Kimochi

Япон хоол

2011 оны 01-р сарын 26 Нийтэлсэн Dagiimaa
oishii Дэлгэрэнгүй»

Япон үндэстний хоол

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa
Япон үндэстний хоол Дэлгэрэнгүй»

Япон хоол1

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa
Япон хоол1 Дэлгэрэнгүй»
Японы түүхэн үйл явдал, соёлын ололт амжилтын он цагийн дараалал Дэлгэрэнгүй»

Япон

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa
Япон Дэлгэрэнгүй»

Японд суралцах

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Японд гадаадын 120 мянга орчим оюутан янз бүрийн их дээд сургууль, коллежид сурч байна. Энэ орны хувьд шинжлэх ухааны бүх салбарт олон эрдэмтэн төрсөн. Мөн дэлхий даяар гарсан шинжлэх ухааны зохиол бүтээлийн 10.3% нь Японд хэвлэгдсэн байна. Энэ мэт олон хүчин зүйл гадныхныг японыг зорин ирж суралцахад нөлөөлдөг.

СОНГОЛТ ХИЙХ
Гадаадын оюутны хувьд дараах хэлбэрээс сонголт хийх бүрэн боломжтой.

Дээд сургууль: Японд үндэсний, нийтийн, хувийн гэсэн 700 гаруй их дээд сургууль байдаг. Үндсэндээ 4 жил суралцаж төгсдөг ч хэрэв та анагаах, шүдний эмч, малын эмч зэрэг мэргэжлээс сонгосон бол 6 жил суралцах ёстой.

Магистр докторын сургалт:Магистрын хөтөлбөр 2 жил, докторынх 5 жил хүртэл үргэлжилдэг. Харин анагаах, шүд, малын эмчийн доктор хамгаалах хөтөлбөр 6 жил хүртэл байдаг ажээ.

Ахлах коллеж:Эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, социологи зэрэг суралцах чиглэлээсээ хамаарч 2 -3 жил байдаг.

Тусгай мэргэжлийн коллеж:Тусгай мэргэжлийн сургуулиуд ихэнх тохиолдолд Японы ямар нэгэн их дээд сургуулийн харъяанд байдаг. Амьдралд хэрэглэгдэх технологийн мэдлэг, чадвар, боловсрол олгоход чиглэгддэг. 1-2 жилийн сургалт явуулдаг.

Технологийн коллеж: Японд ойролцоогоор 60 технологийн коллеж сургалт явуулж байна. Ахлах коллежийн хамт 5 жилийн хөтөлбөртэй. Инженер, худалдааны хөлөг онгоцны чиглэлийг ихэнх технологийн коллеж санал болгодог.

ТӨЛБӨР, ТЭТГЭЛЭГ
Японд хувийн зардлаар суралцахад дараах 2 арга бий. Үүнд:
1. Өөрийн орондоо сурч байгаа сургуулиасаа шууд өргөдөл гаргаж Японд шилжин суралцах. Энэ тохиолдолд ихэнхдээ элсэлтийн шалгалт өгдөг.
2. Японы аль нэгэн хувийн япон хэлний бэлтгэл курс бүрэн төгсөж, элсэх сургуулиа сонгож шалгалт өгч орох.
Гадаад оюутнууд японы их дээд сургуульд элсэхэд япон хэлний шалгалт, элсэлтийн шалгалт өгнө. Шалгалт 2 үе шаттайгаар явагдах ба эхний шат ихэвчлэн 6 сард болдог ч 3 -4-р сард бүртгэж дуусдаг бол дараагийн шатны бүртгэл 7-р сард эхэлж, шалгалтаа 11-р сард өгдөг. Япон хэлийг 60 гаруй хувийн дээд сургууль, 370 орчим тусгай зөвшөөрөлтэй хэлний сургуулиудад сурч болно. Зөвхөн япон хэлийг ч бус англи хэл, математик, физик, хими, түүх зэрэг нэмэлт хичээлүүд үздэг.
Та Японд суралцахаар шийдсэн бол төлбөрөө өөрөө төлж болох ч Японы Засгийн Газрын Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Жил бүр энэхүү тэтгэлгийг гадаадын 10 мянган оюутанд олгодог. 1954 оноос хойш нийт 160 орчим орны 65 мянган оюутан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Судлаач оюутан, багшлах дадлага олгох сургалт, япон судлал, технологийн коллеж ба тусгай мэргэжлийн коллежийн оюутнууд, мөн залуу лидерийн хөтөлбөрүүдээр энэ тэтгэлгийг хүртэх боломжтой.

