Kimochi

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa
Алаг дэлхийд төрсөн минь учиртай Дэлгэрэнгүй»

Р.Чойном Залуу нас

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa
Р.Чойном Залуу нас Дэлгэрэнгүй»

Миний нутаг

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa

 Миний нутаг

Бага нас дурсагдав хихи...

 Дэлгэрэнгүй»

Өлсгөлөн

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa
 Өлсгөлөн  Дэлгэрэнгүй»

"Би эгэл хүн"

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa
 "Би эгэл хүн"  Дэлгэрэнгүй»

Шаргачин

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa
 Шаргачин Дэлгэрэнгүй»

Р. Чойном “Чамд хардуулах сайхан″

2010 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Dagiimaa
Р. Чойном “Чамд хардуулах сайхан″ Дэлгэрэнгүй»

Харилцаа гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Харилцаа гэж юу вэ? Дэлгэрэнгүй»

Дэлхийн хамгийн хүчтэй комьпютер

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
 Дэлхийн хамгийн хүчтэй комьпютер Дэлгэрэнгүй»

Yahoo Mail –ээ хэрхэн хүссэнээрээ ашиглаж сурах вэ?

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Yahoo Mail –ээ хэрхэн хүссэнээрээ ашиглаж сурах вэ? Дэлгэрэнгүй»

Cd ний урлаг гэх үү дээ free style

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Cd ний урлаг гэх үү дээ free style Дэлгэрэнгүй»

Firefox-ын татах хурдыг нэмэх

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Firefox-ын татах хурдыг нэмэх Дэлгэрэнгүй»

Yahoo messenger-ийг нэг зэрэг олон нээх нууц арга

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Yahoo messenger-ийг нэг зэрэг олон нээх нууц арга  Дэлгэрэнгүй»

Нар мандахаас өмнө босох тустай

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
 Нар мандахаас өмнө босох тустай. Дэлгэрэнгүй»

Жирэмсний шинж тэмдэг

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Жирэмсний шинж тэмдэг Дэлгэрэнгүй»

Хэл сурах үндсэн 2 төрлийн арга байдаг

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Хэл сурах үндсэн 2 төрлийн арга байдаг Дэлгэрэнгүй»

Monitor ХОЛБОХ

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Monitor ХОЛБОХ Дэлгэрэнгүй»

Байгалийн гамшиг

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Байгалийн гамшиг Дэлгэрэнгүй»

Арчлаад байж дээ

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Арчлаад байж дээ Дэлгэрэнгүй»

Ховор ан амьтад

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Сонирхолтой  Дэлгэрэнгүй»

Check it

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Check it Дэлгэрэнгүй»

Алтайн магтаал

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Алтайн магтаал Дэлгэрэнгүй»

Сүлжээний топологи

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Сүлжээний топологи Дэлгэрэнгүй»

Эротик массаж

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Хи хи Дэлгэрэнгүй»

Хайр цацруулан амьдарцгаая

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Хайр цацруулан амьдарцгаая Дэлгэрэнгүй»
Одон зурхайн 5 махбодийг монгол АУ-нд хэрэглэх нь Дэлгэрэнгүй»

Турахыг хүсэгчдэд

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Турахыг хүсэгчдэд Дэлгэрэнгүй»

Өсвөр насныханд зөвлөх нь

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Өсвөр насныханд зөвлөх нь Дэлгэрэнгүй»

Орчин үеийн хөгжим гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Орчин үеийн хөгжим гэж юу вэ? Дэлгэрэнгүй»

Зочид буудлын салбарын үүсэл хөгжил, агуулга

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Зочид буудлын салбарын үүсэл хөгжил, агуулга Дэлгэрэнгүй»

Вирус гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Вирус гэж юу вэ? Дэлгэрэнгүй»

Таньд би анхаарая

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Маш өндөр үр дүнтэй Дэлгэрэнгүй»

Би эдийн засагч биш гэхдээ.

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Би эдийн засагч биш гэхдээ. Дэлгэрэнгүй»
ТА өөрөө хэн нэгний гүнж нь, бас ханхүү нь байхын тулд доорхи юмыг уншаарай Дэлгэрэнгүй»

Уран зохиолын төрөл, зүйлийн тухай

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Уран зохиолын төрөл, зүйлийн тухай Дэлгэрэнгүй»

Хүнийг царай төрхөөр нь шинжихүй

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Хүнийг царай төрхөөр нь шинжихүй Дэлгэрэнгүй»

Эрчүүд сул дорой болсон уу?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Эрчүүд сул дорой болсон уу? Дэлгэрэнгүй»

Охидийг панаалдая

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Охидийг панаалдая Дэлгэрэнгүй»

Боловсролын үнэ цэнэ

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Боловсролын үнэ цэнэ Дэлгэрэнгүй»

Бурханы номын тайлбар

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Бурханы номын тайлбар Дэлгэрэнгүй»
Хэрхэн Телевизорээ Компьютерийн Монитор болгон ашилах вэ? Дэлгэрэнгүй»
Эмэгтэй хүн өөрийн давуу болон сул чанараа яаран таниулаад хэрэггүй Дэлгэрэнгүй»

Булчингийн систем

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Булчингийн систем Дэлгэрэнгүй»

Дурласан гэдгээ яаж мэдэх вэ?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Дурласан гэдгээ яаж мэдэх вэ? Дэлгэрэнгүй»

Мэргэн үгс

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Мэргэн үгс Дэлгэрэнгүй»

Хуулбар процесс гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Хуулбар процесс гэж юу вэ? Дэлгэрэнгүй»
Хүнсний жижиг дунд үйлдвэрүүдэд аттестатчилал явуулах журам Хүнсний жижиг дунд үйлдвэрүүдийн ажлын байрны нөхцөл, ажиллагсадын мэрэгжлийн түвшин, бүтээгдэхүүний чанарт аттестатчилал явуулах журам. Дэлгэрэнгүй»

Зөгийн балны ашиг тус

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Зөгийн балны ашиг тус Дэлгэрэнгүй»

TCP/IP гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
TCP/IP гэж юу вэ? Дэлгэрэнгүй»

Амтлаг торт хийцгээе

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Амтлаг торт хийцгээе Дэлгэрэнгүй»

Цус алдалтын үед ямар арга хэмжээ авах вэ?

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Цус алдалтын үед ямар арга хэмжээ авах вэ? Дэлгэрэнгүй»
Соёл, урлагийн байгууллагууддын утасны дугааоууд Дэлгэрэнгүй»
Эрдэм шинжилгээний байгууллагууддын утасны дугаарууд Дэлгэрэнгүй»

Албан бичгийн найруулгын онцлог

2010 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Dagiimaa
Албан бичгийн найруулгын онцлог Дэлгэрэнгүй»

Гадаад хэл шамдан суралцахын учир нь юу юм бэ?

2010 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Dagiimaa
Гадаад хэл шамдан суралцахын учир нь юу юм бэ? Дэлгэрэнгүй»

Учрыг олж хучрыг тунгаав хи хи

2010 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Dagiimaa
Учрыг олж хучрыг тунгаав хи хи Дэлгэрэнгүй»
Миний Монголын найз нар аа хичээл номоо сайн хий гэж би хэлэхгүй Дэлгэрэнгүй»

Удамшилын өвчин

2010 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Dagiimaa
Удамшилын өвчин Дэлгэрэнгүй»

Тоглоом нь шоглоом болсон нь

2010 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Dagiimaa
Тоглоом нь шоглоом болсон нь Дэлгэрэнгүй»

Монгол ухаан

2010 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Dagiimaa
Монгол ухаан Дэлгэрэнгүй»

Мэдээлэл гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Dagiimaa
Мэдээлэл гэж юу вэ? Дэлгэрэнгүй»

Хайрт дүүдээ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Хайрт дүүдээ Дэлгэрэнгүй»

Урт навчит Далантовч

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Урт навчит Далантовч Дэлгэрэнгүй»

Хөхөө цүнхрэг / Neottianthe cucullata/ нь шинэсэн ой, хусан ойн чийглэг хөвдөрхөг хөрсөнд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хэнтий, уулархаг нутагт тохиолдоно. Үрээр үрждэг.

Хос навчит шөнийн нил / Platanthera bifolia / нь шинэсэн ойн зах, ойн нугад ганц нэгээрээ тохиолдох булцуу үндэст олон наст өвслөг ургамал юм. Хэнтий, Монгол дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг.

Гмелиний / дагуур / шинэс / Larix Gmelinii / нь хустай нарсан ойд тохиолддог шилмүүст мод юм. Дорнод Монголын тойрогт  Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Нарсан толгой гэдэг газар тохиолдоно. Үрээр үрждэг.

Эгэл шагшуурга /Phragmites communis / нь нуур гол мөрөн , булаг шандны эрэг хөвөө, манхан болон довцог сондуул бүхий элсний зах ёроол, мараалаг элс, хөвсгөр хужирлаг тойром, булаг орчмын хужирлаг мараажсан нугажуу газраар ургадаг олон наст өвслөг ургамал юм. Ихээхэн хэмжээний ширэнгэ Увс нуурын эргэн тойрон, Тэсийн голын хөндий, ялангуяа Тэсийн голын адаг, Хар-Ус нуур, Хар нуурын эрэг хөвөөгөөр бий. Багавтар талбайтай ширэнгэ Бөөнцагаан, Орог, Адгийн Цагаан, Улаан нууруудын хөвөөгөөр тохиолдохын зэрэгцээ зарим баянбүрдүүдээр элбэг. Үрээр үржихээсээ үндэс, үндэслэг ишээр төлжин үржих чадвараар илүү сайн.       


Мөлхөө Өнцэцэг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Мөлхөө Өнцэцэг / Goodyera Repens / нь шилмүүст модон ойн хөвдөрхөг чийглэг хөрс, голын шугуй , чийглэг нугад ургах олон наст өвслөг ургамал юм. Хангай, Хэнтий тойрогт тархжээ. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Навчгүй Оочгоно

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Навчгүй Оочгоно / Epipogon Aphyllum / нь шилмүүст ойн чийглэг хөрсөнд ургадаг сапрофит ургамал. Монгол дагуурын тойргийн баруун хойд хэсгээр Орхон шаамар, Дулаанхаан уулаар тохиолдоно. Вегетатив эрхтнээр үрждэг. Үрээр үржихдээ удаан.

Шар Саадган цэцэг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Шар Саадган цэцэг / Cypripedium calceolus / нь ойн бүслүүрт хусан ой , ойн зах, түүний чөлөө, голын хөвөө, нугархаг сүүдэрлэг хажууд ганц нэгээрээ ургадаг олон наст өвслөг ургамал юм. Чийглэг шохойлог хөрсөнд сайн ургахын дээр цас багатай хүйтэн өвлийг тэсвэрлэн өнгөрөөж чадна. Хэнтий, монгол дагуурын тойргийн баруун хойд хэсэгт тархжээ. Цэцэглэх нь ховор, тоос хүртэхдээ түвэгтэй, бас үр нь ургахдаа мөөгөнд баригдаж гэмтэх учир үрээр үржихдээ удаан, үндэслэг ишээрээ сайн үржинэ.

Булцуут Түдэнхавх

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Булцуут Түдэнхавх / Galypso bulbosa / нь шилмүүст ойн сүүдэрлэг хөрсөнд ганц нэгээр ургах олон наст өвслөг ургамал юм. Монгол дагуурын тойрогт Ноён уул орчим тохиолдоно. Үрээр үрждэг. 

Цагаан Бөлбөө

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Цагаан Бөлбөө / Nymphaea candida / нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, хар ус, татуургын усанд ургадаг олон наст ургамал юм. Их нууруудын хотгор, Хөвсгөлийн тойрог, Хангайд тархжээ. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн.

Ацан Цахилдаг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Ацан Цахилдаг /Хайч өвс// Iris Dichotoma Pall / нь элсэрхэг нугажуу хээр, уулын элдэв өвст хээрт ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хэнтий, Монгол дагуур, Хянган, Хамар даваа, Дундад халхын Түмэнцогт уул, Дорнод монголын зүүн ба хойд захаар тохиолдоно. Үр, үндэслэг ишээр үржих боломжтой. 

Сунагар Алтанцэгцүүхэй

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Сунагар Алтанцэгцүүхэй / Hypericum attenuatem Choisy / нь уулын хажуу хээр, нугархаг хээр , сөөгөн ширэнгэ, тужид ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хянган, Монгол дагуур, Дорнод монголын тойрогт ургана. Нөөц маш бага. Үр, үндэслэг ишээр ургах чадвартай.

Шаргал Лидэр

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Шаргал Лидэр / Scophora flavescens / нь харгана, гүйлс бүхий хялгана ширэг улалжит хээр , улиангаран төгөлд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монгол дагуурын тойрог, Дорнод монголын хойд хэсэгт байдаг нь түүний тархацын баруун зах болно.

Монгол мөнх–харгана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Монгол мөнх–харгана / Ammopiptanthus mongolicus / нь цөлийн жижиг уулсын чулуурхаг хормой, бэл, тэдгээрийн хоорондох элсэн хөрстэй нутагт хэсэг хэсэг мөнх ногоон сийрэг эвшил үүсгэнэ. Алашаа говийн тойрогт хамаарах Өмнөговь аймгийн өмнөд хэсэг, Хүрх уулын зүүн урд шувтарга, Борзон, Галбын говь, Цагаан дэрс, Тоонотын сайр, Далангийн ар, Ончийн хяр, Үнэгтэй, Их эрээн, Дэнгийн хяр, Хөөт, Зурамтай, Их аргалант, Бага аргалант , Булган уул, Халзан уул, Баруун ба Их цохио уулын хавь нутагт тохиолдоно.

Хөхногоон зээргэнэ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Хөхногоон зээргэнэ / Ephedra glauca regel / нь уулын чулуурхаг хажуу, хайргат бэл, сайр садаргын чулуурхаг хөвөө ирмэг дагаж ургадаг намхан сөөг ургамал юм. Алтайн өвөр говийн тойрогт / Сэгс Цагаанбогд, Ажбогд, Ээж хайрхан уул / -д тохиолдоно. Энд тэнд хэсэг хэсгээр ургах бөгөөд нөөц багатай. Үрээс ургах нь ховор, ихэвчлэн үндэслэг ишнээс сэргэн ургадаг.

Яшилдуу Чацаргана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Яшилдуу Чацаргана / Hippophae rhamnoides / нь уулын голын хөндий, бургас, улиасан шугуй, гол , нуур, хар ус, цөөрмийн эрэг, арлын чийглэг элсэрхэг хөрсөнд ургах мод маягтай сөөг ургамал юм. Хангай, Монгол дагуур , Монгол алтай, Ховд, Их нууруудын хотгор, Говь-Алтайн тойрогт тохиолдоно. Үр болон ургал эрхтнээр үрждэг.

Зүүнгарын Гоёо

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Зүүнгарын Гоёо / Cynomorium soongaricum / нь говь цөлийн элсэрхэг газруудаар хармаг, бусад сөөг ургамлын үндэс дээр амьдрах шимэгч ургамал юм. Их нууруудын хотгор, Олон нуур, Говь – Алтайн, Алашаа говь, Дорнод говь, Зүүнгарын говийн тойрогт тохиолдоно. Үр болон вегетатив эрхтнээр үрждэг.

Алтан гагнуур

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Алтан гагнуур /ягаан мүгэз/ / Rhodiola Rosea / нь өндөр уулын тагийн ба ойн бүслүүрт хад чулуутай энгэр, асга, цохионы завсар, ёроол, горхины чулуу, хайргатай эрэг, ойн цоорхой , торлогтой сийрэг ойд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол Алтай , Дундад халх, Говь-Алтайн тойрогт тохиолдоно. Үрээр болон үндэсний нахиатай хэсгээр үрждэг. Эмийн хүнсний үйлдвэрт түүхий эд болгосноос ховордож байгаа.

Регелийн Будраа

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Регелийн Будраа / Iljinia regelii / Регелийн будраа нь цөлийн бүсийн хахир хатуу ширүүн уур амьсгалтай нутагт уул, толгодын шаварлаг хайрган ба шаварлаг чулуурхаг энгэр бэл, сайр садаргын зах, ёроол дагаж ургадаг сөөгөнцөр ургамал юм. Зүүнгар, Алтайн өвөр говийн тойрогт  Атасбогд, Ингэс, Хөх Төмөртэй, Цагаанбогд, Эдрэнгийн нуруу , Цэнхэр номингийн говь, Эхийн гол, Шар хулс, Хонин усны говийн баянбүрдэд ургадаг.

Маак-ийн эенэрэн

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Маак-ийн эенэрэн / Euonymus maackii rupr / нь голын элсэрхэг эрэг дагуу цөөн цөөнөөр тохиолдох сөөг ургамал юм. Хянганы тойрогт Хэрээ уул, Дэгээ голын завсар орших Эрхийн гол , Алтан голын эрэг дагуу ургана. Үрээр үрждэг.

Саржентын Бүрэлгэнэ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Саржентын Бүрэлгэнэ /Морин улаагана// Viburnum sargentii Koehne / нь голын татамд цөөн цөөнөөр тохиолдох ховор сөөг ургамал юм. Хянганы тойрог, Халх голын сав /Хэрээ уулын орчим, Эрхийн голын Үрэлтийн тохой/ нутагт тархжээ. Үрээр үрждэг.

Дэвүүр-үрт сагай

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Дэвүүр-үрт сагай /pugionium pterocarpum kom./ Монголд нэн ховор унаган ургамал. Нуурын хөвөө, гол мөрний хөндий дагасан элс, манханд ургадаг олон наст өвслөг ургамал. Монголд Их нууруудын хотгор /Баяннуур, Завхан гол, Хүнгүй голын адаг/-т ургадаг. Үрээс сайн ургадаг.

Гурвалжин их залаа

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Гурвалжин их залаа /далархуу тахилт/ /synurus deltoids/ нь хусан төгөл, холимог ой, ойн зах ба цоорхой, нугархаг хажууд энд тэнд цөөн хэдээр ургадаг олон наст ургамал юм. Монголд Хянганы тойрог /Халхын гол, Нөмрөгийн гол/ -т ургадаг. Манжуураас гаралтай ховор ургамал юм. Үр үндэслэг ишнээс ургах чадвартай.

Мөгөөрсхэй ихзул

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Мөгөөрсхэй ихзул /Бугын зуулт // Rhaponticum carthamoides iljin / нь голдуу таг ба дээд тагын бүслүүр ,ойн захаас дээш орших өндөр өвстэй ойн нуга, ойн захаар ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монгол алтайн нуруунд байдаг. Алтай-Соёны унаган ургамал юм. Вегетатив эрхтнээр үржинэ. Үндсийг нь эмэнд хэрэглэх зорилгоор ухаж авдгаас ховорджээ.

Цагаан Цээнэ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Цагаан Цээнэ / Paeonia Lactiflora Pall / нь нугын хээр, хээрийн ба алаг өвст нуга, толгодын энгэр хормойн сийрэг сөөгөн ширэнгэ, голын хөндий , уулын хормойд маш сийрэг ургадаг олон наст өвслөг ургамал юм. Манайд Хянган, Дорнод монгол , Монгол дагуурын тойрогт тохиолдоно. Үндэс, үндэслэг ишний хэсгээр үрждэг.

Монгол хундгана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Монгол хундгана / Adonis mongolica / нь Умард монголын уулын ойт хээрт, жижиг үетэн элдэв өвс зонхилсон эвшилд хэсэг бусаг оролцон ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монголд Хангай, Монгол дагуурын тойрогт Мөрөн, Төв хангай, Орхон Сэлэнгэ, Өгий- Жаргалант, Налайх Баянгийн районд тохиолдоно. Үрээр үржихдээ маш удаан. 200 гаруй жилийн тэртээгээс эмийн зориулалттай түүж ашиглаж ирснээс тархацын хүрээ хумигдаж, нөөц багассан. 

Уссур Яшил

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Уссур Яшил / Rhamnus ussuriensis / Уссур яшил нь голын эргийн гуу жалга, манхан элс орчимд цөөн ургадаг сөөг ургамал юм. Монголд Хянганы тойрогт Бөгтөр Хар-Ус, Халхын голын баруун эрэг дэхь Хуучдын элс зэрэг газарт тохиолдоно. Үрээр үрждэг.

Бавгар-үрт агчаахай.Монгол хойрог

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa

Бавгар-үрт агчаахай /dictamnus dasycarpus turcz./ нь уулын энгэр, сөөгөн ширэнгэ, голын нуга, хээрт энд тэнд ургадаг. Монголд Хянганы тойрогт тохиолдоно.

Монгол хойрог /хулан хойрог/ /potanninia mongolica maxim/ нь цөлөрхөг хээрийн бүсэд өнгөндөө элсжсэн хайрга, хайр чулуутай, тэгш газрын элсэн довцог, дов толгод сайр садаргийн хайргат голдирол дагуу ургадаг сөөгөнцөр. Говь-Алтайн зарим уулс, Онгийн голоос зүүн тийш, мөн Олон уулын хөндийн зүүн захад хэсэг хэсэг тааралдана. Үрээр үржих зохилдлоготой боловч жил бүр цэцэглэж үрлэдэггүй. Элсэнд дарагдсан иш, мөчир нь хялбархан үндэслэж ургадаг.

Янзын навчит улиас

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Янзын навчит улиас / Populus diversifolia schrenk / нь говийн баянбүрдүүд Захуй, Бага нуур, Эхийн гол , Тооройн булаг, Шархулс, Цагаанбургас, Чонын боом, эхэн зулганай, Зуунмод зэрэгтшугуйлан ургадаг модлог ургамал юм. Ул хөрсний ус дээр илэрдэг үйрмэг чулуу хайрган хурдас юмуу хужирлаг нам газрын захыг барьж шугуй маягийн ой үүсгэн ургана. Тооройн амьдралын нөхцөл төдий л сайн бус, дээр дурьдсан баянбүрдүүдэд зөвхөн хөгшин тоорой байна. Залуу зулзган тоорой бараг тохиолдохоо больжээ. Монголд Алтайн өвөр говь, Алашаа говийн тойрогт бий. Тоорой тархсан нутгийн баруун зах нь Ажбогдын нурууны өмнөд хормойн элст мянганд тэмдэглэгдсэн бөгөөд зүүн зах нь Тост, Ноёнбогд уулсаар хязгаарлагдаж Монгол Алтайн нуруунаас урагш Эзний голын сав нутгийн адаг хүртлэх газрыг хамардаг. Үрээр үрждэг.

Түвд Ланцуй

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Түвд Ланцуй / Lancea Tibetica hook / нь өндөр уулын гол горхины эрэг, хөндийн хаялга, элсэн хурдас, цахилдагт хужирлаг нугад ургадаг тур муутай олон наст өвслөг ургамал юм. Монголд Хангайн нуруунд тархжээ. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Бяцхан Жимст Цангис

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Бяцхан Жимст Цангис / Oxycoccus microcarpus Turcz / нь хүлэр буюу хөвд бүхий намаг, чулуурхаг царманд ургадаг мөнх жимст ногоон сөөгөнцөр юм. Монголд Хэнтийн тойрогт бий. Дэвсээ найлзуур үндэслэж ургах буюу үрээр үржинэ.

Эмийн Бамбай

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Эмийн Бамбай / Valeriana officinalis / нь ойн бүслүүрт шинэсэн ой, түүний зах, хулсан ойн , ойн ба татмын нуга, хусан торлого бургасан шугуй , гуу жалга, хадны ёроолоор ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монголд Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг. 

Хангайн Шиваантиг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Хангайн Шиваантиг / Pyrethrium changaicum krasch / нь шинэсэн ойн, түүний дээд захын нураг, үхэр чулуун дунд ургадаг , үндэслэг иш бүхий анхилуун үнэртэй , чийгсүү хүйтсэг олон наст өвслөг ургамал юм. Монголд Төв, Хангай, Суварга хайрхан уул, урд Тамирын эхээр тархсан. Монгол орны ховор унаган ургамал юм. Гоёл чимэглэлийн журмаар цэцэрлэгт тарих боломжтой. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Говийн тост

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Говийн тост / Brachanthemum Gobicum krasch / нь Хөндий хоолой , үйрмэг хайрга чулуутай цөлийн хээрийн томоохон хотосын зах , нимгэн үелсэн элстэй газраар голчлон ургах сөөг ургамал юм. Монгол дорнод говийн тойрог, Баянзагийн хоолой , Улаан нуурын хотгор, Онгийн голын адаг ба Сайншандаас баруун урагш орших Өлгий хийдийн туурь хүртэлх хотгорт тархжээ. Үрээр ургахдаа удаан,  вегетатив эрхтнээр үрждэг.

Нягт сонгино

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Нягт сонгино / Allium condensatum Turcz / Хээр талын хөнгөн бүтэцтэй хүрэн хөрсөнд ургадаг олон наст сонгинолог ургамал юм. Дорнод Монголын зүүн өмнөд хэсэг, Хянган орчимд тархжээ. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Том дохиурт сонгино

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Том дохиурт сонгино / Allium Macrostemon Bunge / Том дохиурт сонгино нь уулын толгодын чулуурхаг хажуу, хайргархаг судаг, нугачаанд ургадаг олон наст сонгинолог ургамал юм. Монгол Дорнодын баруун ба өмнөд хэсэг /Түмэнцогт уул, Их чулуут уул, Цогтдэлгэр уул / Дорнод аймгийн Булган сумын нутагт ургадаг. Үрээс сайн ургана.

Нягт сонгино

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Нягт сонгино / Allium condensatum Turcz / Хээр талын хөнгөн бүтэцтэй хүрэн хөрсөнд ургадаг олон наст сонгинолог ургамал юм. Дорнод Монголын зүүн өмнөд хэсэг, Хянган орчимд тархжээ. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Өдлөг хялгана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Өдлөг хялгана / Stipa Pennata / нь элсэрхэг хээр, их элсний зах, уулын чулуурхаг хайргат бэлд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Баруун хангай, Монгол дагуурт тохиолдоно. Нөөц маш бага. Үрээр үржиж, нахианаасаа жил бүр эрчимтэй сэргэж ургана.

Эгэл Өмхий өвс

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Эгэл Өмхий өвс / Peganum harmala / нь говийн тойром бүрдийн зах хөвөө, дэрст хотгор, уулын хайрга чулуун хөрстэй энгэр, хажуу , гол горхины мараажсан эрэг, айлын нутаг бууц орчим ургадаг олон наст ургамал юм. Монгол алтай /Баруун хотын худаг, Хошуубулаг, Цахир уул, Бэгэр нуурын хотгор, Бурхан буудай уул/ Их нууруудын хотгор, Шаргын говь, Говь алтайн /Их Богд, Дунд Сайхан , Тост уул / тойрогт тохиолдоно. Үндэсний хуваагдлаар төлжин ургадаг.

Сибирь Жодоо

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Сибирь Жодоо / Abies Sibirica ledev / нь уулын харанхуй хавчиг аманд эгц хажуу болон амны ёроол дагуу шаварлаг чийглэг хөрстэй газраар сийрэгхэн тохиолдох бөгөөд өчүүхэн газар гацууртай хамтарч жодоон ой үүсгэнэ. Хэнтийн тайга /Хүдэрийн голын эх/  Хөвсгөлийн тайгад Шишгэд голын адагт тархжээ. Үр болон титмийн доод захын газарт шүргэсэн мөчир үндэслэх замаар үрждэг.

Камчатын цүнхүй

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Камчатын цүнхүй / Neottia Camtschatea / нь шилмүүст модон ойн сүүдэрлэг, хөвдөрхөг хөрсөнд ургадаг ногоон навчгүй сапрофит ургамал юм. Хэнтийн тойрогт Богд уулын Нүхтийн аманд ургана.Үрээр үрждэг.

Фуксийн цахирам

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Фуксийн цахирам / Orchis fuchsia druce / нь ойн чийглэг нуга, намгархаг сөөгөн ширэнгэ, намгийн захаар ургах булцуу үндэстэй, навчных нь дээд гадаргуу хүрэн эрээн толборхог, олон наст өвслөг ургамал юм. Хэнтий, Монгол дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг.

Сэрхэн хөхөө цэцэг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Сэрхэн хөхөө цэцэг / Gymnadenia conopsea / нь сийрэг шинэсэн ой, ойн зах чөлөө, сөөгөн шугуй, нугад ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хангай, Хэтийн тойрогт тохиолдоно. Үр болон вегетатив эрхтнээр үрждэг.

Их Саадганцаг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Их Саадганцаг / Cypripedium macranthon / нь сийрэг шинэсэн ой, шинэс хусан ой, хусан ой, төгөл, ойн чөлөө, ойн захын нугад ховор тохиолддог олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий , Монголын дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үржихдээ удаан. Вегетатив эрхтнээр үрждэг.

Гурвалсан шүрэн–үндэс

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Гурвалсан шүрэн–үндэс /Corallorhiza Trifida / нь ой тайгын хөвдөрхөг намагтай газар ургах ногоон навчгүй, олон наст сапрофит ургамал юм. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт тархжээ. Вегетатив эрхтнээр /үндэслэг ишээр/ үрждэг.

Алтан Саахуу цэцэг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Алтан Саахуу цэцэг / Nyphar pumilum / нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, хар ус , татуурганд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Энэ ургамал нь нэг доор бөөн ургадаг. Хөвсгөл, Их нууруудын хотгор, Хар ус нуур, Чоно харайх гол, Хомын хоолойд тархжээ. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн.

Сибирь Агдаргана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Сибирь Агдаргана / Zygadenus Sibirica / нь шинэсэн ой, сөөгөн ширэнгэ, ойн зах дагуу цөөн цөөнөөр ургадаг олон наст өвслөг ургамал юм. Дорнод, Хөвсгөлийн шинэсэн тайгад тархжээ. Үрээр ургадаг.

Ганц цэцэгт Алтанзул

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Ганц цэцэгт Алтанзул / Tulipa uniflora / нь уулын хуурай хээрийн чулуурхаг хажуу, тэгшивтэр элсэрхэг хормой дагаж цөөн хэдээр ургах олон наст өвслөг ургамал юм. Хангай /Ханхөхий , Тэс , Идэр, Цагаандаваа, Уньт, Эрдэнэмандал/ Ховд, Монгол Алтай /баруун хойд шувтарга/ Дундад Халхын /Түмэнцогт/  тойргоор тохиолдоно. Үр ба сонгинолог булцуугаар үрждэг.

Өлчир Дэгд

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Өлчир Дэгд / Gentiana Algida Pall / нь тагийн ба дэд тагийн бүслүүрийн нуга, цармын чийглэг, намагтай нуга, намагжсан асгарга , уулын жижиг горхийн эрэг, даац бүхий нуга, хуштай шинэсэн ойн дээд захаар ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий, Хангай , Монгол алтай, Говь-Алтайн тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг. 

Шивүүрт харгана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Шивүүрт харгана /Тэмээн харгана, Морин харгана, Улаан харгана, Мангас харгана/ / Caragana Spinosa / нь голын эрэг, татам , нуур орчмын хээржүү хужирлаг нуга, голын хайрга , элсэрхэг юмуу элсэн хөрс бүхий тэгш тал, уулын бэл, чулуурхаг ба хайргат хажууд ургадаг нэлээд өндөр сөөг ургамал юм. Алтай, Хангай, Монгол дагуур , Их нууруудын хотгор , олон нууруудын хөндий, Алашаа говийн тойрогт тархжээ. Үрээр, үндэс болон түүний уг орчмоос сэргэн ургах чадвартай.

Алтан Тэрэлж

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Алтан Тэрэлж / Rhododendron aureum georgi / нь тагийн бүслүүр, ойн дээд зах, ян сарьдаг, нураг асгарганд ургадаг гоёл чимэглэл , эмийн ач холбогдолтой сөөг ургамал юм. Хэнтий, Монгол дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үржинэ.

Шивлээхэй зээргэнэ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Шивлээхэй зээргэнэ / Ephedra equisetina bunge / нь Хангайд түүний өвөр бие, Монгол алтайн нурууны зүүн захыг барьж тааралдах боловч бусад нутгийн хувьд зөвхөн уул толгодын хад асга, чулуурхаг энгэр, сайр садрагын чулуурхаг эрэг хөвөө газраар сийрэг таруу ургадаг заримдаг сөөг ургамал юм. Хангай, Монгол Алтай, Дундад халх, Дорнод говь, Алтайн өвөр говь, Алашаа говийн тойрогт тохиолдоно. Үрээс ургахдаа сайн.

Муркрофтын жигд

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Муркрофтын жигд / Elaeagnus moorcrofth / нь говийн баянбүрдийн булаг, хуурай сайрын зах , тооройн шугуй, марцтай намгархаг хөрсөнд ургах модлог ургамал юм. Алашаа говийн тойрог, Говь алтайн тойрогт тохиолдоно. Нөөц маш бага. Үр болон ургал эрхтнээр үрждэг.

Дөрвөлсөн Мүгэз

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Дөрвөлсөн Мүгэз / Rhodiola quadrifida / нь Тагийн бүслүүрт хад асга, чулуутай энгэр, нуга, хаданд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол алтай, Говь Алтайн тойрогт тархжээ. Үрээр үржинэ.

Заг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Заг / Haloxylon ammodendron bunge / Заг нь ширэгжиж бэхжсэн , бэхжээгүй хөдөлгөөнт нүүдэг элс, сондог, элсэрхэг хээр, сийрэгдүү хайргатай дов толгодын энгэр хажуу, сайр садраа, мараалаг хотос газар дагаж ургадаг, цөл, цөлөрхөг хээрийн ценозыг бүрдүүлэгч модлог ургамал юм. Цөл, цөлийн хээрийн бүсэд тархан ургахдаа 7 аймгийн 60 орчим сум нэгдлийн нутгийг хамарна. Цөлийн бүсэд үргэлжилсэн их заган ой үүсгэдэг бол цөлөрхөг хээрийн бүсэд хэсэг хэсэг газар ургасан тусгаарлагдмал заган ой үүсгэнэ. Нийт 5 сая гаруй га талбайг эзэлнэ. Үрээр үржинэ.

Пржевальский Чармай

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Пржевальский Чармай /Улаан түлээ/ / Gymnocarpos Przewalskii maxim / нь чулуурхаг цөлийн хуурай сайр, түүний ирмэг, дов толгод, жалга судагт ургах сөөг ургамал юм. Алашаа говийн тойрог / Борзонгийн говь, Халзан уулын ар хөндий, Улаан хөөвөрийн хяр /, зүүн гарын говьд / Байтагбогдын ар бэл /-д тархжээ. Үр болон вегетатив эрхтнээр үрждэг.

Монгол Бүрэлгэнэ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Монгол Бүрэлгэнэ / Viburnum mongolicum Rhed / нь уул толгодын чулуурхаг хажуу, байц цохио, хадны ангалд ургадаг жимсгэнэ бүхий намхавтар сөөг юм. Энэ устаж болзошгүй унаган ургамал юм. Хянган, Монгол дагуур , Угтам уул, Түмэнцогт уулаар тохиолдоно. Цөөн бутаар энд тэнд ургадаг нөөц багатай. Тохиромжтой нөхцөлд үрээр үрждэг.

Потанины улаантулам

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Потанины улаантулам /incarvillea potaninii batal/ Энэхүү ургамал нь уулын чулуурхаг хажуу энгэр, хуурай сайрын зах, нураг чулуунд ургах олон наст өвслөг ургамал юм. Монголд Алашаа говь, Говь-Алтайн тойрог /Тост, Ноён, Зурамтай уул, Жинстийн нуруу/-т ургадаг. Үрээр үрждэг.

Нөмрөг банздоо

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Нөмрөг банздоо /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ Энэ ургамал нь зөвхөн тагийн бүслүүрийн хад, асга, асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм. Монголд Хөвсгөл, Хангай, Алтай, Говь-Алтайн тойрогт байдаг. Эрт үеэс эмийн чанараар алдаршсан энэ ургамлыг эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байсан. Хэдийгээр эмзүй, эмнэлзүйн шинжилгээгээр эмийн чанарыг нь судалж анагаах ухааны эмнэлгийн албан ёсны эмийн ургамал болгоогүй боловч нөмрөгт банздоог нийтийн зах зээл, төв, орон нутгийн эмийн сангуудад эх хэмжээгээр бэлтгэн худалдаж байгаа буруу үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна. Үрээр маш муу үрждэг. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ.

Вансэмбэрүү

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Дорогостайскийн банздоо/Вансэмбэрүү/ /saussurea dorogostaiskii palib / нь өндөр уулын бүслүүрийн хад, асга, асгарга дагаж чийгтэй хөрсөнд маш сийрэг ургадаг олон наст өвс юм. Манайд Хөвсгөлд байдаг. Үрээр маш үржинэ.

Сибирь хундгана

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Сибирь хундгана / Adoins Sibirica Patrin ex ledev / Ханхөхий, Тэсийн гол , Баянхайрхан, Хархираа, Арсайн гол, Минж, Туул голын эх зэрэг газар ойн бүслүүрт ойн зах, нуга, сийрэг шинэсэн ой, татмын ба дэнжийн нуга, уулын ойт хээрийн чулуутай энгэр, хормойд бөөн ургадаг олон наст өвслөг ургамал юм. Үрээр тааруу ургана. Хөвсгөл, Хангай, Хэнтий, Монгол дагуур, Ховд, Дунд халхын тойрогт тохиолдоно.

Ягаан Цээнэ

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Ягаан Цээнэ / Paeonia anomala / нь шинэсэн ойн , холимог ой, ойн зах, хулсан ой, голын зах дагаж ургасан сөөгөн ширэнгийн ёроолд , чийглэг хөрсөнд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монголд Хангай, Хэнтий, Монгол дагуурын тойрогт тархжээ. Үрээр маш муу, үндэслэг ишээр сайн үржинэ.

Монгол Бүйлэс

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Монгол Бүйлэс / Amygdalus Mongolica Maxim / Монголын говь цөлийн ховор унаган ургамал. Уулын чулуурхаг, хад асгатай энгэр, дов толгод, хад цохио, сайр садаргийн чулуурхаг эрэг ирмэгээр цөөн ургадаг хурц том хатгууртай сөөг ургамал. Манайд Говь-Алтайн тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг.

Тэсхэй тэсмэг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Тэсхэй тэсмэг /sorbaria sorbifolia / нь голын эрэг орчмын нуга, жижиг гол горхины эрэг, хонхор жалгын ёроол, ойн нуга, ойн захаар ургадаг жижиг модлог ургамал. Монголд Хянганы тойрогт /Халхын гол, Нөмрөгийн голын хөндий/ тохиолдоно. Монгол орны ховор ба гоёл чимэглэлийн ургамлын генофондыг хамгаалах зорилгоор энэ ургамлыг түүж ашиглахыг бүрэн хориглох, үрийг түүжи хадгалан генофондын санд оруулж хамгаалах, цэцэрлэгийн нөхцөлд тариалж ургуулах шаардлагатай. Үр болон үндэсний салмайгаар үрждэг.

Үсхий улиас

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Үсхий улиас /populus pilosa rehd/ нь уулсын хоорондох голын талбиун хөндий, ам хавцал даган ургаж шугуй төгөл үүсгэдэг модлог ургамал юм. Монголд Хангай, Монгол Алтай, Говь-Алтайн тойрогт тохиолдоно.

Ямаан Сэрдэг

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Ямаан Сэрдэг / Saxifraga Hirculus / нь тагийн бүслүүрт чийглэг намаг , бушилзат царам, хайрга, чулуут асгарга, байц хад, горхины эргээр, ойн бүслүүрийн дээд хэсэгт бол хадтай энгэр, чийглэг цохио асга, намаглаг нуга, голын эрэг, торлог, чийглэг ойн захаар тус тус ургадаг олон наст ургамал юм. Монголд Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол алтай, Говь-Алтайн тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг.

Сухайн төрөл

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Сухайн төрөл / Tamarix /  нь сөөг ургамал экологийн харилцан адилгүй нөхцөлд ургана. Манай оронд олон нуурын хөндийн тойргийн Цагаан нуурын орчим, Говь алтай , Говь–алтайн Хүрх ууланд их нууруудын хотгорын тойрогт багтах Шаргын говь, Дорнод говийн тойрогт Алтайн өвөр говийн тойрогт тус тус ургадаг. Байгалийн болон таримал нөхцөлд ургал эрхтнээр үржихдээ илүү сайн зохилдсон байдаг.

Хар нэрс

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Хар нэрс / Vaccinium Myrtillus / нь уулд тайгын бүслүүрт ус чийг ихтэй , өтгөн ургасан хуш, жодоон тайгад жодоог дагалдан модны сүүдэрт ургадаг сүүдэрсэг, хүйтэнд өлчир, жимст сөөгөнцөр ургамал юм. Монголд Хэнтийн уулын тайгын тойрогт ургадаг. Үр болон ургал эхтнээр үржих чадвартай.

Ямаан эвэр

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Ямаан эвэр / Caryopteris Mongolica Bunge / нь хээр, цөлийн бүсийн асга хад чулуутай, хайргархаг энгэр, хажуу бэл, уулын хажуу, сайр судгын элс, хайрган эрэг, ирмэг, нимгэн үелсэн элсэн дээгүүр ургадаг заримдаг сөөг юм. Монголд Цөл, цөлийн хээрийн бүсийн зүүн хагас, говь алтайн нуруу, зүүн өмнөд хангай, монгол дагуур, дундад халхын тойрогт тархжээ. Үрээр  үрждэг.

Монгол тост

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Монгол тост / Brachanthemum Mongolicum krasch /  нь хайргатай чулуурхаг цөл, хээрийн бүсийн дов толгодын оройгоор ургадаг жижиг сөөгөнцөр ургамал юм. Зүүнгарын говь , Дорнод монголд Матад сумаас зүүн хойш 5 км , Ар жаргалантын хийдийн тууриас 16 км , Цог- Өндөр уулын баруун бие орчим тархжээ.

Эгэл Годил

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Эгэл Годил - өвс / Acorus calnmus L./ нь гол горхины эрэг, нуурын хөвөө, намаг усан дотор ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл , Хэнтий, зүүн хойд хангай , Дорнод монгол Буйр нуур орчимд тархжээ. Үндэслэг ишээр сайн үрждэг.

Далиу сонгино

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Далиу сонгино / Allium obliquum l. / Далиу буюу сармисан сонгино нь уулын дунд, доод биеийн чулуурхаг хүрэн хөрсөнд ургадаг олон наст сонгинолог ургамал юм. Монгол алтайн нуруу, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг Хавцалбулаг , мөн сумын нутаг Ёлт гэдэг газар тархжээ. Үрээс ургахдаа хурдан, сонгинолог ишнээс сэргэн төлжих чадвар сайтай.

Цагаанцэцэгт сонгино

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Цагаанцэцэгт сонгино / Allium galanthum / Уулын чулуурхаг хажуу асгаар хэсэг хэсэг газар бөөн ургадаг олон наст сонгинолог ургамал юм. Алтайн нурууны өвөр Булган голын зүүн салаа Улиастайн гол , Билүүтийн уулаар тархжээ. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Алтайн сонгино

2010 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Dagiimaa
Алтайн сонгино / Allium Altaicum pall / Асга, нураг, байц цохио, уулын чулуурхаг хажуу, ойн нуга, ам хавцалын ёроолын хайрганд ургадаг сонгинолог булцуутай олон наст өвслөг ургамал. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол алтай, Говь алтайн тойрогт тархжээ. Үрээс ургахдаа сайн. Мөн сонгинолог ишнээс сэргэн ургах  чадвар сайтай.


Япон ногоон цай

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa

Та Япон vндэсний ногоон цайг турах, vл таргалах зорилгоор хэрэглэх гэж байгаа бол та зөв сонголт хийж, илvv vр дvнд хvрэхэд тань тус болох зөвлөгөөг Ногоон цай-Эрvvл мэнд нийгэмлэг хvргvvлж байна.

Япон ногоон цай нь өөхийг хайлуулж, тураах vйлчилгээтэй болохыг Японы цай судлаач эрдэмтэд тогтоожээ. Хоол идэж байхдаа Япон ногоон цай хэрэглэвэл хvнсний сахар аман дотор глюкоз болон задрахад саад учруулж чаддаг байна. Ийм учраас, Япон ногоон цайг хоол идэж байхдаа хэрэглэвэл тураах, vл таргалуулах vйлчилгээ vзvvлдэг.

Мөн япон vндэсний ногоон цай нь огт калоригvй байдаг. Спорт, фитнессээр хичээллэх, саунд орохдоо Япон vндэсний ногоон цайг хэрэглэвэл өөх хайлуулалтыг илvv дэмждэг болохыг Японы Шизv-Ока их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Иймд, фитнесс, саун руу явахдаа Япон ногоон цайгаа хандлаад авч явахыг Ногоон цай – Эрvvл мэнд нийгэмлэг зөвлөж байна.

Япон vндэсний ногоон цайны найрлагын 30-40 хувь нь ургамлын исэл байдаг. Энэ нь бусад хvнсний бvтээгдэхvvнтэй харьцуулахад хамгийн өндөр vзvvлэлт юм. Ургамлын исэл буюу оёдолт судал

(植物繊維) нь хvний биед шингэдэггvй учир Япон vндэсний ногоон цайны усанд уусдаггvй нэгдлийн 30-40 хувь нь гэдэс дотрыг сайн цэвэрлэж, өтгөний хамт гадагшилдаг. Өтгөн ховордох, хатах хандлагатай хvмvvст энэ ногоон цай нэн чухал хэрэгтэй.

Vvний зэрэгцээ. Япон vндэсний ногоон цайнаас хvний биед -каротин, В1, В2, С, Е, U гэсэн бvх төрлийн витамин, төмөр, хэрэгтэй кальци, кали, селен зэрэг олон төрлийн минералыг олж авна. Та өдөрт хамгийн багадаа 5 аягыг зориулалтын гvцэнд 80 градусын буцалсан усаар найруулан ууж хэрэглээрэй.

Турах зорилгоор Япон vндэсний ногоон цай хэрэглэх хvмvvс доорхийг мөрдсөнөөр илvv vр дvнд хvрнэ.

- Өдөрт хамгийн багадаа 5 аяга Япон vндэсний ногоон цай уух

- Хоол идэж байхдаа Япон vндэсний ногоон цайгаа хэрэглэх

- Тахиа, загасны калори багатай мах сонгох

- Ерөнхий хоолны хэмжээгээ багасгах, калори багатай хоол идэх

- Спорт, фитнесс, хөдөлгөөнөөр хичээллэх

- Фитнесс, саунд орохдоо Япон ногоон цайг хэрэглэх

- Чихэр, чихэрлэг жvvс, пиво зэргээс татгалзах

- Орой 7 цагаас хойш хоол идэхгvй, оройн хоолоо эрт идэх

- 6 сар Япон vндэсний ногоон цайг хэрэглэхэд та 6 кг жин хасах боломжтой

Япон үндэстний хоол

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa
Япон үндэстний хоол Дэлгэрэнгүй»

Япон хоол1

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa
Япон хоол1 Дэлгэрэнгүй»
Японы түүхэн үйл явдал, соёлын ололт амжилтын он цагийн дараалал Дэлгэрэнгүй»

Япон

2010 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Dagiimaa
Япон Дэлгэрэнгүй»

Алтай Таван Богд

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Алтай Таван Богд Дэлгэрэнгүй»

Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд Дэлгэрэнгүй»

10000дахь зочин хэн бэ ? Та юм болов уу?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Surprise Дэлгэрэнгүй»

Ангуучийг суулгах заавар

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Word 2003 дээр: 1. Хэрвээ The macro in this project are disabled гэсэн алдаа гарвал: * Tools->Macro->Security дарж Security цонхыг гаргана. * High дээр байгаа сонголтыг Low болгож багасгана. * OK дарна. * Word-оо хаана. Бүх Word-оо хаах ёстой. * Word-оо дахин ажиллуулахад Ангууч цэс гарч ирэх ёстой. 2. Macro Security нь Low дээр боловч Ангууч цэс гарч ирэхгүй байх. Энэ нь Word-ийг гацаах, тог тасрах гэх мэтийн стандарт бус үйлдлээс болж илэрдэг гажиг юм. Ийм тохиолдолд Word аливаа .dot файлуудыг хаачихдаг. Яг энэ шалтгаанаар Ангуучийн .dot файл нь хаагдчихдаг юм. Үүнийг сэргээхдээ дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. * Tools->Templates and Add-Ins дарж харилцах цонхыг гаргана. * Anguuch.dot бичлэг чагтгүй байвал түүнийг чагтална. * OK дарна. * Ангууч автоматаар ачаалагдаж Ангууч цэс баруун талд гарч ирэх ёстой. 3. Ангуучийн тохиргоог хийх. Зарим тохиолдолд тохиргоог буруу хийснээс болж үгийн алдааг засахгүй байх тохиолдол бий. Үүнийг шийдэх их амархан. - Ангууч цэс рүү орж Option дарж тохиргооны цонх руу орно. Хамгийн тохиромжтой хувилбарыг танд хэлж өгье. * Font: Tahoma * Language: Mongolia * Word menu: English * Driver: Ascii, Unicode * Editor Font: Tahoma * Textboxes font: Tahoma * Start of Cursor Position: Чагттай * Show tip: Чагттай Хэрвээ Ангууч нэг ч үгийн алдааг засахгүй байвал Driver буюу Хөтлүүрийн тохиргоог сольж үзээрэй. Магадгүй та стандарт бус гарын драйвераар бичдэг бол өөр тохиргоо нь таарах ёстой. Word 2007 дээр: 1. Macro-той холбоотой мэдэгдэл гарвал: * Зүүн дээд өнцөгт байгаа бөөрөнхий логотой товчин дээр дарж гарч ирэх цэсний баруун доод хэсгээс Word Options товчийг дарна. * Гарч ирэх Word Options цонхны зүүн хэсгээс Trust Center дээр дарна. * Баруун талаас Trust Center Settings товчин дээр дарна. * Гарч ирэх Trust Center цонхны сонголтуудаас хамгийн доод буюу Enable all macros гэсэн хэсгийг сонгоод OK дарна. * Дахин OK дарна. * Бүх Word-оо хаагаад дахин ажиллуулаарай. Ангууч цэс нь Word-ийн туузнуудын баруун талд Add-ins туузан дотор байрладгийг сануулъя. 2. Trust Center нь Enable All дээр боловч Ангууч цэс гарч ирэхгүй байх. Энэ нь Word-ийг гацаах, тог тасрах гэх мэтийн стандарт бус үйлдлээс болж илэрдэг гажиг юм. Ийм тохиолдолд Word аливаа .dot файлуудыг хаачихдаг. Яг энэ шалтгаанаар Ангуучийн .dot файл нь хаагдчихдаг юм. Үүнийг сэргээхдээ дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. * Зүүн дээд өнцөгт байгаа бөөрөнхий логотой товчин дээр дарж гарч ирэх цэсний баруун доод хэсгээс Word Options товчийг дарна. * Гарч ирэх Word Options цонхны зүүн хэсгээс Add-Ins дээр дарна. * Anguuch.dot бичлэг аль хэсэгт байгааг шалгаарай. Active Application Add-Ins дотор байх ёстой. Хэрвээ Inactive юмуу Disabled хэсэгт байвал дараах алхмуудыг үргэлжлүүлэн дагаарай. * Доор байрлах Manage хэсгээс Word Add-ins сонгоод хажуугийн Go.. товчийг дарна. * Гарч ирэх Templates and Add-ins цонхноос anguuch.dot бичлэгийг сонгоод чагтлах ёстой. * OK дараад гарна. Ангууч програмын тохиргоо нь Word 2003-ынхтай адил. Харин Тохиргоо руу орохдоо Add-Ins->Ангууч гэж орох нь ойлгомжтой. Бусад бэрхшээл: Ховор тохиолдолд Kaspersky вирусийн эсрэг програм нь Ангууч програмын .dot файлыг ажиллуулахыг хориглон хаачихдаг. Ийм тохиолдолд дээрх бүхэн үр дүнгээ өгөхгүй юм. Та вирусийн эсрэг програм хааж байгаа эсэхийг шалгахын тулд вирусийн эсрэг програмаа хаагаад нэг үзээрэй. Хэрвээ вирусийн эсрэг програм хааж байгаа нь тодорхой байвал уг програмынхаа Settings хэсэг рүү орж Office Guard гэсэн тохиргоог идэвхгүй болгох ёстой. Танд амжилт хүсье.

Консулын харилцааны тухай Венийн конвенц

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Консулын харилцааны тухай Венийн конвенц Дэлгэрэнгүй»

WEB эхлэн хийх тухай

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
WEB эхлэн хийх тухай Дэлгэрэнгүй»

Ном унших нь стрессээс гарах хамгийн сайн арга

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Ном унших нь стрессээс гарах хамгийн сайн арга Дэлгэрэнгүй»

Robocon 2010 дүрэм

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Robocon 2010 дүрэм Дэлгэрэнгүй»

Ямар батгыг шахаж болохгүй вэ?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Ямар батгыг шахаж болохгүй вэ? Дэлгэрэнгүй»

Япон хэл суралцагчдад

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Япон хэл суралцагчдад Дэлгэрэнгүй»

Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй
Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй
Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй

Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй

Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй

Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй

Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм

Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтанд
Вансэмбэрүү ургадаг

Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй

Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй.

Сормуусыг хэрхэн будах

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

- Будахад сормуус тостой байж болохгүй. Сойз нь богино, өтгөн үстэй, үзүүр рүүгээ нарийссан зөв хэлбэртэй байх ёстой. Сормуус хоорондоо наалдвал будмал гэдэг нь илт мэдрэгдэж, эвгүй харагддаг учраас сойзонд будгийг их хэмжээгээр түрхэж болохгүй. Сайн чанарын сойзонд будаг ихээр тогтдоггүйг худалдаж авахдаа анхаараарай. 
- Сормуусны будаг үргэлж шинэ байх ёстой. Будахдаа зовхины дундаас 2 тийш гадна гадаргууг, дараа нь дотор талын хэсгийг будна. Сормуусны үзүүр нилээд цайвар байдаг учир будчихвал зовхио дэвсгэрлээд улам урт, тод гоёмсог харагддаг. 
- Тачир богино учраас эхлээд доод сормуусыг буддаг. Сормуусны угаар хөмсөгний харандаа буюу нарийн бийрээр зураас татвал шингэн сормуус өтгөн харагдана. 
- Сормуусыг эхний будалтын дараа хатаагаад дахин будна. 2 дахь будалтын дараа сормуус хоорондоо наалдвал хатахаас өмнө зориулалтын сойзоор самнан салгана.

Эрдэм шинжилгээний найруулгын онцлог
• Асуудал дэвшүүлсэн, эрэл хайгуултайгаар шиидвэрлэн түүнийгээ баталж нотолсон
• Мэргэжлийн нэр томьёог хэрэглэдэг
• Нуршихгүйгээр, шууд утгаар нь, оновчтой бичих
• Эшлэл, тайлбар, зүүлт,хавсралт материал хэрэглэдэг
• Хүснэгт, загвар, бүдүүвч, тулгуур зэргийг зохистой ашигладаг
• Хэл найруулга нь энгийн байдаг

Эрдэм шинжилгээний найруулгын хэлбэр
• Нэг сэдэвт зохиол
• Шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол
• Сурах бичиг, ном зохиол, товхимол
• Эрдэм шинжэлгээний өгүүлэл
• Эрдэм шинжилгээний илтгэл
• Эрдэм шинжилгээний хураангуй (авто реферат)
• Танилцуулга (анотаци)

Эрдэм шинжилгээний зохиолын бүтэц :
Нэг сэдэвт зохиол, дипломын ажил :
1.Удиртгал
• Судалгааны ажлын үндэслэл
• Энэ сэдвээр өмнө судлагдсан байдал
• Судалгааны ажлын зорилго
• Судалгааны ажлын зорилт
• Судлах зүйл
• Судлагдахуун
• Таамаглал
• Судалгааны шинэлэг тал
• Зохиолын бүтэц

2. Тэргүүн, дэд бүлэг:
3. дүгнэлт
4. ном зүй, хавсралт

Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, илтгэл :
• өгүүллийн эхлэл хэсэг, уг сэдвийн судлагдсан байдал
• үндсэн хэсэг, баталгаа, нотолгоо, баримт мэдээлэл
• Төгсгөл хэсэг, дэвшүүлсэн асуудал
• Товч дүгнэлт

Албан бичгийн найруулгын онцлог :
• Товч, тодорхой
• Тодорхой, загвартай
• Оновчтой
• үнэн зөв
• Энгийн ойлгомжтой

Албан бичгийн найруулгын хэлбэр :
• Хууль, зарлиг, тогтоол, тушаал, захирамж, албан мэдэгдэл
• Дүрэм, журам
• Заавар, удирдамж, албан захидал
• Цахилгаан, нот бичиг
• өргөдөл, баримт
• тайлан, илтгэх хуудас
• хурлын тэмдэглэл ( протокол)

Албан бичгийн бүтэц, явуулах , илгээх бичиг :
• он, сар, өдөр
• бичгийн дугаар
• хаана, хэнд явуулах
• албан бичгийн утга
• үндсэн бичвэр
• Явуулсан хүний гарын үсэг

Тайлан :
• Хэний ямар хугацаанд хийсэн ажлын тайлан болох тухай гарчиг
• Хийсэн ажлын агуулга, гүйцэтгэлийг тоо баримттай бүлэглэн бичнэ
• Цаашид хий ажлын тойм
• Удирдлага байгуулгад тавих санал

Хурлын тэмдэглэл:
• Он, сар, өдөр
• ямар хурлын тэмдэглэл болох тухай гарчиг
• хуралд оролцсон хүмүүс , хурал эхэлсэн, дууссан цаг хугацааны тухай тэмдэглэл
• хэлэлцэх асуудлын тойм
• хэлэлцсэн асуудал
• асуулт, хариулт , санал
• шийдвэрлэсэн асуудлын тэмдэглэл

Өргөдөл :
• он, сар, өдөр
• хаана, хэнд бичих тухай
• хэнээс бичиж буй
• өргөдөл бичих болсон учир шалтгаан, хүсэмжилсэн зүйл
• өргөдөл бичсэн хүний хаяг, овог, нэр

Баримт :
• он, сар, өдөр
• хаана, хэнд бичих тухай
• хэнээс бичиж буй
• баримт бичих болсон учир шалтгаан, авах зүйлийн жагсаалт, нэр төрөл
• баримт бичсэн хүний хаяг, овог, нэр

Р.Чойном Архи, Yхэл

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Архи
Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...

Yхэл
Цэл залуугийн үзэмжээр
Цэнгэж яваа амрагхан минь
Газар дээр юунаас ч айхгүй,
Гагцхүү үхлээс айна.

Yхэл гэж нэг тийм
Yлэмжийн тас хар юм
Хожмын нэгэн өдөр
Холын холоос ирнэ гэж

Тэнэгхэн насандаа эндүүрч
Тэнгэрийн эүүдээр жаргана.
Yхэл нь гэтэл түүнтэй
Yдэшлэгт хамт гүйнэ.
Мөхөөлдөс хуваан идэж,
Мөсөн дээр цуг гулсаж,
Завхуул харцуулыг өдөлцөж,
Зам хөндлөн гүйнэ.

Онгоцонд хамт сууж,
Ононы амралтад амарч
Тоохгүй залуугаа бас
Тоглож цуг гомдооно.
Орчлон их дэлхий дээр
Охид хүүхнүүд элбэг,
Охин хүний үхэл
Оймсноосоо ч элбэг...

Хүн өдөрт ямар хэмжээний ус уух хэрэгтэй вэ?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Насанд хүрсэн хүн хоногт зөвхөн амьсгалахдаа 0.32 л, шээсээрээ 1.5 л, өтгөнөөрөө 0.2 л, арьсны ууршлаар 1 л гаруй шингэнээ алддаг байна. Тиймд энэ алдсан шингэнээ гаднаас тогтмол нөхөн авч байх хэрэгтэй бөгөөд өдөрт дунджаар 6-7 стакан шинган /ус, шөл, шүүс/ ууж байж энэ алдагдлаа нөхөж чадна. Хүний нас, эрүүл мэндийн байдал, хоол хүнс, эрхэлж буй ажлаас хамаарч өөр өөр хэмжээний шингэн авах ёстой ч 21 хэмийн дулаан орчинд байгаа хүн хоногг 1.5 л шингэн, 26 хэмд 1.9 л, 32 хэмд 3 л шингэн авах ёстой гэсэн судалгаа байдаг. 

Тархиа хөгшрүүлэхгүйн тулд

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Тавин наснаас хойш хүний тархины хэмжээ удаан боловч эргэлт буцалтгүй багасч эхэлдэг. Гэвч энэ нь хүн насан туршдаа саруул ухаантай байж, бүрэн дүүрэн амьсгалахад саад болдоггүй. Харин биеийн булчин шигээ тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй. Их зохиолч Гёте 83 настайдаа алдарт /Фауст/ -аа бичиж дуусгасан бол Оросын зохиолч Крылов 60 нас өнгөрсөн хойноо грек хэл сурчээ. Ийм жишээ тун олон. Ингээд тархиа гашилгахгүйн тулд яах вэ?
- Байнга шинэ зүйл олж мэдэж, сурч байх нь тархинд сайн дасгал болж өгдөг
- Мөнгө төгрөгний тооцоог болж өгвөл тооны машин хэрэглэлгүй, цээжээр хийж дасах.
- Тэтгэвэрт гарсан хүн ном сонин унших завтай болдог. Үүнийг сурч мэдэхдээ ашиглаарай.
- Та хүмүүсийн овог нэр, утасны дугаарыг мартаад байвал өдөр бүр түүнийгээ яг л хүүхэд байхдаа тооны хүрд цээжилж байсан шигээ цээжилж, өөрийгөө шалгаж байгаарай.
- Хуучин анд найз нартайгаа уулзаж хууч хөөрч байвал санамж сайжирдаг.
- Өдөр бүр салхинд гарч, гэрт хэвтэхээс аль болох зайлсхийж, шинийг сонирхох нь тархины үйл ажиллагааг сэргээдэг.  

Вэб хөгжүүлэх 20 зөвлөгөө

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Монгол хэл дээрх вэб агуулга улам баян, чанартай болоосой гэдэг нь миний хүслийн нэг билээ. Үүний тулд хэрэглэх дэд бүтцээс гадна агуулгыг баяжуулагч иргэд олшрох, вэбийг бүтээгчид олшрох, вэбийг хэрэглэх соёл бий болох нь бас нэг гол үндэс нь билээ. Үүнд бага ч гэсэн хэрэг болох болов уу гэж дараахь зөвлөмжийг эмхэтгэн, орчуулж хүргье. Энэ зөвлөмжийг бичигч нь Friedman Vitaly хэмээх бие даасан онлайн сэтгүүлч, вэб зохиомжлогч хөгжүүлэгч бичсэн тул нилээд хэрэгцээтэй зөвлөмж санагдахын зэрэгцээ манай Монгол залууст ч ийм байдлаар өөрөө өөрийгөө аваад явах боломж нээлттэйг дурдья.

1. Зочлогчоо хүндэл. Вэбээр зочлогчоо бүх агуулгыг уншихыг албадахгүй байхыг хичээх хэрэгтэй. Зочлогч нь уншихыг хүссэн зүйлээ тоймлон харах, сонгох боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Түүнчлэн урдуур нь зар реклам өөрөө гарч ирээд унших зүйлсээ халхлаад байдаг вэбийн хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ гээд сайн хэрэглэгчдээс асуугаад үзээрэй. Энд энэ санааг л хэлж байна.

2. Муу сурталчилгаа бол хөнөөл. Зочлогчийг үймүүлээд дарахаас өөр аргагүй байдалд оруулдаг зар сурталчилгаа нь богино хугацаанд орлого авчирч болох хэдий ч вэбд эцсийн амжилтыг авчирдаггүй. Ингэснээр та болон таны төсөлтэй хэрэглэгч сайтар танилцах байсан боломж болон хүндлэлээ алдаж болно. Харин зар сурталчилгаа нь агуулгадаа садаа болж хэрэглэгчээ үймүүлдэггүй байдлаар зохион байгуулах хэрэгтэй. (Жишээ нь: google хайлтад "web development" гэж бичээд хайхад үндсэн агуулга болох хайлтын үр дүн гарах бөгөөд түүний хажууд "Sponsored Links" гэдэгт яг хайсантай холбоотой сурталчилгааны холбоосууд гардаг) Ингэснээр үнэлэмж, хүндлэлийг олж авахаас гадна сурталчилгаанаас орлого олох баталгаагаар давхар хангагддаг.

3. Зочлогчиддоо мэдээлж бас сурга. Өөрийн бодол, санаа, туршлага, мэдлэгийг бусадтай хуваалц, ингэснээр хэнд юу хэрэгтэй байгаа, мөн хэнд ямар зөвлөмж хэрэгтэй байгааг мэдэж авах юм. Нэгэнт үүнийг мэдэж авснаар нийтийн анхаарлыг өөрийн ажил, сонирхол, үйлчилгээнд юугаар татахаа мэдэх зэмсэгтэй болох юм. Улмаар үнэц бүхий мэдээллийг бусадтай хуваалцаж чадвал бусдад хүндлэгдэж, анхаарлыг татах юм.

4. Өөрийн стиль, санаагаар хөгжүүл. Өөрийгөө онгодтой байлгаж бусдаас битгий хуул. Бусад хүмүүсийн хийснээс хуулахаас өөрийнхөөрөө хийж чадлаа үзнэ гэдэг нь илүү сонирхолтой. Өөрийн төсөөлөл, сониуч зангаа шинжиж хөгжүүл. Шинэ болон хуучныг сайжруулсан санаанууд нь вэб хэрэглэгчдийг илүү татна.

5. Стандартыг хүндэлж хүмүүсийн тухай бод. Вэбийн стандартыг тооцоолон хийснээр ирээдүйд хийх маш их ажлыг хэмнэдэг. Вэб стандарт бий болох гэж зөндөө урт түүхийг туулсан шиг их хугацааг үүнд зарцуулахгүй. Иймээс хэрэв код тань стандартын дагуу байгаа биш бол чөлөөт цагаараа стандартад нийцүүлж байх хэрэгтэй. Ингэснээр шинэ вэб браузер гарсан ч нийцэх эсэхэд санаа зовохгүй болно. Ерөнхийдөө стандартыг хүндэтгэснээр унших, хандах, хэрэглэхэд хялбар вэб хийгдэх юм. Ингэснээр аль ч төрлийн хэрэглэгчийг хүндэтгэж байгаа хэрэг.

6. Тодорхой байж, тэмдэглэгээг ашигла. Алив зүйлийг хурц байсан ч тодорхой хэлэхийг хичээх хэрэгтэй. Хоёрдмол утга нь зочлогч болон таны хооронд үл үзэгдэх зайг үүсгэдэг. Иймээс ярилцах, тайлбарлах сэдэвийн талаар тодорхой идэвхтэй ярилцлагыг эхлүүлж байх нь чухал. Цаашлаад бичсэн зүйлдээ тодорхойлсон зүйлийн талаар асуудлыг дэвшүүлж санал сэтгэгдэл, ярилцлагыг өдөөх хэрэгтэй юм.

7. Хэрэв MS Internet Explorer-т дуртай бол түүнийг үзэн яд, гэхдээ түүний хэрэглэгчдийг бүү март. Өөрийн кодыг хийхдээ тухайн нэг браузерт зориулан хийж болохгүй. Иймээс хэрэв Internet Explorer дээр таны код ажиллаж байгаа бол түүнийг өөр браузер дээр турших хэрэгтэй юм. Ер нь Internet Explorer нь хамгийн сайн браузер биш ч байж магадгүй. Өөр сайн браузер байж ч болно. Гэхдээ нийт хэрэглэгчдийн 85% нь Internet Explorer-ийг хэрэглэсээр байна.

8. Агуулгыг халамжил. Өөрсдийн вебийг хөгжүүлж байгаа бол агуулга нь шинэ мэдээллээр баялаг, сонирхолтой, ойлгомжтой байх хэрэгтэй. Зочлогч юуг ч мартдаггүйг байнга бодох хэрэгтэй. Хэрэв зөв тайлбартай бишээр ямар нэг холбоос оруулсан л байвал сөрөг сэтгэгдэл төрөн дахиж хэзээ ч ирэхгүй болно. Код бол яруу найраг, харин агуулга бол зохиол.

