иржээ. Муур сүүлээ шарваж нүдээ онийлгов.
7
Улаан модон гудамжнаа хэн ч, хэзээ ч ийм хүн харсангүй. Тэрбээр өндөр туранхай агаад бүсэндээ хавчуулчихаж болохоор урт цагаан сахал, үсээр нь үзвэл тун ч хөгшин бололтой. Өмссөн урт дээлэн дээрээ газар шүргэсэн улаан жанч нөмөрч, хөлдөө угалзан гоёл бүхий өндөдр өсгийтэй шаахай өшиглөжээ. Бараан шилний цаадах нүд нь цэнхэр агаад очтон гялалзаж, бараг хоёр нугалчихмаар урт монхор хамартай юм. энэ хүнийг Альбус Дамблдор гэдэг ажээ.
Түүнийг гудамжинд гараад ирэхэд баярлах хүнгүй, нэрээс нь эхлээд гутлыг нь хүртэл түүнтэй холбоотой юм бүхэнд баярлаад байх юмгүй гэдгийг Альбус Дамблдор огт ойлгохгүй мэт. Гэхдээ тэрбээр үүнд огт санаа зовсон шинжгүй ямар нэг юм хайн жанчныхаа халаасыг ухаж байв. Ингэх зуураа өөрийг нь ямар нэг юм ажиглаад байна гэж мэдмэгцээ агшин зуур хараагаа дээшлүүлж гудамжны нөгөө өнцгөөс өөрийг нь харах муурыг олж үзлээ. Энэ нь хачирхалтай мэт байж болох авч муурыг хараад тэр яагаад ч юм баярлаж хөөрлөө. Тэрбээр:
- Би үүнийг урьдчилан мэдэх ёстой байсан юм гэж инээмсэглэн өгүүлэв.
Эцэст нь дотоод халааснаасаа эрснээ олж авлаа. Энэ нь янжуур асаадаг мөнгөлөг асаагууртай адил эд ажээ. Альбус Дамблдор мөнгөн тагийг нь сөхөөд асаагуурыг өргөж шархийлгэв. Тэгтэл түүний ойролцоо байсан гудамжны дэнлүү бөглүүдхэн пүнхийгээд унтарчихлаа. Тэрбээр асаагуураа дахин шархийлгэтэл дараагийн дэнлүү харанхуйлав. Арван хоёр удаа шархийлгэсний эцэст Дамблдороос нүд салгалгүй ширтэх муурын хоёр хурц нүднээс өөр Улаан модон гудамжны бүх гэрэл унтарчээ. Энэ агшинд хэн нэгэн хүн цонхоороо харсан бол, тэр ч байтугай жижигхэн нүднээс нь юм мултрах аргагүй хатагтай Дурсль байсан ч гудамжинд болж буй явдлыг харж чадахааргүй байлаа.
Дамблдор асаагуураа яг үнэндээ бол унтраагуураа жанчныхаа дотуур халаасанд шургуулаад дөрөвдүгээр байшин руу хөдлөв. Байшинд хүрмэгцээ хашаан дээр мууртай зэрэгцэн суулаа. Тэрбээр муурыг харах ч үгүй байснаа хэдэн агшны дараа түүнтэй ярилцаж эхлэв.
- Профессор МакГонагалл таныг энд харсан маань хачирхалтай юм.
Тэрбээр инээмсэглэн судалт муур луу эргэн хартал цаадах нь алга болчихсон байв. Түүний оронд муурын нүдийг тойрсон тэмдэгтэй хэмжээгээрээ адил дөрвөлжин хэлбэрийн нүдний шил зүүсэн хүйтэн төрхтэй эмэгтэй хашаан дээр сууж байв. Эмэгтэй мөн л жанчтэй гэхдээ номин өнгийн жанчтай ажээ. Хар үсээ дагзан дээрээ овоолон зангидсан байв. Түүний уурласан гэдэг нь харваас илт.
- Та намайг яаж танив аа? гэж эмэгтэй асуув.
- Хүндэт профессор минь, ийм удаан хөдлөхгүй суудаг муурыг би амьдралдаа үзээгүй юм байна.
- Бүтэн өдөр тоосгон ханан дээр суух юм бол хөдөлгөөнгүй болно доо гэж профессор МакГонагалл өгүүлэв.
- Бүтэн өдөр өө? Тэгвэл энэ үед та бусдын адил баяр тэмдэглэж чадна гэж үү? Наашаа явах замдаа би маш олон цэнгэл наадмын гэрч болсон шүү.
Профессор МакГонагалл ууртайяа тургилав.
- Тийм ээ, үнэндээ бүгд л баяраа тэмдэглэцгээж байна. Уул нь тэд яльгүй болгоомжтой байвал зүгээрсэн дээ. Ямар нэгэн юм болоод байгааг бүр Маглчууд хүртэл ажиглачихжээ. Тэд мэдээнд энэ тухай дурьдсан байна билээ гэж хэлэхдээ тэрбээр Дурслийн зочны өрөөийн цонх руу толгойгоороо дохилоо. Тэгснээ:
8
- Би сонссон юм. Сүрэг ууль... унаж буй одод гээд л... Тэд ч бүр мангуу амьтад биш л дээ. Зүгээр л ямар нэг зүйл ажиглах ёстой байсан юм. Кентэд од уналаа гэнэ шүү! Энэ бол Дедалус Динглын ажил гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хэзээ ч онцгой ухаантай байгаагүй юм гэхэд:
- Тэднийг буруутгах хэрэггүй. Сүүлийн арван нэгэн жил бидэнд баяр тэмдэглэх шалтгаан хэтэрхий цөөхөн байлаа хэмээн Дамблдор аядуухан хариулав.
Профессор МакГонагаллын дуунд уурласан өнгө тодорч:
- Мэдэж байнаа. Гэхдээ энэ бол эх захаа алдсан хүмүүсийг зөвтгөх шалтаг биш. Хүмүүс өөрсдийгөө ямар ч бодлогогүй жолоодож байна. Тэд гэгээн цагаан өдөр гудамжинд гарч бөөгнөрөн, элдэв цуурхал дамжуулах авч Маглууд шиг хувцаслах тухай санаанд нь огт ордоггүй юм гэлээ.
Тэрбээр Дамблдорын зүг хурц нүдээрээ хяламхийн ямар нэг юм хариуд нь хэлэх болов уу гэсэн шиг харсан ч цаадах нь дуугүй байсан тул үргэлжлүүлэн:
- Хэрэв эцсийн эцэст Хэцүү нэрт алга болсон өдөр л Маглууд бидний тухай мэдэх аваас тун ч сайн сан даа. Дашрамд дурдахад тэр үнэхээр алга болсон биз дээ, Дамблдор минь? гэв.
- Yнэхээр тэгсэн нь илэрхий. Тэгээд л баярын өдөр байх ёстой. Зүсэм нимбэг авах уу? гэж цаадах нь дуугарав.
- Юу гэнээ?
- Чихэртэй зүсэм нимбэг. Энэ бол Маглуудын иддэг амттан. Надад л лав таалагддаг юм.
- Баярлалаа, хэрэггүй. Хэрэв Хэцүү нэрт үнэхээр алга болсон бол гээд би зогсоо биз дээ... гэж хэлэхдээ зүсэм нимбэгтэй манатай гэсэн мэт дууны өнгө нь хүйтэн байлаа.
- Эрхэм профессор минь, би таныг түүнийг бүтэн нэрээр нь дуудчихаар ухаантай гэж боддог. Хэцүү нэрт гэдэг чинь огт хамаагүй. Хүмүүс түүнийг жинхэнэ Волан-де-Морт гэдэг нэрээр нь дуудахаас айх ёсгүй гэж итгүүлэхээр арван нэгэн жил би мэрийлээ.
Профессор МакГонагалл давхийсэн авч нимбэг хуваах гээд завгүй байсан Дамблдор түүнийг ажигласангүй бололтой.
- Миний бодоход бид Хэцүү нэрт гэж хэлэхдээ маш их эндүүрч байгаа юм даа. Волан-де-Морт гэдэг нэр хэлэхээсээ яагаад айх ёстойг хэзээ ч ойлгосонгүй гэж Дамблдор үргэлжлүүлэн өгүүлэв.
- Тийм ээ, тэгэлгүй яахав. Гэхдээ та бусадтай адилгүй. Таныг Хэцүү нэрт хэмээгчийг сайнаас сайн мэддэг, Волан-де-Мортыг айлгадаг цорын ганц хүн гэдгийг бүгд мэднэ гэж хэлэхдээ профессорын дууны уурласан өнгө хүндэтгэх өнгөтэй хослон сонсогдов.
- Та намайг хөөргөөд байнаа даа. Волан-де-Морт ч надад дийлдэхээргүй хүчтэй шүү гэж Дамблдор тайван өгүүллээ.
- Зөвхөн та хэтэрхий... хэтэрхий эелдэг учраас энэ хүчийг ашиглахгүй юм даа.
- Аз болоход одоо шөнийн цаг. Хатагтай Помфри надад чихэвч чинь таалагдаж байна гэж хэлснээс хойш би ингэж улайж байгаагүй шүү.
Профессор МакГонагалл харцаараа Альбус Дамблдорыг нэвт сүлбэнэ.
- Цааш нааш нь дамжуулж буй тэр цуурхлыг бодоход сүрэг ууль юу ч биш. Хүмүүс юуны тухай яриад байгааг та мэдэх үү? Түүний алга болсон учрыг хүмүүс таацгааж байна уу? Эцсийн эцэст түүнийг юу зогсоож чадсаныг тааж байгаа биз дээ?

urgeljleliig n daraa hurgey

Хайр

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa

Мөрөөдлийн ханхүү, гүнжтэйгээ учрахыг мөрөөддөггүй, мөрөөдөж байгаагүй хүн гэж байхгүй. Харин ТА өөрөө хэн нэгний гүнж нь, бас ханхүү нь байхын тулд доорхи хэдхээн нууцыг л мэдчихээрэй. Ингэвэл хорвоо ертөнц таны төлөө, та хоёрын төлөө хайрын уянгат дууг эгшиглүүлэх болно шүү.

