Kimochi
Их Монгол улсын хил
Х.Шагдар / шинжлэх ухааны доктор, профессор /

 Дэлгэрэнгүй»

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот

2010 оны 06-р сарын 25 Нийтэлсэн Dagiimaa

-I love history

Why

-because it`s full of numbers 

 Дэлгэрэнгүй»

Монгол

2010 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Dagiimaa
Би жоохныг л мэднэ. Дэлгэрэнгүй»
 Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө хүчирхийллээс сэргийлж чадна Дэлгэрэнгүй»

Боржигин бол язгуурын монголчуудын сурвалжтаны тєрєн гарсан том овог. “Монголын нууц товчоо”-нд, “Бодончар боржигин овогтон болов” гэжээ. Бодончар бол Х зууны язгуурын монголчуудын тэргүүлэгч Добу мэргэн нас нєгчсєний дараа түүний бэлбэсэн хатан Алунгоогоос тєрсєн бутач гурван хүүгийн отгон нь билээ. Добу мэргэний дараа Алунгоо хатнаас тєрсєн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Малиг баяудын нэгэн хүн мєн хэмээн сэжиглэгддэг.

Тийнхүү Бєртэ чоноос эхэлсэн язгуурын монголчуудын ноёдын удам нь Х зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тэгээд ч хожмын Монголын их хаадын удмыг Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын гарсан алтан ургийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд єгүүлдэг. Бодончар 970 онд тєрсєн гэж судлаачид бодож гаргажээ. Тэгвэл боржигин овог нь Х зууны сүүлчээр үүссэн ажээ.

Бодончарыг Єндєр євгєє гэж үздэг алтан ургаас тєрєн гарсан Чингис хаан XIII зууны эхэн үед єєрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан єгснєєр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан Монгол Улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг євлєсєн юм. Чингис, түүний дүү нарын угсааны боржигин ноёд XIII-XIV зууны үед Монголын эзэнт гүрний, ХIV зууны хоёрдугаар хагасаас XVII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, єндєр нэр нєлєєтэй байв. Манж Чин гүрний эрхшээлийн үеийн Монголын орон нутгийн эрх баригсдын дийлэнх нь боржигин тайж нар юм. XVIII-XX зууны эхэн үеийн Халхын 83, Өвөр Монголын 58, Хєхнуурын 21, Ил, Ховдын хязгаарын таван хошууны засаг ноёд нь бүгд Чингис хаан, түүний дүү нарын удмын ноёд байв. Энэ нь тэр үеийн монголчууд бєєн суусан дээрх газруудын 70 хувийн эрх мэдлийг боржигиныхон барьж байв гэсэн үг. Yүнээс гадна Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол Улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Тєв аймгийн Баянжаргалан сум, Говьсүмбэр аймагт)-нд боржигин нар бєєндүү сууж байсан билээ.

Язгуурын монголчуудын хамгийн том овог боржигин нь єєрийн онгон шvтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэд онгоноо эрт мартсан бололтой. Тиймээс єдгєє боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зєрєєтэй байна. Зарим судлаач боржигины онгон нь цагаан шонхор байсан гэж байна. Эл үзлийг баримтлагчид “Монголын нууц товчоо”-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог. Тэнд єгүүлсэн нь, Есүхэй баатар Тэмүжинг есєн настай байхад Єгэлүн эхийн тєрхєм Олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад замдаа Хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд,
Дэй сэцэн: -Есvхэй худ аль хүрч явна хэмээсэнд
Есүхэй –Миний хєвгүүний нагац олхунуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд,
Дэй сэцэн: -Энэ чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хєвгүүн байна. Би энэ шєнє нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв. Есvхэй худ чи хєвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу” гэж хэлдэг.

Лу “Алтан товч”-д үүнийг Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу хэмээсэн. “Монголын нууц товчоо”-ны сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна. Сүлдэр хэмээх үг “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тохиолдоно. Yүнд, Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан, түүний ємнє єчихдєє, -Язгуур єєр тєрєлхєт билээ, би. Илүү тєрєлхєт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав гэжээ. Мєн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн хэлсэн нь: -Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч єгсү гэжээ.

“Монголын нууц товчоо”-нд сүлдэр хэмээх үг орчин цагийн монгол хэлний сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан гэсэн үгтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс мэдэгдэж байна.Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн бололтой. Монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэх нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шvтээн байх албагүй, зєвхєн ёр совингийн тєдий, битүү дохио болдог.