9. Web crawler болон SEO тухай бодох хэрэггүй. Вэбийг хийхдээ хайлтын системд сайн хайгдах төрөл бүрийн дүрэм, түлхүүр үгийг бодох хэрэггүй. Вэбийг сайн, оновчтой хайгддаг болгохын тулд зааврын дагуу маш их ажил хийхээс гадна вэбийн өөрчлөлт бүрт тогтмол зохисжуулалт хийх хэрэг гардаг. Харин вэбийн тухай сайн танилцуулга бүхий блог, нийтлэл бичих нь үүнээс хамаагүй хялбар бөгөөд ганцхан удаа бичих ажил юм.

9а. Буруу SEO болон муу PR хийхээс зайлсхий. Хайлтын зохисжуулалтыг буруу хийх, муу PR буюу өөрийн хаягийг тааралдсан бүх боломжит вэбүүдээр байрлуулан тараах нь эхэндээ сайн үр дүнтэй мэт боловч тун удалгүй юмуу эсвэл яваандаа гол хайлтын системүүдээс улиг хэмээн үзэгдэж хасагдах буюу доогуур үзүүлэлтийн үнэлгээтэй болж хувирдаг. Хайлтын системийн алгоритмууд нь тогтмол сайжирч байгаа бөгөөд хэрэв аливаа вэб нэгэнтээ 0 буюу хамгийн доод зэрэглэлийн хэмээн үнэлэгдсэн бол түүнийг буцааж дээш өндөр зэрэглэлийнх болгох нь маш хэцүү ажил болдог.

10. Холбоо барь гэхдээ улиг битгий бол. Өөрийн агуулгыг сонирхож болох хэрэглэгчидтэй холбоо барихдаа өөрийн агуулгад туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Эхлээд өөрийн зорилтот болон харгалзах чадалтай хэрэглэгчийг тодорхойл. Түүний дараа тэдгээр хэрэглэгчид одоо ямар вебээр зочилдог, хэрэглэдэг болохыг судлах хэрэгтэй. Ингэсний дараа тэдгээр вэбийн зохиогчидтой харилцаж түүний вэбийн уншигчдад өөрийн вэбийг харилцан санал болгох талаар асууж болно. Ингэхдээ хоёр вэбийн хооронд урсгалын ачаалал үүсгэх төдий биш өөрийн вэбийн ялгаа юу болохыг маш зөв тодорхойлж тэдгээрийн зочлогчдод ч ашигтай байх талыг таниулах хэрэгтэй юм. Ингээд вэб хоорондын харилцаа бус хүн хоорондын хамтын ажиллагааны уур амьсгалаар хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Цаашлаад агуулга нь өөрийн мөнгөний төлөө бус хүмүүсийн төлөө байж тэдэнд улиг болдоггүй, рекламддаггүй байх, харин хэрэгтэй агуулгыг санал болгодог байх нь хамгийн эрхэм юм.

11. Бич, Нийтэл, нэрэлхэлгүй асуу. Вэб хөгжүүлэгчид зөндөө олон байдаг билээ. Тийм болохоор аливаа асуултын хувьд тухайн тэр асуултыг асууж байсан, асуулттай тулгарчихсан байгаа, ирээдүйд асуух олон вэб хөгжүүлэгчид байж байдаг. Ялангуяа асуултыг илүү тодорхой асуух тусам илүү хурдан хариулагдах бөгөөд тэрхүү хариулт болон асуулт тань хайлтын системээр олдож таны веб дээр шинэ шинэ хэрэглэгч зочлон ирэх болно.

12. Имэйлд хурдан хариулж бай. Чадалтай хэрэглэгчидтэй харилцахдаа имэйлд аль болох хурдан хариулж байх хэрэгтэй. 12 цагаас удаан хугацаагаар хариулахгүй байх нь бүдүүлэг хэрэг болдог. Түүнчлэн имэйлд автомат хариулагчийг хэзээ ч битгий хэрэглэж бай. Хүн таньд цаг гарган имэйл бичсэн байхад тэдний цагийг ингэж үрэх нь туйлын бүдүүлэг хэрэг. Харин үүний оронд нээлттэй, нөхөрсөг, энгийн боловч мэргэжлийн хүн шиг хариулт бичиж мөн санаа зоволгүй асууж бай.

13. Semantic Web-ийн давуу талыг ашигла. Tag-р төрөл бүрийн хаягийн цуглуулгын вэбүүдэд өөрийн хаягийг тавихаас айгаад хэрэггүй. Тухайлбал:digg, reddit, furl, del.icio.us, gnolia, blinklist, гэх мэт өөр төрөл бүрийн нийтийн хаягын сангуудад өөрийн вэбийн хаягийг дурдахаас айгаад хэрэггүй. Цаашлаад өөрийн зочлогчдоо нийтийн хаягын сан руу өөрийн вэбийг нэмэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй.

14. Холбоо харилцаа үүсгэ. Вэб хөгжүүлэгч нь бүтээмж өндөртэй ажиллахын тулд төрөл бүрийн зургийн сан, CSS-ийн жишээнүүд, бусад вэб хөгжүүлэгчдийн блогийг мэдэж тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй байдаг. Тэдгээрийн зарим нь энд дурдагдсан байгаа.

15. Даяаршсан хүрээнд сэтгэ. Вэбийн агуулга хэдийгээр даяаршсан биш, тухайн хэрэгцээнийх байж болох хэдий ч вэбийн хэрэглэгчээ заавал танил нөхөд, ойр хавийнхан дотроо хайх хэрэггүй юм. Иймээс өөрийн мэдээллийн агуулгыг ойр тойрондоо бус дэлхийд хандсан байдлаар хийж, дэлхий рүү илгээх хэрэгтэй юм.

16. Өөрийн зарчмаас хэзээ ч битгий ухар. Вэбийг хийхдээ захиалагчийн хэлсэн дагуу үг дуугүй даган хийх нь зарим талдаа буруу байх нь бий. Иймээс вэбийг хөгжүүлж байгаа мэргэжлийн хүний хувьд захиалагч буруу байвал түүнийг нь ойлгуулах засах байдлаар ажиллах хэрэгтэй. Эцэстээ захиалагчид вэбийг хэрэглэх бус хэрэглэгчид хэрэглэнэ гэдэгийг бодож зарчмуудаас ухарч болохгүй юм.

17. Харилцаатай бай. Орчин үед вэбүүд нь хаа сайгүй хурдтай хөгжих болсон үе тул хаана юу болж байгаа талаар мэдэгдэл тогтмол авч холбоотой байх явдал чухал. Үүнийг хийх хамгийн шилдэг арга нь вэб хөгжүүлэгчдийн шилдэг блогуудын мэдээллийг RSS ашиглан болж буй өөрчлөлтийг ажиглаж байх арга юм. Түүнчлэн түгээмэл график дизайн болон вэб хөгжүүлэлтийн сэтгүүлүүд захиалан унших нь зүйн хэрэг юм. Жишээлбэл: AListApart, BoxesAndArrows, Digital Web Magazine, Design in Flight, Poynter, Layers Magazine, Graphics.com

18. Бүтээмжийн саадыг шийдэж сур. Шинэ санаа олоход вэбийн хөгжүүлэгчдийн хэлэлцүүлэг дотор бусад хөгжүүлэгчдийн асуудаг болон шийдэж болохгүй асуудлууд юу байгааг харах хэрэгтэй. Энэ нь голдуу шинэ зүйлс байх бөгөөд эдгээрээс шийдэж үзсэнээр шинэ санаануудыг олохоос гадна урд тулгарах асуудлыг шаардлагатай тохиолдолд бие даан шийдэж сурдаг. Тухайлбал ийм хэлэлцүүлэг гэвэл: Sitepoint.com эсвэл өөр сонголт нь зүгээр завсарлага аваад амрах, бясалгах.

19. Вэбээ үзэмжтэй болгох. CSS бүрэн ашиглаж харахад цэвэрхэн, уншихад хялбар, ухаалаг зохиомж бол гоо зүй юм. Ийм гоо зүйн чадварын хадгалахын тулд төрөл бүрийн тэмцээнд оролцож үзэх хэрэгтэй юм. Жишээлбэл: CSS Table Gallery, CSS Zen Garden, Comment Design Showcase, Typography for Headlines, For Assembly Garden, sIFR Beauty Show Case. Үүнд оролцсоноор бусдын амьдралыг хялбаршуулж өөрийн стилийг хадгалах чадвартай болох юм.

20. Вэбийн Хүчийг Хүчтэй дэмжигч бай. Хэрэв өөрөө веб хийдэг бол энэ талаараа нийтэд үг хэлдэг байх хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй гэж үзсэн төслийг дэмжиж бусдад үг хэлдэг, мөн үнэ цэнэтэй зүйлийн тэмцэж байгаа тэднээс үг сонсож дэмжлэг авдаг байх хэрэгтэй. Үүнийг тайлбарласан гайхамшигтай жишээ бол Make Poverty History юм.

Вирусээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөлгөөг өгье.
a) Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.

b) Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирусууд antivirus-ний эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.

c) Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.

d) Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг гаднаас хуулахыг аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.

e) Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.

f) Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискний протектийг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.

g) Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй. Мөн түүнчлэн компьютерийнхээ driver дискүүдийг мөн адил.

h) Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.


Монголын залуус гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай аж. Байр хоолны мөнгө л шаардагдана.

1.Германд дээд сургуульд суралцахад төлбөр төлөхгүй, зөвхөн 100 еврог сургалтын хураамж гэж төлдөг. Мөн зарим хотод зургаан сарын автобус, галт тэргэнд үйлчлэх тасалбарыг оролцуулсан оюутны үнэмлэхийг 150-200 еврогоор худалдаж авах болдог. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орвол зөвхөн байр, хоолны мөнгө л шаардагдана.

2. Германд амьдрахад сард наад зах нь 800-1000 евро хэрэг болно. Байрны зардал, оюутны байранд 300-400, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600, дээр нь даатгалд 60-90 еврог cap бүр төлнө. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ Германд ирээд хэлний шалгалтдаа тэнцвэл жилд гурван cap ажиллах эрхтэй болно. Зарим тохиолдолд тэрнээс ч илүү хугацаагаар ажиллаж болно Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагүй тохиолдолд хэлний дамжаанд суралцах ба ажил хийх зөвшөөрөл байхгүй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бөгөөд зөвшөөрөлгүй ажил олдох нь ховор, тиймд тэнд очихоосоо өмнө сайн хэлээ сайжруулж ирэхгүй бол ирсэн хойноо дамжаанд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн үг.
3. Германы дээд сургуулиудад суралцаж, амжилт тай гаргасан тохиолдолд тэтгэлэг олдох боломжтой.

Сөрөг зүйлүүд нэлээн бий
1.Дээд сургуулиуд нь чөлөөт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгүй. Сонгосон мэргэжлийнхээ дагуу лекц семинаруудыг хэдийг нь хэзээ үзэхээ өөрөө сонгоно. Үүнд нэг улиралд хэдэн шалгалт өгөх буюу өгөхгүйгээ өөрөө шийднэ. Хамгийн гол нь улирлын явцад хяналтын ажил хийж, дүн тавина гэж хэзээ ч байхгүй. Харин шалгалтаа маш хатуу авдаг. Германы сургуулийг төгсөхөд хамгийн саад болдог зүйл нь энэхүү сул хяналт, хатуу шалгалт байдаг.
2.Дээд сургуульд нэг профессорт ногдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагүй олон, ялангуяа лекцийн үеэр зуугаад оюутантай нэг өрөөнд сууж хичээл хийнэ, ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол төлөв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.
3.Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагүй урт байдаг. Үүнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4-5, хамгийн урт нь зургаан жил суралцаж байж дипломоо авна. Энэ нь оюутнууд хэдэн хичээл хэзээ үзэхээ өөрсдөө шийддэгтэй холбоотой. Шалгалтаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг.

Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хуулийн ангид зургаан жил суралцаж диплом авна. Нийгмийн ухааны чиглэлийн төгсөгчдийн дипломыг “магистр”, эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн төгсөлтийг “диплом” гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зүйл нь мастер гэсэн шат байхгүй. Германы сургуулийн магистр, дипломийн дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.

Яаж сургуульд орох вэ
1.Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нөхцөл:
- Монголын аль нэг их, дээд сургуульд (ШУТИС, МУИС, БИС гэх мэт) багаар бодоход 2-3 жил сурсан байх шаардлагатай. Сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулаад гурван хувь үйлдэж, тус бүр нотариатаар оруулах ба орчуулгын товчооны тамга даруулна. Мөн түүнийгээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2.Хэрвээ та герман хэл мэдэхгүй бол яаралтай герман хэлний дамжаанд ор. Гэхдээ нэр хүндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг дамжаанд орох хэрэгтэй. “Монрэйс”, “Бабилон”, Хүмүүнлэгийн их сургуулийн оройн дамжаа сургалт сайтай. Жил орчим Монголдоо хэл үзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг герман хэл үзэх ёстой, тэгээд хэлний дамжаанд үзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол зургаан cap хэл үзээд, дараа нь Германд зургаан cap хэл үзэхээр виз авч энд хэл үзэж болно. Ингэхэд хэлний дамжаанд мөнгөө шилжүүлж зургаан сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний дамжаанаасаа шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй залуусын олонхи нь эхлээд Германд хэлний дамжаанд явж байгаад дараа нь дээд сургуульд ордог байна.

3. Хэлний бэлтгэл хангагд сан тохиолдолд дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь элссэн гэсэн бичиг ирвэл виз хөөцөлдөх ажилдаа орно. Аравдугаар сарын дундуур дээд сургуульд орох гэж байгаа бол наймдугаар сарын дунд үеэс өмнө сургуулийн бичиг ирсэн байх ёстой. Учир нь Германы элчин сайдад хоёр сарын өмнө визийн өргөдлийг оруулсан байхыг шаарддаг. Хэрвээ урилга хожуу хойно ирсэн бол тэр улиралдаа сурч чадахгүй гэсэн үг. Тэгэхлээр нөгөө сургууль уруугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгүй нь, миний сургуулийн урилгыг дараагийн улиралд болгож өгөөч гэж хүсээрэй. Оюутнууд визний ижил асуудалтай байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгүй бол урилга дараагийн улиралд хүчингүй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Үүнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхүүгийн баталгаа баримтуудыг бэлдэнэ. Үүнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол шууд 10000 еврогийн чекийг өөрийн нэр дээр хийлгүүлж, Элчин сайдын яаманд оруулна, тэр чекийг Германы банкинд өгч өөрийн дансанд мөнгө хийлгэнэ. Хэрвээ ийм боломж үгүй бол танай хамаатан, эсвэл таньдаг хүн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас жил болгон 800-1000 евро шилжүүлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай.

Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгүй, 25 сая төгрөгөөс дээш үндсэн хөрөнгөтэй, үйл ажиллагаа нь тогтмол, өргүй компани байх ёстой. Тус компанийн сүүлийн жилийн санхүүгийн тайлан,тухайн компанийн талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы Элчин сайдын яаман дээр тодорхой заасан баримт бичиг өлгөөстэй байдаг ба тэдгээрийг олж уншаарай. Мөн ажлын өдөр болгон 9-12 цагт Германы Элчин сайдын яаман дээр Германд сургуульд суралцах хүсэлтэй олон оюутан виз авахаар цуглардаг, тэднээс ч мэдээлэл авч болно.

Дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай
- Монголын их сургуульд хоёр жил суралцсан байх (зөвхөн МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, СУИС, Хүмүүнлэгийн ИС-д).
- 850 цаг герман хэл үзсэн байх.
- Монголд хэл үзэлгүйгээр Герман хэлний дамжаанд хэл үзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний дамжаанд зургаа ба түүнээс дээш cap хэл үзэхээр бүртгүүлж мөнгөө шилжүүлсэн байх шаардлагатай. Гурван cap хэлний дамжаанд сурахаар бүртгүүлэхэд зөвхөн жуулчны “С” ангиллын виз өгдөг. Хэлний дамжаанууд Германд үнэтэй байдаг тул эхлээд 3-6 cap Монголд хэл үзэх нь ашигтай.
- Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, түүнийгээ бөглөх. Энэхүү application form-r зөв бөглөх нь хамгийн чухал. Германы боловсролын зөвлөгөө авах шаардлагатай.

- Application form-oo зөв бөглөсний дараа төрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга, 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга, их дээд сургуульд хоёр жил сурсан баталгаа бичиг орчуулга сурлагын дэвтрийн хуулбар, албан ёсны орчуулга зэргийг бүрдүүлнэ. Эдгээр бичиг баримтыг орчуулгын товчоогоор орчуулж орчуулгыг баталгаа жуулсан тамга даруулах хэрэгтэй. Мөн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.
Зарим сургуулиуд Гадаад харилцааны яамны баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл сайн. Бүх бичиг баримтыг 3-4 хувь үйлдэж, тус бүрд нь тамга даруулна. Та их сургуульд орох applications мөн 3-4 хувь бөглөж, бүх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино.

- Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www.uni.hot.de гэсэн хэлбэртэй байдаг. Жишээ нь: www.uni.freiburg.de, www.uni.heidelberg.de www.uni.konstanz.de гэх мэт. 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг арай өөр www.fuberlin.de, www.tuberlin.de. Ийм тохиолдолд өөрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олоорой.
- Ингэж бэлдсэн 3-4 хувь материалаа зун нь долдугаар сарын 15-ны дотор (X сард хичээл эхлэх), өвөл нь нэгдүгээр сарын 5-ны дотор (IҮ capд хичээл эхлэх) тухайн сургуульдаа явуулаарай.

Унш

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

- Урт хугацааны бэрхшээлд богино хугацааны шийдлийг хэзээ ч бүү зөвшөөрч бай.
- Хэрэглээний зээл урам зориг өөрт итгэх итгэлийг тань устгана.
- Бид өр тавих эсэхийг зөвхөн бид шийднэ.
- Та өөрийн хүч энергийг өөрийгөө буруутгахад бус өрөө дарахад зарцуул. Та өөр хэнийг ч тэр өөрийгөө ч мөн буруутгах хэрэггүй.
- Та өртэй байдлаа сахилга баттай болоход ашигла.
- Та зорилгоо илүү өндөрт хатга. Таны итгэл найдвар таны юунд хүрэхийг тодорхойлно.
- Бэрхшээл бүхэн бидний гар дээр билэг атгуулна. Бэрхшээл нь баяр хөөртай болгодог.
- Санхүүгийн дарамт нь бидэнд эм эсвэл хор болж чадна. Аль нь байхыг та л шийднэ.
- Ямар ч тэнэг амжилтыг удирдаж чадна. Харин сүйрлийг удирдах нь жинхэнэ урлаг юм.
- Өр гэдэг нь жинхэнэ бэрхшээл биш. Бидний өрийг хэрхэн авч үзэх хэлбэр л жинхэнэ бэрхшээл байж болно.

Бэрхшээлийг даван туулах

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Бэрхшээлийг давна гэдэг нь дотоод сэтгэлийнхээ доройтлыг даван дийлнэ гэсэн үг юм. Зөвхөн дотоод сэтгэлийн хүчээр аливаа бэрхшээлийг даван туулж чадна. Бэрхшээл сорилтыг даван туулснаар түүнээсээ урам авч зоригжин, дотоод сэтгэлийн хүч нэмэгддэг. Дотоод сэтгэл гэдэг нь хүний дотоод энерги юм. Дотоод сэтгэл нь сайхан ариун байвал эерэг энергитэй, харин муухай байвал сөрөг энергитэй байдаг.

Оросын агуу их зохиолч Чехов “Хүний дотоод сэтгэл, царай зүс, бие бялдар бүх юм нь гоо сайхан байх ёстой” гэж хэлсэн байдаг. Хүний дотоод сэтгэл гэдэг тэр чигээрээ танин мэдэхүйн их ертөнц юм. Хүн хөгжье гэвэл өөрөө өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм. Хүний бусадтай харилцах нийгмийн орчноос гадна өөртэйгөө харилцах дотоод сэтгэлийн орчин гэж байдаг. Энэ дотоод сэтгэлийг монголчууд: “Олны дунд үгээ шинж Ганцаараа байхдаа сэтгэлээ шинж” гэдэг.

Хүмүүс бид гадаад байдалдаа маш их анхаардаг мөртлөө дотоод сэтгэлээ гоё сайхан байлгахыг төдийлэн анхаардаггүй юм шиг санагддаг. Магадгүй зарим хүмүүс үүнийг зөвхөн шашинд итгэн сүсэглэдэг хүмүүсийн хийх ажил ч гэж ойлгодог ч байж болох юм. Дотоод сэтгэлдээ хир буртаг агуулахгүй, өөрөө өөртөө үнэнч үнэнч байж сурах нь хүний амьдралын нэг чухал мөрдлөг байх ёстой юм.

Хүн бусадтай ярьж харьцдаг шигээ өөртэйгөө бас ярилцаж дотоод сэтгэлээ мэдэрч байх ёстой юм. Хүний дотоод сэтгэлд түмэн янзын бодлууд эргэлдэн бодол үг болон гарч үйлдэл болж, үйлдэл нь зан араншинг нь тодорхойлж зан араншин нь хүний хандлагыг тодорхойлдог. Бэрхшээл тулгарахад бүү цөхөр. Хүн бүрт л бэрхшээл тулгардаг, заримд нь ихээхэн, заримд нь бага. Хэрэв ямар ч найдваргүй тохиолдол, учрал л биш бол та энэхүү замд тулгарсан бэрхшэл зовлонтой тэмцэх хэрэгтэй.

Таны бэрхшээл янз бүрийн шалтгаантай байж болно. Мөнгөний гачигдал, өр, атаач жөтөөч нөхөд, гэр бүлийн асуудал, мэргэжлийн дутагдаж байгаа мэдлэг, чадвар, ичиж зовох буюу хувийн үлбэгэр сул байдал өвчин зовлон гэх мэт. Та “Бэрхшээлгүй амьдрал гэж байдаггүй, зөвхөн түүнтэй тэмцэх боломж л байдаг ” гэдгийг бат санаж яваарай. Бэрхшээлийг анхаарахгүй байх, ямар нэг юмыг үл тоомсорлосон байдал нь ихэнхдээ тун азгүй явдалд хүргэж болно. Ийм хэнэггүй хүнийг хэн ч дэмжихгүй бөгөөд түүний тухайд хүмүүс найдвартай, ажил хэрэгч итгэлтэй гэх мэт тодотгол хэрэглэхээ болих нь ойлгомжтой.

Эрүүл саруул хүний ухаанаар та ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Харин түүнд бууж өгснөөрөө өөрийн тавьсан зорилгоос буцаж аюултайг бүү март. Чин сэтгэлээсээ Сайн сайхан сурч ажиллаж амьдрахыг хүсдэггүй хүн гэж хэн байх билээ. Гэсэн хэрнээ хүн бүр хүссэнээрээ амьдарч чаддагсан билүү? Хүн бүхэн хувь заяаныхаа эзэн болж чадсан цагт л хүсэл зорилго биелнэ. Өөртөө итгэх итгэл буюу ухаарсан үйл л хүнийг амжилтанд төвөггүй хүргэнэ. Ухаарах нь хүүхэд насанд хичээл номыг эрхэмд үзэх бусдыг хүндэтгэх, бусдын болон өөрийнхөө төлөө зөв санаа тавихаар илэрнэ.

Олон зүйлийг амлаж, боддог ч ажил болгон биелүүлэх нь тэр хүний ухаант сэтгэлгээтэй холбоотой. Өөртөө итгэх итгэл гэж юу вэ? Хэрвээ “Аз жаргалтай, сайхан амьдралыг хүн бүр л хүсдэг” гэж хэлбэл, “Тийм шүү, харин яаж тийм амьдралыг бий болгох вэ ?” гэж чи асуух биз. Амьдралын арга ухаанд суралцах, ялангуяа түүний үндэс суурь болсон, өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөртөө итгэлтэй байх чадварыг эзэмших нь чухал. “Яагаад өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж, надад өч төчнөөн дутагдал байгаа шүү дээ. Тэдгээрийг л үгүй хийж гэмээнэ, хэн нэгэн од “од”-той адил болж л өөрөөрөө бахархах бус уу. Тэгэхэд л би ёстой аз жаргалтай болно. Харин тийм цаг хэзээ ирэхийг мэдэхгүй нь даанч харамсалтай” гэж чи санаа алдан гунирах хэрэггүй ээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрснөөр чи сэтгэлдээ нийцэж, улмаар өөртөө итгэлтэй болох юм шүү дээ.

Өөртөө итгэх итгэл гэж юу вэ? Яагаад энэ нь бидний амьдралд хэрэгтэй вэ? гэсэн асуулт аяндаа чамд төрөх нь мэдээж. Энэ бол тухайн хүний өөрийнх ть тухай сэтгэгдэл, өөртөө өгч буй үнэлгээ дүгнэлт, амьдралдаа сэтгэл хангалуун байх явдал, нэр хүнд хэмээн тодорхойлж болно. Тэгэхээр өөрийнхөө тухай зүгээр л сайн бодолтой явахаас хамаагүй өөр өргөн ойлголт болж таарах нь ээ. Амьдралд маань тохиолдох уй гашуу, уйтгар гуниг, зовлон бэрхшээлийг туулах, цаашилбал бусадтай эн тэнцүү харилцахад өөртөө итгэлтэй байх явдал нөлөөлдөг учраас тэр нь бидний амьдралд чухал хэрэгтэй билээ. Урам хугаран итгэл алдрах үед өөрийн итгэл бид бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээг өгдөг.
• Итгэлгүй амьдрах
Жаргалгүй бэдрэх

• Ухаан – Хүч заяадаг
Хүч – Зориг заяадаг

• Өргөсгүй сарнай гэж үгүй
Зовлонгүй эрдэм гэж үгүй

• Бэрхэд битгий цухалд,
Хялбарт бүү ташуур

• Бурам хайрласнаас, урам хайдла
• Чөлөөгүй гэж бүү алгас
• Чадаагүй гэж бусдыг бүү дуурай
• Амьдралын мөн чанарын 10/9 хувь нь өөдрөг сэтгэл болон идэвх чармайлтад байдаг

• Хамхуулын амьдралаас хагацаж чадах эр зориг
• Уулыг ч байрнаас хөдөлгөж чадах чадалтай гэдгээ бүр үнэн голоосоо итгэ

• Цөхрөхгүй байх нь хийж чадахын 100/95 хувь нь байдаг
• Санаа зовох сэтгэлээр унах нь өөрийгөө дорд үзэх

• Эрдмийг гүн гэж бүү цөхөр, эндэгдлийг бага гэж бүү омтгойл

Амьдрал
Бидний туулсан амьдрал толийтол нь зассан цардмал зам ч биш, сугсран дэлбээлсэн үзэсгэлэнт цэцгийн мандал ч биш, цоморлигоо дэлбээлэн байдаг юм аа гэхэд сарнайн шилбэ хурц өргөстэй шүү дээ. Шилбэнийх нь өргөстэйг олж харахгүйгээр зөвхөн цэцгэнд нь нүд унаган хөл алдаж болохгүй. Гэхдээ зам зуур ургасан тэрхүү сарнайд шохоорхон амьдралынхаа үнэ цэнийг бууруулах нь тэнэг явдал лугаа адил, шилбэн дээрх өргөснөөс нь хэтэрхий эмээх нь бас мулгуу хэрэг болно. Түүнээс эмээсэн хүн амьдралаас түргэдэж, түүнтэй тэмцэж давсан хүн ялан дийлэгч болдог. Ялан дийлсэн ихэнх хүмүүс өөрийнхөө ялалтыг тэрхүү хээнцэрхэн сарнай цэцгийн ач буянаар бус харин мөнөөх бэрхшээл зовлонгийн өргөсийн үр шим мөн хэмээн бахархдаг.

Өөртөө итгэх итгэл
Бетховений хэлэх дуртай үгийг доор сийрүүлбэл “Сурах эрмэлзлээр шатсан, авъяаслаг хичээл зүтгэлтэй хүнд энд хүрээд зогсоё хэмээх хаалт байдаггүй” гэсэн байдаг. Нэг удаа төгөлдөр хуурч Мошиэлс Бетховенд нэгэн дуурийнхаа төгөлдөр хуурт зориулсан аяны нотоо гардуулсан бөгөөд түүнийхээ сүүлийн хуудасны өнцөгт “Бурханы авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байлаа. Түүнийг нь харсан Бетховен тэр дор нь үзгээ авч: Бурханд найдах нь юу вэ? өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтүн гэж хариу илгээжээ. Энэ үг л уран бүтээлч Бетховений амьдралаараа туулсан хамгийн ойр дотны урай лоозон болж байсан гэдэг. (Самуэль Смайлс)

Гутлаар нь шинжихүй

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
“Гутлаар нь шинжихүй”  "Амьдрал нулимсанд дургүй" киног мэдэхгүй хүн гэж үгүй биз. Метронд яваа Гошагийн шавар шавхай болсон гутлыг өөдөөс нь харан сууж байсан бүсгүй тааламжгүй хардаг. Үүнийг анзаарсан Гоша "Би өөрөө заваан гуталтай явахыг үзэж чаддаггүй. Гэхдээ өнөөдөр аргагүй эрхэнд..." хэмээн шулуухан хэлчихдэг. ЗХУ-ын зарим кино шүүмжлэгчид яг энэ хэсгийг киноны тайлал хэмээн дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эрчүүдийг гутлаар нь шинжиж болдог, таарах магадлал өндөр байдаг сонжоо юм. Бүсгүй танд хэрэг болж юуны магад.

Ботинк өмсөх дуртай эрчүүд
Тэрбээр уламжлалт гэр бүлийн ойлголцлоо хадгалж, гэр бүлийн амьдрал болон ёс суртахууныг хүндэтгэдэг. Эцэг, эх нь түүний энэ байдлыг маш ихээр хүндэлж, түүнийг ганц хүүгээ мэт боддог. Ийм хүн нэрэлхүү хэрнээ их даруухан байдаг. Түүний хэт тарган, хэт болхи, хэт туранхай гээд онцлог шинжийг нь нүүрэн дээр нь шоолох хэрэггүй.

Түүний амжилт бүтээл мөн мэргэжлийг нь хүндэтгэхийг хичээж, түүгээр бахархах хэрэгтэй. Хий хоосон нэр хүнд хөөцөлдөх санаа түүнд байдаггүй. Гэхдээ өөрийнхөө гаргасан жаахан ч гэсэн амжилтад сэтгэл хангалуун байдаг нь түүний давуу тал. Мэдээж түүний эцэг, эх болон найз нөхдийг нь хүндлэн асарч сайхан найзалвал бүсгүй чамд санамсаргүйгээр сэтгэл зүрхээ "тушаана" гэдэгт итгээрэй.

Сул сэлүүхэн гутал өмсөх дуртай эрчүүд

Захирах байр суурийг эзлэх дуртай. Түүний хийсвэр ойлголт нь маш чанга, бараг энэ ертөнцөөс ч том байдаг гэж болно. Хэзээд урьдаар дуулснаа үнэмшилтэй гэж үздэг болохоор түүнд анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Ямар охин, бүсгүйд дуртайгаа өөрөө сайн мэддэг. Эмэгтэй хүний өвөрмөц зан араншин буюу үзэл бодол, сэтгэл түүний сонирхлыг татах болно. Бүсгүй таны тархи толгой сэргэг, хэзээд ч ёс бусаар аашлахгүй, түүнийг удирдахыг хүсэхгүй бол тэр чамаас холдохгүй.

Зуны улиралд углааш өмсөх дуртай эрчүүд
Өөрийн  бодолдоо туйлын үнэнч эр хүн. Түүнийг сэтгэлээр унах үед, түүнд баяр хөөр, уужуу тайван болон гэрэл гэгээтэй зөв талынн мэдрэмж олговол, түүний хувьд аз жаргалыг мэдэрч, таны төлөө ямар нэгэн сайхан зүйлийг хийх болно. Тэрбээр хайр сэтгэлээ тодорхой илтгэхгүй ч, та түүний сэтгэлд голлох байрыг эзэлж, түүнд хэзээд мартагдахгүй байх болно.

Спорт гугал өмсөх дуртай эрчүүд
Эрч хүчтэй, хурдыг мэдрэх чөлөөтэй хүмүүсийн гутал. Ийм гутал өмсдөг эрчүүд “ном”-ын эмэгтэйг үзэн яддаг. Тэд байгаль дэлхийдээ хайртай нэгэн байдаг. Мөн эмэгтэй хүнийг түүнтэй адил эрх чөлөөтэй тоглон цэнгэх, хорио цээргүй хоёрхон хүний ертөнцөд байхыг хүсдэг. Тиймээс өөрийн тань байгаагаараа байгаа төрх байдал түүнийг гүнзгий татах болно. Хэрэв өөрт чннь дотно эелдэг инээд, даруу номхон хүнтэй харилцах зан араншинтай бол тэрбээр чамд дурлах болно.

Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Ямарч мэргэжлийн хүнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын түвшин мэргэжил тус бүрт өөр өөр байна.
Ер нь хүн өөрийихөө сэтгэхүйг яаж хөгжүүлж болох? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ?

1. Хамгийн түгээмэл зарчим бол: "Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж сур. Ярих хэлэх зүйлгүй бол заавал ярихын хэрэггүй" гэдэг.

2. Мэдлэг болон үйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгүйгээр сэтгэх, хүч гаргахгүйгээр мэдлэг олж авах боломжгүйтэй адил мэдлэггүйгээр сэтгэхүй ч бас хөгжиж чадахгүй. Сэтгэхүйгээ хөгжүүлнэ гэдэг нь өөрийнхөө ухааныг мэдлэгээр дүүргэнэ гэсэн үг юм. Мэдлэгийн эх булагт сургууль, ном, сэтгүүл, радио, зурагт зэрэг олон зүйл багтана. Эдгээрээс бид хүрээлэн буй орчны юмс үзэгдлүүд, хүний үйл ажиллагааны олон талтай танилцаж, энэ тухай зохих мэдлэг олж авдаг.

3. Сэтгэхүй юуны түрүүн асуултаас эхэлдэг. Хүн төрөлхтөний олонх нээлт "яагаад?", "яаж" гэсэн асуултын ачаар нээгдсэн гэж үзэж болно. Өөрт учирч буй үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг танихын тулд асуулт тавьж сур. Тэгээд түүндээ өгөх хариултыг дандаа хайж, эрэл хийж бай. Нэгэн хэв маягийн бэлэн шийдвэрээр хэрэгжүүлж үр дүнд хүрч чадхгүй болсон үед сэтгэхүй идэвхждэг. Иймд аливаа юмс, үзэгдлийг тал бүрээс нь авч үзэх, ердийн юмнаас шинийг олж харах зэрэг чадварыг өөртөө төлөвшүүлэх нь сэтгэхүйг хөгжүүлэхэд тун чухал юм.

4. Юмс үзэгдлийн нийтлэг, илэрхий шинж тэмдэгүүдийг олж ажиглах чадвар нь хүний ой ухааны нийтлэг илрэл юм. Гэхдээ нэг хүний ажигласан зүйлийг нөгөө хүн тэр бүрий яг адилхан олж хардаггүй. Ажиглаж буй зүйлийнхээ аль болох олон шинж тэмдэгийг олон талаас нь олж харан таниж чадаж буй хүний сэтгэхүй төдийчинээ боловсронгуй, төгс төгөлдөр, уян хатан байдаг. Сэтгэх, логик чанарын бодлого сорилт, бодох зэрэг тоглоомоор дээрх чадварыг хөгжүүлж болно.

5. Ач холбогдол, утгаараа ойролцоо ойлголтуудыг харьцуулж сурах нь сэтгэхүйг хөгжүүлэх бас нэг арга юм.

6. Сэтгэл ба хэл, сэтгэхүй ба ярих чадвар нь хоорондоо салшгүй уялдаатай. Ямар ч санаа бодлыг үгээр хэлж, тайлбарлах замаар сэтгэхүйгээ хөгжүүлж болно. Гэхдээ үгээр илэрхийлэхдээ товч тодорхой өгүүлэх, илэрхийлэх чадварт суралц.

7. Бичгийн хэлийг /зохион бичлэг, захидал бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх г.м./ идэвхтэй ашиглах нь сэтгэхүйг хөгжүүлэхэд бас тустай.

8. Уншсанаа чөлөөтэй ярих, маргаан хэлэлцүүлэгт оролцох, стандарт бус бүтээлч, сонин хачин асуултуудад оновчтой хариулан шийдэх зэрэг нь сэтгэхүйг хөгжүүлэх нэг гол нөхцлийг бүрдүүлдэг.

Ер нь хүний үйл ажиллагаанаас хамгийн хүнд нь сэтгэхүйн үйл ажиллагаа байдаг. Иймд сэтгэх үйлдлийг хийхэд хувийн зохион байгуулалт, анхаарал, ой тогтоолт, ажигламтгай байдал, ажлын чадвар зэрэг олон зүйл шаардагддаг.

Амьдрал тоглоом биш

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр. Должмаагын гэдэс одоо мэдэгдэхүйц болоод ирэв. Хувцас нь эхнээсээ таарахаа байж, өмднийх нь цахилгаан хүрэхээ болилоо. Тэрээр аймгийн төв орон нэг сул өмд,цамц аваад гүйхээрээ холбоо орж Наагий уруу залгалаа. Тэрээр яагаад ч юм сандран догдлоно. Одоо удахгүй 10 гаруйхан хоноод харьлаа гэж бодохоор түүнд цаг зогсчих шиг болов.
...Дийд....дийд....дийд..........хэмээн дуудаж байснаа тасарчихав. Эгч ээ дахиад нэг залгаад өг тэгэх үү....Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй тул....тэрээр утсаа салгачихсан байв. Должмаа урамгүйхэн гэрлүүгээ залгавал аав нь утсаа авч байна. Байна уу хэмээн намбатайхан зөөлөн дуугарах аавынхаа дууг сонсоод тэрээр өөрийн эрхгүй уйлчихав. Үнэндээ энэ нулимас аавыгаа сонсоод баярласаных байв уу?... Наагийд гомдсон битүү гомдол байв уу. Тэрээр гэнэт эргэн тойрноо харан хаана байгаагаа санан бушуухан нулимасаа арчаад хоолойгоо засан
-Сайн уу ааваа..охин нь байна аа. Та хоёр минь сайн уу. Өө би сайн байгаа...тийм...одоо удахгүй очлоо.
Та хоёрыгоо санаж байна аа....за баяртай. Тэрээр утасаа тавин Наагий уруу дахин залгатал утас нь холбогдохгүй хэвээрээ байлаа. Тэрээр урамгүйхэн машиндаа очин элдэвийг бодон явна. Наагий яагаад утасаа салгачихав аа. Ажилд орсон юм болов уу?...эсвэл намайг ярихгүй байхаар гомдчихсон юм болов уу.....уг нь өнөөдөр чамдаа хүүгээ хөдөлсөнийг хэлэх гэж ямар их догдолж яарч байв аа. Би хэтэрхий түргэн ааш гаргаад байна уу...сая аав Наагийг хэлэхгүй байна...манайхаар очихгүй байгаа юм байх даа...үгүй ямар сууж барьсан биш юу л боллоо гэж намайг эзгүйд очиж байхав дээ...ийнхүү элдэв бодолд дарагдан замд сэгсчүүлсээр унтчихсан байв. Жолооч залуу түүнрүү хараад Должмаа миний дүү ирчихлээ босоорой...хэмээн сэрээв.
Тэдний багынхан буцахад 4 хоног үлдэв. Должмаа улам өнгө орон жаахан мариа ч суугаад ирэв. Эрдэнээ эгч нь түүнийг анзааран
- Должмаа миний дүү чинь хөл хүндтэй юм байна ш дээ. Тэгээд ингээд явж болж байгаа юмуу
- Зүгээр ээ,надад нэг их төвөгшөөгөөд мэдэгдэх юм алга
- За тийм дээ,залуу байхад мэдэхгүй гүйж байтал нэг л өдөр төрөх болчихсон байдаг юм. Гэхдээ сайн хоол ундаа идэж амарч байх хэрэгтэй. Ах чинь мэдэж байгаа юу?
- Ах мэдэхгүй байгаа,та битгий хэлээрэй. Одоо юу байхав дөрөвхөн хоноод харьлаа. Тэрээр ингэж хэлээд баярын мишээл тодруулав.
- Чи ч их хөнгөн байна даа. Хүү бололтой. Охин хүүхэд би ээжээсээ царайлаг байх ёстой гээд ээжийгээ их ядраадаг,хүү хүүхэд миний ээж бүхнээс царайлаг байх ёстой гээд хөнгөхөн байдаг юм. Хэхэ эгчийнх нь мэдэх ч юу байхав. Төрөхөд чинь бөөн хүүхнүүд иймэрхүү ярианаас эхлээд нөхөр сүүдэр...гээд ярихгүй юм байдаггүй юм. Тэгэхэд л сонсож байсан байх даа гээд тас тас инээн толгойгоо хаялана. Должмаа ичингүйрэн доошоо харвал Эрдэнээ за миний дүү юундаа ичдэг юм. Ийм мундаг охин хүүхдээ гаргачихаад гэрийн авгай бололгүй заавал цааш нь үргэлжлүүлж сураарай. Энэ хэд чамайг яаж үнэлж байгааг харж байгаа биз дээ.

Тэдний багынхан ажлаа дуусан тул үлдсэн гурван хоногоо Хөвсгөл далайн эрэг дээр амарч Монголынхоо онгон зэлүүд газрыг үзэж сонирхуулахаар болов. Энэ өдрийн орой ажлын талаар ямар ч яриа болсонгүй. Бүгд сайхан дуулж хуурдан задгай гал тойрон сууцгаан их л хөгжилтэй байлаа. Должмааг магтан сайшааж байсанд ах нь урамшин миний отгон дүү байгаа юм. Намраас сургуульд явуулах санаатай та бүхэн тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна. Өөрөө харин гадагшаа явахгүй гээд байгаа юм. Уг нь Германд очоод бүр илүү юм үзээд сураад ирвэл өөрт нь л хэрэгтэй дээ. Гэтэл тэндээс нэг нь:
- Заавал тэгж хүчлээд яахав. Өөрөө мэдэж байгаа байх. Манайхан бол насанд хүрсэн л бол өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулаад явдаг. Харин сая хоёр сар танай энэ сайхан хөдөө нутагт ажиллаж амарч их эрч хүчтэй, энергитэй боллоо. та бүхэнд маш их баярлалаа. Хамтран ажиллахад урамтай сайхан байлаа....
- Бид нар ч гэсэн. Тэр холоос сэтгэл зүрхээ гарган ирж нэг баг болон Монголын маань хөгжилд багахан ч болов хувь нэмэр оруулсанд гүнээ талархаж байна.
- Өө тэр мэдээж...манай Должмаа чинь мундаг охин доо...анх ирэхдээ хөөрхөн туранхай охин байсан чинь одоо мах мариа суугаад, царай нь шингэрээд энэ ус агаар зохилдсоных уу хэмээн асуув. Должмаа яриа буруу тийшээ эргэж байгаад баахан зовнин уучлал гуйгаад унтахаар явлаа. Түүнд яагаад ч юм жирэмсэн гэдгийг нь бүгд мэдсэн юм шиг санагдахад айх, ичих зэрэгцэн гэдсэн дээрээ гараа тавьбал бяцхан үр нь хөөрөн аав дээрээ удахгүй очино доо хэмээн баярлаж буй мэт хөдөлж өгч байлаа. Тэрээр үр минь одоохон гуравхан хоногын дараа хоёулаа аав дээрээ очлоо гээд унтахаар хучлагаа заслаа.

Өглөө Должмаа хар үүрээр сэрвэл бүгд нам унтаж байлаа. Тэрээр дулаан хувцаслан далайн эргээр жаахан алхахаар гарав. Гадаа сэрүү татан Далайн урсгал хоржигнон нэн тааламжтайяа байв. Должмаа амьдралаа сайхнаар төсөөлөн инээд цацруулан алхсаар. Тэрээр хүүгээ том болохоор гурвуулаа заавал ойрхон ч хамаагүй салхинд гарч байна,бас амралтын өдрөө дандаа хамтдаа гэртээ өнгөрүүлж байна. Наагий минь чи намайгаа санаж байгаа даа тэ. Би ч гэсэн чамайг ямар их санаж байна аа. Тэрээр нэг л мэдэхэд гэдсэн дээрээ хоёр алгаараа зөөлөн барин явж байв. Гэтэл тэдний буудласан газраас нэг их холгүй бас хэсэг жуулчидын майхан харагдав. Тэрээр сонирхон тэр зүг харан зогстол нэг хүн тахир дутуугын тэрэгтэй наашлан айсуу. Должмаа ч олон юм бодолгүй өмнөөс нь гүйн очвол нүдэнд дулаахан, сайхан инээмсэглэсэн нэг настайвтар шар авгай байлаа. Должмаа түүнтэй эелдэглэн мэндчилээд ойр зуурын юм ярингаа түүнийг түрэн явна. Өөрийгөө Мелани хэмээн нэрлээд Америкаас энэ сайхан онгон зэлүүд байгалийг үзэхээр ирсэнээ хэллээ. Должмаа ч өөрийн хэмжээнд тайлбарлан явна. Мелани салахдаа
- Дожоо, чи англиар маш сайхан цэвэрхэн ярьдаг юм байна. Бас их хөөрхөн тусч, ухаалаг охин байна. Юмыг яаж мэдхэв хэзээ нэгэн цагт уулзах тавилан тохиох ч юм билүү. Чамд баярлалаа. Өнөөдөр би чиний буянд маш их зүйл мэдэж авлаа. Түр хүлээгээрэй хэмээн хэлээд цүнхнээсээ нэрийн хуудасн,Сан-Францискогын Алтан гүүрний зурагтай ил захидлын хамт өөрийн талархалын үгээ бичиж өгөв. Должмаа ч баярласанаа хэлэн юм өгч чадаагүйдээ уучлал гуйгаад салах ёс хийн явлаа.
Наагий,Туяа хоёр тэр өдрөөс хойш байнга хамт байв. Туяа уйлан дахин хэзээ ч ийм боломж гарахгүй..чи намайг явтал хань болооч хэмээн гуйжээ. Наагий ч нэг их гуйлгаад байсангүй. Өөрөө ч гэсэн дургүй биш аж. Тэр хоёр ихэнхи цагыг хамтдаа өнгөрөөнө. Амралтанд хүртэл хэд хэд яваад авав. Нэг удаа Наагийг ээж нь загнан
- Чи хэнийгээ дуурайсан ийм завхарсан амьтан бэ. Туяатай юугаа хийгээд байгаад байгаа юм. Нэг уулзлаа,хоёр уулзлаа болоо юм бишүү. Арай дэндэж байна шүү чи...Должмаа одоо ирэх боллоо. Амьтны нүүрийг яаж харах гэв. Дахиж миний нүдэн дээр Туяаг дагуулж ирээд үзээрэй хэмээн таягаараа хэд хэд нудчаад авав. Наагий энэ үед л гэнэт Должмаагаа саналаа. Нээрээ би юу хийж явна аа. Тэр минь тэнд хөдөө хөхөрч гадаа гандаж явхад би энд ажил хайсан ч юм байхгүй. Аль эрт хаяад явсан хүнтэй орооцолдоод явж байдаг. Даанч өрөвдөх юм даа. Тэрээр анхны уулзалтаа нэхэн саналаа:
Тэр хоёр сургуулиас гаран хэлхэлдсээр нэгэн буудалд орж билээ. Туяа амрахаа мэдэхгүй түүнийг ноолно. Тэгж тэгж шөнийн жаргалдаа ташуурсан хоёр нам унтав. Өглөө нь Туяа түүнээс өнөөдөр дахин хамт байхыг хүслээ. Наагий түүнд үгүй гэж хэлж чадсангүй. Хоёул хоол захиалан идчихээд орон дотороо өнжлөө. Гарч гаднаас ганц нэг шил шар айраг,нэг шил улаан вино ойр зуурын идэж уух,юмтай аван өрөөндөө буцан ирлээ. Хоёлаа тулган уусаар... Туяа гэнэт түүний цээжийг налан эхэр татан уйллаа. Наагий сандран яасан бэ, зүгээр үү....
- Наагий чи аргагүй л хүний хүн болжээ. Чи надтай нэг л хөндий байна. Одоо яахав дээ,миний заяа ийм байсан юм байгаа биз. Би үнэндээ Монголдоо ирж амьдрахыг ямар их хүсч байна аа...Наагий юм ярих гэтэл Туяа дууг нь хорин битгий тасалаа. Зориг орсон дээрээ одоо л би хэлье. Харин энэ бүхний дараа чи намайг явтал надтай хань болон хамт байж чадах уу гэдгээ шийдээрэй. Үнэндээ би чамайг л гэж ирсэн шүү...Би нөхөртөө хайргүй ээ,яалт ч үгүй охиныг нь гаргасан, бас намайг зовж явхад тусалсан их сайн хүн болохоор нь, надад дэндүү хайртай болохоор нь би салж чадахгүй. Би ингээд л хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй боллоо доо. Харин чамтай уулзаад үнэхээр сайхан байна. Чи миний охины зургыг үзэх үү...Тэрээр түрүүвчээ нээн за энэ миний ганц амин шүтээн дээ...Нэрийг нь би Нани гэж дуудаг юм. Чинийхээ нэрийг оруулж байгаа нь тэр...
Наагий зургыг хараад царай нь цэл хөхрөв. Түүний өмнөөс буржгар тас хар үстэй, бүлтгэр алаг нүдтэй,хөөрхөн инээмсэглэсэн өнгөт арьстан охин мишээж байх нь тэр.
- Чи...чи Туяа чи нээрээ ярьж байна уу
- Би юу хэлхэв дээ...миний охин хөөрхөн байгаа биз,яг аавыгаа дуурайсан,надаас миний инээмсэглэлийг авсан гэдэг юм...тэрээр ингэж хэлээд сулхан инээмсэглэлээ.
- Үгүй, би итгэж чадахгүй байна. Чамд өөр хүн олдоогүй гэж үү
- Яасан хар хүн хүн биш юм уу...би чамайг ингэж хүлээж авна гэж бодож байлаа. Намайгаа уучлаарай. Би хайргүй ч гэлээ тэр хүнээс салж чадахгүй ээ. Наагий юу ч хэлж чадсангүй, үнэндээ юу ч хэлэх билээ дээ.

Тэрээр одоо бол Туяаг яагаад ч юм өрөвдөх, харамсах сэтгэл төрж байлаа. Гэтэл өөрөө тэр харь хүнээс ч дор загнаж Должмаагаа мартчихсан байдаг. Би гэж яахаараа ийм тэнэг хүн байна аа. Дөнгөж саяхан л хайртай гээд хонон өнжин санан сууж байгаагүй гэж үү...би ийм өөдгүй худалч,хуурамч юм гэж үү...тэрээр өрөөн дотуураа холхин байтал үүднийх нь хонх дуугарав. Наагий очин үүдээ тайлтал Туяа инээмсэглэсээр орж ирээд гарч юм үзэх үү гэснээ сайн байна уу Адъяа эгч ээ хэмээн мэндэлвэл хариу өгөхгүйд жаахан гайхан Наагий уруу харвал тэр ч гэсэн дүнсгэр харагдав. Тэр хоёр тэгэс гээд гэрээс гаран Туяа сая нэг ам нээн
-Адъяа эгч уурлаж байна уу
-Зүгээр ээ, бид хоёр жаахан ам зөрөөд
-Аан... ингээд л чамтайгаа явах ямар сайхан юм бэ...гээд жаахан охин шиг хөөрцөглөн түүнийг сугадан авлаа. Наагий хариуд нь инээмсэглэсэн боловч дотороо Должмааг л бодон явав. Туяа юм ярин өөрөө баясан инээж, Наагий хариуд нь ганц нэг үгээр хариулан дагаж инээмээр болон явна. Тэр хоёр унаанд суухаар буудалруу алхангаа ийнхүү хөгжилдөн дэлгүүрийн хажуугаар гартал Должмаагын аавтай халз тулчихав. Наагий сандран
-Сайн байна уу та...хэмээн арайхийн хэллээ. Данзан түүний өөдөөс арай ч дээ хүү минь гэсэн янзтай хараад юу ч дуугаралгүй цааш явлаа.
**********************************************
Должмаа хотод шөнө орж ирлээ. Байшин барилга, тоо томшгүй олон гэрэл, дуу шуугиан нэг л сонин санагдав. Тэрээр энэ бүхнийг их санасанаа сая л мэдэрлээ. Хөдөө нам гүм сайхан байсан ч ижил дасал болсон газрыг нь яаж гүйцэхэв дээ. Тэрээр 5 шар дөхөөд ирвэл хотын хөдөлгөөн бүр ихсэв. Хэдий явган хүмүүс цөөн байсан ч машины хөдөлгөөн тасралтгүй цувсаар. Төд удалгүй гэртээ ирлээ. Ээж нь сайхан гурилтай шөл хийчихсэн хүлээж байв.
-Миний охин чинь ямар хөөрхөн бондойгоод өнгө ороо вэ,хөдөө агаарт ийм л сайхан байгаа. Алив хувцасаа тайл хоолоо ид. Должмаа өрөөндөө орж хувцасаа тайлангаа бушуухан утасаа цэнэглэн Наагийгаас мессэж ирж үү хэмээн шалгавал ганцхан л ирсэн байв. Тэрээр урамгүйхэн утасаа тавиад усанд ороод гараад ирье хэмээн хэлээд банны өрөөнд орлоо. Түүний бас нэг ихээр санаж байсан юм нь шүршүүртэй халуун ус аж. Уснаас гарч ирэн дахин утасаа харвал бас л юм алга байна. Хэдий өөрөө залгахийг хүсч байсан ч биеэ барин тэвчлээ. Хооллох хоорондоо ээж,аав хоёртоо явсан газрын сонин хачиныг дуулгав. Хоёр хөгшин ч тийм шүү биднийг явж байхад тийм юм байсан хэвээрээ байна уу гээд л асууж гарав.
Должмаа за охин нь унтлаа, замдаа жаахан ядарлаа. Гурвуулаа маргааш үргэлжлүүлнэ ээ гэснээ нээрээ Наагий ирж байв уу хэмээн асуугаадхав. Норжин:
-Тэгээд л тэр хар юмаа гэдгийн ирээгүй ээ, ирээгүй чамайг байхгүйд юу л гэж ирэв гэж. За унт охин минь. Маргаашаас ирлээ гэдгээ хэлж үз. Өнөөдөртөө эртхэн унтсан нь дээр хэмээн бувтнав. Данзан хажуунаас нь нэг өдөр ирсэн охин минь. Надтай шатар нүүж байтал чиний захисан юмыг авах гээд нэг хар хүн ирээд, Наагий бэлдэж өгсөн. Должмаа дуу алдан
-Пээ, Наагий бэлдэж өгсөн юмуу, балай юм бэ, ээж байхгүй байсан юм уу. Ээж та нээрээ аймаар шүү, надад хэлэхгүй хоёр сар хөдөө цөлчихөж байгаа юм даа....хэмээн хошуугаа унжуулан эрхлээд ээж,аав хоёртоо үнсүүлэн унтахаар явлаа.
Тэрээр Наагий уруу ирсэнээ одоо хэлэх үү маргааш хэлэх үү хэмээн бодлоо. Уг нь ирэнгүүтээ яриараа гээд мессэж үлдээсэн л байна. Нээрээ ч утас болохгүй байхад юу л гэж бичээд байв гэж хэмээн өмөөрөнгүй бодоод өглөө болъё одоо их ядарч байна унтах минь...
Наагий Данзантай таарсанаасаа хойш нэг л сонин болоодхов. Тэр хоёр үзвэрээ үзэж дуусчихаад ойролцоох кафед орон суулаа. Туяа
-Наагий чи яачихав аа...оройноос хойш нэг л дуу муутай байх чинь
-Аан зүгээр ээ, зүгээр ч гэж дээ оройны дэлгүүрийн гадаа бид хоёртой тааралддаг ах байна аа даа
-Ямар...аан нөгөө чиний сандраад мэндлээд байдаг уу?
-Тийм,тэр хүн манай найз охины аав нь байгаа юм. Баларсан ч юм болж байна аа
-Өө,тиймүү. Яанаа намайг уучлаарай...надаас боллоо. Уучлаарай, би чамдаа дандаа л гай болох юмдаа
-Одоо нэгэнт өнгөрсөн. Би ч гэж би,үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм. Туяа уучлаарай, хоёулаа ер нь одоо ингэж тусдаа уулзаж байх аа болъё. Би ч одоо тэднийд очих нүүргүй болсон байх даа. Оройжингоо Должмаа л бодоглоо...би хайртай юм шиг байна аа. Саяны хэдэн өдөр чамайг эхлээд өрөвдөж байсан,сүүлдээ өөрийн эрхгүй хайртай байсан болохоороо татагдсан. Миний толгой дүүрчихжээ. Чи одоо намайг юу л гэж бодвол бод. Би ч Должмаагаасаа салж байх шиг байна. Туяагийн дотор нь хэг хийтэл хатгаад авав. Тэгсэнээ юу нь ч хөгшин нэртэй юм билээ дээ хэмээн бодсон оо
-Наагий, чи тэр охиныхоо яг юунд болсон бэ?,их хөөрхөн үү...
-Би юу...би сэтгэлд нь болсон байх...одоо тэр сайхан сэтгэлд сэв суулгачихлаа. Хөөрхөн үү гэж үү...тиймээ дотроосоо гэрэлтсэн их хөөрхөн охин...намайг одоо нэг л уучилж чадвал би дахиж энэ яваа насандаа түүнийгээ хуурахгүй. Чамд амлаж байна
-Надад амлаад ч яахав дээ. Чи тэгээд үнэхээр хайртай чинь үнэн юм уу. Саяны хэд хоног чи надад нэг ч удаа дурсаагүй ш дээ
-Харин тийм ээ...тэгээд л өөрийнхөө дүүрсэн тэнэгийг гайхаад сууж байна. Туяа сэтгэл нь ихэд гонсойлоо. Тэгсэнээ
-За яахав найз нь ойлгож байна. Тиймдээ надад одоо чамайг харамлах эрх байхгүй,нэгэнт сэтгэл чинь хүнийх болж. Би ч азгүй хүн дээ...өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг...гэхдээ өвдөөд байгаа юм чинь уйлахгүй гээд яах юм хэмээгээд уйлчихав.
Наагий Туяаг гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа Должмаа уруу залгавал утас нь холбогдох боломжгүй байлаа. Тэрээр "сайн явж байна уу, ямар их удаж байна аа, ирээд яриарай үнсье" ингэж бичээд явуулсныхаа дараа өөрөөсөө анх удаа аймшигтай ичлээ.
Наагий унтаж байтал утас нь дуугарав. Нойрмоглон гараараа тэмтчисээр байна уу хэмээн утасаа автал..унтаж байгаа юм уу гэх танил дуу гарсанд огло харайн
-Сайн уу миний хайр аа, хэзээ ирсэн бэ...зөндөө их санасан...за одоохон байж байгаарай 20 минутын дараа яваад очье...
Тэрээр сандчин хам хум гар нүүрээ угаан хувцасаа өмсөөд гүйхээрээ гарах гэтэл ээж нь үгүй чи чинь хамхуулд хөөгдөж байгаа аятай юу болов, цай цүү уудаггүй юм уу...
Должмаа...Должмаа ирчихэж ээ бид хоёр буцаад хүрээд ирье гэж хэлээд ээжийгээ үнсээд гүйн гарлаа.

-Бүсгүй та надаар тоглоод байна уу, эсвэл үнэхээр бүжиглэж чаддаггүй юм уу?
-Би таныг энэ бааранд байгааг муугаар ойлгохгүй л дээ
-Yүнээс өмнө таныг эр хүн ингэж сайхнаар хэлж байсан уу?
-Би танд хамт хоноё гэхэд та татгалзана гэдэг дээр 100 доллараар баривал ямар вэ?

-Уучлаарай, ингэхэд танай ээжид ач хэрэггүй биз?
-Та их ухаалаг эмэгтэй юм. Ухаалаг эмэгтэйг хүндэтгэ гэдэг биз дээ?
-Yнэхээр гайхалтай үнэртэй сүрчиг юм аа. Ойрхоноос бүр сайн үнэртэх байх даа?
-Би өөр ямарч эмэгтэйгээс ийм сайхан нүдийг олж хараагүй юм байна?
-Сомуус чинь их урт юм аа. Нүдээ ирмэх болгонд чи намайг дэвүүрдээд байх шиг...

-Хоолоо сайн ид л дээ. Хэт туранхай бол надаас өөр чамайг минь хэн ч анзаарч харахаа болчихно.
-Яг хиймэл юм шиг ямар гоё үстэй юм бэ?
-Ийм сайхан өгзөгийг анагаах ухаан одоо болтол бүртгэлдээ аваагүй байдаг?
-Би таны гоо үзэсгэлэнг найз охины чинь зөвхөн ухаантай нь л зүйрлэнэ.
-Битгий уйтгарла. Тэгвэл хөх чинь сайхан болохгүй шүү?

-Ийм сайхан хөлтай бүсгүй чинь одоо гар дээрээ л явах хэрэгтэй дээ.
-Та анхны харцын дурлалд итгэдэг үү. Эсвэл би дараа дахиад уулзаж болох уу?
-Чиний хөх үнэхээр том хатуу юм аа. Яг миний багадаа тоглодог байсан бяцхан хийлдэг завь шиг.
-Та бол жигүүргүй сахиусан тэнгэр юм аа.

Сексийн үед хамгийн их тохиолддог 8 асуудал

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Сэтгэлд ханамжтай секс хийх бас тийм ч амар биш. Хосуудын хоорондын ойлголцол хэр байхаас шалтгаалаад биеийн онцлог гээд тоочоод байвал асуудал их байдаг. Тэр бүгдийг даван туулсаны эцэст сексийн амтыг мэдэрч, асар их таашаалыг хүртэнэ. Иймд хамгийн их тулгардаг 8 асуудлыг доор дурьдая.

1. Эмэгтэй маань дур тавьсанаа яаж мэдэх вэ?
Дур тавих үед биеийн тэр дундаа бэлэг эрхтэний булчин хүчтэй агшдаг. Ялангуяа эмэгтэйнх нь эрэгтэйдээ сайн мэдрэгддэг. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэнэ. Хөх болон нүүp, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй мэт болдог. Ингээд дур тавилт өгөх үeд эрхтэн чийгшиж бүp зарим бүсгүйчүүд гадагшаа ч тавих тохиолдол бий.

2. Төрсний дараа үтрээ маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. Одоо яавал дээр вэ?
Үнэхээр хүүхэд төрүүлсний дараах сексийн хүндрэл нь эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтэнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судла. Эрхтэний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийгээд бай. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа гээд ямар ч байрлалд энэ дасгалыг хийж байхыг чинь хэн ч анзаарахгүй ээ.

3. Секс хийж байх үед ээ муухай орилчихоод байх юм ?
Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэй эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь apгагүй орилох, гийнах нь үнэхээр ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг. Ер нь бол сексийн таашаалын 70% хувь нь сонсголоор дамжин өнгөрдөг шүү дээ. Ямар ч чимээ гаргахгүй секс ямар байх бол доо. Байрлалаа өөрчлөх болгонд өөр өөр дуу авиа гаргадагаа та мэдэх үү?

4. Нөгөө гайхалтай "G" цэг нь хаана байгаа юм бол?
Энэ цэг нь эмэгтэйн эрхтэний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтэний амсраас дээш 4-6 см зайд. Бэлгийн ажлын үед энэ цэгт эр эрхтэн xүpч үрж чадсан тохиолдолд бүсгүй маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг төрүүлдэг.

5. Үрийн шингэн биед орсноор таргалах уу?
Хэрвээ та өөрөө тарган түүн дээрээ нэмээд төмсний нухаш идээд байвал таргална шүү дээ. Эр эсэд агуулагддаг калорийн хэмжээ нэг ширхэг төмснийхөөс хэд дахин бага.

6. Үрийн шингэн өөрийн гэсэн амттай юу?
Хэрвээ үрийн шингэний амт өөрчлөгдөөд байгаа бол хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Сонгино, сармис их идсэн үед үрийн шингэн онцгой амттай болдог. Тиймээс амтыг "сайжруулахын" тулд шингэн зүйл их ууж, жимс ногоо сайн идэх хэрэгтэй.

7. Гар хангалга хортой юу?
Ер нь бол энэ хэвийн зүйл. Эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь гap хангалагаар дур ханадаг.
Энэ бол сексийн нэг төрөл гэхэд болно. Тиймээс хамтын сексийн тухайд бол хамтрагчтайгаа сайн ярилцах хэрэгтэй. Ихэнх эрчүүд бүсгүйгээ сексийн үед гараараа оролдож туслаач гэх нь таалагддаг. Ингэхэд амархан ч дур тавьдаг. Харин бүсгүй та эрхтэнийхээ хаана нь гар эсвэл хэлээр оролдуулахыг хүсэж байгаагаа ичихгүй хэлээд өгөөрэй.

8. Секс хийх үед байнга өвдөлт мэдрэх нь эмгэг өөрчлөлт үү?
Эмэгтэйн эрхтэн бол ихэнхдээ ямар хэмжээтэй эрхтэйг хүлээн авах чадвартайгаар суналт агшилт өгдөг. Эрхтэний төгсгөлд мэдрэлийн судалын төгсгөл байдаг тулд түүнд эр эрхтэн тулахад өвдөлт мэдрэгддэг. Тэгэхээр хамгийн гол нь зөв байрлалаа сонгох хэрэгтэй. Араас, зогсоогоор, суусан байрлал тохиромжтой. Эрхтэнийг хэр зэрэг гүн орж байгааг хянаж болдог.

Ганцхан өдрийн мацаг

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Энэ бол эмчилгээний өлсгөлөнгийн хамгийн хялбар арга хэлбэр. Гэхдээ намар, өвлийн улиралд олон хоногоор өлсөх нь төдий л сайн биш. Даарах, өвдөх магадлал ихэсдэг тул урин дулаан цагт тохиромжтой. Хэдий тийм боловч биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болдог. Хэрвээ та нэг өдрийн мацаг барихаар шийдвэл өглөө хоёр ширхэг нухсан буюу үрүүлд үрсэн алим хэрэглэ. Харин 1 өдрийн цайнд давсгүй, махгүй ногоотой шөл уу. Оройн хоолонд мән л хоёр ширхэг алим ид. Орой унтахдаа нэг аяга тараг ууж болно. Харин маргааш өглөө нь хөнгөн цайлаарай.

Өөрийгөө л болгочих

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Хүний гар харалгүй өөрийгөө л болгочих. Хүн бүхэн өөрийгөө болгочих хэмжээнд байх юм бол манай нийгэм тэр чигээрээ тэнүүн жаргалтай байх сан. Даанч тэжээдэг нь цөөрөөд, тэжээврүүд нь олширчихож. Хүн бүр өөрт ногдсон, хийх ёстой ажлаа бүр жинхэнэ эзний ёсоор, хэний ч шахалт шаардлагагүйгээр товхийтэл сайн хийчихдэг бол болж байгаа нь тэр. Заавал дарга даамал болж байж өөрийгөө аваад явчих хэмжээнд очдог юм биш. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг, дарга цөөн байх тусмаа сайн.

Монгол орныг олон зууны туршид мал, малчин хоёр нь тэжээж, тэтгэж ирсэн гэж ярьдаг. Үүнтэй маргах «гоц ухаантан» байхгүй байх. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, ган гачиг, зуд турханыг сөрж, улс орныг нуруундаа үүрэх энэ хүнд хүчир ажлыг нугалж ирсэн баатарлаг гавьяаны эзэд нь борвио бохиртол ажилласан өндөр мэргэжлийн малчид. Саахалт шахам өвөлжиж, хаваржсан хоёр айлын нэг нь малынхаа талыг зуданд тавиад туучихаж байхад нөгөөх нь өнчин ишигний гарзгүй онд тарган орж байна. Өнчин ишигний гарз хохиролгүй өвөл, хаврыг давж байгаагийн учир шалтгааныг малд нүдтэй, малд хайртай, мал мэддэг, малаа болон өөрийгөө аваад явчих чадвартай сайн малчдын арга ухааны хүч гэж хашир өвгөчүүл тайлж тайлбарлаж байна. Их хохирол үзсэнийг нь мал маллах малчин ухаан дутсаных, өөрөөр хэлбэл мэргэжил дутсаных, мал аваад явах нь байтугай өөрийгөө аваад явчих чадваргүй хүмүүс олширсоных гэж тайлж тайлбарлаж байна. Байгалийн хахир хатуу хүчний өмнө хүн өчүүхэн жижиг өт хорхойноос өөрцгүй өрөвдөлтэй болохоор бүх бурууг ядарч зовсон тэдэнд бүхэлд нь тохоод яах ч юм билээ?

