Kimochi

za u bna aa

2012 оны 10-р сарын 15 Нийтэлсэн Dagiimaa
kkk Дэлгэрэнгүй»

Япон хэл суралцагчдад

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Япон хэл суралцагчдад Дэлгэрэнгүй»

Япон улс

2010 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa

Байрлал. Япон улс Азийн баруун эргийн дагуу Хоккайдо, Хонсю, Сикоку, Кюсю 4 том арал, бусад олон жижиг арал дээр оршино. 6800 гаруй арлаас Япон улс бүрддэг. Эдгээр арлын ихэнх маш жижиг хэмжээтэй. Тус улсын 98%-ийг үндсэн дээр дурдсан 4 арал бүрэлдүүлдэг.
 Японы ард түмэн улс орноо ниппон буюу нихон гэж нэрлэдэг бөгөөд, монголчууд түүх сударт Японыг Рибэн гэж нэрлэдэг. Европ дахинд Жапан гэж нэрлэсээр иржээ.
 Унтарсан болон оргилж байгаа галт уул олон. Газар хөдлөх явдал элбэг. Нутгийн ихэнхийг газар тариаланд тохиромжтой нам доор газар эзэлнэ. Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн учир өвөл зунгүй хур тунадас ихтэй. Умард хэсэгтээ хүйтэн уур амьсгалтай, өмнөд хэсэгтээ дулаан.
 Япон улс бүхэлдээ далайгаар хүрээлэгдсэн.

Ургамал болон амьтад.     Японд 4000-6000 гаруй зүйлийн ургамал байдаг. Зарим ургамал нь үндэсний шинж чанар, утгатай байдаг. Ж нь: мацу буюу нарс нь урт удаан нас, амьдралыг бэлэгддэг. Мөн ургамлыг анагаах ухаанд, будаг, хувцас, цаас болон хөдөлмөрийн багаж хийхэд ашигладаг.

Японд тоншуул, гургуул, тэмээлзгэнэ, наймаалж, аварга загас, могой болон далайн сүүн тэжээлтэн, 118 зүйлийн хуурай газрын сүүн тэжээлтэн, амьтадаас гадна нисдэг хэрэм, сарьсан багваахай, сармагчин болон элбэнх байдаг.

Аж үйлдвэр, эдийн засаг, газрын баялаг. Японы эдийн засгийн чухал нэг хөшүүрэг нь аж үйлдвэр юм. Машин бол Японы алдарт бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд, 2-т ачаа тээврийн хэргслийн бүтээгдэхүүн орно.
 Япон цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсын нэг бөгөөд, голчлон радио, тв, видео дуу бичлэгийн хальс, камер болон компьютер үйлдвэрлэдэг.
 Байгалийн нөөцөөр хомс.

 Хүн ам. Хүн амын тоогоор дэлхийд 8-т ордог. Хүн амын ихэнх нь нийслэл хот болон бусд том том хотод суурьшсан. Муж тус бүр өөрийн гэсэн ёс заншил, наадам, ардын дуу хуур, аялга болон хоолтой.

Засгийн Газар. 1868 оноос хойш нийслэл нь Токио хот болсон. Нийслэл хотод Засгийн газар болон Эзэн хаан, түүний хатан хааны өргөө, орд байдаг. Японы засгийн газрын систем, үйл ажиллагаа үндсэн хуулиндаа үндэслэн явагддаг. Японы үндсэн хуулийг энх тайванч үндсэн хууль гэдэг.

 Японы хууль тогтоох байгууллагыг Диет гэдэг. Диет нь төлөөлөгчдийн болон боон Зөвлөлийн гишүүд гэсэн 2 үндсэн танхимтай. Ихэнх хууль уг 2 танхимаар дамжигдан явдаг. Хэрэв 2 танхимын санал зөрвөл, Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг баримталдаг.   
 Япон нь үндсэн хуульт хаант улс. Эзэн хаан нь төрийн бэлэг тэмдэг.

Шашин.  Японд шинто, будда гэсэн 2 шашин байдаг. Япон хүмүүс уг 2 шашны ёс заншил болон ёслолын үйл ажиллагаанд оролцдог. Хуримын ёслолын үйл ажиллагаа шинто шашны дагуу явагддаг бол, оршуулгын үйл ажиллагаанд Буддын заншоыг баримталдаг.
Япон улсын өөрийнх нь шашин нь шинто юм. Эдгээр 2 шашнаас гадна католик, протестант, исламын шашныг шүтэгч хүмүүс байдаг.

Япон хэлний хичээл

2010 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa

Япон хэлний хичээл №1

Япон хэлний хичээл №1

Та бүхэнд Япон хэлний энэхүү цуврал хичээлийг хүргэж байгаадаа баяртай байна.


Япон үсэгнүүд нь Хирагана ひらがな, Катакана カタカナ, ханз буюу дүрс үсэг “Канжи” 漢字 зэргээс бүрддэг.