Дээрх Дэй сэцэний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч манай аман зохиолын тэр єгүүлэмжтэй тєстэй байна. Yүнтэй холбогдуулан, “Монголын нууц товчоо” нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын бүтээл гэдгийг мартаж боломгүй. Шонхор шувууг боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ тєрүүлэм єєр ноцтой баримтууд бас байна. Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон аж. Тэр үед Чингис хаан Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат (хээр морь), эрхэмлэн шvтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрлийн) мод, тамга нь сар-С хэмээн тогтоож єгснийг Казахын угийн бичигт єгүүлжээ.

Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол, их хаан єєрийн онгоноо харь Казахын овгийн бэлгэ тэмдэг болгон єгєх ёсгүй. Харин Конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно. Дээр єгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн мєн гэдэг нь тэдний угийн бичиг болон бусад сурвалжаас тодорхой байна. Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шvтээн байсан гэх үндэслэл муутай үзэл дэлгэрч, тєрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхрын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна.

Монгол Улсын Цагдаагийн ерєнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхрын дүрсийг хэрэглэсэн нь дээрхийн нэг жишээ мєн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мєн хэмээн тєрийн хэмжээнд хүлээн зєвшєєрсєнтэй адил зүйл болж байна. Ерєєс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байдаг. Онгоноо тахиж аргадаж байвал, түүний ивээлд багтан, тухайн овог аймаг єєдлєн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бєєгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг, бусдад түүнийгээ алдвал, тэдэнд дагаж орсонтой адил хэмээн үздэг байв.

Монголын их хаадын тєрєн гарсан боржигин овог нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодитой, тодорхой баримт байхгүй. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шүтээн шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын тєр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй зүйл юм.

Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан гэмээр байна. 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан улсын эрх баригчид Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардсан байна. Гэвч хүннүчүүд Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд, цагаан чоно, цагаан бугыг єгсєнгүй гэж эртний сударт єгүүлжээ. Энд Хан улс зүгээр нэг чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч єгєхийг шаардсан хэрэг биш, харин Хүннүгийн нүүдэлчдийн голлох овгуудын онгон нь чоно, буга байсан бєгєєд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа оруулан авснаар нүүдэлчдийг үзэл санаа, ёс суртахууны талаар єєртєє дагаар оруулахыг оролдсон хэрэг.

Нүүдэлчид энэ шаардлагын цаад утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцсэн байна. Хүннү улсын тєр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж эрдэмтэн Г.Сүхбаатар нотолжээ. Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн vеэс уламжилсан байна. XII зууны vед язгуурын монголчуудын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь чоно шүтээнтний онгоны нэр нь яваандаа уг овгийн нэр болсон гэж судлаачид үздэг.

Мєн Дєрвєний Болод ахай нарын монгол түүхчид оролцон XIV зууны босгон дээр Иранд туурвисан “Сударын чуулган”-д тэмдэглэснээр, Чингис хааны дээдэст Гэндү (эр) чоно, Єлєгчин чоно гэх нэр хочтон байж. Бас эрт цагт Хангай ууланд нэгэн их ав хийхэд, Чингис хаан Бєртэ чино, Хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун гэж зарлиг болж байсан гэж Лу.Алтан товчид єгүүлжээ. Монголчуудын ноёлох овгийн онгон нь Бєртэ чоно, Хоа марал байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж судлаачид үүнийг тайлбарладаг.Боржигин овгийн нэр ч онгонтойгоо холбоотой үүссэн гэмээр байдаг. “Судрын чуулган”-д боржигин нь бор (цэнхэр) нүд гэсэн үг гэж тайлсан. Энэ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор /у/ гэсэн үгтэй гарлын холбоотойг дохиолж байна. Дундад үеийн монгол хэлний бор /у/ нь цайвар бор, бор саарал, саарал гэсэн утга илтгэдэг. Тvрэг хэлний бєри (бүри) гэдэг үг нь монгол хэлний бору-тай ойролцоо утгатайгаас гадна “боргоцой” гэсэн утгатай. Монгол хэлний бор, боргоцой хоёр нэг язгууртай үг. Түрэг хэлний бєри-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бєртє хэмээх монгол үг байдаг. Энэ үг бор толбот гэсэн утгатай. Бєртєндєх гэвэл бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлнэ. Эрт цагт євєг алтай хэлнээ чоныг бєри (бүри) гэж нэрлэж байжээ. Монголчууд хожим чонын бэлтрэгийг бєртэ гэж байсан нь түүний үлдэц юм. Эдүгээ цєєбєр гэж чонын нэр байдаг нь цєгэ (бага)-бєри (чоно) гэсэн алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүсчээ.