1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.
2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.
3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.
4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг.
5. Сайн үйлийг зүгээр л бүтээ.
6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй.
7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.
8. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.
9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.
10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.
11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.
12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг.
13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна.
14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.
15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.
16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.
17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.
18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.
19. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.
20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.
21. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлийн удаа харж байж ч магад.
22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.
23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.
24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй.
25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй.
26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.
29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.
30. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.

Насны байдалд тохирсон секс хийх норм байдаг уу?

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Насанд хүрэгчидэд,,, Дэлгэрэнгүй»

Цаг ямагт сонирхолтой бай

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa

Нойтон хамуу шиг байсны хэрэггүй:
- Хайртай хүн рүүгээ ойр, ойрхон бүү утасдаарай. Хэрэв тэр таньруу ярьвал утасдахыг нь хүлээж байснаа бүү яаран илэрхийл. Эрчүүд ихэвчлэн биеэ тоосон, эмэгтэйчүүдээс өөрийгөө дээгүүр тавьдаг зантай гэдгийг анхаараарай. Түүнд гайхамшигтай, сонирхолтой бүсгүй гэдгээ харуулах боломжийг өөртөө гаргахыг хичээгээрэй.

Эрчүүдийн өмнөөс цагийн хуваарь бүү гарга:
- Ямар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур. Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.

Янаг амрагийн нууцаа дэлгэхгүйг хичээ:
- Эр хүнтэй дотно байсан урьдын явдлаа хэнд ч тэр дундаа найз бүсгүйдээ ч хэрхэвч ярьж болохгүй. Ер нь эр хүний бэлгийн амьдралын нууцыг өөртөө хадгалж сур. Ямар ч эр өөрийн бэлгийн чадавхиар гайхуулах дуртай байдгийг санахад илүүдэхгүй. Та хоёрын хооронд бий болсон сексийн асуудлаа зохицуулах хэрэг гарвал эмчид хандаарай.

Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.

Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог:
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.

Хамгийн гол нь санаагаар бүү уна:
- Яаж ч хичээгээд тэр танаас холдож явсан бол сэтгэлээр унасны хэрэггүй. Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. "Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш" гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.

Огт нүүрээ будаж байгаагүй охидод зориулав

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний бүгдтэй нь ийм зүйл тулгардаг. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!

Нүд

Нүдээ нямбай сайхан будах нь нүдийг байгаагаас нь илүү гоё, үзэсгэлэнтэй болгодог. Хэрэв чанаргүй муу хийвэл үр дүн нь шууд л эсрэгээр гарах болно. Yүнээс зайлсхийхийн тулд доорх алхмуудыг зайлшгүй мөрдөөрэй.

1-р алхам
Эхлээд нүдний доод болон дээд зовхиндоо өө дарагч тавиарай. Энэ нь зөвхөн нүдэн доорх хар зураасыг арилгаад зогсохгүй мөн гайхамшигтай будалтын суурь болдог.

2-р алхам
Нүдээ хүрээл. Шингэн хүрээлэгч харцыг илүү хурц болгодог. Гэхдээ нүд рүүгээ оруулахгүйн тулд маш нямбай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улайж, цочрол өгнө.

3-р алхам
Дээд талын сормуусныхаа дээгүүр хүрээл.

4-р алхам
Дээд болон доод зовхиндоо тень, дараа нь сормуусны будгаа хоёр давхарлан будаарай.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:

Шингэн хүрээлэгч: Yдшийн будалтанд тохирно. Гэхдээ дасгал сургууль их шаарддаг.
Харандаа: Илүү их хэрэглэгддэг. Сонголт хийхдээ хэр зөөлөн байгааг нь анхаар. Зөөлөн харандаа амархан гардаг.
Нунтаг тень: Янз бүрийн өнгөтэй, саатай саагүй байдаг. Дор хаяж нэг саармаг өнгөтэй байх хэрэгтэй. Саатай бор эсвэл хар.
Тосон тень: Түрхэхэд амархан. Саатайг нь сонгож авсан нь дээр. Дур булаам төрхтэй болгоно.
Сормуусны будаг: Харцыг илүү хурц болгож, тодотгож өгнө. Хар болон бор өнгө ямар ч нүдэнд илүүтэй зохидог.

Санамж:
- Бусад будгаа баллахгүйн тулд нүдэн доороо нунтаг пудр зузаан үеэр түрхээд харин дууссаныхаа дараа арилгаж болно.

Уруул
Уруулын будаг бол эмэгтэй хүний косметикт маш хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ нь ч гайхмаар зүйл биш юм. Уруулын будгийн тусламжтайгаар нүүр царайгаа өөр төрхтэй болгож болно.

1-р алхам
Уруул чинь хагарсан бол ямар өнгө зохихыг нь туршиж үзэх гэсний ч хэрэггүй. Хуурайшсан урууланд түрхэгдсэн будагнаас муухай харагддаг зүйл байхгүй.

2-р алхам
Уруулын будаг ямар өнгөтэйгээс үл хамааран уруулаа үргэлж харандаагаар уруулын өнгөтэй төстэй өнгөөр хүрээлж бай. Уруулын будгаа илүү удаан тогтоолгохын тулд харандаагаар уруулаа эхлээд буд.

3-р алхам
Уруулын будгийг бийрээр түрхсэн нь дээр. Амны булангаа хэтэрхий нямбай будах хэрэггүй. Будаг нь урсаж магадгүй.

4-р алхам
Будгаа хоёр давхар будвал өнгө нь илүү ханасан мэт харагдана.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:
Гялгар өнгөтэй уруулын будаг: Зөөлөн, чийгшүүлэх чанартай. Сайн тавигддаг. Гэхдээ хоол идэж, юм ууж, үнсэлдсэний дараа дахиад сэргээж будах хэрэгтэй болдог.
Саа: Уруулыг памбагар, дур булаам болгон харагдуулдаг. Гэхдээ үсэндээ анхаарал тавь. Урууланд хүрээд нүүрээр чинь дүүрэн саа болгож болно.
Хагас тунгалаг будаг: Уруулыг гялалзсан болгож, хөнгөн зөөлөн өнгө өгдөг. Зузаан үеэр тавигддаг. Тийм болохоор хурц өнгөнд дургүй хүмүүст илүү тохирдог.
Тогтвортой будаг: Өнгө нь бүхэл өдөржингөө сэргээлгэхгүйгээр тогтдог. Гэхдээ уруулыг хатааж хуурайшуулдаг. Бүдэг өнгөтэй болгодог.

Санамж:
- Хэрэв чи хэтэрхий зузаан уруултай бол хүрээлэхдээ хэмжээг нь багасгаарай. Цайвар өнгөтэй будагнаас зайлсхий.
- Харин илүү зузаан, булцгар болгон харагдуулахын тулд будгаа түрхээд дээрээс нь ойролцоо өнгийн саа түрх.
- Тогтвортой будаг түрхэхийн өмнө уруулынхаа тослогийг нямбай арилгаарай.

Үрчлээнээс сэргийлэх 15 дасгал

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Дасгал 1. Зориудаар инээмсэглэ. Толинд харж байгаад хацрын булчинд ачаалал мэдрэгдэх хүртэл инээмсэглээд л байгаарай. Харин уруулаа жимийсэн байна. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Энэ дасгал нь нүүрний хэлбэрийг хадгалан хацар унжихаас сэргийлнэ.
Дасгал 2. Уруулаа шомбойлгоод, нүдээ аль болох том харж нүүрнийхээ бүх булчинг чангална.
Дасгал 3. Хоолойгоо зайлах гэж байгаа юм шиг хацраа түмбийлгээд аажмаар суллах нь ам тойрсон үрчлээнээс сэргийлнэ.
Дасгал 4. Толинд харж байгаад хацраа чихрүүгээ, мөн нүд рүүгээ өргөхийг хичээ. Дараа нь уруулаа шүд рүүгээ шахна. Дасгалыг өдөр бүр 8-10 удаа хийхэд нүүрний бодисын солилцоо сайжирч булчингууд чангарна.
Дасгал 5. О үсэг хэлж байгаа юм шиг амаа ангайж булчингуудаа чангална. Дараа нь хүзүүний булчингуудаа /А үсэг хэлдэг шиг/ чангал. Тэгээд уруулаа аажуухан цорвойлгоно /У усэг хэлдэг шиг/. Өөрчлөх үед булчингуудаа суллахгүй.
Дасгал 6. Уруулаа цорвойлгох, сунгах /инээж байгаа юм шиг/дасгалыг ээлжлэн 10-20 удаа давтана. Булчин чангалж үрчлээ арилгадаг энэ дасгалыг хийхдээ ам тойрсон үрчлээ суухаас болгоомжлоорой.
Дасгал 7. Амаа жимийж, хоёр хацраа ээлжлэн хийлж түмбийлгэх дасгалыг 10-20 удаа хийнэ.
Дасгал 8. Амандаа хий дүүргэж, түүнийг аман дотуураа бөмбөг шиг эргүүлнэ. Хацар, уруулд дотор талаас нь массаж хийнэ гэсэн үг.
Дасгал 9. Дургүй хүрээд ярвайж байгаа юм шиг дээд уруулаа өргөх дасгалыг 5-8 удаа хийнэ.
Дасгал 10. Уурласан юм шиг шүдээ зууж 5 секунд барь. 3-6 удаа давтана.
Дасгал 11. Жигшиж зэвүүрхсэн юм шиг доод уруулаа ярвайлга. 8 удаа.
Дасгал 12. Хий үнсэлт илгээ. 5-8 удаа.
Дасгал 13. Хоёр уруулаа дотогш сороод 4 секунд барина. Дасгалыг 3- 5 удаа давтана.
Дасгал 14. Маш их айсан юм шиг нүдээ том хар. 5 удаа.
Дасгал 15. Нүдээ анийлга. 5 удаа.