Хирагана Катакана үсгүүд

ひらがな カタカナ

 

А あ ア

И い イ

У う ウ

Э え エ

О お オ

Ка か カ

Ки き キ

Ку く ク

Кэ け ケ

Ко こ コ

Са さ サ

Ши し シ

Су す ス

Сэ せ セ

Со そ ソ

Та た タ

Чи ち チ

Цу つ ツ

Тэ て テ

То と ト

На な ナ

Ни に ニ

Нү ぬ ヌ

Нэ ね ネ

Но の ノ

Ха は ハ

Хи ひ ヒ

Фу ふ フ

Хэ へ ヘ

Хо ほ ホ

Ма ま マ

Ми み ミ

Му む ム

Мэ め メ

Мо も モ

Я や ヤ

Юу ゆ ユ

Ёо よ ヨ

Ра ら ラ

Ри り リ

Ру る ル

Рэ れ レ

Ро ろ ロ

Ва わ ワ

О (во) を ヲ

Н “хэлний угын” ん ン

Га が ガ

Ги ぎ ギ

Гу ぐ グ

Гэ げ ゲ

Го ご ゴ

За ざ ザ

Жи じ ジ

Зу ず ズ

Зэ ぜ ゼ

Зо ぞ ゾ

Да だ ダ

Жи ぢ ヂ

Зу づ ズ

Дэ で デ

До ど ド

Ба ば バ

Би び ビ

Бу ぶ ブ

Бэ べ ベ

Бо ぼ ボ

Па ぱ ポ

Пи ぴ ピ

Пу ぷ プ

Пэ ぺ ペ

По ぽ ポ

Advanced Japanese Lesson:むまそうな(mumasōna

2010 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa

むまそうな 雪がふうはり ふはり哉(かな)  小林 一茶

本日、紹介するのは江戸時代後期に詠まれた冬の俳句です。

作者は、現在の長野県にあたる信濃の貧しい農家に生まれました。わずか三歳のときに母を亡くし、その後、継母がやってきますが母子関係はうまくいきませんでした。一茶は、子ども四人を授かるものの全員を幼くして亡くし、続いて妻にも先立たれてしまいます。二人目の妻とは結婚後半年で離婚。三番目の妻との間にやっと一人の女の子をもうけますが、その子の産声を聞くことなく、一茶はこの世を去りました。

このように家庭的な幸福に恵まれなかった一茶ですが、残された俳句には小さい生き物への愛情や四季の移り変わりが分かりやすく、素朴にうたいあげられています。

今回、選んだ俳句は冒頭に「むまそうな」とありますね。これは「うまそうな」つまり「おいしそうな」という意味。また、「ふうはり」と「ふはり」の「は」は「わ」と発音します。最後の「哉(かな)」は「~だなぁ」という意味。全体を解釈すると、「おいしそうな雪がふうわりふわりと降ってくるなぁ。」 子どもの頃、空から舞い落ちてくる雪を「おいしそう」と感じ、そっと口に含んだ思い出のある人には共感してもらえるのではないでしょうか。また、「ふうはり」と「ふはり」は擬態語で、雪がゆっくりと落ちてくる様子を表わしています。

大人になってもこんなふうにゆったりとした気分で雪を眺めたいものですね。

====
むまそうな 雪がふうはり ふはり哉(かな)  小林 一茶
Succulent snow falls softly, softly.  - Issa Kobayashi

Today I’m going to introduce a winter haiku poem composed in the latter Edo period.

The author was born into a poor farming family in Shinano, modern-day Nagano prefecture. When he was only three years old his mother died. A new stepmother came along after that, but their relationship was not a good one. Issa was blessed with four children, but they all died at a young age; his wife then also died, leaving him a widower. He and his second wife divorced just six months after being married. Finally, to his third wife a baby girl was born, but Issa died without even hearing the baby’s first cry.

So Issa was not blessed with familial happiness, but the haiku he left behind express simply and fully his love of small living things, as well as the nature of the changing seasons.

At the beginning of the poem I’ve chosen this time is the word むまそうな (”succulent”). This is equivalent to the modern うまそうな or おいしそうな and means “looks delicious”.  Also, the は in the words ふうはり and ふはり are pronounced わ (giving the modern ふうわり・ふわり, “softly, gently”). The final 哉(かな)is the same as ~だなぁ which means “I wonder” in modern Japanese.  So, to translate the entire poem literally: “A delicious-looking snow is falling gently and softly”.  Maybe those of you who remember when you were children thinking that the snow that came whirling down from the sky looked delicious, and then holding it for a moment in your mouth can empathize with the feelings of the writer.  Furthermore, the words ふうはり andふはり are gitaigo, or mimetic words (ie. words that mimic things that do not actually make sound) and express the slow falling of snow.

Even when we grow up, we want to gaze at the snow just like this, in a relaxed, comfortable mood.