ТЭТГЭЛГИЙН ГОЛ ШАЛГУУР
Тэтгэлэг хүсэхэд доорх шаардлагыг хангасан байна:
- Судлаач оюутан нь 35-аас доош настай, коллеж төгссөн байх
- Багшлах дадлага олгох сургалт. 35-аас доош настай, коллеж эсвэл багшийн сургууль төгссөн байх, ерөнхий боловсролын дунд сургуульд 5-аас доошгүй жил багшилсан байх. (их дээд сургуулийн багш нар хамаарахгүй)
- Оюутнуудын хувьд нас 17–22 байх. 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байх эсвэл дээд сургуульд суралцсан 1,2 жилийг оруулж болно
- Япон судлалыг сонирхож байгаа бол
18 – 30 настай, японоос өөр оронд япон судлал, япон хэлний чиглэлээр суралцаж байгаа бол сайн. Японд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад эх орондоо буцаад үргэлжлүүлэн сурч төгсөх нөхцөлтэй(төгсөх курсын бус)
- Технологийн коллежийн оюутан 17 – 22 настай байх, дунд сургууль бүрэн дүүргэсэн. Хамгийн багадаа 11 жил, эсвэл дээд сургуульд суралцсан 1, 2 жилийг оруулж болно.
- Тусгай мэргэжлийн коллежийн оюутан бол 17 – 22 настай байх ёстой. Мөн дунд сургууль бүрэн дүүргэсэн байх.
- Залуу лидер хөтөлбөр. Улс орныхоо ирээдүйн идэвхитэй удирдагч байх магадлалтай, дээд сургууль, коллеж төгссөн нийгмийн удирдах салбарт 3-5 жил ажилласан санаачлагатай, чадвартай байх.

АЖИЛЛАХ БОЛОМЖ
Японд сурч буй гадаадын оюутнууд ажил хийх нь элбэг ч коллеж, коллежийн өмнөх шатны сургалтын оюутнууд тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллах хориотой байдаг. Ажиллах зөвшөөрлийг оршин сууж буй нутаг дэвсгэрийн цагаачлалын албанаас авч болно. Их дээд сургуулийн оюутнууд 7 хоногт 28 цаг, амралт баярын үеэр өдөрт 8 цаг ажиллахыг зөвшөөрдөг. Судлаач оюутнууд 7 хоногт 14 цаг, коллежийн оюутнууд өдөрт 4 цаг ажиллах эрхтэй.
Гадаадын иргэдийг Японд их дээд сургууль төгссөнийхөө дараа энэ улсын аль нэгэн компанид ажиллаж үлдэхийг зөвшөөрдөг. Харин та үлдэхийн тулд төгсөхөөсөө 2 жилийн өмнөөс эхлэн олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, ярилцлаганд орж, шалгалт өгөх хэрэг гарна. Мөн суралцах визээ ажиллах болгож солиулах боломжтой.

ХЭРЭГЦЭЭТ ХАЯГУУД

Японы БСШУ, технологийн яам
http://www.mext.go.jp/english/index.htm
Японы технологийн коллежуудын холбоо
http://www2.denshi.numazu-ct.ac.jp/koho/outline/in troduction.html
Hokkaido University, гадаад оюутны холбоо
www.isc.hokudai.ac.jp/
Тохоку их сургууль, гадаад оюутны холбоо
http://insc.tohoku.ac.jp/main_e.html
Каназава ИС, гадаад оюутны холбоо
http://isc.ge.kanazawa-u.ac.jp/eg/kuisc.html
Сайтама ИС, гадаад оюутны холбоо
http://www.isc.saitama-u.ac.jp/
http://www.tufs.ac.jp/common/jlc/
Токиогийн ИС, гадаад оюутны холбоо
http://www.ic.u-tokyo.ac.jp/index-e.html
Токиогийн технологийн ДС, гадаад ОХ
http://www.ryu.titech.ac.jp/home.html
Токиогийн ХАА, технологийн ИС
http://www.tuat.ac.jp/~ryugaku/index-e.html
Цахилгаан холбооны ИС, ГОХ
http://www.fedu.uec.ac.jp/ISC/
Ёкохамагийн ИС, Оюутны холбоо
http://www.isc.ynu.ac.jp/index_e.html
Нагоягийн ИС
http://www.ecis.nagoya-u.ac.jp/en/
Осакагийн ИС
http://www.isc.osaka-u.ac.jp/HTML/Yoran/default-E. html
Киотогийн ИС
http://www.ryugaku.kyoto-u.ac.jp/docs/index-e.html
Нагаскигийн ИС
http://www.is.nagasaki-u.ac.jp/Default(E).html
Япон хэлний сургуулиудын жагсаалт
http://www.nisshinkyo.org/
Тусгай зөвшөөрөлтэй хэлний сургуулиуд
http://www.nisshinkyo.org/
Токиогийн япон хэлний сургууль
http://www.naganuma-school.or.jp/
Олон улсын оюутны байгууллага
http://www.ifsa.jp
Японы оюутнуудад үйлчлэх байгууллага
http://www.jasso.go.jp/study_j/schinfo_e.html
Азийн оюутны соёлын байгууллага
http://www.jpss.jp/eng/index.html
Японы мэргэжлийн сургуулиудын холбоо
http://www.tsk.or.jp/tebiki/english/home.html