Finals Champions and MVPs

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
2007-08
Boston Celtics
Los Angeles Lakers
4-2
Paul Pierce, Boston
2006-07
San Antonio Spurs
Cleveland Cavaliers
4-0
Tony Parker, San Antonio
2005-06
Miami Heat
Dallas Mavericks
4-2
Dwyane Wade, Miami Heat
2004-05
San Antonio Spurs
Detroit Pistons
4-3
Tim Duncan, San Antonio
2003-04
Detroit Pistons
Los Angeles Lakers
4-1
Chauncey Billups, Detroit Pistons
2002-03
San Antonio Spurs
New Jersey Nets
4-2
Tim Duncan, San Antonio
2001-02
Los Angeles Lakers
New Jersey Nets
4-0
Shaquille O'Neal, Los Angeles
2000-01
Los Angeles Lakers
Philadelphia 76ers
4-1
Shaquille O'Neal, Los Angeles
1999-00
Los Angeles Lakers
Indiana Pacers
4-2
Shaquille O'Neal, Los Angeles
1998-99
San Antonio Spurs
New York Knicks
4-1
Tim Duncan, San Antonio
1997-98
Chicago Bulls
Utah Jazz
4-2
Michael Jordan, Chicago
1996-97
Chicago Bulls
Utah Jazz
4-2
Michael Jordan, Chicago
1995-96
Chicago Bulls
Seattle SuperSonics
4-2
Michael Jordan, Chicago
1994-95
Houston Rockets
Orlando Magic
4-0
Hakeem Olajuwon, Houston
1993-94
Houston Rockets
New York Knicks
4-3
Hakeem Olajuwon, Houston
1992-93
Chicago Bulls
Phoenix Suns
4-2
Michael Jordan, Chicago
1991-92
Chicago Bulls
Portland Trail Blazers
4-2
Michael Jordan, Chicago
1990-91
Chicago Bulls
Los Angeles Lakers
4-1
Michael Jordan, Chicago
1989-90
Detroit Pistons
Portland Trail Blazers
4-1
Isiah Thomas, Detroit
1988-89
Detroit Pistons
Los Angeles Lakers
4-0
Joe Dumars, Detroit
1987-88
Los Angeles Lakers
Detroit Pistons
4-3
James Worthy, Los Angeles
1986-87
Los Angeles Lakers
Boston Celtics
4-2
Magic Johnson, Los Angeles
1985-86
Boston Celtics
Houston Rockets
4-2
Larry Bird, Boston
1984-85
Los Angeles Lakers
Boston Celtics
4-2
Kareem Abdul-Jabbar, Los Angeles
1983-84
Boston Celtics
Los Angeles Lakers
4-3
Larry Bird, Boston
1982-83
Philadelphia 76ers
Los Angeles Lakers
4-0
Moses Malone, Philadelphia
1981-82
Los Angeles Lakers
Philadelphia 76ers
4-2
Magic Johnson, Los Angeles
1980-81
Boston Celtics
Houston Rockets
4-2
Cedric Maxwell, Boston
1979-80
Los Angeles Lakers
Philadelphia 76ers
4-2
Magic Johnson, Los Angeles
1978-79
Seattle SuperSonics
Washington Bullets
4-1
Dennis Johnson, Seattle
1977-78
Washington Bullets
Seattle SuperSonics
4-3
Wes Unseld, Washington
1976-77
Portland Trail Blazers
Philadelphia 76ers
4-2
Bill Walton, Portland
1975-76
Boston Celtics
Phoenix Suns
4-2
Jo Jo White, Boston
1974-75
Golden State Warriors
Washington Bullets
4-0
Rick Barry, Golden State
1973-74
Boston Celtics
Milwaukee Bucks
4-3
John Havlicek, Boston
1972-73
New York Knicks
Los Angeles Lakers
4-1
Willis Reed, New York
1971-72
Los Angeles Lakers
New York Knicks
4-1
Wilt Chamberlain, Los Angeles
1970-71
Milwaukee Bucks
Baltimore Bullets
4-0
Kareem Abdul-Jabbar, Milwaukee
1969-70
New York Knicks
Los Angeles Lakers
4-3
Willis Reed, New York
1968-69
Boston Celtics
Los Angeles Lakers
4-3
Jerry West, Los Angeles
1967-68
Boston Celtics
Los Angeles Lakers
4-2
1966-67
Philadelphia 76ers
San Francisco Warriors
4-2
1965-66
Boston Celtics
Los Angeles Lakers
4-3
1964-65
Boston Celtics
Los Angeles Lakers
4-1
1963-64
Boston Celtics
San Francisco Warriors
4-1
1962-63
Boston Celtics
Los Angeles Lakers
4-2
1961-62
Boston Celtics
Los Angeles Lakers
4-3
1960-61
Boston Celtics
St. Louis Hawks
4-1
1959-60
Boston Celtics
St. Louis Hawks
4-3
1958-59
Boston Celtics
Minneapolis Lakers
4-0
1957-58
St. Louis Hawks
Boston Celtics
4-2
1956-57
Boston Celtics
St. Louis Hawks
4-3
1955-56
Philadelphia Warriors
Fort Wayne Pistons
4-1
1954-55
Syracuse Nationals
Fort Wayne Pistons
4-3
1953-54
Minneapolis Lakers
Syracuse Nationals
4-3
1952-53
Minneapolis Lakers
New York Knicks
4-1
1951-52
Minneapolis Lakers
New York Knicks
4-3
1950-51
Rochester Royals
New York Knicks
4-3
1949-50
Minneapolis Lakers
Syracuse Nationals
4-2
1948-49
Minneapolis Lakers
Washington Capitols
4-2
1947-48
Baltimore Bullets
Philadelphia Warriors
4-2
1946-47
Philadelphia Warriors
Chicago Stags
4-1

Сэтгэлгээний тухай

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Сэтгэлгээ –энэ бол хүний үндсэн баялаг юм. Бидний ирээдүйн амжилт бидний сэтгэлгээний ур дүйгээс бүрэн хамаарна. Хувь хүний, нийгмийн, дэлхийн түвшинд үнэхээр л ийм байна. "Миний бизнест ажилласан олон жилийн туршлагаар шинжилгээ ба эргэцүүлэн бодолт хоёр хангалттай бус гэдэг нь нотлогдсон билээ. Хэд хэдэн сэтгэлгээний дадал дүйд би одоо ч суралцаж байна." гэж Билл Гейтс хэлсэн удаатай.

Та өөрийнхөө сэтгэлгээг хэвийн л гэж үздэг байх. Олон хүн ингэж боддог. Та бас өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж чадахгүй гэж үздэг. Мөн өөрийн сэтгэлгээний дадал дүйг сайжруулах оролдлого хэцүү, амаргүй санагдаж магад. Гэтэл бодит байдалд сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулах нь санаснаас хамаагүй амар байдаг. Америк болон баруун европт сэтгэлгээний янз бүрийн курсууд, энэ талын хичээлүүд боловсролын салбарт аль хэдийн нэвтэрчээ.

Сэтгэлгээ нь: 1.Вертикал -10%
2.Латерал -20%
3.Каузал -30%
4.Визуал -40%  гэсэн үндсэн дөрвөн айд хуваагддаг. Вертикал сэтгэлгээг Баабар нарын эмхэтгэсэн "Гурван монгол зодолдоно" нэртэй номонд чамгүй сайн тодорхойлж, энэхүү сэтгэлгээний талаар ихийг өгүүлж, тун олон талаас нь гаргасан байдаг. Таныг тэр номыг олж уншина гэдэгт найдаж вертикал сэтгэлгээний талаар энэ хэсэгт оруулалгүй орхилоо.

"Cэтгэлгээний хичээлийг гоц авъяастай хүүхдүүдийн сургуулиудад ашиглаж байгаа нь “оюун ухааны занга” гэж нэрлэгддэг өндөр IQ-тэй хүүхдүүд оюуныхаа өндөр чадвараа ашиглаж чадахгүй, өөртөө хэт итгэмтгий, туйлшрамтгай болдог үзэгдлээс зайлсхийх зорилготой юм. Сэтгэлгээний үндэс суурь нь мэдээлэл биш боловч хэрвээ хангалттай мэдээлэлтэй бол энэ нь сэтгэлгээг орлож чадна гэж үзэх нь туйлын буруу дүгнэлт юм. Би хэдэн зуун мянган бизнес эрхлэгчид, эрдэмтэд, инженерүүд, багш нар гэх мэт олон хүмүүст лекц уншиж байлаа. Тэдгээр хүмүүс сэтгэлгээг хичээл болгон заахын ач холбогдлыг дахин дахин цохон тэмдэглэж байв. Сэтгэлгээний хичээл нь сэтгэлгээг амьдралд ойртуулахаар зохион байгуулагдсан бөгөөд энэ хичээлийг гоц авъяастны сургуулиас оюуны хомсдолтой хүүхдийн сургууль хүртэл бүх газар зааж туршсан юм." ~Едвард де Боно~

Сэтгэлгээ бол дадал дүй 1. Сэтгэлгээ – энэ бол оюуны чадварын асуудал. Оюуны чадвар нь бидний төрөлхийн суу билгээр тодорхойлогддог. Та өөрийн нүдний өнгийг өөрчилж чадахгүй шигээ өөрийн сэтгэлгээг өөрчилж чадахгүй.
2. Сэтгэлгээ – энэ бол хамгийн сайн аргыг нь мэдсэнээр сайжруулж, суралцаж, дадлагажиж болох дадал дүй юм. Сэтгэлгээ бол бусад ямар ч дадал дүйгээс ялгаагүй бөгөөд өөрийн сэтгэлгээний дадал дүйг, хэрвээ үүнийг хийхэд чөлөөтэй л бол сайжруулж болно. Таны үзэл дээрх хоёрын аль нэгэнтэй нь таарах болов уу. Энэ хоёр эсрэг тэсрэг үзлийг нэгтгэхэд хялбархаан. Оюуны чадвар бол морины хүчээр хэмжигдсэн машины чадалтай адил юм. “Оюуны чадварын” боломжийн зарим хэсэг нь бидний төрөлхийн өгөгдхүүнээр тодорхойлогдох бүрэн боломжтой. Ийм байсан ч гэсэн булчингийн шинж төлөв нь түүний ашиглалтыг өөрчилж болох шиг оюун ухааны ашиглалт нь тархины ферментийн төлөвийг өөрчилж болно. Автомашины ажиллагаа нь түүний хүчин чадлаас гэхээсээ жолоочийн чадвараас илүү хамаардаг. Иймээс оюун ухааны чадвар - автомашины морины хүч, “СЭТГЭЛГЭЭ” - морины энэ хүчийг ашиглах дадал дүй нь болно.