Хоёр гагнуурчин зэрэгцээд ган хоолой гагнаж байна. Нэгнийх нь, ус тавимагц гагнаасаар нь ус шүүрч, нөгөөгийнх нь ган хоолой цоорно уу гэхээс гагнаасаар ус дусна гэх ойлголт байхгүй сайн гагнажээ. Сайн гагнуурчины бүтээмж өндөр, цалин сайтай, хамт олондоо хүндлэгдэнэ, сэтгэл тэнүүн өөдрөг. Өөрийгөө өлхөн аваад явчихна. Гологдол гаргагчийн бүтээмж бага, цалин бага, удирдлагадаа байнга чичлүүлнэ, сэтгэл санааны мөнхийн дарамтанд, гутранги, дутуу гуцуу амьдарна. Малчин ч бай, ажилчин ч бай эрхэлж байгаа ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болж, сайн ажиллаж байж өөрийгөө аваад явчих хэмжээнд очдог байна. «Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй, хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй».

Өөрийгөө болгочих хэмжээнд хүрэхийн тулд үргэлж цуцалтгүй суралцах шаардлагатай. Сурсан бүхэн эрдэм, сураагүй бүхэн эндэл. Ямар ч зүйлийг хийгээд сурчихсан байхад илүүднэ, түвэг яршиг болно гэж байхгүй. Харин сураагүй бол хэрэгцээ гарсан хойно түүнийг хийгээд сурчих минь ч яалаа даа гэж хожимдсон гэмшлээр харамсдаг. «Хэдийчинээ ихийг мэднэ, төдийчинээ ихийг чадна». «Юу ч мэддэггүй, тэгээд бүр ямар нэгэн зүйлийг ч мэдэхийг оролддоггүй хүн тун ч өөдгүй байдаг. Магад, түүнд хоёр гажиг нэгдэн нийлсэн байна». Мэдлэгтэй бөгөөд шоргоолж шиг ажилсаг хүн ямагт дэвжин дээшилж, амжилт олдог.

Олон зүйлийн талаар бага зэрэг ч гэсэн мэдэж байвал сайн хэрэг. Гэхдээ өөрийнхөө талхыг олж өгч байгаа тэр зүйлийн талаар бүхнийг төгс сайн мэдэх хэрэгтэй. Аливаа ажлыг төгс сайн мэдэхгүйгээр төгс сайн хийнэ гэж байхгүй. Уйгагүй хичээн зүтгэж, бал цуглуулж байгаа зөгий мэт хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. «Мэдлэг бол өдөр тутмын туршлагын жижигхэн үртэснээс бүрэлддэг». «Туршлагаас өөр юу ч хүнийг тийнхүү сургадаггүй». Зөвхөн мэдэхийн тулд мэдлэгийн хойноос хөөцөлдөөд нэмэргүй. Олж авсан мэдлэг хүний хийж бүтээх зорилгод бүхэлдээ үйлчлэх ёстой. Мэдлэг хуримтлуулах нь бага хэрэг. Түүнийг аж амьдралдаа бүтээлчээр хэрэглэх хэрэгтэй. Амьдралд хэрэг болохгүй мэдлэг агуулахад зэвэрч муудан хэрэгцээгүй хадгалагдан хэвтэж байгаа сэлбэг хэрэгсэлээс ялгаагүй. Өөртөө ашиг болохооргүй олон зүйлийг сурснаас чамд ямагт хэрэг болох цөөн зүйлийг маш сайн хийж сурах нь илүү тустай.

Мэдэхгүй зүйлээ бусдаас нэрэлхэлгүй асуу. «Юу ч асуудаггүй хүн юу ч сурдаггүй» гэсэн үг бий. Сурснаараа нөхөртөө тусал. Сураагүйгээ бусдаас сур. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ. Өөрөө сайн хийчихэж чадахгүй бол бусдыг сайхан дуурай. «Явах зам чинь бүдэг байвал ухаалаг болгоомжтой хүмүүсийг дага. Эрт орой алин боловч тэд аятайхан гарц олчихно». Сайн хүмүүсийг дагахын зэрэгцээ өөрийн сайн мэдэх, сайн чадах бүхнээ хүмүүст хэлж зөвлөж, зааж сурган дагуул. Тэгэхдээ «аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай». Өөрийгөө болгочих хэмжээнд хүрэх тухайгаа байнга бод, үргэлж хүс. Бодож, хүсэхэд бас учир бий. «Бодлынхоо боол бололгүй бодож сур. Хүслийнхээ боол бололгүй хүсэж сур».

Нэгэн залуу офицер үргэлж л өрөөн дотроо нааш цааш холхиж «хэзээ ч юм, заавал хуурай замын цэргийн маршал болчихоод үзүүлээд өгнө дөө» гэж чанга дуугаар хэлдэг байсан гэнэ. Залуу офицерийн дийлдэшгүй мөрөөдөл, бодол хүсэл нь бодит биеллээ олжээ. Цэргийн даргын удирдлагын шатаар богино хугацаанд дэвшин, гавьяа байгуулж нэрээ дуурсган, удалгүй командлагч болсон байна. Хожим омголон залуу насны хүсэл бодол, мөнхийн мөрөөдөл нь биелж, хуурай замын цэргийн маршал болж дэвшин албаа нэр төртэй хааж, өөрийнх нь хэлдгээр «үзүүлээд өгсөн» гайхамшигт түүх бий. Залуус та нар энэ гялалзсан офицерийн адил мөрөөдлийнхөө хойноос зүтгэж байгаа бол ичих хэрэггүй. Бодол, хүслийнхээ боол бололгүй, бодит үйл хэрэг болгохоор тэмүүл.

Хүн бүрт эзэмшсэн мэргэжил, илүү сайн хийж чаддаг ажил, цаанаасаа зөвхөн өөрт нь заяасан мэт ажил төрөл гэж байдаг. Өөрийн дур сонирхолтой, сэтгэл зүрхээ бүрэн зориулах ажилдаа зүтгэж байгаа хүн өөртөө болон нийгэмд ашиг тустай хөдөлмөрлөнө. Ийм ажил эзэндээ хэмжээлшгүй баяр баясал, аз жаргалыг авчирдаг. Халуун тамын хаалга татаж байгаа юм шиг халирч зүрхшээн, ажлаа хараал зүхэл тавин эхэлдэг хүнийг амжилтын наран хэзээ ч гийгүүлэхгүй. Шүд нь байж суухын аргагүй өвдөөд эмчид очиж байгаа хүн шиг царайлан ажлын зүг алхаж яваа хүнээс ажилдаа зүрх сэтгэлээ зориулах эрч хүч яасан ч гарахгүй. Сэтгэл зүрхээ зориулаагүй ажлаас ямар ч хүн өөрийгөө болгочих хэмжээний хишиг хүртэж, аз жаргалыг амсахгүй. Ажил хөдөлмөр хийхгүй бол сайхан амьдралын тухай мөрөөдөл зэрэглээ мэт хоосон. «Алмайрч хэвтэхээс илүү аюултай дайсан байхгүй. Зүдэрч зүтгэхгүй бол жаргаж цэнгэхгүй». Ажилтай, анхиатай хүнийг л азын тэнгэр гийгүүлж байдаг юм. «Аз гэдэг богинохон, гэхдээ их байдаг. Гэвч азын тэнгэр ямагт нэг хүнийг ивээхээсээ залхчихдаг» тул ганцхан сохор азанд найдаж суухын хэрэг байхгүй. Амар хялбар ажлаар, амьдрал ахуйгаа болгочихно гэж бодож санасны гарз. Алхам тутамд хэцүү бэрхтэй учирч түүнийг зориг тэвчээр заан, шантаршгүй хичээл зүтгэлээр амжилттай даван туулж байж өөрийгөө болгочих хэмжээнд хүрч очно. Хэцүү бэрх байна гэдэг нь гэтэлшгүй, давагдашгүй гэсэн хэрэг огт биш. Уулын оргилд хүрэхийн тулд бэлээс нь өгсдөг шиг том зүйлд хүрэхийн тулд багаас нь эхлэх хэрэгтэй. Өөрийгөө болгочих зэргийн байхад овсгоо самбаа чинь тусална. Овсгоо самбаа муутай хүн бусдын дор орж нухлуулдаггүй юмаа гэхэд дээр гарч гялалзахгүй. Оготоны нүхээр ороод гарчих овсгоо сүүхэйтэй байдаггүй юмаа гэхэд өөрийгөө болгочих хэмжээний самбаатай байхаас аргагүй. Боломжийг олоод харчих билгийн нүд, сортоотой сонсчих соргог чих, юмны эвийг олчих гүйлгүү ухаан, цаг үе нөхцөл байдлаа мэдрэх мэдрэмж, эрсдэл хийх чадвар, энэ бүгд амьдралын алхам тутамд хэрэг болох хүн бүрт бурханы хүртээсэн хишиг. Гагцхүү, бэлэн заяасан эдгээр баялгаа нуун далдалж, гүн нойронд хав дарах биш, нээж ашиглах л хэрэгтэй. Нээж ашиглахгүй бол ашиглаж байгаа хүмүүсээс үргэлж сүүлдэж хоцрох болно.

Ямар ч нөхцөлд хүн ухаанд нь ухна ишиг үхсэн, санаанд нь сарлаг үхэр хэвтсэн мэт ухаан санаа дорой байж болохгүй, өөрийгөө болгочих ухаантай байх хэрэгтэй. «Ухаан дутсан газар бүх юм дутагддаг юм». Хүмүүст ухаан тэгш бус заяадаг нь үнэн. Сайн ухаан багатай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байгаа ухаанаа сайн ашиглах нь л юунаас илүү чухал. Бусдаас илүүрхэх ухаан байхгүй ч сайнд дөтлөн ойртож, муугаас дөлж холдох, аймшигаас сүрдэж аюулаас зайлах ухаан хүн бүрт бий. «Сайныг муугаас ялгаж чаддаг хүн бус, харин хоёр аюулын багад нь өртөж чаддаг хүн л ухаалаг байдаг». Тааламжгүй зүйлээс холхон байдаг хүн тааламжтай зүйлд ойрхон байдаг юм. Ер нь «ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос биш, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос хөөцөлддөг». Ухаалаг байхад өлсөнө гэж үгүй. «Ухаан – энэ бол цадталаа идэх талх». Ухаанаа зөв зүйлд зарахыг туйлаас эрхэмлэх хэрэгтэй, энэ нь хүн байгаагийн чинь нэг утга учир. Сайн зүйлд хаачсан нь мэдэгдэхгүй гүйдэггүй ухаан нь саар зүйлд хаанаас гараад ирэв гэмээр гүйлгүү болчихвол буруу замаар будаа тээж явна гэдгээ мэд. Хүн бүр өөрийгөө болгочихын төлөө сүүхээчлэн, ухаанаа дайчил.

Хийх хүнд хийхгүй хүн садаа

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэх монгол үг нь үнэн хэрэгтээ нохойны тухай яриа биш, ажил хийх гэж байгаа хүнд хийхгүй нь саад бүү хий гэсэн гүн утгат хэллэг юм. Өөрөө ажиллах дургүй байх нь дүүрч, ажиллаж байгаадаа хэзээ ч битгий садаа хий. Хийхийн төлөө хичээж байгаа хүмүүст хийхгүйчүүдийн учруулах саад мундахгүй. Хийж байгаа хүнийг хараад хэл амаа билүүдэн, үйл ажилд нь үг хэлээрээ садаа хийгсэд хорлонтой. Хийж байгаа хүмүүсийг хэнхэг гэж шоолно, өөрөө хийхгүй мөртлөө өрөөлийн хийснийг өөлж голж муучилна. Хорон үгээр булж, хорыг маажин цаашлуулна. Хорт сумаар нэгийг онодог бол хорон үгээр олныг онодогоороо хорлол нь их. Хийе бүтээе гэх өөдрөг сэтгэлийг нь болохгүй бүтэхгүй гэх уруу үгээр жадлан эсэргүүцнэ. Үг нь их, үйл нь бага хүмүүс хийх бүтээх замд хэзээд л хөндөлсөн саад болдог.

Хэлэхдээ уулын дайтай, хийхдээ хэдгэний чинээ хүмүүсээс гавьяат үйлийг бүү хэл, гавьтай жааханыг ч хүлээгээд нэмэргүй. Өөрөө юу ч хийхгүй гараа хумхиад суух хэрнээ амаа хамхилгүй бурж, гараа хөдөлгөөд хийх хүсэлтэй бусдыг буруу зүгт уруу татан үймүүлж, ажилд садаа бологсод бүр илүү хорлолтой. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрөх хүн ажил төрөлд нэмэр тус болохоосоо нэрмээс садаа нь илүү.

Өөрөө сайн хийж чадахгүй мөртлөө өрөөл бусдад зааж сургахыг донтогсод ажлын бөөн садаанууд. Хамгийн сайн мэдэх, хамгаас илүү чадах зүйлээрээ л хүнд зөвлөж байвал хүмүүс чамайг хүндэлнэ. Хэл ам хийж, хэрэгтэй хэрэггүй үг хонхны хэл шиг нааш цааш нь зөөж явагсадын балгаар цагт нь амжуулчихаж болох ажлыг цаг алдуулан цалгартуулах, бүтэж явсан ажил бүтэлгүйтэн нурах нь үнэхээр халаглахад багадам харамсалтай. Амаар олсныг амталж болдоггүй, үгээр үхүүлснийг өвчиж болдоггүй болохоор амаар хоосон цэцэрхэгчид ажилд тээг болно уу гэхээс нэмэр болохгүй.

Хамтаараа ажиллаж байгаа хүмүүсийн дотор ажиллах дургүй залхуу, араар суугсад байх нь үлэмж тээртэй, бусдадаа буруу үлгэртэй. Ийм хүмүүс орчиндоо муу нөлөөтэй, хамтран ажиллагсаддаа хохирол ихээхэн учруулахын хамт өөрийгөө дээд зэргээр хохироож байна гэдгээ хожимдож ухаардаг. Оюутан байхдаа сонсож байсан нэгэн яриа санаанд тодхон байна. Оюутнууд зуны амралтаараа бүтээн босголтод оролцож мөнгө сайн олдог байлаа. Ажилд дургүй, араар суух дуртай, хөөрхөн үнэгэн зальтай нэг нөхөр оюутан нөхдийн хамт мөнгө олохоор зуны ажилд явжээ. Анхнаасаа олсон мөнгөө тэгш тэнцүү хуваахаар тохирч. Гурван өдөр барилга дээр хоёр нарны хооронд сунаж унаталаа ажиллав. Цааш нь барахааргүй болохоор нь өвдсөн дүр эсгэж байр, хоолны газар орчмоор эргэлдэж нэг сарыг өнгөрөөлөө. Түүний хийх ёстой ажлыг бусад нь нэмэлт ачаа болгон үүрч, зовно. Нөгөө нөхрийн тархинд олсон мөнгөө тэнцүү хуваах юм чинь гэдэг бодол бат суусан байлаа. Ажлаа дуусч мөнгөө хуваав. Мань эрд ажилласан гурав хоногийн мөнгийг л өгчээ. Бид мөнгөө тэнцүү хуваана гэж тохирсон шүү дээ гэж нөгөөх нөхөр хэл ам хийв. Хүн бүр чадлынхаа хэрээр, хүн бүрт хийснийх нь хэрээр хөлс олгодог зарчимтай гээд бусад нь хөдөлсөнгүй. Ийнхүү биеийн амрыг харж, ажлаас зугатан нөхдийн араар сууж биеэ оторлож байгаад бусадтайгаа ижил мөнгө авчих гэсэн явуургүй бодол нь талаар өнгөрч, ажил хийж мөнгө олох гэсэн нөхдөдөө садаа болж, өөрийгөө хохироосон байна.

Хийе бүтээе гэж зорьж тэмүүлж яваа хүмүүст учирдаг том садаа нь хүнд суртал. Буруу үйлдэлт хүнд сурталтнууд бол хөгжил, дэвшлийн чөдөр тушаа, урагшлах замд тээг бологч бул хар чулуу. Тэд эрх мэдлээ ашиглан ажилд садаа болох бүхий л арга мэхийг угсруулан хийж, хайран цагийг яйран болгон сүйтгэнэ. Эрх мэдэл нь хүрэхгүй бол өөрсдөө зохиомлоор бий болгон тээглүүлнэ. Ажил хийж бүтээхээр оргилж буцалж яваа хүмүүсийн халуун сэтгэл рүү хүйтэн ус цацан мохооно. Тэдний ажиллах, хийх хүсэл эрмэлзлийг нь хүнд суртлын хүнд лантуугаар балбан, зовоон тарчлаана. Ямар сайндаа л яруу найрагч, «болдогсон бол хүнд суртлыг чононоос дутахгүй хэмлэх юм сан» гэж шүлэглэж байхав дээ. Юманд учир, суманд гичир бий гэдэг. Хүнд суртал гарган ажилд тээг садаа болохын учир нь авлига. Зөвшөөрөл, үйлчилгээ хүсч буй хүмүүсээс авлига авахын тулд ажилд нь саад хийх бүх гох дэгээг ашиглах нь авлигач хүнд сурталтнуудын гол арга мэх. Авах хүн тонгойж, өгөх хүн гэдийх зарчмаар зөвшөөрөл хүссэн бүхэнд гэдийж, зүй бусаар авч завших гэсэн хорон санаа үйлдлээ гүйцэлдүүлж байж, нааш цааш гүйлгэн, цаг алдуулан хүлээлгэж зовоон тамласны эцэст тавьсан урхи зангаа суллаж, сая нэг юм зөвшөөрөх бүдэг гэрэл гэгээ тусч эхэлнэ. Хийх бүтээх гэсэн хүнд хамгийн ихээр садаа бологч нь авлигач хүнд сурталтнууд. Эрх мэдэл өсөхийн хэрээр авлигын ханш өсдөг зүй тогтолтой. Авлигад идэгдсэн газарт ажил үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг халуун, хүйтэн тамаар ороод гарахаас дутуугүй сэтгэлийн дарамт амсдаг тарчлаантай. Хүнд суртлыг хөнгөн суртлаар сольж, авлигыг багасгаж чадсан газар оронд хөгжлийн хурд нь үсрэнгүй, хүн зоных нь амьдрал дэвжиж байна.

Аливаа ажлыг оромдож дутуу сүнстэй хийх нь тус болохоосоо илүү садаа болно. Ажлыг хийх ч юм шиг, үгүй ч юм шиг дүлэгнэж сууснаас, хийсэн ч биш, хийгээгүй ч биш оромдож байснаас хийхгүй буюу хийж чадахгүй гээд шууд хэлчих нь хавьгүй дээр. Муу үйлдсэнийг засч залруулж хийснээс цоо шинээр дахин хийх нь амар. Чадвар муу, сэтгэл дутуутай хүнээр ажил хийлгэснээс хийлгэхгүй байх нь хожно. Ямар ч ажлыг дутуу хийж орхисноос эхлэхгүй байх нь өлзийтэй. «Аливаа үйл хэргийг сайн хийхийн тулд түүнд дуртай байх хэрэгтэй». Дургүй ажил руугаа хөл тавьж байгаа хүн чөдөртэй морь шиг хурдаар урагшилна. Хүн дуртай ажил үйлэндээ л амжилт гаргадаг. Ажилдаа дургүй хүнээс амжилт гаргахыг нь хүлээх нь эр үхрээс тугал гарахыг хүлээхтэй бараг ижил. Хүүхдэд дургүй хоолыг нь идүүлэх гэж албадах, том хүнийг дургүй зүйлийг нь хийлгэхээр шахах хоёр дүндээ дүн адил. Хэнийг ч бай ялгаагүй дургүй байгаа ажлыг нь хийлгэхээр хүчлэн шахвал бүтээх гэж буй ажилд чинь тээг садаа болно уу гэхээс нэмэр болж гийгүүлэх нь юу л бол. «Байнга өөрийнхөө дуртай зүйлийг хийж байх нь хүний онцгой аз жаргал юм».

Цагийн юмыг цагт нь амжуулж сурцгаая. Цаг алдах нь нөхөхөд бэрх ажлын садаа. Цагт нь хийгээгүй зүйл хэдийчинээ сайн хийлээ ч ямар ч үр дүнгүй, талаар өнгөрөх нь бий. Цагт нь амжуулсан бага ч гэсэн үйл хэргийн үр шим цаг алдсан том үйлээс илүү байх тохиолдол байна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг цаг алдаж ирсэн тусламж суганы булчирхайгаа цочтол ховоо татаж малаа усалчихсан хойно ховоо татаж туслахаар хоцрон ирж байгаа хүнтэй адил. Цаг алдан назгайрч, цаг нөхцөөн хийсэн дүр эсгэн оромдсоноос хийхгүй байх нь хавьгүй дээр. Цаг алдан алгуурлах, цаг нь болоогүй байхад яарах аль аль нь хортой. Яарвал даарна гэдэг. Яаруу хийх нь дутуу хийхийн эх үндэс. Яарч агадах, хурдан шуурхай байх нь тэс өөр зүйл. Тэдгээрийг өөр хооронд нь хольж хутгах хэрэггүй. «Яаруу хийгдсэн зүйл удаан үргэлжилдэггүй» бол «хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь байдаг». «Зарим үйл хэргийн аугаа их болох нь түүний хэмжээнд биш, цагаа олсонд л байдаг».

Хийж бүтээхээр зүтгэж байгаа бүтээлч хүмүүст хир тааруу атаархагчид байнга садаа болно. Үйл хэргээрээ садаа болдоггүй юмаа гэхэд үг хэлээрээ садаа хийнэ. Атаархагчид өөрөөс нь илүү байгааг харах бүрнээ нүд нь хорсож, сонсох бүртээ дотор нь харанхуйлж, бодох тусам уур хилэн нь оволзоно. «Атаархагчид ямагт гунигтай байдаг. Яагаад гэвэл, нэг бол өөрт нь золгүй явдал тохиолддог, эсхүл өөр хэн нэгэнд аз тохиодог». Тэд үргэлж ямар нэг юманд гоморхон, өөрийгөө зовооно. «Яагаад гэвэл тэднийг өөрсдийнх нь бүтэмжгүй хэрэг төдийгүй, бусдын амжилт ч шаналгадаг». Атаархагчид өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулна. Хар атаархлын боол болж хайран биеэ битгий зовоон шаналга.

«Хүн бүр ямар нэг үйл хэргийн төлөө төрдөг. Энэ дэлхий дээр алхаж яваа хүн бүр амьдралд өөрийн үүрэгтэй байдаг». Бүтээхийн төлөө төрсөн тэрхүү үйл хэргээ гүйцэлдүүлэхийг хичээхийн зэрэгцээ бусдын үйл хэрэгт саад бүү хий! Хүн бүр амьдралд өөрийн гэсэн үүргээ биелүүлэхийг зорихдоо бусдыг үүргээ биелүүлэхэд нь садаа бүү бол!

Ичих нүүрэндээ илэг бүү наа

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Нэлээд олон жилийн өмнө болсон явдал. Нэгэн дээд сургуулийн захирал багш нартайгаа юм үзэж, нүд тайлахаар барууны нэгэн оронд очжээ. Тэдний дотор тухайн ард түмний хэлээр байтугай түгээмэл гадаад хэлээр ярьдаг хүн байсангүй. Онгоцноос буунгуут хэл мэдэхгүйн зовлонг амсч, ичиж улайж эхлэв. Хүлээн авагч тал нь орчуулагч гарган өгснөөр эвгүй байдал, ичгүүрийн зовлонгоос түр ч болов ангижирчээ. Тэдэнд үйлчилж байсан хүн гэртээ хоолонд урив. Хоол идчихээд явах болсон чинь жолооч нь байдаггүй, харин машиных нь түлхүүр нь байж. Хэн нэг нь машинаа бариад явчих, жолоочийг ирэхээр машиныг нь авахуулчихъя гэж гэрийн эзэн хэлэв. Тэдний дунд машин жолооддог хүн байсангүй, зочилсон айлын арав гаруй настай охин би хүргээд өгье гээд машиныг жолоодон явжээ. Энэ үед бид ичиж зовох нь байтугай бүр нүдний булай болсон. Эх орондоо буцаж ирэнгүүт хүн бүрт түгээмэл гадаад хэл үзэх, машин барьж сурах үүргийг захирал бидэнд өгч билээ гэж миний танил хуучиллаа.

Мэдэхгүй, чадахгүйгээсээ ичиж зовно гэдэг улаан нүүрээ хийх газаргүй болдог муу муухай явдал мөн боловч, ичиж зовох мэдрэмж нь алга болчихоогүй байнаа гэдэг нь сайн сайхан хэрэг мөн билээ. «Ухаалаг хүмүүсийн мөн чанарт өөрийн төгөлдөр бусыг мэдрэх авьяас билиг суусан байдаг. Ийм учраас байгаль бидэнд ичимхий занг, өөрөөр хэлбэл төгөлдөр бусынхаа өмнөөс ичих мэдрэмжийг заяажээ» гэж ухаантан хэлсэн байна.

Өмсөж яваа нөхөөстэй дээл, маажгий гуталнаасаа ичих хэрэггүй. Харин эрдэм боловсролоос дөлсөн тэнэгдүү царай, эрхэлсэн ажилгүй тэнэмэл амьдралаас бол ичих хэрэгтэй. Боломж бололцоогүйгээсээ ноорхой хувцас эгэлдэргэлж, цоорхой гутал чирж яваа нь ичингүйрэх шалтгаан биш, бололцоо байсаар байтал эрдэм номд шимтээгүй, ажил хөдөлмөрт шамдаагүй чинь л нүүрээ хийх газаргүй ичих шалтгаан. Японд нэг содон хүнтэй уулзаж билээ. Ядуу гэр бүлд өлсөж өссөн, өөрийн хүчээр өөрийн ертөнцийг цогцлоосон нэгэн. Хээ шаагүй хувцасласан, хээ шаагүй яриатай эр. Хөлөө жийн буйдан дээр суусан түүний гутлын ханзархайн завсраар хөлийн эрхий хуруу нь үе үе булталзана. Японы тэргүүн зэргийн зуу гаруй эмнэлгийн сүлжээний эзэн тэр хүн уранхай гутлаасаа ичиж буй шинж алга. Харин ямар их зовлон бэрхшээл туулж боловсрол эзэмшин, удирдах зохион байгуулах аргад өөрөө хичээн суралцаж амжилт олсон тухайгаа бахархалтай ярина. Түүнийг харж, сонсонгоо Японы гайхамшгийг бүтээгчдийн нэг, тэргүүлэх баячуулын толгой хэрд жагсагч нэгэн эрхэм ханзарч урагдсан улавчаа цавуутай гялгар цаасаар наачихаад хэнэг ч үгүй алхдаг байсан тухай уншиж байснаа саналаа. Тэдний хувьд цоорхой, ханзархай гутал ичих шалтгаан огтоос биш ажээ. Тэд өлөн зэлмүүн амьдралтай, уранхай цоорхой гуталтай байхдаа мэдэж чадахын төлөө тов тодорхой зорилго өмнөө тавин хичээн зүтгэж, хийж бүтээхийн оргил өөд итгэл төгс тэмүүлэн санасандаа хүрч, хэний ч өмнө ичиж улайхгүй нүүр бардам байх алдрын тавцанд өөрсдийн хүч хөдөлмөрөөр мацан гарч чаджээ. Монголын залууст эдэнтэй эгнэх хэмжээнд очдоггүй юмаа гэхэд амьдралаа хангалуун сайхан аваад явчих боломж үргэлж нээлттэй. Гагцхүү эзэн хичээвэл заяа хичээдэг хувь тавилан л та нарыг тосон хүлээж байгааг битгий мартаарай.

Хүмүүс дутуу гуцуугаасаа ичдэг. Дутуу гуцуугаасаа ичиж сууснаас дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг л хичээх хэрэгтэй. Ичимхий зан зохихгүй хүн байхгүй, бүхэнд зохино. Хэзээ ч, ямар ч нөхцөлд ичимхий зангаа хаяж гээж, алдаж үрэгдүүлж болохгүй. Яагаад гэвэл «алдагдсан ичгүүр эргэж ирдэггүй» юм. Ичих нүүргүй бол хэчнээн ухаантай боловсролтой, хэдийчинээ их бэл бэнчинтэй байгаад хол явахгүй, бусдын хүндлэл хүлээхгүй. «Ичгүүрээ алдсан хүнийг үхсэнд тооцох хэрэгтэй» гэж мэргэн хүний хэлсэн хатуу үг ч байна. Өөрөө үйлдсэн буруу бусармаг үйлдэл, нүгэл хилэнц бүхнээсээ ичих ёстой боловч үйлдэхээсээ өмнө ичиж зовон нүгэл хилэнц, буруу хазгайг тэвчиж, сэтгэл цэвэр үлдэх нь хавьгүй дээр. Өөрийн нүглийг хэрхэвч мартаж болохгүй. «Өөрийн нүглийг мартах нь ичгүүр сонжуургүй байдлыг төрүүлдэг». Өнгөн дээрээ хуурамчаар инээх мөртлөө өрцөн дороо өс санаж муу муухайг бодон шазуур зууж явдаг хүн сэтгэлээр үйлдэх нүглээсээ бүр их ичих ёстой. Гаднаа гяланцаг мөртлөө дотроо паланцаг байдлаасаа илүү их ич. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов гэдэг шиг өөрөө ичгүүрт үйлийн тулам болсон байж өрөөл бусдыг ичиглэн шоолох нь илүүц. «Хүн хэдийчинээ ичимтгий байна, төдийчинээ хүндэтгэл хүлээдэг» юм.

Ичих нүүрэндээ илэг бүү наа. Ичих нүүрэндээ илэг наагчид нэг бол шулуундаа гарсан луйварчин, аль эсвэл жигшүүрт явдлыг үйлдэгч, үгүй бол гэмт хэрэгтэн болоход тун ойрхон очсон байгаагаа хожимдоогүй дээрээ ухаарах хэрэгтэй. «Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас илүү аймшигтай». Нэгийг хэлээд нөгөөг хийдэг, ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг хүний ичих нүүр нь сайртсан байдаг. Бурханы дүртэй амирлах хэрнээ бузрыг үйлдэн зовлон таригчид ичих нүүрээ ширлэсэн мэт аашилна. Худалч хүмүүсийн ичих булчирхай нь хатсан мэт, улаан нүүр рүү харж байгаад улайм цайм худал хэлнэ, хуурч мэхлэнэ. Худал үг, хуурмаг дүртний илбийн үг, элдэвтэй үйлдэлд хууртан мэхлүүлж, алдсан хойноо амаа барихгүйн тулд тэдэнтэй ойртож орооцолдох хэрэггүй.

Өөрийн буруу бүхнээс ичих мэдрэмжээ өчүүхэн ч болов сулруулахгүй байж чадвал хэзээд бусдын өмнөөс эгц харах эрхтэй хэвээр үлдэнэ. Буруугаа мэдрэн ичих нь хүнээрээ байгаагийн шинж, буруугаа хүлээхгүй бух шиг зүтгэх нь буруу замаар будаа тээж яваагийн шинж. «Өөрийнхөө буруу хэргээс ичдэггүй хүн хоёр дахин буруутай». Ийм хүн бусдын өмнөөс эгцлэн харж чадахгүй гөлөлзөнө. Ичих нүүрэндээ илэг наасан хүний буруугаасаа ичих мэдрэмж нь хатаж ширгэсэн байна. Буруу үйлдэл хийжээ, хэлэхгүй үг хэлжээ гэдгээ мэдэрч, түүнээсээ ичиж байгаа хүн хир толбогүй ёс суртахуун, хэний ч өмнө нүүр бардам журамт байдал руу тэмүүлэх хүсэл тэмүүллээ хадгалж байгаа сайн хүн. «Ичиж улайх чадвар бол хүний бүх шинжүүдээс хамгийн өвөрмөц бөгөөд хамгийн хүмүүнлэг шинж байдаг». Хүн бүхэнд зуршил болсон зүйлс бий. Тэдэн дотор муу зуршил цөөнгүй. Тэрхүү зуршлууд нь амаа ангайж хоол идэх, хөлөө зөөж алхахтай адил цаг тутам давтагдаж, өөрөө түүнийгээ үл анзааран, хэвийн зүйл мэтээр дадал болсон байдаг. Үг яриагаа хараалын болон бусад бузар үгсээр хачирлан тодотгож ярьдаг, яг л олны нүдэн дээр хамраа ухаж суугаа хүн шиг буруу зуршилтай хүмүүс бий. Хүмүүс муухай үйлдлээсээ ичдэг хэрнээ муухан зуршлаасаа ичдэггүй нь сонин. Муу үйлдэл хийчихээд дотроо шаналан зовдог бол зуршил болсон муухан үйлдлээсээ хэзээ ч дотроо гэмшдэггүй. Муу зуршил өөрт мэдэгдэж анзаарагдахгүй хэрнээ хөндлөнгийн хүнд тун содон анзаарагдаж, ичгэвтэр үйл үйлдэгдэж байгаа нь ив ил, тов тод харагдана. Чамд хоногшин хэвшсэн муухан зуршлыг сэтгэл гарган, санаа тавин хэлж өгч байгаа ойрын хүмүүсийнхээ чин сэтгэлийн үнэн үгийг нэн анхааралтай сонс, бусдад ичгэвтэр харагдаж байгаа зуршлаасаа салахад чинь тустай.

Ичгүүр нь хүний ёс суртахууны бичигдээгүй хууль билээ. Ичгүүр хэмээх энэ хүчирхэг хууль өөрийгөө хүндэтгэдэг, бохирлогдоогүй тунгалаг ёс суртахуунтай бүх хүнд түгээмэл, хэний ч албадлагагүй, зөнгөөрөө үйлчилнэ. «Ичгүүр нь хуулиар хориглоогүй зүйлийг хориглодог». Өөрийн өмнөөс ичихээс гадна хүний өмнөөс ичих учрал бишгүйдээ тохионо. Ялангуяа итгэж найдаж явсан дотно хүмүүсийн үйлдсэн бүтэлгүй үйлдэл, буруу зуршлын өмнөөс ичиж, өөрөө хийчихсэн мэт нүүр хийх газаргүй болох хэцүү. Тэр ч бүү хэл зөв хүмүүс таагүй үйл явдлын гэрч болох үедээ ичгүүрийн сэрэлтэй төсөөтэй сэрлийг мэдрэх нь сонин. Хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн өмнө зөв буруугаа шүүлгэх нь өөр хүний өмнө тайлагнахаас харьцуулашгүй хэцүү. Хэрэв хэн нэгэн орь ганцаар байхдаа ямар нэг муу юм нууцаар хийж, энэ тухай талын салхинаас өөр хэн ч мэдэхгүй гэж бодож байгаа бол том алдаж байна гэсэн үг. Хүмүүсээс нуугдан муу зүйл үйлдэх нь бузар булай, ичгүүртэй хэрэг, өөрөөсөө нуугдах нь шившиг, илүү бузар булай, бүр ичгүүртэй хэрэг. «Хүмүүсийн өмнө ичингүйрэх нь сайн мэдрэмж, гэхдээ өөрөө өөрийнхөө өмнө ичих нь илүү сайн хэрэг». Залуус та нар өөрөөсөө ичих сэрэл мэдрэмжээ үргэлж тордож, өөрийгөө голж, өөрөөсөө шаардаж, үргэлж ахиж дэвжих эрмэлзэл тэмүүллээр цуцалтгүй урагшил!

Итгэл

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.



Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.
Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.
Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”.
Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?
За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.
Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.
Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.
Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.
Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!

Оюунлиг хүн болж болох уу

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Хүмүүс бид эхээс төрөхдөө л эсвэл ухаалаг, эсвэл ухаан муутай заяагдсан байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Нөгөө хэсэг нь болохоор “Хүмүүс өсөж бойжихийнхоо хэрээр, ялангуяа амьдралынхаа эхний хэдэн жилд, гол төлөв хүрээлэн байгаа орчин, аав ээж, багш нарынхаа нөлөөгөөр оюун ухааныг олж авдаг” гэж баталдаг. Гэтэл тун хачирхмаар нь философи сэтгэлгээ хөгжиж эхлээд хичнээн зуун жил өнгөрч, шинжлэх ухааны хэдэн арван дорвитой бүтээл энэ чиглэлээр хийгдсэн боловч хүмүүс бид одоо хүртэл хүний интеллект /оюун ухаан/ гэж чухам юуг хэлээд байгааг жинхэнээр нь ойлгож чадаагүй бөгөөд энэхүү нэр томъёог хангалттай түвшинд тодорхойлж ч амжаагүй.

Тодруулж хэлбэл, интеллектийг ad nauseam /зайлшгүй шаардлагатай учраас гэсэн утгатай латин хэлний үг/ хэмээн тодорхойлж байгаа боловч эксперт шинжээчид болон сонирхогч судлаач нар энэ талаар бүрэн санал нэгдэж чадаагүй байна. Иймээс “оюунлиг” болохын тулд эхлээд “интелект” гэсэн нэр томъёог та юу гэж ойлгож байгаа, та өөрийгөө ямар чиглэлээр хөгжүүлэхийг хүсэж байгаагаас бүх зүйл шалтгаална.

Интеллектийг оновчтой тодорхойлох, эсвэл хэмжих гэхээсээ түүний үндсэн ойлголттой холбоотой, эсвэл түүнийг тусган харуулж байгаа зарим тодорхойлолтууд болон хүний биеэ авч явах хэв шинжийн тухай тайлбарлах нь хавьгүй хялбар юм. Гэвч хүний интеллект хичнээн нарийн төвөгтэй, үгээр дүрслэн тодорхойлоход бэрхшээлтэй боловч та түүнийгээ ашиглан оюунлиг болох боломж хэзээд хадгалагдаж байгааг санах хэрэгтэй.

Хүний оюун ухааны талаар бид тэр тухай мэдэхгүй байгаа зүйлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бага зүйлийг мэдэж байдаг. Интеллект, сэтгэхүйн судлалтай холбоотой шинжлэх ухаанууд жинхэнэ ёсоор эрчимтэй хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн дотор л бид тэрхүү мэдлэгийнхээ үндсэн хэсгийг олж авсан. Ийм болохоор мэргэжлийн бус хүмүүсийн хараахан эзэмшиж чадаагүй их хэмжээний мэдээлэл, мэдлэгийн сан байсаар байгаа бөгөөд хэрэв мэргэжлийн бус тэр хүмүүс өөрийнхөө тархи оюуныг сайтар ашиглаж сурвал амьдралдаа өчнөөн олон амжилт гаргаж чадах байсан билээ.

Харин өнөөдөр бидэнд хүн болгоныг ухаалаг болгох боломжтой мэдээлэл, арга технологиуд байгаа юм. Жишээлбэл, IQ- ийн үзэл санаа бол интеллектийн олон талт ертөнцийг хамарч чадахгүй байгаа нь мэдэгдэж байна. Энэ арга барилууд бол тодорхой зорилгоор, соёлын тодорхой орчинд оюуны чадваруудын тодорхой хэсгийг л хэмждэг. Хатуугаар хэлбэл, хэл, логик, анализ, академик боловсрол болон танин мэдэхүйн чадварууд гэж голдуу нэрлэгддэг интеллектийн тэр талтай бид холбодог тархины “зүүн тал бөмбөлгийн “ ажиллагаа функцийг тооцож дүгнэдэг.

Тэгэхээр хүний ухааны ойлголт бол хавьгүй өргөн гэдэг нь илт юм. Интеллектийн олон төрлүүд байдаг бөгөөд тэдгээр нь янз бүрээр илэрдэг. IQ-ийн өндөр түвшинтэй “толгой сайтай” гэгддэг хүн нийгмийн утгаараа огт хөгжөөгүй, спорт, урлаг, хөгжим, улс төрийн сэтгэлгээний ямар ч дадалгүй г.м байж болдог. Тийм академик өндөр мэргэшилтэй, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өөр орчин хүрээнд “ухаанаа” огтхон ч гаргаж, бас ашиглаж чадахгүй үе цөөнгүй байдаг.

IQ-ийн өндөр түвшинтэй, нас биенд хүрсэн том хүнээс гудамжинд тоглож яваа аравхан настай хүүхэд ч амьдралын өөр, тодорхой нөхцөлд илүү дадамгай, оновчтой байж болно. Тэд голдуу аливаа сургалтын үр дүнг хэмждэг IQ-ийн тестүүдийн дүн, боловсролынхоо түвшнээс үл хамааран “овсгоотой”, эсвэл “ухаантай” байдаг. Иймээс зөвхөн оюуны хөгжлийн төдийгүй, янз бүрийн бусад төрлүүд байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид интеллектийн яг чухам ямар хэв шинжийг эзэмшсэнээрээ, тэр нь бидний амьдралд ямар ашиг авчирж байгаагаар ялгардаг.

Олон сэтгэл судлаачид интеллектийг хүний биеийн өсөлт, нүдний өнгө шиг хэмжиж, урьдчилан таамаглаж болох, тодорхой хэмжээгээр удамшлын хүчин зүйл юм гэж үздэг. Гэвч тархины үйл ажиллагааг судалдаг орчин үеийн олон судлаачид ”Оюун ухааны хөгжилд саад болдог цорын ганц хязгаарлалт нь бидний өөрөө өөрсөддөө тавьдаг тэр хязгаарууд бөгөөд “боломжгүй зүйл”- ийнхээ хязгаарт хэр зэрэг итгэдгээс хамаардаг” хэмээн дүгнэж байна.

Израилийн сэтгэл судлаач Ройвен фоейрштайн болон бусад олон тооны эрдэмтэд аливаа хүн ямар ч насандаа, оюуны хөгжлийн ямар ч доод түвшнээс эхлэн ухаанаа хөгжүүлэх боломжтой гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, бид ухаалаг болж чадна гэсэн үг. Хэрэв бид интеллектийн янз бүрийн төрлийн бүх тодорхойлолтуудыг авч үзвэл оюуны хөгжлийн хязгаарын тухай хүмүүсийн санал бодол маш өөр байдгийг харж болно.

Магадгүй аливаа хүн хүссэн бүхэндээ хүрч болно хэмээн баталдаг нь бага зэрэг хэтрүүлэг байж болох ч та өөрийн тархи оюуны ашиглагдахгүй байгаа асар их нөөц хүчин чадавхийг нээж эзэмших хэтийн боломжтой юм шүү. Үүнийг өөдрөг үзэл, дэвшилтэт сэтгэлгээ, эсвэл өөр янзаар нэрлэж болно л доо. Гол нь өөртөө, өөрийнхөө потенциал чадавхид итгэх нь хамгийн ухаалаг хэрэг билээ. Интеллектийг төрөл болгон нь соёл болон хүрээлэлтэй шууд холбоотой байхаас гадна өөрийн үнэ цэнэтэй байна.

Тухайлбал ухаантай гэгддэг, ялангуяа эрэгтэй хүмүүст төдий л боломжгүй олон зорилгуудыг нэг зэрэг шийдэхэд хангалттай интеллектийг айл гэрийн олон эзэгтэй нар, олон хүүхэдтэй өрхийн ээжүүд эзэмшсэн байх нь цөөнгүй. Интеллектийн аль ч төрөл шинжийн үнэ цэнэ нь та юунд хүрэхийг хүсэж байгаа, таны амьдрал, таны өөрийн ертөнцөд ямар зорилго тавьж байгаагаас хамаарна. Гол нь өөрийн сонгосон зорилгодоо хүрэх найдвартай хэрэгслийг олох бөгөөд тэгж чадвал оюун ухааны үйл ажиллагааныхаа зайлшгүй чухал төрлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ.

Таны тархи бол та өөрөө төсөөлж ч чадахгүй олон зүйлийг хийх чадвартай байдаг. Ухаан тань хөгжих тусам таны бүхий л амьдралд үлэмж өөрчлөлтүүд гарч, мэдэгдэхүйц, томоохон үр дүн өгдөг. Бүрэн хөгжсөн интеллект бол амьдралын шинэ шинэ зорилгод хүрэх хаалганы шидэт түлхүүр юм. Та яг хэрэг дээрээ чухам юуг хүсэж байгаа, танд юу чухал байгаа, таныг юу аз жаргалтай болгодгийг мэдэж, өөрийгөө оновчтой дүгнэх нь ухаан хөгжсөний үндсэн шинжүүдийн нэг юм.

Амь зуух овсгоо “Ухаан гэдэг ойлголт бол хамгийн түрүүнд хүрээлж байгаа орчноос хамаардаг. Жишээ нь:Рио-де-Жанейро, эсвэл Калькутта хотын гудамжны хүүхэд бол өөрийн төрөлх орчин дотроо байхдаа гэнэн жуулчныг төвөггүй хуурч дөнгөх бөгөөд мөнөөх жуулчнаа “Мөн тэнэг хүн ээ” гэж дүгнэх нь олонтоо. Нөгөө талаас, дээд зэргийн ухаантай профессор хүн жирийн ямар ч хүн хялбархан чадах өдөр тутмын ахуй амьдралын ажил, нөхцөлд тун эв дүйгүй байх нь бий.

Энд бол зарим үед академик интеллект шинжээс багагүй чухал болж ирдэг . “овсгоо”, эсвэл интеллектийн нэг ч төрөл хэлбэр нь бидний ухамсарт “мэргэн”, “сэргэг ухаан”,”ухаж ойлгох чадвар”,”хүртэхүй”,”хурц ухаан” гэх мэт оюун ухаантай бүхэлдээ холбогдон ойлгогдож явдаг бусад олон ойлголт, нэр томъёоны бүрэн ижил хувилбар нь болж чаддаггүй. Энэ ойлголтуудын нэг нь ч туйлийн урьтал болж чадахгүй бөгөөд бидэнд төрөлхөөс заяагдаагүй юм. аль нь ч хөгжүүлэх шаардлагатай боломж л юм. Чухам ийм учраас яг ямар ухаан бидний өөрсдийн бодит амьдралд хэрэгтэй байгааг эхлээд таньж, сонгож авах нь туйлийн чухал.

Залхуурал

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Ажилсаг хүнээс залхуу хүмүүс нь олон байдаг болов уу гэж би боддог, мэдээж би сүүлийнхд нь харьяалагдана. Тийм болохоор залхуурлын давуу талыг сурталчилах санаатай байна. Эргэн тойронд болж байгаа бүх л үйл явдал, юмс үзэгдэл эерэг болон сөрөг нөлөөтэй байдаг, хүний зан чанар ч ялгаагүй. Морин хуурын үүсэл гарлын тухай нэг домог дээр ч сайн муу нийлж байж сав дүүрдгийг тод дүрсэлсэн байдаг. Залхуу хойрго занд ямар юмных нь давуу тал байх вэ гэж бодож байж болохын. Гэхдээ байнаа, юу гэхээр харин ч эсрэгээрээ бүтээлч шинийг эрэлхийлсэн санаанууд залхуу хүнээс л гарна. Бодоод үз л дээ босч очоод сувгаа солихоос залхуурснаас үүдээд алсаас эзэмдэгч, гараараа хувцсаа угаахаас залхуурсан хэн нэгэн эмэгтэй л угаалгын машиныг, парафин керосин шатаахаас залхсан Эдисоны лабораторынхон гэрлийн чийдэнг , хөгшрөхөө хүлээж залхсан Эйнштейн харьцангуйн онолыг, амьдралаас бас амьдрахаас залхсан Гаутама гэгээрэлд хүрч, нэг зүйлийг олон дахин бичихээс залхуурсан нөхөр хувилагч машиныг, далий мурий бичдэг мань мэт шиг нөхдүүд л цэвэр бичих гэж хичээхээс залхуураад хэвлэгчийг зохиогоо байлгүй. биеэ маажихаас залхуурдаг нөхдүүд л усанд орж байхыг сэдэж олсон нь ойлгомжтой. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд хэрэгтэй үедээ зөв залхуурах нь хөгжлийн хөшүүрэг болж нийтэд тустай үйл ч байж болох юм. Тиймээс 2010 оныг зүй зохистой залхуурлыг дэмжих жил болгоход юу нь болохгүй гэж арай томдоод байвал сарын аян нээлттэй өдөрлөг ч байсан яахав дээ. 

Залхуурал

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Ажилсаг хүнээс залхуу хүмүүс нь олон байдаг болов уу гэж би боддог, мэдээж би сүүлийнхд нь харьяалагдана. Тийм болохоор залхуурлын давуу талыг сурталчилах санаатай байна. Эргэн тойронд болж байгаа бүх л үйл явдал, юмс үзэгдэл эерэг болон сөрөг нөлөөтэй байдаг, хүний зан чанар ч ялгаагүй. Морин хуурын үүсэл гарлын тухай нэг домог дээр ч сайн муу нийлж байж сав дүүрдгийг тод дүрсэлсэн байдаг. Залхуу хойрго занд ямар юмных нь давуу тал байх вэ гэж бодож байж болохын. Гэхдээ байнаа, юу гэхээр харин ч эсрэгээрээ бүтээлч шинийг эрэлхийлсэн санаанууд залхуу хүнээс л гарна. Бодоод үз л дээ босч очоод сувгаа солихоос залхуурснаас үүдээд алсаас эзэмдэгч, гараараа хувцсаа угаахаас залхуурсан хэн нэгэн эмэгтэй л угаалгын машиныг, парафин керосин шатаахаас залхсан Эдисоны лабораторынхон гэрлийн чийдэнг , хөгшрөхөө хүлээж залхсан Эйнштейн харьцангуйн онолыг, амьдралаас бас амьдрахаас залхсан Гаутама гэгээрэлд хүрч, нэг зүйлийг олон дахин бичихээс залхуурсан нөхөр хувилагч машиныг, далий мурий бичдэг мань мэт шиг нөхдүүд л цэвэр бичих гэж хичээхээс залхуураад хэвлэгчийг зохиогоо байлгүй. биеэ маажихаас залхуурдаг нөхдүүд л усанд орж байхыг сэдэж олсон нь ойлгомжтой. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд хэрэгтэй үедээ зөв залхуурах нь хөгжлийн хөшүүрэг болж нийтэд тустай үйл ч байж болох юм. Тиймээс 2010 оныг зүй зохистой залхуурлыг дэмжих жил болгоход юу нь болохгүй гэж арай томдоод байвал сарын аян нээлттэй өдөрлөг ч байсан яахав дээ. 

ЗАЛхуу

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Би залхуу

Үнэн залхуу

Өглөө орноосоо босохоосоо залхуурна

Хувцаслаад ажилдаа явахаас залхуурна

Хичнээн дуртай зүйл минь байлаа ч хөдөлж урагшлахаас залхуурна

Сандлаас босоод угаалгын өрөө орохоос залхуурна

Өрөөндөө ороод буцаж гарахаас залхуурна

Дээд давхар луу алхаж гарахаас залхуурна

Хоолоо хийж идэхээс залхуурна

Хувцсаа угаахаас залхуурна

Алба амины аль ч ажлаа хийхээс залхуурна

ЗАЛХУУ ЗАЛХУУ ЗАЛХУУ

~ ~

гэхдээ энэ бүх залхуу цаг үргэлжийнх биш юм шүү.  Хааяа ч атугай төрөх залхуу зангаа хэрэгтэй үедээ эрхлүүлэх мэдэл надад бий. Шаардлагагүй үед нь хөөгөөд явуулах ухамсар ч бас надад бий бөлгөө, ККК

МӨХГӨ гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

* Мөнгөний түүх

Мөнгө нь хүний түүхэн дэх эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уяалдан үйлдвэрлэгдсэн таваарын арилжаанд үүссэн зөрчлийг шийдвэрлэхээр орчлонд анх мэндэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, арилжаа солилцоон дахь гүйлгээний түгээмэл хэмжүүр болох дархан үүргээ мөнгө нь барагцаалвал неолитийн сүүлч үеэс биелүүлж эхэлсэн байна. Чухамхүү, мөнгөний бусад таваарт хөрвөх боломж хамгийн сайн байдаг чадвар нь түүнд энэ агуу их тавиланг хайрласан юм.

Энэ үед, таваар мөнгөний харилцаа ноёрхож байлаа. Тухайлбал, хоёр мөрний соёлт Шумерчууд буудайг, хүрлийн үе дэх газрын дундад тэнгисийн дорнод эргийн ард түмнүүд зэсийг, ливи дэх эртний кроэс(Croesus of Lybia)-ын хаант улс төмөр гулдмайг мөнгөний нэгж болгон хэрэглэж байжээ.

Ийнхүү мөнгө нь нэг төрлийн бараа, үйлчилгээг өөр төрлийн бараа үйлчилгээгээр солилцдог бартерийн худалдааны тогтолцоог халсан байна. Мөнгөөр хийгдэх солилцоо нь бартертай харьцуулахад цаг хугацаа, хөдөлмөр, гүйлгээний зардлыг ихээр хэмнэж байснаас аж үйлдвэрийн төрөлжилт, худалдааны хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ түвшинд бидний өвөг дээдсийг хүргэсэн билээ.

Эдийн засгийн хөгжлийн илүү боломжит түвшинтэй уяалдсан баялагийн өсөлттэй таваарын мөнгө зохицоход хүндрэлтэй байснаас зоосон мөнгөнд шилжсэн байна. Мөнгө энэ үеэс гүйлгээний хэрэгсэл төдийгүй өртгийн хэмжүүр, хуримтлалын хэрэгсэл болжээ.

Мөнгөний өртгийн хэмжүүрийн үүрэг нь бараа үйлчилгээний өртгийг хэмжин харьцуулахад чиглэгдэж, хуримтлалын хэрэгсэл талаасаа бараа, үйлчилгээг худалдан авах чадварын батламж болж байсан тул цаашид капиталын хуримтлал үүсэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Миний бодлоор, капиталын хуримтлал бүрдэхэд мөнгө үндсэн үүрэг гүйцэтгэх болсон энэ цаг үеэс эхлэн ард түмнүүдийн баялаг илүү хурдацтайгаар өсөн нэмэгдэж, урьд нь хэзээч байгаагүйгээр хүний нийгмийн анхдагч хэрэглээ хангагдах болсноор соёлын хөгжил явагдах таатай нөхцөл бүрдсэн.

Хр.т.ө 643-630 онуудад бага азид оршин тогтнож байсан Лидийн хаант улсад бидэнд мэдэгдэж буй анхны зоосыг цутгажээ. Мөнгөний нэгжийг тодорхой хэмжээний алт, мөнгөөр зэрэг илэрхийлсэн уг биметалл зоосыг нобелийн шагналт эдийн засагч Г. Мандел Хорьдугаар зууныг эргэн харахад бүтээлдээ мөнгөний стандарт талаас нь ихээхэн үнэлсэн байдаг.

Хр.т.ө VII зуунд Лидиг Персийн эзэнт улсыг үндэслэгч Их Кир хаан эзэлж эзэнт улсдаа нэгтгэснээр биметалл зоос цутгах ажил зогсчээ. Гэвч, анхны мөнгөн зоосыг хаана цутгасан талаар бусад хувилбарууд бий. Тухайлбал, хүрлийн үеийн Лоуланьгийн дурсгалд малталд хийсэн хятадын археологичид олсон олдвортоо тулгуурлан дундад чулуун зэвсгийн үед хятадад зоос цутгаж байжээ гэж үзсэн байдаг.

Лидийн хааны сүлд бүхий зоос Цаасан мөнгөний байр суурь ч бас хөдөлгөөнд орсон.

1996 онд Австрали улс өөрийн бүх цаасан банкнотыг полимероор сольсон байна.

2005 онд болгар улс цаасыг полимержуулан шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ.

Мөн энэ онд япон улс үүрэг холбооны нэгжийг мөнгөний үүргээр ашиглах талаар судалгаандаа үндэслэн зарим салбарт нэвтрүүлж эхэлсэн байна.

Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүссэн мэдээллийн урсгал(global village)- ын таатай нөхцөл нь олон улсын төлбөр тооцоонд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж байна.

Өнөө үед мөнгө нь мөнгөний үүрэг гүйцэтгэхийн хажуугаар урлагийн бүтээлийн шинжийг өөртөө агуулж, мөн улс орны тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл болж байна.

Компьютераа хулганагүй хэрхэн ашиглах вэ?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa

Магадгүй та хулганаа алдчихсан, эвдэлчихсэн тохиолдолд компьютераа хэрэглэмээр байвал үүнийг хэрхэн яаж хийх вэ? Тэгэхээр та гараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болно.
Тэмдэгтүүдийг ашиглах нь: jobs.gif
Цонхны зурагтай товч бол мэдээж эхлэл буюу Start-ийг төлөөлдөг.
4 сумаараа эхлэл товчин дээрх тэмдэгтүүдээр гүйлгэж хүссэн програмаа нээнэ.
Alt+F4 нь нээлттэй байгаа програмаас гарна.
F1 нь програмын талаарх тусламжийг өгнө.
Control+Z нь сүүлд хийсэн үйлдлийг буцаана.
Control+Alt+Delete нь ажиллаж байгаа бүх програмыг гаргаж ирэх буюу Task Manager юм.
Control+X Cut хийнэ.
Control+C Хуулалт хийнэ
Control+V хуулсан файлыг наах буюу paste хийнэ.

F11 нь хэвийн Internet Explorer-ийг бүтэн дэлгэц болгон харуулна.
Tab товч нь вебхуудсан дахь жижиг хэсэг бүр дээр ээлжлэн сонголт хийнэ.
Alt+Home нь Internet explorer дахь эхлэл вебхуудсан дээр аваачина.
Shift+Tab нь вебхуудсан дахь жижиг хэсгүүдийн төгсгөлөөс нь сонголтыг хийнэ.
F4 Internet Explorer дээр орсон вебсайтуудын жагсаалт гарч ирнэ.

Page Up хуудсын эхлэлд очно.
Page Down хуудсын төгсгөлд очно.
Control+F хуудаснаас ямар нэгэн зүйл хайх
F5 вебхуудсыг шинэчлэх
Control+N шинэ хуудас, документ нээх
Control+O word дээр өөр документ нээх эсвэл вебхуудас
Control+P харагдаж байгаа хуудсыг хэвлэх
Control+S хэрэглэгдэж байгаа документийг хадгалах
Control+W нээлттэй байгаа tab-уудыг хаах

Enter сонгогдсон линкийг идэвхижүүлэх ОК товчтой ижил
Control+I дуртай линкүүд буюу Favorites нээх
Control+H History буюу түүхийг нээх
Alt дараад доогуур зурагдсан үсгийг дарвал тухайн менью гарч ирнэ. Жишээ нь: Alt+E Edit-ийг нээнэ. Alt+H нь тусдамж буюу Help-ийг нээнэ.
Control+E хайлтын хайрцгийг нээнэ.
Alt+Tab нээлттэй байгаа прошрамуудын хооронд шилжинэ.
Control plus - эсвэл + нь томруулж жижгэрүүлнэ
Control+Alt+F4 бүх tab-уудыг хаана.
Гэх мэтчилэн гарын товчлууруудыг ашиглаж түр хэрэглээнд компьютераа ашиглаарай. Мэдээж унтраахдаа Alt+F4 даран сумаа гүйлгэн унтраах хэсгийг дарж унтраана шүү дээ.

Залхуугаа давах golden rules

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?
Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад урагшаа




1. Сэтэглийн хүч чиний хөдөлгөөнөөс


Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь "би чаднаа" гэж. Гэхдээ энэ үгийг чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.

2. Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод

Ямар нэг  баяртай зүлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад   ямар амжилтанд хүрч байсан үеээ дурса, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараа ирнэ.

3. Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл

Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөл. Ургуулан бод.

4. Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг завараа байнга уншиж байх.

Ингэснээр мэдээж чм тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мэдрэх болно.


За ингээд хамгийн сүүлд нь хэлхэд энгийн  боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх "5 сайн" зарчмыг та бүхэнд хүргэе

Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Бид яагаад болохгүй гэж.

1. Сайн нягт нямбай байх
2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх
3. Сайн зохион байгуулалттай байх
4. Сайн хэвшүүлэх
5. Сайн сахилага баттай байх


Өөрийгөө мэргэлээд л үз

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Энэ мэрэглэдэг тоглоомыг над руу нэг хүн явуулсан юм. Тоглоод үзээрэй. Танд бас таалагдана гэж итгэж байна. Би сая тоглочихоод бүр гайхаад хуучны юм санаанд ордог байна ш дээ. Заавал тоглоорой. Их сонирхолтой юм ааааа…

Гол дүрэм: Бүгдийг нь шууд уншиж болохгүй. Нэг нэг мөрөөр нь, хамгийн гол нь тайван уншиж бөглөж явах хэрэгтэй OK.

Аягүй сонин, гэхдээ тоглоом яаааг үнэнийг хэлнэ. Хамгийн гол нь дүрмийг МАШ ХАТУУ сахих хэрэгтэй. Энэ бол ердөө л 3 минутын ажил. Энийг над руу явуулсан хүний хүсэл нь 10 минутын дараа биелсэн гэсэн.

Хамгийн гол нь тоглох явцдаа битгий булхайцаарай.

За тэгээд үзэг цаасаа аваад тэгээд хүний нэр бичихээр өөрийнхөө мэддэг хүний нэрийг бичээрэй. Доошоо нэг нэг мөрөөр уншаарай. Тэгэхгүй бол ямар ч кайфгүй шүү.

За эхэлье:

  1. Эхлээд 1-11 хүртэл тоог доошоо баганаар бич. Дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич.
  2. 3 ба 7 –ийн тооны ард өөрийнхөө эсрэг хүйстний нэрнүүдийг бич.
  3. (Бөглөж дуусахаасаа өмнө цаашаа битгий уншаарай. Тэгвэл тоглоом буруу болно шүү)
  4. 4,5,6 дээр дурын нэрнүүд бич (гэр бүлийн гишүүд найз нөхөд)
  5. (битгий булхайцаарай. хэхэ)
  6. 8, 9,10,11-ийн ард тус бүр дууны нэрүүдийг бич. (нэг нэг мөрөөр нь бичээрэй)
  7. За одоо хүслээ бодоорой.

Тоглоомын түлхүүр:

  • Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мөрөнд бичсэн тоотой тэнцэх хүнд ярьж өг
  • 3 дугаарын хүн бол чиний хайртай хүн
  • 7 дугаарын хүн бол чамд таалагддаг хүн. Гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггүй.
  • 4 дугаарын хүн бол чи халамж тавих ёстой хүн
  • 5 дугаарын хүн бол чамайг маш сайн мэддэг
  • 6 дугаар бол чиний азын од
  • 8 дугаарын дуу 3 дугаарын хүнтэй нь холбоотой.
  • 9 дугаарын дуу бол 7 дугаарын хүнтэй харьцах чиний харьцаа
  • 10 өөрийнхөө тухай чиний бодол
  • 11 дугаарын дуу бол чиний амьдралдаа хандах хандлага
  • 1 дугаарын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.

8аргаэрчүүдийг дурлуулах

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Эмэгтэй хүнд ямар ч эрэгтэй хүнийг дурлуулах нь маш амархан байдаг гэвэл итгэх үү? Гэвч өөрийн чинь хүссэн биш хүн, бас бусад хүмүүс энэ үед тан руу хандрах эрсдэл байж болохын!!! Эрэгтэй хүнийг өөртөө дурлуулах хамгийн сайн арга бол түүнийг тоохгүй байгаа мэт дүр үзүүлээд явах. Гэхдээ зүгээр нэг  тоохгүй биш, түүний анхаарлыг гойд ихээр татчихаад тоохгүй байх нь тэр чамайг их сонирхох болно.


Түүнчлэн доорх аргуудыг туршиж үзээд түүний зүрх сэтгэлийг эзэмдээрэй.


1. Зөв орчинг бүрдүүл …
Дуу чимээ, хүн ихтэй, анхаарал сарних газраас холд. Харин зөөлөн хөгжим эгшиглэсэн намуухан газар оройн хоол идээрэй.

2. Итгэлтэй байдал ихийг бүтээнэ …
Өөртөө итгэлтэй эмэгтэй бол олон эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэй байдаг. Биеийн хэл чинь эерэг байх ёстой. Харин битгий хэтрүүлчээрэй.

3. Харц тулгар …
НҮД бол зүрх сэтгэлийг өгүүлж, сэтгэл рүү орох хаалга болдог. Байнга харц тулгарах чухал ч гэхдээ битгий ширтээрэй.

4. Халдаж боломгүй мэт бай …
Үргэлж түүн рүү анхаарал тавих хэрэггүй. Бас хүйтэн хөндий байсаар тэр чамайг сонирхохоо болихоос ч анхаараарай.


5. Түүнийг солиоруулмаар дүр төрхийг бүрдүүл …
Сайхан хувцаслаж, нүүрээ буд. Чиний дур татмаар зүйлүүд болох нүд, хүзүү, уруулаа илүү тодотго. Хэрэв чи өөрийгөө толинд хараад гайхалтай байна гэж үзвэл хийх ёстой үүргийнхээ хагасыг биелүүлсэн гэсэн үг!

6. Дууныхаа өнгийг өөрчил …
Түүний чихэнд аяархнаар дууныхаа өнгийг өөрчлөөд ямар нэгэн юм шивнэ. Тэр чамд дурлах болно.

7. Айлгүйт …
Чи түүнд маш олон аргаар айлгүйтэж чадна. Нүдээрээ цавчлан эмзэг, халдмааргүй харагд. Хөгжилтэй зүйл ярингаа түүний мөр, бугуйнд хөнгөхнөөр хүр. Ярьж байхдаа үргэлж толгой дохихын оронд өөрийн үзэл бодлоо илэрхийлж бай гэх мэт.

8. Сайхан үнэртэй бай …
Чи сайхан үнэртэж байх ёстой. Гоё үнэртэй сүрчиг түрхээрэй, гэхдээ хурц ч биш, бас мэдэгдэхээргүй ч биш байх хэрэгтэй. Тухайн сүрчгээ биеийн дезодаранттайгаа хослуулбал илүү үр дүнтэй.

Хөрхөн үү сонжоод л үз дээ

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Өөрийгөө хөөрхөн гэж бодох ,бусдад тэгж бодогдох гэдэг зарим талаараа ялгаатай бөгөөд энэ хоёр ойлголт огт тохирохгүй байх нь ч бий. Тэгвэл дараах бяцхан сонжоогоор өөрийгөө үнэхээр ХӨӨРХӨН эсэхийг мэдэж болох юм. “Тийм” гэсэн хариулт бүрт 1 оноо, “Үгүй “ гэсэн хариулт бүрт 0 оноо өгөөрэй. 1. Чи өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг. 2. Чи бусдаас хөөрхөн гэдэг үгийг байнга сонсдог. 3. Жаахан охид чам шиг болохыг хүсдэг, чамайг даган дуурайдаг. 4. Чамайг бүсгүйчүүдээс илүү залуучууд тойрон хүрээлдэг. 5. Хүмүүс заримдаа чамайг “хөнгөн явдалтай” гэж дүгнэдэг. 6. Найзууд, үеийнхэн чинь чамаас ихийг (ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, яаж хувцаслах ) асууж зөвлөдөг. 7. Чи залуусын зүрх сэтгэлийг эзэмдэгч “Дурлалын бурхан”. 8. Залуучууд чам руу харалгүй өнгөрдөггүй. 9. Чи үргэлж бусдаас содон, шинэлэг байж чаддаг. 10. Чи орчин тойрондоо болж буй зүйлийг хараагүй ч гэсэн сайн мэддэг. (тухайлбал хэн нэгэн залуу чам руу ширтээд байгааг) 11. Нүүрэн дээр чинь юм гарна гэдэг чиний хувьд маш том асуудал. 12. Чи царайлаг найз залуутай. (эсвэл болно ) За одоо оноогоо тоолцгооё. 9-12 оноо: Чи үнэхээр хөөрхөн юм. Чи өөрөө ч , хүмүүс ч мөн ингэж боддог. Чи өөртөө итгэлтэй, чамд санаа зовох зүйл юу ч байдаггүй, чи бусдыг байлдан дагуулж чаддаг. 6-9 оноо авсан бол чи төгс төгөлдөр биш ч гэлээ олон талаараа бусдыг татаж чаддаг. Чамд гэж хэлэхэд давуу талаа улам сайн мэдэрч, илэрхийлэн гаргах хэрэгтэй. 0-6 оноо авсан бол чи өөртөө итгэлгүй, магадгүй хүмүүс чамайг үнэлдэг ч чи өөрөө өөртөө байгаа сайн сайхан чанараа үгүйсгэж орхидог. Тиймээс өөртөө итгэлтэй байж , өөрийгөө үнэлж чадвал “ Чи хөөрхөн!”