ЯПОН СУРАГЧДЫН ЭРГЭН ТОЙРОНД
Японд үндсэн боловсролын тогтолцоо нь бага сургууль (6 жил үргэлжилдэг), дунд сургууль (3 жил), ахлах сургууль ( 3 жил) болон их сургуулиас (4 жил) бүрддэг. Бага, дунд боловсрол олгох 9 жилийн сургалтыг хүн бүр дүүргэх ёстой бөгөөд харин суралцагчдын 97 хувь нь дараагийн шатны ахлах сургуульд үргэлжлүүлэн суралцдаг байна. Сурагчид шалгалт өгч байж ахлах сургууль болон их сургуульд элсдэг.

ЯПОН ХЭЛ
Японоор бичихэд гурван янзын цагаан толгой хэрэглэнэ. Хятад хэлнээс ихээхэн ялгаатай боловч японоор бичихэд хэрэглэгддэг ханз үсгүүд Хятадаас гаралтай гэгддэг. Энэ үсгийг тэнд хэдэн мянган жилийн өмнө зохиосон байна. Канжи хэмээн нэрлэх энэ ханз үсэг анхандаа зураг хэлбэртэй байжээ. Он удаан жилийн явцад тэрхүү зураг дүрс өөрчлөгдөн, ихэнх ханз анх дүрсэлж байсан зүйлтэйгээ адилгүй болж, одоо бол нэг үг юм уу эсвэл үгийн хагасыг илэрхийлэх болсон байна. Байнгын хэрэглээнд өргөнөөр ашигладаг 2000 шахам ханз бий. Хүүхдүүд бага сургуульд сурах хугацаандаа 1006 ханз үзэж, дунд сургуульд 939 ханз үсгийг нэмж тогтоодог. Япончууд ханзаас гадна түүнээс салбарлаж хөгжсөн хирагана, катакана гэсэн авиа зүйн хоёр өөр цагаан толгойг хэрэглэдэг. Багц тус бүр нь үе үеэр илэрхийлэгддэг (“ка” гэх зэргээр гийгүүлэгч болон эгшиг авианаас бүтсэн) 46 үсэгтэй. Эдгээр үсгэн дээр зарим нэг цэг таслал нэмж тухайн үсэгний эх дуудлагыг өөрчлөх замаар эдгээр нь бүгд нийлээд орчин цагийн япон хэлний бүхий л дуу авиаг хангалттай сайн гаргахад хүрэлцэж байгаа юм.
Япон хэлний ердийн үг хэллэгийг бичихдээ хираганаг ханзтай хамтатган хэрэглэдэг бол бусад гадаад хэлнээс авсан үг, гадаад хүмүүс болон газар усны нэр, авиа дуудлага, амьтны дуу чимээг бичиж тэмдэглэхдээ катаканаг хэрэглэнэ. Японд хоогэн буюу олон янзын нутгийн аялгуу байдаг. Нутгийн аялгуугаар ярих үед нэг л зүйлийг өөр өөрөөр нэрлэх нь түгээмэл байдгаас гадна үгийн аялга, өргөлт нь харилцан адилгүй, үйл үг юм, тэмдэг нэрийн төгсгөл нь өөр байх жишээтэй. Гэвч Японд ярианы хэлний нийтээрээ зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрддөг учир аль ч нутгийн хүмүүс хоорондоо түвэггүй ойлголцож чаддаг.