Японд гэнэ үү```

2010 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Dagiimaa
Хэрэв үгүй бол шатаар дээш алхам алхмаар өгсөж буй мэт түргэн хөгжлийн нууцыг танд баримттайгаар дэлгэе. Энэ бол нийтийн сургууль курсээр заадаг маркетинг, менежментийн улиг болсон хичээл биш хэдий ч таны сонирхлыг татах, биелүүлэх боломжтой шинэ санаа юм. Өөрсдөө шинийг санаачлах бус бусдын технологийн нууцыг мэдэж, нэвтэрч, орчин нөхцөлдөө тохируулан хэрэгжүүлж чадсанаар арлын Япон эдүгээ өндөр хөгжилд хүрснийг та бид мэдэх билээ. Тэгвэл миний хэлэх гээд байгаа хөгжлийн гарц бол “хулгай” юм.

Та үүнийг жинхэнэ хулгайтай эндүүрэв? Ер нь богино хугацаанд хүчирхэгжсэн улс орнуудын хөгжлийн нууц “технологийн хулгай”-д оршиж байдаг аж. Бүх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байдаг. Ирээдүйд энэ хамаарал улам ихсэнэ. Тэгвэл яаж тэрхүү нууцыг мэдэх вэ?

Нууцад нэвтрэе Өнгөц харахад учрыг нь олохын аргагүй ээдрээтэй технологийн тагнуулын үйл ажиллагааг хялбархан хийх аргыг хүн төрөлхтөн аль хэдийнэ сэджээ. Энэ нь тагнуулын тогтолцоо буюу өөрөөр хэлбэл тийм хүмүүсийг тухайн улсын санхүү, бизнесийн янз бүрийн нэгтгэлүүдээс болон хувийн компаниудын зүгээс бэлтгэж, үүнийг нь олон нийтийн, мөн шинжлэх ухаан, төр засгийн бүтцүүд дэмжин зуучилж, хулгайлсан технологийг нь баяжуулан боловсруулдаг байна. технологийн хөгжлийн зүгээс манай гариг дээрх улс орныг 3 хэсэгт хуваах боломжтой. Үүнд:
1. Технологийг бүтээгчид
2. Түүнийг нь хулгайлж завшигчид
3. Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчид
Гэтэл амьдрал дээр технологийг бүтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлаад байдаггүй. Учир нь тэдний бүх хөрөнгө баялаг, оюуны эрчим хүч нь чухамхүү бүтээх үйл ажиллагаанд зарцуулагддаг. Харин түүнийг нь санаанд оромгүй замаар хулгайлах тогтолцоог бий болгочихсон улсууд олон зууны туршид ашиглаж, үйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаараа асар их давуу талыг бий болгодог байна. Жишээ нь, өмнө үеийн ихэнх технологийг Ази тив, тэр дундаа Хятад, Персүүд бүтээжээ. Загалмайтны аян дайны ар хударгаар баруун Европын улсууд урьд нь төсөөлдөг ч үгүй байсан хив торго, шаазан ваар, дарь, ган, эм үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, хэвлэл, цаас, архи хийх жоруудыг мэдэж аваад нутагтаа очжээ. Энэ үеэс л баруун улс орнууд хөгжлөөрөө манлайлах болсон.

Суурь мэдлэгтэй нь бүтээдэг Суурь мэдлэг, соёлтой нь бүтээдэг, түүнийг нь хулгайлсан хэдий ч улам боловсронгуй болгож ашигласан нь түрүүлэн хөгждөг зарчим бий. Өрнөд Ази, Хятадаас баруун Европ ч хулгай хийсэн. Тэд хожим нь бүтээгчид болжээ. Харин түүнийг нь Америк завшиж хөгжлөөрөө дэлхийд манлайлсан бол сүүлд нь Японд нэвтэрч, одоо эргээд Ази буюу Хятад руу шилжиж байна. Ухаантай нь бүтээж, овжин нь завшдаг. Нөгөө хэрэглэгч хэмээх гурав дахь ангиллын улс орнууд түүнийг нь худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай, хамгийн буурай хоцрогдонгуй хэсэг болдог. Өнөөдрийн байдлаар манай улс энэ гурав дахь ангилалд багтаж байна.

“Тагнуул”-ын аргаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг, Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг, Швейцараас чихэр, шоколад, хүнсний бүтээгдэхүүний нь технологийг гэмгүй царайлан дэлссээр байна. Тухайн үедээ хөнөөх чадвар, тусгалаараа тэргүүлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хулгайлж, түүнээс дутахааргүй, ИҮЗИ-автомат бууг эх орондоо үйлдвэрлэн АНУ, баруун Европыг зэвсэглэж эхэлсэн байдаг. Хятадууд Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг Пэльзень шар айрагны технологийг ийм замаар мэдсэнээс хойш уг бүтээгдэхүүнийг зөвхөн Хятад, Чех хоёр л үйлдвэрлэдэг болжээ.