Би ингэж турсан харин та туршаад үзээрэй

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Би ер нь л их жинтэй, бүр оюутан болоод нилээд таргалаад байсийм л даа. Би бүр 72 кг хүртлээ таргалсан. Одоо гэхдээ ердөө л 56. Яаж турсан гээч, мэдмээр байна уу? Тэгвэл цааш нь уншаарай.
Таргалалтын минь шалтгаан

Хөдөө гэрээсээ энд ирж оюутан болсон. Оюутны амьдралаар амьдарч эхэлсэн тэр үед миний хооллох цаг, унтаж идэх хуваарьт ч нилээд өөрчлөлт орсон.
Оюутнууд хоосондоо хоосон байдгийг хэн хүнгүй л мэднэ. Хөдөө гэртээ өглөө, өдөр, орой 3 хооллочихоод л яваад байдаг байсан минь өнгөрч өглөө хоосон гараад л өдөр юм идэж чадахгүй гүрийсээр байгаад (ихэвчлэн) орой нь оюутны байрандаа маш их өлссөн амьтан л ирдэг боллоо. Би бусдын л адил тэтгэврийн эцэг эхтэй, тэднээсээ мөнгө гуйх хэцүү, байх хэцүү “ядуу” гэдэг овогтой л оюутнуудын нэг. Тэгээд яана гээч. Орой их өлсөж ирдэг тул бараг л 3 аяга хоол идчихдэг байлаа. Маш их иднэ. Тэгээд шөнөжингөө ходоод минь ажиллаж маргааш өглөө нь хоол идэх дур хүсэлгүй болчихдог. Тэгээ л гэрээсээ хоолгүй гарна. Мөнгөгүй учраас өдрийн цайнд орж чадахгүй, хааяадаа пиришки, буузаа идээд л. Тэгээд орой ахиад л өлссөн амьтан гэртээ ирнэ. Тэгээд нэг л мэдэхэд 1-р курсын эхний семестр дуусахад би маш их жин нэмсэн байлаа. Их таргалснаа би 10 жил хамт сурдаг байсан ангийнхаа нэг бандитай гудамжинд тааралдаад мэдсэн. Тэр намайг харангуутаа л, мэндийн зөрөө байхгүй ямар их таргалсныг минь гайхаад л.

Надад ч үнэндээ багтах өмд олдохгүй, дээгүүрээ таарвал уртдчаад, уртаар нь тааруулбал харвин нь дээгүүрээ чихэлдээд, унтахад ч төвөгтэй байдаг боллоо. Тэгээд хүссэн хувцсаа өмсч чадахгүй, дэлгүүр хэсэх хобби минь унтарч, өөрийгөө толинд харах дур хүсэл ч төрөхгүй байдаг болчихов.

Турах гэж янз бүрийн арга хэрэглэв ээ

Тэгээд би таргалалттайгаа тэмцэхээр шийдэв. Эхлээд хоолоо сойдог байв. Гэтэл өлсч байж байгаад идэхээрээ улам их идээд байлаа. ТВ, FM-ээр янзтай тураадаг энэ тэр заранд итгэж нэг бүтээгдэхүүн хэрэглэж үзлээ. Надад үнэтэйг нь хэрэглэх чадал байхгүй байсан учраас нилээд хямдханаас нь сард 5-8 кг турдаг гэхээр нь аваад хэрэглэлээ. Тэгтэл толгой өвдөөд, ер нь хэрэггүй юм билээ. Би 15 хоног уугаад л хаясан. Тэгээд ч ганц ч кг хассангүй.

1 сар хиртэй фитнест явж үзэв. Гэхдээ би үнэнч явж чадаагүй учраас тэгээд л орхичихсон. Бас нэг сар байраа тойрч өглөөд гүйдэг байлаа. Тэгээд хүйтрэнгүүт больчихов.

Гэхмэтчилэн турах гэж үзээд 3-р курстээ орчихдог юм байна оо. Би бүр турахын тулд өөртөө багадсан хувцас хүртэл худалдаж авсан гээч.

Гэхдээ л би турсан юм даа

Гэхдээ би хамгийн энгийнээр турах аргыг олсон юм. Ер нь агуу зүйл энгийн байдаг гэдэг үг ч байдаг ш дээ.

Миний таргалалтын хамгийн гол шалтгаан нь тэгж их иддэг байсан хэрнээ 7 хоногт ердөө 2 удаа л хүндэрдэг байсанд байсан юм. Үүнийг би ойлгонгуутаа аль болох өдөр бүр хүндрэхийг хичээх болов.

Тэгэхийн тулд ер нь ус их уух хэрэгтэй байв. Тэгээд шингэн зүйлээ хийгээд аваад явчихдаг халуун сав шиг, өндөр 1 литрийн аяга худалдаж авлаа. Тэгээд тэрийгээ гараасаа ерөөсөө салгахгүй, байнга усаар дүүргэж байнга л ууна.  

Ус уухаар өлсөх дурыг багасгадаг юм байна лээ. Тэрнээс гадна хоолны шингэц сайжирч би өдөр тутам хүндэрдэг боллоо. Ус байнга уух нь эрүүл мэндэд минь ч мэдээж тустай гэдгийг мэдэрч би гэдэг хүн цаашдаа турах нь гэсэн итгэлтэй болсон юм.


Мэдээж бас дээрээс нь турахад нөлөөлсөн зарим нэг хүчин зүйлүүд байгаа. Ингээд энэ бүхнийг дүгнээд бичвэл:

1.    Ус уух. 1 л-ийн халуун саванд байнга ус байлгаад, тэрийгээ гараасаа битгий салга.
2.    Өдөр тутам хүндэр. Энэ маш чухал. Царай чинь гэрэлтэж, хоол боловсруулах үйл ажиллагаа чинь хэвийн явагдах болно.
3.    Хурдан шаламгай хөдөлгөөнтэй байх. Алх, гүйж чадахгүй бол ш дээ. Би ер нь маш их алхдаг. Алхахдаа хурдан алхдаг. Бас их хурдан шаламгай хөдөлгөөнтэй байгаарай. Энэ нь бүр таны ажил, сурлагын амжилтанд чинь хүртэл нөлөөлнө.
4.    Өглөөний цайг бүү алгас. Энэ бүр яг үнэн. Тэгвэл орой ч нэг их идэхгүй болчихдог.
5.    Толинд өөрийгөө байнга хар. Толинд харах бүртээ өөрөөсөө тэдэн гр, тэдэн мм хасч байгаа мэтээр сэтгэл хангалуун хар.
6.    Өөрийнхөө биеийг хайрла. Өөрийгөө тарган муухай гээд л хараад байх юм бол турахгүй, бас турсан ч чи өөртөө итгэлгүй хэвээр үлдэнэ. Гарч байгаа жижигхэн үр дүндээ ч гэсэн сэтгэл хангалуун байгаарай.

Ингээд би эцэст нь ус ууж, өдөр бүр хүндэрсээр хагас жилийн дотор 10 орчим кг-ыг хасч чадсан. Одоо хонхны баяраараа сэтгэл хангалуун, бие галбираа гайхуулан дээлээ өмсөнө. Гоё байгаа биз дээ.

ХАЙРын програмыг яаж суулгах вэ?

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Dagiimaa
Үүнийг уншаад үзээрэй хөгжилтэй мөртлөө үнэн байна шүү. Та нар ч гэсэн энэ програмаар туршаад үзээрэй

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?

Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?

Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг.

Дайсагналд өссөн хүүхэд бусдад дайсагнаж сурдаг.

Доог тохуунд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог.

Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг.

Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг.

Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог.

Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг.

Магтаалаар дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг.

Үнэн шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг.

Амгалан тайван амьдралд хүүхэд бусдад итгэж хайрлаж сурдаг.

Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг.

Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд энэрэл хайрыг олж чаддаг.

Custom дээр учирсан эмэгтэй

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Миний бие сэтгэл санааны тал дээр харьцангуй тогтвортой, бас мэргэжлийн ур чадварын хувьд хэнээс ч дутахгvй нэгэн билээ. Нисэх онгоцны буудалд гаалийн ажилтнаар ажилладаг. Хэв журам, эмх цэгцтэй байдалд дуртай хvмvvсийн нэгэн адил ажлаа маш хурдан хугацаанд чанартай сайн гvйцэтгэнэ. Гэвч хэв журам сахиулагч олон хvний нэгэн адилаар заримдаа хамаг зvйлээ мартаж, ямар нэг хориотой бараа бvхий наймаачныг хилээр нэвтрvvлж байна гэж тєсєєлєн бодох таалагддаг.

Хагас, бvтэн сайн єдрvvдэд би уран сэтгэмж бvр их нэмэгддэг гээч. Дvрэмт хувцсаа тайлж, орондоо ороод ойрын хугацаанд надад онцгой сэтгэгдэл тєрvvлсэн ямар нэг зvйлийн талаар бодолд автдаг. Єнєєдєр цєлд байх шиг аниргvй нам гvмд хэвтэж байхдаа саяхны миний гайхлыг тєрvvлж чадсан нэгэн зvйлийн талаар санав. Энэ бол нас тогтсон эмэгтэйн тээш байв. Тэрээр залуу зандан насандаа тун ч царайлаг байсан бололтой.

Би тvvнээс асуудаг асуултаа л асуув. Гаалийн мэдvvлэгт бичиж тэмдэглvvлэх зvйл бий юу гэж. Би тvvнийг ямар нэг зvйлд буруутган мєрєн дээр нь гараа тавьчихсан мэт тэрээр маш их сандарч цочив. Тэгээд яаран сандруу тvгдчин байж мэдvvлээд байх зvйл тvvнд vгvй, хэдэн хувцаснаас єєр юу ч авч яваагvй хэмээн мэдэгдэв. Ингэж сандарна гэж би огт бодоогvй, тэгээд ч тэр хэтэрхий их барьц алдсан учраас ямар нэгэн гэмтэй л байж таарах нь.

Би хатагтайг анхааралтай ширтэв. Vнэхээр гундаж яваа нэгэн аж. Насаа нуух гэж нэлээдгvй чармайлт гаргасан нь тодорхой нvvр царайгаа хичээнгvйлэн будсан, зовхи болон нvдэн доогуураа сvvдэрлэгч энгэсэг тvрхэн, уруулаа будаж, хацраа ягааруулан, толгойдоо хавчаар зvvжээ. Тvvний царайд энэ бvхнийг хэрхэн тайлбарлах билээ гэсэн байдалтай уйтгар, бас заль зэрэг тодорч байлаа. Тэрээр хэтэрхий олон зvйл ємсч зvvсэн байсан тул би нэг бvрчлэн учрыг нь олж чадсангvй. Гацуур модны чимэглэл шиг vй олон зvvлт чимэгнийх нь дундаас ямартаа ч хvзvvнд нь ороолт, хамба хилэн хvрэм, ноосон цамц, нимгэн цамц, хєхний даруулга гээд бvх тєрлийн єнгєтэй, том жижиг янз бvрийн хэмжээтэй байгааг анзаарав. Ийм ярвигтай байдлаар хувцасласнаас ч тэр vv, тvvний ийн сандарч байгааг харсанаас ч тэр vv яагаад ч юм тэр адал явдал хайгчдын нэг, хар тамхичин, эсвэл тагнуул биш байгаа гэж бодогдов.

Баян хуур шиг тvvний ганган цvнх рvv нь би заагаад:
-Vvнийгээ онгойлго гэж тушаангуй хэлэв.
-Мэдvvлгэнд тусгаад байх зvйл надад байхгvй гэж би хэлсэн шvv дээ хэмээн тэр даруй дургvйлхлээ.
-Онгойлгоно уу гэж би давтан хэлэв. Тэрээр санаа алдаад тvлхvvрээ авч гар цvнхний цоожийг нээв. Би нэлээд хэрцгий байдлаар тvгжээг нь чадхийлгэж, гap цvнхийг онгойлгож дотогш нь гараа хийлээ. Тэнд зєєлєн, хєнгєхєн, гулгамтгай хамба хилэн, торго гээд янз бvрийн бєс даавуугаар хийсэн зvйлvvд эмх замбараагvй хэвтэх аж. Эмэгтэйчvvдэд байдаг эмх замбараагvй байдал. Эрчvvд бол хэзээ ч бєєн бєєнєєр нь хувцсаа холилдуулан хийхгvй дээ. Энэ бvх зєєлєн, бас сонин дуугардаг хувцас хунарт хоёр гараа умбуулан байхдаа єєрсдийгєє эрчvvдээс илvv гангалах дуртай эмэгтэйчvvдийн талаар бодож байлаа. Vнэхээр ч тэдний ємсдєг даашинз нь тэдний биеийн салшгvй нэгэн хэсэг шиг. Даашинз эмэгтэй хvний биед наалдан тун ч нууцлаг, бас сэтгэл татам болгож, байгаа зvйлийг нь нууж, бас байхгvй зvйлийг нь товойлгон харагдуулдаг. Энэ бvхний талаар бодсоор би нэгжлэгээ дуусгалаа.

Ямар ч vр дvн алга. Гар цvнхийг нь тvтжээд оруулж болно гэсэн хэвшил болсон дохиогоо єглєє. Эмэгтэй тун ч сэтгэл хангалуун инээмсэглэсээр надад талархлаа илэрхийлэв. Энэ талаар бодож хэвтэхдээ би эрэгтэй, эмэгтэй хvмvvс хэрхэн єєр єєр хувцасладаг болох талаар бодож эхлэв. Эмэгтэйчvvд чухам яагаад ийм бие барьсан хувцас ємсдєг вэ? Яагаад эрчvvдийн хувцас дандаа шулуун байдаг юм бэ? Энэ бvх асуултад хариулах гэж ядаад эцэст нь нойр хvрээд унтаад єгєв. Хагас цаг орчим єнгєрсєн бололтой.

Гэнэт хаалганы хонх чанга гэгч нь дуугарсанд би орноосоо vсрэн бослоо. Ганцаараа амьдардаг над дээр бvтэн сайны vдэш хэн ирдэг билээ? Цамцаа ємсєєд хєл нvцгэн чигээр vvдний дурангаар харав. Vгvй ер. Дєч эргэм насны туранхай vрчгэр нvvртэй, хэзээ ч билээ харсан тэр эмэгтэй байв. Хамба хилэн хvрэм, хvзvvн дэх алчуур, vй олон гоёл чимэглэл, зvvлт гээд л гарцаагvй мєн. Цаашлуулж харвал єнєє ганган гар цvнх, єнєє миний сайтар нэгжлэг хийдэг цvнх мєнєєс мєн. Хаалганыхаа тvгжээг мултлан хагас онгойлгоод,
-Та хэнтэй уулзах вэ? гэж асуув.
-Хн, чамтай л байхгvй юу хэмээн єнєє эмэгтэй хэнэг ч vгvй хэлэв.
-Уучлаарай, би таныг танихгvй юм байна. Тэгээд ч анх удаагаа харж байна.
-За боль доо, хаалгаа онгойлго. Би оръё. Би тун болгоомжтойгоор хаалгаа онгойлгож єгєв.
-Ингэхээр Атос Канестрини миний ємнє зогсч байх шив дээ.
-Би таныг танихгvй гэж хэлээд байна шvv дээ.
-Тийм дээ, намайг танихгvй. Тодруулж хэлбэл танихыг хvсэхгvй л байгаа биз. Гэлээ гээд чамайг би хайх ёсгvй гэсэн vг биш.
-Та vvгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?
-Дараа хэлье. Одоо унтлагынхаа єрєєг заагаад єг.
-Зочны єрєєнд орвол дээргvй юу?
-Vгvй шvv. Хоёулаа унтлагын єрєєнд орох ёстой.
-Яагаад?
-Одоохон харамз. Тvvний урд орж том гэгчийн хоёр цонх, єргєн ор, шvvгээ, сандал бvхий саруулхан унтлагын єрєєнд дагуулан оров. Тийш ормогц тэрээр:
-Ямар хvйтэн єрєє вэ? Бас хоёр нvvртэй.
-Хоёр нvvртэй? Яагаад?
-Учир нь бодит байдал дээр чамд огт єєр унтлагын єрєє таарах байсан юм.
-Энэ эмэгтэйчvvдэд зориулсан єрєє байна. Харин одоо би чамд жаахан єєрчилж vзvvлье. Харж бай. Тэрээр гар тээшээ сандал дээр тавиад тэндээс гоо сайхны vй олон хэрэгслээ гаргаж ирээд гантиг шvvгээн дээр єрж тавилаа.
-Зиак, хийчихлээ. Одоо тийм ч уйтгартай харагдахгvй болсон. Тvvнийг би дуугvй ажиглав. Тэрээр гар цvнхнээсээ урт цамц, урт торгон банзал, дотуур хувцас гээд олон зvйл гаргаж ирэв. Дараа нь энэ ундарч дуусашгvй цvнхнээс хар єнгийн унтлагын хувцас, ногоон шаахай, улаан халаат гарч ирэв. Дараа нь тэрээр над руу эргэж хараад хийсэн зvйлдээ сэтгэл ханамжтай байгаа бололтой,
-Ингэх нь дээр байна уу гэж асуув: Тvvн рvv би гайхсан янзтай харна. Тэрээр гэнэт,
-Алив хvрээд ирээч гэлээ. Тvvн рvv дєхєж очив. Хоёул толины ємнє зэрэгцэн зогсоно.
-Анхааралтай хар даа. Бид хоёр тун адилхан гэж чамд санагдахгуй байна уу? Vнэхээр тvvний зєв байлаа. Бидний нvvр царайны тєрх адилхан, нvд, хамар, ам гээд бvгд адилхан юм. Дараа нь тэрээр,
-Одоо ойлгож байна уу? Би бол чи, чи бол би. Тэгэхээр би эмэгтэй хувилбар, харин чи бол эрэгтэй нь. Харин одоо би хамаг хувцсаа тайлан орон дээр хэвтээд бага зэрэг амраадхая. Харин чи юу хийх гэж байна?
-Би гэртээ байна. Тиймээс єнєєдрийг хvртэл хийж ирсэн зvйлээ л хийнэ. Амарна, уншина, бодно, бас мєрєєднє гэж би хариулав.
-Мєрєєднє гэнэ ээ? Юуны тухай? Чиний орыг би хэрхэн эзлэх бол гэж vv? Санаа бvv зов. Би аль хэдийнэ эзэлчихсэн. Єнєєдрєєс эхлээд нисэх буудал дээрх ажил дээр Атос Канестрини эрэгтэй хувилбар, харин гэртээ эмэгтэй хувилбар нь байх болно. Харин одоо баяртай. Ажилдаа явах цаг чинь болсон байна. Орой уулзая.
-Чи миний гэрт юу хийх болж байна?
-Энэ бол миний хэрэг. Ямартаа ч надад тав тухтай хєгжилтэй байх болно. Ингэж хэлээд тэрээр хувцсаа тайлж, надаас огт ичиж зоволгvй гээр нас явж байгаа ул мєрєє нуухгvй байгаа биеэ vзvvлэв. Тэнд хийх зvйл vгvй учир тэндээс гарав.
-Хаалгаа сайн хаачихаарай гэж араас тэр хашгирав. Би vvдэнд гарлаа. Хаалгаа хаамагц тамирчин биетэй, ширэлдсэн vстэй хєрш маань таарав.
-Хатагтай Канестрини?
 -Юу? Ямар ч хатагтай байхгvй..гээд л би сэрчихэв. Ашгvй гэж. Тэгэхээр буудал дээр байсан хатагтай надад их л онцгой сэтгэгдэл тєрvvлж дээ. Хvйт даасан уйтгартай унтлагын єрєєгєє би ахин харав. Vнэхээр гоёл чимэглэл дутагдаж байна. Цэцэг, зураг, хивс, дэр гээд л.. Яагаад энэ бvгдийг урьд нь санаагvй юм бол доо. Таатай энэ бодолд дарагдсаар би ахиад нам унтав.

Эр хүн зүрхэндээ уйлдаг юм...

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Бүтээгүй л юм хойно анхны хайр юм байлгүй
Бүсгүй минь чи намайг ингэтлээн бүү ширт
Бүжин хоёр нүдэн дээр тань хожим нөхөр тань үнсвэл
Бүлээхэн гуниг амтагдаж мэднэ.
Зовхион арч? Учирсан шигээ хагацая?
Баяртай? гэж бүү хэл?
Хавар шувууд ирэхээ болчихно.
Бардамхан омгоо хөлдөө чирч нутагтаа очвол
Балгын төдий амьдралаасаа нэг дуслыг хороочихно.
Ижийгээс минь нэг нас хорогдчихно.
Ийм хатуу эх надад зохихгүй
Хагацая даа гэж битгий хэл
Хайрласныхаа төлөө би  чамд өртэй болчихно.
Хавраар цэцэгс гундаж шувууд буцаад л
Хамгаас амттай уруулыг чинь үнсэж зүүдэлхээн болчихно
Эрх гүнж минь
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм
Хатуу сэтгэлтэй гэж намайг зүхэх хэрэггүй
Сэмхэнээр чамайг санах эрхгүй болчихно
Сэтгэлд минь чи миний л амраг хэвээр үлдэг
Ай борооны дараах солонго минь

Компьютер хэрэглэгч олондоо зөвлөж байна.

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Компьютер(ком) хэрэглэж эхлэж байгаа хүмүүс ком-дээрээ их олон програм суулгах хэрэггүй. Өөрт хэрэгтэй гэсэн програмуудаа суулгах хэрэгтэй. Би эхлээд энд тэндээс програм татаж аваад түүнийгээ туршиж үзээд ид шидийг хараад их байдаг. Жишээ миний ком дээр зөвхөн интернет хөтөч л гэхэд 7, 8 байсан. Тэгэхээр нэлээд их програм байсан байгаа биз дээ. Олон програм суулгаснаар:
1. Ком чинь гацаж удаан болно
2. Олон програм дундаа толгой эргэнэ.
3. Тэгээд hard дүүрнэ. Гэхдээ одооны hard-нууд их хэмжээтэй болж дээ. Эдгээрээс хамгийн хэцүү ком гацах. Ком гацахаар ажил ч урагшаа явахгүй. Би ком гацаад ком-оо сард 3-4 удаа format хийдэг байсан Бөөн ажил. Тэгэхээр ком дээрээ олон програм суулгахгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ хэрэгтэй програмаа суулгана шүү хэхэ.

LOCAL болон өргөтгөсөн сүлжээ

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Сүлжээнд үнэтэй бөгөөд нарийн технологуудыг ашигладаг ба эхэн үеийн сүлжээний холболтод тэдгээрийг дураар зохион байгуулдаг байсан. Тэр үед 12 компьютерийг хооронд нь холбож түүнд нэгээс олон гадны төхөөрөмжүүдийг (хэвлэх төхөөрөмж, график байгуулагч) холбогдохгүйгээр зохион байгуулдаг байсан. Сүлжээний эхэн үеийн технологид машиныг хязгаарлагдмал тоотойгоор, ойрхон ойрхон байрлуулдаг байсан. Эхэн үеийн Ethernet ангилал гэдэг нь сүлжээнд өнөөдөр ашиглаж байгаа нийтлэг технологуудын хэлбэр бөгөөд, 30 хүртэл тооны хэрэглэгчийг нэг дан сүлжээнд нийт зай нь 601 feet байхаар холбохыг хэлнэ.

Ингэж зохион байгуулах нь жижиг ажлын байрны орчинд зохимжтой, сайн ажиллдадаг ба хязгаарлагдмал тооны машин байгууллагын доторх орон зайн нэг төгсгөлөөс нөгөө рүү хүрэхэд машины хоорондох зай тохиромжтой бус төдийгүй зөвшөөрөгдсөн хязгаарт багтах ёстой. Харин тодорхой тооны хэдэн машиныг кабелиар холбон гадны төхөөрөмжүүдийг таниулсан дан, жижиг сүлжээг дотоод сүлжээ буюу LAN-Local Area Network гэнэ.

Дотоод сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах үндсэн нэгж болдог ба ингэж өргөтгөсөн сүлжээг internetwork буюу өргөтгөсөн сүлжээ гэнэ. Өргөтгөсөн сүлжээ нь сүлжээнүүдийн сүлжээ буюу LAN сүлжээнүүдийг хооронд холбосон сүлжээний багц юм. LAN нь дангаараа том байгууллагуудын хувьд зөвхөн нэг давхрын ажлын хэсгүүд төдийгүй бусад давхрын ажлын хэсгүүдийн орчинд холбогдож ажиллахад тохиромжтой бус ба энд компьютерийн тоо хамгийн ихдээ 100, тэдгээрийг холбосон зай нь 1000 feet ээс хэтрэхгүйгээр өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах шаардлагатай.

Яагаад гэвэл ийм хязгаарлалтууд нь эхэн үеийн дотоод сүлжээнүүд нь байгууллагын доторх орчны шаардлагыг хангаж чаддаггүй байсан ба ялангуяа олон янзын байрлалд, тусгайлан холбох үйлдэл хийдэг. Олон янзын байрлал дахь олон хэрэглэгчийн бүлгүүдийг хамруулахын тулд сүлжээний цар хүрээг өргөтгөж өгдөг. Энэ үед дотоод сүлжээ нь өргөтгөсөн сүлжээ болон хувирдаг.

WAN-Wide Area Network ангилалын сүлжээний холболтын зай нь mil-ээр хэмжигдэх ба 2-оос дээш байрлалыг холбодог. Энэ байрлалууд нь нэг улсын доторх сүлжээнд хамрагдана. Хааяа MAN-Metropolitan Area Network гэж нэрлэгдэх сүлжээний төрөлтэй тааралдаж магадгүй. Онцгойлж хэлэхэд MAN-д LAN сүлжээнүүдээс өргөтгөж холбосон WAN технологийг газарзүйн бүсийн дотор тусгайлан зарим улс хотын хувьд үүсгэдэг. MAN нь хотын захиргаа болон тус тусдаа байрлах байгууллагуудыг хамарч зохион байгуулагдах ба MAN-г ашиглах холболтыг бий болгох болон сүлжээний үйлчилгээнд бүртгүүлэх ёстой.

MAN нь сүлжээний гурван үндсэн төрлөөс бүрддэг том цогцолбор сүлжээ юм. LAN нь дотоод хандалтыг MAN нь бүсийн болон хотын өргөтгөсөн хандалтыг WAN нь дэлхийн болон улсын хэмжээнд хаа нэгтээ алсад байрлах хэсэг, хэрэглэгчдийг хоорондын хандалтыг бий болгодог. Том цогцолбор сүлжээний орчинд түүнд холбогдох компьютерийн тоо 1000 ба түүнээс дээш байж болно. Интернетийн сүлжээ нь 100,1000, сая хүртэлх тооны компьютер, сая сая хэрэглэгчдийг холбосон том цогцолбор, олон улсын сүлжээ юм.

Өнөөдөр ихэнх ажил хэрэгч хүмүүс олон төрлийн хэрэглээний програм болон өгөгдөл мэдээлэд хандах, хамтран ашиглах, хадгалахын тулд сүлжээг ашиглаж байна. Сүлжээ нь яагаад ажил хэргийн хамгийн чухал хэрэгсэл гэж тооцогддогийн учир нь энэ юм. Ер нь өнөөдөр ихэнх хэрэглэгчид өөрийн компаниудын дотоод сүлжээнд холбогдохын тулд өөрийн ажлын байрандаа сүлжээнд холбогдсон компьютерүүдийг ашиглаж байна.

Компьютерийн сүлжээний холболтыг - алсын зайн холболт - ойрын зайн холболт гэж ерөнхийд нь 2 ангилж үзнэ. Компьютерүүдийг хооронд нь холбохын тулд тэдгээрийн холболтын - техник хангамжийн болон - программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.

Сүлжээний техник хангамжийн орчин гэдэгт сүлжээний карт, сүлжээний кабель болон бусад hub, модем, repeater гэх мэт физик төхөөрөмжүүдийг ойлгоно. Мөн сүлжээний техник ажиллагаанд хэрэглэгддэг кабель утсанд холбодог толгой буюу connector, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх мэт физик төхөөрөмжүүдийг мөн авч үзэж болох юм. Техник хангамжуудыг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг. Энэ ажиллагааг үйлдлийн системийн орчинд гүйцэтгэнэ.

Сүлжээний программ хангамжийн орчин гэдэгт сүлжээний программ хангамжуудыг ойлгож, тэдгээрийн ажиллагааг өөр хооронд нь болон бусад компьютерүүдтэй холбож байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгож болно. Сүлжээнд холбогдсон компьютерууд мэдээлэл дамжуулах явцад нэг нь мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Сүлжээн дэх ямар ч компьютер нэг ба хоёр үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Ямарч үед компьютер нь нэг бол түнш нэг бол үйлчлүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Server гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг.

Компьютерийн сүлжээ нь дараах хэрэглээний давуу талуудтай.
1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээг хоорондоо солилцох боломж олгодог.
2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах боломж олгодог. Энэ нь хүмүүсийн харилцааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй тул хүмүүс болоод албан байгууллагуудын дунд түгээмэл тархсан.

Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Хэрэв нэг компьютер нь хэд хэдэн компьютертэй зэрэг холбогдвол тэр нь эдгээр олон компьютеруудтай бүгдтэй нь өгөгдөл, мэдээллээ солилцож чадна. Сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийдөө 3 хуваадаг.
1. LAN (Local Area Network ) Нэг байшин болон байгууллага доторх сүлжээнүүд ордог.
2. MAN (Metropolition Area Network) Хот дотор холбогдсон сүлжээ
3. WAN (Wide Area Network) Хот хооронд болон улс хоорондыг хамарсан сүлжээ юм.

LAN (Local Area Network) Газар зvйн хvрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тvvнээс дээш тооны компьютерvvд, сvлжээний бусад төхөөрөмжvvдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сvлжээ буюу LAN vvсдэг. Дотоод сvлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжvvдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгvй байдаг бөгөөд нэг сvлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илvv компьютер холбосон байх жишээтэй. Компьютерvvдийг дотоод сvлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сvлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг зэрэг асар олон боломжтой.

WAN (Wide Area Network) WAN сvлжээ нь бусад төрлийн сvлжээнvvдээс хамрах хvрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сvлжээнд холбогдсон компьютерvvд нь сvлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу тvрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бvхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сvлжээний нэг жишээ нь Интернэт юм.

MAN (Metropolition Area Network). WAN болон LAN сүлжээнүүдээс үүсгэсэн сүлжээг нэрлэнэ. WAN сүлжээ нь хоорондоо нэг километр орчим зайтай орших 2 буюу түүнээс дээш LAN сүлжээг хооронд холбосон нийлбэр цогцосыг хэлнэ. Энэ нь газарзүйн мужлалын хувьд буюу хот, тосгоны доторх холболтын сүлжээ юм. 

Ethernet нь LAN буюу дотоод сvлжээний нилээд өргөн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бөгөөд сvvлдээ DEC, Intel мөн Xerox компани ч vvнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Хамгийн өргөн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулдаг. Ethernet сvлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг.

Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой бөгөөд ихэвчлэн дотоод сvлжээний төв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн тvвшинд хэрэглэдэг. Мөн өндөр тvвшний дотоод сvлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабит буюу 1 Gb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай.

Сvлжээний төхөөрөмжvvд Дотоод сvлжээнд шууд холбогдож байгаа бvх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер, принтер, серверvvд, сканнер зэрэг төхөөрөмжvvд орно. Энэ бvх төхөөрөмжvvд нь бvгд дотоод сvлжээний картны тусламжтайгаар сvлжээнд холбогдоно.

Дотоод сvлжээг бvрэлдvvлэгч төхөөрөмж, эд ангиуд: - Хэрэглэгчийн компьютерvvд - Серверvvд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м) - Принтер - Сvлжээний карт - Hub - Repeater - Switch - Bridge - Router - Кабель

Сvлжээний кабелиуд: - UTP - STP - Coaxial буюу зэс утсан кабель - Fibre optic буюу шилэн кабель

Бусад зvйлvvд: - Коннектор - Punch tool буюу кабель хавчигч бахь - Кабель хэмжигч багаж

Repeater. Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сvлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгvй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг. Зөвхөн дотоод сvлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгvй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.

Bridge Bridge нь зөвхөн хоёр дотоод сvлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сvлжээний ачааллийг хянах, нэг сvлжээний ачааллыг тухайн сvлжээнд нь барьснаар нөгөө сvлжээ рvv гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол vvрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сvлжээ рvv явж байгааг bridge нь дотоод сvлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг.

Router Router-ын тусламжтайгаар интернэтийн сvлжээнvvдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сvлжээ нь интернэт дэхь бусад сvлжээ рvv хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сvлжээний интернэт рvv гарах vvд хаалга нь болж байна гэсэн vг. Энэ төхөөрөмжийн гол vvрэг нь тухайн сvлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хvргэх явдал юм. Сvлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хvлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг.

Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хvлээн авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лvv илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сvлжээ дотроо эсвэл аль нэг өөр сvлжээ рvv явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг. Мөн router нь асар том хvрээний сvлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах vvрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан.

Коннектор Нэг төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын vзvvр дэх холбогч залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9, BNC, DIN, Centronics гэсэн төрлvvд байдаг RJ45 коннектор (Registered Jack-45) Ethernet технологиор компьютер, төхөөрөмжvvдийг дотоод сvлжээнд холбоход ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бvхий 8 хөлтэй коннектор юм. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг.
RJ11 коннектор (Registered Jack-11) 4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ коннекторыг аппаратанд болон модемонд телефон утсыг залгахад ашигладаг.
DB25, DB9 коннектор Гадуур модемыг компьютерийн сериал портонд залгахад ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS-232C кабелын хоёр vзvvр дэхь холбогч нь хөлтэй, нvхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон дэх кабел залгах порт, мөн компьютерийн аль сериал порт руу кабелийг залгахаас шалтгаалаад 9 болон 25 хөл эсвэл нvхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male гэж нэрлэдэг бол нvхтэй коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M, нvхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9 хөлтэйг DB9M, нvхтэй коннекторыг DB9F гэдэг.

Жишээ нь 25 нvхтэй модемын портыг компьютерийн 9 хөлтэй сериал порт болох COM1 рvv залгахад DB25M-DB9F кабелийг ашигладаг. BNC коннектор 10Base-2 Ethernet сvлжээнд компьютер, төхөөрөмжvvдийг хооронд нь холбоход ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр vзvvрт энэ коннекторыг хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зvv маягын нэг хөлтэй бөгөөд энэ нь коаксель кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу холбогддог. Харин хөлний гадна талд байгаа бөөрөнхий хэлбэрийн метал бvрээс нь кабелийн гадуур бvрээсийг хавчиж өгдөг. Метал бvрээсийн гадна талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг.
BNC-T (terminator) коннектор нь Т vсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male коннектор бvхий хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг.

Hub Дотоод сvлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бvтцийн сvлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол vvрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зvйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Компьютерийг дотоод сvлжээнд холбохдоо кабелийн нэг vзvvрийг hub-н нэг портонд, нөгөө vзvvрийг компьютер дэхь дотоод сvлжээний картанд залгадаг. Дотоод сvлжээнд hub-г ашигласнаар сvлжээн дэхь нэг кабель ажиллахгvй болоход бусад компьютерvvддээ нөлөөлдөггvй сайн талтай. Тэгвэл bus бvтцийн сvлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сvлжээ тэр чигээрээ ажиллахгvй болдог. 

Хи хи гэхүү? и и гэх үү?

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Хэтрvvлээгvй хэтрvvлэг! Монгол улс: “Японы нэгэн євгєн Монгол гэж ямар улс байна аа. Яахаараа манай улс жил болгон ийм их хєрєнгє мєнгє тєсєвлєж туслаж дэмждэг юм бэ? гэж гайхан асуухад урдаас нь 1.5 сая метр квадрат нутаг дэвсгэртэй 30 сая малтай 2 сая хvнтэй онгон зэрлэг байгальтай улс байдаг юм аа гэж танилцуулжээ. Гэтэл япон євгєн толгой сэгсэрч “Пєєх наадах чинь 32 сая мал байна ш дээ. Тийм сайхан том газар нутагтай, ийм их малтай байж амьдарч чадахгvй байгаа юм бол тэр 2 сая хvнийг нь онгоцоор ачиж авчраад нэг арал дээрээ насаар нь хоол байраар хангаж зvгээр тэжээе л дээ. Харин оронд нь тэр газар нутаг малыг нь бид ашиглаж тэнд сайхан хєгжил дэвшлийг байгуулъя хэмээжээ ...” Vнэндээ Монгол улсад маань єргєн цэлгэр нутаг, уул ус, байгалийн баялаг , ан гєрєє, таван хошуу мал гээд цєм бvрэн. Гэтэл хvмvvс нь том том ярьж элдэв єнгєрсєн баларсан тvvхээрээ, ашиглаж чадахгvй баялаг, онгоноороо сvйрч байгаа байгалаараа бахархаж цээжээ дэлдэхээс цаашгvй залхуу амьтад болохоор ядуу тарчиг єлєн зэлмэн. Ядуу буурай орон гэж албатай юм шиг чалчина.

Энд тэндхийн зээл тусламж, тєсєл, шашин, комиссын бараа зэрэгт найдаж шvтсэн улс. Ёстой л алтан дээр суусан гуйлгачингууд гэхэд ч багадна. Амны хишгээ яачихсан улс гэхдээ ийм байдаг байнаа. Хєдєє нь хадлан бэлчээрийн маргаан булаацалдаан, хот газар нь амьдрах амбаар босгох газрын тєлєєх тэмцэл. Ёстой нєгєє зарлаагvй дайны уршиг гээч л газар дээр єрнєж байна дєє. Тэгээд болоогvй хvн амынх нь тал нь нийслэлдээ бєєгнєрєєд дээрээс нь бvх чадалтай чансаатай хvмvvс нь гадагшаа зугтаад, дvрвээд гараад явчихсан. Vлдсэн нь ч ялгаагvй хєдєєнийхєн нь хот бараадах, хотынхон нь гадагшаа цагаачлах эсвэл хараар ч хамаагvй гарч ажиллаж амьдрах мєрєєдєлтэй. Ард тvмэн нь хэнэгч vгvй “Монголд амьдрал алга” гэж ярих дуртай “дурак”-ууд. Угтаа бол энэ оронд тєрсєндєє vнэхээр бахархан баярлаж бахдан цэнгэж суумаар. Цєєхєн хэдэн монголчууд маань харийн хар ажилчдаар ажлаа хийлгээд л тєрєєсєє тэтгэмж аваад л тэрийж хэвтэж баймаар. Гэтэл амьдрал дээр яг эсрэгээрээ. Гадныхан ирж хамаг байдгийг нь эзэлж єєрсдийг нь барлагаа болгож охид хvvхнvvдийг нь бузарлаж тохуурхана. Тєр засаг нь дvлий дvмбэ оргисон хэдэн “бор тєлєг”, худлаа бєлт бєлт vсэрч жvжиг тавьсан “ухна ишгэ”-нvvдээс бvрдсэн болохоор нэг тиймэрхvv. Ил тод дээд доод давхаргаараа ардчилсан авилгалд идэгдсэн хvнд суртал хуйвалдаанд сєхєрсєн нийгэмтэй. Ёстой нєгєє малжих биш малшчихсан улс гэлтэй. Цааш нуршихаас залхуу хvрч толгой эргэж байна. Єєрсдєє єєрсдийгєє мэдэж байгаа биздээ. Тэгэхээр тvр зогсъё доо.

Соёл урлаг: Монгол улс шиг урлаг соёлоо дэмждэггvй “тэнэг” газар байдаг болов уу? Хvн ард нь хоол байр хувцас гурав л байвал бvх юм ок! гэсэн хvй нэгдлийн vеийн сэтгэлгээнээсээ гараагvй. Дээд газар нь болохоор мал єссєн болов уу, хадлан тариа сайн болов уу гэж санаа зовж шаналж суудаг болохоос биш урлаг соёлоо дэмжих хєгжvvлэх тал дээр нойл. Ард тvмнээ хоосолж баяжсан томчуул нь ч ялгаагvй том хєєрєг, азрага азрагаар хурдан морь, том жибэнд л vнэ хаяж цуглуулахаас єєр юм мэддэггvй. За да урлаг соёл дэмжинэ гэхээр л шалдан хvvхний тэмцээний тасалбар авч дурандахаар л тєсєєлдєг байх. Японд хэн ч бай шинэ байшин барьвал хананых нь хэдэн хувьд уран зураг худалдан авч єлгєсєн байхыг хуулиар заасан байдаг гэнэ лээ. Энэ нь єєрийн орны урлагийг дэмжих нєгєєтэйгvvр урлагийн бvтээл гадагшаа алдагдахаас сэргийлэх тєрийн бодлого аж. Тэгвэл манайд юун уран зураг. Жинхэнэ урлагийн бvтээлvvд нь бvгд гадагшаа гарч алга болоод дууссан. Одоо ч урссаар л. Бvр уран бvтээлч, зvтгэлтнvvдтэйгээ хамт шvv. Байгаа хэд нь хоногийн хоолоо залгуулах гэж халтуурны урлаг хєгжvvлсэн шигээ сууна. Худлаа шоу хэссэн хулхины урлагийнхан ч ялгаагvй ард тvмнээ молигдож бичлэг сонсгож ам барьж “од ,мод” гэж єєрсдийгєє нэрлэн ичих ч vгvй бас дээр нь энэ тэр нам урсгал болж хуваагдах янзтай.

Утга зохиол гэхээр монгол гурван хvний хоёр нь л бараг шvлэг бичиж хэдэн муруй сарий мєр эвлvvлдэг гэх. Зохиолч зохиолчоо тоохгvйн vлгэрээр би ч утгыг урладаг, чи ч vгийг урладаг хэмээлдэн бас бие биеэ хєєргєж нєгєєтэйгvvр тэрvvхэн тэндээ “изм”-дэж шинэлэг нэгнээ vгvйсгэнэ. Монголын утга зохиол дэлхийнхээс 300 жилээр хоцорсон гэнэ “яг ш дээ” харин ч тvрvvлсэн байж мэднэ гэлцэн єєрсдийн єдрийн тэмдэглэл, болсон явдал, элдэв тvvх тєдийхнийг мєр холбох аядана. Зарим нэгний нь овоо нэг толгой нь цоороод гар нь эвлээд ирэхийн алдад vс нь ургаж нvvр нь харлаж шvлс нь гоожоод архи шиг амьдралд жvнз шиг явсаар лонх шиг хоосорно. Драм гэж бас нэг хулхи юм байна. Мартын-8 єдєр “янхан ээж нь хvvгээ хороодог” жvжиг тавихаас ч сийхгvй. Хvн vзэж мєнгє олж л байвал боллоо. Угтаа бол урлаг нийгмийнхээ урд нь явж хvн ардыг сэнхрvvлж оюун санааны хєтєч нь болж гэгээрvvлж явах байтал єдгєє эсрэгээрээ нийгмийнхээ араас нь гэлдэрч заавал тэр муу муухай балиар заваан бvхнийг тэр чигээр нь тайзан дээрээ авчирч “баас хvргэнэ”.
Шинэ киногоо рекламдахдаа хvртэл “Vзээд vхтэлээ уйллаа, vнэхээр гоё кино байна” гэж vзэгчээр хэлvvлж байх юм.”Vхтэлээ уйлах -vнэхээр гоё” их зохицсон тодорхойлолт сонсогдож байгаа биз. Уг нь хувьдаа бодохдоо хvнийг театрт энэ их ажил амьдралынхаа нервээс тvрхэн ч гэсэн чєлєєлєгдєж баясан цэнгэж эсвэл шинэ зvйл vзэж, ухаарч, гэгээрэх гэж л ордог гэж боддог. Гэтэл яаж улам их дарамт гутрал гуниг євєртлєєд нус нулимстайгаа хутгалдаад гарч ирнэ. Ий ий ий.

Соёлын єв, vндэсний соёл урлагаараа бид хаана ч гайхуулах л улс даа уг нь. Гэтэл сураггvй. Дэлхийгээр нэг тараад энэ тэр орны гудамжны тоглолт тєдийхєн л болоо шив дээ. За да тэгээд бусад нарийн ширийн урлаг соёлыг бvv мэд дээ. Мань мэтийн толгой хvрэх биш. Байдаг ч юм уу байдаггvй ч юм уу байсан ч юм уу байх ч юм уу гэдэг л болж дээ хєєрхийс... Угаасаа ходоод хоосон юмнууд талх л бодно уу гэхээс урлаг соёл бодтолоо ч єдий биз дээ гэцгээх юм. Уг нь ч ходоодыг нь дvvргэх бодлого барьвал толгой нь хоосонгvй хvмvvс ч бий нь бий дэг шvv.

Спорт: Спортынхон гэж бор зvрхээрээ болохоосоо болохгvй хvртэл халтайтлаа зvтгэж яваа улс. Тэдэнд баяр хvргэхээс яалтайв. Амжилт гаргаж байгааг нь хараад самсаа шархирч бахархахаас єєр аргагvй. Ямарч хангамж боломж бэлтгэл байхгvй шахуу байж тив дэлхийн дэвжээнд унаган авъяас хар хvчээрээ Монголынхоо далбааг мандуулаад л ирнэ. Эвий хєєрхийс болдог бол бvгдэнд нь тэр боломж бололцоог нь олгоод бэлтгэл сургуулилтаас нь єєр юманд толгой євдєх зvйлгvй болгох юмсан. Алтан загас гарч ирж хvсэл биелvvлдэг ч болоосой. Тэгвэл ч удахгvй дэлхийн дэвжээг Чингисийг хєвгvvд эзлэх цаг ч хол биш шvv. Vндэсний гурав маань харин яваандаа ёстой нєгєє бэлгэдэл болох шинжтэй. Vндэсний бєх сумо-д цупаридуулаад хамаг vзэгч фэннээ бvр тамирчдаа алдаж эхлэв. Сур угаасаа л хэдэн хvрээнийхнээсээ хальдаггvй гавьдаггvй спорт гэгддэг байсан. Энэ чигээрээ л унтсаар байх янзтай. Буудлага харин оронд нь хvчээ авч байна уу даа янз нь. Хурдан морь харин хєгжиж байна уу даа гэж санагдана. Энд тэнд євєл хавар намар зуны уралдаан гэж болоод л машинаар байлаад л боссууд бооцоо тавиад л. Гэхдээ авто уралдаанд шахагдахыг байг гэхгvй. Иймд vндэсний энэ гурван спортоо ядаж эрчимтэй сурталчлан хєгжvvлэх талд дээр дооргvй анхаармаар юм. Наад захын жишээ гэхэд л японы сумогийн бєхчvvдийг бараг манай захын бацаан нэр цол, харьяат улстай нь мэддэг болж. Гэтэл vндэсний бєхєд шєвгийн хэдээс цааш нь би ч хvртэл тєдийлєн сайн таньдаггvй. Хvн гэдэг таньдаг мэддэг хvнээ л дэмжиж шvтэж сонирхдог. Манай спортынхон энэ тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг. За тэгээд эцэст нь хэлэхэд спортынхондоо баяр хvргэж мэхийн хvндэтгэхээс яалтайв. Тємєр нvvрт тєр засгийнхан маань харин сєгдєж мєргєх ч багадах байх даа. Эцэст нь онцолж хэлэхэд хар хvч бяраас гадна менежмент гэдэг юманд тамирчид минь сурвал яасан юм бэ хє.

Тєрийн тvшээд: Хэдэн тєрийн тvшээд нь хувийн амбицаас єєр юм мэдэхгvй манай танай намаараа хуваагдан хэн нэгнээсээ єрсєж яаж улсын хєрєнгє хумсалж, нэр тєрєє ашиглан ашиг хонжоо унагах вэ гэхээс єєр юм мэдэхгvй дvvрчихсэн толгойнууд. Нэг нэгнээ тэгээд vгvйсгэж, нєгєє л єєрєєс нь дээр гарчихвий гэсэн тамын тогооны vлгэрийн эзэд. Хэдэн хєгшчvvл нь тэтгэврээ нэмvvлэх гээд таягаа бариад vvдэн дээр нь шавчихсан, ємнє талбайд нь тэднийг эргvvлэн татах санал хураагаад “ард тvмэн” нь суучихсан. Vvнээс болоод тєрийн ордноосоо толгойгоо ч цухуйлгаж чадахгvй бvгж байдаг тєрийн тvшээдтэй улс манайхаас єєр байдаг болов уу? Хи хи хи. Луйварчид шиг єдгєє улаан цайндаа гарч саналыг хvртэл тав арван цаасаар худалдаж аваад тєрийн зєєлєн сэнтийд залардаг болсон нь нууц биш. За тэгээд тэдний хурдан баяжиж таргалж байгаа нь жигтэй жигтэй. Хvмvvс хоорондоо “улс тєрч биш бизнесмен хvмvvс л тєрийн толгойд шавж байна даа” гэцгээх болсон. Ард тvмэн хэнд ч итгэхээ мэдэхээ болиод одоо бvр “дvvрсэн хэрэг” гэцгээн мєр мєрєє хєєн хvлцэнгvйгээр гэлдэрцгээдэг болж дээ. Улс орны хєгжил дэвшил ирээдvйд санаа зовохоосоо илvvтэй энэ тєрийн суудалд суугаад авсанаа далимдуулаад нэгд: амьдралын баталгаагаа ядаж гурван vеэр нь баталгаажуулчих, хоёрт: эндээс буух vеийнхээ хаяаг манаж нєлєє бvхий, хэрэг болох хvмvvстэй нєхєрлєж, авилгал авч єгч нэг тэрэгний дугуй болоод авах, гуравт: дээшээ тушаал ахих эсвэл эндээ жаахан тогтох боломж сиймхий хайж энд тэнд зусардаж, худлаа дvр эсгэж сонгогчдыг аар саарханаар хуурч єєртєє татах гэх мэтэд л хамаг мэдлэг боловсрол хvч оюунаа дайчилдаг бололтой. Хэрэв хааны суудал халаатай биш халаагvй байсан бол амьдралынхаа талд нь ядаж хувийн эрх ашгаа бодоод vлдсэн цєєхєн хоногтоо улс орноо бодож мэдэх л байх. За за цаашаа халуурч хадуураад томчуудын араанд зуугдаж “Нохойгоор оролдвол хормойгvй, ноёноор оролдвол толгойгvй” гээч болбол яана.
Тєрийн тєлєє уг нь оготно боож vхэхээр ч болоод л байна даа. Оготнууд харамсалтай нь урт хумстай муурнаас айгаад нvхнээсээ ч шагайхаа больж.”Тэдэнд итгэж болохгvй шvv молигодуулав аа” гэж хип хопууд хvртэл мэдээд дуулаад байхад чинь ичихгvй сууцгаагаад л байгаам даа. Тєр нь биш тєрчид нь тємєр нvvртэй болждээ.

Залуус: Залуус нь болохоор єдрийн хуушуур, энд тэндэхийн шоу, амар аргаар мєнгєтэй болох мєрєєдлєєс єєр юмгvй болчихсон нийгмийнхээ хамгийн арчаагvй сул дорой идэвхгvй хэсэг гэгдсэн єрєвдмєєр амьтад. Боддог юм нь гадагшаа харийн оронд очиж мал болтлоо ажиллаж нутагтаа ирээд байр машин авч нэг баар эсвэл дэлгvvр нээгээд хєгширч vхтлээ санаа амар хэвтэх. Нутагтаа тэр ажлыг яагаад хийж болдоггvй юм бол. Ээж аав эмээ євєєгєєрєє тэжээлгээд, эрхлээд л хэвтээд байх санаатай. Нэг л их амар аргаар мєнгє олж баяжих мєрєєдєлд автаастай. Америкт, Японд гэхчилэн хєгжилтэй орны баян айлд тєрсєн бол мєн гоёо гэж ярьж ч байх шиг. Гэтэл яс юмандаа манайд борооны мєєг шиг олноороо баригдаж байгаа барилгууд дээр дандаа л гадаадын мэргэжилтнvvд хужаа нар ажиллаж байна. Мянганы зам тэр ч байтугай тєрийн тэргvvнvvдийн маань бунхан, Сvхбаатарын талбайг маань хvртэл хужуу нар хийж байна. Зvгээр л муу хар бор ажил хийгч хужаа нар л гэхэд сард хамгийн багаар 600.000 тєгрєгийн цалин авдаг гэнэ. Яагаад монгол хvндээ хєрєнгє оруулалт хийж тэднийг ажиллуулж болдоггvй юм бол. Монголчууд болохоор хар бор ажил хийх дургvй хийсэн нэг нь их зантай, залхуу, архичин, хулгайч, найдваргvй нєхєд байдгаас гэнэ. Хар бор ажлын хvний нєєцийн хомсдол манайд ч нvvрлэж дээ хєєрхий. Аргагvй дээ бvгд л чанартай чанаргvй дээд сургуульд суусан суугаагvй диплом аваад их л мундаг бакалавр, магиструуд. Охид хvvхнvvд нь эрчvvдийн хомсдолд ороод бvгд бараг бэлэвсэн эсвэл єрх толгойлсон болох магадлалтай болчихсон улс. Болж єгвєл хайртай хайргvй, хєгшин залуу хамаагvй гадаад хvнтэй суугаад арилах санаатай. Хvvхэд гэхээр л “тvй чорт” гэж мод тогшиж насаараа vр хvvхэд тєрvvлж єєрийгєє зовоолгvй гунхаж явах санаатай. Эцэст нь ихэнх залуус маань мєнгє шvтэж унаган ариун гэгээн бvхнээ гээж яваа бvрхэг ирээдvйнvvд болж байна шvv. Ид юм сурч хийж хєдєлмєрлєж байх насандаа ийм байгаа юм чинь єтлєх насандаа ямар єрєвдмєєр амьтад тарчилж хэвтэх юм бол доо. Гэхдээ тєр засаг тэдэнд зориулсан дэмжсэн ямар нэг бодлого явуулах хэрэгтэй байна. Учир нь залууст наад захын амьдралын хэрэгцээ болох байрны асуудал гэхэд л насных нь мєрєєдєл болоод байна шvv дээ. Мєрєєдєєд л мєєрєєд л залуус минь дээ хэвтээд байхуу?

Оюутнууд: “Тахир дутуу нэн ядуу болон оюутан залууст хєнгєлєлттэй” гэсэн зар хаа сайгvй. Хєєрхийс яг энэ зарлалд дурдсанчлан таарсан таар шуудайнууд. Хоосон толгойлчихоод нэг их зантай гангалж чамирхаж шоу хэссэн хvмvvс. Дээр нь ар гэрээрээ эсвэл тєрєєр сургалтын тєлбєрєє даалгачихаад бас албатай юм шиг аав ээжээсээ унааны мєнгє нэхнэ. Ичих ч vгvй хичээлээ тасалж баар хэсчихдэг бийлэгжvv байж, дараа нь єєрсдийгєє єрєвдмєєр ядуу боломжгvй хvн гэж єрєвдvvлэх дуртай. Мєн л ялгаагvй ямар ч нийгмийн идэвх байхгvй. Шинийг сэдэх, бvтээх, эх орноо хєгжvvлэх гэх мэт бодлыг толгойноосоо аваад хаячихсан залуугаараа “ялзарч” буй хэсэг. Нэгдэж нягтарч хамтарч ажиллах сурах, хийж бvтээх ойлголт байхгvй. Юуны тулд яах гэж энэ мэргэжлийг эзэмшиж байгаагаа ч бараг бvрэн ухаараагvй “товарищ”-ууд зєндєє. Уг нь єєрсдийнхєє тєлєє сурч боловсорч єєрийгєє хєгжvvлж тvvнээс гадна дуу хоолойгоо нэгтгэж тєр засагтаа хvртэл нєлєєлж байх хvчтэй оюуны чадамж єндєртэй л хэсэг баймаар. Нэг л их зовхи нь унжсан гутарсан ярвайсан ууртай догшин их зантай гуйлгачин царайлсан хvмvvс. Єєр хэлэх ч vг олдохгvй байна дєє. Сая яав эрх чєлєєнийхєє єдрєєр дєвчигнєж гоомой юм хийгээд хамаг нэр тєрєє гутаачихав. Уг нь ч босох цаг нь ч болоод удаж байгаа л даа. Шудрага vнэний тєлєє хууль ёсоо дээдэлж эв нэгдэлтэйгээр эрс тууштай тэмцэвэл ч... Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэж мэргэн vг бий дээ.

Хєгшчvvл: Тєрийн ордон руугаа дайраад л тєрийн тvшээдийг таягдчих гээд айлгаад л залуусаасаа л дээр нийгмийн идэвх сайтай хvмvvс. Сонгуульд дийлэнх болж оролцож, гэр орныхноо загнаж зэмлэж араасаа дагуулж атмандаад л. Саяхан зурагтаар нэгэн эмгэн “Би эх орондоо арван хvvхэд тєрvvлж єсгєж ажиллах хvч бэлдэж єглєє. Гэтэл би одоо єчvvхэн бага тэтгэврээр нэн ядуу амьдарч байна. Миний тэтгэврийг ядаж 60.000 тєгрєг болгож єг” хэмээн нулимс дуслуулан хашгирч байх юм. Нєгєє єсгєж єндийлгєсєн арван ажиллах хvч нь яасан болоод энэ хvн энд ингэж ядарсан зvдэрсэнээ дуудаж тєр засагтаа уур бухимдлаа гарган насны мухарт зовж явна вэ? Нєгєє арван хvvхэд нь ходоод толгой нь хоёул хоосон болохоор ажилгvй гэртээ хэвтээд ээжийнхээ тэтгэврийг хvлээн залбирч суугаа юм болов уу? чаавас. Тэгвэл тэр хєгшин эх хvvхдээ сайн єсгєж хvмvvжvvлж эх орондоо хэрэгтэй хvн болгож єсгєєгvй харин ч арван арзайсан ажилгvй арчаагvй хэрэггvй ачаа нийгмийн нуруун дээр vvрvvлсэн буруутан биш биз. Чєтгєр бvv мэд дээ. Гурван цагийн нvvр vзэж цагтаа хийх юм аа хийчихсэн буурлууд маань єдєр болгон цаг тутам цєєрсєєр л. Хамгийн гутамшигтай нь насныхаа мухарт тєр засаг, vр хvvхэддээ гомдон єнгєрч байгаа юм биш биз. Болдог бол бvх ахмадуудад улсын ерєнхийлєгчийн цалинтай тэнцэх тэтгэвэр олгож байдаг хууль гаргачих юмсан. Єєрсдєє бид ч гэсэн єтлєх нь vнэн шvv дээ. Угтаа євгєд хєгшид маань єєрсдєє биш vр хvvхэд бид л ємнєєс нь гvйж баймаарсан...
Хүнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зүйл аргыг регресс гэдэг. Нийт хүмүүсийн арав орчим хувь нь ховсонд ордоггүй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь
Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хүмүүсийг регресст оруулж эхэлсэн билээ.
Үүнийг бичигч би нэг удаа түүний сеансны үеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хүнийг эхлээд гүн ховсонд оруулна. Тэгээд юу үзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ үед юу хийж байсан, хэн болохыг нь хэлүүлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгүйгээр үзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, үзэгдэж мэдрэгдэж буй эд зүйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Түүний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бүсгүй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зүг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зүг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны үг үсгийг уншиж чадахгүй, бүгд харийн үл таних үсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лүүгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хүндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагүй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах үйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг.
Регресс нь сайн хөтөчтэй үед айж эмээх зүйл огт биш бөгөөд гагцхүү туршлага муутай, эхлэн суралцагч хүмүүс бие даан хийж болдоггүй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгүй, алдаагүй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гүйцэтгэж болдог үйл юм. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжүүлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн үүнийг хийж байна гэж олж сонсоогүй. Тэрээр чамгүй олон хүн дээр туршилт хийн нэлээд өндөр түвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хүрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдүгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах үед юу ярьсныг сонирхуулъя. Түүнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн үеийн тодорхой огноо зааж асуулгүйгээр тухайн тохиолдолд юу үзсэнийг нь асуухад юу ярьсныг бүрэн сийрүүлье.
...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хүн давхиж байна. Хувцас нь их хүнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хүн байна. Морины сүүл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туз байхаа гэж регрессийн дараа хэлье/. Миний хувцас малгай их хүнд байна. Урд байгаа цуварсан ууланд хүрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хүн. Гансэлэм нэртэй. Бүгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгүй байна. Миний морь хүрэн зүстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зүүн гарт хар морьтой хүн байна. Баруун гар талын хүн үзмэндүү өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нүдтэй, хөмсөг сайтай сүрлэг хүн байна. Инээхэд нь шүд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны үнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хүрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бүгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хүмүүс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна.
Очих газар ойртож байна гэлцэж байна.
Буудаллахгүй юм болов уу гэж байна.
-Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар үзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бүх хүмүүс бууж хүрээ үүсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хүмүүсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хүн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчүүд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгүй, ангийн арьсаар хийсэн хүрэм шиг хувцастай, зарим хүн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хүрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгүй байна. Би сүүлийнхээ улсыг харахгүй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна.
-Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруүн орж байна. Нэлээд хол гал түлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бүр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хүн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Үйлчилж байгаа хүн их том хүн юм. Гутал нь харагдаж байна. Бүс мүс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс.
...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шүр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бүүрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хүн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бүрийн юм л байна. Эмээлийн бүүрэг нь их өргөн, цагаан. Дүрлэгэр дүрлэгэр нүдтэй, бордуу эршүүд хүмүүс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од түгсэн байна. Хоёр талын уул их сүрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй.
...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хүн байна. Миний зүүн гар талд эрэг дээр хоёр хүн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хүн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бүрээ барьсан хүн гарч ирлээ. Бүрээ дуугарч байна. Бүгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бүгд бэлдэж байна. Буу шийдэмгүй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хүн. Нар гараагүй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгүй байна. Хоёр салаа явна. Бүгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би түрүүнд нь явна. Ард цагаан морьтой хүн явна.
3 хоногийн дараа
Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хүнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггүй. Яагаад гэвэл орогч гүн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелүулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын үр дүнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон үед түшээ хийж байгаа хүн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгүй байгаа зүй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг түшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хүссэн мэдээллээ олж авахгүй байх, далд битүү утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг үед амьдарч байсан хүний сүнстэй харьцаж буй бол регресс нь хүнийг өнгөрсөн үе рүү нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай.
Хүнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргүйгээр өгч буй хариулт байдаг учраас нүдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зүйлийн хэлбэр дүрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сүнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа түүх, угсаатны зүй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгүй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илүү нарийвчлан асуусангүй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, түрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагүй нарийхан, өсгий нь хойшоогоо илүү гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол түүхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дүрстэйг асуусангүй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангүй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггүй.
О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгүй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг үе рүү оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцүү. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Үүний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Түүний түлхүүр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх үе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мөн 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгүүлсэн цаг хугацааг олох нь магадтай ч үүний тулд ихээхэн цаг зарахад хүрнэ. Ер нь Д.Батсуурь гоц үзэгдэл сонирхон судлаач учраас хүнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос түүх, угсаатны зүйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгүй гэдгийг энэ дашрамд өгүүлье. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдүй цаг руу хүнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд үр дүнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хүргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хүссэн хүн бүрийн ажил биш бөгөөд сайн багшгүйгээр оролдвол учрах үр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу үйлчилдгийг анхааралдаа авагтун.

Монголын уран зохиолын түүхэн хөгжил

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
XIII зуун гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр домог, бөө мөргөлийн дом шившлэг, сургаал, ерөөлийн үгс, байлдааны болон ан авын уриа дуудлага, туульс байлаа.

Түүхэнд тэмдэглэгдсэн нүүдэлчдийн анхны дуу нь МЭӨ I зууны үеийн Хүннү улсад хамрагдах 4 мөр гунигт шүлэг байдаг. өнөөгийн монгол уртын дууны үүсэл гарлын тухай домог ч Хүннүгийн үеэс яригдсаар иржээ

Нүүдэлчин монголчуудын эртнээс нааш ярьсаар ирсэн үлгэр домгууд дотор Америкийн индианчуудын домгуудтай маш адилхан домгууд олон байхаас гадна Эртний Герегийн философич Эзопын ёгт үлгэрүүд, Библийн Хуучин Гэрээсд дурдагддаг домгууд, тэр ч бүү хэл Македоны Александрын тухай монгол хэл дээр бичигдсэн «Сулхарнайн тууж» нэртэй үлгэр ч бий. Эдгээрийн дотор хэдэн өдрөөр аялгуулан уншдаг туульс онцгой байр эзлэнэ. Баруун монголын хамгийн алдартай тууль «Жангар»-ыг бүрэн хайлахад 60 хоногийн хугацаа шаардагддаг гэсэн судалгаа бий.

Туульс бол Евро азийн ард түмнүүдэд нийтлэг уламжлал болсон түүхэн үйл явдлыг уран зохиолд хувирган үе дамжуулан өгүүлсээр ирсэн аман зохиолын онцгой төрөл юм. Монголын томоохон туульсаас хамгийн эртнийх нь «Хан Харанхуй» бөгөөд лавтайяа монгол аймгуудын холбоо бий болохоос хавьгүй өмнө зохиогдсон тул «туульсын хаан», «туульсын эцэг» ч гэж нэрлэгддэг. «Гэсэрийн тууж»-ийг X зууны үед хамрагдах үйл явдлаас үүдэн зохиогдсон гэж үздэг бөгөөд 1716 онд анх Монголд хэвлэгдэх хүртлээ Монгол, Төвд, Буриад зэрэг Төв Азийн олон ард түмэнд зөвхөн ам дамжин тархсаар ирсэн бүтээл юм. «Жангар»-ын туульс халимагуудын дунд, Монгол Алтай нутгаас Ижил мөрөн тийш нүүхээс нь өмнө зохиогдсон гэж үздэг тул 1940 онд 500 жилийнх нь ойг тэмдэглэжээ.

«Гэсэр», «Жангар», «Хан Харанхуй» энэ гурав бол Монгол аман зохиолын оргил гурван туульс болно. Эдгээр нь цөмөөрөө баатар эрсийн алдар гавьяа, дайн тулааны түүхийг өгүүлсэн баатарлаг туульс юм.

Аман яруу найргийн буюу бөө мөргөлийн шүлгийн хэлбэр, нүүдэлчдийн дунд хамгийн их дэлгэрсэн домгууд ерөнхийдөө 1240 онд зохиогдсон «Монголын Нууц Товчоо» түүхэн зохиолд тусгалаа олжээ. «Монголын Нууц Товчоо» бол нүүдэлчний уран зохиолын хамгийн алдартай дурсгал болохын хувьд хамгийн их судлагдсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан зохиол болно. Зохиогчийг нь өнөө хэр эцэслэн тогтоогоогүй энэ зохиолд Чингисийн удам судар, талын нүүдэлчдийн нэгдсэн улс байгуулагдсан түүх, Монголын эзэнт гүрэн бий болсон бүхий л үйл явцыг уран сайхны өндөр түвшинд өгүүлжээ. «Монголын Нууц Товчоо»-нд яруу найраг, хүүрнэл зохиол, угийн бичиг, түүхэн баримт, бөөгийн дуудлага, домог үлгэр гээд бүх л төрлийн хэлбэр өгүүлэмж бий. Бичлэгийн хувьд маш олон янзын бичвэр сүлэлдсэн зохиол. Хятад, орос, герман, франц, англи, мажаар, польш, чех, болгар, япон, казах, түрэг, испани, солонгос зэрэг хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна.

«Нууц товчоо»-ны нөлөөн дор бүр хожуу ХIII-ХYIII зууны үеийн түүхэн зохиолын гол дурсгалууд «Хураангүи алтан товч», Лувсанданзаны «Алтан товч», Саган сэцний «Эрдэнийн товч», Жамбын «Асрагч нэртийн түүх», Раашпунцагийн «Дай Юань улсын болор эрих» зэрэг зохиолууд бичигдсэн юм. Дундад зууны монгол уран зохиолын чухаг бүтээл «Хоёр загалын тууж», «Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир», «Аргасун хорчийн домог» зэрэг нь эдгээрийн дотор уламжлан иржээ.