Оюун ухаан бол потенциал. Сэтгэлгээ бол ажлын дадал дүй юм. Хэрвээ надад “сэтгэлгээ” гэдгийг тодорхойлох хэрэг гарвал би дараахь байдлаар тодорхойлно. “Сэтгэлгээ гэдэг бол ажлын дадал дүй бөгөөд түүний туршлагад түшиглэж оюун ухаан үйл хөдлөлд орно. Хэрвээ бид автомашинтай адилтгалаа цааш үргэлжлүүлвэл дараахь хоёр дүгнэлтэд хүрнэ.

1. Танд маш сайн хүчин чадалтай автомашин байгаа бол та өөрийнхөө жолоодох дадал дүйг сайжруулах шаардлагатай болно. Жолоодох дадал дүйг сайжруулахгүйгээр машиныхаа өгөгдсөн хүчин чадлыг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй билээ. Харин ч бүр эргэн тойрондоо аюул учруулж болзошгүй. Оюуны их чадвартай хүмүүсийн хувьд өөрийн энэ өндөр чадвараа бүрэн бүтнээр нь ашиглахын тулд сэтгэлгээнийхээ дадал дүйг сайжруулах хэрэгтэй болдог. Тэгж эс чадваас энэ өндөр оюун ухааны потенциалийн ихэнх хэсэг нь хий дэмий, ашиглалтгүй болж, талаар үрэгдэх болно.

2. Танд муухан хүчин чадалтай автомашин байгаа бол та энэ дутагдлыг гүйцээхийн тулд жолоодох чадвараа сайжруулж хөгжүүлэх ёстой. Өөрийгөө оюун ухааны түвшний хувьд өндөр биш гэж үздэг хүмүүс сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулснаар ажлын үр бүтээлээ дээшлүүлж чадна. 

Бодит байдалд... Эхлээд сургуульдаа дараа нь амьдралдаа хүмүүс цаг үргэлж бодох хэрэгтэй болдог. Ажил дээрээ ч, өөр газар ч бодож байх шаардлага үргэлж л гарна. Сэтгэлгээний энэ “практик” нь хүмүүсийг сайн сэтгэгчид болгох юм шиг санагддаг. Харамсалтай нь практик нь дадал дүйг автоматаар сайжруулагч болж чаддаггүй юм. Өдөрт зуу бүр мянган үг бичдэг жаран настай сэтгүүлч байж л дээ. Энэ насан дээрээ ч сэтгүүлч урьдын адил хоёр хуруугаараа бичдэг хэвээрээ. Хоёр хуруугаараа машин дээр бичдэг практик нь энэ хүнийг хэзээ ч машинаар бичигч мэргэжсэн мастер болгохгүй билээ.

Ийм байдлаар ядуу сэтгэлгээгээ он удаан жил хэрэглэснээр та доод ангиллын сэтгэлгээгээр дадлагажсан хүн болно. Хэрвээ энэ сэтгүүлч машинаар бичих хэд хэдэн хичээлийг заалгавал, нилээн хожуу заалгасан ч гэсэн тэр нүдээ аниад ч бичиж чаддаг болно. Энэ мэт хэлбэрийн сэтгэлгээний дасгалаар зогсохгүй, сэтгэлгээний аргуудад анхаарлаа хандуулах ёстой. Дэлхий ертөнц түргэн өөрчлөгдөж байгаа өнөө үед шийдвэр гаргахдаа мэдлэг, туршлага, зөн совиндоо тулгуурлах нь учир дутагдалтай.

Хэдхээн жилийн өмнөхийг бодвол мэдлэг түргэн хуучирч, өчигдөрийн туршлага маань хоцрогдож эхэлсэн болохоор бидний өмнө сэтгэлгээний шинэ аргад суралцах шаардлага гарч ирж байна. Дахиад хэлэхэд сэтгэлгээ нь дадал дүй тул аль ч насны хүмүүс суралцаж болдог бөлгөө.

Таны гар аль нь байна

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Хүн таних амаргүй. Ганц хоёр үг сольсон битгий хэл нэг насаараа ханилсан ханиа хэн бэ гэдгийг “танихгүй” байх нь олонтаа. Хэдийгээр хүн гэдэг байгалийн аугаа их бүтээлийн нууцыг тайлаагүй байгаа ч Монголчууд угаас хүн “шинжих” тал дээрээ тун ч адтай. Ямар сайндаа л “Таван үгнээс тарыг нь танина” гэж байхав. Ингээд бүсгүй хүний гараар хэн бэ гэдгийг нь мэдэх аргыг толилуулъя.

-Зөөлөн мяраалаг гартай бол бодож санах зүйлгүй залхуу сэтгэл амар бүсгүй шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм ч амархан бухимдаад байхгүй ер нь бодь сэтгэлтэн. Гэрийн сайн эзэгтэй.
-Жижигхэн гоёмсог гартай бүсгүй ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуухан тачаангуй байдаг. Тэд өөрийнхөөрөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн хүмүүс.
-Том хуруутай эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой, оюуны чадавхи сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай, аливаад бодолтой ухаалаг ханддаг товчхондоо лидер бүсгүйчүүд.
-Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд их ач холбогдол өгдөг. Аливаад амархан гомддог боловч эргэж хараад инээж суудаг цайлган, уян зөөлөн сэтгэлтэй. Харин гэр орон хань ижилдээ гомдлоо гаргаж тайвширдаг тул нэлээд тэвчээртэй эрчүүд тэдний дэргэд амьдарна.
-Богинохон хуруутай бүсгүйчүүд ер нь их хэцүү улс. Хэтэрхий хурц ааштай. Жижиг асуудлыг ч дэвэргэж том хэрүүл болгож дөнгөдөг. Үглээ хэрүүлч хүмүүс. Гэвч ийм гартай бүсгүйчүүд гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй.

Худал ярьж буйг илрүүлэх урлаг

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг. Олны дунд хүн уурлаж бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь олдог.

Хүн худлаа ярих үедээ нүүр царайныхаа илрэлийг хамгийн сайн удирдан нууж чаддаг. Энэ үедээ өчүүхэн зүйлийг ч хүртэл анхаардаг тул маш сайн, чадварлаг хянадаг. Учир нь худал ярих үедээ хүн нүүрнийхээ хувирлыг хянаж тооцож үздэг. Ажигч гярхай хүн эсвэл мэргэжилтэн л чадварлаг худалчийг хөдөлгөөнөөс нь мэднэ. Ерөнхийдөө амьдрал дээр чадварлаг худалчийг сайн таних нь тийм амар хэрэг биш юм.

Худлаа ярих төрлүүд
Хүмүүсийн худал яриаг 4 бүлэгт хуваан үзэж болно.

Эхний бүлэгт нөгөө хүн нь худал гэдгийг нь мэддэг ч ил гаргадаггүй дундын худал яриа ордог. Дургүй хүн нь хоолонд урихад “Завгүй” эсвэл “Өөр хүнтэй уулзана” гэх мэт. Үүнийг хэлэх үедээ цаад хүн нь худал хэлснийг нь ойлгосон гэж мэддэг ч аль аль нь энэ хэвээр ойлголцдог. Урьсан хүн нь уучлал гуйж, сүүлийн үед хүмүүс их ажиллаж байгааг бага зэрэг ярина. Ийм худал яриа нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш чухал байр суурийг эзэлдэг.

Хоёрдугаар бүлгийн худалд эсрэг талын хүн худлаа ярьж байгаа юмуу эсвэл худлаа дүр исгэж байгаа хүнийг мэдсэн ч өөр арга байхгүйг нь мэдэж чимээгүй өнгөрнө. Жишээ нь гэр бүл салсан хүмүүс аливаа хүлээн авалтанд оролцохдоо салсандаа жаргалтай, сэтгэл хангалуун байгаа мэт загнаж хүмүүст ч үүнийгээ ярьдаг. Гэвч түүнийг сонсож байгаа хүмүүс үнэн биш гэдгийг нь мэддэг ч энэ байдлыг нь жирийнээр хүлээж авдаг. Түүнийг хүлээн авалтын турш сайн ажиглавал дотоод ертөнц дэх өөрчлөлтийг нь ч анзаарч болох бөгөөд ил гаргах нь хүн бүрт ашиггүй тул хэн ч энэ талаар ярьдаггүй юм.

Гурав дахь бүлэгт мэргэжлийн худалчдын яриа багтдаг. “Мэргэжлийн худалч” гэдэг нь “ажлын шаардлагаас болж худал хэлэх шаардлагатай болдог” гэсэн утгатай. Дипломатууд, улстөрчид, өмгөөлөгчид, сурталчилгааны ажилчид, олон нийтийн ажилтан, компанийн захирлууд, мэрэг төлөгчид, илбэчид, хуучин эд зүйлсийн худалдаачдын хувьд худал хэлэх нь харамсалтай нь амьдралын хэв маяг болжээ. Эдгээр хүмүүс бусдын санаанд таалагдах зүйлийг ярихдаа мэргэжлийн байдаг. Тэд энэ чадвараа үнэхээр сайн хөгжүүлсэн байдаг учраас хүмүүс энэ яриаг нь сонсохын тулд тэмүүлэн, дэмжиж, ойртдог байна. Бүх төрлийн худалчууд дотроос 3-р бүлгийнхний худлыг ялгаж мэдэх хамгийн хэцүү байдаг.

Дөрөвдүгээр бүлэгт хэдийгээр шаардлагагүй боловч өөртөө ашигтай бол их бага хэмжээгээр хэлэх худал яриа багтдаг. Худал нь дараа баригддаг эдгээр хүмүүсийг бид “худалч” гэж дургүйцнэ. Харин бусад хүмүүсийг худалч гэж хэлдэггүй.