Нэрээ мөнхөлсөн  “хулгайч” нар Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бүлийг насаар нь хүнд ажилтай Дамаскад цөлж, тэд ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан гэдэг. Технологийг хэрхэн хулгайлсан тухайгаа дэлхийд ердөө ганц хүн л илчилсэн байдаг нь Америкийн тэргүүн тэрбумтнуудын нэг, “Оксидентал” компанийн босс Арманд Хамер ажээ.

Тэрбээр дэлхийд харандаагаараа зартай Фаберийн үйлдвэрээс харандаа хийх технологийг нь хулгайлах гэж хэрхэн уран нарийн хор найруулснаа номондоо бичсэн байдаг. Өнөөдөр хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрүүлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгүй. Цай гэж огт мэддэггүй байсан Англичууд Цейлон, Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр хол тасраад байна.

Вьетнамд гэхэд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах нэрийдлээр Засгийн газар нь гадаадад ажилчин гаргах асуудлыг дэмжиж 2003 онд 31 мянга, 2004 онд 37 мянган хүнийг гадаадад ажиллуулахаар гаргажээ. Өнгөрсөн жилд энэ тоо 50 мянгад хүрсэн байна. Цаашдаа уг тоог нэмэх чиглэл барьж байгаа ажээ.

Япон хөгжсөний гол шалтгаан нь тэр үеийн ган үйлдвэрлэлийн мангасууд болох Англи, Герман, Орос руу технологийн тагнуулчдаа илгээж, тэр бүхний давуу талыг нийлүүлж боловсруулаад хамгийн шилдэг сайн ганг бүтээжээ. Өдгөө бид цаг, хутга, ахуйн хэрэглэл зэргээс мэдэх болсон “Стэнлс Стийл” гэх нэртэй тэрхүү ган дэлхийд ноёрхож, Японы 4 трилон хүрсэн агуу төсөвт хувь оруулж байсан. Өнөөдөр “Ниппон Стил” компанийн жилийн худалдаа 30 тэрбум давж байна. Төмрийн хүдэргүй, ган хийх хүдрээ хаа холын Бразил, Перу, Австралиас далай гатлан нийлүүлдэг атал ийм амжилтыг бий болгож байна.

“Балгас бологсод” дахин хөгждөг… Бидний өнөөдөр дагаж дууриагаад байгаа Солонгос 1961 онд ДНБ-ээр дэлхийн хамгийн буурай оронд тооцогдож байсан. Япон дэлхийн II дайны дараа цул балгас болж, үйлдвэрлэл нь сүйрч дайны өмнөх үеийнхээ 10 хувьд ч хүрэхээ больж байсан. Ийм үед тэд бүх сургуульд хүүхдийн мэргэжлийн болон технологийн талын мэдлэгийг хөгжүүлж шинэ санаа гаргаж, хүн бүр оюуны болоод биеийнхээ бүх нөөц бололцоог шавхаж хаана ямар дэвшил гарна түүнийг шүүрч даруй ажил болгож эхэлсэн. 1949-1954 оны хооронд шинэ технологийн хойноос улайрсаныхаа шанд хүн амд ногдох орлого, үйлдвэрлэлээрээ дайны өмнөх түвшингээсээ хол давж эдийн засгийн хувьд бие дааж чаджээ.

Дараагийн зорилт нь хөгжингүй орны түвшинд хүрэх явдал болон тавигдсан ба 1955-1970 онд эдийн засгийн өсөлт нь 10%-иас давж 20 доллар байсан нэг хүнд ногдох ДНБ 1968 онд 1000 долларт хүрч эдийн засгийн бүх үзүүлэлтээр ХБНГУ-ыг хол орхижээ. Өдгөө Японы нэг хүнд ноогдох ДНБ 40 мянган долларт хүрснийг бид мэднэ.

Герман улс дайны дараа 12 хүний дунд 1 гутал, 50 хүний дунд 1 костюм ноогдож байсан. Өр нь 377 тэрбум маркад, инфиляци нь 600 хувьд хүрсэн энэ улсад аврах юм юу ч үлдээгүй байв. Мөн Тайван манай багахан аймаг шиг газар нутагтай, байгалийн баялаг гэх юм юу ч үгүй, гадаад валютын ямар ч нөөцгүй, төсөв нь тэр чигээрээ алдагдал, экспортлох зүйл юу ч үгүй, бүхнийг гаднаас авдаг байв. Тэд өндөр технологийг нэвтрүүлж хөдөлмөрлөснөөр валютын нөөцөө 150 тэрбум долларт хүргэж дэлхийд гуравт орж чаджээ. Гэтэл манайд нэг өрхөд 60 мянган мал ноогдож, урдчилан тооцсоноор 100 гаруй тэрбум доллар хөрсөндөө агуулсан улс. Бидэнд гагцхүү чадах хэрээрээ сайн технологи хулгайлж, түүнийгээ “чулуу болгох”-ын төлөө хөдөлмөрлөх дутаж байна.