Дээр єгүүлснийг нэгтгэвэл, түрэг хэлний бєри (бүри), монгол хэлний бор /у/ нь євєг алтай хэлнээ нэг язгуур, гаралтай байгаад хэлний хєгжлийн цаашдын явцад утга нь салбарлан, авианы хувьсал үзжээ. Чингэхдээ, бєри (бүри) нь эртний хэлбэрээ илүү хадгалж, бору нь авианы бvтцийн хувьд нэлээд єєрчлєгдсєн байна. Бор, цайвар бор, саарал гэсэн утгатай эртний алтай хэлний бєри (бүри) нь бас чоныг зүсмээр нь тєлєєлүүлэн нэрлэдэг байж. Євєг алтай хэлний бєри монгол хэлэнд бор /у/ болсон цагт боржигин нэр үүссэн бєгєєд түүний эхний үеийн бор нь алтай хэлний бєри буюу монгол хэлний бор /у/ мєн байлтай. Харин боржигин нэрийн сүүлчийн жигин нь эртний алтай хэлний тегин гэсэн үгийн хожмын хувилбар юм. Тегин нь VI-VIII зуунд хаадын удам угсаа, ойр тєрлийнхний цол, хан хүүгийн єргємж нэр байж.Тийнхүү монгол хэлний бор/у/, євєг алтай хэлний тегин гэсэн оёр үг нийлж хэвшсэнээс боржигин овгийн нэр үүссэн. Энэ нэрийн уламжлалт зєв бичлэг нь боржигин болой.

Боржигин овгийн тамга нь хас байсан гэмээр баримт байна. Хуучин Хархорум хотын туйр дээр 1586 онд Абтай ханы байгуулсан Эрдэнэ зуу хийдийн тоосгодод хас тамга тавьсан байна. Мєн Халхын Цогт хунтайж, єєрийн эхийн хамт Туул голын баруун хєвєєнєє 1601-1617 онд байгуулсан Цагаан байшингийн тоосго ч бас хас тамгатай болох нь археологийн судалгаагаар илрэв. Абтай бол Чингис хааны 18 дугаар үеийн ач, Цогт бол 19 дүгээр үеийн ач, боржигин овгийн язгууртнууд юм. Мєн Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын адууны тамга нь хас байж. Пvрэвжав ноён бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны боржигин овогтон юм. Түүний хэрэглэж агсан хас тамганы загвар Хэнтий амгийн Орон нутаг судлах музейд одоо хадгалагдаж байна. Боржигин нь хүн ам олонтой том овог бєгєєд түүний зарим салбар нь хасаас єєр тамга хэрэглэж байсныг бид үгүйсгэхгүй. Харин Чингис хааны 16 дугаар үеийн ач Гэрсэнзээс угсаалсан Халхын боржигин овогт ноёд язгууртан нар хас тамга хэрэглэж байж. Монголын их хаадын тєрєн гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон шүтээн, тамга сэлтийг зєв тогтоох нь зєвхєн эрдэм шинжилгээний тєдийгүй тактикийн єргєн ач холбогдолтой юм. Бид бусдын онгон шvтээнийг аялдан дагалдалгүй, єєрсдийн түүх, уламжлалт соёлын зүйлээ танин мэдэж євлүүштэй байнам.

Их Монголын хаадын товч намтар

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

1. Чингис хаан 1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

2. Өгөөдэй хаан 1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

3. Гүег хаан 1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал тєгсчээ. 1246 оны улаан морин жил хаан ор суужээ. Хаан 42 насалсан бөгөөд Өгөөдэйн ахмад хүү юм.

4. Мөнх хаан 1208 оны шар луу жил төрж 1258 оны шаргачин хонин жил тэнгэрт халив. 1251 оны цагаагчин гахай жил хаан ор суусан ба 50 насалжээ. Тэрээр Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хүү нь юм.