Х1И-Х1Х зуунд Монголын Эзэнт гүрэн Хятадад төвлөрч, Юань улс нэртэй оршин тогтнож байх үед Хубилай хаан, Агай, Баян зэрэг монгол яруу найрагчид хятад хэлээр шүлэг зохиолоо бичиж байв. өдгөө Хятадын утга зохиолын сонгодог дурсгалд тооцогддог «Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдал» хэмээх романыг зохиосон Пу Сун Лин (1640-1715) монгол хүн байсан юм.

Хятадад монголчуудын ноёрхол түлхэн унагаагдсаны дараагаас Монголын хаант улс буддын шашныг хүлээн авч, улмаар Манж Чин улсын эрхшээлд орлоо. Тухайн цагийн колоничлогч гүрний бодлогоор монгол эрчүүдийн ихэнх нь лам болж, сэхээтнүүд үндсэндээ төвд хэл бичигт монгол хэлнээсээ дутуугүй боловсрох болсон байна. Энэ нь хятадын соёлын нөлөөнд автахаас сэрэмжилсэн арга байсан боловч, үр дүнд нь ХIХ-ХХ зууны монгол уран зохиол ерөнхийдөө Энэтхэг-Төвдийн уран зохиолын нэгэн хэсэгт тооцогдох болжээ.

Дундад зууны үеийн монгол уянгын яруу найргийн нэг тод жишээ нь Цогт тайжийн (1581-1637) шүлгүүд болно. Уг шүлгүүдийг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Дуутын хадан цохион дээр сийлж шадар албатууд нь үлдээсэн байдаг.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр болбоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй гэх зэрэг нүүдэлчнии философи сэтгэлгээ бүхий шүлгүүд өнөө хэр хөх тэнгэрийн доор толигор хар хаднаа дурайтал сийлээстэй бий. Малчин ардууд морь унан давхиж очоод хадны шүлгийг уншцгаадаг билээ.
XIX зуунд Монголын уран зохиолын сэргэн мандалт болсон гэж үзэж болно. Энэ үед Данзанравжаа (1803-1856), «хуульч» Сандаг (1825-1860), Инжаннаш (1837-1892) зэрэг үгийн урлагийн олон авьяастан төржээ.

Говийн Ноён хутагт Данзанравжаа шашны гүн ухааны болоод уянгын сэдэвт олон тооны шүлэг найраг бичсэнээс гадна «Саран хөхөөний намтар» хэмээх дуулалт жүжиг зохиож, өөрөө их бага хоёр тайзтайгаар найруулан тавьж байв.

Хуульч Сандагийн үндэслэсэн «үг» хэмээх төрөл зүйл нь сонгодог монгол утга зохиолын нэг чухал төлөв юм. Тэрээр амьгүй эд юмс, мал, амьтныг хүнчилж, тэдгээрийн санаа маягаар нийгмийн бурангуй үзэгдлийг ёгтлон шүүмжилсэн аястай, маш оновчтой урнаар шүлэглэсэн зохиолууд бичиж үлдээсэн билээ.

Одоогийн өвөрмонголын нутгаас гаралтай яруу найрагч Инжаннаш бол Монгол туургатны анхны бичгийн романыг зохиосон хүн. Одоогоор түүний «Хөх судар», «Нэгэн давхар асар», «Улаанаа уйлах танхим» гэсэн гурван роман мэдэгдээд байна. Инжаннашийн төрсен ах Гүлранс (1820-1851) мөн тухайн цаг үеийнхээ, Монголын хамгийн шилдэг яруу найрагчдын нэг билээ.

1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 оноос Зөвлөлт Оросыг түшиглэсэн коммунист маягийн төрийн байгуулал тогтсоноос хойш, монголын уран зохиолд М.Горькийн заавраар социалист реализмыг уран зохиолын үндсэн арга гэж зарлажээ. 1990-ээд оныг хүртэл сонгодог бичгийн зохиолын уламжлал тасалдаж, МАХН-ын бодлогод үйлчилсэн лоозон маягийн зохиолууд бичигдэж, утга зохиолын чөлөөт сэтгэлгээг хянаж цагдах хүчирхэг аппарат ажиллаж байв.

Энэхүү 70-аад жилд Д.Нацагдорж (1906-1937), Б.Явуухулан (1929-1982) гэсэн хоёр шилдэг яруу найрагч, Д.Намдаг (1911-1984), С.Эрдэнэ (1929-1999), П.Лувсанцэрэн (1934-1972), Д.Батбаяр (1940-) зэрэг цөөвтөр сайн зохиолч төрсөн юм.
Д.Нацагдоржийн Дөрвөн улирлын шүлгүүд, «Ламбугайн нулимс», «Харанхуй хад» өгүүллэг, Д.Намдагийн «Хөгшин чоно ульсан нь» тууж, С.Эрдэнийн «өвгөн шувуу», «Малын хөлийн тоос», «Наран тогоруу» өгүүллэгүүд, П.Лувсанцэрэнгийн «Уе шиг цэнхэр», «Нурамтын өвөрт» өгүүллэгүүд, Б.Явуухулангийн «Хар-Ус нуурын шагшуурга», «Тэхийн зогеоол», «Туулын шугуй» зэрэг олон шүлэг, Д.Батбаярын «Цахилж яваа гөрөөс» туужийг давын өмнө нэрлүүштэй.

Уран зохиолын өнөөгийн байдал

1990 оноос хойш Монголын уран зохиол үзэл суртлын хатуу хяналт, социалист реализмын загварлагчлагдсан сэтгэлгээнээс чөлөөлөгдөв. Коммунист эрх баригчид ганцхан реалист дүрслэлийг л хүлээн зөвшөөрдөг байсан тул, ардчилал хөгжсөн сүүлийн арав гаруй жилд уран бүтээлийн шинэ шинэ эрэл хайгуул хийгч залуу зохиолч, яруу найрагчид, янз бүрийн урсгал чиглэлийг талархан баримтлагчид олноороо гарч ирлээ.

Д.Урианхай (1939-), О.Дашбалбар (1957-1999), Д.Нямсүрэн (1945-2002) зэрэг өвөрмөц яруу найрагчдын сэтгэлгээний эрэл хайгуулыг өнөөдрийн түвшинд шинэчлэн хөгжүүлж буй залуу зохиолчдын бүтээлүүдэд орчин цагийн дэлхийн утга зохиолын тэргүүлэгч чиглэл - постмодернизмын өнгө аяс ч үзэгдэх болж байна.
1990-ээд оны эхэн үеийн залуу яруу найрагчдын дотор «модернист» нэрээр алдаршсан Б.Галсансүхийн шүлгүүд шинийг эрж хайснаараа ялгарч байлаа. Түүний шүлгүүдтэй «Хүн судлал» (1995) түүврээс нь, мөн олон улсын хэд хэдэн кино наадмаас гран-при хүртсэн Д.Төрмөнх, П.Бросенс нарын «Нохойн орон» баримтат-уран сайхны киноноос зохиогчийнх нь уншсанаар танилцаж болно.

С.Анударын «Дөрөв биш дөрөв» (1996), Г.Аюурзанын «Цаг хугацаа амсхийх зуур» (1998), «Философийн шүлгүүд» (2001), Л.өлзийтөгсийн «Тэнгэрт ургадаг модод» (2000), «Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном» (2002), Б.Одгэрэлийн «Үл таних зочин» (2003) зэрэг номууд уламжлалт, соцрсалист уран зохиол, яруу найргаас эрс ялгарна.

Хүүрнэл зохиолын төрлөөр сүүлийн үед Д.Батбаярын «Мементо» анти-роман (2001), Г.Аюурзанын «Хэвтрийн хүн» бэсрэг роман (2002) зэрэг хэвшмэл сэтгэлгээг эвдэхийг оролдсон зохиолууд хэвлэгдэн гарлаа.

Эрчүүд үнсэлтээрээ өөрийгөө илэрхийлнэ

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Шунаг тачаангуй үнсэгчид
Уруулыг чинь чангаар сорж, хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй. Тэд нэлээд нүүрэмгий бөгөөд таныг эргүүлэхдээ чамгүй заль гаргана. Цаг үргэлж гэнэтийн бэлэг барьж, ямар нэг байдлаар таны анхаарлын төвд байнга байж чаддаг. Тэд уулзмагцаа сексээс огт өөр зүйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнээ нүцгэлчихсэн байдаг. Нэгэнт сексийн тухай яриа үүсгэхгүй байгаа болохоор та түүний гадаад ааш аягт хууртаж, өөрийн мэдэлгүй юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Маш тохиромжтой нөхцөл байдал гаргахыг тэр андахгүй хүлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжноор ашиглана. Нэгэнт татгалзахгүй гэдгийг чинь мэдмэгцээ өвөрт чинь эрээ цээргүй ирээд шунаг тачаангуй үнсэлтээрээ таныг бараг галзууруулж орхино. Харин энэ үнсэлтийн эзэд гайхалтай нууц амраг ч биш. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисэн буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлсхийж байдаг.

Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд
Та түүнд талтайг мэдэх л юм бол тэр таныг ор руу хүчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийн алхмууд танд тэгтлээ таалагдахгүй. Түүний хүчгүй шахам уруул, үнэрлэх мэт бараг мэдрэгддэггүй үнсэлт нь таны урмыг хугалж магадгүй. Гэхдээ энэ харьцаа удаан үргэлжилбэл та зөөлнөөр шүргэн энхрийхэн уруулыг цаг үргэлж санаж явах болно. Тэр таныг анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн. Гэрлэсэн хойноо ганц хоёр удаа таныг араар чинь тавих хэдий ч өөр бүсгүйтэй хамт байхдаа таны тухай л боддог. Та түүнийг хүндэтгэн ойлгож чадвал тэр танд хязгааргүй хайртай болсон гэдгээ хэзээ нэгэн цагт хэлэх болно. Хэрэв та ийм хайртай учирвал алдаж болохгүй.

Энхрийлэн зөөлөн үнсдэг эрчүүд
Өмнө нь бие биенээ таньдаг байсан бол та түүний хувьд хэдийнээ өөрийнх нь бүсгүй болсон байдаг. Тэр харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгүүдийг цаг үргэлж энхрийлэн үнсэж явдаг. Тэрээр боломж гарахыг өөрөө хүлээж суудаггүй бөгөөд танд таатай байж болох тэр цаг мөчийг өөрөө бүрдүүлдэг. Тэр үнсэлтийн тухай ганцхан л мэдлэгтэй. Уруулаараа сорж үнсэхдээ эмэгтэй хүнийг таалж байна гэж бодохоосоо илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Гэхдээ айлтгүй. Тэр хэрвээ хөлийг чинь хүртэл эрээлэхгүй үнсэж байвал үнэхээр танд дурласан гэсэн үг. Энхрий зөөлнөөр үнсэж байгаа тэр залуу сексдээ ямар байх нь хамаагүй. Учир нь энэ романтик залуу хожмын өдрүүдэд цаг үргэлж дурсан санаж байх сайхан дурсамжийг танд үлдээх болно. Хэрвээ та түүний нүдэнд өөр нэгэнтэй явж харагдвал тэр таныг насан туршдаа үзэн ядах болно.

Хүчтэй үнсдэг эрчүүд
Тэр танд хайртайдаа чанга үнсэж байгаа хэрэг биш. Шүдээрээ хазаж, сорсон хэтэрхий гэмээр өвтгөж үнсэж байгаа энэ залууд сексийн хувьд ч тэр, амьдралын хувьд ч тэр ямар ч туршлага алга. Бараг та түүний таван хуруунд багтах анхны эмэгтэйчүүдийн нэг болж байж ч мэднэ. Тэр зүгээр л хэтэрхий хичээж байгаагаас тийнхүү чанга үнсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хэрвээ та түүнд өвдөж байгаагаа хэлбэл өөрийнхөө эр чадлаар бахархаад л зогсож байх хүн. Тийм хүнтэй нэгэнт учирсан бол хариуд нь маш зөөлөн эвлэг хандах хэрэгтэй. Тэр сексийн хувьд маш ирээдүйтэй сайн сурагч төдийгүй хожмын амьдралын чинь үнэнч хань болж чадна. Гэхдээ нэг гэм нь тэр маш хартай нөхөр байх болно.

Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser ийхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ орно. Тэгээд хайх утгуудаа бла бла бла гэхмэтчилэн оруулаад ENTER дардаг шүүдээ. Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ? Үүнд уг зөвлөмжийн өрөвдөлтэй санаа агуулагдана. Зөвлөмжөө хамгийн энгийн амарханаас нь гүнзгий түвшин лүү хүндрэх зарчмаар бэлдлээ.

1. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Энийг хүн болгон мэддэг учираас илүүц нуршаад яахав. Жишээлбэл та Harry Potter киног хайж байгаа болог. Пид пад бичлээ, Enter дарлаа, маш олон үр дүн гарлаа. Бүгд төлбөртэй, эсвэл хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Зорилгодоо хүрч чадсангүй юу? Тэгвэл дараагийн түвшин лүү орцгооё.

2. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.

--> "+" тэмдэг. Үүнийг ашигласнаар заавал байх ёстой гэсэн утгыг агуулна. Жишээ нь "Harry Potter +3" гэж гуравдугаар ангийг нь хайна.
--> "-" тэмдэг. Дээрх нэмэх тэмдэгийн эсрэг утгатай. Энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
--> "~" тэмдэг. Үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Жишээ нь "~pig" ингэвэл гахай болон гахайны хамаатнууд гарч ирнэ. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч англиар тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
--> "OR" тэмдэг. Энийг уг нь бол boolean төрлийн үйлдэл гэдийн. Ихэнх тохиолдолд | гэж бичдэг. Амьдрал дээр бол эсвэл гэсэн утгатай. Та жишээ нь London эсвэл Paris дахь амралт сонирхож байвал "vacation london OR paris" гэж хайх хэрэгтэй.
--> Тооны интервал оруулах. Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаараа дунд нь 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "DVD player $50..$100" гэж хайвал таньд 50-100 долларын үнэтэй DVD тоглуулагч олдох болно.

3. Энэ төвшинд тусгай үгнүүд тайлбарлая (Эндээс эхлээд анхааралтай унш).

--> "site::" үг. Тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтнаас хайхыг хүсвэл "site::mn" гэж эхлүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн маш олон янзаар ашиглаж болно.
--> "intitle" энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя. Та "?intitle:index.of? mp3 (Хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал хүссэн дуугаа олох боломжтой. Жишээ нь хэрвээ би SlipKnoT хамтлагын IOWA хэмээх дууг хайх хэрэг гарвал би "?intitle:index.of? mp3 Slipknot Iowa" гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж чадна.
--> "inurl" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернэт хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:balloon" гэвэл url д нь balloon гэсэн үг орсон бүх сайтыг олно.

За ер нь бол ингээ л болж байх шив дээ. Аар саар юм хаягдсан байж магадгүй. Ерөнхийдөө бол дээрх хэдийг зөв холио л юмаа хайна даа. Доор хэдэн жишээ үзүүлэнгээ дэлгэрнгүй тайлбарлахыг бодоё.

--> -inurl:(htm|html|php|shtml|pdf) intitle:"index of" (Pukka|Axxo|Fico|Diamond|IMBT) dvdrip xvid
Хэрвээ дээрхийг хаягийн мөрөн дээрээ copy paste хийвэл бүх шууд татах dvd ний буюу сайн бичлэгтэй видеонуудыг олно. Задлаж нэг бүрчлэн хэлбэл эхлээд "-" байна. Араас нь (html, htm, php, shtml, pdf) гэж орсон байна. Энэ юугсэн үг вэ гэвэл ихэнх тохиолддог сайтын өргөгтөлүүдийг хооронд нь OR холбоосоор холбоод урд нь хасах тэмдэгээр үгүйсгэл хийж байна. Ингэснээр хайлтын үр дүнд вэб хуудас бус задгай фолдер буюу директор олдоно гэсэн үг. Аа харин араас нь intitle:"index of" гэж байна. Үүнийг ойлгоход бага зэрэг вэб ний мэдлэг хэрэгтэй. Ямарваа нэгэн вэб хуудаснууд сервэр дээрээ фолдерт байрладаг бөгөөд тухайн фолдерлуу хандахад доторх index эсүл default хуудас нь дуудагддаг. Харин тухайн фолдерт index байхгүй бол browser өөрөө автоматаар index of хуудасыг үүсгээд араас нь фолдерийн нэрийг залгадаг. Бидний жишээнд фолдерийн нэрээр томоохон кино хост уудыг OR ашиглан залгасан байна. Тэгээд төгсгөлд нь жирийн хайлтанд хэрэглэдэг шигээр бичлэгнийхээ чанарыг заасан байна.

--> intitle: сайтын нэр index.of +"Indexed by Apache::Gallery" + файл
Дээрх жишээнд ямар нэгэн сайт дахь хамгаалагдсан зурагуудыг авах код бичлээ. Indexed by Apache гэж харж байгаа байх. Энэ нь browser оор бус сервэрээр үүсгэгдсэн title ийг дүрсэлж байна.

--> -inurl:(htm|html|php) intitle:"index of" +"last modified" +"parent directory" +description +size +(.mp3|.wma) "linkin park"
Дээрх жишээнд нилээн гүнзгий төвшний код үүсгэсэн байна. Түрүүчих шиг хайлтнаас буцаж ирэх үр дүнгээс html, htm, php хуудасуудыг inurl ашиглан шүүж хасаад last modified ашиглан сүүлд өөрчлөгдсөн дарааллаар нь хэвлэх команд өгөн, дэд төвшнийх нь директороос тайлбар хэмжээг нь авч хайх файлыхаа өргөтгөлөөр нь mp3 болон wma г сонгон түлхүүр үгэндээ linkin park гэж хийсэн байна. Ингэснээр уг хайлтнаас Linkin Park нэгдэлийн бүх mp3 болон wma өргөтгөлтэй дуунууд шууд татахаар олдохоор байна. Та бүхэн энийг цааш нь өөрийн болгон ашиглаж сурах хэрэгтэй. Жишээ нь (.mp3|.wma) гийх нь оронд (.avi|.mpg|.divx) гэх мэт видеоны өргөтгөл өгөө л клипүүдийг нь шууд татахаар олж болно. Гол нь зөв түлхүүр өгч зөв гоё сэтгэх хэрэгтэй.

--> site:www.lyrics.com linkin park
Түрүүн би хэлж байсан. site гэдэг үгээр тухайн сайтын домэйныг тодорхойлно гэж. Дээрх жишээнд www.lyrics.com сайтаас бүх Linkin Park нэгдэлийн дууны үгийг олохоор байна.

Доор би хайлт хийж гарч ирсэн сайтуудад хэрхэн дүгнэлт хийх талаар бага зэрэг зөвөлгөө өгөе. Хайлтын хэсэгт "-inurl:(htm|html|php) intitle:"index of" +"last modified" +"parent directory" +description +size +(.mpg|.avi|.wmv) "linkin park" гэж хийсэн байгаа. Ер нь бол эхэн хавийн хуудаснууд дахь сайтууд хамгаалалт сайтай байдаг тул төдийлөн горьдоод хэрэггүй.

Анхны үнсэлтийн талаарх зөвлөгөө

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Анхны үнсэлт нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал ач холбогдолтой зүйл бөгөөд цаашид та хоёрын харилцаа хэрхэн яаж өрнөхийн эхлэл болж болох талтай. Анхны үнсэлтийн талаарх доорхи зөвлөгөөг мөрдсөнөөр хайрт чинь чамайг ирэхийг тэсэн ядан хүлээдэг, үргэлж чамайг дурсаж байх болно гэдгийг амлаж байна.

1. Хоёулаа бай. Анхны үнсэлтийн үед та хоёр хоёулханаа л байх ёстой. Энэ бол та хоёр хамтын дурсамжаа үлдээх мөч. Гэтэл хүн ихтэй газар онцгой дурсамжийг бий болгож чадна гэж үү. Хэрэв та хоёр хөл ихтэй ресторан, клуб эсвэл өөр хүмүүстэй хамт байх үед найз эмэгтэй чинь чамтай л байхыг хүсч байгааг чи анзаарчээ. Тэгвэл түүнээс “надтай хамт хаа нэг тийшээ явмаар байна уу” гэж асуу. Тэгээд түүнийг дагуулж, өөрийн үдэшлэг буюу хоёр хүнтэй хувийн партидаа урьж оруул. Харин одоо тохиромжтой мөч ирэхийг хүлээ.

2 . Амаа цэвэрхэн байлга. Бурханыг бодож чамаас гуйя, оройн хоолон дээрээ сармис их идсэн атлаа бохь авахаа мартсанаас болж түүнийгээ үнсэх боломжоо хэрхэвч алдаж болохгүй шүү. Тэгэхлээр хоол захиалахдаа халуун ногоо, сармис, сонгино бус харин оронд нь лемонтой эсвэл гаатай хоол сонгох нь зүйтэй. Машиндаа эсвэл халаасандаа байнга бохь, гаа авч явж бай. Хоол болон шар айраг ууж дуусмагцаа бохь зажил. Хэрэв та эвгүй үнэртэй амаараа түүнийг үнсэх гэвэл уулзалтандаа төгсгөл тавьж ч магадгүй шүү.

3 . Үнсэх мөчөө сонго Чи ямар үе үнсэлтэд хамгийн тохиромжтойг мэдэж байх ёстой. Та хоёрын яриа зогсч, бие биеийнхээ нүд рүү ширтэлцэх тэр үе л хамгийн тохиромжтой мөч. Тиймээс чи ийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

4 . Битгий асуу Эмэгтэй хүнээс түүнийг үнсэж болох эсэхийг хэзээ ч битгий асууж бай. Ер нь эмэгтэйчүүд халамж анхаарал байнга тавидаг эрчүүдэд дуртай байдаг, ялангуяа хоёулханаа байгаа мөчид. Эмэгтэй хүнээс зөвшөөрөл хүсэх нь чамайг хулчгар, өөртөө итгэлгүй харагдуулахаас гадна ямар ч мэдрэмжгүй, гал халуун бус санагдуулна. Тиймээс эр хүн шиг байж түүнийгээ үнсээрэй.

Мэдээж үүнийг хийхээсээ өмнө тэр чамайг сонирхдог гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Байгаа байдлаар нь түүнийг дүгнэж болно: Хэрэв тэр чам руу биеэрээ ойртож, налах эсвэл чамд хүрэх мөн инээмсэглэх, уруулаа хазлах, үсээрээ оролдох зэргээр аяглаж байвал тэр чамайг сонирхож байна гэсэн үг. Тиймээс залуу минь энэ мөчийг алдах хэрэггүй, урагшаа.

5. Тайван бай Энэ мөчид бүх зүйлийг алгуурхан хийх хэрэгтэй. Дэндүү хурдан хөдөлж бүх зүйлийг нурааж болохгүй. Тэр тусмаа түүнтэйгээ анхны удаа үнсэлцэж байгаа болохоор тайван бай.

6 . Түүнд хүр Гараа ташаан дээр нь тавиад эсвэл бүсэлхийгээр нь тэвэрч өөр лүүгээ зөөлхөн татна. Дараа нь хуруугаараа үсийг нь илбэн, сайхан царайг удтал ширт. Түүнийг алгуурхан өөртөө татан хацрыг нь үнсэж энхрийл. Үнсэж байхдаа түүний биеийг энхрийлэхээ мартав.

7 . Нүдээ ань Итгэлтэй байх үүднээс үнсэлцэж байхдаа нүдээ аних хэрэгтэй. Хэрэв нүдээ аниагүй байхыг чинь харвал чамд энэ мөч нэг их сайхан санагдахгүй байгаа юм байна гэж түүнд бодогдох ба найдвартай биш юм шиг мэдрэмж төрнө. Чи үнсэлтэд бүрэн татагдсан үед хамаагүй их тааламжтай санагдана.

8. Хэрэв унтаж байвал алгуурхан сэрээгээрэй Мэдээж унтаж байхдаа үнссэн үнсэлт анхны үнсэлт хоорондоо ялгаатай. Чи уруулаараа түүнд алгуурхан, зөөлөн хүрэх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ сэрүүлэгтэй цаг шиг гэнэт цочоолгүй аяархан сэрээгээрэй.

9 . Хэлээ хянаарай. Үнсэлцэхдээ хэзээ ч битгий хэлээ хамаагүй чихэж байгаарай эмэгтэйн чинь амьсгал давхцах вий. Хэрэв чи ингэж аашилбал урьд нь хэзээ ч эмэгтэй хүн үнсэж үзээгүй өсвөр насны хүүхдээс ялгарахгүй. Ядаж анхны үнсэлтэн дээрээ хэлээ амандаа байлгаарай даа.

10. Битгий шүлсдээрэй. Дөнгөж мэндлээд өнгөрөхдөө л сайхан сэтгэгдэл үлдээдэг залуусын тухай хүүхнүүд ярьцгаадаг даа. Ингээд бидний сүүлийн зөвлөгөө бол эмэгтэйгээ битгий шүлсдээрэй. Шүлсээ байдаг газар нь л хадгал гэж хэлэх байна. Хэрэв та бидний өгсөн зөвлөгөөг мөрдөж чадвал та түүндээ насан туршдаа дурсан суух анхны үнсэлтийг лавтай өгч чадна.

Ухамсар гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Мөн чанар талаас нь авч үзвэл ухамсар бол хүний тархины шинж, сэтгэцийн тусгалын болон хүний өөрийн зохицуулгын дээд хэлбэр, түүхэн хувьсах хөгжлийн бүтээгдэхүүн хамтдаа мөн. Ухамсарын агуулга нь хүрээлэн байгаа бодит байдал, материаллаг үндэс нь хүний тархи, харин түүний салшгүй үндсэн хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэхүй, харилцаа юм.(С.Л.Рубинштейн) Хувь хүний, бүлгийн, нийгмийн гэсэн ухамсарын 3 үндсэн хэлбэр бий.
Хувь хүний ухамсарыг ерөнхий сэтгэл судлал, нийгмийн ухамсарыг гүн ухаан тус тус судална. Үүний зэрэгцээ логик, нейрофизиологи, нийгэм судлал, угсаатны зүй зэрэг шинжлэх ухаан ухамсарыг судалдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хувь хүний болон бүлгийн ухамсарын үүсэл хөгжил, бүтцийг судалдаг. Хувь хүний ухамсарын шалгуурыг үйл ажилгааны, төрх байдлын гэж харьцангуй хоёр хэсэг болгон хуваан үзэж болох юм. Үүний эхний шалгуурт танин мэдэх, хөдөлмөрлөх, харилцах, үйл ажиллагааны эцсийн үр дүнг хамаатуулдаг. Ухамсарын төрх байдлын шалгуурт биеэ авч яваа байдал, үйл ажиллагааны явц, тэдгээрийн илэрхийлж байгаа сэтгэцийн гадаад илрэл зэргийг хамаатуулж болох юм. Гэвч ухамсарын шалгуурууд нь хоорондоо салшгүй холбоотой. Ухамсарын бүрэлдэхүүн хэсэгт өөрийн ухамсар, мэдлэг, оюун ухаан, анхаарал харилцаа, төрх байдал, үйлдэл, үйл ажиллагаа, ухамсарлагдаагүй зүйл зэргийг хамаатуулж болох юм.
Ухамсарлагдаагүй зүйлд дотоод яриа, санамсаргүй алдаатай үйлдэл (ярианаас үг буруу бичих гэх мэт), зүүд, мөрөөдөл зэрэг хамаарагддаг. Утга ойролцоо үгс: ухаан, сэтгэлгээ, сэтгэх үе, оюун ухаан, оюун санаа гэх мэт.

Ухамсарт ухааны өөрчлөлт Ухамсарт ухаан дараахь шинжээр өөрчлөгдөнө.
1. баримжаа алдагдана.
2. биеийн баримжаа алдагдана
3. танин мэдэхүйн
4. сэтгэл хөдөлгөөний хэвийн биш байдал
5. Юмын ухамсартай байдал алдагдах
6. хийж байгаа зүйл дэс дараалалгүй, эмх замбараагүй
а. ухамсарт хэсэгчлэн балартах
б. ухамсарт ухаан балартах
в. ухамсарт ухаан алдах, ком-нд орох
Эдгээр ерөнхий шинжүүд дээр тусгалд өвөрмөц содон шинжүүд үүсч болно. Эдгээр тусгай шинжүүдийг харгалзан үзнэ.
1. ухамсарт дэмийрэн балартах - Делерей
2. ухамсарт ухаан зүүдчилэн балартах - Онеройд
3. Гүрийдэн балартах – Сумерек
4. Бадамдуулах балартах - Аменция
5. Нойрмоглон балартах - Оглушенность

Делерей Халдварт өвчний хордлогууд, бусад хордлогууд дотор олонтой тохиолддог хичнээн их өндөр халуурна. Тэр хэмжээгээр делерей магадлал ихтэй делерей-д орно. Архины цагаан солионы үед делерей элбэг. Дээр дурьдсан ерөнхий шинж бүр нь илэрнэ. Харин харааны хий үзэгдэл дүрсийг гажуу тусгал хоёрдогч хий үзэгдэл илэрнэ. Илэрч байгаа дэмийрлээс болж янз бүрийн юм ярьдаг. Өглөө өдөр харьцангүй бие нь сайжирна. Харин орой, шөнө, үдэш дээрх шинжүүд илэрнэ. Сэтгэлийн хөдөлгөөний догшрол гэж шөнө нойргүй болоод, өглөө өдөр нь унтаад, хий үзэгдэлд дэмийрэл болон хөдөлгөөн ихтэй болохыг хэлнэ.
Дэмийрэл нь 3 үе шаттай:
1. Их мэдрэмтгий дүрсийн гажуу тусгалтай, айдастай, нойрмоглох үеийн хий үзэгдэлтэй харанхуй үед нүдээ анихад хий үзэгдэл илэрнэ. Зарим нь өглөө сэрэх үед хий үзэгдэл үзэгддэг.
2. Ид үе: Хараа сонсголын жинхэнэ хий үзэгдэл илэрнэ.
3. Хордлого буурч, халуун буурах үед хий үзэгдэл арилаад сульдлын шинж илэрнэ. Энэ үед 3 шатны оронд 
- Мэргэжлийн делерей илэрч болно. 
- Шивнээ делерей илэрч болно. 
- Амандаа үл ойлголцох шивнээ.

Онеройд- зүүдчилэн балартах. Өвчтөн унтаагүй зүүд зүүдлээд байгаа мэт болдог. Энэ үед ухаан балартлын 9 шинж илэрнэ. өвөрмөц шинж тэмдэг: фантази, хажуу тусгал, дэмийрэл хий үзэгдэл илэрнэ. Өвчтөн өөрийгөө хувилуулаад ер бусын фантази ертөнцөд байгаа мэт төсөөлнө. Энэ нь ер бус байдаг. Тэр ертөнцөд оролцоод гол сүм нь гэж үздэг. Хөдөлгөөнөөс харахад бодлогоширсон байдалтай. Тухайн хүнтэй ярилцахад хэцүү. Хэсэг хугацааны дараа саруул болоод тэр ертөнцийн талаар сайн ярина. Хагас ойгүйдлийн шинж тэмдэг тод илэрнэ. Ердийн үйл явдлыг ухаан саруул болохдоо санахгүй. Харин солиорлын шинжийг санана. Энэ шизофрен өвчний үед кататоник-тай хавсран тохиолдно. Мөн органик өвчний үед эпилепси-н органик өвчний үед тохиолдно.
Аменция –н тухай Энэ нь хордлоготой өвчний үед тохиолдно. Бие мах бодийн хэдий хэмжээний хордлого авсантай холбоотойгоор хэт их ядарч сульдсанаар илэрнэ. Ухаан балартлын энэ 9 шинж тод илэрнэ. Дээр нь ойгүйдлын тод, ухамсарт ухаан орсон хойноо ухаан балартлын үеэ санахгүй. Ухаан балартлын үед 2 үндсэн шинж тэмдэг илэрнэ. Уруул унтартах, хэл өнгөртэй байх, холбоогүй сэтгэхүй, эмх замбараагүй хөдөлгөөн хийж, холбоогүй үг яриа орон хэмжээнд догшрол илэрнэ. Мөн мэргэжлийн хөдөлгөөн илэрч болзошгүй. Энэ нь тавилан муутай. Төрсний дараах солиорол нь писихози- н үед их тохиолдно.
Ухамсарт ухаан балартлын 9 шинж
Энэ 9 шинж тод илэрнэ. Дээр нь бүтэн ойгүйдлын шинж илэрнэ. Богино хугацаанд үргэлжилдэг содон шинж тэмдэг нь гэнэт ухаан балартна. Ухаан балартах энэ үед өвчтөнд айдас түгшүүр төрүүлсэн, гажуу тусгал дэмийрэл, метаморфция, дерпизаци илэрнэ. Иймээс өвчтөн орчиндоо дайсагналцсан хөдөлгөөн хийнэ. Нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал өндөр. Зарим өвчтөн дэмийрэл нь гэнэт алга болчихдог. Ухамсарт ухаан сэргээсэн үед юу хийж явснаа огт санахгүй. Энэ үед унадаг өвчин эпилепси органик өвчний үед тохиолдно.

Ухамсарт ухаан балартлын үед хийгдэх асрамж, сувилгаа Халдварт өвчнүүд хордлогууд, сэтгэцийн шалтгаануудын улмаас болж ухаан дэмийрэн, бүрийтэн, будангуйран, балартах, сэтгэл хөөрөх, кататоник, сэтгэл түгшүүрлэн гутрах хам шинжүүдтэй илэрдэг.
Сувилгаа: ямар нэг сувилгаа хийтэл юуны өмнө өвчтөнийг хэвтүүлэн, барьж байх шаардлагатай. Уг хүний хүчний хэр хэмжээнээс хамааран 2-3 асрагчийн ойролцоотойгоор өвчтөнг оронд барьж байх болно. Өвчтөнг оронд нуруугаар нь хэвтүүлэн нэг нь гар, нөгөө нь хөлийг барина. Өвчтөн хавьтагсдыг толгойгоороо цохих, хазайх оролдлого гарвал гуравдагч хүнээр (асрагчаар) толгойг бариулна. Барьж байх үед өвчтөнийг өвтгөж болохгүй хэрэв өөртөө ойртуулахгүй ямар нэг эд, юмсаар аюул учруулах хандлагатай бол хөнжил, орны бүтээлгэний аль нэгийг дэрэн дээр барьж оронд хэвтүүлнэ. Улмаар догширлыг хурдан намтгахын тулд апоморфины 0,5%-ийн 1мл уусмалыг арьсан дор тарих. Хэрэв 1-2 цагийн дараа догшрол арилахгүй бол дахин хийнэ. Эсвэл 2,5%-ийн 2 мл аминазины уусмалыг булчинд тарина. Үүнийг тархины өмнө 0,5%-ийн 3-5мл новокайны уусмалаар аминазинаа шингэлнэ. Эдгээрээс гадна 25%, 40%-ийн 5-10мл хүхрийн магнез, нойрсуулах эмүүд, хлоролгидратын клизмийг өргөн хэрэглэдэг. Эдгээрийн зэрэгцээ физиологийн уусмал, 5%-ийн глюкозын уусмал, кофейн, кордиомин, канфор, андагсин, валерян, бүлээн усны ваннад (36,370) оруулах, хөлийг нь дүрэх зэрэг арга хэмжээ өргөн хэрэглэнэ. Мөн өвчтөнийг тусгаарлах, тайван байлгах, үг ойлгох хүмүүстэй сэтгэлийг нь засах тайвшруулах яриа хийж, мөн нойрны эм хэрэглэж болно. Харин дээр дурьсан эмүүдийг зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Хөдөө орон нутагт бол сльфазины 1-2%-ын тосон хольмогийг өгзөгний булчинд 2-4,0 тарина.

Сэтгэл мэдрэлийн ихэнх өвчтөн өөрийхөө байдлыг мэддэггүй хийгээд өөрийгөө эрүүл гэж тооцдог. Ийм учраас тэд өөрийнхөө байдалд болон орчин тойрондоо шүүмжлэлтэй хандаж чадалгүй өөртөө эсвэл орчиндоо аюул учруулах явдал багагүй байдаг. Ялангуяй ухаан балартах хам шинжүүд болон зарим нэг өвчний үед илэрдэг, (хий үзэгдэл захирах, тушаах агуулгатай) дэмийрэл, мөрдөгдөх сэтгэлийн гутралтай өвчтөнүүд өөртөө болон орчиндоо их аюултай байдаг. Сэтгэл мэдрэлийн ихэнх өвчтөн нь хоол унд, эмнээс татгалзах явдал маш элбэг. Эмийг нь сайтар нухаж буцалгаж, хөргөсөн усанд уусган шууд залгиулахад анхаарах хэрэгтэй. Хутга, шөвөг, нарийн бүс даавуу, олс г.м хоолойгоо боож болмоор эд юмсыг өвчтөнд ойролцоо байлгаж болохгүй. Эмнэлэгийн сувилагч асрагч нар амиа хорлох яриатай болон оролдлогоотой өвчтөнийг харж ажиглаж өвчтөнүүдээс нэг минут анхаарлаа салгаж болохгүй. Өвчтөн гэмтэл учруулах хандлага гарч болох бие засах газар явахад дагаж явах шаардлагтай. Өвчтөний өрөөний чийдэнг шөнө унтрааж болохгүй. Уг өвчтөнүүд ихэнхдээ эцэж турж, дорой байдалтай болдог тул гардан сувилгаа үйлчилгээ зайлшгүй шаарддаг. Үүнд: хоолыг нь гардан өгч байх, цагаан хэрэглэлийг нь засаж, кафорын тос түрхэж байх шаардлагтай. Хоолыг нь шууд өгөхөд татгалздаг учир холоос битүү ажиглаж байхад аваад иддэг талтай. Шээс нь хаагдсан үед катетраар авах, үсний ариун цэврийг анхаарч байх хэрэгтэй. Дэмийрэлтэй өвчтөнүүд, өөрийгөө буруушаах, хоол идэхийг хориглосон захирсан сонсголын хий үзэгдэлтэй өвчтөнүүд хоол унднаас татгалздаг. Арга хэмжээ татгалзаад байгаа шалтгааныг тодруулна. Энэ арга хэмжээнүүд нэмэргүй бол 10-16 ед ансулиныг арьсан дор өдөрт нэг удаа тарихад дор нь өлсөж улмаар ихээр хооллодог. Зарим тохиолдолд хүчээр хооллож болдог. (аманд нь цутгах) Амитал, кофенээр саатал тайлах, эмчилгээ хийх нь үр дүнтэй. Эхлээд кофены 20%-н 1мл уусмалыг арьсан дор тариад 4-5 минутын дараа венийн судсанд шинэхэн бэлтгэсэн амиталнаторын 5%-н 3-6мл уусмалыг удаанаар тарина. Хийснээс хойш удалгүй хоолыг өвчтөнд өгнө. Эдгээрээс гадна цэвэр клизм тавьсны дараагаар 0,80%-н натрихлоридын уусмалаар өдөрт 1-2 удаа клизм тавьж болно. Дээр дурьдагдсан хэмжээнүүдийг 1-3 өдрийн турш хэрэглэхэд үр дүн өгөхгүй бол ходоодонд нь зоонд шургуулан хоол унд хэрэглэж болно. Анхааран сувилж байх шаардлагатай байдаг. Ийм байдалтай өвчтөнүүдэд өдөр шөнийн 24 цагт үргэлж анхаарал тавих, тэднээс эмнэлэгийн асрагч сувилагч нар нь нэг ч минут анхаарлаа салгаж болохгүй.

Дотуур хувцасаа сонгохдоо...

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Дотуур хувцсаа зөв сонгох арга Стиль, имиж, моод сайхан харагдах гээд ярихаар бид хамгийн түрүүн гадуур хувцсандаа л анхаарал тавьдаг. Харин хэний ч нүдэнд өртдөггүй дотуур хувцсыг үл тоомсорлодог нь буруу зүйл гэнэ. Яагаад гэхээр дотуур хувцас гадаад өнгө үзэмжний үндэс суурь болж өгдөг гэнэ шүү. Бүсгүй та оюутан цагийнхаа шоортон дотоож, хатуулгагүй хөхний даруулгаасаа салаагүй байна уу. Тэгвэл хэрхэн тансаг бас биед эвтэйхэн дотуур хувцас сонгох аргыг танд зааж өгъе.

1.Танд дор хаяж нэг хос тансаг хослол байх ёстой. Голдуу янз бүрийн өнгийн салангид хөхний даруулга, дотоож өмсдөг байлаа ч онцгой тохиолдолд зориулсан эсвэл зүгээр л үе үе өөрийгөө баярлуулахын тулд өмсөх ганц гоёмсог хослол аваарай. Өмнө нь өмсөхөөс эсвэл авахаас айдаг байсан зүйлийг худалдан ав. Тэгээд ч гоёмсог дотуур хувцас өмссөн эмэгтэй өөртөө илүү итгэлтэй болдог нь батлагдсан.

2.Хувцасны цаанаас дотоожны оёдол, хөхний даруулганы мөр товойж цухуйх ёсгүй. Та унхиагүй, бас бүдүүн харагдах аюултай үүнээс гадна дотуур хувцас бариу бол биений тань өөг улам тодосгоно.

3.Хөхний даруулга сонгохдоо зөвхөн гадаад үзэмжийг нь анхаараад зогсохгүй өөрийнхөө хэмжээнд тааруулж сонгоорой. Жижигхэн хөхтэй бүсгүйчүүд хэтэрхий дээш өргөдөг даруулга сонгох хэрэггүй харин том хөхтэй бүсгүйчүүд хөхийг аль болохоор сайн хаасан аяга томтой бас сайн өргөдөг даруулга сонгоорой.

4.Дотуур хувцсаа зөв арчилж угаах хэрэгтэй. Дотуур хyвцасыг голдуу нимгэн эмзэг даавуугаар хийдэг тул онцгой арчилгаа шаарддаг. Нэг хөхний даруулгаа хэдэн өдөр дараалан зүүлгүй ээлжилж бай. Гараар угаах юм уу эсвэл, угаалгын машиныхаа зохих тохируулгыг нь тааруулж байгаад угаахын зэрэгцээ хэзээ ч бүү машинд хатаа.

5. Хуучин хувцсаа харамсалгүй хая. Yе үе шүүгээндээ шалгалт хийж сунасан, агшсан эд зүйлсээсээ сал.

6. Биений өнгөтэй хөхний даруулга танд заавал байх ёстой. Зуны цагт хар бараан өнгийн хөхний даруулга зүүх нь хөхний хорт хавдарыг үүсэх шалтгаан болдог гэдгийг та лав сонссон байх.

7. Мөрийг нь янз бүрээр сольж болдог даруулга тун ашигтай эд. Мөрийг нь аваад зүүж болно, эсвэл хүзүүгээр ороодог мөртэй болгох зүгээр хувцсандаа тохируулан яаж л бол яаж өөрчилж болдог.

Эцэст нь хэлэхэд дотуур хувцсаа зөв сонгох нь гадуур хувцас сонгохоос дутахгүй чухал. Зөв сонгосон дотуур хувцас биений өөг далдаж бас гоо сайхныг тодотгодог. Хамгийн гол нь өөрийнхөө хэмжээнд тааруулан сонгох. Бас дотуур хувцасны өнгө эзэгтэйнхээ сэтгэл санааны байдалд нөлөөлдөг гэнэ. Бор царайтай эмэгтэйд ягаан, номин цэнхэр, нил ягаан өнгө тохиромжтой байдаг бол цайвар царайтай хүүхнүүдэд ууссан завсарын гэгээлэг өнгийн дотуур хувцас тохирдог аж. Мөн хар, цагаан өнгийн дотуур хувцас бүгдэд тохирдог энэ.  

Боржигин бол язгуурын монголчуудын сурвалжтаны тєрєн гарсан том овог. “Монголын нууц товчоо”-нд, “Бодончар боржигин овогтон болов” гэжээ. Бодончар бол Х зууны язгуурын монголчуудын тэргүүлэгч Добу мэргэн нас нєгчсєний дараа түүний бэлбэсэн хатан Алунгоогоос тєрсєн бутач гурван хүүгийн отгон нь билээ. Добу мэргэний дараа Алунгоо хатнаас тєрсєн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Малиг баяудын нэгэн хүн мєн хэмээн сэжиглэгддэг.

Тийнхүү Бєртэ чоноос эхэлсэн язгуурын монголчуудын ноёдын удам нь Х зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тэгээд ч хожмын Монголын их хаадын удмыг Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын гарсан алтан ургийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд єгүүлдэг. Бодончар 970 онд тєрсєн гэж судлаачид бодож гаргажээ. Тэгвэл боржигин овог нь Х зууны сүүлчээр үүссэн ажээ.

Бодончарыг Єндєр євгєє гэж үздэг алтан ургаас тєрєн гарсан Чингис хаан XIII зууны эхэн үед єєрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан єгснєєр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан Монгол Улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг євлєсєн юм. Чингис, түүний дүү нарын угсааны боржигин ноёд XIII-XIV зууны үед Монголын эзэнт гүрний, ХIV зууны хоёрдугаар хагасаас XVII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, єндєр нэр нєлєєтэй байв. Манж Чин гүрний эрхшээлийн үеийн Монголын орон нутгийн эрх баригсдын дийлэнх нь боржигин тайж нар юм. XVIII-XX зууны эхэн үеийн Халхын 83, Өвөр Монголын 58, Хєхнуурын 21, Ил, Ховдын хязгаарын таван хошууны засаг ноёд нь бүгд Чингис хаан, түүний дүү нарын удмын ноёд байв. Энэ нь тэр үеийн монголчууд бєєн суусан дээрх газруудын 70 хувийн эрх мэдлийг боржигиныхон барьж байв гэсэн үг. Yүнээс гадна Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол Улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Тєв аймгийн Баянжаргалан сум, Говьсүмбэр аймагт)-нд боржигин нар бєєндүү сууж байсан билээ.

Язгуурын монголчуудын хамгийн том овог боржигин нь єєрийн онгон шvтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэд онгоноо эрт мартсан бололтой. Тиймээс єдгєє боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зєрєєтэй байна. Зарим судлаач боржигины онгон нь цагаан шонхор байсан гэж байна. Эл үзлийг баримтлагчид “Монголын нууц товчоо”-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог. Тэнд єгүүлсэн нь, Есүхэй баатар Тэмүжинг есєн настай байхад Єгэлүн эхийн тєрхєм Олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад замдаа Хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд,
Дэй сэцэн: -Есvхэй худ аль хүрч явна хэмээсэнд
Есүхэй –Миний хєвгүүний нагац олхунуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд,
Дэй сэцэн: -Энэ чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хєвгүүн байна. Би энэ шєнє нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв. Есvхэй худ чи хєвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу” гэж хэлдэг.

Лу “Алтан товч”-д үүнийг Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу хэмээсэн. “Монголын нууц товчоо”-ны сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна. Сүлдэр хэмээх үг “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тохиолдоно. Yүнд, Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан, түүний ємнє єчихдєє, -Язгуур єєр тєрєлхєт билээ, би. Илүү тєрєлхєт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав гэжээ. Мєн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн хэлсэн нь: -Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч єгсү гэжээ.

“Монголын нууц товчоо”-нд сүлдэр хэмээх үг орчин цагийн монгол хэлний сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан гэсэн үгтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс мэдэгдэж байна.Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн бололтой. Монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэх нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шvтээн байх албагүй, зєвхєн ёр совингийн тєдий, битүү дохио болдог.

Дээрх Дэй сэцэний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч манай аман зохиолын тэр єгүүлэмжтэй тєстэй байна. Yүнтэй холбогдуулан, “Монголын нууц товчоо” нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын бүтээл гэдгийг мартаж боломгүй. Шонхор шувууг боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ тєрүүлэм єєр ноцтой баримтууд бас байна. Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон аж. Тэр үед Чингис хаан Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат (хээр морь), эрхэмлэн шvтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрлийн) мод, тамга нь сар-С хэмээн тогтоож єгснийг Казахын угийн бичигт єгүүлжээ.

Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол, их хаан єєрийн онгоноо харь Казахын овгийн бэлгэ тэмдэг болгон єгєх ёсгүй. Харин Конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно. Дээр єгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн мєн гэдэг нь тэдний угийн бичиг болон бусад сурвалжаас тодорхой байна. Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шvтээн байсан гэх үндэслэл муутай үзэл дэлгэрч, тєрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхрын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна.

Монгол Улсын Цагдаагийн ерєнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхрын дүрсийг хэрэглэсэн нь дээрхийн нэг жишээ мєн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мєн хэмээн тєрийн хэмжээнд хүлээн зєвшєєрсєнтэй адил зүйл болж байна. Ерєєс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байдаг. Онгоноо тахиж аргадаж байвал, түүний ивээлд багтан, тухайн овог аймаг єєдлєн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бєєгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг, бусдад түүнийгээ алдвал, тэдэнд дагаж орсонтой адил хэмээн үздэг байв.

Монголын их хаадын тєрєн гарсан боржигин овог нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодитой, тодорхой баримт байхгүй. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шүтээн шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын тєр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй зүйл юм.

Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан гэмээр байна. 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан улсын эрх баригчид Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардсан байна. Гэвч хүннүчүүд Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд, цагаан чоно, цагаан бугыг єгсєнгүй гэж эртний сударт єгүүлжээ. Энд Хан улс зүгээр нэг чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч єгєхийг шаардсан хэрэг биш, харин Хүннүгийн нүүдэлчдийн голлох овгуудын онгон нь чоно, буга байсан бєгєєд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа оруулан авснаар нүүдэлчдийг үзэл санаа, ёс суртахууны талаар єєртєє дагаар оруулахыг оролдсон хэрэг.

Нүүдэлчид энэ шаардлагын цаад утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцсэн байна. Хүннү улсын тєр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж эрдэмтэн Г.Сүхбаатар нотолжээ. Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн vеэс уламжилсан байна. XII зууны vед язгуурын монголчуудын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь чоно шүтээнтний онгоны нэр нь яваандаа уг овгийн нэр болсон гэж судлаачид үздэг.

Мєн Дєрвєний Болод ахай нарын монгол түүхчид оролцон XIV зууны босгон дээр Иранд туурвисан “Сударын чуулган”-д тэмдэглэснээр, Чингис хааны дээдэст Гэндү (эр) чоно, Єлєгчин чоно гэх нэр хочтон байж. Бас эрт цагт Хангай ууланд нэгэн их ав хийхэд, Чингис хаан Бєртэ чино, Хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун гэж зарлиг болж байсан гэж Лу.Алтан товчид єгүүлжээ. Монголчуудын ноёлох овгийн онгон нь Бєртэ чоно, Хоа марал байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж судлаачид үүнийг тайлбарладаг.Боржигин овгийн нэр ч онгонтойгоо холбоотой үүссэн гэмээр байдаг. “Судрын чуулган”-д боржигин нь бор (цэнхэр) нүд гэсэн үг гэж тайлсан. Энэ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор /у/ гэсэн үгтэй гарлын холбоотойг дохиолж байна. Дундад үеийн монгол хэлний бор /у/ нь цайвар бор, бор саарал, саарал гэсэн утга илтгэдэг. Тvрэг хэлний бєри (бүри) гэдэг үг нь монгол хэлний бору-тай ойролцоо утгатайгаас гадна “боргоцой” гэсэн утгатай. Монгол хэлний бор, боргоцой хоёр нэг язгууртай үг. Түрэг хэлний бєри-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бєртє хэмээх монгол үг байдаг. Энэ үг бор толбот гэсэн утгатай. Бєртєндєх гэвэл бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлнэ. Эрт цагт євєг алтай хэлнээ чоныг бєри (бүри) гэж нэрлэж байжээ. Монголчууд хожим чонын бэлтрэгийг бєртэ гэж байсан нь түүний үлдэц юм. Эдүгээ цєєбєр гэж чонын нэр байдаг нь цєгэ (бага)-бєри (чоно) гэсэн алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүсчээ.

Дээр єгүүлснийг нэгтгэвэл, түрэг хэлний бєри (бүри), монгол хэлний бор /у/ нь євєг алтай хэлнээ нэг язгуур, гаралтай байгаад хэлний хєгжлийн цаашдын явцад утга нь салбарлан, авианы хувьсал үзжээ. Чингэхдээ, бєри (бүри) нь эртний хэлбэрээ илүү хадгалж, бору нь авианы бvтцийн хувьд нэлээд єєрчлєгдсєн байна. Бор, цайвар бор, саарал гэсэн утгатай эртний алтай хэлний бєри (бүри) нь бас чоныг зүсмээр нь тєлєєлүүлэн нэрлэдэг байж. Євєг алтай хэлний бєри монгол хэлэнд бор /у/ болсон цагт боржигин нэр үүссэн бєгєєд түүний эхний үеийн бор нь алтай хэлний бєри буюу монгол хэлний бор /у/ мєн байлтай. Харин боржигин нэрийн сүүлчийн жигин нь эртний алтай хэлний тегин гэсэн үгийн хожмын хувилбар юм. Тегин нь VI-VIII зуунд хаадын удам угсаа, ойр тєрлийнхний цол, хан хүүгийн єргємж нэр байж.Тийнхүү монгол хэлний бор/у/, євєг алтай хэлний тегин гэсэн оёр үг нийлж хэвшсэнээс боржигин овгийн нэр үүссэн. Энэ нэрийн уламжлалт зєв бичлэг нь боржигин болой.

Боржигин овгийн тамга нь хас байсан гэмээр баримт байна. Хуучин Хархорум хотын туйр дээр 1586 онд Абтай ханы байгуулсан Эрдэнэ зуу хийдийн тоосгодод хас тамга тавьсан байна. Мєн Халхын Цогт хунтайж, єєрийн эхийн хамт Туул голын баруун хєвєєнєє 1601-1617 онд байгуулсан Цагаан байшингийн тоосго ч бас хас тамгатай болох нь археологийн судалгаагаар илрэв. Абтай бол Чингис хааны 18 дугаар үеийн ач, Цогт бол 19 дүгээр үеийн ач, боржигин овгийн язгууртнууд юм. Мєн Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын адууны тамга нь хас байж. Пvрэвжав ноён бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны боржигин овогтон юм. Түүний хэрэглэж агсан хас тамганы загвар Хэнтий амгийн Орон нутаг судлах музейд одоо хадгалагдаж байна. Боржигин нь хүн ам олонтой том овог бєгєєд түүний зарим салбар нь хасаас єєр тамга хэрэглэж байсныг бид үгүйсгэхгүй. Харин Чингис хааны 16 дугаар үеийн ач Гэрсэнзээс угсаалсан Халхын боржигин овогт ноёд язгууртан нар хас тамга хэрэглэж байж. Монголын их хаадын тєрєн гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон шүтээн, тамга сэлтийг зєв тогтоох нь зєвхєн эрдэм шинжилгээний тєдийгүй тактикийн єргєн ач холбогдолтой юм. Бид бусдын онгон шvтээнийг аялдан дагалдалгүй, єєрсдийн түүх, уламжлалт соёлын зүйлээ танин мэдэж євлүүштэй байнам.

Жудо бөх

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Үүсэл: Япон улсын эмч Акаяма нэг улсад мэргэжил дээшлүүлэхээр очсон ба тэндээ нэг нууц сургуульд сонирхон суралцаж хамгаалалт, довтолгооны олон төрлийг суралцжээ. Нутагтаа ирээд зэвсэгтэй, зэвсэггүйгээр хүнтэй тулалдах 300 гаруй мэх боловсруулан үүнийгээ бодит байдалд хэдэн удаа баталжээ. Улмаар японд “Үл мэдэх мэхээр өрсөлдөгчөө ялсан нь” нэртэй барилдааны бүлгэм бий болсон.

Эдгээр арга мэхэнд төгс суралцсан Жигоро Кана 1882 онд Жүдо кодонкан гэдэг нэртэй бүлгэм байгуулсан нь нэр хүнд олж хөгжсөнөөр жүдо бөхийн дээд сургууль болжээ. Жүдо кодоканыг тайлбарлавал: Жү-барилдаан гэсэн үгийг цэгнэн саруул ухаан, До-зам гэсэн үгийн дээд амжилт, нийтийн амгалан гэсэн утгатай. Кодо-үнэнийг сургах, Кан-барилдааны замын үнэнийг сургах уулзалт гэсэн утгатай япон үг юм.

Жүдо бөхийн барилдаан нь насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, эмэгтэйчүүд гэсэн насны ангиллаар жингийн ялгаагаар барилддаг. Жудо бөхийн барилдаан нь дараах үнэлгээтэй. Үүнд: Коко- Өрсөлдөгч бөхөө бөгсөөр нь суулгахад идэвхийн үнэлгээ. Үоко- Өрсөлдөгч бөхөө хажуугаар нь унагахад бүтэн оноо. Базари- Өрсөлдөгч бөхөө нуруугаар нь унагахад бүтэн оноо. Ифон- Өрсөлдөгч бөхөө нуруугаар нь үсрэлттэй унагахад цэвэр ялалт.

Жудо бөхийн барилдааны торгуул:
Шидо- сануулга өгөх
Чүи- хагас онооны торгууль
Ка Ко Кү- бүтэн онооны торгуул
Хансоку- барилдаанаас хасах

Жудо бөхийн барилдааны хэллэг:
Хажими- барилдаан эхлэх
Матэ- барилдааныг зогсоох
Сонома- барьцтайгаа зогсох

Жудо бөхийн барилдааны ёсолгоо:
Толгойгоо бөхийлгөж үйлдэнэ. Эхлээд дэвжээндээ дараа нь өрсөлдөгч бөхдөө, сүүлд нь шүүгчдээ ёслоод шүүгчийн дохиогоор барилдаж эхэлнэ.
Шүүгч: Дэвжээнд 3 шүүгч байдаг. Дэвжээний 1,  Хажуугийн хоёр шүүгч байна.

Их Монголын хаадын товч намтар

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

1. Чингис хаан 1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

2. Өгөөдэй хаан 1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

3. Гүег хаан 1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал тєгсчээ. 1246 оны улаан морин жил хаан ор суужээ. Хаан 42 насалсан бөгөөд Өгөөдэйн ахмад хүү юм.

4. Мөнх хаан 1208 оны шар луу жил төрж 1258 оны шаргачин хонин жил тэнгэрт халив. 1251 оны цагаагчин гахай жил хаан ор суусан ба 50 насалжээ. Тэрээр Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хүү нь юм.

5. Хубилай хаан 1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

6. Өлзийтөмөр хаан 1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1307 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1294 оны хөх морин жил хаан ор суужээ. Тэрээр 42 насалсан ба Хубилайн ахмад хүү Чингэмийн гутгаар хүү юм.

7. Хайсан хүлэг хаан 1281 оны могой жил төрж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсчээ. 1308 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 30 насалсан ба Чингэмийн 2-р хүү Дарамбалын хүү юм.

8. Аюурбарбад буянт хаан 1285 оны хөхөгчин тахиа жил төрж 1320 оны цагаан бичин жил таалал төгсчээ. 1312 оны цагаагчин гахай жил хаан ор суусан. Хаан 35 насалжээ. Тэрээр дарамбалын гутгаар хүү юм.

9. Шадбал гэгээн хаан 1303 оны хөхөгчин туулай жил төрж 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ. 1321 оны цагаан бичин жил хаан ор суусан байна. Хаан 21 насалжээ. Тэрээр Буянтын хүү юм.

10. Есөнтөмөр хаан 1276 оны харагчин могой жил төрж 1328 оны шар луу жил таалал төгсчээ. 1324 оны харагчин гахай жил хаан ор суусан ба хаан 52 насалсан . Чингэмийн хүү Гамалын 2-р хүү байжээ.

11. Ашидхэв хаан 1320 оны цагаан бичин жил төржээ. Энэ хааны хувь заяа эцэстээ хэрхэсэн нь тодорхойгvй. 1328 оны шар луу жилийн сvvл сард хаан ор сууж дөнгөж нэг сар болоод огцорсон мэдээ байна. Тэрээр Есөнтөмөрийн ахмад хүү юм.

12. Хүслэн хаан 1300 оны цагаан хулгана жил төрж 1329 оны шаргачин могой жил таалал төгсчээ. 1329 онд хаан ор сууж 29 насандаа нас нөгчсөн аж. Тэрээр Хайсаны ахмад хүү юм.

13. Төв (төгс) төмөр хаан 1304 оны хөх луу жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. 1329 оны шаргачин могой жил хаан ор суусан ба 28 насалсан байна. Тэрээр Хайсаны 2-р хүү юм.

14.Ринчинбал хаан 1325 оны улаан бар жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. Тэрээр Хүслэн хааны хүү бөгөөд ердөө 2 сар хаан ор сууж 7 насандаа нас нөгчсөн дэндүү эмгэнэлтэй.

15.Тогоонтөмөр хаан 1320 оны цагаан бичин жил төрж 1370 оны цагаан нохой жил таалал төгссөн. 1333 оны харагчин тахиа жил хаан ор суужээ. Хаан 50 насалжээ. Тэрээр Ринчинбалын ах юм.

16.Аюуширдэр билэгт хаан 1338 оны шар барс жил төрж 1378 оны шар морин жил таалал төгсчээ. 1370 оны цагаан нохой жил хаан ор суусан. Хаан 40 насалжээ. Тэрээр Тогоонтөмөр хааны ахмад хүү юм.

17.Төгстөмөр хаан 1342 оны хар морин жил төрж 1388 оны шар луу жил таалал төгсчээ. 1378 оны шар морин жил хаан ор суусан хаан 46 насалжээ. Тэрээр Аюурширдэр хааны дүү юм.

18.Энхзоригт хаан 1359 оны шаргачин гахай жил төрж 1392 оны хар бичин жил таалал төгсчээ. 1389 оны шаргачин могой жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Төгстөмөр хааны ахмад хүү юм.

19.Элбэг нигүүлсэгч хаан 1361 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Энхзоригт хааны хүү юм.

20. Гүнтөмөр хаан 1377 оны улаагчин могой жил төрж 1402 оны хар морин жил таалал төгсчээ. 1400 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 25 насалжээ. Тэрээр элбэг нигүүлсэгч хааны ахмад хүү юм.

21.Үгчхашхаа хаан Энэ хүний намтар тодорхойгvй. Тэрээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагдсан байх юм.

22. Өлзийтөмөр хаан 1378 оны шар морин жил төрж 1411 онд таалал төгсчээ. 1408 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Гүнтөмөр хааны дүү юм.

23. Дэлбэг хаан 1395 оны хөхөгчин гахай жил төрж 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.

24. Адай хаан 1400 оны цагаан луу жил төрж 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархуцаг гэгчийн хүү байжээ.

25. Тайсун хаан Түүнийг мөн Тогтохбух гэдэг. 1422 оны хар барс жил төрж 1452 оны хар бичин жил таалал төгсчээ 1439 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээр Адай хааны хүү юм.

26. Агваржин жонон хаан 1423 оны хар бичин жил төржээ. Өөрөөр хэлбэл 1452 онд хаан ор суусан ч тэр ондоо алагдсан байна. Хаан 29 насалжээ. Тэрээр Тайсун хааны дүү юм.

27. Эсэнтайш хаан 1407 оны улаагчин гахай жил төрж 1455 оны хөхөгчин гахай жил таалал төгсчээ. 1452 оны хар бичин жил хаан ор суусан ба 48 насалжээ. Тэрээр Тайсун хааны ерөнхий сайд асан Ойродын Тогоонтайшийн хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрод Монголыг нэгтгэн 1452 онд бүх монголын хаан болсон юм.

28. Маркус Үхэгт хаан 1446 оны улаан барс жил төрж 1456 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1455 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 10 хан насыг насалжээ. Тэрээр Тайсун хааны 2-р хүү юм.

29. Молон хаан 1437 оны улаагчин могой жил төрж 1462 оны хар морин жил таалал төгсчээ 1456 оны улаан хулгана жил хаан ор суусан. Хаан 25 насалсан. Маркус хааны ах байлаа.

30. Мандуул хаан 1426 оны улаан морин жил төрж 1467 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. 1463 оны харагчин хонин жил хаан ор суусан ба 41 насалжээ. Тэрээр Адай хааны 2-р хүү юм.

31. Батмөнх даян хаан 1464 оны хөх бичин жил төрж 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд “үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.

32. Барсболд хаан(Сайналаг хаан) 1488 оны шар бичин жил төрж 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх даян хааны 2-р хүү юм.

33. Бодь-Алаг хаан 1505 оны хөхөгчин үхэр жил төрж 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1520 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх даян хааны хүү Төрболдын ууган хүү юм.

34. Дарайсунгүдэн хаан 1520 оны цагаан луу жил төрж 1557 оны улаагчин могоой жил таалал төгсчээ. 1548 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 37 насалжээ. Бодь-Алаг хааны ахмад хүү юм.

35. Түмэнзасагт хаан 1539 оны шарагчин гахай жил төрж 1592 оны хар луу жил таалал төгсчээ. 1558 оны шар морин жил хаан ор суусан ба 53 насалжээ. Тэрээр Дарайсун хааны отгон хүү юм.

36. Буянцэцэн хаан 1555 оны хөхөгчин туулай жил төрж 1603 оны харагчин туулай жил таалал төгсчээ. 1593 оны харагчин могой жил хаан ор суусан ба Түмэнзасагт хааны ахмад хүү юм.

37. Лигдэн хутагт хаан 1592 оны хар луу жил төрж 1634 оны хөх нохой жил таалал төгсчээ. 1604 оны харагчин туулай жил хаан ор суусан ба 42 насалжээ. Тэрээр Буян цэцэн хааны хүү юм.


Дэндүү үнэн

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Дэндүү үнэн Дэлгэрэнгүй»

Интернэтийн үүсэл хөгжил

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .

Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшлvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа.

Интернэтийн түүх Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ.
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ.
1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ.
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм.

Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг.
Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг.
edu боловсролын байгууллага гэдэгийг заана
com бизнес худалдааны байгууллагын хаяг
gov засгийн газарын харьяаны байгууллагын вэб
mil цэргийн байгууллага
net сvлжээ гэсэн утгыг заана
org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана
ca канадынх
au австралийнх
uk английнх
de германых
jp японых
mn монголынх
ru оросынх
cn хятадынх
Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдгийг та бvхэн мэднэ бизээ. Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.

Ялагдалд хүрдэг 29 шалтгаан

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
1. Муу удамшил. Сэтгэгч хүмүүсийн тусламж авч амархан арилгаж болно.
2. Амьдралын тодорхой зорилтгүй. Ямар нэг зүйлд тэмүүлэхгүйгээр амжилт гаргахгүй.
3. Өөрийгөө хүндэлдэггүй. Өсөж өндийх хүсэлгүй...
4. Боловсролгүй. Бусад хүмүүсийг дарамтлахгүй, тэдэнтэй эрх тэгш байдалд байж, амьдралаас авах гэснээ авч чаддаг хүнийг боловсролтой гэнэ.
5. Сэтгэлийн тэвчээргүй. Өөрийн сахилга, өөрийн хяналтаар хэрэгжинэ.
6. Өвчин эмгэг. Сөрөг сэтгэл хөдлөлд автах.
7. Орчны нөлөө. Хүрээлэлээ зөв бүрдүүлэх.
8. Ажил хэргээ хойш тавих. Ямар боломж байна түүнийгээ ашиглаж, шууд ажлаа эхэл.
9. Тэвчээргүй. Хэн тэвчээртэй байж чадна, тэр бүх саадыг давна.
10. Сөрөг зан чанар.
11. Сексдээ хяналт тавьдаггүй.
12. Аз туршилтанд хэт шохоорхох...
13. Шийдвэр гаргахдаа эмээх
14. Бүтэлгүй гэр бүл.