Худал ярихад ямар шинж илэрдэг вэ?
Худал ярьж байгаа хүний янз бүрийн шинж тэмдгийг судалж үзэхэд дараах зүйлс илэрчээ.

1. Худлаа ярьж байгаа хүний гарын хөдөлгөөн багасдаг. Энгийн үед хүн ярьж байгаа зүйлдээ хүч нэмэхийн тулд гараа оролцуулдаг байна. Ер нь хүн гарын энэ хөдөлгөөнөө бараг анзаардаггүй, зангадаг гэдгээ мэддэг ч ямар хөдөлгөөн хийдгээ мэддэггүй. Энэ нь хүнд эргэлзээ төрүүлж гарын хөдөлгөөнөө багасгадаг. Дотоод сэтгэл нь зөрчилтэй байгаа учраас гарынхаа хөдөлгөөнөөр өөрийгөө илрүүлэхээс болгоомжлон гараа халаасандаа хийж эсвэл нэг гараараа нөгөө гараа барьдаг. Хүн өөртэйгөө тэмцэлдэн сандарч байгаа хэцүү үед энэ нь эхийнхээ гараас барьж байгаа мэт сэтгэл төрүүлж тайвширдаг байна.

2. Худлаа ярьж байгаа хүн ярих үедээ гараа нүүрэндээ аваачих хөдөлгөөн нь нэмэгддэг. Ер нь хүн юм ярихдаа гараа нүүрэндээ их хүргэдэг. Гэвч худлаа ярих үед энэ хөдөлгөөн нь илүү ихээр нэмэгддэг. Энэ үедээ эрүүгээ тулах, уруулаа хазлах, амаа таглах, хамар чихээ имрэх, хацраа үрэх, нүдээ нухах зэрэг хөдөлгөөнүүд нь улам ихсэж ялангуяа хамартаа хүрэх, амаа таглах хөдөлгөөн нь бүр хамгийн ихээр нэмэгдэнэ. Хүн худал ярих үедээ яагаад амаа тагладаг вэ? Үүнийг таах нь тийм ч хэцүү биш бөгөөд хүн амаа татах, хийсэн зүйлээ нуун далдлах гэж хүсдэг байна. Амаа дарах хөдөлгөөн нь олон янз байдаг бөгөөд хуруугаараа цохилох, долоовор хуруугаа дээд уруулдаа хүргэх эсвэл амныхаа орчим байлгадаг гэнэ. Хүүхдүүд худлаа ярихдаа амаа гараараа тагладаг. Харин насанд хүрэгчдийн хувьд гараа амандаа ойртуулах нь үргэлж худлаа ярьж байна гэсэн үг биш юм. Хүн ярьж байгаа зүйлдээ эргэлзэн, алдаа гаргахаас айж байгаа бол цаг хожихын тулд гараа ам орчимдоо байлгадаг. Мөн гар нь нүүрэндээ ойр байдгаас хамарт бас нэлээд хүрдэг юм байна. Учир нь аманд хүрэх гэж дээшилсэн гар хамарт бас хүрч эхэлдэг байна. Худал хэлсэн эсвэл ярьж байгаа зүйлээ сайн мэддэггүй бол хүний гар хамар руугаа явдаг нь хүний биеийн физиологоос болдог. Учир нь худал ярьж байгаа хүн дотроо сандардаг тул цусны даралт ихсэн, зүрхний цохилт түргэсэн, хөлс асгарах зэрэг өөрчлөлтүүд гарч, хамар загатнах мэт мэдрэмж төрдөг. Бидний сайн мэддэг Пиноккиогийн хамар худлаа ярихаар уртасдаг нь огт оргүй үлгэрийн зүйл биш юм. Зохиогч дээрх зүйлийг сайн мэддэг байсан тул хүүхдийн зохиолдоо хэтрүүлэн хэрэглэсэн ажээ.

3. Худлаа ярьж байгаа хүн тавгүйтэн, тайван бус байдаг тул сууж байгаа үедээ хойш урагш, баруун зүүн тийш хөдлөн, байраа өөрчлөх шалтгаан болдог. Энэ нь “Өөр газар байсан бол сайхнаа” гэсэн бодлыг нь илтгэн харуулдаг. Зурагтын шууд нэвтрүүлэг, ярилцлага зэргээр хааяа илт мэдэгддэг. Ялангуяа мэтгэлцээний нэвтрүүлгийн үеэр оролцогчийг хүнд байдалд оруулсан асуулт тавихад тавгүйтэн сандал дээрээ хөдөлж, займчин байдаг.

4. Хүн худал ярьж байхдаа дохиж зангах нь багасдаг ч гараа илүү их савдаг. Магадгүй гараа савж байгаа мэт хөдөлгөөн хийх нь тухайн ярьж байгаа зүйл нь надад хамаагүй гэсэн санааг илтгэдэг байж ч болох юм.

5. Худал ярьж байгаа хүний нүүр бараг хувирдаггүй. Иймд сайн судлаагүй үед нүүрний хувирлаар худал ярьж байгаа эсэхийг мэдэх нь төвөгтэй. Худалч хүнийг барьж өгдөг гол зүйл нь харц. Тэд ярилцагч хүнээсээ байн байн харцаа буруулж байдаг юм.

Ийм хөдөлгөөн хийж байгаа хүн бүр худалч гэж үү?
Мэдээж үгүй. Эдгээр судалгааны үр дүн нь үнэн зөв гэсэн үг биш бөгөөд тэр хөдөлгөөнүүдийг жирийн үеэс хэдэн удаа илүү давтаж байгаа, мөн хэдэн удаа ажигласан, ялангуяа тэр хүний тухайн үеийн байдал зэргийг илүү их анхаарч хийсэн юм. Дээр өгүүлсэн шинж чанарууд нь хүн худлаа ярьж байна гэдгийг биш харин худлаа ярьж байж болзошгүй гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг батлахын тулд судалгаа хийсэн шинжээчид эдгээр шинж нь худал ярьж байгаа эсвэл итгэлгүй байгааг зөвхөн харуулж байгаа биш гэжээ. Жишээ нь таныг ямар нэг зүйлд буруутган гүтгэсэн үед түгдрэх, гараа дахин дахин нүүр рүүгээ явуулах, сууж байгаа газраа тавгүйтэн займчих зэрэг хөдөлгөөн хийдэг. Энэ тохиолдолд бид буруутгаж байгаа болон эсэргүүцэж байгааг нь ч гэсэн хүлээн авах хэрэг үү? Ажилд орохоор ярилцлага өгч байгаа хүнд асуулт нь дарамттай санагдвал гараа нүүр рүүгээ явуулах эсвэл үл тэвчсэн хөдөлгөөн үзүүлдэг. Энэ бүхэн тухайн хүн өгч байгаа мэдээллийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй эсвэл алдаа гаргахаас айснаас болж үүсдэг. Үүнээс гадна энэ шинжүүд худал ярьж байгаагийн тод илэрхийлэл биш харин бидний оюун санааны доторх бодол, сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэж байгаа хэрэг юм. Энэ нь худал ярьж байгаа мэт эргэлзээ төрүүлж, тавгүйтүүлж ч болно.

Ялахын төлөө амьдар

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa

Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийн авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог.
-Би найзынхаа хамт хөдөө аялалаар явж байхад  уулын авиралтын тоноглолоор  тоноглогдсон хоёр авирагч 1250м өндөр ууланд  авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.
-Миний найз Бат тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 500м өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Батын санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох өндөр уул байлаа.
 -Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа.

Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болохыг мэдэрсэн юм. Алхах бүр би найз Батааг дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Батыг дагаж уулын шовх оройд хүртэл гарсан юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух үедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Монгол орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ унах вий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа.

-Өөртөө итгэлтэй хүмүүс амжилтын зүг тэмцэхдээ өдөр бүр л өөрийн хийж буй зүйлээ, зүтгэж буй ажлаа  унана, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ зүйл төлөвлөж эхэлдэг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг.

-Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та "Ялахын төлөө амьдардаг уу?", эсвэл "Алдахгүйн төлөө амьдардаг уу?" гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд, биелүүлэхийн тулд  бүтэшгүй хий зүйл хийх, мөрөөдөх  хэрэггүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Эх нутгийнхаа уулын оргил дээр, хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм.

Лизингийн үүсэл хөгжил

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa

Эрдэмтэд судлаачдын үзэж буйгаар лизинг нь эртний түүхтэй ажээ. Лизингийн арилжаа нь МЭӨ Шумер хэмээх улсад явагдаж байжээ. Түүхчид МЭӨ 350 онд Аристотелийн бичсэн номонд “Баялгийн утга учир өмчлөх эрхэд бус ашиглахад оршино” хэмээн бичсэнийг лизингийн санааг хөндсөн гэж үздэг байна. XI зуунд Венецид лизингийн ажиллагаатай төстэй хэлэлцээрийг байгуулдаг байв. Венецичүүд худалдаачид болон худалдааны хөлөг онгоцыг эзэмшигчдэд тэр үеийнхээр маш үнэтэй зангууг түрээслүүлж байжээ. Лизинг гэдэг нэр томьёог “Белл” гэдэг телефон утасны компанитай холбон үздэг. Тус компанийн удирдлага өөрсдийн утасны аппаратыг зарахгүйгээр түрээслүүлэх шийдвэрийг 1877 онд анх гаргажээ. Гэвч лизингийг үйл ажиллагааны үндсэн хүрээнд хэрэглэсэн үйл ажиллагаануудыг зөвхөн 1952 онд Америкийн “Юнайтед стейс лизинг корпорейшн” хэмээх Сан Францискод оршдог компани хэрэгжүүлжээ. Иймээс АНУ банкны төрлийн шинэ бизнесийн эх орон болж хувирсан юм. 1960-аад оны дундуур лизингийн үйл ажиллагаа энэ оронд 1 миллиард доллар хүрч байсан бол 1980 оны сүүлээр тэдгээр нь 110 миллиард доллар болж өссөн.Үйл ажиллагааны энэ өндөр өсөлт нь лизингийн үйл ажиллагааны хамтран зүтгэгчдийн хувьд илүү давуу талыг бий болгосон. Орчин үед зах зээлийн эдийн засагтай орнуудад лизингийн үйлдлүүд нь аж ахуйн салбарт үйлдвэрлэлийг техникээр хангахад түлхүү хэрэглэгддэг. АНУ-д лизинг нь эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн төрлийн нэг нь болж хувирсан. Тодорхой үйлчилгээ үзүүлэх шинэ нийгэмлэгүүд дараа дараагаар үүсэн бий болсон. Лизингийн гэрээний нөхцлүүд хувирч өөрчлөгдөхийн хэрээр хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хөрөнгийг олох янз бүрийн хувилбарыг ашиглах боломжтой болсон юм. Эдгээр нь хожим “Санхүү лизингийн нийгэмлэг” гэсэн нэр авсан ажээ. Эдгээр нь үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийг түрээсээр өгсөний үндсэн дээр үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож, мөн түүнчлэн гэрээ хэлцэл түүнтэй холбогдсон аз туршилтыг ялгаж салгах боломж олгодог.