Гэтэл бид… Дэлхий дахин баян тансгийн үндэс болсон технологийн хөгжлөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа таваарлаг чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хүрэл зэвсгийн үеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бүрт хамгийн бүдүүлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил хийхгүй байна. Жирийн төмс хүртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг хувилан, шавар керамикаар шил зүсч, ган хайчилж, үхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хүрднээс компьютер интернэт хүртэл хөгжчихөөд байхад бид яах ёстой вэ?

Иргэдийг баян байлгахын тулд тэдний ухамсар оюуныг бүтээлч болон технологи, үр ашгийн ухаанаар тэтгэн боловсруулах ёстой. Ийм сэтгэлгээг тэд өөрсдөө суралцах боломжтой. Жишээ нь, канадууд өндөр үр ашигтай технологиор нэг үнээнээс жилд 20000 гаруй литр сүү сааж байхад манайх 2000 литр хүрэхтэй үгүйг л саадаг. Яг л адилхан хүнс, тэжээл, арчилгаа шаардах хэрнээ тэд манайхаас даруй арав дахин илүү ашиг олдог. Тухайлбал манай 200 үнээтэй нэг аж ахуй жилд 80 сая орчим төгрөгийн орлоготой гэж тооцвол үр ашигтай үүлдэр технологийг ашигласнаар 200 үнээний зөвхөн сүүнээс л 800 сая гаруй төгрөгийн ашиг олох боломжтой.

Мөн канадууд өндөр технологийг АА-даа нэвтрүүлснээр нэг үнээнээс амьдрах хугацаанд нь 50-60 тугал гаргаж өсгөдөг бол манайх дөнгөж 5-6 тугалтай л хоцордог. Түүнчлэн нэг га газраас бид 7 центнер, тэд 70 центнер ургац авдаг. Жирийн нэг өрх нэг бутнаас 3 орчим кг улаан лооль авдаг бол өндөр технологи АА-даа ашигласанаар 20 гаруй кг лооль авдаг. Энэ жишээнээс бид ашигтай ажиллах боломжийг олж харах ёстой юм.

Арга зам Өндөр хөгжил, баялгийг өөр рүүгээ юүлэх хэрэгтэй. Бидэнд АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио техник, бүс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сүүн бүтээгдэхүүнийг нь Францаас дарс, гоо сайхны бүтээгдэхүүнийг нь, Швейцариас чихэр шоколад, хүнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг суралцах боломж нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл гадаад руу чиглэх урсгалын хааж хорих хэрэггүй гэсэн санаа юм. Монголчууд тухайн салбартаа ажиллаж, сурсны дараа эх орондоо ирэх нь ойлгомжтой. Харин тэр үед нь тэдний санаа, зүтгэлийг ашиглах боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг гадагшаа чиглэсэн монголчуудын ихэнх нь хэлдэг.

Тухайлбал, манай ШУА-ийн нэгэн хэсгийг технологи, үр ашгийн судалгаа, боловсруулалтын газар болгож, тэндээ манайд хөгжүүлж болох бүх салбаруудын чиглэлээр авъяас чадвартай залуусыг сонгон тодорхой нэг технологийн мэргэжлээр боловсруулж бэлдээд, элчин консулаараа дамжуулж тэднийг зохих нүхэнд нь “шургуулах”. Мөн эх орондоо хөгжүүлэх боломжтой тухайн салбарын дагуу ЕБС-иудыг бүсчлэн хувааж, ирээдүйн хөдөлмөрийн нөөцийг бэлтгэх бодлого барих.

Алдаа Хэдийгээр Японы эдийн засаг 90-ээд оноос хямралд орж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн ч тэд гол алдаагаа ойлгосон. Энэ нь эрчимтэй хөгжиж байсан технологийн хөгжил нь хоцорч цөөхөн аварга корпорациуд эдийн засгийг атгаж төр засгийн бодлогод ч нөлөөлөх болсноор шинэ зүйл гарахаа больсон явдал байжээ. Мөн шинэ технологид болон үйлдвэрлэлд бус үнэт цаасны зах зээлд илүү хомхойрох болсонтой ч холбож тайлбарладаг.

Бид яг юу хийх вэ? Монголынхоо эдийн засгийг тэргүүн технологи, өндөр үр ашигтай систем болгох, хүмүүсийнхээ амьдралыг өөд татах дараах боломжууд байна. Үүнд:
- Технологийн “тагнуул”-ын далд сүлжээг бий болгох. Монгол орны онцлог, чадамж, түүхий эдийн нөөцийг харилцаа, тээвэр болон татварын хувьд боломжтой гэж үзсэн гадаадын улс орнуудын хэрэгцээтэй хавсарган тооцоолсоны үндсэн дээр нэн түрүүнд шаардлагатай чиглэлүүдээр технологийн тагнуулчдыг сурган бэлтгэх.
- Олж ирсэн технологид тохируулан нэмэлт боловсруулалт хийх, үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд ШУА-ийн нөөц бололцоонд тулгуурлан технологи, өндөр үр ашгийн судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулах
- Өрхийн хүмүүжил, ухамсрын тогтолцоог өнөөгийн нөхцөлд тохируулан сэргээж бий болгох
- Технологийн дэвшилттэй өрхийн аж ахуйг хөгжүүлж, өрхүүдэд таниулж нэвтрүүлэх.