15. Аймшгийн шинжүүд. (Ядуурал, шүүмжлэл, өвчин, өтлөх, үхэх, хайр)
16. Хэт болгоомжлох. Цаг тухайд нь боломжоо ашиглаагүй хүнд хог шавхруу л үлдэнэ.
17. Бизнесийн түншээ буруу сонгох. Хэрэв та үйлчилгээгээ худалдах гэж байгаа бол ажил олгогчоо сохроор сонгож болохгүй.
18. Мухар заншил. Ажил хэрэг нь бүтэмжтэй хүн юунаас ч айдаггүй, чөлөөтэй сэтгэдэг.
19. Мэргэжлээ буруу сонгох. Сэтгэлийн таашаал олохгүй ажлаар та амжилт олохгүй. Зөв сонголт хийсэн бол тэр ажилд та бүх сэтгэл санаа авъяас чадвараа зориулж чадна.
20. Хүчээ төвлөрүүлж чаддаггүй. Үндсэн, тодорхой зорилт дээр хүчээ төвлөрүүл.
21. Үрэлгэн заншил. Үрэлгэн байдал хэнийг ч хэзээ ч амжилтанд хүргэхгүй.
22. Санаачлага байхгүй. Санаачилгатай хүн ямар ч хамт олны дунд ажилладаг.
23. Үл нийцэх. Нийцгүй хүн өндөр авч чадахгүй. 
24. Хамтын ажиллагааны чадваргүй. Хүмүүстэй хамтран ажиллаж чаддаггүйгээс олон хүн ажлын байраа, байр сууриа алддаг.
25 Өөрийн хөлс хүчээр олоогүй хөрөнгө эзэгнэх.. Санамсаргүй баялаг ядуурлаас аюултай.
26. Санаатайгаар шударга биш байх. Нэр төрөө залуугаасаа хамгаал!
27. Биеэ тоох их зан. Энэ чанар дохионы гэрэл шиг холоос харагдана. Энэ хүнээс хол бай гэж анхааруулна. Амжилтанд хүрч магадгүй, гэхдээ муу тавилантай.
28. Хайхрамжгүй хандлага. Бодох цэгнэх ёстой баримтад ихэнх хүмүүс хайхрамжгүй залхуу ханддаг. Ийм хүмүүс бусад хүний "санаа бодолд" итгэдэг. 
29. Мөнгө байхгүй. Ар талын тусламж дэмжлэггүйгээр эхэлж байгаа хүмүүсийн дунд гардаг бүтэлгүйтэхийн шалтгаан, алдаа гаргавал том шатна. Хэрэв чадвал дэмжлэг ол. Эсвэл алдаагаа засах мөнгө хуримтлуул, бизнесийн ертөнцөд нэр хүнд ол.

Компьютерийн ард суух хортой юу?

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Компьютерийн ард байнга суудаг хүмүүс компьютерийн синдром болон нүд аргахаас урьдчилан сэргийлж цаг тутамд идэвхтэй амралт авч байх ёстой. Хэрвээ та нүдээ бага зэрэг амраая гэвэл үзгээр бус, зүүний үзүүрээр бичиж байна гэж төсөөл. Энэ дасгалыг гэртээ харьж байхдаа, нийтийн унаанд ч хийж болно.

Эсвэл та өөрт тохиромжтойгоор суугаад, биеэ сулла. Нүдээ ань. Хамрын үзүүрээ үзэг хэмээн төсөөл. Ингээд агаар дээр юм бичиж, зураг зур. Тохойгоо нугалан гарын алгаа нүдний түвшнээс арай доогуур байрлуул. Хуруунуудаа, салга. Толгойгоо баруун, зүүн алгуурхан хөдөлгөж, хуруунуудынхаа завсраар харахыг хичээгээрэй.

Танд хуруунууд жирэлзэж байгаа мэт санагдаж магадгүй. Хэрвээ та энэ дасгалыг зөв хийвэл гар тань өөрөө хөдөлж байгаа мэт харагдах болно. Нүдээ анилгүйгээр гурван удаа, нүдээ аньж гурван удаа толгойгоо эргүүл. Энэ дасгалыг 20-30 удаа хийгээрэй.

Зорилго

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

 Хүн бүхэн л өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг гэхдээ энэ хүсэл мөрөөдөл, зорилго тань эцсийн дүндээ яг таны хүсч байсан зүйл мөн үү гэдгийг чи заавал олж мэдэх хэрэгтэй бас бодох хэрэгтэй. Иймээс чамайг зорилгоо тодорхойлоход чинь тусалъя. Чи заавал үүнийг туршаад үзээрэй!
Зорилгоо тодорхойлох нь доорх 3-н зүйлийг агуулж байх хэрэгтэй:

1. Зорилго.
(Чи юуг хүсч байна вэ?)

Эхлээд өөрийн зорилгуудаа цувруулан бич. Ирэх хагас жил, нэг жил, 5 жилд, 10 жилд чи юу юуг хийж бүтээсэн баймаар байна? Өөрийнхөө, гэр бүл, гэрлэлт, бизнес, ажил, санхүүгийн тал дээрх зорилгууд чинь юу вэ? (Доор зорилгуудын жишээг бичсэн байгаа. Зорилгоо тодорхойлох асуултыг мөн бөглөөрэй)

2. Итгэл.
(Тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэл төгс байна уу?)

Хамгийн эхний тавьсан зорилгоо хар. Чи энэ зорилгодоо хүрч чадна гэж бодож байна уу? Үр дүнгий нь үзэж, эцсийг нь харна гэсэн итгэл байна уу, энэ зорилго чинь болж бүтэхээр бодит уу? Энэ зорилгыг биелүүлж чадна гэдэг итгэл чамд бий юу?
Хэрэв жаахан итгэлтэй, эсвэл бүр итгэлгүй байгаа бол чи тавьсан зорилгодоо итгэлтэй байж болох өөр зорилго тавибал ямар вэ? 

3. Аз жаргал. (Тавьсан зорилго чинь чамайг аз жаргалтай байлгаж чадах уу?)
Тэр зорилго чамайг жаргалтай болгож чадах уу? Энэ зорилгод хүрснээр ямар ямар эерэг үр дүн болон аз жаргалыг чи хүртэх вэ? Хэрэв энэ зорилгодоо хүрсэн гэж үзвэл, чи жаргалтай байна уу?


Эдгээр алхмуудыг бусад зорилгууддаа адилхан тавьж шалгаж үзээрэй.

Бүх зорилгуудын чинь дундаас хамгийн чухал 5 нь аль вэ?
Эдгээр 5 зорилгын биелэлтэнд энэ долоо хоногт та юу юуг хийх вэ?

ЭХЭЛЦГЭЭЕ!

Жишээ зорилгууд:

Хувийн болон гэр бүлдээ тавих зорилгууд: Уурлахаа багасгах, илүү өөртөө итгэлтэй болох, илүү жаргалтай баяр баясгалантай болох. Айдсаа багасгах байхгүй болгох. Бусад хүмүүсээр удирдуулахаа зогсоох. Муу зуршлаа болих,
Эрүүл мэндийн зорилгууд: хоолны дэглэм, жин, архи, тамхи. Дор хаяж ____ жил амьдрах. Хувийн ур чадвараа дээшлүүлэх, алиа хошин болох, илүү зоригтой, тэвчээртэй болох гэх мэт.
Хайрламаар, жаргалтай гэрлэлтийг бий болгох. Гэр бүлийнхээ гишүүдтэй харилцах харилцаагаа сайжруулах. Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөх. Хүүхдүүдээ бүтээлч, аз жаргалтай өсгөх. Хүүхдүүддээ хэрхэн амжилтанд хүрэхэд нь тусалж заах.

Ажил, сурлагадаа тавих зорилго: Хувийн бүтээмжээ дээшлүүлэх, шинэ зүйл сурах. Дэвших. Илүү сайхан мэргэжилтэй болох, бизнесээ эхлүүлэх

Санхүүгийн зорилго: Орлогоо _____-өөр нэмэгдүүлэх. _______ төгрөг хадгалах. Хүүхдүүдийнхээ боловсролд төлөх. Том сайхан байшин худалдаж авах. Зуны байшинтай болох, завь, онгоц, шинэ машин, морь худалдаж авах, усан сантай болох гэх мэт. Мөн аяллын зорилгууд.

Нийгмийн зорилго:
Хүмүүст туслах. Ямар нэг гайхалтай зүйл сэдэж олох илрүүлэх. Хүмүүсийн бодож байгаа буруу итгэл үнэмшлийг өөрчлөх. Боловсролын салбарт хийх зорилго. Хандив тусламжийн зорилго. Итгэл үнэмшлийн зорилгууд. Хүрээлэн буй орчинд туслах зорилгууд. Улс төрийн зорилго. Үндэсний болон олон улсын хэмжээнд тавих зорилгууд.

Одоо зорилгоо цаг хугацааны хувьд бодит биелэл болгохын тулд төлөвлөе:

1. Хувийн зорилгууд (эрүүл мэнд, хувийн өсөлт дэвшилт, эд хөрөнгө) чинь ирэх
     1жил,    5 жил, 10 жилд ямар байх вэ?

2. Гэр бүл болон гэрлэлтийн хувьд таны зорилго? 1 жилд? 5 жилд? 10+ жилд?

3. Ажлын хувьд таны зорилго? 1 жилд? 5 жилд? 10+ жилд?

4. Санхүүгийн хувьд таны зорилго? 1 жилд? 5 жилд? 10+ жилд?

5. Бизнесийн хувьд таны зорилго? 1 жилд? 5 жилд? 10+ жилд?

6. Нийгмийн хувьд таны зорилго? 1 жилд? 5 жилд? 10+ жилд?

Бусдыг яаж өөртөө татах вэ?

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Үйлдлээрээ татах нь хамгийн хүчтэй
Сэтгэлээсээ инээмсэглэ!
Хэрэв та чин сэтгэлээсээ инээмсэглэж чадвал таны царайг хараад бусад хүмүүс улам баясгалантай болно.
Сэтгэлээсээ сонирх!
Та хэн нэгэнд дурлаад түүнд үнэхээр таалагдахыг хүсч байгаа бол үнэн сэтгэлээсээ сонирх. Хөдөлгөөн, нүүрний хувирал, нүдний харцаараа түүнийгээ илэрхийл.
Сэтгэлээсээ ярь!
Өөрийгөө сонсгохын тулд цаад хүнийхээ сонирхдог зүйлийн талаар ярь. Гэхдээ бүр чин сэтгэлээсээ яриарай. Ярьж байхдаа хэрэгтэй үед өөрөө маш даруухнаар инээмсэглээрэй.
Сэтгэлээсээ сонс!
Өөртэй чинь ярилцаж буй хүн таны биш харин өөрийнхөө ажлын тухай ярих вий. Түүнийг яриул, гэхдээ үгийг нь бүү таслаарай, Боломж гарвал түүнийг магтаарай. Бүр чин сэтгэлээсээ сонсоорой.
Сэтгэлээсээ дууд!
Цаад хүнийхээ сонирхлыг татах гэж байгаа бол нэрийг нь тун аятайхан дуудаарай. Өөрийнх нь нэрийг хамгийн сайхан сонсголонтой дуудан ярилцаж чадвал түүнийг хүндэлдэг гэдгээ мэдрүүлж буй нь тэр шүү.
Сэтгэлээсээ уулз!
Болзоонд очихдоо цагаасаа бүү хоцроорой. Бас түүнийг удаан хүлээх ч хэрэггүй шүү. Яг болзсон цагтаа ирэхийг чинь хараад цаадах чинь чамайг үнэлэх болно.

СУМО бөхийн түүх

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Судлаачдын vзэж байгаагаар, МЭ-ний 230 оны орчим энэ спорт vvссэн байна. Гэхдээ тэр vед бие хамгаалах, цэрэг дайны бэлтгэл хийхэд л зориулагдаж байв. Яваандаа бэлтгэл сургууль тєдий байсан сvмо бие даасан спорт болж хєгжжээ. Сvмо бєхийн дvрэм тун энгийн, єрсєлдєгчєє дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хvргэсэн бол тухайн бєх ялна. Бєхчvvдийн ємсгєлийг мавэши хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад маваши тайлагдвэл тухайн бєхийг шууд унасанд тооцдог аж.

Сvмо бєх болохыг хvссэн залуус 173 см-ээс дээш єндєртэй, 75 кг-аас илvv жинтэй, 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Учир нь энэ спортод бидний нэрлэдгээр "махан бємбєгvvд" л амжилт гаргах магадлал єндєр байдаг. Тэр нь ч батлагдсан. Зєвхєн бяртай, хvчтэй гэсэн шалгуураас гадна тэдэнд боловсролтой байх шаардлага тавьдаг. Ямар ч бєх дор хаяж есдvгээр ангийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэнэ.

Мэргэжлийн сvмод 54 дэвжээ бий. Дэвжээний эзэд зодог тайлсан, нэлээд нэр хvндтэй бєх байдаг. Тэдний vг хууль л гэсэн vг. Энд нэг бичигдээгvй хууль байдаг нь дэвжээний эзэд єєрийнх нь охинтой гэрлэсэн бєхчvvдэд дэвжээгээ євлvvлэн vлдээдэг гэнэ. Одоогийн байдлаар ёкозуна Асашёорюvгийн "Такасаго", саяхан зодог тайлсан их аварга Мусашимаругийн "Мусашигава" дэвжээг хамгийн хvчирхэгт тооцдог байна. Жил бvрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг башё хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног vргэлжлэх бєгєєд cap бvрийнх нь єєр єєр нэртэй, Тухайлбал, нэгдvгээр сарынхыг Хацv, гуравдугаар сарынхыг Харv гэх мэтээр нэрлэдэг. Нэг, тав, есдvгээр сарын барилдаанууд Токиод, гуравдугаар cap Осакад, долдугаар сард Нагояад, арваннэгдvгээр сард Фукуокод барилдаанууд зохиогддог.

Макvvчи, жvрёо зиндааны бєхчvvд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан долоон удаа барилддаг аж. Ингэхдээ бvх єрсєлдєгч нартайгаа тулалдах боломжгvй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бєхчvvд оноолтоор барилддаг. Нэг дэвжээний хоёр бєх аваргын тєлєє єрсєлдєж, сvvлийн єдєр адил даваатай гарсан vед ч хоорондоо барилдахгvй байх алтан дvрэмтэй. Сvмо нь зєвхєн спорт тєдийгvй Японы ард тvмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал, барилдааны дэвжээ болох дохё дээр эмэгтэй хvн гарч болохгvй, тvvнийг тусгай зориулалтын шавраар хийдэг бєгєєд тvvн дээр зєвхєн давс цацдаг нь элдэв муу зvйлээс бєхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ. Тэмцээн эхлэхийн ємнє зvvн дэвжээний бєхчvvд, дараа нь баруун дэвжээний бєхчvvд гарч ирж ёслол хийгээд ордог. Vvний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозунагийн ёслолоо хийнэ. Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бvлээс макvvчи зиндаанд тvрvvлсэн бєхчvvдэд олгодог шилжин явах цом юм. Манай улсын Ерєнхий сайд ч башёд тэргvvлсэн бєхийг єєрийн нэрэмжит цомоор шагнадаг билээ.

Үл мартагдах сэтгэгдэл

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

ҮЛ МАРТАГДАГДАХ СЭТГЭГДЭЛ

Орших нь Үнэн 
Амьдрах нь Урлаг 
Хүн бүхэн амьдралынхаа туршид илүү их амжилт, аз жаргал, эрүүл саруул бие сэтгэлийн амар амгаланд хүрэхийн төлөө хүсч тэмүүлж явдаг. Бид стресс ядаргаанаас болж энэ бүх сайхан зүйлсийг мэдэрч амьдарч чаддаггүй. Бидний амьдралд тэгж ихээр нөлөөлдөг стресс нь ерөнхийдөө дутуу үнэлэгддэг.

Өөрийн сөрөг сэтгэлийн хөдлөлийг барьж, зөв удирдаж сэтгэл санаагаа тайван байлгаж сурах нь урлаг юм. Энэ бол Амьдрах Урлаг.

"Эрүүл саруул бие бялдар, сэтгэлийн ядаргаагүй тайван амьдрах нь хүн бүрийн эрх байдаг. Гэвч сөрөг сэтгэлийн хөдлөлөө хэрхэн яаж зөв удирдах вэ? гэдгийг гэрт ч тэр, сургуульд ч тэр, хаана ч зааж өгдөггүй."
                                                                     Шри Шри Шри Рави Шанкар

Сударшан Крия
 Сударшан крияны үед эсэд гарч байгаа өөрчлөлтийг үлгэрлэн харуулбал

Эсийн цэвэр бус байдал нь эсийг залхуу хойрго, үхээнц өвчлөмтгий байдлыг илтгэнэ.

Сударшан Крия нь эсийг хүчилтөрөгчөөр тэтгэжбохирдлыг түргэн зуур зайлуулдаг.

Сударшан Крия хийсний дараа төлөв байдлын хувьд цэвэршсэн эс улам залуу тогтвортой болдог.


Идэвхтэй Эрч Хүчтэй Амьдрал

Дэлхийн хаана ч байсан та амьдрах урлагийн хичээлд хамрагдах боломжтой бөгөөд энэ хичээлээр дамжуулж сэтгэл хангалуун амьдралыг цогцлооход тань хэрэг болохуйц мэдлэг дасгалыг сурч мэдэх болно. 

  Хичээлийн хөтөлбөрийг Дээрхийн Гэгээнтэн Шри Шри Шри Рави Шанкар эртний ведийн амьдралын мэдлэгийг орчин үеийн хүн төрөлхтний амьдрал ахуйд тохируулж гаргасан бөгөөд үндэс угсаа, шашин соёл үл хамааран бүх хүн төрөлхтөнд зориулсан хөтөлбөр юм.

 Хичээлийн хөтөлбөрт бие, амьсгал, сэтгэл, оюун ухаан, ой санамж, Эго-хуурамч дүр, self-жинхэнэ би амин сүнс гэсэн хүний оршин тогтнохуйн сонирхолтой лекцүүд ордог.

Шинжлэх ухааны үүднээс хүний амьсгалыг судлан үзвэл.

Амжилтанд хүргэх хүчирхэг шийдэл

Тодорхой хэмнэлт амьсгал нь стресс ядаргаа бохирдлыг бие махбодоос гадагшлуулж, сэтгэл цэлмүүлж, анхаарал төвлөрүүлдэг үр дүнтэй техник болох нь нотлогдсон. Энэ нь бие болон санаа сэтгэлээ мэдрэхэд нэн чухал үүрэгтэй процесс юм. Санаа Сэтгэл бие махбодын бохирдолын 90 гаруй хувь нь амьсгалаар дамжин гадагшилдаг. Гэвч ихэнх хүмүүс уушигныхаа багтаамжийн ердөө 35%-ийг л ашигладаг байна.

Сударшан крия дасгал хүний уураг тархины ажиллагаанд үзүүлж буй урт хугацааны үр нөлөөг ЕЕС -Е1есtrо ЕпсерhaloGram (Тархины цахим бичлэг)-ийн тусламжтайгаар тогтоосон судалгааны дүн:
-
Тархины цахим бичлэгээс харахад Сударшан крия нь хүссэн хэмжээнд тайтгаруулдаг нь нотлогдсон.
-
Цусан дах кортизол (стрессээс хамааран үрждэг даавар) болон лактатын хэмжээг багасгадаг.
-
Сэтгэл гутрал, айдас түгшүүр багасгадаг.
-
Хорт хавдар туссан өвчтөнд хавдарыг эсрэг эсийг нөхөн төлжүүлдэг.

Сургалтуудын Агуулга ба Онцлог

Амьдрах урлагийн Үндсэн курс

Үндсэн курс нь дараалсан 6 хоногийн хөтөлбөр бөгөөд хичээл дууссаны дараа ч гэсэн өдөр тутам гэртээ хийх дасгалыг сурч авах боломжтой.

- Өдөр тутмын амьдралд тулгарсан асуудлыг хэрхэн зөв
- Шийдвэрлэх талаар хэрэгтэй мэдлэгүүд
- Багшийн заавар, тусламжтайгаар явагдах дасгал
- Йог, алжаал тайлах дасгал бясалгал
- Сударшан Крия, энгийн бөгөөд хүчтэй амьсгалын дасгал  

Амьдрах урлагийн дээд курс

Дуу хураах болон багшийн заавар тусламжтайгаар бясалгал хийх зэрэг хөтөлбөр тус сургалтад бий. Мөн энэ сургалтаар хүний бие махбодод амьдрах эрчим хүч хэрхэн шилжилт хөдөлгөөнд орж байдаг тухай болон хүний сэтгэл хөдлөлийн мөн чанарын талаарх ойлголтуудыг та олж мэдэж авах боломжтой.

Зэв жанжин

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Зэв нь Чингис хааны хамгийн алдартай, домогт жанждын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг бөгөөд 1225 онд нас барсан мэдээтэй байдаг.
Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтэний тулалдаанаас зугтсан Аучу баатараар удирдуулсан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан төгссний дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж өөрийн морины хүзүүг хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн хүн сайн дураараа үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваснаа хэлж, хэрвээ амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ амлахад Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч, “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.

Хүчүлүгийг дарсан нь
Зэв нь Чингис хааны албанд дөнгөж аравтын ноёноор эхлэсэн хэдий ч тавхан жилийн дараа буюу 1206 онд Их Монгол улс байгуулагдахад мянганы ноён болтлоо дэвшиж, улмаар Хүчүлүгийг дарах аяны үед түмний ноён болжээ. Чингис хааны хамгийн үнэнч бөгөөд авьяаслаг жанждын нэг болсон бөгөөд Сүбээдэй баатартай нэг ижил түвшинд үнэлэгдэхүйц агуу жанжин болжээ.
Зэв Хар Киданы Хүчүлүгийг дарж гайхалтай ялалт байгуулсан. Зэвд атаархсан хүмүүс Чингис хаанд түүнийг урвах нь гэж мэдээлснийг сонсоод даруй буцан ирж, үнэнч шударгынхаа бэлэгдэл болгон 100 цагаан адуу өргөн барьсан гэдэг. Гэвч Чингис хаан түүний ур чадвар, үнэнч шударгад огтхон ч эргэлзэж байгаагүй ажээ. Хүчүлүг нь шашны ялгавран гадуурхах бодлого явуулж байсныг Зэв ашиглан шашны зөөлөн бодлогоор хандан Хүчүлүгийг дарахад нутгийн ардын дэмжлэгийг авч чадсан гэдэг.

Алтан улсыг дайлсан нь
1211 онд Чингис хаан Хятадын Алтан улсыг довтлоход Зэв жанжин зүүн жигүүрийн цэргийг удирдан байлдаж 1211 оны 7 сард У-ша-пу цайзыг эзлэн авчээ. Улмаар Цавчаал (Цюй-юн-гүан) боомтод хүрээд цэргээ худал ухруулан өөрийн дайсныг өдөн гаргах арга хэрэглэн бут цохьжээ. Чингис хаан Зэвийг Алтан улсын зүүн нийслэл Дүн чанг эзлүүлэхээр явуулахад хотын бэхлэлт сайн байсанд зургаан өдрийн газар цэргээ ухруулаад хөтөлгөө морьтой цэрэг шөнийн давхиулан эргэж очиж гэнэдүүлэн эзэлжээ. Энэ маягаар стандарт бус цэргийн тактик хэрэглэх, байрлалаа гэнэт хурдан солих зэрэг аргуудыг чадамгай ашиглаж цөөн цэргийн хүчээр хэд хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг байсан нь Зэв жанжны нэг онцлог шинж байжээ.

Хорезмтой байлдсан ба Каспийн тэнгисийг тойрсон аян
1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоход Зэв жанжин Сүбээдэй баатарын хамтаар Хорезмын шахыг хөөн бут цохин үүргийг хүлээж 1221-1223 онуудад Зэв, Сүбээдэй баатар хоёр Каспийн тэнгисийг тойрон байлдан дагуулсан алдарт аянаа хийжээ. Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Болгар, Куман зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн оросуудтай хийжээ. Зэв жанжны энгийн бус цэргийн ухаан, Сүбээдэйн хашир нарийн ухаан нь маш хүчтэй хослолыг болгосон байна. Калка голын тулалдаанд 20 мянган цэрэг бүхий Зэв, Сүбээдэйн арми 80 мянган цэрэг бүхий оросын ноёд язгууртнуудын армийг бут цохин 50 мянга гаруй цэргийг устгасан байна.
Зэв Киевийн Оросыг байлдан дагуулж байхдаа нас барсан тухай мэдээ байдаг. Хар тэнгис орчмын хуй салхи мэт бүхнийг арчин гарсан аян, Киевийн Оросыг буулгаж авсан аян нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ.
№ Сэтгэл санааны байдал/хөдлөлүүд Гэмтэх эрхтэнүүд Илрэх шинж тэмдэг Эмчлэх 1 Стрестэх Гэдэс дотор Хоол боловсруулах эрхтэний хямрал, (элэг, бөөр, ходоод…) Амралт тайвшрал 2 Санаа зовох Хүзүүний нугаламын мэдрэлүүд Мөр чилэх хуян хөөрөх Сэтгэлээ тайван байлгах 3 Бухимдал Парасимпатетиk* мэдрэлүүд Нойргүйдэл Тайван байх 4 Эргэлзээ тээнэгэлзээ Автоматик мэдрэлийн систем Нурууны доод үе, ууц нуруу, олон яс уулзварын өвдөлт Нуруу цэх, байнга эгц цэх байх 5 Хэт их айдас, түгшүүр Бөөр Бөөрний бүх төрлийн өвчин Оюун санаагаа тайшруулах 6 Сэтгэлийн дарамт Ходоод Хоолны шингэц муудах Дарамтаас ангижрах 7 Уур хилэн Элэг Элэгний бүх төрлийн өвчин хавдар, хатуурал Энэрэх нигүүлсэх бусдыг хайрлах 8 Үлбэгэр сул, дорой, итгэлгүй, үхээнц Нурууны бүх төрлийн өвчин шаналал Амьдрах эрч хүч үгүйдэх Юманд хүсэл сонирхолтой идэвхтэй байх 9 Тэвчээргүй зан Нойр булчирхай Чихрийн шижин Тэвчээртэй байх 10 Ганцаардал Өнчин тархи Зөнөглөх Зугаацаж цэнгэх 11 Уйтгарлах гуниглах Цус Цусны эргэлт цусны бүх төрлийн өвчин Баяр хөөртэй байх 12 Гомдол цөхрөл Арьс Арьсны өвчин /өмөн үү, хавдар…/ Баярлаж талархах Парасимпатетиk* сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй зүрх судасны үйл ажиллагаа нүдний цөцгийг хянаж, вагус инсулин боловсруулдаг автомат мэдрэлийн тогтолцооны нэг хэсэг юм.

Нийгмийн гажуудал

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Аймаар нийгэм!
Оршил буюу *Пөөх гадаад хүн, баян босс, бөөн доллар!*

Пөөх гадаад хүн! гэж хүүхэд хөгшидгүй, дээр дооргүй, эр эмгүй хөл алдан гүйлдэнэ. Учир нь тэдний толгойд *Гадаад хүн бол бөөн доллар, Гадаад хүн бол баян* гэсэн тогтсон бүрхэг ойлголт эргэлдэнэ.

Тэднээс хэдэн төгрөг салгачих юмсан гэж гэж уралдан урд хойгуур нь хэн хүнгүй гүйх нь гэм биш зан. Хамаг байдгаа дэлгэнэ. Зах зээлийн нийгэмд энэ бол байх л ёстой зүйлийн нэг яах аргагүй мөн. Ер нь эх оронд минь тухлаж байгаа гадныханд үйлчилгээ үзүүлж арилжаа наймаа хийж хөлс мөнгө авах, хожоо гаргах нь бидэнд хэрэгтэй байлгүй яахав.

Гэхдээ манайхан гадныханаас юм салгах биш харин ч эсрэгээрээ хамаг юм аа цөлмүүлээд бүр дээр нь луйврдуулж ашиглуулаад байх шиг. Ийм л хандлага хаа сайгүй элбэг байх шиг. Ер нь хаа сайгүй л ийм байн дөө…

Гадныхан манайхантай нийлээд хүртэл луйвар хийх нь ихсэв. Иймэрхүү жишээ бол зөндөө. Наад зах нь гэхэд л нэг гадаад нөхөр Залуучуудын холбоо гэх ганц байгууллагатай маань нийлээд залуусыг орон сууцтай болгоно гэж үлгэр зохиогоод хэдэн төгрөгийг нь аваад луйвардчихсан хэрэг гарсан.

Yүнтэй ижил гадагш нь гаргаж өгнө ажилд зуучлана гэхчилэн хуурсан гадна дотны нийлсэн дружба луйварчид мундахгүй. Бүр монгол охидыг маань гадагш нь аваачаад зарчихсан,  зардаг сүлжээ бий болсон гэх.

Монголд хар тамхи гэхчилэн болж бүтэхгүй зүйл оруулж ирдэг, буу зэвсэг наймаалдаг, Монголоос хууль бусаар эд баялагийг маань зөөдөг, Монголд үйлчилгээний газар ажиллуулэх нэрээр тэндээ охид бүсгүйчүүдийг маань биеийг нь үнэлүүлдэг, хууль хяналтынханыг хүртэл үл тоодог даварсан этгээдүүд ч бий…

Одоо байтлаа бүр сүүлдээ төр засаг төрийн түшээдтэй гар нийлэн өм цөм луйвар дээрэм хийдэг болсон ч гэх. Тэгээд л иргэний хөдөлгөөнүүд хашгиралдаад л жагсаад л гомдоллоод л байна. Юу өөрчлөгдөөд байгаа нь бүү мэд. Урьд гадныхан манийг *Алтан дээр суусан гуйлгачин* гэж хошгируулдаг байсан бол өдгөө *Баялагаа цөлмүүлж нүхлүүлсэн шороон дээр суусан нинжа* гэж тавладаг болсон гэдэг нь л үнэн болж байх шиг ээ…

Хоёр хар ирээд хэдэн ченжүүдэд маань доллар үйлдвэрлэж өгнө гэж хулхин дээр нь цэцэг ургуулж хэдэн долларыг нь луйвардаад зогсохгүй монгол охидыг маань бузарлаж ДОХ халдаагаад арилсан гашуун түүх бий. Тэд бүр онгон охид олж өг гэж буудлын үйлчлэгчидээс нэхэж байсан гэдэг.

Сонсоод байх нь ээ манайхан ер нь ёс юм шиг гадны үйлчлүүлэгч, зочин, түнш, найз, жуулчиндаа *хүүхэн* олж өгдөг, тусгай үйлчилгээ үзүүлдэг өөрөөр хэлбэл хүний наймааны зуучлагч болдог *өгөөмөр* зантай мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгүй шуналтай болсон адгийн амьтад юм уу даа! Энэ л явдал их дэлгэрэх юм бол энэ Монгол моод болох юм бол бид сөнөнө дөө сөнөнө…

За за энэ ч яахав гээд энэ асуудлыг монгол хүн таны амиа бодсон амгалан зангаар хойш тавья! *Пөөх гадаад хүн! Бөөн доллар* гээд л нүдээ аниад шүдээ зуугаад л бөхөлзөөд л бүр хормой хотоо сөхөөд л гүйлдэцгээсээр байх уу? Эсвэл тэдэнтэй хамууд болж хэдэн муу монголчуудаа хулхидаж хуурч дээрэмдэж луйвардаж зарж арилжаж эх орныхоо эд баялагийг зөөлгөж тонуулсаар байх уу?

Аливаа юманд хэм хэмжээ гэж байх ёстой бусуу. Бас хууль журам, ёс зүй гэж баймаар. Энэ бүхнээ мартаж, умартаж, уландаа гишгэж *Пөөх гадаад хүн! Бөөн доллар* гэж гүйлдсээр байх уу?!!
Бодоцгооё болгооцгооё!

Өөр сэжим өөр арга зам өөр гарц өөр ашигтай ажиллагаа өөр мөнгө олох арга зөндөө бий нь тодорхой. Бөөн бөөн жуулчид жил бүр ирж манайд бужигнаж л байг л дээ. Бид ч гэсэн бөөн бөөн доллар өвөртөлж баяжиж л байя л даа.

Гэхдээ юманд учир бий гэж! Гадны гуйлгачин яагаад Монголд баян босс бэ?!
Гадны гуйлгачин нөхөр эсвэл тэндээ хэн ч биш эгэл нэгэн байсан нөхөр Монголд ирэхээрээ яагаад ийм баян тарган цатгалан босс болж юу хүссэнээ хийж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ вэ?

Тэр ч байтугай манай төрийн албан хаагч, хууль цагдаагийн эрх мэдэлтнүүдийг маань хүртэл гар хөлөө болгон эрхэндээ оруулна вэ?
Нэгд дээр дурдсан бидний гадны хүн л бол бөөн доллар гэж сэтгэдэг сэтгэлгээнээс болж хөнгөн явдалт хүүхэн шиг тэдэнд татагдаж хөл алдаж байгаагаас болж байгаа хэрэг. Тэгээд л өөрсөдөө ч мэдэхгүй тэдний гар хөл мөнгө олох машин луйвар дээрмийн түнш болох явдал бөлгөө.

Харин хоёрдугаарт нэгэн зүйл байна аа. Энэ бол хууль бус мөнгө оруулж ирж угаах явдал. Учир юу вэ гэвэл гадны оронд банкны хүү нь маш бага байдаг аж. Харин манай Монголын банкны хүү тэднээс бараг 10 дахин илүү өндөр байдаг нэгэн сонин тогтолцоо байдаг аж.

Ингээд л нөгөө нэг эх орондоо байдаг л нэг эрхэлсэн ажил эзэмшсэн мэргэжилгүй ирээдүй нь бүрхэг гадаад нөхөр чинь энэ сургийг дуулаад л байгаа эд хөрөнгө байр саваа барьцаалаад л хэдэн доллар зээлж аваад л Монголд нисээд ирдэг юм байх. Мэдээж гаалийнханд хахууль хаяад л эсвэл манай банкныхантай эсвэл эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаад л нөгөө хэдэн сая доллараа яаж ийгээд хууль бусаар нуугаад оруулаад ирэх бол нэг их асуудал биш гэнэ.

Ингээд л мань гадаад монголд бол од болно доо. Ихэнх мөнгөө Монголын хүү өндөртэй банкинд 1 жилийн хугацаатай хадгалуулчихна. Харин үлдсэнээр нь нэг сайхан хаус 1 жилээр түрээслээд л удахгүй өөрөө үржигдээд гараад ирэх их мөнгөө бодоод ашгаа тооцоод л алгаа хавсраад л хэвтчихнэ дээ. Мэдээж монголд амьдрах өртөг хямд болохоор бүр ч таатай.

Гэхдээ бас болоогүй Монголд нэг юм хийж байгаа харагдах хэрэгтэй бас цаашлаад монголд ажил бизнес эрхэлж байгаа гэж визээ сунгаж байх хэрэгтэй тул нэг юм /буудал баар саун хоолын газар, ресторан/ гэхчилэн үйлчилгээний газар жилээр түрээслээд авчихна. Харин тэр нь ашигтай ажиллах үгүй нь түүнд огт хамаагүй. Зөвхөн хэдэн ажилчдынхаа цалинг тавьж барж байвал барав.

Гэхдээ монголд ажиллах хүч маш хямдхан болохоор түүнд бүр ч таатай. Хамгийн гол нь нөгөө гадаад нөхөр босс болон хувирч тэрхүү өөрийн газартаа өөрийн дураар дургиж монгол охид хүүхнүүдтэй наргиж, ёстой л нөгөө хөлөөрөө толгой хийж тарвалзахад нь хэрэгтэй.

Мөн монголын төрийн түшээд хууль цагдаагийн ажилтан гэх мэт хэрэг болох хүмүүсээ хааяа дайлж цайлж долдигнож хахуульдахад нь, мөн өөртөө ашигтай луйвар бизнесийнхөө лобби хийж байхад бүр догь.

Монгол хүн Монгол эх орондоо өөрийн биеэр яагаад зарим үйлчилгээний газар /баар, зочид буудал, ресторан, хоолны газар г.м./ ажиллуулаад ашиг олж чадахгүй дампуураад байдаг мөртлөө гадны хүнд түрээслүүлэхэд эсвэл гадны хүнд худалдахад тэр нь дампуурахгүй сайхан ажиллуулаад байгаад байдгийн нэг гол нууц энэ юм.

Ингэж л гадны гуйлгачин монголд босс болж дураараа дургидаг бөлгөө. Болж өгвөл нэг монгол хүүхэн эхнэрээ болгоод авчихвал бүр сайхан нэг том бамбайтай болж байгаа нь тэр.

*Пөөх гадаад хүн, бөөн мөнгө* гэсэн сэтгэхүйтэй нохойн гуяар далласан ч гүйгээд ирэх хүүхнүүд Монголоор нэг байгаа болохоор энэ бол асуудал биш. Дараа нь бол хаяад алга болоход асуудалгүй. Үгүй ядахад л хамтран амьдрагч монгол охид бол хэд хэдээрээ олддог юм байх.

Бүр их *хуцах* юм бол Монгол иргэний үнэмлэх 2 саяаар гаргуулаад авчихдаг гэнэ шүү. Сураг дуулаад чих тавиад тэр бүхэндээ анализ хийгээд байсан чинь нэг иймэрхүү л байна даа. Арай ч дээ гэхээс өөр үг эс олдов. Танд ямар санагдаж байна.

Манай хамаг мэдлэг боловсролтой залуу сайхан хүн болгон гадагшаа гарч тэндхийн хамаг хар бор хүнд хүчир ажлыг нь хийж эрүүл мэндээрээ хохирч боол болж байх хойгуур араар нь зөрөөд тэндэхийн ажилгүй анхиагүй гуйлгачин луйварчин харийхан зөрж орж ирээд босс болж *бурхангүй газрын бумба галзуурна* гэгчээр дураараа дургиж тансаглаж ах дүүс үр хүүхдийг нь бас боолчилж, охид хүүхнүүдээр нь зугаацаж байх…
Аймаар нийгэм!

Стрессээс сэргийлэх аргууд

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Стресстэй бол өдөр тутам чигчий хуруундаа иллэг хий Хөлийн ул, чих, гарын хуруунд дотор эрхтнүүдтэй холбоотой био идэвхит цэгүүд олноор байрладаг бөгөөд эдгээр цэг дээр иллэг хийж эрүүл мэндээ хамгаалан сайжруулж, зарим өвчнийг анагааж болно. Тухайлбал, чигчий хуруунд зүрхний, нэргүй хуруунд элэгний, дунд хуруунд гэдэсний, долоовор хуруунд ходоодны, эрхий хуруунд тархины үйл ажиллагаатай холбоотой био идэвхт цэгүүд байрлана.
-Нэг гарын алгыг доош харуулаад нөгөө гарын эрхий /дээд талд/, долоовроор хуруугаа чангахан чимхэнэ.
-Хурууны иллэгийг үзүүрээс уг руу нь чиглүүлэн хийх бөгөөд чигчий хуруунаас эхэлнэ.
-Хурууны хажуу талд мөн ийм маягаар иллэг хийнэ. Хуруу тус бүрт 3 удаа илэг хийгээрэй.
-Долоовор, дунд хуруугаар хурууны үе дээрээс барьж татна /чанга биш/. Хуруу тус бүрд 3 удаа татлага хийнэ.
Инээж бай Инээд мэдрэлийн ядаргааг эмчилдэг. Өөрийн ба өрөөлийн амьдрал дахь инээдэмтэй бүхнийг анзаарч инээж байхыг хичээ. Элгээ хөштөл, нулимсаа гартал хөхрөх хамгийн сайн. Энэ нь бодисын солилцоог сайжруулан цээжний булчин хөгжүүлж зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Байнга инээх шалтаг хай. Найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийн амьдрал, хошин урлаг, инээдмийн кино, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхнээс инээд, хөөр баясал, таашаал авч бай.
Таагүй дурсамжийг сэтгэлдээ хадгалах нь удаан үйлчилгээтэй хор идсэнтэй адил Урам зоригтой, өөдрөг байх нь эрүүл байх нэг үндэс. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол зэргийг аль болох хурдан март. Хэрэв өөрт тань зовлон тохиолдож, тэр нь танаас шалтгаалсан бол сайтар тунгаан дүгнэ. Алдсан бол түүнээсээ суралц, хожим давтахгүйн тулд яах тухайгаа шийд. Хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй л адилхан. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар. Таагүй явдлыг эргэж бүү дурс. Түүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай. Сэтгэл сэргэх, хөгжин баясах шалтгаан тоо томшгүй олдоно. Үргэлж инээж баярлаж явах шиг жаргал байдаг гэж үү.
Хөдөлгөөн ба байгаль мэдрэлийн ядаргааг эмчилнэ Долоо хоногт ядаж нэг удаа ой мод, голын эрэг, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь чухал. Өдөрт хамгийн багадаа 15 минутыг гүйх, аэробекээр хичээллэхэд зарцуулах нь зүйтэй. Нойр. 22-оос 24 цаг хүртлэх нойр нь бие сэтгэлийн ядаргааг арилгах, цовоо сэргэлэн байхад онцгой үүрэгтэй.
Хобби ядаргааг арилгаж тайвшруулдаг тул хүн бүхэн чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж байх нь хамгийн сайхан амралт.

Стрессээс сэргийлэх аргууд

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Стресстэй бол өдөр тутам чигчий хуруундаа иллэг хий Хөлийн ул, чих, гарын хуруунд дотор эрхтнүүдтэй холбоотой био идэвхит цэгүүд олноор байрладаг бөгөөд эдгээр цэг дээр иллэг хийж эрүүл мэндээ хамгаалан сайжруулж, зарим өвчнийг анагааж болно. Тухайлбал, чигчий хуруунд зүрхний, нэргүй хуруунд элэгний, дунд хуруунд гэдэсний, долоовор хуруунд ходоодны, эрхий хуруунд тархины үйл ажиллагаатай холбоотой био идэвхт цэгүүд байрлана.
-Нэг гарын алгыг доош харуулаад нөгөө гарын эрхий /дээд талд/, долоовроор хуруугаа чангахан чимхэнэ.
-Хурууны иллэгийг үзүүрээс уг руу нь чиглүүлэн хийх бөгөөд чигчий хуруунаас эхэлнэ.
-Хурууны хажуу талд мөн ийм маягаар иллэг хийнэ. Хуруу тус бүрт 3 удаа илэг хийгээрэй.
-Долоовор, дунд хуруугаар хурууны үе дээрээс барьж татна /чанга биш/. Хуруу тус бүрд 3 удаа татлага хийнэ.
Инээж бай Инээд мэдрэлийн ядаргааг эмчилдэг. Өөрийн ба өрөөлийн амьдрал дахь инээдэмтэй бүхнийг анзаарч инээж байхыг хичээ. Элгээ хөштөл, нулимсаа гартал хөхрөх хамгийн сайн. Энэ нь бодисын солилцоог сайжруулан цээжний булчин хөгжүүлж зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Байнга инээх шалтаг хай. Найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийн амьдрал, хошин урлаг, инээдмийн кино, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхнээс инээд, хөөр баясал, таашаал авч бай.
Таагүй дурсамжийг сэтгэлдээ хадгалах нь удаан үйлчилгээтэй хор идсэнтэй адил Урам зоригтой, өөдрөг байх нь эрүүл байх нэг үндэс. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол зэргийг аль болох хурдан март. Хэрэв өөрт тань зовлон тохиолдож, тэр нь танаас шалтгаалсан бол сайтар тунгаан дүгнэ. Алдсан бол түүнээсээ суралц, хожим давтахгүйн тулд яах тухайгаа шийд. Хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй л адилхан. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар. Таагүй явдлыг эргэж бүү дурс. Түүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай. Сэтгэл сэргэх, хөгжин баясах шалтгаан тоо томшгүй олдоно. Үргэлж инээж баярлаж явах шиг жаргал байдаг гэж үү.
Хөдөлгөөн ба байгаль мэдрэлийн ядаргааг эмчилнэ Долоо хоногт ядаж нэг удаа ой мод, голын эрэг, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь чухал. Өдөрт хамгийн багадаа 15 минутыг гүйх, аэробекээр хичээллэхэд зарцуулах нь зүйтэй. Нойр. 22-оос 24 цаг хүртлэх нойр нь бие сэтгэлийн ядаргааг арилгах, цовоо сэргэлэн байхад онцгой үүрэгтэй.
Хобби ядаргааг арилгаж тайвшруулдаг тул хүн бүхэн чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж байх нь хамгийн сайхан амралт.

Хүний эрх

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Сонгуулийн хуулийн олон заалт зөрчигдөж ихээхэн зөрчил булхайтай явагдсан их хурлын сонгуулийн маргаан дуусаагүй байхад орон нутгийн сонгууль болж өнгөрөв. Өмнөх сонгуультай харьцуулахад харьцангуй бага зөрчил, булхай гарсан сонсогдож байгаа хэдий ч энэ талын маргаан мөн л тасарсангүй. Түүнчлэн урьд өмнө тохиож байгаагүйгээр ирц муутай сонгууль болсон юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын ердөө л 62 гаруй хувь нь оролцсон байх юм.

Сонгуулийн явцад гардаг зөрчил булхай нь сонгогчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаа хэрэг юм. Энэ талаар сонгуулийн өмнө 2004 оны 4-5 дугаар сар болон 9-10 дугаар сард хийсэн судалгаан дээр тулгуурлан тулгамдаад байгаа зарим асуудлыг авч үзье.

Судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэсэн бол 40.4 хувь нь УИХ, ба Ерөнхийлөгчийн мөн Орон нутгийн бүх шатны сонгуульд зөрчил булхай гардаг гэж хариулсан. Ялангуяа орон нутгийн сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар онцлон авч үзье. Орон нутгийн сонгуулийн үеэр маш олон хүн сонгуульд саналаа өгч чадахгүй болж байна. Тэдгээрийг дараах байдлаар бүлэглэн авч үзэж болно.

1.Гадаадад амьдрагчид 1990 оноос хойш паспортын хатуу систем устаж иргэд гадаадад чөлөөтэй зорчих болсон. Нийгмийн хамгийн идэвхтэй, боловсролтой, риск хийх чадвартай, хөдөлмөрийн ба сонгуулийн насны, бас харьцангүй боломжтой хэсэг нь гадаад руу гарчихлаа. Уг нь тэд бол нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг. Тиймээс хэрвээ гадаадад байгаа монголчуудыг сонгуульд оролцуулбал сонгуулийн ирц ихээхэн өндөр байх боломжтойг харуулна. Чухам хэчнээн хүн гадаадад байгааг манайхан тоог нь ч гаргаж чадахгүй байгаа.

Учир нь гадаадад байгаа монголчууд сурахаас гадна ихэнхи нь хараар хууль бусаар амьдарч байна. Судалгаанаас үзвэл манай насанд хүрсэн хүн болгоны 7-8 орчим хувь нь ямар ч байсан гадаадад байх шиг байна. Эл хөдөлгөөн хумигдах бус харин ч өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр л байгаа. Цаашид ч гэсэн нэг хэсэгтээ буурахгүй байх болов уу. Энд ажиглагдаж байгаа нэгэн дэвшил бол хараар ажиллахаас хууль ёсоор ажилтан дадлагажигч гаргах албан ёсны хэлбэр рүү шилжиж байгаа явдал.

Үүнтэй холбоотой дараах хоёр асуудал хөндөгдөж байгаа. Нэгдүгээрт, гадаадад байгаа хүмүүсийн бүртгэл цэгцрээгүй байдал, хоёрдугаарт, тэдний сонгуулийн эрхийн тухай асуудал. Одоогийн сонгуулийн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрт санал авах өдөр эх орондоо байгаа, иргэн саналаа өгнө гэж заасан нь тэднийг сонгуульд оролцох боломжгүй болгож буй аж. Гэвч Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман зэрэг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа мянга мянган Монголчуудад сонгуулийн эрхийн асуудал өдөр ирэх бүр хурцаар тавигдах боллоо.

Хамгийн гол нь эдгээр хүмүүс гадаадад явахдаа Монголдоо оршин суугаа хаягаараа бүртгэл нь хэвээрээ байж л байдаг бөгөөд үүнийг хэсгийн хорооныхон чадварлаг ашигладаг.

2. Хөдөөнөөс шилжин ирэгчид: 1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болсон. Улмаар социализмын үед зохиомлоор барьж байсан шилжих хөдөлгөөн өөрийн зүй тогтлынхоо дагуу явагдаж олон иргэд УБ хотруу нүүж эхэлсэн юм. Судалгаанаас үзэхэд өдгөө шилжих хөдөлгөөний оргил үе өнгөрөөд байгаа бөгөөд дараагийн давалгаа Эрдэнэт болон Дархан хот руу чиглэж байна.

Амьдралаа сайжруулж ажил олж хийхийн тулд, хүүхдийнхээ боловсрол ирээдүйн сайн сайхны төлөө олон мянган гэр бүл УБ болон бусад хотууд руу нүүж байна. Гэхдээ тэднийг амар хялбар амьдрал хотод угтдаггүй. Хамгийн наад зах нь бичиг баримтаа бүрдүүлэх хүнд бэрх ажил бий. Үүнийг цөөхөн өрх албан ёсоор хийдэг ба бусад нь хотод бүртгэлгүй амьдралаа эхэлдэг. Угтаа бол тэд хөдөөнөөс ирэхдээ орон нутгийнхаа бүртгэлээс хасуулж суурьшсан газраа бүртгүүлэх ёстой. Олон мянган айл үүнийг хийдэггүй.

Тийм ч учраас маш олон хүн шилжүүлэг байхгүй гэсэн шалтгаанаар сонгуульд оролцож чадаагүй. Уг нь хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт ...Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна хэмээн заасан.

Yүний дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2004 оны УИХ-ын сонгуульд шилжин ирсэн өрхийн саналыг авах талаар нэлээд ажил хийсэн боловч бодит байдал дээр бичиг баримтын зөрчилтэйн улмаас сонгуульд саналаа өгч чадаагүй хүмүүс цөөнгүй бий. Нөгөө талаас хотод ирсэн иргэд хөдөө орон нутгийн бүртгэлээс албан ёсоор хасагдаагүй байдаг. Энэ нь нэрийн жагсаалтыг будлиантуулах шимтэй хөрс болж өгнө.

3. Хотын захад оршин суугчид. Хамгийн сүүлийн хүн амын тооллогоос харвал хотын хүн ам нийтдээ 650 мянга хүрч байгаа үүн дээр орж гарч байгаа, бүртгэлгүй хүмүүсийн тоог нэмбэл нэг саяд хүрдэг гэсэн тооцоог судлаачид хийх нь бий. Чухамдаа нийслэл хотруу чиглэсэн шилжих хөдөлгөөнөөс гадна хотын иргэд маань дотроо төвөөс зах руу хөдөлгөөнд орж эхлэх нь тэр. УИХ-аас 2002 онд газар өмчлөх тухай хууль батлагдсанаар хотын төвийн маш их олон айл хотын зах руу газар барьж хашаа барин суурьшиж эхэллээ. Мөн маш олон айл өвөлдөө байрандаа ирж өвөлжөөд хавар, зун, намартаа хашаандаа байдаг.

Хамгийн гол нь үүний цаана хоёр газар давхар бүртгэл хийлгэж иргэний бүртгэл мэдээллийн системийг холион бантан болгоно. Бас барагтай л бол шилжүүлэг хийлгэдэггүй учраас сонгуулийн үнэмлэхээ авч чадахгүй байх, цаашилбал сонгуульд оролцож чадахгүй байх явдал түгээмэл бий. Засаг даргын задгай гэж нэрлэдэг хүмүүс үүний сонгомол жишээ юм. Тэд зөвшөөрөлгүй газар буусан учир бичиг баримт нь байсан ч тэднийг албан ёсоор бүртгэж авдаггүй.

Эдгээр хүмүүс өөрсдөө гудамжаа нэр өгч айлуудаа дугаарлаж зохион байгуулалтанд ордог хэдий ч албан ёсны хэлээр бол зүгээр л задгайд амьдардаг хүмүүс юм. Үерийн ус буух, голын сав, өндөр хүчдэлийн шугам, цэвэр усны байгууламж зэрэг олон газар зөвшөөрөлгүй айлууд амьдарч байна.

4. Байраа түрээслэгчид: Орон сууцны асуудлыг шилжилтийн үеийн ээдрээтэй хүнд хэцүү цаг үе болох 1997 онд үнэгүй хувьчилсан. Ингэж орон сууц хувь очсоноос хойш өөрийн орон сууц бусдад түрээслүүлж амьдардаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болоод байгаа. Тэд дотроо олон хэлбэртэй. Үүнд хоёр өрөөнийхөө нэгийг нь түрээслүүлж хөлсөө төлдөг ядуу айлаас гадна, байраа жилээр түрээслүүлж өөрсдөө гэр хороололд амьдардаг дундчууд, гадаадын хүмүүст сарын 500 доллараас багагүй хөлслүүлдэг өөр байртай хүмүүс ч бий.

Ийм хөдөлгөөн хийдэг хүмүүс хэзээд нүүх хаяг нь өөрчлөгдөж байдаг учир албан ёсны хаягаараа бүртгэлтэй гэвч сонгуульд оролцох үнэмлэхээ ч авч чадахгүй, цаашилбал өөрийн тойрогт нэр дэвшигчийн талаар мэдээлэл авч чадахгүй сонголт хийх эрх нь хязгаарлагддаг. Мөн тэдний нэр дээр саналын хуудас ирдэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хэрвээ эзэд нь байхгүй бол ийм саналын хуудасны хувь заяа бүрхэг л байдаг.

5. Улаан паспортнууд. 2004 оны УИХ-ийн сонгуулийн өмнө сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо иргэдээ сонгуульд оролцуулахын тулд маш олон ажил хийсний нэг нь хуучин улаан паспорттой хүмүүсийг иргэний үнэмлэхээр солих ажил байв. Yүний ачаар хэдэн мянган хүн иргэний үнэмлэхтэй болсон. Гэвч иргэд үүнд бүрэн хамрагдаж чадаагүй, олон иргэд улаан паспорттой байгаа. Ийм хүмүүс одоо хэдэн мянгаар тоологдож байгаа бөгөөд тэд сонгуульд оролцож чадахгүй болоод байна. Тэдэн дээр иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн хүмүүс нэмэгдэж бөгөөд нийлбэр дүнгээрээ сонгуулийн ирцэд нөлөөлөх ба тэдний улс төрийн эрх зөрчигдөж байна.

6. Оюутнууд Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр эрх нь хамгийн их зөрчигдсөн хүмүүс бол хөдөө орон нутгийн оюутнууд юм. Тэднийг сонгуульд оролцуулахгүй байгаа үндэслэл бол тухайн орон нутагт байнгын оршин суугч биш учраас. Судалгаанд оролцогчдын 18.6 хувь нь ажиллаж байсан хэсгийн хороонд оюутнуудтай холбоотой булхай гарч байсан гэсэн.

Энэ нь дараах хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, оюутнуудын ихэнхи нь хоёр нутагтан буюу хөдөөнөөс хотод орж ирж суралцдаг тиймээс бүртгэл үгүй байдаг, хоёрдугаарт, оюутнууд хээрийн, ажлын дадлага гэх мэтээр яг сонгуулийн үеэр бөөнөөр нь зөөх байршуулах боломжтой байдаг, гуравдугаарт, оюутнуудын үзэл бодол хараахан төлөвшиж амжаагүй байдаг, дөрөвдүгээрт, бэл нимгэн ядуу заяатай хэмээн шүлэглэдэг товчоор хэлбэл худалдагдах боломжтой байдагт хэргийн учир оршино.

7.Урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар саналаа өгч чадаагүй бас нэгэн бүлэг бол урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс юм. Сонгуулийн хуулийн 2-т эмнэлгийн дүгнэлт ба шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон түүнчлэн хорих ял эдэлж байгаа хүн сонгуульд оролцохгүй гэж заасан. Мэдээж гэм буруутай нь шүүх хурлаар хараахан тогтоогдоогүй байгаа урьдчилан хорих байранд хоригдож байгаа хүмүүс санал өгөх эрхийг УИХ-ийн сонгуулийн үед эдэлдэг.

Тэнд хоригдож байгаа хүмүүсийн нэрийн жагсаалтыг 7 хоногийн өмнө гаргаж явуулын хайрцгаар саналыг нь авдаг. Үүнд хуулийн нэг хийдэл бий. Хэдхэн жилийн өмнө урьчилан хорих төвийг цагдаагийн байгууллагын харьяалалаас гаргаж шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын мэдэлд өгсөн. Гэтэл манай сонгуулийн хуулийн 16-р зүйлийн 3-т цагдаагийн газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Тэгээд эмнэлэг амралт сувиллын газрын нэрийн жагсаалтыг 7 хоногийн өмнө нийтэд зарладаг байтал урьдчилан хорих төвийн хүмүүсийг хэдэн хүн санал өгөх нэрийн жагсаалтыг гаргана гэж заагаагүй байгаа.

Гэтэл эдгээр хүмүүсийн хувьд саналаа нууцаар өгөх, чөлөөтэй сонгох эрхийг ноцтой зөрчдөгийг хэн бүхэн мэднэ. Энд аймаг болгонд байгаа урьдчилан хорих төвд байгаа сонгогчдын тоог нэмбэл бага биш тоо гарна. Тийм ч учраас судалгаанд оролцогчдын 13.8 хувь нь урьчилан хорих байранд булхай зөрчил гардаг буюу хүний эрхийг зөрчдөг гэж үзжээ.

8. Эмнэлэг, ба амралтын газар УИХ-ийн сонгуулийн үед эмнэлэг амралт сувиллын газар байгаа хүмүүс саналаа өгөх эрхийг эдэлдэг. Сонгуулийн өдөр эмнэлэг амралт сувилалд байгаа хүмүүсийн тухай сонгуулийн хуульд эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Эдгээр газарт нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах боломжийг мөн олгох ёстой. Чухам үүний дагуу явуулын хайрцагтай хүмүүс очиж санал авдаг. Судалгаанд хамрагдагсдын 13.9 хувь нь эмнэлэг амралт сувиллын газарт санал авахад булхай гардаг гэж үзсэн. Харин орон нутгийн сонгуулийн үеэр эмнэлэг амралт сувиллын газарт байгаа хүмүүсийн сонгуулийн эрх зөрчигддөг.

9. Цэргүүд Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь цэргүүдийг онцлон дурджээ. Орон нутгийн сонгуулиар ч гэсэн цэргүүд саналаа өгч чадахгүй байгаа нь тэдний сонгох эрх чөлөөг зөрчиж байгаа явдал мөн. Зарим газар цэргийн анги нэгтгэл их байдаг ба тухайн тойргийн сонгогчдын 10 хүртэл хувийг бүрдүүлэх нь ч бий. Цаашид цэргүүдийн саналыг өгүүлэх талаар ажиллах шаардлагатай байгаа.

Орон нутгийн сонгуульд сонгогчдын оролцоо маш идэвхгүй байгаа нь маш олон хүчин зүйлээс хамаарч байна. Гэхдээ байнга оршин суудаггүй, бүртгэлгүй гэсэн шалтгаанаар наад зах нь дээр дурдсан есөн бүлэг хүмүүс сонгуульд оролцож чадахгүй, Үндсэн хуульд заасан сонгуулийн эрх чөлөө нь зөрчигдөж байна. Цаашид сонгуулийн хуульд өөрчлөлт хийх, шинэчлэн боловсруулахдаа эдгээр хүмүүсийн сонгох эрхийг хэрэгжүүлэх талаар багагүй зүйл хийх шаардлагатай байна.

Гэгээн Петрийн сүм

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Италийн Ром хотод ирсэн мөргөлчид, жуулчдын анхаарал, шохооролыг Гэгээн Петрийн сүм гойд татна. Энэхүү сүрлэг сүмийн асар том бөмбөгөр орой алсаас харагдах авч ойртох тусам далдарна. Сүмийн гол хаалга өөд шатаар өгсөж байгаад эргэн харахад асар том талбай нүдний өмнө тодорно. Талбайн голд хосгүй сайхан хоёр усан оргилуурын дунд цул гантигаар хийсэн, зургаан талт баганан хөшөө дээш сүндэрлэнэ. Нарны туяа аажим тусаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү хөшөө анх Нерон хааны циркэд байсныг ХҮ1 зуунд Ромын хамба лам энэ талбайд шилжүүлэн байрлуулж оройд нь хэрээс тавьж чимжээ.

Христос бурхны сургаалыг эхлээд эртний Израиль дараа нь Антиохи, Вифан, Итали даяар Ром хотод дэлгэрүүлж байсан анхны дээд найдан Петр энэхүү гайхамшигт сүмийг анх санаачлан байгуулсан түүхтэй билээ. Нерон хааны үед христос шүтлэгтэнгүүдииг гадуурхан шахан хавчиж байх үед найдан Павелийг баривчилж Ром хотод толгойгоор нь доош харуулан цовдлон цаазалсан байна.

Христос шашны шүтлэгтэй анхны хаан Константин ариун найдангийн дурсгалыг мөнхжүүлэхээр шийдэж түүний шарил дээр Ром даяар толгой цохих ордон бариулсан нь бүтэн мянган жил мөргөлчдийн хүндэтгэлийн шүтээн байжээ. Гэвч ордон он цагийн уртад нурж эвдрэх болсон тул хамба лам хоёрдугаар Юлий эл ордны суурин дээр аврага том сүм барих шавийг 1506 онд тавьжээ. Сүмийн барилгыг нийтдээ зуу орчим жил барьжээ.

Аугаа уран барималч Донато Браманте эртний грекийн адилхан хэмтэй хэрээсийн хэлбэртэйгээр төслийг хийж эхэлжээ. Долоон жилийн дараа түүнийг гэнэт нас барангуут зураг төслийг суут Рафаэль үргэлжлүүлжээ. Сүмийг барих ажил эхэлсэн ч Ромыг сүйтгэсэн аймшигт үетэй таарч он удаан жил зогсчээ. Рафаэлийг нас барсны дараа Микеланжелог Флоренц хотоос дуудан ирүүлж барилгын ажлыг үргэлжлүүлэхийг даалгажээ.

Сүмийн Хаан шатны доод гишгүүр дээр зогсож байгаа хүн дээшээ харахад шат тэнгэр өөд тэмүүлэн байгаа мэт сэтгэгдэл төрнө. Уран барилгачид шатны гишгүүр дээш ахих тусам уртыг нь нарийсгаж хийсэн тул тэнгэрт дүүлж байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг ажээ.

Талбайгаар явж сүм хүрэхэд тэврэх гэж алгаа дэлгэж байгаа мэт тус бүр нь дөрвөн эгнээ бүхий хоёр эгнээ баганууд нь талбайн төвөөс холдох тусам улам нам болж алс хол зам туулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Багануудыг тодорхой цэгээс харахад нүдэнд ганц эгнээ л болж харагдаж бусад гурван эгнээ нь үл үзэгдэнэ.

Сүм дотор ороход хэрээсний бараг 100 сажень (1 сажень нь 2,13 метртэй тэнцэнэ.) урт доод хэсэг угтана. Бөмбөгөр оройгоор тусах нарны гэрэл сүмийн гол шүтээнийг гэрэлтүүлнэ. Сүмийн цаад хэсэгт тэнгэрийн гүнээс мөргөлчдийг ухааруулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх "Ариун Сэтгэл" хэмээх зураг байна. Хамгийн мухарт нь Найдангийн алтадсан суудал бий.

Сүмийн бөмбөгөр оройг дөрвөн том баганаар тулжээ. Тэдгээр дөрвөн баганын хоорондох хөндийд найдан Андрей, Гэгээн Вероника, Гэгээн хатан Елена, зуутын дарга Лонгин нарын баримал байх ба тэдний хажууд тэд нарын түүхт амьдралыг харуулсан дөрвөн баримал байна. Шашны баярын үед эдгээр баримлуудыг шүтэн бишрэгч олонд үзүүлдэг байна.

Газар доорхи хонгил руу орох замыг олон тооны лаа асаан гэрэлтүүлсэн байх хийгээд доошлон явсаар огт онгойлгодоггүй учраас мөргөлчид өвдөглөн сууж мөргөл үйлддэг гантиган сараалжинд тулж ирнэ. Гантиган сараалжны цаана сүмийн газар доорхи хэсгийн хүрэл хаалга түүний өмнө байрлуулсан Ү1 Пий хамба ламын өвдөглөн суусан баримал байна. Энэ хүрэл хаалга нь Их Константин хааны эртний ордны үлдэгдэл бөгөөд уг жаалганы цаана, доор нь Дээд Найдангийн шарил хадгалагдаж байгаа гантиган хаан ширээ бий.

Сүмийн газар доорхи хэсгийн хананд мөнгөн жаазанд бурхны эртний хөрөг байх ба түүний дор найдан Петр. Павел хоёрын аймшигт үхлийг дүрсэлсэн байна.

Энэ сүмд Дээд Найдангийн хэсгээс гадна Христосын шашны бусад ариун шүтээн бас бий. Сүмийн дээд давхрын нэг буланд Гэгээн Иоанна Златоуст нөгөө буланд нь загалмайтны аян дайны үед Византигаас Ромд авчирсан Григорий Богословын баримал байна. Ром хотод хамба лам Их Грегорийн тусдаа сүм байдаг ч энд мөн түүний баримал бий. Сүм доторхи хэрээсний гол хэсгийн хоёр талаар гантиг, хүрэл, шилэн шигтмэлээр чимэглэсэн хоргонууд байх ба тэдгээрийн хооронд хамба лам нарын бунхнууд байна.

Хоёрдугаар Пий хамба ламын бунхны дээр байрлуулсан хүчирхэг "Мойсей"-н барималын өмнө таг дуугүй бөхийн зогсож хүндэтгэл үзүүлэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүс Гэгээн Петрийн сүм рүү ирдэг юм. Уул барималын баруун талд шилэн хорго дотор нас барсан хүүгээ өвөр дээр тэврэн гашуудан суугаа Эх Дагинын "Пьета" хэмээн алдаршсан зураг бий.

Хүчирхэг Мойсейн баримлыг анхааралтай ширтэхэд баруун өвдөгт нь алхаар цохисноос үүссэн үл мэдэг хонхорхой байна. Суут Микеланжело энэхүү баримлыг туурвиж байх үедээ хосгүй гайхамшигт бүтээл болсонд хязгааргүй баярлаж түүнтэй амьд юм шиг ярилцжээ. Гэтэл өнөөх баримал хариу таг дуугүй байсанд уурлаж "Чи яагаад хариу хэлэхгүй байна юм бэ!" гэж хашгиран гартаа барьж байсан алхаар өвдөг рүү нь цохисноос тэрхүү хонхорхой бий болсон гэдэг домог байдаг.

Уг баримлыг анхааралтай ажиглахад Мойсейн эрүүний сахал дотор яг уруулынх нь дор хоёдугаар Юлий хамба ламын толгойг хажуугаас нь урласан дүрс, мөн үзэгчид рүү харсан эмэгтэй хүний толгой бас бий ажээ.