Баруун Европт анхны санхүүгийн лизингийн нийгэмлэг нь 1950 оны сүүлч 1960 оны эхээр бий болсон. Гэвч лизингийн үйл ажиллагааны хөгжил нь иргэний, арилжааны ба татварын хууль зүйн үүднээс үүсэх тодорхой бус статусын байдалд хязгаарлагдаж байсан. Зөвхөн татварын хуульд лизингийн гэрээ хэлэлцээрийн эрх зүйн статусыг тусгасны дараа тэдгээрийн өсөлт өндөр хурдацтай болсон. Анхны Францын лизингийн компани “Локафранс” 1982 онд байгуулагдсан ба 4 жилийн дараа тэдгээр нь 30 гаруй болж өссөн. 1987 онд тус оронд жилийн 57 миллиард франкийн гэрээний орлоготой 56 лизингийн компани байсан ба эдгээр нь хөдлөх хөрөнгийн арилжаан дээр суурилан үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үүнд ихэвчлэн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүд байсан. Мөн үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж ба үйлдвэрлэлийн зориулалттай байр зэрэг үйл ажиллагаан дээр үндэслэсэн 94 лизингийн компаниуд байсан. Эдгээр компаниуд нь хоцрогдсон дүүргүүдийн эдийн засгийн хөгжилд их үүрэг гүйцэтгэсэн. Францын засгийн газар компаниудын үйл ажиллагааг бүс нутгийн бодлого хэмээн дэмждэг байна. Ингэхдээ лизингийн компаниудын үйл ажиллагааг татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх, болзошгүй алдагдлыг нөхөх зорилгоор тусгайлсан санг байгуулах замаар зохицуулалт хийдэг байна. Францын томоохон лизингийн компанийн тоонд “Локафранц”, “Слибай”, “Софимобай” гэх мэт компаниуд ордог байна.
Италид анхны лизингийн компани 1963 онд байгуулагдсан боловч түрээсийн өгөөж нь 1970-1980 оны үед өссөн. 1980 оны дундуур тус оронд хоёр мянга гаруй лизингийн компаниуд байсан ба тэдгээрийн ихэнх нь жижиг дунд компаниуд юм. 1960 оны эхээр лизингийн бизнес нь Ази тивд хөгжлөө олсон юм.

Орчин үед Дэлхийн лизингийн үйлчилгээний үндэс нь “Япон – Баруун Европ – АНУ” гэсэн нэг гурвалжинд төвлөрдөг. Баруун Европт лизинг олгогчид нь ихэвчлэн тусгайлсан лизингийн компаниуд байдаг ба эдгээрийн 75-80% нь банкаар хянагддаг буюу тэдгээрийн охин компани байдаг. Японы хувьд санхүүгийн үйлчилгээнээс “үйлчилгээний багц” хүртэлх лизингийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг. Үүнд худалдах ба арилжих комбинаци, лизинг ба зээл зэргийг оролцуулдаг. Австрид нийт аж үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын 33% нь лизингийн үндсэн дээр явагддаг. Ихэнх тооцоолон бодох техник, электроникийн тоног төхөөрөмжийг лизингийн үндсэн дээр олж авдаг. Өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмжийн хувьд 58%, иргэний агаарын тээврийн онгоц, суурь машинд 50% -ийг тус тус эзэпдэг байна. Лизингийг хурдан солигддог технологитой салбарууд ба тооцоолох техниктэй салбаруудад мөн хөнгөн тэрэгний угсралт, холбооны хэрэгслийн үйлдвэрлэл, электрон тоног төхөөрөмж гэх мэтийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг. Олон улсын Лизингийн үйлчилгээний зах зээл хамгийн динамик хэмээн тооцогддог. Экспертүүдийн үнэлгээний дагуу 1990 оны үед нийт хөрөнгө оруулалтын ерөнхий дүнгээр машин тоног төхөөрөмжийн лизингийн өссөн хэмжээ АНУ-д 25-30%, Англи, Франц, Швед, Испанид 13-17%, Итали, Голландид 12-14%, Австри, Дани, Норвегид 8-10%, Японд 8-10% байна. Японд 1980-1988 онуудад лизингийн үйл ажиллагааны нийт хэмжээ 6 дахин өссөн, харин жил бүрийн үйл ажиллагааны өсөлт 25-30% байжээ.

Гадаад үг цээжлэх тухай

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Гадаад ертөнцтэй харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед дор хаяж ямар нэг гадаад хэл мэдэхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй болжээ. Тэгвэл гадаад хэл богинохон хугацаанд яаж сайн сурах вэ? гэсэн асуудал хүн бүрийн, тэр тусмаа залуу хүн бүрийн санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Гадаад хэл сурахад олон үг цээжлэх явдал хамгийн хэцүү даваа болдог. Ихэнх гадаад хэл сурагчид маань үгнүүдээ системгүй цээжилдэг. Ингэж цээжлэхэд хэрэгтэй үгнүүдээ эргэж санахад хэцүү байдаг. Харин мнемоникийн тусламжтайгаар нэг дор олон гадаад үг, үсэг баттай цээжлэх боломжтой. Ямар ч хэлний үгнүүд бүгд цаанаа тодорхой нэг л утга илэрхийлдэг. Жишээлбэл, монголоор “алим” гэдэг жимсийг оросоор “яблоко”, англиар “apple”, солонгосоор “са гва” гэнэ. Харин энэ олон үгний цаана нэг л төрлийн жимс байна. Тийм болохоор бид утгыг нь мэдэж байгаа болохоор сурч байгаа хэл дээрээ дуудлагыг нь л цээжлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд тогтоох гэж байгаа зүйлээ тодорхой дүрслэх хэрэгтэй. Олон үг цээжлэх хэрэгтэй бол тус бүрийх нь утгыг дүрслээд бүгдийг нь хооронд нь өмнө үзсэн аль нэг аргаараа холбоно. Дараа нь дуудлагуудыг нь дүрс болгонтойгоо холбож өгнө. Эцэст нь давталтын үечлэлийн дагуу цээжнээсээ давтахад л хангалттай.
Гадаад үгнүүд цээжлэх өөр арга бол тэдгээрийг бодит орчинд нь цээжлэх явдал юм.
Бид эргэн тойрныхоо эд зүйлийн утгыг илэрхийлсэн үгнүүдийг хамгийн их хэрэглэдэг. Тэгэхээр цээжлэх үгнүүдийн утга нь бэлэн байна л гэсэн үг. Тэр нь таны амьдардаг хот, аймаг, сум, танай гэр, өрөөнүүд чинь, сурдаг сургууль, ажлын газар байж болно. Тэнд танд хэрэгтэй сандал, ширээ, ор, дэвсгэр гэх мэт бүх зүйл байх ёстой. Хүний тухай үгс цээжлэх гэж байгаа бол найзыгаа гэртээ авчраад (оюун санаандаа) түүний эрхтнүүдийг нэг бүрчлэн тогтоож болно. Мөн үйл үгс цээжлэх үедээ хүнтэй туршилт хийдэг лаборатори төсөөлөх хэрэгтэй. Тэгээд цээжлэх гэж байгаа үгсээ тодоор төсөөлөн гадаад дуудлагыг нь дээр нь байршуулна. Бодит үгсийг шууд, хийсвэр үгсийг бэлгэдлийн, дуудлагын төстэй байдал дээр тулгуурласан гэх мэт дурын аргаараа дүрс болгон хувиргаж цээжлэнэ.
Зурагт толь худалдан авч бүх зурагнуудыг нь нэг нэгэнгүй анхааралтай ажиглан дүрст нийлэмж үүсгэн цээжлээрэй. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн толь худалдан авч цээжилсэн ч болно. Энэ аргаар Ой тогтоолтын Дэлхийн 7 удаагийн аварга Доминик О’Брайен 1 цагийн дотор 320 герман үг цээжилж байсан юм. 1цагт 50 гадаад үг цээжлэх манай сургалтанд хамрагдсан нэг охин 17 минутанд 50 англи үг цээжилж дээд амжилт тогтоож байсан юм.
Гэхдээ цээжилсэн үгсээ идэвхтэй давталтын аргаар 8, 24 цаг, тэгээд 2 хоногийн дараа давтан батжуулахаа бүү мартаарай. Дараа нь 2 долоо хоногийн дараа давтана. Энэ үед мартагдсан үгсээ давтахад дахин мартагдахгүйгээр цээжлэгдэнэ. Эцэст нь хамгийн гол зүйл бол сурсан үгсээ ашиглах явдал юм. Танд хэрэгтэй бол та санана.