Ингэснээр бид өөрийн ахуй амьдрал, улс орныхоо хөгжил баялгийн шавхагдашгүй ундаргыг бий болгож чадах юм. Хөгжлийнхөө хурдаар манлайлж буй улс орнуудын хөгжлийн нууц энд л хадгалагдаж байдаг. Бид бусдын түүхий эдийг хямдаар нийлүүлдэг бааз байснаар хэзээ ч урагшлан хөгжихгүй, баяжихгүй. Хэн сайн технологи эзэмшиж байна, тэр хөгжин хүчирхэгжиж бусдыг манлайлна. Хэн түүнийг нь хэрэглэж байна тэр эдийн засгийн хувьд түүхий эд нийлүүлэгч төдий хараат, колоний хувь заяаг эдэлнэ. Өндөр технологи бол эрин зууны хамгийн хүчирхэг зэвсэг юм. Иймээс өндөр технологи манай улсын стратегийн гол нөөц болох ёстой. Ямар ч онцгой баялаг, нефть, алт өндөр технологийг орлож чадахгүй. Энэ бол Монголчуудыг ирээдүй, хөгжил хүчирхэгжилтэй холбох гүүр юм.

Япон хэлний хичээл

2010 оны 02-р сарын 10 Нийтэлсэн Dagiimaa

Япон хэлний хичээл Эхнийхээ хичээлээр Хирагана болох Катакана үсгүүдийг заасан байгаа. Суралцагчид маань үсгүүдээ цээжилсэн байх гэдэгт итгэлтэй байна. Харин №2-р хичээлээр Япон хэлний мэндчилгээний үг болон танилцуулгыг оруулахаар бэлтгэлээ.Япон хэлний мэндчилгээг үргэлж "Албан ёсны" эсвэл "Нөхөрсөг" байдаг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хэлэнд байхгүй хэллэгүүд их байдаг ч аль болох хэрэглэж дасахыг хичээх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эхний үгнүүдээ сурцгаая: Танилцуулга. /Үүнээс хойш орчуулгыг Монгол хэлээр биш Англи хэлээр орчуулгыг тавьж байхаар шийдлээ / Япон хэлний харилцааны ганц нэг үг хэлье.. Хичээл дээр үзсэн үгнүүдээ ойр ойрхон харж байвал амархан тогтоогддог гэдгийг санаарай. Ялангуяа өглөө, оройд.. Та бүхэнд амжилт хүсье.

Фүжи уул

2010 оны 02-р сарын 10 Нийтэлсэн Dagiimaa

Фүжи уул нь Яманаши муж болон Шизүока мужийн заагт оршдог Японы хамгийн өндөр бөгөөд бүх талаасаа адилхан хэлбэртэй харагддаг тэгш хэмээрээ алдартай уул билээ. Өндөр нь далайн түвшнээс дээш 3776 метр, баруунаас зүүн тийш 35 километр, хойноос урагш 38 километр сунаж тогтсон уул юм. Фүжиг галт уул гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл хамгийн сүүлд Хоэйгийн 4-р он буюу 1707 онд оргилж байжээ. Түүний тогооны диаметр нь 800 метр, гүн нь 200 метр юм байна. Фүжи уулын нэрний тухайд эрт дээр үеэс олон янзаар тайлбарлаж ирсэн ба хамгийн түгээмэл нь Фүжияма буюу өөр харьцуулах зүйл үгүй цор ганц өндөр оргил гэсэн утгатай гэж үздэг. Түүнчлэн Такэторигийн үлгэрт гардгаар бол Фүжи уулын нэр нь үхэшгүй мөнхийн уул гэсэн утга бүхий Фүшисан гэдэг нэрнээс гаралтай гэдэг. Уг үлгэрийг товчлон хүргэе. Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь нэг удаа түлээнд явжээ. Ойн гүнд явж байтал нэг хулс модноос гэрэл цацарч байхыг олж үзээд очин цавчиж унагаавал дотор нь нэг хөөрхөн охин сууж байжээ. Ингээд өвгөн эмгэн хоёр охинтой болсон юмсанжээ. Өдөр хоног өнгөрч охин нь харсан хүн болгон дурламаар хачин сайхан хүүхэн болжээ. Ойр хавийн 5 залуу гэрлэх хүсэлт тавьсан боловч охин тэр болгонд бүтэшгүй даалгавар өгч залуусын сэтгэлийг гонсойлгож байлаа. Түүний тухай сураг хаанд хүрчээ. Хаан бас түүнтэй гэрлэхийг хүссэн боловч охин өөрийгөө сарнаас ирсэн, миний буцах цаг удахгүй болно гэв ээ. Хаан ч охиныг сар луу буцаалгахгүйн тулд хэдэн давхар хамгаалалт тавьсан боловч нэмэр болсонгүй, охин өсгөж өндийлгөсөн аав ээж хоёртоо баярласнаа илэрхийлэн хувцас хунар, мөнхийн ус өгөөд сар луугаа одно. Өвгөн эмгэн хоёр хайртай ганц охингүйгээрээ мөнх амьдраад ч яах билээ хэмээгээд өндөр уулын оройд асгаж орхино. Ийнхүү уг уулыг Фүши буюу үхэшгүй мөнхийн уул гэж нэрлэх болсон домогтой. Энэ нь явсаар Фүжи болсон гэдэг.