Эр эм хосуудын төөрөг заяа

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
ХУЛГАНА ЖИЛ 
Хонины орд: Маш эрч хүчтэй хулгана, тэнгэрт хөөрч явдаг 
Yхрийн орд: Маш дур булаам үхэр, яг л Диснейн Джерри шиг 
Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг
Мэлхийн орд: Мөрөөдөгч хулгана, түүний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хүмүүсийг нь нилээд хүнд байдалд оруулдаг 
Арслангийн орд: Этгээд хулгана, үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж байдаг 
Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог   
Жинлүүрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бүгдтэй нөхөрлөдөг 
Хилэнцийн орд: Хорон үгтэй хулгана, бүтээх биш нурааж сүйдлэгч
Нумын орд; Эрч хүчтэй хулгана мөнгө хураах дуртай, хурааж ч чаддаг 
Матрын орд: Баригдашгүй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв 
Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай 
Загасны орд: Дүрслэх, сэтгэлгээ сайн хөгжсөн, харамсалтай нь өөрийн тэнэгээс болоод бүхнийг чадна.
Хулгана ба үхэр жилд төрөгсөд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа үүсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнүүд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгүй, харш.
YХЭР ЖИЛ 
Хонины орд: Нэр алдарт үхэр, суусан газраасаа шороо атгана 
Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ үхэр бол Африкт ч үхэр шүү дээ 
Ихрийн орд: Нэг л буурь суурьтай үхэр
Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, өөрийн хөдөлмөрийн үр дүнгээ хэзээ ч ашиглаж чаддаггүй нь харамсалтай 
Арслангийн орд: Ялагч үхэр, бас бүтээгч 
Охины орд: Жаахан гунигтай үхэр, түүнд шинэ ногоогоо үмхэлж байсан нь дээр дээ 
Жинлүүрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хүнд их ашигтай 
Хилэнцийн орд: Аюултай үхэр, зөрүүд гөжүүд, түүнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр.
Нумын орд: Амгалан үхэр, үхэр биш могой л гэсэн үг. Эсрэг хүйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгүй дурладаг 
Матрын орд: Түүнтэй элдэв тоглоом шоглоом хийхгүй байсан нь дээр 
Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй үхэр /маш ховор ч/
Загасны орд: Удирдаж залах аргагүй үхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…
Yхэр жилд төрөгсөд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан үргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, үхэр жилтнүүдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцүү, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгүй.
БАР ЖИЛ 
Хонины орд: Аянга шиг бар, хүсвэл дууны хурдыг ч давтал хурдална 
Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил 
Ихрийн орд: Хамгийн галзуу зүйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал 
Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, үгүй ядаж л суугаа 
Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт өөрийгөө авч явдаг 
Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд өөрийнхөө зорьсонд хүрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шүү.
Жинлүүрийн орд: Сургуультай бар, их таатай анд 
Хилэнцийн орд: Нилээд төвөгтэй бар, тэр юу ч хийж мэднэ 
Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндүү хол иймээс ядаж заримдаа түүнийг уяж хорих хэрэгтэй.
Матрын орд: Их хэрсүү бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг 
Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ үнэнийг хэлэхэд өөрөө ч түүнд итгэдэггүй 
Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа өөртөө. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.
Бар ба нохой жилтнүүд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, үхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнүүдтэй дажгүй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгүй.
ТУУЛАЙ ЖИЛ 
Хонины орд: Ёстой зэрлэг, аальгүй хэрнээ аймшигтай аварга туулай.
Yхрийн орд: Их ялдам, өөрийгөө арьсны ширхгийн дагуу илүүлж таалуулах дуртай 
Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай 
Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндүү ажилгүй 
Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, түрэмгий биш 
Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай 
Жинлүүрийн орд: Дур булаам туулай, бүгд л түүнд унаж үхдэг 
Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, түүнтэй хэзээ ч тоглож болохгүй 
Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай 
Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бөгөөд нийтэч бус туулай 
Хумхын орд: Авьяаслаг туулай, түүнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз 
Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн үг. Түүнтэй хамт байхад ёстой янзтай
Туулай жилтнүүд хэрэв нохойтой учирвал гал халуун роман үүснэ. Гахайтай бол хил хязгааргүй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хүлээж байснаас ч илүү аятайхан цагийг өнгөрөөнө. Хүсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мөрөөдөөд ч хэрэггүй, ёстой бүтэхгүй.
ЛУУ ЖИЛ 
Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагүй, нүд аниад ч болсон зүтгэж гарна 
Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн үг. Гэхдээ саваа модгүй 
Ихрийн орд: Олон өнгөт луу, хурц тод гэрлээр гялалзаж өгнө 
Мэлхийн орд: Yүлэн дунд хөөрч, элсэн цамхаг босгогч 
Арслангийн орд: Дэндүү луу, заримдаа залхмаар болдог 
Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, үлгэрийн биш ганц луу тул итгэж болно.
Жинлүүрийн орд: Гадна төрх маш хувирамтгай, итгээгүй нь дээр 
Хилэнцийн орд: Өргөстэй луу, түүнийг оролдвол өөрийгөө түлнэ шүү
Нумын орд: Хамгийн амгалан луу, түүнд найдаж болно 
Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргүй, барагтайд анзаарагдамгүй 
Хумхын орд: Далдыг харагч луу, өөртөө шүүмжлэлтэй ханддаг 
Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дүүрэн.
Луу жил төрөгсөд тахиа жилтнүүдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол үүрд хамт, бич жилтнүүдтэй кинон дээрх шиг хайр үүснэ. Луу, гахай, хонь, морь жилтнүүдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгүй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггүй.
МОГОЙ ЖИЛ 
Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи өөрөө ч анзаарахгүй 
Yхрийн орд: Гоо үзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам 
Ихрийн орд: Хөдөлгөөнтэй бөгөөд хувирамтгай могой 
Мэлхийн орд: Түүнийг хөдөлгөж амь оруулах хэрэгтэй 
Арслангийн орд: Идэвхтэй могой, их үнэтэй өөрөөр хэлбэл маш ховор, үнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн үг
Охины орд: Нүдний шилт могой, гоё этгээд зүйлд дуртай, ашиглаж чаддаг 
Жинлүүрийн орд: Yнэнч шударга байхааргүй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ 
Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дөнгөнө 
Нумын орд: Шийдмэг могой, тавьсан өндөр зорилгодоо ямагт хүрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгүй 
Матрын орд: Гүн ухаанч могой, хэмжээлшгүй унаантай ч хэрэглэж мэддэггүй 
Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдүйг зөгнөж чадна 
Загасны орд: Усны бөгөөд хүйтэн цуст могой
Могой жилтнүүд үхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал өөртөө дурлуулж чадна, тэдний дурлал удаан бөгөөд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнүүдтэй дурлал, үл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дөхөж очих ч хэрэггүй.
МОРЬ ЖИЛ 
Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга 
Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгүй 
Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггүй 
Мэлхийн орд: Манежийн морь, бүхэл амьдралынхаа туршид тойргоор гүйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай л боддог 
Охины орд: Гүймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсүү байдал нь ч түүнийг аврахгүй 
Жинлүүрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бүжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ 
Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг 
Нумын орд: Ажлын морь, элдэв аашгүй 
Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой 
Хумхын орд: Унадаг морь, хүсвэл хэнийг ч ямар ч зайнаас гүйцэж чадна 
Загасны орд: Сэтгэл догдлом, дэндүү аашилж байхдаа ч бодлогошронгуй морь
Морь ба бар төгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман үүснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцүү ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бүтэхгүй.
ХОНЬ ЖИЛ 
Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь 
Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгүй 
Ихрийн орд: Ааштай хонь, түүний элдэв үйлдлийн эсрэг хүчтэй тэмцэх хэрэгтэй 
Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь 
Арслангийн орд: Бардам, олон хүнд үл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор 
Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь 
Жинлүүрийн орд: Ялагч хонь, түүнтэй амрагийн харьцаа үүсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ
Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бөгөөд осолтой. Хурц эвэртэй шүү.
Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь 
Матрын орд: Бодлогошронгуй, хэрсүү хонь. Юунд ч бэлэн бөгөөд агуу сэтгэгч, зөгнөгч 
Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгүй.
Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хүрэхдээ жаахан аашгүйтдэг
Хонь ба туулай жилтнүүд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил төрөгсөд хонь, гахайтай кинонд өгүүлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бүх юм үргэлж хэтрүүлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, үхэртэй орооцолдох ч хэрэггүй.
БИЧ ЖИЛ 
Хонины орд: Төвөгтэй ааштай, хүнд бич 
Yхрийн орд: Гэмгүй бич, өмгөөлөл эрсэн мэт 
Ихрийн орд: Хурц ааштай бич, өнгө өнгийн савангийн хөөс хийсгэж, бүгдийн толгойг эргүүлчихэж дөнгөнө
Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сүүлчийн гадил жимсээ ч өгнө 
Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сүүлнээс нь чангааж байгаад ч хамаагүй торгоож дөнгөнө 
Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мөчрөөс мөчирт дүүлнэ 
Жинлүүрийн орд: Олсон дээгүүр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмүүлдэг. Таалагдах хүслээсээ болж өөрийгөө сүйрүүлж мэднэ 
Хилэнцийн орд: Дэндүү этгээд, нууцтай шуудай гэсэн үг 
Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич 
Матрын орд: Дэндүү шохоорхуу бич, гэвч бүх юм харьцангуй шүү дээ 
Хумхын орд: Хянуур бич, өөрийн нарийн тоглоомоо нуудаг 
Загасны орд: Зохион бүтээгч бич, дандаа хамгийн өндөр дал модон дээр сууж байдаг
Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндүү сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцүү байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггүй.
ТАХИА ЖИЛ 
Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бүртээ л дайн дэгдээж үгүй ядаж том хэрүүл маргаан үүсгэх арга саам эрж байдаг.
Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай 
Ихрийн орд: Мөнхийн тулаан, түүний хажууд байгаа хүмүүст амар жимэр амьдрал зөвхөн зүүдлэгдэх болно.
Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ түүнийг хялбархан “гол гаргаж болно”.
Арслангийн орд: Аймшиггүй тахиа, амиа ч өгөхөөс буцахгүй. Гэхдээ хэний төлөө, юуны төлөө гэдэг нь чухал биш.
Охины орд: Маш хурц хумстай тахиа 
Жинлүүрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгүйтэж, дор нь толгойг нь эргүүлж дөнгөнө 
Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хүссэнээ хийж чадна 
Нумын орд: Yнэнч тахиа, хүссэнээсээ илүү үнэнч байж чадна 
Матрын орд: Бүх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар 
Хумхын орд: Зөвхөн өөрт хамаатай асуудлыг л авч үздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга 
Загасны орд: Дээврийн азарган тахиа, түүнийг бүгд сонсож харна
Тахиа ба луу бие биедээ ухаангүй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнүүд могой ба үхэртэй түргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнүүд хэрэв хуягласан хаалга мөргөх л гээгүй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгүйтэх хэрэггүй.
НОХОЙ ЖИЛ 
Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хүрч ирнэ. Эзэндээ маш үнэнч нохой 
Yхрийн орд: Маш үнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сүрхий.
Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.
Мэлхийн орд: Ямар ч мөрийг олж чадна, хүсвэл үхсэнийг ч олоод ирнэ 
Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бүгд үг дуугүй захирагдана 
Охины орд: Шилмэл үүлдрийн нохой, бүх талаараа 
Жинлүүрийн орд: Нууцлаг, тааваргүй оньсого мэт, тодорхойлохын аргагүй 
Хилэнцийн орд: Түүнд хазуулж л болохгүй, үхлийн зуулттай 
Нумын орд: Эр хүчтэй, зогсоох аргагүй нохой 
Матрын орд: Болгоомжтой нохой, түүнд найдаж болно 
Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай 
Загасны орд: Өвөрмөц нохой, сайхан сэлдэг, гүн шумбадаг
Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мөн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцүүвтэр. Нохой жилтнүүд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгүй.
ГАХАЙ ЖИЛ 
Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зүрх, хатуу туурай 
Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн үг. Маш дур булаам 
Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хүмүүс нь зогсоочихгүй бол хол явах гахай 
Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай 
Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч 
Охины орд: Мөнгө цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа 
Жинлүүрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Түүнд бүгд л сайн.
Хилэнцийн орд: Ширүүн дориун гахай, хэцүү ааштай 
Нумын орд: Логик сэтгэлгээтэй, үргэлж хэзээ, хаана, ямар үнэтэйг мэдэж байдаг 
Матрын орд: Гахай гэхэд дэндүү хатуу, гэхдээ бүгд үүний энэ занг өршөөдөг 
Хумхын орд: Аятайхан гахай, үүрд энэ хэвээр анхаарлын төвд байна.
Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, үргэлж л магтаалд умбаж байдаг.
Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал үлгэрийн мэт маш сайхан харьцаа үүснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хүсвэл хайр болон хувирч магадгүй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгүй, бүтэх ч үгүй
1. Юуны өмнө зөв хооллох хэрэгтэй. Бэлэн хоол, түргэн хоолны газар мэтээс зайлсхий. Бэлэн хоолонд давс их байдаг тул ходоод муутгах өндөр эрсдэлтэй. Түүхийгээр идэж болох ногоог сайтар цэвэрлээд боловсруулалгүй ид. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш сайн. Шингэн зүйл түлхүү уу, арьс тань үнэхээр өнгөлөг болно.
2. Амьдралын идэвхтэй бай. Олон нийтийн ажил, сайн дурын үйл ажиллагаа аль нь ч тэр танд тустай. Амьдрах ухааны нэгэн том хүчин зүйл бол хөдөлгөөн, идэвхтэй байдал гэж ойлгож болно.
3. Найз нөхөд, гэр бүл ойр дотныхонтойгоо харьцах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, сэтгэл санааг өөдрөг болгодог нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өөрийн дуртай хоббиг хуваалцах найзтай бол.
4. Ямар ч асуудлыг эерэг талаас нь харж сур. Өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлээ сонсож, зөрчилдөхгүй бай.
5. Өчүүхэн зүйлд ч баярлаж, талархалтай хандаж сур. Ер нь чин сэтгэлээс талархаж сурах нь хүний ухаан бодлыг ариусгаж, сайн энергиэр цэнэглэдэг юм.
6. Ямагт байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж бай. Арьс арчилгааг төвөгтэй процесс бус, харин таашаал авах хэрэгсэл б

“-Би ийм зүйлийг огт санахгүй байна”. Хадамдаа халамцуу байхдаа шкаф авч өгнө эсвэл эхнэр хүүхдээ аваад салхинд гарна гэснээ санахгүй байна уу та?

“-Би хэнд ч хэрэггүй амьтан”. Ийм юм бол яах гэж хүний сайхан охиныг авч суусан юм. Эх чинь ч үүнд ихэд гомдоно доо.
“-Би согтуу байсан юм аа”. Муу зүйл хийснээ хамгаалах шилдэг арга л даа. Гэхдээ л муу эрийн зандаа.
“-Би завгүй байсан юм. Ажил ихтэй байхад чинь”. Гэр бүл гэдэг бас маш том төсөл бүхий ажил. Түүнд анхаарлаа хандуулахгүй бол эр хүн таны хэрэг гэж гэр бүлд алга даа, хөө. Хүүхэддээ цаг гарга л даа, эцэг гуай.

“-Миний цамцыг ингэж угаадаггүй юм даа”. Тэгвэл ээж рүүгээ оч. Эхнэр чинь асар гомддог үгний нэг энэ. Тэр бол хань чинь харин ээж чинь эхнэрийн чинь хадам гэдгийг санаж яваарай.
“-Чамайг юу яриад байгааг ойлгохгүй байна”. ойлгохыг хичээх л хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол гэр бүл гэж байгаад яахав. Тэр тэнэг хүн биш болохоор таниас хэзээ ч зүйл асуухгүй нь лав.
“-Миний оймсыг хараагүй биз”. Гал тогооны ширээн доороос гараад ирлээ. Үгүй арай хоолоо идэж байхдаа тэнд тайлаад хөлөө илж илж боссон юм биш биз дээ. Эсвэл гурван сар болоод годойгоод хатчихсан юм буйдан доороос гарч ирвэл...онигоо онигоо.
“-Чи ухаантай юм чинь өөрөө шийдчих”. Энэ нь надгүйгээр амьдар гэсэнтэй утга нэг байх. Чи оролцож зөвлөхгүй юм бол заавал дэргэд байж яах гээд байгаа юм.

Сүрчиг үүссэн түүхээс

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Нэгэн цагт агуу их соёлт гүрэн хэмээн дуурсагдаж, өдгөө өвлөгдөн үлдсэн өв нь үнэхээр бишрэгдэн гайхагддаг ард түмэн бол эртний Грек, Рим, Египэт билээ. Эдгээр улсуудын хүн төрөлхтний түүхийг тодорхойлж байсан цаг үе нь он цагийн хуудаснаа мянга мянган жилийг ардаа орхисон ч үнэлэгдэж баршгүй үнэт баялаг уламжлал нь өдгөө ч өөрийн гэсэн үнэт чанараа хадгалсаар ирсэн билээ. Тэрхүү үнэт хийгээд урлаг гоо сайхны туурвилуудынх нь нэг бол СҮРЧИГ хэмээх оюуны гайхамшигт бүтээл юм.

Эртний Египэтийн хаад, хатад хөгжлийнхээ идэр үед өдгөөгийн бидний хэрэглэж заншсан Сүрчигийг байгалиас нь шууд хэрэглэж эхлэжээ. Танд сонирхуулахад эртний Египэтийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх мэт цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхэн хэрэглэдэг байжээ.

Өнөөдөр олон улсын хэмжээнд Сүрчигийг Parfume гэсэн нэр томьёогоор тэмдэглэж байна. Энэ үг нь утаатай гэсэн утгыг илэрхийлдэг ба ийнхүү нэрлэсэн нь сүрчигийн анхны хэрэглээтэй холбоотой юмаа.

Дэлхийн үнэртэн гоо сайхны түүхэнд Францчуулын оруулсан хувь нэмэр их. Дундад зууны үед Францын хатагтай нар СҮРЧИГ-ийг бээлийдээ шингээн хэрэглэдэг байсан бол гарамгай жанжин Напелон Бонапарт тулалдаан бүрийнхээ өмнө өөр өөр сүрчиг түрхдэг байжээ. Түүний энэ үйлдлийг түүхчид тайлбарлахдаа тэрээр түрхсэн сүрчигээрээ дайсныхаа сэтгэл зүйд тодорхой нөлөө үзүүлдэг байсан гэжээ. Сүрчиг үйлдвэрлэгч анхны үйлдвэр одоогоос 400 гаруй жилийн өмнө Францын Грэсс хэмээх тосгонд үүссэн. Өдгөө энэ хот олон улсын Сүрчиг үйлдвэрлэлийн төв нь болсон ба энд өнөөдөр сүрчиг үйлдвэрлэгч 30 аж үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр үйлдвэрүүд сүрчиг үйлдвэрлэх төдийгүй өөр бусад орны сүрчиг үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд сүрчиг үйлдвэрлэхэд хэрэгтэй гол бэлдмэлүүдийг экспортолдог юм. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европ, Өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг улсуудаас импортолдог. Ташрамд хэлэхэд: сүрчиг үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг учраас эдгээр аж үйлдвэрүүдээс зөвхөн дөрөвхөн нь л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.

Дэлхийн үнэртэнгийн урлагыг Америкийн, Европын гэсэн хоёр урсгалд хуваан авч үздэг. Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлиин найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, савлалын загвар маш нарийн агаад үйл нь хялбар биш юм. Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн атлаа цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдаг билээ.

Массаж гэж юу вэ?

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Өнөөгийн техник технологийн өндөр хөгжилтэй нийгэмд хүмүүсийн хийх ажил нь суугаа хэлбэрт шилжиж, хөдөлгөөн багасаж үүний улмаас бидний хэлж заншсанаар бие хөших болсон. Үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлж, сэргээх массаж нь улам бүр боловсронгуй болж, улс орон бүрт хийгдэж байна. Биологийн идэвхит цэгүүд ихээр байдаг хөл тавхайн массаж хятад улсад хамгийн өргөн дэлгэрч эмчилгээний массаж болтлоо хөгжсөн байна. Хүний эрүүл мэндийн толь болох хөлийг амрааж бие эрхтний дархлааг сайжруулж алжаал тайлах үйлчилгээтэй гэж үздэг байна.

Тайландчууд массажийг урлаг болгон хөгжүүлж чадсан ард түмэн гэнээ. Үүний учир нь иог, бясалгал, массажыг нэгтгэн нэгэн цогц болгосонд оршино. Уламжлалт тайланд массаж нь биеийн жимээр хийснээрээ залуу насыг хадгалах цорын ганц эмчилгээ юм.

Япон улсад шиацу массажыг өвдөг тохойгоо ашиглан хийдэг болжээ. Уг нь шиацу гэдэг нь эрхий хуруугаар дарах гэсэн утгатай бололтой. Гэсэн хэдий боловч яагаад өвдөг тохойгоо ашиглаж хийдэг болсон нь бас учиртай япон улсын массажистуудын дунд хийсэн судалгаагаар массажистуудын дундаж нас маш залуу ба 56 хүрээд ихэнх нь шамбрам өвчнөөр нас барсан байжээ.
Үүнийг японы шинжээч эмч нарын баг судлаад эрхий хурууны даралт нь шамбрам өвчний эх үндэс болж байна гэж үзээд массажинд анх эрхий хурууны өндгөөс гадна биеийн бусад хэсгийг оролцуулах санал оруулжээ. Ийнхүү өвдөг тохойг ашиглаж хийх шиацу массаж нь хүний био энергийн цэгүүдэд үйлчилснээр бие организмын өөрийн нөхөн сэргээх механизмыг идэвхижүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Тэгвэл манай өвөг дээдэс эрт дээр үеэс мал, амьтны гаралтай өөх тосыг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна өвчтэй байгаа өвдөг, тохой, ууц нуруу зэрэгтээ түрхэн халуу оргитол илдэг байсан нь өдгөө монгол тосон бариа болон монголын энергижүүлэх тосон массаж болон хөгжжээ. Энергийн сувгаар барих энэхүү тосон иллэг нь бие махбодод таатай нөлөө үзүүлж мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж ядаргааг тайлах үйлчилгээтэй.

Гар барихад учир бий

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Гар барьж мэндлэх нь хүмүүсийн бие биеэ хүндэтгэж буйг илэрхийлсэн харилцааны чухал хэлбэр. Энэ нь хүнд гүн сэтгэгдэл үлдээхээс гадна илүү ойртуулдаг байна.
Мөн нэг нэгнээ шинжих боломжийг бас бүрдүүлдэг аж. Харилцагчийнхаа гарыг хэрхэн атгаснаас шалтгаалан түүнийг татах уу түлхэх үү гэдэг шийдэгдэнэ. Ялангуяа анх танилцаж байгаа хүнтэй мэндлэхдээ хянуур байх хэрэгтэй. Мэндлэхээсээ эхлээд эвгүй санагдвал харилцаа удаан үргэлжилдэггүйг санаарай. Бид анзааргагүй үйлдлийнхээ төлөө харилцагчдаа буруу сэтгэгдэл төрүүлдэг юм биш байгаа. Тэгвэл та бүхэнд харилцааны энгийн дүрмүүдээс танилцуулж байна.
• Эхний алтан дүрэм бол харилцагчийнхаа гарыг барих үедээ нүд рүү нь ширт. Энэ нь итгэлцлийг илэрхийлээд зогсохгүй, түүний сэтгэлийг шинжихэд чухал алхам болдог. Нүд сэтгэлийн толь гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв мэндэлж буй хүнийхээ нүд рүү харахгүй бол та түүнд таагүй ханддаг, үл итгэдэг, өөдгүй бодлоо нууж байгаа гэх мэт таагүй сэтгэгдэл төрүүлж болох.
• Мэндэлж буй хүнийхээ гарыг чангаар атгах нь ойр дотно, гүн хүндэтгэлтэй хандаж буйг илэрхийлдэг. Гэвч хэтэрхий чанга атгахаас болгоомжил. Гарыг нь өвтгөвөл эсрэг үр дүнд хүргэж мэднэ.
• Харилцагчийнхаа гарыг хоёр гардан атгавал нөхөрсөг дотно, элгэмсэг байдлыг илэрхийлдэг.
• Алгаа дээш нь харуулж, харилцагчийнхаа гарыг тосч мэндлэх нь гүн хүндэтгэлийн илэрхийлэхийн зэрэгцээ нээлттэй харилцахад бэлэн гэсэн дохио болдог байхад алгаа доош харуулах нь мэндэлж буй хүнээ басамжилж буйг харуулдаг.
• Мэндэлж буй хүн тань өөртөө итгэлтэй, эрч хүчтэйгээр гарыг тань атгавал түүнийг дэмж. Өөрийн мэдрэмжийг түүнийхтэй тэнцүүлэхийг хичээ. Гарынхаа алгыг түүнийхтэй параллель, босоо болгож чадвал та түүнтэй эрх тэгш гэдгээ харуулж буй хэрэг.
• Гараа сунгаж мэндчилэх нь нөхөрлөл, итгэл найдварын бэлгэ тэмдэг. Эрчүүд гараа сунгаж мэндлэхдээ өөрийн хүч чадал, байр сууриа илэрхийлэхийг эрмэлздэг. Хэтрүүлбэл хүнийг үл хүндэтгэж буй мэт сэтгэгдэл төрүүлдгийг санаарай.
• Гараа цавчиж байгаа мэт дээрээс буулган харилцагчийнхаа гарыг чанга атган мэндэлбэл эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй, хамтарч ажиллахад бэлэн гэсэн утга илэрхийлдэг аж. Энэ мэндчилгээ нь албан ёсны уулзалт, ажил хэргийн үед илүү тохиромжтой.
Эцэст хэлэхэд соёлын ялгааг мэдэх нь боловсрол мэдлэгийн нэг илэрхийлэл. Өөр оронд айлчилж, гадаадын төлөөлөгчидтэй уулзахдаа тухайн улсад гар барьж мэндэлдэг соёл байдаг эсэхийг мэдэх нь чухал. Мэндлэх, хүндлэх ёс мэддэг байх нь хүний эрхэм соёл юм.
Уруул гэдэг бол хүнийг илэрхийлдэг хамгийн эхний нүүр царай юм. Хүний уруул сайхан бол зүс сайхан гэсэн ч болно. Ямар ч хүн уруулаа зөв арчлах ёстой. Хэрвээ хатсан уруултай гадуур явбал мэдээж та хүнд яаж ч сайхан хувцасласан уруулыг чинь хараад шижиг төрөх нь лавтай. Тийм учраас урууландаа тэжээлийн зорилготой химийн гаралгүй уруул өнгөлөгч байнга түрхэж байх ёстой. Гадуур явах үедээ ялангуяа хавар, намар, зуны улиралд ихэвчлэн яадаг гэвэл нар уруулыг гэмтээдэг. Тийм учраас уруулаа нарны хэт ягаан туяа болон салхинаас хамгаалж байх хэрэгтэй.  Бид нүдээ нарнаас хамгаалж нарны шил зүүдэг шүү дээ. Түүнтэй адил уруулаа хамгаалж өнгөлөгч түрхэж байх хэрэгтэй. Мөн урууландаа зөгийн бал байнга түрхэж байвал уруул ягаарсан, мөн булбарай сайхан болдгийг нуух юун байна. Бүгдээрээ гэртээ байхдаа туршаад үзээрэй, үнэн шүү. Үнэхээр булбарай, гоё зөөлөн болно, туршаад үз, дараа нь мэдэр.. Ялангуяа манай монгол шиг хуурай хатуу салхитай газар байнга өөрийнхөө гоо сайханд эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд анхаарч байх ёстой. Уруул сайхан бол амьдрал цоглог шүү дээ. Хамгийн энгийн үгээр мэдээг аанаа таньд хүргэлээ, амжилт. Бүгд туршаад үзээрэй, хамгийн гол нууц зөгийн бал шүү.

5 Махбодийн онол, арга билгийн сургаал

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Орчлон ертөнцийн гол нууцыг танин мэдэхийн тулд эртний хүмүүс олон аргыг хэрэглэдэг байсан бөгөөд тэдгээрийн гол жолоодлого болгож байсан онол нь байгаль ертөнц бодисоос бүрддэг бөгөөд тэдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоотой гэж үздэг 5 махбодийн онол, Арга билгийн сургаал юм. Энэ онол нь байгаль ертөнцийг танин мэдэх аргын гол жолоодлого болж байсныхаа нэгэн адил дорно дахины анагаах ухааны гол тулгуур онол болдог. Дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг Хий, Шар, Бадганы онол , цул савын онол, үндсэн 6 өвчний онол гэх мэт онол сургаалуудыг 5 махбодь, арга билгийн онлоор задлан тайлбарладаг.

5 махбодийн онол

Аливаа бодисыг 5 махбодид хураангуйлж 5 махбодийн чадал, эрдэм, үйлдэл, харилцаа холбоонд түшиглэн байгаль ертөнц дэх юмс үзэгдлийн үүсэл, хөгжил, мөхлийн ерөнхий зүй тогтлыг тайбарласан ухааныг 5 махбодийн онол гэнэ. Эртний Энэтхэг, Грек, Хятадын эрдэмтэд ертөнцийн түмэн бодис бол бурханы бүтээл биш хэдэн зүйлийн анхны бодис хувиран хөгжсөний үр дүн гэж үзэж байв. Энэ хэдэн бодисыг эртний Энэтхэгийн эрдэмтэд шороо, ус, хий, төмөр, хожим нь огторгуй , эртний Грекийн эрдэмтэд шороо, ус, хий, төмөр 4, эртний Хятадын эрдэмтэд мод, төмөр, шороо, гал, ус гэж үзэж байв. Тэд бодисын хувирал хөгжлийн явцад арга билгийн ёсоор эсрэг, тэсрэг хирнээ харилцан нэгдэх хууль байгааг мэдэж түүнийг тайлбарлахын тулд хүмүүсийн сайн мэддэг 5 бодисын шинж чанар болон тэдгээрийн уялдаа холбоог гаргах оролдлого хийсэн. 5 махбодийн сургаал нь ертөнц бол анхны зарим зүйлийн бодисоос үүсч, тэдгээрийн хувирал хөгжлийн дүнд бий болсон гэж үздэг гүн ухааны үзэл юм. Энэ сургаалын гол ач холбогдол нь эртний анагаах ухааны системчлэгдэхэд гол түлхүүр болсонд оршино.

Дорно дахины анагаах ухаанд 5 махбодийн сургаал 2 зүйл байв.
1. Эртний Энэтхэгээс гаралтай одон зурхайн 5 махбодь Үүнд: шороо, ус, гал, хий, огторгуй
2. Эртний Хятадаас гаралтай хар зурхайн 5 махбодь Үүнд: мод, гал, шороо, төмөр, ус Монгол АУ энэ 2 зүйлийн 5 махбодийн сургаалыг хэдэн зуун жил хэрэглэж ирсэн боловч Дорно дахины анагаах ухааны гол тулгуур онол болох Хий, Шар, Бадганы онолтой уялддагийн хувьд одон зурхайн 5 махбодийн онолыг өргөн хэрэглэдэг.

Одон зурхайн 5 махбодийн онол

Одон зурхайн 5 махбодь нь шороо, ус, гал, хий, огторгуй юм. Эртний зохиолуудад 5 язгуур эх, 5 их гарал ч гэдэг. Эдгээр махбодийн шинж чанар хоорондын уялдаа холбоогоор байгаль ертөнц дэх юмс үзэгдлийн үүсэлт, шинж чанар, харилцан холбоог тайлбарлах онолыг Одон зурхайн 5 махбодийн онол гэнэ. Энэ онол нь Энэтхэгт буй болжээ. Одоогоос 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн эрдэмтэд шороо, ус, гал, хий 4 махбодийн онол гаргасан ба хожим бодис юмс үзэгдлийн оршин тогтнох, арвижин дэлгэрэх, хөдөлгөөний зай завсар болох огторгуй махбодь нэмэгдсэнээр одон зурхайн махбодь бий болсон. Энэ нь эртний анагаах ухаан болох Аюурведийн онолын гүн ухааны жолоодлого болсон. Хожим Түвд, Уйгараар дамжин 14-р зууны үеэс Монголд нэвтэрсэн. үүнээс хойш Монгол анагаах ухаанд хүний биеийг бүтээж буй 3 махбодь, 7 тамир, 3 хир, өвчин үүсгэх 4 нөхцөл, өвчний зүй, өвчин таних ухаан, анагаах зарчим, засах ерөндөг зэргийг одон зурхайн 5 махбодиор тайлбарлаж иржээ.

Одон зурхайн 5 махбодийн тус тусын онцлог

Одон зурхайн 5 махбодийн онолд махбодь тус бүрийн онцлог чанарыг чанар, эрдэм, үйлдэл гэсэн 3 зүйлээр тодорхойлдог. Одон зурхайн 5 махбодийн онолоор ертөнцийн ахуй бодисын шинж чанарыг 5 махбодид төрөлжүүлэх ба 5 махбодийн холбогдлоор түүний үүсэл хувирал хөгжлийг тайлбарлана. Ийм учраас бодисыг 5 махбодид төрөлжүүлэхэд тус тусын онцлогийг мэдэх хэрэгтэй. Энэ тухай Бэсрид Санжаажамцын “ Цагаан биндэрьяа ” зохиолд бичсэнээр:
1. Шороо: Хатуу, чийрэг, хүнд чанартай дүрс, дуу, үнэр, амт хүрэлцэхүйн 5 эрдэмтэй. Ахуй бодисын суурь түшиг болж, тогтворжуулах, хүндрүүлэх үйлдэлтэй.
2. Ус: Чийглэг, нойтон, услэг шинж чанартай, дүрс, дуу, амт, хүрэлцэхүйн 4 эрдэмтэй. Ахуй бодисыг төлжүүлэх, чийглэх, усжуулах үйлдэлтэй.
3. Гал: Халуун чанартай. Дүрс дуу хүрэлцэхүйн 3 эрдэмтэй. Ахуй бодисыг халаах, боловсруулах, шатаах үйлдэлтэй.
4. Хий: Хөнгөн хөлбөрөнгүй чанартай. Дуу, хүрэлцэхүйн 2 эрдэмтэй. Ахуй бодисыг хөнгөрүүлэх, хөдөлгөх, арвижуулах үйлдэлтэй.
5. Огторгуй: Хөндий хоосон чанартай. Дууны ганц эрдэмтэй. Ахуй бодисын орших, арвижих, хөдлөх, орон зай болох ба зай гаргах үйлдэлтэй.
Махбодийн чанар гэдэг нь махбодь тус бүрийн дотоод шинж чанар буюу мөн чанарыг тусгасан ойлголт юм. Махбодийн эрдэм гэдэг нь хүний мэдрэхүйд сэрэгдэх ахуй бодисын тусгалуудыг хэлнэ. Махбодийн үйлдэл гэдэг нь үзэгдэл юмсын үүсэл хувиралтад 5 махбодь тус бүрийн үзүүлэх үйлдлийг хэлнэ. 5 эрхтэнд сэрэгдэх ахуй бодисын тусгалаас олсон сэрлийг системчлэн боловсруулж бодисыг танина. Өөрөөр хэлбэл ямар нэг махбодийн чанар үйлдлийг нь таньж цаашид ашиглана.

Одон зурхайн 5 махбодийн төрөлжүүлэл

Тухайн бодист шороо, ус, гал, хий, огторгуй 5 махбодийн алиных нь чанар, эрдэм, үйлдэл илүү байгаагаас нь хамаарч 5 төрөлд хувааж төрөлжүүлдэг. Ахуй бодис бүхэнд 5 махбодь агуулагдах боловч тэдгээрийн харьцаа нь харилцан адилгүй байдаг. Үүнээс болж бодис нэг бүр нь хоорондоо адилгүй байдаг. Жишээ нь:
Ус: ус, шороо, гал, хий 4 махбодиос бүтэж, огторгуй махбодиор орон зайд орших боловч усан махбодийн харьцаа дийлэнх эзлэх учир усан махбодид төрөлжүүлж, бусад бодисоос ялгаж байна. Эртний зохиолд биеийн бүрэлдэхүүн ба холбогдол бүхий бодисыг 5 махбодид төрөлжүүлсэн.
-Хий, шар, бадганыг билиг чанарын үүднээс төрөлжүүлсэн нь: хий- хий, шар- гал, бадган- ус, шороо
-Биеийн бүрэлдэхүүн ба эрхтэний үүслийн талаар 5 махбодид төрөлжүүлсэн нь :
Шороо- мах, яс, хамар, үнэртэх мэдрэл үүснэ.
Ус- цус, хэл, амтлах мэдрэл услагийн хувь үүснэ.
Гал- илч, өнгө, нүд, үзэх мэдрэл үүснэ.
Хий- амьсгал, арьс, хүрэлцэх мэдрэл үүснэ.
Огторгуй- сүв, чих, дуу үүснэ.

-Эрхтэнүүдийг шүтээний үүднээс 5 махбодид төрөлжүүлбэл:
Дэлүү- шорооны тунгалаг голлосон чийрэг хүндийн шүтээн.
Бөөр- усны тунгалаг голлосон нойтон, чийгийн шүтээн.
Элэг- галын тунгалаг голлосон биеийн илчийн шүтээн.
Уушиг- хийн тунгалаг голлосон дотор амьсгалын шүтээн.
Зүрх- огторгуйн тунгалаг голлосон сэтгэлийн шүтээн.

Эртний зохиолд: Цул гэдэг бол шимийн охь дээжийн хурааж авдаг 5 махбодийн чанартай тунгалгуудын шүтээн болгосны хувиар цул гэжээ. Энэ 5 цул нь 5 махбодийн тунгалгийн шүтээн болдог гэсэн үг. Үүнээс:
- Зүрх сэтгэл 2 огторгуйд түшиглэх
- Уушиг амьсгал 2 хийд түшиглэх
- Элэг илч 2 галд түшиглэх
- Дэлүү хүнд чийрэг бол шороод түшиглэх
- Бөөр нойтон чийглэг тул усанд түшиглэх

Юм гэж нэг бүрийг аль махбодийн тунгалгийн шүтээн болох үүднээс махбодид төрөлжүүлнэ. 6 савыг 5 махбодид төрөлжүүлбэл:
6 сав бол 5 махбодийн чанартай тунгалгийн цөвийг хураах сав. Учир нь идээ ундаа идэж уухад ходоодонд тунгалаг цөв ялгарч, байдгаас цөв ходоодны доод биед хурна. Тэр нь шороо махбодьтой салс байдаг.
Ходоод нь дэлүүтэй барьцалдсан шороо махбодьтой цөвийг хураах сав. Ходоодноос ялгарсан тунгалаг элгэнд очиж цус болно. Цөс элэгтэй барилдсан тул цусны цөвийг хураах сав мөн.
Идээний цөв нь гал тэгшитгэгч хийн үйлдлээр олгойд цуглана. Учир нь олгой бол уушигтай барилдсан хий махбодьтой уушигны цөвийг хураах сав мөн . Идээ ундааны цөв өтгөн шингэн болж ялгарсны шингэн нь шээс болно.
Усан махбодьтой бөөр давсагтай барилдсан тул бөөрний цөвийг хураах сав нь давсаг юм. 5 махбодийн чанартай идээний цөв гэдсэнд хурна.
Гэдэс нь зүрхтэй барилдсан огторгуй махбодийн цөвийг хураах сав. Биеийн тамирын эцсийн ялгаралт цагаан улаан дуслын цөв самст хурна. Учир нь самс бол 5 махбодь хурсан чанартай 5 цултай барилдсан байдаг. Мөн эмийн амт, чанар, хүч зэрэг нь 5 махбодид төрөлжигддөг. Энэ мэтээр бодисын чанар үйлдэл, харьцаа холбоог тайлбарлахад 5 махбодийн сургаалын онлын үндэс оршино. Одон зурхайн 5 махбодийн төрөлжүүлэл нь ямар нэг бодисын дотор илүү агуулагдаж буй 5 махбодийн чанараар тулгуурладаг ба зарим бодис 1 махбодь дийлэнх, зарим нь 2 махбодь тэнцүү байхаас болж 1 юмуу 2 махбодид төрөлжигддөг .
Жишээ нь : Ходоод шороо махбодьтой бөөр усан махбодьтой г.м
1 махбодиор, Бадган- шороо, усан махбодьтой давслаг амт гал усан махбодьтой 2 махбодид төрөлжинө.

Хар зурхайн 5 махбодийн онол

Мод, гал, шороо, төмөр, ус 5 махбодийг хар зурхайн 5 махбодь гэнэ. Энэхүү 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсны харьцаагаар алив бодисын харьцаа холбоог тайлбарлах онолыг хар зурхайн 5 махбодийн онол гэнэ. Энэ онол нь эртний Хятадын гүн ухааны үзэл бөгөөд түүнийг анагаах ухаанд хэрэглээд 2000 гаруй жил болжээ. Хар зурхайн 5 махбодийн онол нь 16-р зууны үеэс монгол анагаах ухааны судлын шинжилгээнд хэрэглэгдэх болжээ. АУДҮ-ийн “Хойд үндэсийн судлыг шинжлэх бүлэгт” 4 улирал ба 5 цулыг хар зурхайн 5 махбодид төрөлжүүлж, эх, хүү, нөхөр, дайсны харьцаагаар 5 цулын хоорондох харьцаа ба 4 улирлын байгалийн хувиралтыг дагаж гарах 5 цулын судлын лугшилтын хувиралтыг тайлбарлажээ. Хожим Дэсрэд Санжаажамц зэрэг эрдэмтэд цааш дэлгэрүүлэгч 6 савыг хар зурхайн 5 махбодид төрөлжүүлжээ. Монгол АУ-нд хэрэглэж буй хар зурхайн 5 махбодийн онолыг хар зурхайн 5 махбодийн төрөлжүүлэлт, эх, хүү, нөхөр, дайсны харьцаа гэсэн 2 хэсэгт хувааж болно. Хар зурхайн 5 махбодийн төрөлжүүлэл: Монгол анагаах ухаанд хар зурхайн 5 махбодийг хэрэглэх болсноос хойш 5 цул, 6 сав, 4 улирал зэргийг хар зурхайн махбодид төрөлжүүлэх болсон. Хойд үндэсний “Хүрэлцэх судлаар өвчнийг таних ” бүлэгт 4 цагийг 5 махбодиор хуваахад хаврын 3 сарын эхний 72 хоногт модон махбодь дэлгэрэх ба элэгний судал гүйнэ. Зуны 3 сарын эхний 72 хоногт гал махбодь дэлгэрч, зүрхний судал гүйх, намрын 3 сарын эхний 72 хоногт төмөр махбодь дэлгэрч, уушгины судал гүйх, өвлийн 3 сарын эхний 72 хоногт усан махбодь дэлгэрч, бөөрний судал гүйх. 4 улирлын завсрын 72 хоногт шороо махбодь дэлгэрч, дэлүүний судал гүйх гэжээ.

Үүнийг үндэслэн хаврын улирлыг модон махбодьтой, зуны улирлыг гал махбодьтой, намрын улирлыг төмөр махбодьтой, өвлийн улирлыг усан махбодьтой, 4 улирлын завсрыг шороо махбодьтой гэв.
Зүрх, гэдэс-гал махбодьтой
Уушиг, олгой- төмөр махбодьтой
Элэг цөс- модон махбодьтой
Бөөр, давсаг- усан махбодьтой
Дэлүү, ходоод шороон махбодьтой гэж 5 цул , 6 савыг төрөлжүүлдэг. Гэвч энэ нь хий, шар, бадганы онолтой нягт холбогдож чаддаггүй.

Хар зурхайн 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсан бололцох харьцаа

Хар зурхайн 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсны харьцаагаар ахуй бодисын хоорондох харьцааг тайлбарлаж иржээ. Хойд үндэсний хүрэлцэх судлаар өвчнийг бүлэгт 4 улирал ба 5 цулыг төрөлжүүлж, улирлын хувиралтыг даган гарах 5 цулын судасны лугшилтыг тодорхойлсны үндсэн дээр шороо, гал, төмөр, ус, мод 5 махбодийг эх, хүү, нөхөр, дайсны харьцааг гаргадаг. Эх хүүгийн харьцаа Нэг махбодь нөгөө махбодийнхоо эх болох ба тэр нь нэг махбодийн хүү болох харьцааг эх, хүүгийн харьцаа гэнэ. Жишээ нь: Модон махбодь нь гал махбодийн эх болж, гал махбодь модон махбодийн хүү болж, гал модон махбодийн эх хүүгийн харьцаа үүснэ. Эх болох махбодь нь хүү махбодийг үүсгэж, тэжээж төлжүүлж байхад хүү махбодь нь эх махбодийнхоо тусламжтайгаар үүсч тэжээгдэж, төлжигдөнө. Тухайлбал: Модон махбодийн хөвгүүн гал, гал махбодийн хөвгүүн шороо, шороо махбодийн хөвгүүн төмөр, төмөр махбодийн хөвгүүн ус, усан махбодийн хөвгүүн мод болно. Эх махбодь нь эсрэгээр байдаг. Модны эх ус, усны эх төмөр, төмрийн эх шороо, шорооны эх гал, галын эх мод болно.

Нөхөр дайсны харьцаа

Нэг махбодь нөгөө махбодийнхоо нөхөр болж байхад тэр нь нэг махбодийн дайсан болсноор хар зурхайн 5 махбодийн нөхөр дайсны харьцаа үүснэ. Жишээ нь: шороо махбодь нь модон махбодийн нөхөр болж байхад модон махбодь шороон махбодийн дайсан болсноор мод шороо махбодийн нөхөр дайсны харьцаа үүснэ. Нөхөр махбодь нь түшиг болж туслах, дайсан махбодь нь эсэргүүцэх, хязгаарлах харьцаатай.

Тухайлбал: модны нөхөр шороо, галын нөхөр төмөр, шорооны нөхөр ус, төмрийн нөхөр мод, усны нөхөр гал махбодь болно. Харин модны дайсан төмөр, галын дайсан ус, шорооны дайсан мод, төмрийн дайсан гал, усны дайсан шороо болно. Нөхөр дайсны харьцаагаар нэг махбодь нөгөөдөө нөхөр (дайсан ) болж байхад гал өөрөө төмрийн дайсан болно. Ийнхүү хар зурхайн махбодь нь өөр хоорондоо эх хүү, нөхөр дайсны харьцаанд орших тул ердийн байдалд 5 махбодийн аль нэг нь хэт арвидах юмуу хорогдохгүй харьцангуй тэнцвэрт байдалд байна.

Хар зурхайн 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсны харьцааг бодох томъёо нь мод, гал, шороо, төмөр, ус 5-ыг энэ дэс дараагаар нь 1 цагираг шугам дээр цагийн зүүний дагуу жагсааж эх, хүү, нөхөр, дайсныг олъё гэвэл 1-эх, 2-хүү, 3-нөхөр, 4-дайсан болно. 5 махбодийн сургаал нь эртний гүн ухааны хүрээ хэмжээнд үүсч хөгжөөд хожим АУ-нд нэвтэрснээс хойш урт удаан хугацааны эмчилгээний олон сорилтыг давж системчлэгдэж ирсэн юм. Гэвч энэ нь шинжлэх ухаан хөгжөөгүй эрт үеийн онол учраас дутагдалтай тал бий. 5 махбодь ба 5 махбодийн үечлэл Энэ нь онол нь дорно дахины анагаах ухааны ертөнцийг үзэх үзэл болох махбодийн хоорондын харьцаа тэдгээрийн дотроос гарч ирж буй харьцаа холбоо, хөгжил дэвшил, хувьсал өөрчлөлтийг илэрхийлдэг арга билгийн онолоос 300 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг. Эртний Хятадын Нейжин сударт сав шим ертөнцийн аливаа амьд ба амьгүй зүйл нь 5 махбодиос бүтнэ. Өөр өөр хэлбэл аливаа юмс үзэгдэл 5 онолтой, мөн дуу авиа 5 хөгөөс бүтдэг гэж тэмдэглээд эдгээр нь хоорондоо байнгын хөдөлгөөнд оршиж харилцан бие биедээ нөлөөлнө гэж тэмдэглэсэн байдаг. Эртний Хятадын философийн Yi- Ying сударт дэлхийн үүсэл хөгжлийн тухай бичсэн байдаг. Эхлээд хумхын тоос бий болоод хумхын тоос нь шороог үүсгэнэ. Qi энергээр хэлбэржиж өөрийн хэлбэр дүрсээ олдог. Нэг талаас гүн ухаан нөгөө талаас эрүүл биеийн бүтэц эмгэг жам зэргийг илэрхийлж байдаг өргөн агуулгыг багтаасан онол юм. Энэ онол нь нэг талаас энэтхэгийн аюурведийн сургаалаас авсан онол болно.

Хар зурхайн 5 махбодийн онолыг монголчууд нилээд хэрэглэж ирсэн. Модноос гал, галаас шороо, шороогоос төмөр, төмрөөс ус, уснаас мод үүснэ. 5 хэмнэл ба 5 үечлэлээр юмс үзэгдлийг Хятадын анагаах ухаанд тайлбарладаг. 5 хэмнэлийн ба 5 махбодийн онол нь аливаа юмс үзэгдлийн тогтолцоо, хэлбэр дүрс хөдөлгөөнөөр тогтооно. Нөгөө талаас сав шим ертөнц түүнд оршин тогтнох хугацаа, үүслийг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл энэ онол гарснаар орчин үеийн онолуудтай дөхүү болсон. Жишээ нь хөдөлгөөнгүй гэж үзэж байгаа зүйлүүд нэг талын матери болж, нөгөө хөдөлгөөнтэй гэж тайлбарлах атомын онолоор электрон, протон, нейтрон болон харьцаа нь нарийн юм.
Ямар нэгэн хэлээр ярьж бичихэд үгийн сангийн бүх нэгжийг зүй зохистой ашиглах нь зайлшгүй боловч тодорхой утга санааг илэрхийлж гаргахад тэдгээр нэгж зохион байгуулалттай харьцаанд орж хэл зүйн талаарх хэлбэржих шаардлагатай. Ингэж хэлбэржих харьцааны үндэс бол тухайн хэлний хэл зүйн утга юм. Аль ч хэлний хэлзүйн олон үзэгдэл тухайн хэлний хувьсал хөгжлийн зүй тогтолттой нягт холбоотойн дээр хэл зүйн олон үзэгдэл өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг нь орчуулгад онцгой ач холбогдолтой болдог.

Гэхдээ олон хэлний тэдгээр онцлог болон ялгааг орчуулгын судлалд судлах үүрэггүй. Харин тэдгээрийг нэг хэлнээс нөгөө хэлээр илэрхийлэн гаргах боломж арга зам зүй зохистой хувилбарыг илрүүлэн олж хамгийн зөв оновчтой сонгон авахад орчуулагчдад туслах нь орчуулгын онолын үндсэн зорилт юм. Хэл зүйн хувьд ижил буюу төстэй үзэгдлүүд ялангуяа роман язгуурын фим уйгар, самгардаа язгуурын, алтай язгуурын, слав төрлийн хятад төвд язгуурын зэрэг хэлнүүдийн хооронд байж болох авч тэдгээр нь үгийн сангийн бүрэн ба бүрэн бус тохироо шиг нэг нь нөгөөгөө орлож чадахуйц тийм тохироо үүсгэж чадахгүй.

Хэл зүй бол үг хувиргах өгүүлбэрт үг холбох, өгүүлбэрийг тухайн үг хэлний дүрмийн дагуу зөв найруулан зохиох журам горимын нэгдэл болохоор үг хувиргах, үг холбох арга зам хэл тус бүрт өөр өөр бадгаас шалтгаалан орчуулгад хэл зүйн талын асар их бэршээл гардаг. Энэ бол нэг хэлээр илэрхийлсэн утга санааг нөгөө хэлээр гаргах арга барил нь өөрчлөгддөгөөс үүсдэг олон төрлийн ялгаанаас ихэвчлэн шалтгаалдаг. Орчуулгын ямар ч төрөлд тохиолдолд орчуулга хийж буй хэлний журам горим дүрэм хэлний хэм хэмжээний хэлний соёлын шаардлагыг хатуу баримтлах ёстой . Орчуулгын үгийн сангийн талаар хуулбарлах аргыг зарим тохиолдолд зөвшөөрдөг байхад өгүүлбэр зүйн хувьд энэ нь боломжгүй зүйл. Өөрөөр хэлбэл харь хэлний өгүүлбэрийн бүтцийг өөрчлөх хувиргах зайлшгүй шаардлага гарах нь тодорхой байна. Хуулбарлах буюу механикаар буулгах аргагүй юм. 

Парисийн Дарь эхийн сүм

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Францийн нийслэл хот Париж нь Сена мөрний эрэг дээрх Сите хэмээх жижигхэн арал дээр анх үүссэн ажээ. Паризиев (энэ нэрнээс дэлхийд цуутай хотын нэр анх бий болжээ.) хэмээх галлийн омгийнхон Лютеция хэмээх загасчны тосгоны нутаг дэвсгэр дээр ирээдүйн хотын анхны байшингуудыг барьжээ.

Хөлөг онгоцны хэлбэртэй арлыг ромчууд эзэлж талын омгууд довтолж норман зэрэг гадны олон түрэмгийлэгчид түйвээж байв. Гэвч тус хот хувь заяагаар ногдсон түүхийн дардан замаасаа хазайсангүй. Тийм ч учраас Париж хотын сүлд нь тэнгисийн долгион дээгүүр хөвж яваа хөлөг онгоц хийгээд тус хотын уриа нь "Ганхаж байсан ч хэзээ ч живэхгүй." гэсэн хэллэг
болсон ажээ.

Жуулчид Париж хоттой танилцах аялалаа Сите хорооллоос эхэлж Сент-Шапелийн сүм, шорон байсан Консьержи хэмээх баргар шилтгээн, алдарт Дарь эхийн сүм рүү очно.

Виктор Гюго "Дарь эхийн сүм" романдаа дүрсэлсэн шиг эл сүмийг нүдэнд харагдтал бичих бололцоогүй билээ. Дарь эхийн сүмийн сүрлэг том байшин талбай дээрхи эртний байшингууд, хотын цэргийн эмнэлгийн хажууд оршино. Чухамдаа энэ талбай дээр ямаа дагуулсан цыган бүсгүй Эсмеральда цоглог бүжиглэж сүмийн цонхоор ах Фролло нь түүний хэрхэн бүжиглэхийг хянаж сүмийн харанхуй шатаар Квазимодо мөлхөн авирч байжээ. Сүмийн өмнөх талбайгаар францийн олон үеийн хаад ихэмсэг алхалж суут Наполеон цэргийн жавхаалаг жагсаал хийж хаанаар өргөмжлөгдөж байсан билээ.

Ромчуудын эзэгнэлийн үед байгуулсан Бархасвадь сүмийн буурин дээр энэхүү сүмийг босгожээ. Энэ газрыг эртнээс ариун гэж шүтэж хожим нь христос Бурхны сум барьж эхэлжээ.

ХП зууны үед уран барилгач Морис де Сюлли Дарь эхийн сүрлэг сум байгуулахаар сэдэж гуравдугаар Александр хамба ламын урилгаар Париж хотод ирсэн ҮП Людовик хаан 1163 онд хотын дорнод хэсэгт сүмийн шавийг тавьжээ. Сүмийг барих ажил хотын дорнод хэсгээс баруун тийш бараг нэг зуун жил үргэлжилжээ. Сүмийг хотын нэг зуун мянган иргэн цөм багтахаар анх төлөвлөсөн ч барих хугацаанд нь хотын хүн ам хэд дахин өссөн байлаа.

Дундад зууны үед тус сүм хотын нийгмийн амьдралын төв байсан ба түүний эргэн тойронд лангуу мухлаг пиг дүүрсэн байв. Сүм дотор нийтийн бүжиг наадам цэнгэл байнга зохионо, аюул тулгарсан үед ойролцоох тосгодын тариачид эд хогшил, малтайгаа ирж нуугдана, эрдэмтэн багш нар оюутнуудад лекц уншдаг байв.

Сүмийн баруун талд байгаа 11 гишгүүр бүхий өргөн шатаар өгсөж цаашлах тусмаа улам нарийсах гол ёслолын хаалганд хүрнэ. Тус бүр нь шовх хэлбэртэй ёслолын хаалга нийтдээ гурав байв. Хаалганы хоёр талд саарал чулуугаар сийлсэн, гүн бодолд дарагдсан сахиусан тэнгэрийн дөрвөн баримлыг тавцан дээр байрлуулсан байна.

Гурван гол ёслолын хаалга нь цул багануудад дээр суурилуулсан чулуун шүхрээр хоорондоо холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чулуун шүхэр дор Христос бурхны амьдралын түүхийг зохиогч, халхгар хувцас өмссөн дөрвөн найдангийн баримал байна.

Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн тал дагуу тус бүрийнх нь дотор эрэгтэй хүний баримал байрлуулсан 28 нүх бүхий шүдтэй хөвөө байна. Есус Христосын өвөг дээдэс болох библийн судрын энэхүү 28 алдарт хаадын баримал тус бүр нь Францийн хаадын бодит дүр ажээ. Хаадын баримлуудын дээр өндөр нарийхан цонхууд байх хийгээд тэдгээрийн төвд бараг 13 метр голчтой гол том цонх бий. Өнгөт чамин жижиг цонхуудаас бүрдэх энэхүү гол цонх нь "Сарнай" нэртэй ба түүний яг голд нь Дарь эхийн дүрс түүний эргэн тойронд дугуй медалиуд дотор ариун онгон шүтээнүүдийн дүрс байна.

Цонхнуудын дээд талд нарийхан баганууд дээр сиймхий хана бүхий давхар байх ба доороос нь харахад чулуун чамин сүлжээсэн хөвөөн дээр сийлсэн нисдэг хулганын далавчтай, могойн толгойтой, хун шувуун хүзүүтэй хачин жигтэй амьтдын дүрсүүд шиг үзэгдэнэ. Эдгээр дүрсүүд нь хүний бүх нүглийн илэрхийлэл ажээ.

Энэхүү давхар нь нүсэр ба агаарт хий дүүжлэгдсэн мэт харагдах хавтгай дээврийг тулсан хоёр баганыг холбосон байна. Сүмийн хонх нь харуулын цамхагийн үүргийг гүйцэтгэж байжээ. Хот руу дайсан ойртохыг харангуут хонхыг цохиж парижчуудад аюул нүүрлэснийг мэдэгддэг байжээ.

Сүмийн нүүрэн тал нь ёслолын хаалга, цонх, давхар, баганууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Сүмийн доторх чимэглэл нь өндөр чамин чулуун багана, шовх гулдан хаалганууд бөгөөд бүх зүйл тэнгэр өөд тэмүүлсэн босоо чиглэлтэй ажээ. Тугалган хавтас бүхий хоргонуудын хүрээ дотор өнгөт шил суулгажээ. Өнгөт шилийг нэвтлэн тусах нарны гэрэлд гантиг, мөнгө, тосоор урласан зогсоо, өвдөглөн суусан, морь унасан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, хаад, лам нар, дайчдын баримлууд өнгө солонгорон хараа булаана.

Сүмийн доторх хана нь гулдан хаалгануудыг холбосон баганууд хийгээд шовх хэлбэртэй цонхнууд нь олон арван хүний дүрс бүхий өнгө солонгорсон зургууд юм.

Дарь эхийн сүм нь хэмжээ нь өөр өөр ч өндөр нь адилхан 35 метр таван танхимаас бүрдэнэ. Үнэндээ бол 12 давхар байшинтай адилхан өндөр гэсэн үг. Гол танхим дотор мөн адил өндөртэй өөр нэг танхим байх ба хөндлөн өөр хоёр танхим залгаж нийтдээ Есус Христосын цовдлуулсан хэрээсийг санагдуулна.

Энэхүү аврага том сүмийг барихад асар их хөрөнгө, ажиллах хүч шаардагдсан нь мэдээж. Парижчууд хөрөнгө мөнгө аажим цуглуулж удаан барьсан юм. Х1Х зууны дунд үед гэхэд тус сүмийн дүр төрх ХШ зууны үеийнхээс нилээд өөрчлөгдсөн байлаа. 11 гишгүүр бүхий шат нь хөрсөнд сууж ёслолын гурван гол хаалганы доод хэсгийн баримлууд алга болсон байв. Сүмийн дотор талын шилэн хоргонууд, чамин гоё өнгөт баримлуудыг бөөн бурхадын дүрс, хүрэл тэнгэр, гантиган болон металл медалиудаар сольсон байв.

Сүмийн барилга эрс муудаж нурах сүйрэх аюул нүүрлэсэн байв. 1841 онд засгийн газраас Дарь эхийн сүмийг аврах тусгай тогтоол гаргасны ачаар нэрт уран барилгач Э.Э.Виолле-ле-Дюкийн удирдлага дор сүмийг сэргээн засварлах ажил 1845 онд эхэлжээ.

Сүмийн баруун, өмнөд, хойд нүүрэн талуудын шилэн хоргонууд мөн нүүрэн талын баримлууд л бидний өнөө хүртэл анхны байдлаараа хадгалагдан ирсэн юм.

Цөлжилт

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна.

Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.

Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыг туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыг бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх. Говь, хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна.

Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хяр зэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж зарим биологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий “цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ.

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум, Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж, эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га талбай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн ашиглах боломжгүй болсон байна.

Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд л ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна.

Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр нь цаашид хичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ хэлж өгөх цаг нь болжээ. Нэг л өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран гайхширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчноо ногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм” мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна.

Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастер төлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм. Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна.

Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Онгон дагшин элсэн манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийг хөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний мөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно.

Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа.

Атрын аян-Цөлжилт. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан хэлж байна.

Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн гэлээ. Угаасаа сүйрэлд хүрдэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг ч тэд ярьж байна. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том. Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй болсон.

Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа.

Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад, Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна.

Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа. Тэгэхээр “Атар III” аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэйг эрдэмтэд онцолсон юмаа. Урд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их өөрчлөгдсөн. Ийм үед атрын шинэ аянг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас дэвшүүлсэн энэ асуудал бодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэй хэдэн эдийн засагчид боловсруулахдаа байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6 сангийн аж ахуй байгуулна, өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортын үрээр га тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр ярьж байна. Үнэндээ тэд хийсвэр сэтгэлгээгээр санал дэвшүүлжээ. Нэг ёсондоо шоу хийж байгаад тун их эмзэглэж байна гэлээ.

“Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш гэдгийг эрдэмтэд сануулж байна. Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998 оны үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг. Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан гэлээ. “Атар III” аяныг эхлүүлье гэхэд тийм их буудай тарих хүн байх болов уу гэдэг нь эрэлзээтэй. Хэрвээ улаан буудайны үнэ унавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн аяныг өрнүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт булахаас ялгаа байхгүй. Ингэж байгаль орчноо сүйтгэхийн оронд ард түмэнд хэрэгтэй зүйлд, бүтээн байгуулалтад зарцуулж болно гэсэн санааг тэд хэлж байлаа .

Анхны хайрын дурсамж

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Анхны
хайрын дурсамж
 Дэлгэрэнгүй»

Ганхдаг цамхаг

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

"Ганхан унаж байгаа ч хэзээ ч газар ойчихгүй." гэж италийн оюутнуудын олон үе дуулан баяссаар ирсэн билээ. Пиза хот дахь Гайхамшгийн талбай дахь алдарт цамхаг найман зуу гаруй жил ганхаж байгаа ч хажуулдан унахгүй өнөөг хүрчээ. Хотын оршин суугчид энэ цамхагийг "удтал хараа булаасан гайхамшиг" гэж бахадна.

Гайхамшгийн талбай дахь уран барилгын цогцолбор нь одоо Доумо (италиар "сум" гэсэн утгыг илэрхийлнэ), Баптистерий ("Загалмайлах ёслолын байшин"), Кампанилла ("Хонхны байр"), Кампо-Санто хэмээх битүү оршуулгын газар гэсэн дөрвөн барилгаас бүрдэнэ. ХП зууны сүүлч-ХШ зууны эхээр Палестиний Голгофа уулнаас хөрс шороо зориуд тээвэрлэн авчирч энэхүү оршуулгын газрыг барьсан ба гот дэгийн нуман хаалганы хавтас дээр нь Там, Аймшгийн шүүхийг сийлсэн байна.

Доумо сүмийг 1063 онд нэрт уран барилгач Бускетто, Райнольдо нарын төслөөр 55 жилийн хугацаанд барьж босгосон бол Загалмайлах ёслолын байшинг 120 жил барьжээ. Ромын дэгээр барьж эхэлсэн дугуй гантиган байшинг гот дэгээр дуусгажээ. Сүмийн дотор байх индрийг Есус Христос бурхны амьдралын гол үйл явдлыг харуулсан товгор дүрсүүд сийлж чимсэн байна.

Уран барилгач Бенанногийн төслөөр барьсан гэгдэх Кампалла ("Хонхны байр") байшин баригдаж дууссан хугацаагаараа дэлхийд дээд амжилт тогтоосон юм. Уг нь бол Гайхамшгийн талбай дахь цогцолборыг Бускетто, Райнольдо хоёр зохиосон, Бонанно захиалагч нь байсан бололтой.

1173 юм уу 1174 онд Бонанногийн удирдлагаар Пиза хотод сүмийн дэргэд ер бусын намтар түүхтэй Хонхны байрыг босгох ажил эхэлжээ. Барилгын ажлыг удирдан хариуцаж байсан даамал нийтдээ 11 метр өндөр нэгдүгээр давхар, баганат хоёр цагирагийг барьсны дараа Хонхны байр нь босоо тэнхлэгээс 4 сантиметр зөрснийг нь мэдмэгц, бүх ажлыг зогсоож ирэх шийтгэлээс эмээж хотоос зугтан алга болжээ. Зөөлөн хөрсийг урьдчилан тооцоолж анхааралдаа аваагүй уран барилгачдад хотын удирдлага дургүйцэж түүнийг хөөн явуулсан гэж түүхчид бас бичдэг юм.

Тэр үйл явдлаас хойш Хонхны байрны барилгын ажил хэд хэдэн удаа сэргэсэн ч тухай бүр ямар нэгэн шалтгаанаар зогсож байлаа. 1233 он гэхэд дөнгөж дөрвөн давхар нь баригдсан байв. Анх барьж эхэлснээс зуу гаруй жилийн дараа Хонхны байрыг үргэлжлүүлэн барих зоригтой уран барилгач сая тодорчээ. Уран барилгач Жованни ди Симони 1275 онд Хонхны байрыг цааш үргэлжлүүлэн барих ажлыг эхлэх үед цамхагийн босоо тэнхлэгийн зөрүү бүр 50 сантиметр болсон байв. Уран барилгач маань цамхагийн налуу байдлыг өвөрмөц онцлог нь болгон хувиргахаар зорьж математикийн маш нарийн тооцоо хийж ажилласнаар цамхагийг таван давхраар нэмж чаджээ.

Босоо тэнхлэгийн зөрүү 92 сантиметр болсон үед 1350 онд уран барилгач Томазо ди Андреа дахин нэг давхар нэмж цамхагийн наймдугаар давхарт Хонхны байр барьж хүрэл хонхнууд байрлуулжээ. Цамхагийг барих ажил ийнхүү 164 жилийн дараа сая нэг дуусчээ. Гэхдээ дөрвөн давхар дутуу, дээвэргүй болжээ. Уран барилгачид нийтдээ 98 метр өндөр, нэгдүгээр давхар нь бусад давхраасаа илүү өндөр, дараагийн арван давхар нь тагттай, 12 дугаар давхарт нь Хонхны байр, дээвэртэй байхаар уг нь төлөвлөсөн ажээ.

Цамхагийг зориуд налуу байхаар төслийг боловсруулсан гэдэг нь олон тооны судалгаа, шинжилгээгээр нотлогдохгүй байна. Цамхагийг нурж унахаас аврах оролдлого мөн олон удаа гарч байжээ. 1936 онд цамхагийн сууринд даралтаар шингэн бетон цутгаж бэхэлжээ. 1961 онд польшийн уран барилгач Р.Цебертовичийн төслөөр хөрсний үйрмэг, доош аажимдаа сууж байгаа үеүүдийг нь цахилгаан даралтын аргаар дагтаршуулах оролдлого хийсэн байна. Гэвч цамхаг урьдын адил жилд 1 миллиметр хэмжээгээр налуу болдог хэвээр байна.

1964 оны 12 дугаар сард Пиза хотын ойролцоо цагт 60 километрийн хурдтай шуурга дэгдэж цамхагийн налуу нь 0,1 миллиметрээр нэмэгдэхэд Италийн олон нийтийн яам цамхаг нурж унаж магадгүй гэж маш их эмээж дэлхийн эрдэмтдэд хандаж цамхагийг налуу, гадаад төрх байдлыг нь өөрчлөхгүй хэвээр нь байлгах болзол бүхий уралдаан зарлажээ.

"Цамхаг нурж ойчсон ч яахав, бид түүний балгасыг хэдэн зуун жил зочид, жуулчдад бахархан үзүүлж байх болно, харин цамхагийг тэгш болгохыг хэрхэвч зөвшөөрөхгүй." гэж Пиза хотын оршин суугчид ярьцгаадаг юм.

Уралдаанд хэдэн зуун төсөл ирсний дотор цамхагийн дэргэд нөгөө тал руу нь налсан цамхаг босгож хооронд нь гүүрээр холбох, цамхагийн дээрээс агаарын бөмбөрцөг уяж тогтоох, цамхаг дотор гаднаас нь хүний нүдэнд харагдахааргүй хэлхээ төмөр зангидах гэх зэрэг олон сонирхолтой санаа сэдэмж байв.