5. Хубилай хаан 1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

6. Өлзийтөмөр хаан 1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1307 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1294 оны хөх морин жил хаан ор суужээ. Тэрээр 42 насалсан ба Хубилайн ахмад хүү Чингэмийн гутгаар хүү юм.

7. Хайсан хүлэг хаан 1281 оны могой жил төрж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсчээ. 1308 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 30 насалсан ба Чингэмийн 2-р хүү Дарамбалын хүү юм.

8. Аюурбарбад буянт хаан 1285 оны хөхөгчин тахиа жил төрж 1320 оны цагаан бичин жил таалал төгсчээ. 1312 оны цагаагчин гахай жил хаан ор суусан. Хаан 35 насалжээ. Тэрээр дарамбалын гутгаар хүү юм.

9. Шадбал гэгээн хаан 1303 оны хөхөгчин туулай жил төрж 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ. 1321 оны цагаан бичин жил хаан ор суусан байна. Хаан 21 насалжээ. Тэрээр Буянтын хүү юм.

10. Есөнтөмөр хаан 1276 оны харагчин могой жил төрж 1328 оны шар луу жил таалал төгсчээ. 1324 оны харагчин гахай жил хаан ор суусан ба хаан 52 насалсан . Чингэмийн хүү Гамалын 2-р хүү байжээ.

11. Ашидхэв хаан 1320 оны цагаан бичин жил төржээ. Энэ хааны хувь заяа эцэстээ хэрхэсэн нь тодорхойгvй. 1328 оны шар луу жилийн сvvл сард хаан ор сууж дөнгөж нэг сар болоод огцорсон мэдээ байна. Тэрээр Есөнтөмөрийн ахмад хүү юм.

12. Хүслэн хаан 1300 оны цагаан хулгана жил төрж 1329 оны шаргачин могой жил таалал төгсчээ. 1329 онд хаан ор сууж 29 насандаа нас нөгчсөн аж. Тэрээр Хайсаны ахмад хүү юм.

13. Төв (төгс) төмөр хаан 1304 оны хөх луу жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. 1329 оны шаргачин могой жил хаан ор суусан ба 28 насалсан байна. Тэрээр Хайсаны 2-р хүү юм.

14.Ринчинбал хаан 1325 оны улаан бар жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. Тэрээр Хүслэн хааны хүү бөгөөд ердөө 2 сар хаан ор сууж 7 насандаа нас нөгчсөн дэндүү эмгэнэлтэй.

15.Тогоонтөмөр хаан 1320 оны цагаан бичин жил төрж 1370 оны цагаан нохой жил таалал төгссөн. 1333 оны харагчин тахиа жил хаан ор суужээ. Хаан 50 насалжээ. Тэрээр Ринчинбалын ах юм.

16.Аюуширдэр билэгт хаан 1338 оны шар барс жил төрж 1378 оны шар морин жил таалал төгсчээ. 1370 оны цагаан нохой жил хаан ор суусан. Хаан 40 насалжээ. Тэрээр Тогоонтөмөр хааны ахмад хүү юм.

17.Төгстөмөр хаан 1342 оны хар морин жил төрж 1388 оны шар луу жил таалал төгсчээ. 1378 оны шар морин жил хаан ор суусан хаан 46 насалжээ. Тэрээр Аюурширдэр хааны дүү юм.

18.Энхзоригт хаан 1359 оны шаргачин гахай жил төрж 1392 оны хар бичин жил таалал төгсчээ. 1389 оны шаргачин могой жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Төгстөмөр хааны ахмад хүү юм.

19.Элбэг нигүүлсэгч хаан 1361 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Энхзоригт хааны хүү юм.

20. Гүнтөмөр хаан 1377 оны улаагчин могой жил төрж 1402 оны хар морин жил таалал төгсчээ. 1400 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 25 насалжээ. Тэрээр элбэг нигүүлсэгч хааны ахмад хүү юм.

21.Үгчхашхаа хаан Энэ хүний намтар тодорхойгvй. Тэрээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагдсан байх юм.

22. Өлзийтөмөр хаан 1378 оны шар морин жил төрж 1411 онд таалал төгсчээ. 1408 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Гүнтөмөр хааны дүү юм.

23. Дэлбэг хаан 1395 оны хөхөгчин гахай жил төрж 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.

24. Адай хаан 1400 оны цагаан луу жил төрж 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархуцаг гэгчийн хүү байжээ.