Таван хошуу малтай холбоотой нэр, хэллэг

2010 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
Мал: Таван хошуу малын ерөнхийлсэн нэр
Мал аж ахуй: мал маллахаар голлож бүхий үйлдвэрлэлийн шинжээр нь нэрлэсэн нэр.
Мал сүрэг: Хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ
Мал оторлох: Малыг алсхан бэлчээрийн газар хариулж маллах
Мал тэвээрэх: Эцэж доройтсон мал сэргэж эхлэх
Мал маллагаа: Мал адгуулах арга ажиллагаа
Малын тэжээл: Хадсан өвс, дарш буюу бордоо зэрэг
Малын ашиг шим: Малын ноос, арьс шир, сүү мах зэрэг ашигтай зүйлс
Мал эмнэлэгийн ухаан: Малын өвчин эмгэгийг сэргийлэх ба эмчлэн засах тухай онол судалгаа
Малын зах: Мал худалдаж арилжаалах газар
Мал тариалангийн ажил: Мал ба тариалан хосолсон ажил
Мал малын захтай: Таван хошуу малын аль алинаас ч бий
Таваглах: Хурга хөрвөжиж сүүл нь таваглах
Бод бог мал: Таван хошуу малынхаа биенийх нь том, жижгийг үндэслэн адуу, үхэр, тэмээг бод мал, хонь, ямааг бог мал гэдэг. Бас бүдүүн, бага мал ч гэдэг.
Урт ахар хөлийн мал: Таван хошуу малын гэрээс хол ойр байх буюу бэлчээрлэдэгээр нь бод малыг урт хөлийн, бог малыг богино хөлийн мал гэдэг.
Гарын мал: Гэрт ойр байж гарын үзүүрээр эдэлж ашигладаг үхэр, хонь, ямааг гарын мал, алс бэлчиж гэрээс зайдуу, цөөн эдлэгддэг адуу, тэмээг гарын бус гэнэ.

Салаа, ац, битүү туурайт мал:
Адууг битүү туурайт, бусад малыг салаа буюу ац туурайт гэнэ.
Халуун хүйтэн хошуут мал: Найр наадам хурим, хүнд бэлгийн манлайд морь, дайллага, цайллагын дээд шүүс болгож хонины махаар зочилж хүмүүсийн харьцааг нягтруулж ойртуулдаг учраас морь, хонийг “халуун хошуут”, тэмээ, үхэр, ямааг “хүйтэн хошуут” мал гэдэг.
Төл: Малын үр төл: унага, тугал, ботго, хурга, ишиг зэргийн ерөнхийлсэн нэр. “шөлөөр цадаж, төлөөр баяждаг”
Төл тосох: Төллөх малыг шөнө манаж, өдөр дагаж байж төлийг нь мэнд хүлээж авахыг
Төл цагаалах: (засах, хөнгөлөх) эр төлийн төмсийг авах
Хөг: Хуц, ухна гүйхийг (эм хонь, ямаа хөөхийг) хориглож хүйн өмнүүр дүүжлэн уях халхавч. Энэ нь яваандаа хонь, ямааны төллөх хугацааг заах нэр болжээ. Хөгөөс өмнө төллөлөө гэж ярьдаг.
Хэнз төл: Мал төллөх хугацаанаас хожуу оройтож намар гарсан төл.
Хэнз өрөм: Намар сэрүүн цагт хураасан өрөм.
Хөгий төл: Өвөл гарсан төл.
Хавчиг төл: Он жилийн завсарт (өвлийн эцэст) гарсан төл.

Давжаа:
Бие нь бага, өсөлт муутай бага насны мал.
Тэлээ: Хоёр эхийг хөхдөг төл
Ихэр: Нэг удаад хоёроор төрсөн төл
Ууган төл: Хамгийн түрүүнд гарсан төл
Өнчин: Эхгүй хоцорсон төл
Гувшаа: Олон эхийг хулгайлан хөхөж сурсан төл
Тэжээвэр: Эх буюу сүргээс нь салган угждаг буюу тэжээдэг сул дорой төл буюу том мал
Хайдаг: Төлгүй боловч сүүтэй саалгадаг
Хусран: Сувайрсан боловч ноднин жилийн төлөө хөхүүлж байгаа эх буюу төл мал. Хусран гүү, даага г.м.
Голонхой: Төлдөө хайргүй, орхиод явдаг эх мал
Хөхүүл: Үр зулзагаа хөхүүлдэг амьтан. Сүү нь ширгээгүй эх мал
Сувай: Хээл аваагүй жил өнжсөн эх мал
Хар сувай: Ерөөс хээл авдаггүй эх мал
Хижээл: Нас нь ахиж шүд нь сийж яваа мал
Эмнэг: Уналга, эдэлгээнд хэрэглээгүй догшин, танхил мал. Үүнийг голдуу бод малд хэрэглэнэ.
Зэрлэг: Хүний бараа үзээгүй хээрийн догшин амьтан мэт болсон мал
Ороо: Баригддаггүй зугатамтгай морь
Алдуул: Уул сүргээсээ алдагдаж ирээд нутагшсан (ижилссэн) эзэнгүй мал
Онгон: Уул ус, савдаг буюу богд ламд даатган амлаж сэтэрлэж онголж дархалан мал
Сэтэр: Малаа онголж дархлахдаа хүзүү буюу дал дээр нь зүүсэн таван өнгийн хив зангиа
Жожиг: Гөжүүд зөрүүд, сүргээсээ тасархай явдаг мал
Эрх: Хүнд ойртож тоглож нааддаг мал 

Тэмээний холбогдолтой:

Тэмээ: Монгол тэмээ хоёр бөхтэй, бие нь өндөр, хүзүү нь гонхигор, хивэгч бод мал
Тэмээ буйлах: Ботго буюу ижлээ мөрөөдөж өндөр урт дуугаар уянгатай дуугарах
Тэмээ орилох: Нохой шиг хав хав гэж дуугаран сэвсээ цацах
Тэмээ буйллах: Тэмээний хамрын баганыг нүхэлж хөндлөн мод зүүх
Тэмээ өтлөх: Шарх сорвиноос болж цацсан хэсгийн өтийг арилган цэвэрлэж эм түрхэх
Тэмээ ноослох: Тэмээний үс ноосыг ноорч хөглөрч ирэхэд хайчлах буюу зулгааж авах
Тэмээ хужирлах: Хужиртай газар буюу давстай нууранд тэмээгээ аваачиж долоолгож уулгах буюу эсвэл хужир давс олж ирж өгөх (бусад малд бас адилхан)
Тэмээ тавагчлах: Эмнэг тэмээг сургахын тулд буруу талын урд бэрэвхийд дээс уяж нуруун дээгүүр нь давуулан зөв талаас нь татаж сөгтгөх
Тэмээ тохошлох: Тэмээг унахын тулд бэлтгэсэн тохош (эмээл) тохох
Тэмээ хүрээлэх: 7-8 сарын хэрд тэмээ ганц хоёроороо тарж явахаа больж сүргээрээ бөөгнөрөн явах
Тэмээн гөрөөс (хавтгай): Хоёр бөхтэй зэрлэг тэмээ. Ховордож байгаа амьтан
Манин тэмээ: Саармаг тэмээ
Саравган тором: Нялх биш боловч томорч ойдоо хүрээгүй ботго
Тайлаг: Дөрвөөс таван насны хоорондох засаагүй тэмээ
Битүү шүдтэй тайлаг: Шүд нь гараагүй тайлаг
Бууран тайлаг: Буур тавихаар бэлтгэж буй тайлаг
Ат: Таван наснаас дээшхи эр тэмээ
Ингэ: Таван наснаас дээшхи эм хүйсийн тэмээ
Хаямал ингэ: Хээл хаясан ингэ
Хаймал ингэ: Ботголох ойртсон ингэ
Буур: Таван наснаас дээшхи төмсийг нь засаагүй эр тэмээ
Буур зэлбэлэх: Ороо орох шинж нь илэрч эхлэх
Буур томоолох: Ороо орсон буурыг хазахаас сэргийлэн аманд нь чанга ногт тааруулах
Буураар сорих: Ингэний хээл авсан эсэхийг буур дагуулж турших
Дараастай буур: Хүн амьтныг хазаж таварцаглахаас болгоомжлон толгойг бурантагаар нь өвдөгт нь ойртуулж уях
Тугтай буур: Ороо нь орсон буурнаас болгоомжлох зорилгоор бөхөнд нь тарцаг уях

Адууны холбогдолтой:

Адуу салхидах:
Зун намарт адуу халуун буюу ялаа шумуулаас зугатаж салхи сөрөн гүйх
Адуу уруудах: Салхи шуурга буюу сэрүүн бороонд адуу тогтож чадахгүй, салхи шуурга бороо даган явах
Адуу манах: Адууг чоно нохой буюу шороо шуурганаас хамгаалж хариулж манах
Алтан унага: Хүслэнгийн жигүүрт хүлэг. Бие эрдэнийн унага гэдэг. Адуу бум хүрэхэд нэг алтан унага гардаг гэсэн домог байдаг.
Унага хөндөлсөх: Гүүний хэвлий дэх унага бэхжих
Унаган зууш: Унага төрөхдөө аман дотроо шимт байсан элэг бөөрний зүсэм шиг хэсэг юмтай гардаг. Сааль нэрэгчид түүнийг айрагтаа хийдэг.
Унаган дэл: Язгуурын, угийн гэсэн утгатай. Унаган цагааса засаагүй дэл. Унаган дэлтэй азарга барстай ч тулалдана гэсэн үлгэр домог байдаг.
Унаган морь: Өөрийн адууны гүүнээс гарсан морь.
Унаган жороо: Унага ахуй цагаасаа (төрөлхийн) жороо
Сарваа унага: Эхийнхээ сүүгээр торнин тэвээрч бие нь чангарч үсээ анх сольсон тэр цагаас дараа жилийн ойдоо хүрээгүй үеийн бүдүүрсэн унага.
Даага: Хоёр настай адуу
Ногооны даага: Хойтон хаврынх нь ногоонд цадсан сарваа
Исгэл даага: Хусран даага, жил өнжсөн (иссэн) сүү хөхсөн даага гэсэн утгатай.
Дааган дэл: 1.Хоёр настай адууны дэл. 2.Газрын нэр
Дааган дэллэгээ: Даага тамгалах ч гэдэг. Зуны урин дулаан цагт адуу ногоонд цадаж даахиа гээж цайрсан үед адууны эзэн өдөр товлон болзож ойр хавийн айлуудыг даага дэллэх найранд урьж дэлийг хяргахаас гадна даагаа тамгална.
Шүд шинжих: Таван хошуу малын нас шүдийг үзэхдээ түүний үүдэн шүднийх нь халбагын тоогоор үздэг бөгөөд адууныхыг бол шүднийх нь хээ угалзаар үзэж мэддэг. Бас зарим хүн адууны нүдэнд туссан хүний дүрсийн бүтэн ба хагасын хэмжээгээр шинжин морины насыг эндэлгүй мэддэг.
Жич: гүзээтэй, хэвлэгтэй малын, тухайлбал: үхэр, тэмээ, хонь, ямааны дээд эрүүнд үүдэн шүд байдаггүй. Зөвхөн адуу л дээд эрүүндээ үүдэн шүдтэй.
Шүдлэн: Гуван настай бод, хоёр настай бог малыг хүйс ялгалгүй нэрлэх нэр. Хоёр халбага (шүд)-тай. Таван хошуу мал шүдлэн насандаа сүүн шүдээ гээж ясан шүд ургадаг.