2010 онд Япон Улсад суралцах

2010 оны 02-р сарын 10 Нийтэлсэн Dagiimaa

 


2010 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам гарлаа.


1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
Судлаач оюутан, Их, дээд сургуулийн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн ухааны чиглэлээр суралцах үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль гэсэн 5-н мэргэжлийн чиглэлээр элсэлт авна. Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж эсвэл энэ хуудасны төгсгөлд байгаа линкээр орж үзнэ үү.

2. Бүртгэл
5 дугаар сарын 25-ны даваа гаригаас 29-ны баасан гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

(1) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, сертификат, эсвэл баталгаажуулсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг

(2) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутан
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ ондоо их дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг бол 1 жил хагасын сурлагын дүн, 1 дүгээр курст сурдаг бол хагас жилийн дүнгийн жагсаалт, харин 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2 ш ижил цээж зураг

* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас харахад, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурьдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлагаа авч, бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж бүртгэлийн эхний өдрүүдэд ирж бүртгүүлэхийг хүсье.
* Шалгалтад оролцохыг хүсэгч нь зөвхөн нэг мэргэжлийн чиглэлийг сонгон оролцоно. Нэгэн зэрэг хоёр өөр мэргэжлээр шалгалт өгөх боломжгүй.


3. Бичгийн шалгалт
 Жилээс жилд оролцогчдын тоо өсөх хандлагатай байгаа ба, нэг мэргэжлээр нэгэн зэрэг шалгалт өгөх хүний тоо 1200-аас давсан тохиолдолд урьдчилсан шалгалтыг зохион явуулдаг билээ. Хэрэв энэ жил урьдчилсан шалгалтыг авах болсон тохиолдолд 6 дугаар сарын 2-ний өдөр тус ЭСЯ-ны вэб хуудас болон Монгол-Японы төв, Японы ЭСЯ-ы гадаах самбарт зарлагдах тул шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүмүүс энэ өдөр урьдчилсан шалгалт байгаа эсэхийг шалгаж үзнэ үү.
 
6 дугаар сарын 14-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж
6 дугаар сарын 28-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүсээс авна), Судлаач оюутан, Мэргэжлийн сургууль
Шалгалтыг Монгол-Японы төв болон МУИС-ын 2 дугаар байранд авна.


4. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын талаарх тайлбар.
 Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлагын талаар аль нэг сургуулиас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн тохиолдолд зөвхөн тухайн сургуульд одоо суралцаж байгаа оюутан, сурагчдад зориулсан жижиг хэмжээний тайлбарыг хийнэ. Дэлгэрэнгүйг Японы ЭСЯ-наас лавлана уу.


5. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 21 (Пүрэв), 22-ны өдөр (Баасан) 13:00 – 18:00 цагийн хооронд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах тухай зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

Шалгалтын талаар утас, и-мэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултанд хариулж тайлбар хийхгүй. Монгол-Японы төвөөс тус хөтөлбөрийн талаар асууж лавласан нь тогтоогдсон тохиолдолд шалгалтад орох эрхийг хасахыг анхаарна уу.



ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

約2万年前の日本列島

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Dagiimaa
約2万年前の日本列島

詳細は「日本の旧石器時代」を参照

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Dagiimaa

日本列島において確認されている人類の歴史は、約10万年ないし約3万年前までさかのぼる。約3万4千年前に華北地方からナイフ形石器と呼ばれる石器が伝わり、列島全域で広く使用されたが、約2万年前にシベリアから新たに細石刃と呼ばれる石器が主に東日本に広まった。しばらく東日本の細石刃文化と西日本のナイフ型石器文化が併存したが、ほどなく細石刃が西日本にも広まり、約1万5千年前ごろ、ナイフ型石器は急速に姿を消した。

約1万2千年前頃、最終氷期が終わり急激な温暖化による海面上昇が始まると、日本列島はアジア大陸から分離した。これにより、人々の文化や生活に大きな変化が生じ、南西諸島を除いて、次の縄文時代へ移行していった

Япон хэл

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Dagiimaa
Солонгос, хятад хэлээр ярьдаг иргэдээс япон хэлийг хоёрдахь хэлээ болгон сонгосон хүмүүс 800 мянга орчим байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн хилийн чанадад тухайлбал, Хавайн арал, Өмнөд болон Хойд Америкийн япон гаралтай иргэд, мөн XX зууны эхэн үед Японы хараат улс байсан Тайван, Солонгос, Микронейзийн япон хэл суралцагч хүмүүс япон хэлийг хэрэглэж байна.