25. Тайсун хаан Түүнийг мөн Тогтохбух гэдэг. 1422 оны хар барс жил төрж 1452 оны хар бичин жил таалал төгсчээ 1439 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээр Адай хааны хүү юм.

26. Агваржин жонон хаан 1423 оны хар бичин жил төржээ. Өөрөөр хэлбэл 1452 онд хаан ор суусан ч тэр ондоо алагдсан байна. Хаан 29 насалжээ. Тэрээр Тайсун хааны дүү юм.

27. Эсэнтайш хаан 1407 оны улаагчин гахай жил төрж 1455 оны хөхөгчин гахай жил таалал төгсчээ. 1452 оны хар бичин жил хаан ор суусан ба 48 насалжээ. Тэрээр Тайсун хааны ерөнхий сайд асан Ойродын Тогоонтайшийн хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрод Монголыг нэгтгэн 1452 онд бүх монголын хаан болсон юм.

28. Маркус Үхэгт хаан 1446 оны улаан барс жил төрж 1456 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1455 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 10 хан насыг насалжээ. Тэрээр Тайсун хааны 2-р хүү юм.

29. Молон хаан 1437 оны улаагчин могой жил төрж 1462 оны хар морин жил таалал төгсчээ 1456 оны улаан хулгана жил хаан ор суусан. Хаан 25 насалсан. Маркус хааны ах байлаа.

30. Мандуул хаан 1426 оны улаан морин жил төрж 1467 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. 1463 оны харагчин хонин жил хаан ор суусан ба 41 насалжээ. Тэрээр Адай хааны 2-р хүү юм.

31. Батмөнх даян хаан 1464 оны хөх бичин жил төрж 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд “үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.

32. Барсболд хаан(Сайналаг хаан) 1488 оны шар бичин жил төрж 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх даян хааны 2-р хүү юм.

33. Бодь-Алаг хаан 1505 оны хөхөгчин үхэр жил төрж 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1520 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх даян хааны хүү Төрболдын ууган хүү юм.

34. Дарайсунгүдэн хаан 1520 оны цагаан луу жил төрж 1557 оны улаагчин могоой жил таалал төгсчээ. 1548 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 37 насалжээ. Бодь-Алаг хааны ахмад хүү юм.

35. Түмэнзасагт хаан 1539 оны шарагчин гахай жил төрж 1592 оны хар луу жил таалал төгсчээ. 1558 оны шар морин жил хаан ор суусан ба 53 насалжээ. Тэрээр Дарайсун хааны отгон хүү юм.

36. Буянцэцэн хаан 1555 оны хөхөгчин туулай жил төрж 1603 оны харагчин туулай жил таалал төгсчээ. 1593 оны харагчин могой жил хаан ор суусан ба Түмэнзасагт хааны ахмад хүү юм.

37. Лигдэн хутагт хаан 1592 оны хар луу жил төрж 1634 оны хөх нохой жил таалал төгсчээ. 1604 оны харагчин туулай жил хаан ор суусан ба 42 насалжээ. Тэрээр Буян цэцэн хааны хүү юм.


Зэв жанжин

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Зэв нь Чингис хааны хамгийн алдартай, домогт жанждын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг бөгөөд 1225 онд нас барсан мэдээтэй байдаг.
Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтэний тулалдаанаас зугтсан Аучу баатараар удирдуулсан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан төгссний дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж өөрийн морины хүзүүг хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн хүн сайн дураараа үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваснаа хэлж, хэрвээ амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ амлахад Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч, “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.

Хүчүлүгийг дарсан нь
Зэв нь Чингис хааны албанд дөнгөж аравтын ноёноор эхлэсэн хэдий ч тавхан жилийн дараа буюу 1206 онд Их Монгол улс байгуулагдахад мянганы ноён болтлоо дэвшиж, улмаар Хүчүлүгийг дарах аяны үед түмний ноён болжээ. Чингис хааны хамгийн үнэнч бөгөөд авьяаслаг жанждын нэг болсон бөгөөд Сүбээдэй баатартай нэг ижил түвшинд үнэлэгдэхүйц агуу жанжин болжээ.
Зэв Хар Киданы Хүчүлүгийг дарж гайхалтай ялалт байгуулсан. Зэвд атаархсан хүмүүс Чингис хаанд түүнийг урвах нь гэж мэдээлснийг сонсоод даруй буцан ирж, үнэнч шударгынхаа бэлэгдэл болгон 100 цагаан адуу өргөн барьсан гэдэг. Гэвч Чингис хаан түүний ур чадвар, үнэнч шударгад огтхон ч эргэлзэж байгаагүй ажээ. Хүчүлүг нь шашны ялгавран гадуурхах бодлого явуулж байсныг Зэв ашиглан шашны зөөлөн бодлогоор хандан Хүчүлүгийг дарахад нутгийн ардын дэмжлэгийг авч чадсан гэдэг.