Үрээ:
Гурваас дөрвөн настай эр адуу. Гурван насанд нь “шүдлэн үрээ” дөрвөн насанд нь “ хязаалан үрээ гэнэ.
Үрээ хайрах: Эр адуу ихэнхдээ шүдлэн болсноор төмс нь бууж ирдэг тул хязааланд нь огтолж засааны ормыг улайсгасан хайруулаар хайрч цусыг нь тогтоож тавлахыг хэлнэ.
Байдас: Гурваас дөрвөн настай эм адуу.
Хасагдсан (ялгагдсан) байдас: Уул сүргээсээ (төрүүлсэн эцэг азаргандаа) хөөгдөн салсан гурав буюу дөрвөн насны эм адуу.
Цахилсан байдас: Ороо нь орж уул сүргээсээ салж азарга эрж гүйсэн байдас.
Гуна: Гурван настай эр бод мал
Гунж: Гурван настай эм бод мал
Хязаалан: Дөрвөн настай бод мал. Халбага шүдтэй, хязаалан насанд малын шүд захлах (захын шүд ургах) учраас хязгаар гэсэн утгыг агуулжээ.
Хөнгөлсөн морь (зассан, цагаалсан, огтолсон) морь: Төмсийг нь авч агталсан морь.
Соёолон: Таван настай бод малыг хүйс ялгахгүйгээр соёолон гэнэ. Энэ насанд хүрснээс хойш адууны араанаас хойш хуруу хэр зайнд соёо шүд ургадгаас соёолон гэжээ.
Соёо сонгох: Зургаагаас дээш насны адуу, тэмээнд энэ нэр томьёог хэрэглэнэ. Энэ үед соёо нь гүйцэд ургаж ясны өсөлтийн төгсгөл болно. Соёо нь ургаж гүйцсэн бол нас гүйцсэн мал гэнэ.
Хөх соёо: Соёо сонгохыг хэлнэ. Соёо гүйцэд ургаснаар шүдний өнгө нь хөхөвтөр болдог.
Хавчиг соёолон: Зургаан насны эр адуу. Уг нь адуу зургаан нас хүрвэл соёо нь гүйцэд ургаж ясан шүд нь гүйцэж чадал шандас нь бүрддэг гэж малчид ярьдаг. Гэтэл зургаан нас хүрсэн ч соёо нь гүйцэд ургаагүй байдаг учраас хавчиг соёолон гэж нэрлэжээ.
Морь: Дөрвөн наснаас дээших агталсан адуу
Морь сойх: Уралдааны морийг хагсааж биеийг нь хөнгөрүүлөх
Морь хөлрөх: Морь хөлслөх, морьдыг давхиулж хөлсийг нь гарган авах
Морь тарлах: Морийг тар чадлаар нь үсэргэх
Морь үргэх, бухах: Юмнаас цочин зайлсхийх, тангарч булгих
Морь уургалах, цаламдах: Уургаар морь барих, цалмаар морь барих
Морь янцгаах: Адуу ижил сүргэ эрж, дуудах зэрэгт хангинатал уртхан дуугарах
Морь чөдөрлөх: Морины гурван хөлийг чөдрөөр бэхлэх
Морь өрөөлдөх: Морины нэг талын урд хойд хөлийг бэхэлж холбохыг зөв өрөөлдөх, эсрэг талын урд хойд хөлийг зөрүүлж бэхлэхийг буруу өрөөлдөх гэнэ.
Морь туших: Морины урд хоёр хөлийг шилбээр нь холбож тавих.
Агармаг: Маш сайн хүлэг.
Ажнай: Хувилгаан хүлэг.
Хүлэг: Морины хүндэтгэл нэр.
Гүү: Дөрвөн наснаас дээшхи эм адуу.
Эрмэг гүү: Унагалдаггүй, эрдүү чадалтай.
Соёотой гүү: Эрмэгдүү, гэвч хааяа унагалдаг.
Азарга: Дөрвөн наснаас дээшхи агтлаагүй эр адуу.
Азарга адуу: Нэг азарганы хураах гүү ба түүнтэй ижилдэн явах адуунууд голдуу 10-30 орчим тооны адуу байдаг.

Үхэртэй холбогдолтой:

Тугалмайт эвэртэй.
Салбаг (ац) туурайтай, урт сүүлтэй, таван хошуу малын нэг төрөл.
Үхэр мөөрөх: Үхэр ижлээ мөрөөдөн өндөр дуугаар дуугарах.
Үхэр оонох: Төл ба ижлээ богино дуугаар дуудах дуу.
Үхэр дөрлөх: Үхрийн хамрыг тулгуурлыг цоолон оосорлох
Үхэр хөллөх: Тэрэг буюу анжисанд оруулах
Үхэр шахах: Идшинд хэрэглэх үхрийг тусгайлан тэжээж бордох
Боголдорго: Бүүр нялх биш боловч ойндоо хүрээгүй тугал
Бяруу: Хоёр настай үхэр
Бухан бяруу: Бух тавьсан цагаалгагүй бяруу
Өвгөн бяруу: Шүдлэн шахсан бяруу
Нэмэлт гунж: Гунжиндаа буханд гарсан тугаллах насны дөнж
Дөнө: Дөрвөн насны эр үхэр
Дөнж: Дөрвөн насны эм үхэр 
Шар: Зургаан наснаас дээшхи эр үхэр
Хайнаг: Монгол үхэр, сарлаг хоёрын эрлийз
Наран хайнаг: Монгол үхрийн бух эцэгтэй
Саран хайнаг: Сарлаг үхрийн бухан эцэгтэй
Амбан шар: Нас гүйцсэн маш том эр үхэр
Үнээ: Зургаан наснаас дээшхи эм хүйсийн үхэр. Гэхдээ гуна, дөнжийг бага насны үнээ гэнэ. 

Хоньтой холбогдолтой: 

Хонь:
Гэрийн тэжээвэр бог мал. Сүүн тэжээлтэн, төрөлхийн номхон, сүү мах нь сайн бөгөөд амттай, үс ноос нь зөөлөн бөгөөд арвин.
Хонь хотлох: Хонио хотонд оруулах
Хонь хяргах: Хонины ноосыг хайчилж авах
Хонь холбох: Хоёр эгнээ хонийг толгойгоор нь зөрүүлэн салаавчилж урт дээсээр нэг гогцоочлон олон хонийг холбон саахад бэлтгэх.
Хонь хатиартах: Хонь малын хамар ам нь битүүрч бие нь доройтож туранхайтах өвчин тусах.
Хонь үдлэх: Халууны цагт хонио өглөөний сэрүүнд бэлчээн үдийн халуун болоход гаднаа авчирч хэвтүүлэх.
Хонь угаах: Хачиг хувалзнаас сэргийлж эмтэй усаар угаах
Хонь ахарлах: Намар хонины ноосыг хайчлах.
Хонь хийх: Төхөөрөх, гаргах, алах
Хурга имнэх, цагаалах: Чихийг зүсэж таних тэмдэг тавих, хөнгөлөх (засах)
Хөрөв: Сүүндээ цадаж тэвээрэн сүүл нь таваглаж дараа жилийн ханшийн ногоо идээшилж эхлэх хугацааны бүдүүрсэн хурга
Төлөг: Хоёр настай хонь. Хоёр халбаган шүдтэй.
Зусаг: Гурван настай эм хонь, ямаа
Ирэг: Нас гүйцсэн эр хонь
Хуц ялгах: Зуны цагт хуцыг төллөх хонин сүргээс салган тусгаарлаж хариулах
Эм хонь: Зусгаас дээшхи насны хонь 

Ямааны холбогдолтой:

Ямаа:
Сагсайсан урт үстэй, сүүл нь бага. Хонийг бодвол ямбархаг.Түргэн хөдөлгөөнтэй, бээрэг бог мал, сүү үс ноолуур сайтай.
Ямаа сорлох: Ямаа ногоолуулж үс ноос нь хөөрсөн үед ноолуурыг нь самнахын тулд эхлээд сорыг (хялгасыг) хяргана.
Ямаа самнах: Сорлосон ямаагаа хүлж самаар ноолуурыг нь авах
Ямаа тагших: Хад асга дамжин үсэрч дүүлэх
Ямаа мөргөлдөх: Хоёр ямаа харилцан толгойгоороо нүдэлцэх. Өвлийн цагт өглөөгүүр ямаа мөргөлдвөл дулаарахын шинжэ гэж өвгөчүүл ярьдаг.
Ямаа хөөрөх: Ямаа ногоолуулж тэвээрч ирэхэд ноолуур нь биеэс нь хөндийрч хөвсийж ирэх
Ямаа тургих: Ямаа юмнас үргэхдээ хамраараа хүний найтаахтай төстэй дуугарах
Ишиг угжих: Үхрийн эвэрт буюу шилэнд сүү буюу будааны сүүмс хийж хөхүүлэн тэжээх
Ишиг загнах: Эх нь цатгаагүй төлийг өөр эхэд хөхүүлэх
Алдаш: Хөгөөс бүр өмнө гарсан ишиг
Борлон: Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж шүдлэн болох гэж байгаа ишиг
Сэрх: Нас гүйцсэн эр ямаа
Эм ямаа: Зусгаас дээшхи насны ямаа
Зулавдаг: Нимгэн тачир үстэй.