Эрдэмтэд Пиза хотын цамхаг шиг унаж байгаа цамхаг дэлхийд нийтдээ гурван зуу орчим бий гэсэн тооцоо гаргажээ. Үүнд Туркийн Ак-Сарай дахь лалын шашны сүм, Австрийн Сан-Морица дахь унаж байгаа цамхаг, Саудын Араб улсын Жидда хот дахь лалын шашны сүм, Италийн Модена дахь хонхны байр, Шведийн Готланд хот дахь цамхаг, Испанийн Сарагос хот дахь цамхаг, Москва дахь Дөлгөөн Василийн сүм зэрэг олон "налуу" байшин багтаж байна. Гэхдээ тэдгээрийг нурж унахаас нь авран хамгаалах ямар ч аюул огт үгүй билээ.

Итали улсад налуу цамхаг барих явдал нэгэн үе өргөн дэлгэрч байсан удаатай. Тухайлбал өчүүхэн 12 хавтгай дөрвөлжин метр талбайд 98 метр өндөр, босоо тэнхлэгээс 1,2 метр зөрүүтэй налуу Азинелли цамхагийг барьжээ.

"Ганхмал" цамхагийг хамгаалах түүх бүр эртний уламжлалтай ажээ. ХШ зууны үед францийн уран барилгач Виллэр де Онннекур "Хажуулдсан байшинг тулгуур ашиглан тэгшхэн болгож болно." гэж бичиж үлдээсэн байна. 1417-1420 онуудад Узбекийн Самарканд хотод одон оронч математикч Улугбек лалын шашны хоёр сүм байгуулсны нэг нь хорьдугаар зууны эхээр босоо тэнхлэгээсээ хоёр метр гажжээ. Тэр сүмийг 1918 онд төмөр олсоор бэхэлсэн ба 1932онд нутгийн уран барилгач М.Ф.Мауер нэг сүмийг нь сууринаас нь өргөж төмөр жаазанд түр тогтоогоод төмөр бетон суурь цутгаж дараа нь буцаан тавьжээ. Нөгөө сүм нь бас налуу болж босоо тэнхлэгээсээ 1,5 метр гажихад 1965 онд уран барилгач Э.М.Генделийн төслөөр домкрат ашиглан өргөж суусан талыг нь 418 миллиметр өндөрлөжээ.

Пиза хотын сүмийн босоо тэнхлэгийн зөрүү 5 метрээс давж 1965 онд ахмад хонхчин Энго Гиларди сүүлчийн удаа нийт 294 гишгүүрийг гүйцэн алхаж Хонхны байранд орсноос хойш тус хотын ганц ч иргэн цамхаг дотор ороогүй өдийг хүрчээ.

Өнөөдөр уул цамхагийг унаж ойчих тэр "түүхэн" агшнийг хүлээж автомат цэнэглэгч дээр нь тавьсан зуу гаруй кино болон гэрэл зургийн төхөөрөмж өдөржин шөнөжин сахиж байна. Энэ цамхагийг аврах талаар шийдвэрлэг арга хэмжээ авахгүй бол уг цамхаг тавин жилийн хугацаанд тэнцвэрээ алдаж унана гэсэн тооцоо гарсан байна. Их Галилей тухайн цагтаа энэ цамхагийн тагт дээрээс биесийн чөлөөт хөдөлгөөний хуультай холбоотой туршилт хийж байсан ажээ.

Амиа золиослогчид гэж хэн бэ?

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Японы “камикадзе” нарыг анхны амиа золиослогчид гэдэг үзэл түгээмэл байдаг. Тэвч анхны “амиа золиослогч” нар тэднээс есөн зуун жилийн өмнө буюу Перс улсад огт өөр шалтгаанаар бий болсон ажээ. Тэднийг арабаар “хашшашин” буюу хар тамхинд мансуурагчид гэж нэрлэдэг байж. Харин “Камикадзе” гэдэг үг нь монголчууд бидэнтэй холбоотой үүссэн үг. ХШ зуунд Хубилай хааны флот хоёр ч удаа япон улсад довтлоход монголчууд гарцаагүй ялах байв. Тэгтэл хоёуланд нь далайн хүчит хар шуурга дэгдэж монголын флотыг бут ниргэх нь тэр.

Япончууд тэднийг аварсан далайн шуургыг “камикадзе” гэж нэрлэжээ. Энэ нь “бурханы салхи” гэсэн утгатай үг. Одоо ч гэсэн тэднийг монголчуудад эзлэгдэх аюулаас бурхны салхи аварсан гэдэгт олон япон хүн итгэдэг гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед ч “камикадзе” нар АНУ, Английн цэргийг бут ниргэнэ гэдэгт япончууд итгэж байлаа. Дайны эхэнд үнэхээр тэгэх юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Нэг нь л мянга мянган усан цэрэгтэй АНУ, Английн байлдааны 18 хүчирхэг хөлөг онгоцыг “камикадзе” нар ганц өдөрт устгаж байсан болохоор арга ч үгүй юм. Америк, Англичуудад онох гэсэн байгаа алдалгүй онодог “амиа золиослогч” нарын довтолгоо огт санамсаргүй “бэлэг”, ёстой л “бурхны гэсгээл” болж байв.

Америкийн адмирал Уильям Ф. Холси “Америкчууд амьд үлдэх гэж тулалддаг байхад япончууд үхэх гэж тулалдана гэдэг нь бидэнд огт ойлгомжгүй зүйл байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. Тэвч удалгүй АНУ, Английн хөлөг онгоцныхон “камикадзе” нарыг нислэг дунд нь устгаж сурснаар япончуудын мөрөөдөл талаар болсон билээ. Тэхдээ олон энгийн хүмүүс ялангуяа оюутнууд сайн дураараа “камикадзе” болж байсан гэдгийг дурдалгүй өнгөрч болохгүй. “Камикадзе” үүсэхэд самурай нарын үзэл гол үндэс, суурь нь болсон нь эргэлзээгүй.

“Камикадзе” нар тэнгэрт төдийгүй газарт ч тулалдаж байв. Тэд танкан доогуур орж цэргийн анги, штабруу довтолж, дайсандаа аль болох их хөнөөл учруулахыг оролддог байж. XI зуунд тэр үеийн Перс улсын шашин номлогч Хасан и Саббах гэгч “буруу номтон” төрийн том албан тушаалтнуудыг устгах зорилгоор өөрийн шавь нараас хашшашинуудыг бэлтгэж эхэлжээ. Хашшашин гэдэг нь хар тамхинд мансуурагч гэсэн утгатай үг аж. Энэ нь тэр үедээ тун ч оновчтой арга байсан гэдэг. Төрийн томчууд Саббахаас үнхэлцгээ хагартал айх болсон учир тэрээр ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан хэрэг. Хашшашинууд өөрсдийн үүргээ биелүүлэхийг шашны том гавъяа хэмээн үнэн голоосоо итгэдэг байжээ.

Харин хаш шашинууд үүссэн үндэс суурь нь ҮП зуунд болсон лалын шашны хагаралтай шууд холбоотой юм. Лалынхан шийтүүд, суннитууд гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдан тэмцэлдэж улмаар шашны дайн дэгдсэн байна. Шийдвэрлэх тулалдаан 680 онд одоогийн Иракийн нутгийн хойт хэсэг Кербалой хотын дэргэд болж суннитуудын ялалтаар өндөрлөжээ. Энэ тулаанд шийтүүдийн удирдагч Хуссейн алагдсан аж. Түүний 72 хамтран зүтгэгчдэд амьд гарах боломж байсан боловч тэд удирдагчгүйгээр цаашид амьд явах нь утгагүй гэж үзээд бүгд амиа хорложээ. Үүнээс эхлэн шийтийн шашны номлолд амиа золих нь ариун үйлсэд тооцогдох болсон аж.

Хасан и Саббах үүнийг тун овжноор ашиглаж өөрийн шавь нарыг хар тамхиар мансууруулсныхаа дараа тусгай бэлдсэн гоёмсог орд харшид оруулан амьдралдаа идэж үзээгүй тансаг идээ, ундаагаар дайлж үзэсгэлэн гоо охидуудтай цэнгүүлдэг байжээ. Хар тамхи үйлчлэхээ больж хэвийн байдалд орсных нь дараа “Би та нарт диваажинг үзүүллээ. Хэрэв та нар миний үгэнд орж тэр буруу номтныг устгавал үхсэнийхээ дараа энэ диваажинд очиж үүрд жаргах болно” гэдэг байж. Хөөрхий шавь нар нь “гэгээн багш минь надад тэр буруу номтноо хурдхан заагаад өг. Би одоохон түүнийг чинь тамд явуулаад өгөе” гэдэг байсан байж таарна. Иймээс ч хашшашинууд өөрийн удирдагч Хасан и Саббахыг “диваажинд” очсоны дараа ч зуун зуун дамжин оршсоор байв.

Тэднийг бүр хожим буюу ХШ зууны эцсээр монголчууд одоогийнхоор бол “Уулын өвгөд” гэсэн нэртэй тусгай ажиллагаа явуулж байж тэднийг дахин сэхэхгүй болтол нь үндсээр нь устгасан аж. Ингээд японд “камикадзе” нарын баг үүсэх хүртэл “амиа золиослогч” нарын сураг тасарсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа самурай нарын амиа золих ёсыг хуулиар хорьсны дараа “амиа золиослогч” нарын сураг бас л нэг хэсэгтээ алга болов.

Орчин үеийн амиа золиослогч нар мөн л япончуудтай холбоотой үүссэн гэж үзэж болно.1972 онд Японы “улаан арми” гэдэг нууц байгууллагын гурван гишүүн Тель-Авивийн Чен-Турионы нисэх буудалд гал нээж, энэ буудалцаанд хоёр алан хядагч 52 жуулчин амь үрэгдсэн юм. Чухамхүү энэ явдлаас хойш лалын шашны удирдагчид “өөрийгөө тарчлаан зовоож” амиа золиослох нь шашныхаа төлөө өргөж буй ариун үйлс гэж зарласан юм. Энэ нь алан хядах ажиллагаа дагнан явуулах олон тооны байгууллага үүсэх үндэс болсон аж.

Эдгээр байгууллагын нэг “Хезболла” 1983 оны аравдугаар сарын 23-нд Чейрутат анхныхаа томоохон ажиллагааг явуулжээ. Таван тонн тэсрэх бодис ачсан ачааны машинтай амиа золиослогч америкийн цэргийн баазад дайран орж нөгөө нэг амиа золиослогч нь францын цэргийн штабыг орж дэлбэлсэн байна. Энэ хорлон сүйтгэх ажиллагааны дүнд гурван зуу орчим хүн амь үрэгджээ.

Европчууд яагаад “амиа золиослох” болдгийн учрыг удаан хугацаанд ойлгохгүй байв. Учир нь европын алан хядах байгууллагуудаас ийм явдал огт гаргадаггүй байсантай холбоотой. Зарим шахидууд XI зууныхан шиг амь үрэгдсэнийхээ дараа диваажинд очно гэдэгт үнэхээр итгэдэг байна. Т.Ч.Ольшанскийн “Алан хядлагын сэтгэл зүй” номд лалын амиа золиослогч нарын хүүрэнд нэгэн сонин зүйл байдгийг дурджээ. Тэр нь бэлэг эрхтэнээ даавуугаар сайтар боож төмөр утсаар багласан байдаг явдал гэнэ.Учир нь шахидууд амиа золиослон диваажинд очиж 70 гоо үзэсгэлэнт охидыг эхнэр болгон авах учир өөрийнхөө бэлэг эрхтнийг ийнхүү хамгаалж байгаа явдал аж.

Харин америкийн сурвалжлагч Мартин Флетчер амьд үлдсэн залуу амиа золиослогч Тоубасаас алан хядлага явуулах гэж байхдаа диваажингийн 70 гоо бүсгүйн тухай бодож байсан уу? ” гэж асуухад тэрээр “үгүй ээ тэр үед зөвхөн аав, ээж ,ах, дүүс л бодогдож байсан. Палестины дайны дараа амьдрал үнэхээр тэсвэрлэшгүй болсон. Дайнаас өмнө би Израйльд ажил хийж мөнгөтэй жаргалтай байсан ” гэж хариулжээ.

Бүх амиа золиослогчид сэтгэлийн хэвийн бус хүмүүс гэсэн бас нэг ойлголт европчуудад өргөн тархсан байдаг. Энэ ойлголт худал болох нь олон удаагийн судалгаагаар нэгэнт батлагджээ. Израилийн Тель-Авивийн их сургуулийн сэтгэл судлаач Ариэль Мерари баригдсан тавин “амиа золиослогч” нарыг судлахад бүгд хэвийн хүмүүс байсан аж. Олон судлаачдын үзэж байгаагаар амиа золиослогч нар жирийн хүмүүсээс зөвхөн үхлээс айх айдас байдаггүйгээр л ялгагддаг аж.

XX зууны сүүлчээр орос улсад социалист хувьсгалчдын дайчин байгууллага байгуулагдан алан хядах ажиллагаа явуулж байсныг бид мэднэ. Энэ байгууллагын удирдагч Чорис Савинков “үхэлд бэлэн байх чадвар алан хядагчийн хамгийн үнэ цэнэтэй чанар ” гэж үзэж байжээ. Үүнтэй “Алан хядлагын сэтгэл зүй” ном бичсэн Ольшанский санал нэгтэй байгаа юм. Тэрээр “алан хядлага нь өөрийгөө золиослож үхэлтэй тулгарах замаар амиа золиослогчдод гажиг гэмээр тааламж төрүүлдэг” гэж үзсэн байна.

Москвагийн сэтгүүлч Юлий Юзикийн судалгаагаар чеченийн ихэнх амиа золиослогч эмэгтэйчүүд сайн дураараа алан хядагч болдоггүй аж. Нөхөр үр хүүхэд нь дайнд үрэгдсэнээс, хуримлаагүй байж хүнтэй явалдсанаас, эцэггүй хүүхэд гаргаснаас болж амиа золиослогч болдог аж. Тэд алан хядах ажиллагаанд оролцсоноор гэмээ цагаатгаж гэр бүлийнх нь ариун нэр төр сэргэдэг аж. Зарим бүсгүйчүүдийг гэр бүлийнх нь алан хядагчдад зүгээр л зарчихдаг аж.

Харин эрчүүдийг амиа золиослогч болоход өөр шалтгаанууд нөлөөлдөг аж. Палестин, чечений эрчүүдэд амьдралын утга алдагдсанаас, тамилын барсуудад үндсэрхэг үзэл, Аль-Каидчуудад шашин амиа золиослогч болоход нөлөөлдөг гэнэ. Мөн палестины “ХАМАС”, “Исламын жихад” болон “Аль-Аксын тарчлагчдын бригад” зэрэг байгууллагууд амиа золиослогчдын ар гэрт хангалттай мөнгөн тусламж өгдөг байна.

Амиа золиослогч нар лалын ертөнцийн жирийн ард түмний дунд манай залуучуудад “поп одууд” яаж бишрэн шүтэгддэг шиг яг л тэгж бишрэн шүтэгддэг. Учир нь алан хядлага бизнес болчихоод байгаа аж. Тэднийг ингэж сурталчилж байж л жирийн ардуудаас бидний санаанд ч оромгүй мөнгө цуглуулж түүнийхээ ихээхэн хэсгийг зохион байгуулагчид нь завшдаг. Тэгэхээр тэдэнд дайн үргэлжлэх нь ашигтай байдаг байна.

Чечени, Иракийн дайныг арай өөр талаас нь хараад үзье. Ард түмний татвараар баахан пуужин, онгоц, танк, зэр зэвсэг хийчихсэн, үйлдвэрлээд л байдаг. Энэ нь баахан хүмүүсийг ажилтай байлгадаг, техник технологи хөгждөг гээд сайн талтай л даа. Тэхдээ тэднийг чинь сүүлдээ хаанаа хадгалах болж байна. Бөөн зардал. Тэгээд устгаж шинэчлэхгүй бол шинээр зэвсэг хийх мөнгө улсаас өгөхгүй. Тэгэхээр тэднийг зарах хэрэгтэй. Зарахын тулд ямар нэгэн байлдах талууд байх хэрэгтэй. Байдаггүй юм бол түүнийг зохиомлоор бий болгох хэрэгтэй. Хамгийн сайн арга бол шууд дайн хийх аж.

Одоо нөгөө талаас нь хараад үзье. ОХУ өөрийнхөө бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд Чечений тусгаарлагчидтай, АНУ аюулгүй байдлаа хадгалахын тулд лалын хэт даврагсадтай зайлшгүй тэмцэх шаардлагатай. Лалын хэт даврагчид дэлхийд лалын хүчирхэг улс байгуулна гээд дэлхийн ихэнх хэсгийг ногоон өнгөөр будчихсан байгаа. Түүн дотор Монголын нутаг хүртэл орчихсон байдаг юм. Тэгэхээр ёстой л нөгөө монголчуудын хэлдгээр “гээндээ ч бий, гоондоо ч бий” гэдэг л болоод байна. Тэхдээ алан хядлагыг дайны аргаар дарах боломжгүй гэдэг нь өдөр ирэх тутам л тодорхой болж байна. Учир нь техник технологи хөгжсөн орчин үед бүхэл бүтэн хүчирхэг улстай хаана байгаа нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг хүн эн тэнцүү тэмцэх боломжтой болчихжээ.

Хvч чадалгvй ч 100 кг ачааг дийлнэ

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Японы Цукубын их сургуулийн мэргэжилтнvvд хvссэн хэн ч 100 кг ачааг мєрєн дээр єргєєд тавьчих чадалтай болгох хосгvй робот хувцас бvтээсэн байна. Энэхvv хувцас нь сансрын нисэгчийн хувцас скафандрыг санагдуулахуйц хийцтэй бєгєєд жижиг мотор, мэдрэгчvvдээс бvрддэг ажээ. Эдгээр нь хєдєлгєєн хийх vед хvний булчинд vvсч байгаа даралтыг мэдэрдэг гэнэ. Ингэснээр хvч чадалгvй хэн ч асар их чадалтай болж хувирдаг ажээ. Уг тєхєєрємжийг байгалийн гамшиг болсон бvсэд аврах ажлын vед удаан хугацааны биеийн хєдєлмєр хийхэд ашиглаж болох гэнэ. Тvvнчлэн биеийн хvчний хєдєлмєр их хийсэн хvн булчингаа сэргээхэд мєн ашиглаж болох юм байна.

Өөртөө л итгэ

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Магтаалын үгэнд бардаад яахав Үнэн үгэнд хонзогноод яахав Худалч хүнд хууртаад яахав Хуурамч хүмүүст гомдоод яахав Залхуу хүнд найдаад яахав Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав Амалсан бүхэнд итгээд яахав Алдсан юманд харамсаад яахав Арван хуруу тэгш биш дээ Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз Шударга үнэнийг олоход бэрх л дээ Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй Have a nice Day  

Мөхгө олох арга

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Та сурталчилгааг нь vзээд харин тvvний оронд өөрт чинь мөнгө өгнө. Сурталчилгааг харуулах самбар бvхий жижигхэн програм татаж авах ба таньд ямар ч саад болохгvй юм байна. Дээгvvр нь хулганы заагчаа гvйлгэхэд нэг нэгж таны дансанд орох бөгөөд 1000 нэгж нь 1,666 доллар болдог юм байна. Заагчаа тэр самбар дээр байрлуулаад байх юм бол 5 секунд тутамд нэг нэг нэмэгдах ба энэ нэгж 5 секунд тутамд нэмэгдсээр байгаад 1000 хvрэх vед таны дансанд нэг доллар орно гэсэн vг. Харин мөнгөө чекээр авдаг юм байна. Цагт самбараараа 600 оноо цуглуулах боломжтой. Онооны vнэлгээний дээд боломж 1000 оноо=1.666$. Төлбөрөө авч болох доод хэмжээ: 50$. Өөрөөр хэлбэл таны дансан дахь мөнгө 50$ болонгуут тань руу чек явуулах юм байна. Боломжийн санагдаж байвал бvртгvvлээрэй.

ZA INGED BURTGUULTSGEY DOOR ZAVAR BAIGAI

ta ihleed burtguuleh heregtei ingehiin tuld
http://www.cashfiesta.com/php/join.php?ref=light_0113 
ene link der darhad burtgeh heseg garna teged zavriin daguu bugluurei

# Login ID - Гишvvний нэр (3-аас дээш vсэг)
# Password - Нууц vг (4-өөс дээш vсэг)
# Verify password - Нууц vгээ давтаж бич

*** First, Tell us where we can send your checks (энэ хэсэгийг яг үнэн зөв бөглөх хэрэгтэй. Дараа нь энэ хаягаар мөнгөний чек ирэх тул)

# First name - Нэр
# Last name - Овог
# street address - Мөнгөний чек хvлээн авах газрын хаяг (дүүрэг, хороолол, байшин, хаалганыхаа дугаарыг бич)
# City - Хотын нэр
# ZIP/Postal code - Шуудангийн дугаар
# State - Хоосон орхи (Америк улсад амьдардаг хvмvvст зориулагдсан)
# Province - Хоосон орхи (бөглөх албагүй)
# Country - Амьдарч байгаа орныхоо нэрийг сонго
# E-mail address - Email хаягаа бич
# Verify e-mail address - Email хаягаа давтан бич
# Old e-mail address - Хоёр Email хаяг хэргэлдэг бол хоёрдогч хаягаа бич

***Please, Tell us more about youself

# Year of birth - Төрсөн он, сар, өдөр
# Gender - Хvйс
# Education - Боловсрол
# Annual household income - Өрхийн орлого
# Industry - Ажил мэргэжил
# Title -Албан тушаал

*** Additional Information

# Please tell us about your interests. (check all that apply) - Таны сонирхдог зүйлс? (сонгоод бөглө)
# What do you search for or buy - Интернетээр юу хайж, худалдан авах хvсэлтэй вэ? (Бөглөх албагүй)
# Earn cash by subscribing to receive e-mail from our ! partners with special off and announcements. Please read our pprivacy policy and be assured that younr e-mail address will be kept confiden - Э-шуудан хvлээн авах уу? (тэмдэглэ)
# Preferred check size - авах мөнгөний хэмжээг 50$-оос эхлээрэй. 50$ цугларахад нь авч болно гэсэн vг шvv.
# Referred by - Танд cashfiesta-г танилцуулсан гишүүний нэрийг бичиж өгнө. Миний гишүүний нэр:b_otgoo
# I have read and understand the Member Agreement - Гишvvний гэрээг зөвшөөрч байна. (Заавал тэмдэглэ)
# Submit Registration - Эцэст нь үүнийг дарснаар та гишvvнээр элсэх болно. Хэрэв бөглөх хуудас дутуу юм уу буруу бөглөгдсөн эсвэл таны гишvvний нэр давхардсан тохиолдолд алдааг улаанаар танд тэмдэглэн зааж өгөх болно.

Хэрэв ямар ч алдаагүй бол Congrtulation гэсэн бичиг гарч шар өнгөтэй хайрцганд "Download Fiestabar" гэсэн бичиг харагдана. Тvvн дээр дарж програмыг татаж аваад компьютертоо суулгаарай. Хэрвээ та бүртгэлийн мэдээлэлээ дахин засах хэрэг гарвал статистик хуудаснд байгаа Edit Profile дээр дараад засаж болно.

Хураасан оноо, мөнгөний хэмжээг шалгая гэвэл - Самбарын Home дээр дарж Statistics-аас хураасан оноо болон урьсан гишvvдийн тоог харж болно.

За тэгээд хэр зэрэг мөнгөтэй болох нь таны хичээл зvтгэл шvv энд дарж бvртгvvлнэ vv
http://www.cashfiesta.com/php/join.php?ref=b_otgoo

Танд амжилт хvсье.

!!ZOVLOMJ!!
Minii door burtguulsen humuust zahij heleh ni

Special offerst zaaval burtguuleh heregtei zaavriin daguu. special offerst burtguulsen baina gesen ug tanii statistic dotor chine odoohondoo garch irehgui. 1 sariin daraa l haragdana. Gehdee statistic sambart haragdahgui bsan ch herev ta burtguulsen l bol onoo tani usuj bodogdono. Teriig yaj medeh ve gevel ungursun sariin Your Individual Pay Rate for December:
1000 points = US$0.5 gesnees harj bolno. tevcheertei baigaarai daa dundaas ni haychihval hairan sh dee. Ur dung ni uzeerei. Onoogoo hurdan 1$ tai duitsuulj boduulmaar baigaa biz dee. Tegvel ehleed special offerst zaaval burtguuleh heregtei. Ali boloh olon offerst burtguuleerei. 1 special offerst burtguulvel tanii 1000 onoo 0.040$ toi duitsne. 2 bol 0.333$, 3 bol 0.50$, 4 bol 0.66$, 5 bol 0.830$, 6 bol 1$ bolj usnu gesen ug. Odoo taniih 1000 onoo 0.010$ toi duitsej bgaa biz dee. Ene ni arggaui l dee. Special offersiin too ''0 '' buyu teg baigaa uchiraas.
SPECIAL OFFERS TOI AJILAH ZAVAR

Special Offers-ыг ашигласнаар та онооныхоо үнэлгээний түвшинг нэмэгдүүлээд зогсохгүй мянга мянган оноо олох зэрэг олон боломжтой. Special Offers-д хэрхэн бүртгүүлэх вэ? Та самбарынхаа Special Offers товчлуурыг дармагц Special Offers цонх нээгдэх бөгөөд дараа нь All Offers гэсэн цэсийг дарснаар та бүх Offer-уудын жагсаалтыг гаргаж ирнэ. Та эндээс сонголтоо хийнэ. Гол нь Available, Credit Card Required хоёрыг анхаарах хэрэгтэй. Та кредит карт буюу ямар нэгэн төлбөрийн карттай бол маш сайн. Дээр нь Америкд амьдардаг бол бүүр сайн. Available гэдэг нь яг одоо таны аль улсад байгаагаас шалтгаалж бүртгүүлэх бололцоотой үгүйг заана.
Жишээ нь: хэрэв та Монголд байгаа бол зөвхөн World гэдэг дээр нь л бүртгүүлэх боломжтой гэсэн үг.

Credit Card Required гэдэг нь танаас кредит карт шаардаж байна гэсэн үг. Хэрэв танд кредит карт байдаггүй бол зөвхөн та NO гэдэг дээр нь л бүртгүүлэх боломжтой. Ингээд бодохоор таны сонголт цөөрөөд ирж байгаа биз? Та сонголтоо хийсэн бол сонгосон offer-ынхоо нэрэн дээр дармагц цонх солигдон таны юу хийх ёстойг түүн дээр заасан байх болно. Зааврыг уншсаны дараа хажуу талд нь байрлах нарны зурагтай Sign Up гэсэн товчлуурыг даран цонх солигдсны дараа зааврын дагуу амжилттай гүйцэтгэх юм бол та бүртгэлд орж оноогоо авлаа гэсэн үг юм. За энэ мэтчилэн ажилна.

Таны бүртгэл болон эндээс авсан оноо дараа сарын сүүлчээр л хүчин төгөлдөр болж мөн та 6 Special Offers-д бүртгүүлж байж сая та өөрийн 1000 оноогоо 1$-оор бодож болно гэдгийг санаарай. Анхааруулга: Та сонголтоо хийхээс өмнө Log in(нэвтрэн орох) хийж үү? үгүй юу? гэдэгээ заавал нягтлаж хараарай. Хэрэв log In хийсэн байвал таны Special Offers цонхны дээхэн талд жишээ нь Welcome Dorj гэсэн бичиг байх ёстой. Log in хийгээгүй нөхцөлд та Special Offers-д бүртгүүлэх юм бол таны бүртгэл болон оноо таны дансанд орохгүй!!! Мөн бүртгүүлэхдээ анх Cashfiesta-д бүртгүүлэхдээ бичиж байсан email-ээ хэрэглээрэй!!! Бас бүртгүүлцэн хойноо оноогоо автлаа Cashfiesta дахь бүртгэлийн Email-ээ солиж болохгүй!!!

Hamtragch
Таны реферал линк Referral Center цонхонд дээхэн хэсэгт байрлах Your referral URL is: гэсний яг доор нь бичээстэй байгаа. Та http://www.cashfiesta.com/php/join.php?ref=b_otgoo гэсэн хаягаар бvртгvvлчлээ, програмаа татаад, суулгаад, самбараа login хийж ажиллуулж эхэллээ. Та доороо хvн элсvvлэхийн тулд http://www.cashfiesta.com/php/join.php?ref=танынэр гэсэн хаягийг аль болох олон хvнд тараана. Тус вэбийг сурталчилахдаа хvмvvсийн ихээр ордог вэбийн forum, мэдээний сэтгэгдэл, ажлын зар бvхий хуудас дээр илгээгээрэй.

Хамтрагчтай байх нь ямар ашигтай вэ?

Ta өөрөө - 600 оноо/цаг (та өөрөө самбараараа цагт 600 оноо цуглуулах боломжтой)
1st level - 90 оноо/цаг (таны хамтрагчын самбараа ажилуулсан 1 цаг тутамд 90 оноо танд нэмэгдэнэ)
2nd level - 42 оноо/цаг (таны хамтрагчын хамтрагч самбараа ажилуулсан 1 цаг тутамд 42 оноо танд нэмэгдэнэ)... г.м
3rd level - 30 оноо/цаг
4th level - 30 оноо/цаг
5th level - 30 оноо/цаг
6th level - 18 оноо/цаг
7th level - 6 оноо/цаг
8th level - 6 оноо/цаг


MUNGUU AVAH!!

Хэрвээ таны дансан дахь мөнгө preferred check size(анх таны бүртгүүлэхдээ сонгосон мөнгөний хэмжээ)-аасаа давсан тохиолдолд таны статистик хуудсан дээр REQUEST PAYMENT товчлуур идэвхжин гарч ирнэ. Сарын 1-15 ны хооронд та тэр товчлуурыг дарснаар мөнгөө авах хүсэлтээ илгээж байна гэсэн үг. 15 наас хойш болчихвол хүлээж авахгүй. Хүсэлт тавьснаас хойш сар хагасын дараа таны анх бүртгүүлэхдээ бичсэн хаягаар чинь чек ирэх болно.


Sambartai ajilah
Програмыг суулгасны дараа энэхvv доорх рекламны шар самбар таны дэлгэцний дээд хэсэгт байрлах болно.

Самбарын тайлбар:

1. Самбарын байршилыг солих (дээр, доор).
2. Таны дансны тоо бvртгэлийн хуудсыг нээнэ. (статистик хуудас)
3. Хэдэн оноотой болж байгааг заана. (самбар дээр зааж байгаа оноо ойролцоогоор 20 минутын давтамжтайгаар интернетд автоматаар өөрөө хадгалагдаж байх болно)
4. Та одоогоор нийт хичнээн хамтрагчтай байгааг заана.
6. Найз нөхөддөө санал болгох (Referral Center цонх).
7. Special Offers хуудас руу очих. (энэ тухай дараа өгvvлнэ)
8. Самбарыг нуух. (Нуусан тохиолдолд эргээд гаргахдаа баруун доор буланд байгаа энэ зурган дээр 2 товшино. Мөн нуусан vед оноо авах боломжгvй)
10. Самбарыг хаана. (самбарыг хаахад таны хамгийн сvvлийн оноо автоматаар интернетд хадгалагдана. Буцаагаад нээхдээ дэлгэцэн дээрээ байгаа cashfiesta shortcut дээр 2 товшино. Мөн таныг компьютераа асаахад чинь сервертэй холбогдох жижиг шар цонх автоматаар өөрөө гарч ирнэ. ОК товчлуурыг дараад л хамгийн сvvлд сануулсан онооноосоо эхлэн ажилна)
12. Хянах самбар. (Та оноогоо цуглуулж байн уу? vгvй юу? гэдгийг хянана. тэр сууж байгаа хvvг FiestaBoy хэмээн нэрлэдэг)

Хэрэв FiestaBoy ингээд алхаж байвал та оноогоо цуглуулж байна гэсэн vг.

Хэрэв FiestaBoy унтаж байвал та оноогоо цуглуулахгvй байна гэсэн vг. Энэ vед та зарлалын самбар дээгvvрээ хулганаа зvгээр л гvйлгэхэд FiestaBoy сэрж оноогоо цуглуулж эхэлнэ.
Хааяа FiestaBoy зарлалын самбар дээгvvр нааш цааш алхан дэмий тэнэх, суух, заримдаа гvйдэг. Энэ vед та тvvнийг онож дарах хэрэгтэй. Хэрэв та энэ vед нь хайхрахгvй байх юм бол FiestaBoy ийм болж хувирна . Тэгсэн тохиолдолд зvгээр л дээр нь хулганаараа нэг дарах хэрэгтэй. Хэрэвээ дарахгvй байх юм бол таны самбар өөрөө автоматаар хаагдах болно.

- Компьютерын чинь баруун доод буланд харагдах энэ долларын зурагтай тэмдэг ийм улаан өнгөтөй байвал та оноогоо цуглуулахгvй байна гэсэн vг. Хэрвээ шар байх юм бол та оноогоо цуглуулж байна гэсэн vг.

За ингээд л та оноогоо цуглуулаад байна даа. Ажилд чинь ямар ч садаа болохгvй. Оноо чинь өөрөө нэмэгдээд л байна. Хааяа хааяа хулганаа самбар дээгvvрээ гvйлгэчээд л.

Statistik huudas

Та энэ хуудаснаас мөнгө төгрөг, оноо, тоо бvртгэлтэй холбоотой бvхнийг харж болно. Шар текстvvд дээр дараад дэлгэрэнгvй мэдээлэл авч болно. Дээхэн хэсэгт харагдаж байгаа
Your Individual Pay Rate for -----: 1000 points = ----- гэсэн энэ хэсэг бол яг одооны таны vнэлгээний тvвшин буюу таны 1000 оноо хэдэн $-той тэнцээд байгааг заана.

Статистик хуудаcны тайлбар:

1. - Өнгөрөгч сарууд: (Энд тvрvv сараас өмнөх сарууд хамрагдана)
# Unpaid: - Таны дансанд хичнээн $ цуглараад байгааг заана.
# Requested: - Та данснаасаа хичнээн хэмжээний $ авах хvсэлт тависаныг заана.
# Paid: - Танд төлөгдсөн $-ын хэмжээ

2. - Энэ сар
# Points from FiestaBar™: - Самбараасаа олж байгаа оноо
# Bonus points: - Шагнал оноо (5000 оноо тутамд 1000)
# Points from Referrals: - Хамтаргчидаасаа авч байгаа оноо
# Gold Club Points: - Gold Club оноо

3. - Тvрvv сар
# Points from Special Offers: - Special Offers-оос авсан оноо
# Points from Holiday Deals: - Holiday Deals-ээс авсан оноо
# Number of Special Offers Registrations: - Хичнээн Special Offers-д бvртгvvлсэн
# Number of Holiday Deals Registrations: - Хичнээн Holiday Deals-д бvртгvvлсэн
# Monthly Earnings: - Сарын нийт орлого

6. - Таны хамтрагчын тоо
# Direct referrals (level 1): - Таны хамтрагчын тоо (level1)
#

Indirect referrals (level 2): - Таны хамтрагчын хамтрагчын тоо (level2) г.м...

7. - Таны онооны vнэлгээний тvвшин (Individual Payrate)

Anhaarah zuil
Бидний эргэн тойронд зөв зvгээр сууж байгаад мөнгө олох өчнөөн боломж байдаг. Харин бид анзаардаггvй мэддэггvй, мэдсэн зарим нь нухаж нухаж мөнгө цуглуулчаад авах аргаа мэдэхгvй олдохгvй тэгээд нэтээр мөнгө олно гэдэг худлаа юм байна гэсэн ойголттой vлддэг. Бусад хvнд тийм ойлголт өгдөг. Харин энэ vнэхээр бодитой юм. Учир нь зарим мөнгө олох сайтууд дутагдалтай талууд олонтой жишээлбэл би одоо яг хэдэн $ цуглуучаад байгаа хэдийг нь авсан мөнгө нь яаж нэмэгдэж байгаа талаар vзvvлэлт мэдээлэл байдаггvй.
Гэтэл Cashfeista энэ талын бvхий л мэдээлэл vзvvлэлтvvдтэй. Мөнгөө нэмэгдvvлэх олон боломжтой сайт юм. Та хамын гол нь чек хvлээж авах хаягаа англиар vнэн зөв тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Тэр хаягаараа мөнгөө авна. Ихэнх хvнд чек хvлээж авах найдвартай хаяг байдаггvй, англи хэлний мэдлэггvйгээсээ болж мөнгөө авч чаддаггvй. Тиймээс vvнийг сайн анхаарах хэрэгтэй. Таньд шуудангийн хайрцаг байдаг бол маш сайн. Эсвэл өөрийн ажилладаг албан газрын шуудангийн хайрцагны дугаар ажлын хаягаар авч болно.

Оюутнуудын маань хувьд сургуулиа төгсөнө, хонхны баяр болно, улсын шалгалтаа өгнө, дипломоо хамгаална, сурагчдын хувьд шалгалтууд нь зэрэгцээд маш их стрест ордог сезоны үе эхлээд байна.

Олон хүмүүс хийх ёстой зүйлээ цагт нь хийгээгүйгээс болж бие даалт, рефератуудаа зэрэгцүүлж дээрээс нь шалгалт шүүлэг гээд толгой ч өндийх завгүй болчихдог.

Үүнээс болж толгой өвдөх, нойргүй болох, хоолноос гарах, ховдоглож идэх, ажлын бүтээмж буурах гээд стресснээс үүдэлтэй олон сөрөг үр дагавар бий болдог.

Энэхүү стрессийг даван туулах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө:
Стрессээ тайлах үйл ажиллагаанд оролц, жишээ нь дасгал хийх, дуртай зүйлээ хийх, найзууд гэр бүлтэйгээ ойр дотно байх. Түүнчлэн стресст орсон нэгнийг буруутгахын оронд урамшуулж, урам зоригийн үг хэлэх нь хамгийн сайн үр дүнтэй гэнэ.

Стрессээс болж сайн нойроо авч чадахгүй байгаа хүмүүст зориулж доорхи практик зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Орой унтахын өмнө санааг тань зовоож байгаа зүйлс болон, өөрийн үүрэг хариуцлагаа дэвтэр дээрээ цувруулан бич. Энэ арга нь нойрсохоосоо өмнө таны тархийг сэргээж, сайхан нойрсож, маргаашийнхаа эрч хүчийг авах үндэс болно.

Илтгэл таьихдаа анхаарах 10...

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Анд нөхдүүд чинь урвалаа ч, ахан дүүс чинь хаялаа ч, албаны шатнаас уналаа ч илтгэх хүчийг эзэмшиж чадсан бол та хэнд ч давагдашгүй хүчтэй хэвээр байх болно. Судлаач уран илтгэгч Уинстон Черчиль /1874-1964/


Энэ удаад та бүхэнд алдаагүй илтгэх 10 зарчимын цувралыг хүргэе гэж бодлоо. Алдаагүй сайхан ярих нь амжилт алдарыг дагуулдаг гэдэг байхаа.
1. Өөртөө итгэлтэй бай
2. Илтгэх сэдвээ сайтар боловсруул
3. Илтгэх зорилгоо мэд
4. Ярих нөхцөл байдлаа тогтоо
5. Танхимын талаарх мэдээллийг олж ав
6. Илтгэлийн бүтцээ зөв тавь
7. Ярих арга барилт суралц
8. Ярих техник эзэмш
9. Үгээ зөв сонго
10. Илтгэх үедээ мэдрэмжээ ашиглаж сур

Хүн болгоны хувьд анх удаагаа илтгэл тавьсан нь сэтгэл зүрхэнд тодоор хадагдан үлдсэн байдаг. Алдартай илтгэгч Линколин анхныхаа илтгэлийг тавихдаа өвдөг нь чичирч хурдан хурдан ярьж байсан гэдэг, мөн бидний сайн мэдэх С.Ганбаатар анхныхаа илтгэлийг бүтэл муутай эхлэж байсан гэдэг. Тэрээр анхныхаа илтгэлийн бэлтгэлийг аавтайгаа хамт Компьютер гэсэн сэдвээр бэлдэж байжээ. Мэдээж тэр үед Компьютер гэдэг бол цоо шинэ зүйл байсан нь тодорхой. Аав түүнд компьютерийн хурдыг урьд нь үхэр тэрэгний хурдаар хөгжиж байсан харин одоо бол компьютер пуужингийн хурдаар хөгжиж байна гэдэг санааг хэлжээ. Гэтэл яг илтгэл тавих мөчид сандраад хамаг юмаа мартаж орхиж тэгээд улам сандарч КОМПЬЮТЕР БОЛ ҮХЭР ТЭРЭГ гэж хэлтэл бүгд нир хийтэл инээсэн байна. Тэгтэл улам сандарч компьютер бол пуужин гэж хольж хутган тэвдэж байснаа дурсан ярьсан байдаг. Хэдий тэгж сандарч байсан боловч өөрийн хичээл зүтгэлээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Анхны илтгэлд мэдээж алдаа гаргалгүй яахав. Та алдхаасаа бүү айгарай. Алдаж байж л та илтгэж ярьж сурна. Алдаа бол амжилтын жинхэнэ багш гэдэг байхаа. Хичээгээд байгаарай залуусаа.

Японд суралцах

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa

Японд гадаадын 120 мянга орчим оюутан янз бүрийн их дээд сургууль, коллежид сурч байна. Энэ орны хувьд шинжлэх ухааны бүх салбарт олон эрдэмтэн төрсөн. Мөн дэлхий даяар гарсан шинжлэх ухааны зохиол бүтээлийн 10.3% нь Японд хэвлэгдсэн байна. Энэ мэт олон хүчин зүйл гадныхныг японыг зорин ирж суралцахад нөлөөлдөг.

СОНГОЛТ ХИЙХ
Гадаадын оюутны хувьд дараах хэлбэрээс сонголт хийх бүрэн боломжтой.

Дээд сургууль: Японд үндэсний, нийтийн, хувийн гэсэн 700 гаруй их дээд сургууль байдаг. Үндсэндээ 4 жил суралцаж төгсдөг ч хэрэв та анагаах, шүдний эмч, малын эмч зэрэг мэргэжлээс сонгосон бол 6 жил суралцах ёстой.

Магистр докторын сургалт:Магистрын хөтөлбөр 2 жил, докторынх 5 жил хүртэл үргэлжилдэг. Харин анагаах, шүд, малын эмчийн доктор хамгаалах хөтөлбөр 6 жил хүртэл байдаг ажээ.

Ахлах коллеж:Эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, социологи зэрэг суралцах чиглэлээсээ хамаарч 2 -3 жил байдаг.

Тусгай мэргэжлийн коллеж:Тусгай мэргэжлийн сургуулиуд ихэнх тохиолдолд Японы ямар нэгэн их дээд сургуулийн харъяанд байдаг. Амьдралд хэрэглэгдэх технологийн мэдлэг, чадвар, боловсрол олгоход чиглэгддэг. 1-2 жилийн сургалт явуулдаг.

Технологийн коллеж: Японд ойролцоогоор 60 технологийн коллеж сургалт явуулж байна. Ахлах коллежийн хамт 5 жилийн хөтөлбөртэй. Инженер, худалдааны хөлөг онгоцны чиглэлийг ихэнх технологийн коллеж санал болгодог.

ТӨЛБӨР, ТЭТГЭЛЭГ
Японд хувийн зардлаар суралцахад дараах 2 арга бий. Үүнд:
1. Өөрийн орондоо сурч байгаа сургуулиасаа шууд өргөдөл гаргаж Японд шилжин суралцах. Энэ тохиолдолд ихэнхдээ элсэлтийн шалгалт өгдөг.
2. Японы аль нэгэн хувийн япон хэлний бэлтгэл курс бүрэн төгсөж, элсэх сургуулиа сонгож шалгалт өгч орох.
Гадаад оюутнууд японы их дээд сургуульд элсэхэд япон хэлний шалгалт, элсэлтийн шалгалт өгнө. Шалгалт 2 үе шаттайгаар явагдах ба эхний шат ихэвчлэн 6 сард болдог ч 3 -4-р сард бүртгэж дуусдаг бол дараагийн шатны бүртгэл 7-р сард эхэлж, шалгалтаа 11-р сард өгдөг. Япон хэлийг 60 гаруй хувийн дээд сургууль, 370 орчим тусгай зөвшөөрөлтэй хэлний сургуулиудад сурч болно. Зөвхөн япон хэлийг ч бус англи хэл, математик, физик, хими, түүх зэрэг нэмэлт хичээлүүд үздэг.
Та Японд суралцахаар шийдсэн бол төлбөрөө өөрөө төлж болох ч Японы Засгийн Газрын Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Жил бүр энэхүү тэтгэлгийг гадаадын 10 мянган оюутанд олгодог. 1954 оноос хойш нийт 160 орчим орны 65 мянган оюутан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Судлаач оюутан, багшлах дадлага олгох сургалт, япон судлал, технологийн коллеж ба тусгай мэргэжлийн коллежийн оюутнууд, мөн залуу лидерийн хөтөлбөрүүдээр энэ тэтгэлгийг хүртэх боломжтой.

ТЭТГЭЛГИЙН ГОЛ ШАЛГУУР
Тэтгэлэг хүсэхэд доорх шаардлагыг хангасан байна:
- Судлаач оюутан нь 35-аас доош настай, коллеж төгссөн байх
- Багшлах дадлага олгох сургалт. 35-аас доош настай, коллеж эсвэл багшийн сургууль төгссөн байх, ерөнхий боловсролын дунд сургуульд 5-аас доошгүй жил багшилсан байх. (их дээд сургуулийн багш нар хамаарахгүй)
- Оюутнуудын хувьд нас 17–22 байх. 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байх эсвэл дээд сургуульд суралцсан 1,2 жилийг оруулж болно
- Япон судлалыг сонирхож байгаа бол
18 – 30 настай, японоос өөр оронд япон судлал, япон хэлний чиглэлээр суралцаж байгаа бол сайн. Японд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад эх орондоо буцаад үргэлжлүүлэн сурч төгсөх нөхцөлтэй(төгсөх курсын бус)
- Технологийн коллежийн оюутан 17 – 22 настай байх, дунд сургууль бүрэн дүүргэсэн. Хамгийн багадаа 11 жил, эсвэл дээд сургуульд суралцсан 1, 2 жилийг оруулж болно.
- Тусгай мэргэжлийн коллежийн оюутан бол 17 – 22 настай байх ёстой. Мөн дунд сургууль бүрэн дүүргэсэн байх.
- Залуу лидер хөтөлбөр. Улс орныхоо ирээдүйн идэвхитэй удирдагч байх магадлалтай, дээд сургууль, коллеж төгссөн нийгмийн удирдах салбарт 3-5 жил ажилласан санаачлагатай, чадвартай байх.

АЖИЛЛАХ БОЛОМЖ
Японд сурч буй гадаадын оюутнууд ажил хийх нь элбэг ч коллеж, коллежийн өмнөх шатны сургалтын оюутнууд тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллах хориотой байдаг. Ажиллах зөвшөөрлийг оршин сууж буй нутаг дэвсгэрийн цагаачлалын албанаас авч болно. Их дээд сургуулийн оюутнууд 7 хоногт 28 цаг, амралт баярын үеэр өдөрт 8 цаг ажиллахыг зөвшөөрдөг. Судлаач оюутнууд 7 хоногт 14 цаг, коллежийн оюутнууд өдөрт 4 цаг ажиллах эрхтэй.
Гадаадын иргэдийг Японд их дээд сургууль төгссөнийхөө дараа энэ улсын аль нэгэн компанид ажиллаж үлдэхийг зөвшөөрдөг. Харин та үлдэхийн тулд төгсөхөөсөө 2 жилийн өмнөөс эхлэн олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, ярилцлаганд орж, шалгалт өгөх хэрэг гарна. Мөн суралцах визээ ажиллах болгож солиулах боломжтой.

ХЭРЭГЦЭЭТ ХАЯГУУД

Японы БСШУ, технологийн яам
http://www.mext.go.jp/english/index.htm
Японы технологийн коллежуудын холбоо
http://www2.denshi.numazu-ct.ac.jp/koho/outline/in troduction.html
Hokkaido University, гадаад оюутны холбоо
www.isc.hokudai.ac.jp/
Тохоку их сургууль, гадаад оюутны холбоо
http://insc.tohoku.ac.jp/main_e.html
Каназава ИС, гадаад оюутны холбоо
http://isc.ge.kanazawa-u.ac.jp/eg/kuisc.html
Сайтама ИС, гадаад оюутны холбоо
http://www.isc.saitama-u.ac.jp/
http://www.tufs.ac.jp/common/jlc/
Токиогийн ИС, гадаад оюутны холбоо
http://www.ic.u-tokyo.ac.jp/index-e.html
Токиогийн технологийн ДС, гадаад ОХ
http://www.ryu.titech.ac.jp/home.html
Токиогийн ХАА, технологийн ИС
http://www.tuat.ac.jp/~ryugaku/index-e.html
Цахилгаан холбооны ИС, ГОХ
http://www.fedu.uec.ac.jp/ISC/
Ёкохамагийн ИС, Оюутны холбоо
http://www.isc.ynu.ac.jp/index_e.html
Нагоягийн ИС
http://www.ecis.nagoya-u.ac.jp/en/
Осакагийн ИС
http://www.isc.osaka-u.ac.jp/HTML/Yoran/default-E. html
Киотогийн ИС
http://www.ryugaku.kyoto-u.ac.jp/docs/index-e.html
Нагаскигийн ИС
http://www.is.nagasaki-u.ac.jp/Default(E).html
Япон хэлний сургуулиудын жагсаалт
http://www.nisshinkyo.org/
Тусгай зөвшөөрөлтэй хэлний сургуулиуд
http://www.nisshinkyo.org/
Токиогийн япон хэлний сургууль
http://www.naganuma-school.or.jp/
Олон улсын оюутны байгууллага
http://www.ifsa.jp
Японы оюутнуудад үйлчлэх байгууллага
http://www.jasso.go.jp/study_j/schinfo_e.html
Азийн оюутны соёлын байгууллага
http://www.jpss.jp/eng/index.html
Японы мэргэжлийн сургуулиудын холбоо
http://www.tsk.or.jp/tebiki/english/home.html



ЯПОН СУРАГЧДЫН ЭРГЭН ТОЙРОНД
Японд үндсэн боловсролын тогтолцоо нь бага сургууль (6 жил үргэлжилдэг), дунд сургууль (3 жил), ахлах сургууль ( 3 жил) болон их сургуулиас (4 жил) бүрддэг. Бага, дунд боловсрол олгох 9 жилийн сургалтыг хүн бүр дүүргэх ёстой бөгөөд харин суралцагчдын 97 хувь нь дараагийн шатны ахлах сургуульд үргэлжлүүлэн суралцдаг байна. Сурагчид шалгалт өгч байж ахлах сургууль болон их сургуульд элсдэг.

ЯПОН ХЭЛ
Японоор бичихэд гурван янзын цагаан толгой хэрэглэнэ. Хятад хэлнээс ихээхэн ялгаатай боловч японоор бичихэд хэрэглэгддэг ханз үсгүүд Хятадаас гаралтай гэгддэг. Энэ үсгийг тэнд хэдэн мянган жилийн өмнө зохиосон байна. Канжи хэмээн нэрлэх энэ ханз үсэг анхандаа зураг хэлбэртэй байжээ. Он удаан жилийн явцад тэрхүү зураг дүрс өөрчлөгдөн, ихэнх ханз анх дүрсэлж байсан зүйлтэйгээ адилгүй болж, одоо бол нэг үг юм уу эсвэл үгийн хагасыг илэрхийлэх болсон байна. Байнгын хэрэглээнд өргөнөөр ашигладаг 2000 шахам ханз бий. Хүүхдүүд бага сургуульд сурах хугацаандаа 1006 ханз үзэж, дунд сургуульд 939 ханз үсгийг нэмж тогтоодог. Япончууд ханзаас гадна түүнээс салбарлаж хөгжсөн хирагана, катакана гэсэн авиа зүйн хоёр өөр цагаан толгойг хэрэглэдэг. Багц тус бүр нь үе үеэр илэрхийлэгддэг (“ка” гэх зэргээр гийгүүлэгч болон эгшиг авианаас бүтсэн) 46 үсэгтэй. Эдгээр үсгэн дээр зарим нэг цэг таслал нэмж тухайн үсэгний эх дуудлагыг өөрчлөх замаар эдгээр нь бүгд нийлээд орчин цагийн япон хэлний бүхий л дуу авиаг хангалттай сайн гаргахад хүрэлцэж байгаа юм.
Япон хэлний ердийн үг хэллэгийг бичихдээ хираганаг ханзтай хамтатган хэрэглэдэг бол бусад гадаад хэлнээс авсан үг, гадаад хүмүүс болон газар усны нэр, авиа дуудлага, амьтны дуу чимээг бичиж тэмдэглэхдээ катаканаг хэрэглэнэ. Японд хоогэн буюу олон янзын нутгийн аялгуу байдаг. Нутгийн аялгуугаар ярих үед нэг л зүйлийг өөр өөрөөр нэрлэх нь түгээмэл байдгаас гадна үгийн аялга, өргөлт нь харилцан адилгүй, үйл үг юм, тэмдэг нэрийн төгсгөл нь өөр байх жишээтэй. Гэвч Японд ярианы хэлний нийтээрээ зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрддөг учир аль ч нутгийн хүмүүс хоорондоо түвэггүй ойлголцож чаддаг.

Монголын Нууц Товчоо XII бүлэг

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есүй хатан өгүүлрүүн: "Хөвүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие шөнө их халуурч хонов" гэв. Хөвүүд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби өгүүлрүүн: "Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хөвүүд ноёд цөмөөр тэр үгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал

Чингис хаан өгүүлрүүн: "Тангуд иргэн биднийг зүрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мөн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх үгийг сонсож буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл,

Бурхан өгүүлрүүн: "Дайрах муу үгийг би хэлсэнгүй" гэв. Аша хамбу өгүүлрүүн: "Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн! Тэнд байлдъя! Алт, мөнгө уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиү (Ся-лян) хотод ирэгүн!" гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: "За тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. "Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргүүд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов.

266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бүгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи Мухулай та хоёр бишүү !" гэж зарлиг болов.

267. Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж, Түрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвүүд охид есөн ёс, морь, тэмээ есөн ёс, элдэв зүйлс тус бүр есөн есийг бэлэглэн уулзахад Бурханыг үүдний гадна бараалхуулав. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирүүлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нөгчөөтүгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж тонилгав гэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж үг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид. Илахугийн энэ авч ирсэн нүүдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов.

268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр өгөөд түүнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгож (үр үлдэгдэлгүй болгож үүнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгүй болсон" гэж хэлж төгсгөж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Түрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есүй хатанд өгөв. [Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн Гилүгэтэй баатар магтан шүлэглэсэн нь нь:
"Хамгийн хаан, улсын эзэн минь
Харцгай шувууны жигүүр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигүүр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов" гэж магтан дуулав. Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хүртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөн ядаж, гүр их улс зовоход Сөнидийн Гилүгэтэй баатар өчрүүн:
"Хөх тэнгэрээс заяагаар төрсөн
Хүлэг богд эзэн минь!
Хүр их улсаа орхиж одов уу, чи?
Төвшитгөн байгуулсан улс төр чинь
Төгс заяат хатад хөвүүд чинь
Төрсөн их газар ус чинь
Тэмүжин эзэн чамайг хүлээж байна.
Ариунаа байгуулсан төр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хөвүүд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан төр чинь
Учирсан хатад хөвүүд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлүүн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хөхлөөр хийсэн
Хийр туг сүлд чинь
Хэнгэрэг бүрээ уриа чинь
Хэлэхгүй бүгд улс чинь
Хэрлэний Хөдөө арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бүтэхийн урьд учирсан
Бүртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нөхөд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хөг дуу чинь
Хотол бүгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бүртэгэлжинд чинь үзүүлье
Хамаг улсад чинь хүргэе" гэж өвчөл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хөдлөв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хүргэв
Хамгийн мөнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын шүтээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Өмссөн цамц, өргөө гэр
Ороосон оймыг тэнд онголов.

Үнэн хүүрий нь заримууд Бурхан Халдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард, Хэнтий ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов гэх бий А.то.]

269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэй баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түүний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв.

270. Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох түмэн хишигтэн, голын улсыг өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг илгээв. Бас урьд Сүбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил, Яик мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэх мэдээг аваад Сүбээдэйн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хөвүүд өөрсдийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвүүд, түмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хүн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвүүдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас

Өгэдэй хаан өгүүлрүүн: "Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: "Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн ахмадыг томилж явуулъя! гэж зүг зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ.

271. Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.

272. Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зүг зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед Өгэдэй хаан өвчин хүрч үг хэлж чадахгүй болов. Бөө, төлөгчин нараар мэрэглүүлбэл Хятад улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гэнэт нүдээ нээж ус гүйж уугаад "Юу болов?" гэж асуув.

Бөө нар өгүүлрүүн: "Хятад улсын газар усны эзэд газраа сүйтгүүлж, хүн хөрөнгөө талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж өгвөл Өгэдэй зарлиг болруун: "Хан хөвүүдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй өгүүлрүүн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!" гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад өгүүлрүүн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин өчүүхэн дүү нар ба бэлбэсэн бэр Бэрүдийг хүмүүжүүлэн асрахын хаан ах мэдтүгэй! Аливаа үгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ.

273. Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяа-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув.

274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мөн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байгтун!" гэв. Сүбээдэй баатрын хойноос явсан Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтэн олон хөвүүд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сүйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зүрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов.

275. Бат, хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: "Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уух билээ?" Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгичих юм сан! гэжээ. Гүюгийн хэлсэн нь: "Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя" гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд модон сүүл зүүвэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн боловч, Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!" гэж өчиж илгээжээ.

276. Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гүюгийг бараалхуулсангүйгээр өгүүлрүүн: "Энэ түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлүүлэхээр урагш зүтгүүлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу түрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлэв? Гүюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зүй нь Аргасуныг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол Батад хэлэгтүн! Цагадай ахад хэлж илгээтүгэй! Цагадай ах мэдтүгэй!" гэв.

277. Хан хөвүүнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргүүтэн ноёд дуртган өчрүүн: "Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гүюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?" гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөж тайтгараад Гүюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн гэнэ, чи. Цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хүний өөдөөс эсэргүүцэв үү?

Чингис хаан эцгийн зарлигт: Олон хүн хүчтэй, гүн ус аюултай! гэж бий бишүү. Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бүгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй байж эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зүрхийг дарах нөхөр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюг Аргасун хоёрыг Бат мэдтүгэй! Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй!" гэв.

278. Бас Өгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц үүргээ хэвтүүлээс өөр хүн дотогш ордонд орвол хэвтүүл манаач, тэр хүний толгойг цавчиж хаятугай! Шөнө яаралтай мэдээг хүн хүргэж ирвэл хэвтүүлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтүгэй! Орд гэрт орох гарах бүх зүйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтүүлтэй хамт элбэж эрхлэн мэдтүгэй. Элжигэдэй итгэлтэй хүн боловч үдэш хэвтүүлийн дэргэдүүр яваад хэвтүүд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хүн боловч хэвтүүлийн ойр очиж үл болох ба хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр бүү явтугай! Хэвтүүлийн завсраар бүү явтугай! Хэвтүүлийн дэргэдүүр явж, хэвтүүлийн завсраар орсон ардыг хэвтүүл барьтугай! Хэвтүүлийн тоо асуусан хүний тэр өдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бүх хувцасны хамт хэвтүүл автугай. Хэвтүүлийн байрны дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүл, туг хэнгэрэг, дөрөө, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шүүсийг хэвтүүл даргалж мэдтүгэй!" гэж зарлиг болов. "Орд тэргийг хэвтүүл асарч мэдтүгэй! Бидний шувуу авлахад хэвтүүлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтүүлчин, нутаг үзэж, орд өргөөг нүүлгэж буулгатугай! Ордны үүдэнд хаалгачин хэвтүүл үргэлж сахиж байтугай! Бүх хэвтүүлийг мянганы ноён Хадаан захирч мэдтүгэй!" гэж зарлиг болов. "Бас хэвтүүлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дөрвөн ээлжийн хэвтүүлийг Хадаан ноён захирна. Бас хэвтүүл миний биеийн шадар ордыг тойрон байж үүдийг сахиж харгалзтугай. Хэвтүүлийн хоёр хүн ордонд орж сөн түшиж барьтугай!" гэж зарлиг болов. "Бас хорчныг захирсан Есүнтэй, Бүхэдэй, Хорхудаг, Лабалха дөрвүүл нум сум агссан торгуудаа дөрвөн ээлж болгож, ээлж бүрийн хорчиноо захиран орж сахитугай!" гэж зарлиг болов. "Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хүний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмүдэр Жэхү хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглүүр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!"

Бас хаан зарлиг болруун: "Бүх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн үгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мөн хүн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хүн өвчний шалтгаангүй, ээлжийн ахлагчийн зөвшөөрөлгүйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нүдний далд цөлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бүртгэн жагсаасангүйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай. Зарлиг сонссон бөгөөтөл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн төдийгөөр дур мэдэн шийтгэж үл болно. Тэд, засгийг зөрчвөл бидэнд мэдэгдэж ирүүлтүгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн төдийгөөр бидэнд мадагдахгүйгээр, миний хишигтэнд гар хөл хүргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ" гэж зарлиг болов.

279. Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: "Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлий нь хөсөр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоно. Шөл шүүс болгож харьяат улсын сүрэг хонь бүрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудын тусламж болгож өгтүгэй. Бас олон ах дүү эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бүр ардаас татварлан авах нь зохилдохгүй. Зүг зүгийн мянгат бүрээс гүү гаргаж, мөн саах саальчин адуулах нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унагачин болготугай. Бас ноёд ах дүү нар чуулбал өглөг соёрхлыг өгч байя. Үүний тул эд уурс, мөнгө, сүх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Үүнийг зүг бүрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн, уужим суухыг хүснэ. Чанай Уйгуртай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдэгэр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийтгэтүгэй!" гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч "Тэр ёсоор хийтүгэй!" гэж хариу илгээжээ. Бас

Цагадай ахын хэлж илгээсэн нь: "Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай!" гээд бас өгүүлсэн нь: "Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг, зөвөөс зөв үгийг дуртгажээ!" гэж илгээжээ.

280. Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: "Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм. Отчигин ноён, Кэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, голын охид, хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: Далай хаан (Өгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шөлд хэрэглэхээр жил тутам сүрэг бүрээс нэжээд шүлгэн иргийг харгаж өгнө. Зуун хониноос нэжээд зусаг хонь гаргаж, үгээгүү ядуу хүмүүсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зөвлөөд Цагадай ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нэжээд шүлгэн иргэ, зуун хониноос нэжээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамарын хагасыг огтолно" гэж зарлиг болов.

281. Өгэдэй хаан өгүүлрүүн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь:
Нэгдүгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав.
Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав.
Гуравдугаарт, усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов.
Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дөрвөн үйлийг нэмэв, би.

Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов.
Хоёрдугаарт ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу болов.
Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана.
Дөрөвдүгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ!" гэв.

282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсгөв.

Монголын Нууц Товчоо XII бүлэг

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есүй хатан өгүүлрүүн: "Хөвүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие шөнө их халуурч хонов" гэв. Хөвүүд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби өгүүлрүүн: "Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хөвүүд ноёд цөмөөр тэр үгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал

Чингис хаан өгүүлрүүн: "Тангуд иргэн биднийг зүрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мөн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх үгийг сонсож буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл,

Бурхан өгүүлрүүн: "Дайрах муу үгийг би хэлсэнгүй" гэв. Аша хамбу өгүүлрүүн: "Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн! Тэнд байлдъя! Алт, мөнгө уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиү (Ся-лян) хотод ирэгүн!" гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: "За тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. "Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргүүд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов.

266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бүгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи Мухулай та хоёр бишүү !" гэж зарлиг болов.

267. Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж, Түрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвүүд охид есөн ёс, морь, тэмээ есөн ёс, элдэв зүйлс тус бүр есөн есийг бэлэглэн уулзахад Бурханыг үүдний гадна бараалхуулав. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирүүлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нөгчөөтүгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж тонилгав гэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж үг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид. Илахугийн энэ авч ирсэн нүүдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов.

268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр өгөөд түүнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгож (үр үлдэгдэлгүй болгож үүнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгүй болсон" гэж хэлж төгсгөж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Түрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есүй хатанд өгөв. [Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн Гилүгэтэй баатар магтан шүлэглэсэн нь нь:
"Хамгийн хаан, улсын эзэн минь
Харцгай шувууны жигүүр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигүүр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов" гэж магтан дуулав. Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хүртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөн ядаж, гүр их улс зовоход Сөнидийн Гилүгэтэй баатар өчрүүн:
"Хөх тэнгэрээс заяагаар төрсөн
Хүлэг богд эзэн минь!
Хүр их улсаа орхиж одов уу, чи?
Төвшитгөн байгуулсан улс төр чинь
Төгс заяат хатад хөвүүд чинь
Төрсөн их газар ус чинь
Тэмүжин эзэн чамайг хүлээж байна.
Ариунаа байгуулсан төр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хөвүүд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан төр чинь
Учирсан хатад хөвүүд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлүүн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хөхлөөр хийсэн
Хийр туг сүлд чинь
Хэнгэрэг бүрээ уриа чинь
Хэлэхгүй бүгд улс чинь
Хэрлэний Хөдөө арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бүтэхийн урьд учирсан
Бүртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нөхөд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хөг дуу чинь
Хотол бүгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бүртэгэлжинд чинь үзүүлье
Хамаг улсад чинь хүргэе" гэж өвчөл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хөдлөв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хүргэв
Хамгийн мөнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын шүтээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Өмссөн цамц, өргөө гэр
Ороосон оймыг тэнд онголов.

Үнэн хүүрий нь заримууд Бурхан Халдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард, Хэнтий ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов гэх бий А.то.]

269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэй баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түүний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв.

270. Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох түмэн хишигтэн, голын улсыг өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг илгээв. Бас урьд Сүбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил, Яик мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэх мэдээг аваад Сүбээдэйн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хөвүүд өөрсдийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвүүд, түмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хүн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвүүдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас

Өгэдэй хаан өгүүлрүүн: "Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: "Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн ахмадыг томилж явуулъя! гэж зүг зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ.

271. Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.

272. Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зүг зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед Өгэдэй хаан өвчин хүрч үг хэлж чадахгүй болов. Бөө, төлөгчин нараар мэрэглүүлбэл Хятад улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гэнэт нүдээ нээж ус гүйж уугаад "Юу болов?" гэж асуув.

Бөө нар өгүүлрүүн: "Хятад улсын газар усны эзэд газраа сүйтгүүлж, хүн хөрөнгөө талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж өгвөл Өгэдэй зарлиг болруун: "Хан хөвүүдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй өгүүлрүүн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!" гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад өгүүлрүүн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин өчүүхэн дүү нар ба бэлбэсэн бэр Бэрүдийг хүмүүжүүлэн асрахын хаан ах мэдтүгэй! Аливаа үгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ.

273. Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяа-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув.

274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мөн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байгтун!" гэв. Сүбээдэй баатрын хойноос явсан Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтэн олон хөвүүд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сүйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зүрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов.

275. Бат, хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: "Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уух билээ?" Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгичих юм сан! гэжээ. Гүюгийн хэлсэн нь: "Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя" гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд модон сүүл зүүвэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн боловч, Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!" гэж өчиж илгээжээ.

276. Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гүюгийг бараалхуулсангүйгээр өгүүлрүүн: "Энэ түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлүүлэхээр урагш зүтгүүлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу түрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлэв? Гүюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зүй нь Аргасуныг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол Батад хэлэгтүн! Цагадай ахад хэлж илгээтүгэй! Цагадай ах мэдтүгэй!" гэв.

277. Хан хөвүүнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргүүтэн ноёд дуртган өчрүүн: "Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гүюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?" гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөж тайтгараад Гүюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн гэнэ, чи. Цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хүний өөдөөс эсэргүүцэв үү?

Чингис хаан эцгийн зарлигт: Олон хүн хүчтэй, гүн ус аюултай! гэж бий бишүү. Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бүгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй байж эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зүрхийг дарах нөхөр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюг Аргасун хоёрыг Бат мэдтүгэй! Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй!" гэв.

278. Бас Өгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц үүргээ хэвтүүлээс өөр хүн дотогш ордонд орвол хэвтүүл манаач, тэр хүний толгойг цавчиж хаятугай! Шөнө яаралтай мэдээг хүн хүргэж ирвэл хэвтүүлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтүгэй! Орд гэ