Алтан улсыг дайлсан нь
1211 онд Чингис хаан Хятадын Алтан улсыг довтлоход Зэв жанжин зүүн жигүүрийн цэргийг удирдан байлдаж 1211 оны 7 сард У-ша-пу цайзыг эзлэн авчээ. Улмаар Цавчаал (Цюй-юн-гүан) боомтод хүрээд цэргээ худал ухруулан өөрийн дайсныг өдөн гаргах арга хэрэглэн бут цохьжээ. Чингис хаан Зэвийг Алтан улсын зүүн нийслэл Дүн чанг эзлүүлэхээр явуулахад хотын бэхлэлт сайн байсанд зургаан өдрийн газар цэргээ ухруулаад хөтөлгөө морьтой цэрэг шөнийн давхиулан эргэж очиж гэнэдүүлэн эзэлжээ. Энэ маягаар стандарт бус цэргийн тактик хэрэглэх, байрлалаа гэнэт хурдан солих зэрэг аргуудыг чадамгай ашиглаж цөөн цэргийн хүчээр хэд хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг байсан нь Зэв жанжны нэг онцлог шинж байжээ.

Хорезмтой байлдсан ба Каспийн тэнгисийг тойрсон аян
1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоход Зэв жанжин Сүбээдэй баатарын хамтаар Хорезмын шахыг хөөн бут цохин үүргийг хүлээж 1221-1223 онуудад Зэв, Сүбээдэй баатар хоёр Каспийн тэнгисийг тойрон байлдан дагуулсан алдарт аянаа хийжээ. Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Болгар, Куман зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн оросуудтай хийжээ. Зэв жанжны энгийн бус цэргийн ухаан, Сүбээдэйн хашир нарийн ухаан нь маш хүчтэй хослолыг болгосон байна. Калка голын тулалдаанд 20 мянган цэрэг бүхий Зэв, Сүбээдэйн арми 80 мянган цэрэг бүхий оросын ноёд язгууртнуудын армийг бут цохин 50 мянга гаруй цэргийг устгасан байна.
Зэв Киевийн Оросыг байлдан дагуулж байхдаа нас барсан тухай мэдээ байдаг. Хар тэнгис орчмын хуй салхи мэт бүхнийг арчин гарсан аян, Киевийн Оросыг буулгаж авсан аян нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ.

Хөвсгөлийн урианхай

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
өвсгөлийн урианхай /Ар ширхтэн урианхай/. Дархадын хязгаарт эртнээс нааш дархадаас гадна Ар ширхтэн урианхай болон цаатан хүмүүс нутаглаж ирсэн бөгөөд XVII зууны үеэс Хөвсгөл нуурын баруун талын ой тайгаар нутагладаг иргэдийг Халхын захирагч Гэрсэнд жалайр хунтайжийн ахмад хүү Ашихай дархан хунтайжийн үр удмынхан болох Хотгойдын ноёд захиран, 1697 оноос Хотгойдын эзэн Гэндэн хунтайжийн хүү Бүүвэй бэйлийн харъяат болгосон байна. Ингэснээр одоогийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Гуна, Мунгараг, Ушгидай, Хориг, Бургалтай, Хөг, Үхэрт, Жамас хэмээх газраар нутаглаж байсан Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн урианхай нарыг Өвөр шихртэн урианхай гэж ялган нэрлэжээ.

1923 онд Манжийн үед байгуулсан харуулыг татан буулгаснаар Ар ширхтэн Урианхайчууд болон их шавийн харъяат Дархад отгийн ардууд халх буюу төв Монголоос тусгаарлагдмал, бөглүү, хязгаарлагдмал байдлаасаа ангижирч, ардын харуул, шавь, ширхтэн урианхай нарын зөрчил будлиан арилж, урианхай дархад нар монголын бусад ард түмэн ястан угсаатны нэгэн адил эрх чөлөөтэй болсон ажээ.