Анхны алхам. Энэ хэлийг сайн сурахын тулд дараах хоёр алхмыг юуны түрүүн хийх хэрэгтэй. Үүнд:
1. Компьютертээ японоор бичих. Ингэхийн тулд таны компьютер япон фонт таньдаг байх шаардлагатай. Яагаад энэ алхам чухал вэ гэвэл хэрэглээ үүсч байж хэл сурдаг. Тэгвэл та ганц үг харах болоход гарын дор ганц товчлуур дараад л япон үсэг, үг гаргаж ирэх боломжтой.
2. Ханз хайх. Интернэтээс, номноос, өөр хаанаас ч хайж болно. Ингэхэд сайн нүдлэгддэг.

Сурах арга. Ямар ч байсан хэл сурахаар та шийджээ. Дараах энгийн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй. Хэл сурахад баримтлах ёстой нийтлэг зарчим байдаг япон хэлний хувьд арай ялгаатай байна.
• Зогсож болохгүй өдөр болгон дасгал хийх. Заавал бичих албагүй ч байнга тогтоо. Зарим өдөр сонсож, заримдаа ярьж, хааяа цээжил. Мөн бичих, ганцаараа ярих, унших, багшаар заалгах, хүнээс асуух гэх мэт өөртөө сонирхолтой байж болох бүх хэлбэрийг хайгаад үз.
• Тухай бүрдээ юу сурсныгаа байнга тэмдэглэж урам зориг авч байх. Цээжилсэн үгээ бичээд байх тусам, тэр нь өдөр бүр нэмэгдэж буйг хараад хүн өөрийн эрхгүй урамшдаг.
• Зурагт их үзэх. Ингэхдээ болж өгвөл хөгжмөндөө бичлэг хийж аваад байнга давтагддаг хөтөлбөрүүдийг ойлгодог болохыг зорих хэрэгтэй юм

Хэлбэрүүд. Маш олон янзын хэлбэр байдаг ч дараах идэвхтэй гурвыг сонгож ашиглахад гэмгүй.
1. Бичлэгтэй ном буюу Listening
2. Телевизийн нэвтрүүлгийн байнгын хэллэгүүдийг цээжлэх
3. Ашиглаж буй компьютерийнхээ бүх үзүүлэлтийг японоор тогтоох
4. Чихэвчний хөгжим. Энэ нь сонсгол сайжруулдаг. Хүн нэг ч монгол үг сонсохгүй зөвхөн япон үгийг нэг жил сонсоход паралель сэтгэл зүй нь автоматаар бүгдийг нь сурсан байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Бэлтгэл. Япон хэл үзэж эхлэхийн өмнө юу юу бэлдэх вэ? Мэдээж үүнд тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч дараах хэдэн зүйл гарын дор байхад тун ч хэрэгтэй.
Толь бичиг. Хэд хэдэн янз байж болно. Тухайлбал, Электрон толь бичиг. Энд анхаарах зүйл гэвэл Англи-Япон, Япон-Англи, Англи-Англи гэсэн товчнууд байгаа эсэхийг сайтар нягтлах. Мөн super jump, ханз хайх товчлуур байгааг мэдэж байхад илүүдэхгүй. Хэл сурахад болон электрон толь бичиг ашиглахад дээрх функцууд хамгийн чухал нь байдаг. Нэмж хэлэхэд Японд очоод гар утас авсан тохиолдолд өөртөө толь бичигтэйг сонгох хэрэгтэй.
Япон-Монгол толь бичиг. Хэлбэрийн хувьд том, жижиг ямар ч байж болно. Гол нь Япон үгийг шууд монгол хэл рүү орчуулж ойлгоход тохирох нь илүү байдаг. Харин англиар дамжуулахад зарим үг нь огт ойлгомжгүй болох тохиолдол бий.
Онлайн толь бичиг болон орчуулагч. Хэрэв та компьютер болон интернэт ашигладаг бол дараах хаягийг заавал тэмдэглэж авах хэрэгтэй.
Үүнд: o http://honyaku.yahoo.co.jp/ Энэ сайт англи руу болон англиас өгүүлбэр орчуулах боломжтой. Энгийн хэрэглээнд тун ч тохирно.
o http://www.popjisyo.com/ Ямар нэг вэб сайт руу орохдоо үүнийг ашиглаад харж байгаа хуудсан дотроо аль ч үг рүү хулганаа аваачихад шууд орчуулагддаг.
Хэллэгүүд. Ер нь хэл сурахад их цээжлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин япон үгийг цээжлэхдээ үгийг нь салгаж цээжлээд, нийлмэл утгыг нь дараа цээжлэх нь логик уялдааг олоход хэрэгтэй байдаг аж. /Алтангадас сэтгүүл/