1923 оноос монгол даяар орон нутагт ардчилсан засаг захиргаа байгуулахад Ар ширхтэн отог нь Ар ширхтэн сум болсон ба 1925 онд Дархад шавийг өөрчлөн Дэлгэр их уулын аймгийн байгуулахад Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны Ар ширхтэн урианхай сумыг нутгийн дөтөөр Дэлгэр их уулын хошуунд нэгтгэж Тосонсүмбэр сум гэж нэрлэх болжээ. Тэр үед Дэлгэр их уулын хошуунд Намнан, Тосонсүмбэр, Цацат, Ринченлхүмбэ, Хонин-Өндөр, Тосоннамнан хэмээх 6 сумтай байснаас Тосонсүмбэр, Намнан сум нь одоогийн Улаан-Уул сумын нутагт байв.

1928 онд Дэлгэр их уулын хошууг Хөвсгөл далай Бүрэнхан уулын хошуутай нэгтгэн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуу болгоход мөнөөхөн Тосонсүмбэр, Намнан сумд тус хошууны бүрэлдэхүүнд багтах болсон. Чингээд 1931 онд Хөвсгөл аймаг байгуулахад дээрх сумдыг нийлүүлэн Улаан-Уул болгосон байна. Ингэснээр хуучин Ар ширхтэн урианхай нар Улаан-Уул хэмээх шинэ сумын харъяат болжээ. Ар ширхтэн отгийнхны голлон эрхлэх аж ахуй нь мал аж ахуй байсан бөгөөд адуу, үхэр, хонь, ямаа өсгөн, ан гөрөө хийж, цаа малладаг байжээ. Тэдний шүтддэг мөргөл нь бөөгийн мөргөл байсан байна.

Хотон

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Хотонгууд нь 200 гаруй жилийн тэртээгээс Дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжсон түрэг угсаатан юм. Эд хуучин Дөрвөдийн Зоригт хан аймгийн нутгийн савд Тогтохын шил, Бургалтайн гол орчмын уулсаар өвөлжиж зусан, намар хавартаа Увс нуурын зүгт Тээлийн голоор нутаглан, тариалангийн ажлыг голлон, мал аж ахуйг дагалдах маягаар эрхэлж иржээ.

Шашин мөргөлийн хувьд лалын шашныг шүтэн молда /лам/-д мөргөдөг, хэв суртал нь дөрвөдтэй төстэй боловч түрэг маягийн заншлийн улбаа нь мартагдаагүй байна. Хотон аялгуунд болон эртний ойрад аялгууны дуудлагатай үгс нэлээд тохиолдоно.

Хотон хүмүүс хүн судлалын шинжээрээ монголоос өөр, нүд хөнхөр, хамар өндөр, сахал үс ихтэй түрэг маягийн царай зүс бие бялдартай боловч одоо зэргэлдээ нутгийн монголчуудтай адилавтар болсон. Хотод нь дуу хуур, бүжигт авьяаслаг бөгөөд ялангуяа Шалбаг зэрэг овогтныг хуур заяасан хүмүүс хэмээдэг домогтой.

Казак

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зууны цагт Түрэг улс мөхсний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Караханидийн улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Монголын эзэнт улсын харъяат болжээ.

Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.

Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна.

Хотгойд

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Монгол улсын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг халхажсан ойрадууд нь Хотгойд болно. Хотгойдын дээдэс Хойд аймгийг XVI зуны сүүлчээр Халхын засагт хан Лайхур довтлон албатаа болгож, халх нутагт суулгаснаар хотгойдын үүсэл гарсан байна. Тийнхүү халхын бүрэлдэхүүнд багтсан хотгойдыг дөрвөн ойрадын холбооны үндсэн хойдуудаас ялган /хойд-хойд, онцгой-хойд/ гэж нэрлэсэн болов уу.

Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын Засагт хан аймгийн нутгийн баруун хойд этгээд Хөвсгөл нуураас Увс нуур өнгөртөлх өргөн зурвас газар нутагшин суусан бөгөөд энэ газар нь тухайн үед нэлээд чөлөөт нутаг байжээ. Хотгойд нь XVI зууны сүүл үеэс халхчуудтай хутгалдан сууж, түүхийн элдэв шалтгаанаар өөлд, урианхай зэрэг яс овогтой холилдон бүрэлдэж халхажсан ойрад /хойд/ удмын ард болно.

Үзэмчин

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийнхэн нутаглана.

Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу /Чингис/ хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт халхын Сэцэн ханд захируулжээ.
Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Чингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь “Их” үзэмчин, зүүн нь “Бага” үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөр Монголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад 1945 оны өвөл нэг хэсэг нь МУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ.

Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин нь 1946 онд засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харъяалагдах болсон байна.
Нөгөө баруун Үзэмчинээс ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ. Үзэмчиний дотор халх өвөрлөгч, барга гарлын нэлээд тооны овог бий. Үүнд: Хавхччин, Дөрвөд, Хайс, Түмчүүд, Тэмээчин, Халхчууд, Авгачин, Урианхай, Баргачууд, Боржигод, Бухшалжууд, Биргачууд, Хатагин, Өвчүүчин Галжуувариад, Чилингэр, Бууралтан, Хасаг, Борнууд, Бурга, Ухай, Ожоон, Баргажин, Цагаан аймаг гэх мэт.

Өөлд

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад хэмээх үг сунжирснаас үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.

Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно.

Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд /хуучин Сайн ноёнхан аймгийн сүжигт бэйс Өөлд Шаа бэйсийн хошуу буюу одоогийн архангай аймгийн Өлзийт Хотонд, Өгийнуур сум/ болно.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос, Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.

Мянгад

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Мянгад ястан нь Ховд аймгийн мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айллан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхайд, ойн иргэдийн тасархай болно.

Тэд нар эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд багтаж явсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна. Мянгад нь дөрвөн ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянган /мянгад/-аас бүрэлдсэн нэг түмэн болж байв.

Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын өрнөд умард этгээдэд Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотгойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ. Тэдний дийлэнх нь болох Хойд мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан хойдын залгамчир болно. Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж гурван яс болох бөгөөд үүнээс

Мянгад нь Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нүх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ, Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог: Басигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мөөнө, ханд, дөчин дөрөв, Бүргэд, Оготор, Цагаан шувуу, Хятад, Хөхнүүд, Тогооч, Шолог, Шүдгүй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог: Хиргис нь Хар Хиргис, Шар Хиргис, Модон Хиргис гэсэн 3 овог болдог.

Дөрвөд

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
Дөрвөд нь Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дөрвөд гэдэг үг нь эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрвөлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн үгнээс гаралтай гэдэг домог бий.

Дөрвөд аймаг XV-XVII зууны үед Дөрвөд Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэг хэсэг нь Торгуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгарын улсын бүрэлдэхүүнд үлджээ. Ингээд дотоодын хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдсаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна. 1753 оны үед Дөрвөдын ноён Цэрэн, Цэрэн уваш, Цэрэнмөнх нар Зүүнгарын хаан Даваачид дургүйцэн албатынхаа хамтаар Манжид дагаж орсон тул тэдэнд нутаг заан Түйн гол, Заг, Байдрагт хэсэг зуур байлгаад Үенч Бодончийг дайруулан Увсын газар суулгаж, тэр газар нутаглаж байсан Урианхай нарыг Алтайн уулнаа нүүлгэсэн ажээ.

Судалгаанаас үзвэл Дөрвөдийн дотор дараах овог олонтаа тохиолдож байна. Үүнд: Чорос тайж, ноёд тайд, гардаг цагаан яс Хойд, Хошууд, Шарад, Захчууд, Борлууд, Булгадар, Тонорууд, Торгууд, Харнууд, Хархойд, Салабур, Хэрүүд, Хяргас шарнууд, Бүрүд, Бүгэр, Хэрэйд, Хасгууд Баргад Шар хаших, Бөөгүүд Тайчууд, Таргад, Яргай, Гөлөгэд, Шаазган Зоод, Зуутраг, Бага тугтан, их тугтан зэрэг болно.

Үүнээс харахад эртний дөрвөн Ойрадын дотор багтаж явсан Барга буриадын дотор байдаг шарайд, цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд, болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд болон түрэг угсааны хиргис, шах /хасгууд/ зэрэг эрт хожуу үүссэн олон янзын яс овог Дөрвөдөд шингэжээ.

Одоо дөрвөдүүд Увс аймгийн Улаангом,Бөхмөрөн, Түргэн, Сагил,  Өмнөговь, Өлгий, Наранбулаг,Давст сум, Баян-Өлгий аймгийн Өлгий,Цагааннуур сум, Ховдын Ховд,Дөргөн сумдад оршин сууж байна.